Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОД АЙМАГ, БИЧИГТ БООМТ: Газрын тосны тээвэрлэлт хийдэг 50 орчим жолооч ажил хаяж, Хятадын талд шаардлага хүргүүлжээ

Газрын тосны XIX талбайгаас Бичигт боомт руу тосны тээвэрлэлт хийж байгаа “Дорнын хөгжил”, “Хүннү” компаниуд өөрсдийн эзэмшлийн машинаас гадна БНХАУ-ын CNPC гэх компанийн 50 орчим машиныг гэрээгээр ашиглаж тээвэрлэлт хийдэг аж. Жолооч нар Бичигт боомтоор гарч БНХАУ-ын Зүүн хатавч боомтод тостой машинаа хүргээд тэндээс хоосон машин аваад буцдаг байна. Тиймээс CNPC компанийг хангалттай түлш олгох, засварын материалаар хангах болон Зүүн хатавч боомтод түр байрлах байрны орчин нөхцөлийг сайжруулах, мөн жолооч нарын санал бодлыг сонсохыг удаа дараа шаардсан боловч асуудлыг огт авч хэлэлцээгүй учраас ийнхүү 50 орчим жолооч ажил хаялт зарлаад байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДУНДГОВЬ АЙМАГ, САЙНЦАГААН СУМ: Бямба гариг бүрт иргэдтэй уулзана

Долоо хоног бүрийн бямба гаригийн 11.00-16.00 цагт аймаг, сумын Засаг дарга нар иргэдийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсож байх шийдвэрийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гаргалаа. Аймгийн Засаг даргын 01 тоот захирамжаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний санал, санаачилгыг дэмжин ажиллах ба ингэснээр төрийн үйлчилгээ сайжирч, алба хаагчдын сахилга хариуцлага дээшлэн, иргэдийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүлнэ хэмээн тодорхойлсон байна. Иргэдээ сонсож, тэдний санал бодлыг шийдвэр гаргах түвшинд тусган ажиллах нь ардчиллын үндсэн зарчим бөгөөд сүүлийн жилүүдэд тус аймгийн хувьд энэ байдал бараг байхгүй байсан гэхэд болно.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр хийдэг “Аймгуудын өрсөлдөх чадвар”-ын үнэлгээгээр Дундговь аймаг 46,6 хувийн үнэлгээ авч 18-д жагссан байдаг. Дундговь аймаг хөгжлөөрөө бусад аймгаас сүүл мушгиж байгаа нь чухамдаа “Иргэдийн оролцоо”-той салшгүй холбоотой бөгөөд тэдний оролцоо нь иргэдийн өөрсдийнх нь чадавхтай салшгүй холбоотой юм.

Тиймээс аймгийн эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг сайжрах нь “Иргэдийн оролцоо”-ноос шууд хамаарна. Аймгийн Засаг дарга 2021 оны анхны захирамжаа ийнхүү иргэдээ сонсож, тэдний оролцоог нэмэгдүүлэхээр болсонд аймгийн иргэд талархан хүлээж авч байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМ: Өндөр настанд гэр өглөө

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн өндөр настан Б.Түдэвт тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Чойсүрэн болон сум орон нутгийн санал санаачилгыг үндэслэн аймгийн Засаг дарга Ш.Оргил нөөц хөрөнгөөс гэрийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Өвгөн сэтгүүлч Б.Түдэв гуай Завхан аймгийн “Туяа” сонины эрхлэгчээр олон жил ажилласан хэвлэл мэдээллийн салбарын ахмад сэтгүүлч хүн юм. Хоёр бууралд энэхүү гэрийг Алтанбулаг сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Чойсүрэн орон нутгийн удирдлагын хамт хүлээлгэн өгчээ. Энэ үеэр хурдан шуурхай арга хэмжээ авч гэртэй болгож өгсөн аймаг, орон нутгийн удирдлагууд, тусалж дэмжсэн нутгийн зон олон, сайхан сэтгэлт хүмүүст ахмад буурлууд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн Богд суманд 500 гаруй тэмээ хорогджээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өвөлжилтийн хүнд нөхцөлд байгаа Богд суманд ажиллаж, иргэд малчидтай уулзан санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр Засгийн газраас олгож буй 20 мянган боодол өвснөөс 5 мянган боодол өвсийг тус сумын малчдад хүргэж өгөөд байна.

Богд суманд 1220 малчин өрх 307 мянган толгой мал өвөлжүүлж байгаагаас 460 өрх айл бусад аймаг руу оторложээ. Чадалтай бүлтэй айлууд отроор явж, хүн хүчгүй, унаа тэрэггүй өрхүүд үлдсэн учраас суурин суугаа малчид руугаа илүү анхаарал тавихыг аймгийн даргын зүгээс хүсч байлаа. Сумын ахмад настнууд ийм хүйтэн, зутруу өвлийг үзэж байгаагүй хэмээж байсан ба хүн, малгүй ядарч зутарсан хүнд үед малчдаа эргэж тойрч байгаад талархаж байсан юм. Одоогоор тус суманд 500 гаруй тэмээ хорогдоод байгаа нь урд өмнө гарч байгаагүй хорогдол гэнэ. Мөн Богд суманд гурил, будааны үнэ нэмэгдэж, орлого багатай өрхүүдийн амьдрал доройтож байгааг хэлэх хүмүүс олон байв.

