Categories
амьдралын-өнгө мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМАГ, БАЯН-ОВОО СУМ: Шинэ сургуультай боллоо

Монгол Улсын төвийн бүсийн тэргүүний сум болох Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургуулийг ашиглалтад орууллаа. Урлаг, спортын заалтай, стандарт анги танхимтай төдийгүй хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлжээ. Манай аймгийн “Тэлмүүн доной” компани нэг жилийн хугацаанд чанар стандартыг ханган барьж, хүлээлгэн өгөв. Хүүхдүүд ая тухтай, тохилог, сайхан орчинд сурч хөгжих бүрэн боломжтой боллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

БАЯНХОНГОР АЙМАГ, БАЯНХОНГОР СУМ: Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Аймгийн төвийн хүнсний захуудад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой байгаа бөгөөд үхрийн мах кг нь 6500-8000, хонь 6500, ямаа 4500, адууны мах 6500 төгрөгийн ханштай байна. Мөн бүх төрлийн хүнсний ногоо кг нь 1000-1500 төгрөгийн хооронд байна. Дашрамд дурдахад, Баянхонгор аймагт энэ жил зуншлага тааруухан байсантай холбоотойгоор мал ерөнхийдөө тарга тэвээрэг тааруухан байгаа. Хангайн сумдаар цас нэлээд орлоо.

Categories
амьдралын-өнгө

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМ: Хууль зүйн зөвлөгөөг 2100 иргэнд өгчээ

Хөвсгөл аймгийн Түнэл сум нь энэ онд бүтээлч санаачилгатай ажиллахыг гол чиглэл болгон, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, байгууллагын зүгээс албан хаагчдаа сургахыг эрхэмлэн ажиллажээ. ЗДТГ-ын хууль тогтоомж бүртгэл мэдээллийн санд нийт 3439 эрх зүйн акттай болсон бөгөөд эхний хагас жилд шинээр 10 эрх зүйн актаар сангаа баяжуулсан байна.

Мэдээллийн нэгдсэн системээс давхардсан тоогоор зургаан баг, 28 иргэн, есөн байгууллагад мэдээлэл өгч, хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн гар сангаас 13 иргэнд мэдээлэл өгсөн байна. Мөн хууль зүйн зөвлөгөөг 2100 хүнд өгч, анхан шатны баримт бичиг боловсруулахад 980 хүнд арга зүйн зөвлөгөө өгч, анхан шатны туслалцаа үзүүлсэн байна.
Categories
амьдралын-өнгө

ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМ: Эмийн сангийн хүртээмжийг нэмнэ

Дорнод аймагт эмийн сангууд ихэвчлэн хот, сумын төвд байгаагаас шалтгаалан алслагдсан багийн иргэд шаардлагатай нөхцөлд эмийн сангаар үйлчлүүлэх боломж хомс байгаа аж. Аймгийн хэмжээнд нийт 30 эмийн сан ажиллаж байгаагаас хоёр нь 24 цагаар ажилладаг аж. Тиймээс аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон Хэрлэн сумын багийн Засаг дарга нарт хугацаатай үүрэг чиглэл өгч, нийт зургаан багийн эмийн сангийн үйл ажиллагааг ирэх сард эхлүүлэхээр болжээ. Энэ ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Монгол эм импекс” , “Мөнхийн тун” компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлнэ.

Categories
амьдралын-өнгө

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЯНТАЛ СУМ: Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батзамыг томилов

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батзамыг томиллоо. Захирамжийн дагуу энэ сарын 9-нд аймгийн Засаг даргаар томилогдсон Г.Батзам албан ёсоор тамга тэмдгээ хүлээн авч ажлаа эхэллээ. Г.Батзам Говьсүмбэр аймгийн МАН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч бөгөөд өнгөрсөн дөрвөн жил аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байжээ.

Categories
амьдралын-өнгө

БАЯНХОНГОР АЙМАГ БАЯНБУЛАГ СУМ: Баянбулаг хонь омгоор батлагдав

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын баянбулаг хонь омгоор батлагдсан байна. Баянбулаг хонины өгөөж арвин, ашиг шим их болох нь судалгаагаар нотлогдсон аж. Малын үүлдэр угсааны үр өгөөж, эдийн засгийн ашиг шимийн талаар ид яригдаж байгаа энэ үед Баянхонгор аймгийн Баянбулаг омгийн хонь салбарын эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд орж байгаад сумынхан баяртай байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ДУНДГОВЬ АЙМАГ ХУЛД СУМ: Олдохын хүрэн бор тэмээний омгийг баталгаажуулжээ

ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Дундговь аймгийн Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээний омгийг баталгаажуулсан байна. Олдох баг өдгөө 7000 орчим тэмээтэй. Уг тэмээ хүрэн бор зүстэй, генетик тогтцын хувьд бусад үүлдэр, үржлийн тэмээнээс ялгарах шинжтэй, бэлчээр ашиглах чадвар өндөр, галбирын хувьд ямар нэгэн гажиг согоггүй, мах-ноосны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой сүрэг хэмээн мэргэжлийн хүмүүс тодорхойлжээ. Мөн өнгөрсөн онд мах, ноосны чиглэлийн “Сайнцагаан хонь”, хурдан удмын “Шил” адууны омгийг тус тус баталгаажуулж байжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

УВС АЙМАГ УЛААНГОМ СУМ: Ахмадууд байртай болжээ

Улаангом сумын нэгдүгээр багийн өндөр настнууд ахмадын шинэ байртай болжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016-2020 онд ажиллаж байсан Е.Баяраа хувиасаа 30 сая төгрөгийн хөрөнгө гаргаж Чандманьд ахмадын шинэ байр барьж өгсөн байна. Уг байранд ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинэ тутам мэдээлэл авах, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломжийг бүрдүүлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

СЭЛЭНГЭ АЙМАГ АЛТАНБУЛАГ СУМ: “Амны хаалтаа зүүе, гараа угаая” аяныг өрнүүлэв

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Амны хаалтаа зүүе, гараа угаая” аяныг Алтанбулаг суманд өрнүүлж байгаа аж. Аянд сумын 3, 6 дугаар ангийн 98 сурагч хамрагдсан байна. Тус сум нь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомттой, олон улсын ачаа тээвэр сумын төвөөр өдөр бүр дайран өнгөрдөг тул аливаа эрсдэлээс сэргийлж энэхүү аяныг өрнүүлж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМ: Дорноговь аймагт долоон аймгаас отрын мал өвөлжинө

Энэ сарын байдлаар Дорноговь аймагт бусад аймгийн 107 өрхийн 103 мянган толгой мал намаржиж байна. Нийт зургаан суманд Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр зэрэг долоон аймгийн малчид ирж отроор өвөлжих аж. Өнөөгийн байдлаар Дорноговь аймгийн ихэнх нутгаар цасгүй, дулаахан байгаа юм.