МЗЭ-ийн гишүүн сэтгүүлч, яруу найрагч Ц.Элбэгзаяа Дорнодчууд “Төмөр багш”, “Төмөр дарга” хэмээн хүндэтгэдэг 52 жил төрдөө зүтгэж буй Монгол Улсын зөвлөх багш Н.Төмөрийн тухай нийтлэл ирүүлснийг товчлон хүргэе. Сүхбаатарын Халзан суманд Нацагдоржийн гэр бүлд төрсөн Төмөр багш 1973 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгсөж Дорнод аймагтаа хуваарилагдан, Чойбалсан сумын 8 жилийн сургуулиас ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр боловсролын салбарт 37 жил ажиллахдаа Чойбалсан хотынхоо 1,3,4,5,8,11, Хан-Уул цогцолбор сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, албан болон албан бус боловсролын арга зүйч, Дорнод аймгийн Боловсрол Соёлын төвд мэргэжилтэн зэрэг албыг хариуцлагатай, ажлын өндөр амжилттай хашиж иржээ. Монгол Улсын Зөвлөх багш түүний бүтээлч ажлаас цухас дурдвал өөрийн мэргэжлээрээ 25 шавиа бэлтгэсэн, мэргэжлээрээ стандарт шаардлага хангасан таван кабинетыг байгуулж, сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд найман удаа, багш нарын “Ур чадвар”-ын уралдаанд жил бүр оролцон 1-5 дугаар байранд шалгарч байжээ. Залуу багш нарт “Заах аргын чадвар өсөх, хэл ярианы логик сэтгэлгээ хөгжих зэрэг нь сайн багш болох замд сайнаар нөлөөлнө” хэмээн зөвлөдөг бөгөөд сурган хүмүүжүүлэгчид болон мэргэжлийн багш нар эцэг эх иргэдэд зориулж 70 гаруй ном, зөвлөмж бичиж олны хүртээл болгосон. 2007 онд гавьяаны амралтаа авч Чойбалсан хотын 4000 ахмадтай хорооны даргаар сонгогдож, 2015 онд Монголын ахмадын хорооны дарга Ц.Сүхбаатар орон нутагт очин ажилтай нь танилцаж Улсын тэргүүний ахмадын хороо болгон батламжилсан. 2017 онд Н.Төмөрийг аймгийн Ахмадын хорооны даргаар дэвшүүлэн сонгосон. Өнгөрсөн онд ажил үйлсээрээ улсдаа мөн тэргүүлсэн. Алдарт эхийн хоёрдугаар одонтой тэрээр 12 хүүхэд төрүүлсэн ачит ээжтэйгээ “Монголын алдарт эхчүүд” номонд мөнхөрсөн бахархалтай.
Category: амьдралын-өнгө
Орон нутгийн сонгуулийн дүнд тус сумын ИТХ-д МАН 26 суудал, АН таван суудалтай болсон юм. Хэрлэн сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид бүлэг байгуулах санал хүргүүлжээ. Энэ саналыг Хэрлэн сумын ИТХ-ын МАН-ын бүлэг хүлээн авч, дэмжсэнээр АН бүлэгтэй болсон байна.
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмээний үр дүнг танилцууллаа.
Баруун-Урт сумын хэмжээнд зургаан ажлын хэсэг гарч шалгалт хийснээс лабораторийн шинжилгээний бичиггүй, хаяг шошгоны зөрчилтэй, хугацаа хэтэрсэн 180 нэр төрлийн 2700 ширхэг нийт 6.2 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч, устгуулахаар хүлээлгэн өгчээ.
“Эрдэнэзуу музейн гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг 17.780 еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. 2020 оны гуравдугаар сард Нидерландын Вант улсын хунтайж Клаусын сан болон ХБНГУ-ын Герда Хенкел сан хамтран “Гамшгийн үед соёлын өвийг хамгаалах бэлэн байдал” төслийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөлөөс дэвшүүлсэн “Эрдэнэзуу музейн гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах нь” төсөл шалгарсан байна.
Төсөл хэрэгжсэнээр гамшгийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, галын гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дадлага сургалт зохион байгуулах, аянга зайлуулагч суурилуулах, хулгайн эрсдэлээс сэргийлэх зорилгоор музейн дохиоллын системийг сайжруулах ажлыг гүйцэтгэх аж. Төслийг 2021 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
Архангай аймгийн Их тамир сумынхан өнтэй сайхан өвөлжиж байна. Ойрд цасгүй байна. Идэш уушны цаг ид болж буй энэ үед сумынхан сувай үнээг 800 мянга, адуу 750-800 мянга, хонь 4500-5500-д борлуулж байна. Тус суманд хамгийн хүндрэлтэй асуудал нь өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадаад буй юм.
