Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ДУНДГОВЬ АЙМАГ ГОВЬ-УГТААЛ СУМ: Хүүхдүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлнэ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Онцгой комиссоос амьжиргаа нь хүндэвтэр байгаа өрхүүдэд хүнсний тусламж олгож байна. Коронавирусийн халдварт (COVID-19) цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэдийн хөдөлмөр эрхлэлт хязгаарлагдаж, өрхийн орлого буурч, зарим өрхөд хүндхэн тусч байгаа. Тиймээс сумын Онцгой комиссоос амьжиргаа нь хүндэвтэр байгаа 21 иргэн, айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлж байгаа аж. Мөн анхаарал хяналт сул, халамж шаардлагатай 27 хүүхдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Сумын амьжиргааны түвшнээс доогуур 13 өрхийн хувьд хүнсний талонд хамрагдаж байгаа тул Онцгой комиссоос өгч байгаа дээрх тусламжид хамрагдаагүй аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨВӨРХАНГАЙ АЙМАГ: Гамшгаас хамгаалах зардалд нэг тэрбум орчим төгрөг төсөвлөжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого” хэмээх нэг бүлгийг нэмжээ. Халдварт цар тахлын үед нийгмийн хамгааллын арга хэмжээг шуурхай авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилт бүхий 30 орчим заалтыг тус бүлэгт тусгажээ. Ирэх онд гамшгаас хамгаалах зардалд нэг тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн бөгөөд халдварт цар тахлаас гадна бүх төрлийн гамшгаас хамгаалах арга хэмжээнд тус хөрөнгийг зарцуулах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ: 228 ажилтан, алба хаагч, 43 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна

Сэлэнгэ аймгийн Мандал суманд коронавирусийн батлагдсан тохиолдол гурав байгаа. Тус суманд Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 228 ажилтан, алба хаагч, 43 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.Мандал сумын хэмжээнд түргэвчилсэн оношилгооны дөрөв, суурин оношилгооны дөрөв, нийт найман цэгт шинжилгээ авч байна. Тус сумын нутаг дэвсгэрт ууланд самар түүхээр ирж хөл хорионд орсон Улаанбаатар болон бусад орон нутгийн харьяат 135 иргэнийг түр зорчих журмыг баримтлан харьяа орон нутаг руу нь буцаажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

УВС АЙМАГ: Нийслэлд гацсан иргэдийг татан авах ажлыг шуурхай явууллаа

Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотод гацсан иргэдийг татан авах ажлыг шуурхай явууллаа. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Далантүрүү, Адаргана, Гашууны голын постуудад эрүүл ахуйн байцаагч нарыг 24 цагаар ажиллуулж Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа зорчигчдоос асуумж авч, халуун хэмжин, тээврийн хэрэгсэлд Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд халдваргүйжүүлэлт хийж ажиллав. 258 зорчигчийн 4650 кг ачаа, есөн автобусны 270 мкв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ. Голомттой бүсээс ирж буй иргэдийн хувьд 14 хоног гэрийн тусгаарлалтад байна. Энэ хүрээнд аймгийн мэргэжлийн албадын зүгээс хотоос ирсэн иргэний гэрийн гадна тусгаарлах наалтыг нааж гэрээсээ гарахгүй байх, гэртээ байх үед халдвар хамгааллыг сайтар сахих талаар зөвлөмж мэдээлэл өгч байна. Одоогоор Увс аймагт коронавирусийн халдвартай тохиолдол бүртгэгдээгүй.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ТӨВ АЙМАГ, БАЯН-ӨНЖҮҮЛ: “Алтан тариа” малын тэжээл нийлүүлэхээр шийдвэрлэлээ

Өвөлжилт хүндэрсэн, амаргүй цаг үед өөрсдийн нөөц бололцоог ашиглан өвс, тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Үүнтэй холбогдуулан малчдаа дэмжих зорилгоор Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Энхболд, Сумын Засаг дарга Э.Наранцогт нар санаачлан “Алтан тариа” малын тэжээлийг зөвхөн тээврийн зардал шингээн сумандаа авчирч нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН СУМ: “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэж байна

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй хэмээн илэрхийлдэг. Тиймээс энэ жил Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендерт суурилсан хүчирхийллийг цэглэе уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү аянд Хөвсгөл аймаг нэгдэж байгааг та бүхэнд сонордуулъя.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨМНӨГОВЬ АЙМАГ: Сумдын Засаг дарга нар ярьж байна

Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболд: Манай сум бусад сумдыг бодвол өвөлжилт гайгүй байгаа ч цасан бүрхүүл тогтож цас их уналаа. Цаашдаа хүндрэх төлөвтэй байна. Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа: Аймгийн хэмжээнд төсөв мөнгө тааруухан байгаа ч Сэврэй болон Ноён сумдынхаа төлөөлөгч нартайгаа хамтран 2021 онд Гурвантэс хүртэл 30 км зам тавиулахаар төсөвт суулгалаа. Дэмжсэн төлөөлөгч нартаа баярлалаа. Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан: Манай сумын нийт малчин өрхийн 60 гаруй хувь нь отор нүүдлийн байдалтай байна. Одоогоор сумын нөөцөд 3000 боодол өвс, 1000 боодол тэжээл байна. Булган сумын Засаг дарга Д.Буянцэрэг: Оторт яваа малчдынхаа маршрутыг багийн дарга нараараа дамжуулан гаргасан байгаа, отрын малчдаа эргэж тойроход 15 мянган км явахаар байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ОРХОН АЙМАГ: Нийт хүн амын 25.5 хувьд шинжилгээ хийгээд байна

Орхон аймагт дахин нэг тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 25 боллоо. Уг батлагдсан тохиолдол нь тусгаарлагдах байранд байсан бөгөөд 17 дахь хоног дээрээ коронавирус илэрчээ. Батлагдсан 25 тохиолдлын зургаа нь эдгэрч өчигдөр дараагийн шатны эмчилгээнд буюу сувилалд шилжсэн. Үлдсэн 19 иргэний биеийн байдал хэвийн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 624 хүнд шинжилгээ хийгдсэн бөгөөд PCR-ын шинжилгээг 553 хүнд, түргэвчилсэн шинжилгээг 98 хүнд хийжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт 26736 хүнд шинжилгээ хийсэн ба энэ нь нийт хүн амын 25.5 хувийг эзэлж байна.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 441 бөгөөд дам хавьтлын 4700 иргэн бүртгэгдсэн. Дам хавьтлын давхардлыг арилгаж 2400 дам хавьтал байгааг тодорхойлон гаргажээ. Ажиглалт тусгаарлалтын байранд 140 иргэн байна. Үүний 99 нь том хүн, 31 нь хүүхэд байна. Эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа өнөөдөр болон маргааш дуусч гэрийн ажиглалтад шилжинэ.

Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хот руу зорчих иргэдэд утсаар мэдэгдэж PCR шинжилгээ хийж байна. Өнөөдөр 281 иргэнээс 14, 5, 1, 6 дугаар сургууль дээр 08.00-12.00 цагийн хооронд шинжилгээ авлаа. Шинжилгээний хариу маргааш гарна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОГОВЬ АЙМАГ: Говьсүмбэр аймагт байгаа 41 иргэнийг нийтийн тээврийн автобусаар татан авлаа

Чойр хотоос Айраг, Даланжаргалан сумын иргэдийг сумын Онцгой комиссын холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Иргэдийг татан авах ажиллагааг улсын Онцгой комиссоос гаргасан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн тодорхой халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгуулжээ.

Айраг суманд хоёр, Даланжаргалан суманд зургаан хүн замдаа буусан бол Сайншанд суманд 33 иргэн ирсэн аж. Иргэд холбогдох албаны хүмүүсийн хяналт дор 14 хоног гэрийн тусгаарлалтад байх болно. Бусад сумын иргэд аймгийн Авто тээврийн төвөөс харьяалах сумынхаа тээврийн хэрэгсэлд сууж нутаг руугаа явжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СҮХБААТАР АЙМГИЙН ХАЛЗАН СУМ: Э.Ариунзаяа өнгөрсөн зун аймгийн алдарт уяач болжээ

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Ариунзаяа эмч мэргэжилтэй бүсгүй. Түүний өвөө Монгол Улсын манлай уяач А.Ухна. Харин аав У.Эрдэнэбилэг нь Монгол Улсын алдарт уяач. Удам дамжсан уяач бүсгүй маань багаасаа хурдан морь унаж өссөн бөгөөд одоо бүх насны морь уядаг.