Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8-ний өдөр эх орондоо ирсэн юм.

Харин 3 дахь цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр ирэхээр төлөвлөөд байна.

Зарим мэдээллийн сайтууд манай энхийг сахиулагчдыг Өмнөд Африкаас ирж байгаа хэмээн ташаа мэдээлэл тавьж, иргэд янз бүрийн санал сэтгэгдлийг ихээр бичсэн байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй цэргийн багийн ээлж хүлээлцэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байгаа тул үнэн бодит мэдээллийг авч, түгээж байхыг иргэд, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас хүсье.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ

Абу Дабигийн Их дуулга тэмцээний эхний өдөр манай гурван тамирчин хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд нийт 41 орны 137 эрэгтэй, 88 эмэгтэй жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэлсэн юм. -66 кг-ын жинг тэргүүлэн барилдсан ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү эхний даваандаа Кыргызстаны Байбол Саламат Уулутай учраа таарч тохох мэхээр цэвэр ялсан ч Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Исмайл Мисировт хөмрөх мэхээр цэвэр ялагдлаа. Улмаар манай бөх дагах барилдаанд Узбекистаны Дилшодбек Юлдошевийг даралтаар цэвэр ялаад хүрэл медалийн төлөө Францын Валид Хяртай оноолт таарч ялжээ.

Эмэгтэйчүүдийн -52 кг-д Бишрэлтийн Хорлоодой эхний тойрогт Европын аваргын мөнгө, хүрэл медальт Португалын Жоана Диогог, хэсгийн аваргын төлөө Польшийн Александра Калетаг өөрийн дархан шахаж татах мэхээр цэвэр ялсан. Гэвч хагас шигшээд олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушарт цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө Мароккогийн Соумия Ираоуйтай таарсан.

-57 кг-д Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Их Британы Аселъя Топрактай барилдаж ялалт байгууллаа.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

УОК цаг үеийн асуудлаар хуралдана

Коронавирусийн халдварын шинэ хувилбар Өмнөд Африкт гарч, цөөнгүй оронд тархаад буй нь дэлхий нийтийг түгшүүлж байна.

“Аюултай” ангилалд багтан, “Омикрон” гэж нэрлээд буй тус халдварын улмаас зарим орон хилээ хааж буй.

“Омикрон” хувилбар хурдацтай тархаж буйтай холбогдуулан УОК өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар болжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал үндэсний-бөx цаг-үе

Улсын шинэ харцага Б.Орхонбаяр түрүүлж, Улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв

Бүгд найрамдах улсаа тунхагласны 97 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан боллоо.
Сар шинийн баярын дараа орохуйц томоохон барилдааны нэг хэмээн бөхчүүд, үзэгчид их ач холбогдолтой ханддаг энэхүү барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, заан Д.Анар, харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Б.Одгэрэл, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Орхонбаяр анхны түрүүгээ хүртэж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Их шөвөгт улсын харцага О.Хангай, Н.Золбоо нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Серик, улсын шинэ начин Ц.Сандагдорж нар үлдэв. Гал гарсан, үзэгчдийг өндөлзүүлсэн олон сайхан барилдаан гарлаа.

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням нар их шөвгийн бөхчүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ.
Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Үхрийн арьс товруутах өвчин 12 аймагт бүртгэгджээ

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 47 сум, 89 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Харин 58 сум, 104 голомтын хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.

Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт үхрийн арьс товруутах өвчний хамгийн эхний тохиолдол гарсан байна.

Тус өвчин нь хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Энэ сарын 4-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 11 сарын 01-ний 20 цагаас 11 сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийнөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2021 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

“Dune” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

Америкийн “Warner Bros. Pictures”, “Legendary Pictures” компанийн шинжлэх ухааны, уран зөгнөлт “Dune” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойших хоёр дахь долоо хоногтоо 15.53 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ.