Аймгийн Засаг дарга иргэдийн асуултад хариулж, цаг үеийн мэдээлэл, зорилтот жилийн ажил, коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

БАЯН-ӨЛГИЙ: Гэрийн ажиглалтад байгаа 148 хүнд хяналт тавин ажиллажээ

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд нийт бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Нийт 27 гомдол мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 17, бусад төрлийн 10 гомдол байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ес, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нэг зөрчил илрүүлэн хариуцлага тооцсон байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 45 зөрчилд нэг сая төгрөгийн торгууль оногдуулснаас гадна архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 15 иргэн эрүүлжүүлэгджээ. Түүнчлэн гэрийн ажиглалтад байгаа 148 хүнд хяналт тавин ажилласан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ЗАВХАН АЙМАГ ИДЭР СУМ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг өвөлжилт, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах үүрэг өгөв

Идэр сумын Эрүүл мэндийн төв цар тахлын үед ачаалалтай, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Тус төв нь 22 ажилтантай. Гурван их эмч, гурван багийн эмчтэй. Байгууллагынхаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан цар тахлын үеийн бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ч эрсдэлтэй бүсээс иргэдээ хүлээн авах үеэр хамгаалах хувцас хэрэгслийн нөөцөө дууссан байна. Эрүүл мэндийн төвийн өргөтгөл 2018 онд баригдсан бол 2019 онд хуучин барилгадаа засвар хийж нэгдсэн халаалтдаа холбогджээ. Харин ЭХО аппарат, нярайн шарлагын аппарат, дуслын шахуурга гэх мэт ялангуяа эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжүүд дутагдалтай байгаа. Хөдөөгийн суманд дээрх тоног төхөөрөмжүүд нэн шаардлагатай байгаа. Шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдээр хангах асуудлыг онцгойлон анхаарч өгөхийг Эрүүл мэндийн төвийнхөн аймгийн Засаг даргад хэллээ.

Засаг дарга Д.Түвшинжаргал: -“Завхан аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж байна. Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эцэслэн батална. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд аль болох бодитой бүтээн байгуулалтууд хийхийг зорьж байна. Түүхт ойтой сумдадаа онцгойлон анхаарахыг хичээж ажиллана. Шинэ барилгатай болж буй албан байгууллагууд барилгынхаа чанарт маш сайн анхаарч, гүйцэтгэгч компаниудад зохих шаардлагыг тавих ёстой. Өөрөөр хэлбэл, олон жилийн настай, чанартай барилгатай болох нь чухал. Сумдын Орон нутгийн хөгжлийн санд эхний ээлжинд тус бүр 10 сая төгрөг төвлөрүүлсэн. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлаа илүү үр дүнтэй хийх хэрэгтэй. Цар тахалтай холбоотой эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээр хангахад нэн тэргүүнд анхаарна” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙХАНДУЛААН СУМ Адуун сүрэгт хулангийн унага нийлжээ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын малчин Г.Гүнсэндоржийн адуун сүрэгт хулангийн унага нийлжээ. Хуланг Монголын говийн эко системийг бүрэн илэрхийлэгч амьтан гэж мэргэжлийн судлаачид үздэг. Том толгойтой, урт чихтэй, шингэн сүүлтэй хул голдуу зүстэй хуланг монгол адуутай харьцуулахад биеийн галбир муутай харагддаг. Хулан Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн урд хэсэгт идээшилдэг бөгөөд тархалт нь 1990-ээд онд эрс хумигдан 1994-1997 оны судалгаагаар Монголын өмнөд нутгаар нийт 33000-63000 толгой хулан тархсаныг тооцоолсон байна. 2003 онд шинэ судалгаагаар Монголын өмнөд нутгаар 177563 ам/км нутагт 20000 толгой хулан байгааг тооцоолсон аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СЭЛЭНГЭ АЙМАГ: 178 иргэн эдгэрч, сувиллын хяналтад гурав, гэрийн ажиглалтад 53 иргэн шилжжээ

Шинэ он гарсаар Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 128 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Цар тахлын энэ цаг үед юу юунаас илүү иргэн хүний үүрэг, хариуцлага хамгаас чухал гэдгийг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт 18 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн байна. Гурван иргэний эмчилгээ дуусч, дараагийн шатны сувилалд шилжээд байгаа гэнэ. Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 974 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авчээ. Эдгээр иргэдийг тусгаарлалт, ажиглалтын хугацаанд шинжилгээнд тогтмол хамруулж, тусгаарлалтын 14, гэрийн ажиглалтын 14, нийт 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээж байна. Түүнчлэн тусгаарлалт ажиглалтын хугацаа дууссан ойрын хавьтлын 1458 иргэнийг хяналтаас гаргажээ. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 28 иргэн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойрын өдрүүдэд нийслэл хотод эмчлүүлж эдгэрсэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 82 хувь буюу 178 иргэн эдгэрч, сувиллын хяналтад гурав, гэрийн ажиглалтад 53 иргэн шилжжээ. Аймгийн хэмжээнд бүрэн эдгэрсэн 122 иргэн хяналтаас гарлаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГ, ЦОГТЦЭЦИЙ: Шаг, хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээ явагдаж байна

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын зүгээс Шаг, Хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээ эхэлснээс хойш хулгайн зургаан тээврээр зорчиж байсан 28 иргэнийг илрүүлж, бүгдийг нь түргэвчилсэн оношлуураар оношлуулж, Цогтцэций суманд “Дугант”зочид буудал болон Цагаан хадны 3 байшинтад тусгаарлаж, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Гар дээрээс хууль бусаар архи зарж байсан таван зөрчил илрүүлж, 45 шил архи, виски хураан авсан.

Цогт-Овоогоос цааш хулгайн замд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Холбогдол бүхий баримт нотолгоотой мэдээллийг аймгийн Шуурхай штаб 7053-3336, 7053-3337 дугаарт авна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Х​ӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН СУМ: Шинэ он гарснаар төрөх тасагт 16 эх амаржжээ

Аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Нарантуяа нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шинэ оноор мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэв. Монголын үрс маш олон болтугай.