Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа

1414-2.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газрын “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” анхдугаар хуралдаан болж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Энэ үеэр зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад төрөөс баримталж буй бодлого хөтөлбөр болон олон улсын чиг хандлага, гамшгийн эрсдэлийн үнэлгээний хууль эрх зүйн орчин, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар сургалт, мэдээлэл өгсөн юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан зөвлөлийн ажиллах журмыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлов

Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай сумын зургаан багийн төлөөллийг оролцуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж сумын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойллоо.

Үнэлгээг олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх индикаторын аргачлалаар хийхэд Улиастай сум дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Мөн баг тус бүр гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг эрсдэлийн түвшин дунд болон өндөр эрсдэлтэй гамшиг бүр дээр төлөвлөн, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодотголоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Завханы дөрвөн суманд 21 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж өгчээ

Тус аймгийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос мэдээлэв.

“Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа урд бүсийн сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зураглалд манай аймгийн нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан дөрвөн сум бий.

Тодруулбал аймгийн урд бүсийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын 50 малчин өрхөд нийт 21 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүллээ.

Хүмүүнлэгийн тусламжийг авах малчин өрхийг сонгохдоо бусад төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай тусламж давхцахгүй байхад анхаарч ажилласан байгаа. Жишээлбэл Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны үндсэн долоон зарчимд нийцүүлж 400 хүртэлх малтай. Мөн 16-хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл. Жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 60 –аас дээш насны өөрөө мал малладаг малчин өрх. 16 хүртэлх насны тав ба түүнээс дээш хүүхэдтэй малчин өрхүүдийг тус тус түүвэрлэн сонгож хүмүүнлэгийн тусламжийг өгсөн байгаа. Тусламжид нэг өрхөд 240.000 төгрөг болон малын эрдэс тэжээлийн багцыг олголоо” гэв.

127 мянга гаруй төгрөгийн малын эрдэс тэжээлийн нэг багцыг өрх бүрд өгчээ

Монголын Улаан загалмайн нийгэмлэг он гарсаар зудын нэн өндөр эрсдэлтэй аймгийн 2000 өрхөд тусламж үзүүлээд байгаа.

-“Тухайлбал зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг үзүүлжээ. Тодруулбал, Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий гэхчлэн 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүрсэн байгаа. Түүний нэг нь манай Завхан аймаг юм. Эрсдэл өндөр байгаа малчдад өгсөн тусламжийн хүрээнд нэг өрхөд 240 мянган төгрөг, 127 мянга, 750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцыг олгосон. Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос хоёр литр, амин тун 1кг, малын нүдний тос нэг ширхэг, малын туурайн тос нэг ширхэг зэрэг зүйлс багтсан байна. Монголын улаан загалмай нийгэмлэг 2021 оны нэгдүгээр сард гэхэд нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна” гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос тус тус мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Алтай хотод өсвөрийн тамирчдын Спорт сургалтын төв барина

Говь-Алтай аймгийн Алтай хотод өсвөрийн тамирчдын спорт сургалтын төв барих “Сэтгэлийн хүчээ Ирээдүйд” төсөл хэрэгжинэ.

Уг төслийг Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ, оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооноос санаачлан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгөө хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлсэн бөгөөд төслийн хүрээнд спорт сургалтын төв, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг Нярайн амьсгалын аппараттай болгохоор төлөвлөжээ.

Хүүхэд багачуудын эрүүл саруул өсөж, торних боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан уг төслийг тус аймгаас гаралтай шилдэг компани, хувь хүмүүс дэмжиж, бодит ажил болгохоо илэрхийлсэн байна.

“Хантайшир” бөхийн дэвжээ 2016 онд Улаанбаатар хот дахь Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт 5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлаж байсан бол “Ирээдүй-Алтай” холбоо нь 2019 онд “Цагийн зөрүү” форумын орлогоо аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн нярайн тасгийн тохижилтод өгч байсан удаатай ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Булган ​аймаг “Аймгийн аварга малчин” өрхүүдийг шалгарууллаа

Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч хамт олон”- д шагналыг нь  гардууллаа | Эрчим хүчний яам

XVII жарны цагаачин үхэр жилийн босгон дээр Булган аймгийн хошой болон аварга малчин өрхийг шалгаруулаад байна. Тус аймагт өнгөрсөн оноос эхлэн аймгийн аварга малчдыг шалгаруулах журамдаа өөрчлөлт оруулан өрхийн тэргүүнийг гэр бүлийн хамт аварга малчин цолоор шагнадаг болсон юм.

Дашинчилэн сумын Лах багийн малчин С.Баяржаргал, эхнэр С.Ариунтуяа, мөн багийн малчин Б.Мөнхбат, эхнэр М.Болортуяа нар “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгараад байна. “Аймгийн аварга малчин өрх”-өөр 36 гэр бүлийг тодруулжээ.

Мөн “Аймгийн аварга саальчин”-аар Баяннуур сумын Шар тал багийн саальчин Г.Алтанхуяг, “Аймгийн тэргүүний мал эмнэлэг үйлчилгээний нэгж”-ээр Орхон сумын “Хулсан шарга” мал эмнэлгийн үржлийн нэгжийг шалгаруулсан байна.