Ингэснээр нээлтээ хийсэн эхний 10 хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 69.4 сая ам.долларын орлого олжээ. Франц, Канад гаралтай найруулагч Дени Вильнёвын бүтээсэн “Dune” кино нийт 165 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээлүүдийн дундаа дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг, Америкийн зохиолч Франк Хербертийн 1965 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Dune” хилийн чанадаас 21.4 сая ам.долларын орлого олсноор нийт орлогынх нь хэмжээ 292.1 сая ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, Хятадын кино зах зээлийн платформ болох “Maoyan”-ы мэдээллээр, “Dune” 10 хоногт 212 сая юанийн /33.1 сая орчим ам.доллар/ орлого олжээ. Тус киноны дараагийн анги 2023 оны 10 дугаар сард нээлтээ хийх төлөвтэй байна.

Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “Blumhouse” компаниудын бүтээл “Halloween Kills” 8.5 сая ам.долларын орлоготойгоор жагсжээ. Энэхүү киноны хувьд гурван долоо хоногийн хугацаанд нийт 115.11 сая ам.долларын орлого олоод байна. Америкийн найруулагч Дэвид Гордон Гриний бүтээсэн уг кино нь 2018 онд нээлтээ хийн 250 сая ам.долларын орлого олсон “Halloween” киноны үргэлжлэл юм.

Жагсаалтын гуравдугаар байрт Жеймс Бондын цувралын шинэ анги болох “No Time to Die” /7.81 сая ам.доллар/ бичигдсэн бол “Funimation” компанийн “My Hero Academia: World Heroes’ Mission” /6.4 сая ам.доллар/, “Sony” компанийн “Venom: Let There Be Carnage” /5.75 сая ам.доллар/ кинонууд удаалсан байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Даатгалын компаниудыг төрд авахыг эсэргүүцэв

Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлэв. Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тодруулбал, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан.

Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар “УИХ-ын даргад өргөн барьсан Албан журмын даатгалын тухай хуулийг олж уншаад цочирдлоо. Есөн жилийн хугацаанд амжилттай ажиллаж буй 5 мянган хүнтэй энэ салбарын үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл тарааж, даатгалыг улсад авна гэдгийг хуульдаа тусгажээ. Энэ нь даатгалын салбарыг хөгжүүлэх биш булшлах хуулийн төсөл болсон гэж харж байгаа. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Даатгал бол нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрстлийг хаадгаараа онцлог. Албан журмын даатгалын сан байгуулагдаад есөн жил болж байна. Энэ хугацаанд даатгалын компаниудын тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас төвлөрүүлдэг мөнгөний арван хувийг төрөөс жил бүр авч ирсэн. Ингэснээр өдгөө 27 тэрбум төгрөгийн нөөц санг бүрдүүлжээ. Гэхдээ сангийн мөнгө хаана хадгалагдаад хэрхэн зарцуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхойгүй” гэв.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231.201 хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг нөхөн төлбөрт зориулжээ.

Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих автотээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900.000 орчим байгаагаас 650.000 нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Төв талбайд суулт зарлаад байсан С.Жавхлангийн бие мууджээ

Төв талбайд суулт зарлаад байсан МУГЖ С.Жавхлангийн бие мууджээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа “МУГЖ С.Жавхлан нуруу нь татаад хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ” хэмээн мэдэгджээ.

С.Жавхлан нь аравдугаар сарын 15-наас эхлэн “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардан 15 хоногийн турш суулт зарлаад байсан юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ

2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ.

Энэ талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлж тооллогын эдийн засгийн ач холбогдол, хамрах хүрээ, явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.


ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэнtoollogo.1212.mn сайтад ААН-үүд болон хувиараа бизнес эрхлэгчид etax буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол emongolia-д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой.

2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдсан ААН байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид бүртгүүлэх боломжтой.

Энэ удаагийн тооллого нь 100 хувь цахимаар болох ба төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж байгаа ба төрийн байгууллагад мэдүүлсэн тоон мэдээллийг нь ашиглана. Харин төрийн байгууллагуудаас гарах боломжгүй мэдээллийг ААН, хувиараа бизнес эрхлэгчид бөглөх хэрэгтэй.