Нэг боодол өвс 13000, малын тэжээл хивэг нэг шуудай нь 23000 болоод байна. Энэ сарын 18-нд сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдаж ирэх оныхоо төсвийг ярих гэж байна. Хурлаар өвс тэжээлийн талаар ярилцана. Төр засгийн байгууллагуудаас зохицуулалт хийхгүй бол сум оронд мянга яриад өвс, тэжээлийн үнэ буухгүй бололтой.
Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийг зорих малчид их болжээ. Отор гэх нэрийдлээр цөөхөн малтай ирж өвөлжөөд хэсэг хугацааны дараа ах дүү, хамаатан саднаараа ирж суурьшдаг аж. Уг нь малын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хийхээс өмнө тухайн очих газарт байгаа сум, багийн даргад мэдэгдэж, зөвшөөрөл авсан байх ёстой. Мөн мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиараа малаа эрүүл гэдгийг нотлох, вакцин зэрэгт хамруулсан байх шаардлага тавьдагч малчид малын эрүүл мэндийн бичиг гэж үзүүлээд л нүүж ирдэг болсон байна. Энэ нь тухайн нутгийн бэлчээрийн даац хэтрэх малын халдварт өвчин гарах зэрэг эрсдэлүүд хаа хаанаа хүндрэл учруулдаг байна. Тиймээс Дорнод аймаг энэ тал дээр хэд хэдэн арга хэмжээ авчээ.
Аймгийн Засаг дарга бусад аймгийн удирдлагуудад малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах Засгийн газрын журмыг хэрэгжүүлж ажиллах талаар хандаад байна. Түүнчлэн аймгийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол малын эрүүл мэндийн бичиггүй иргэдийг оруулахгүй байх шийдвэр гаргаад байна.
Сүүлийн долоо хоногийн хугацаанд аймгийн Цагдаагийн газарт нийт 336 дуудлага, мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй зургаа, зөрчлийн шинжтэй 28, зам тээврийн ослын 25, бусад 277 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хөл хорионы дэглэм зөрчсөн найман хүнд холбогдох дөрвөн зөрчлийн материал шалгагдсан байна. Тухайлбал, энэ сарын 7-ны өдөр иргэн Б Орхон аймагт ирэхдээ оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ очоогүй, халдварын голомттой аймаг хотоос ирсэн мөртлөө хорио цээрийн дэглэм зөрчин гэрээсээ гарч дэлгүүр, хоршоогоор явсан.
Энэ сарын 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Согоотын даваа” гэх газарт 97-04 УАК улсын дугаартай Соната-8 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь дөрвөн зорчигчийн хамтаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэмийг зөрчиж Улаанбаатар хотоос тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу хулгайн замаар нэвтрэх оролдого хийсэн. Дээрх иргэдэд Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээж тус бүрийг 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ аваад байна.
Олон улсын хэмжээнд дэгдээд байгаа короновирусийн цар тахал дэлхийн 226 улс оронд бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 67.780.360, нас барсан хүний тоо 1.551.214-т хүрээд байна. Манай улсын хувьд 2020 оны гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч анхны тохиолдол болж бүртгэгдсэн бол дотоодын халдвар арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тээврийн машины жолоочоос илэрсэн билээ. Улмаар улс орны хэмжээнд бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Энэхүү сар гаруйн хугацаанд олон мянган төрийн албан хаагчид ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж ирсэн юм. Тэгвэл энэхүү сар гаруйн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цаг наргүй албандаа тууштай ажилласан цагдаа, дотоодын цэргийн хамт олны амар тайван албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж, хань ижлээ ойлгон ар гэрийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж байсан хань, гэр бүлд нь Орхон аймгийн Цагдаагийн газраас талархлын хуудас илгээлээ.
Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тохиодог. НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох зорилготой тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Энэхүү өдрийн хүрээнд Өндөрширээт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг ИТХ-ын төлөөлөгчдөд “Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” талаар мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр сумын ИТХ-ын нийт 16 төлөөлөгч “Бид авлигын эсрэг юу хийж чадах вэ” цахим уриалгад нэгдэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газраас айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргаснаас хойш цахилгаан эрчим хүчний ачаалал нэмэгдэж байна. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас өгсөн мэдээллээр, өчигдрийн байдлаар тус аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал 12.9 мВт-д хүрч 15 хувиар, өмнөх жирийн өдрөөс 20 хувиар тус тус нэмэгджээ. Харин хэвийн үед оргил ачаалал 10 мВт-д хүрдэг байна. Иймд оргил ачааллын үед буюу 17.00-21.00 цагийн үед өмнөх хэвийн түвшнээс хэтрүүлэхгүй барих, цахилгаан халаагуур зэрэг цахилгаан их зарцуулдаг тоног төхөөрөмж залгахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Хэрвээ хэрэглээ эрс нэмэгдсэн тохиолдолд автомат хязгаарлалтад орох, дэд станц, хүчний трансформатор шатах, агаарын шугам гэмтэх зэргээр цахилгаан эрчим хүчний хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүйг анхаарууллаа.