“Аймгийн аварга малчин өрх”

Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Б.Батбаяр, эхнэр Н.Оюунжаргал,

Дулаанхаан багийн малчин Х.Баасандорж, эхнэр С.Чимэдцэрэн,

Шарга багийн малчин Б.Лхагвасүрэн, эхнэр А.Хишигдолгор,

Шарга багийн малчин А.Отгонбаяр, эхнэр Д.Отгонбаяр,

Баяннуур сумын Шар тал багийн малчин Ж.Сайнжаргал, эхнэр Ц.Жаргалтуяа,

Шар тал багийн малчин Л.Борхүү, эхнэр Д.Жаргал,

Бугат сумын Баянтөгөл багийн малчин Н.Даваа, эхнэр Г.Баасансүрэн,

Ханжаргалант багийн малчин А.Зоригтбаатар, эхнэр Д.Хишигбаяр,

Ханжаргалант багийн малчин Ц.Алтангэрэл, эхнэр Ц.Бүтэд,

Баян төгөл багийн малчин Л.Нармандах, эхнэр М.Од,

Бүрэгхангай сумын Дэрс багийн малчин Б.Гансүх, эхнэр Ц.Байгалмаа,

Цахт багийн малчин Д.Сэнгээ, эхнэр Ц.Пансай,

Гурванбулаг сумын Авзага багийн малчин Н.Мөнхжаргал, эхнэр Ц.Хандсүрэн,

Хөгнө багийн малчин Д.Болдбаатар, эхнэр Н.Энхжаргал,

Дашинчилэн сумын Лах багийн малчин Д.Лувсандагва, эхнэр О.Эрдэнэтуяа,

Доргонт багийн малчин Д.Долгорсүрэн, эхнэр Т.Оюун-Эрдэнэ,

Могод сумын Жаргалант багийн малчин Л.Гантулга, эхнэр М.Пүрэвжаргал,

Баянгол багийн малчин Х.Энхболд, эхнэр П.Шинэбаяр,

Баянгол багийн малчин С.Дүгэр, эхнэр Д.Лхагва,

Орхон сумын Арбулаг багийн малчин Б.Жаргалсайхан, эхнэр П.Жаргал,

Халиун багийн малчин Д.Баянмөнх, эхнэр Д.Минжигмаа,

Рашаант сумын Хөгнө хан багийн малчин Д.Цогтгэрэл, эхнэр Н.Чанцалмаа,

Аргалхайрхан багийн малчин Г.Содномрагчаа, эхнэр С.Дуламсүрэн,

Аргалхайрхан багийн малчин Ч.Гавьяа, эхнэр О.Доржханд,

Сайхан сумын Хүрэмт багийн малчин Т.Мягмаржаргал, эхнэр Ц.Чимэдсайхан,

Мануульт багийн малчин Н.Мөнхжаргал, эхнэр Т.Сэнгэ,

Сайхан-Овоо багийн малчин Д.Отгонбаатар, эхнэр Б.Цэндсугир,

Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин О.Оюунаа,

Тэшиг сумын Хужирт багийн малчин Г.Баясгалан, эхнэр О.Оюун-Эрдэнэ,

Хангал сумын Урт багийн малчин Ж.Батсайхан, эхнэр Б.Баярцэцэг,

Сөрт багийн малчин Ө.Гомбодорж, эхнэр Д.Болормаа,

Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Ц.Пүрэв-Очир, эхнэр С.Ононтуул,

Жаргалант багийн малчин Г.Энхбаяр, эхнэр Б.Алимаа,

Тээг багийн малчин Ж.Отгонхүү, эхнэр Н.Шинэцэцэг,

Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Д.Түвшин, эхнэр Ш.Уранбаяр,

Тээл багийн малчин Г.Отгонпүрэв, эхнэр Д.Байгалмаа

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хэнтий аймаг 90-ээс дээш настай ахмадууддаа 30 мянган төгрөг олгоно

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар сар шинийг угтан 90-ээс дээш настай 90 ахмадад тус бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Ахмад настны тухай хуулиар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулахыг хуульчилсан.

Хэдийгээр энэ жил цар тахлаас шалтгаалан цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхгүй ч, зөвлөлийн хурлаар ахмадуудад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн хурлаар 2020 оны бүтээн байгуулалт, уул уурхайн компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, сумдын төсөвт байгууллагуудын халаалт, урсгал зардалтай холбоотой аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын тайлан, Агентлагуудын ажил, цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна.

Дулаанаар хангагч ААН-үүдийн Сумдын төсөвт байгууллагуудад халаалт өгч байгаа талбайн хэмжээг Ц.Чогсомжаваар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт газар дээр нь хүрч хэмжилт хийлгэхэд төсвийн хэмнэлт хийх боломж бүрдсэнийг зөвлөлийн хурлаар танилцуулсан бөгөөд энэ долоо хоногт бодит тооцоог гаргаж, цаашид дулаанаар хангагч байгууллагуудтай хэмжилт хийсэн талбайн хүрээнд дулааныг тооцож, төсвөөс санхүүжүүлэх, гэрээ хийх зарчмыг баримтлах аж. Хэнтий аймгийн төв Чингис хотод мөн төсвийн байгууллагын талбайг хэмжих ажил удахгүй эхэлнэ гэж Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМ: Дорноговь аймгийн хүн ам 71014 болжээ

Өнгөрсөн онд зохион байгуулсан хүн ам орон сууцны толллогоор Дорноговь аймгийн хүн ам 71014 болжээ.

Хүн амын 32.0 хувь нь 15-аас доош насны хүүхдүүд, 65.9 хувь нь 15-69 насныхан, харин хоёр хувь нь 70-аас дээш насныхан байна. Аймгийн төв болон бусад сум сууринд эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний хүртээмж сайжирснаас гадна ажлын байр нэмэгдэж байгаа нь хүмүүс шилжин ирж суурьшин амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгааг судалгааны тайланд дурджээ. Дорноговь аймгийн хүн амын тоо өссөнтэй холбоотойгоор хүн амын нягтрал ч өсчээ. 2010 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 0.5 хүн ногдож байсан бол 2020 онд 0.6 болсон аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМ: Цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэв

Батлан хамгаалахын сайд болон Увс аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээнд заасны дагуу цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх ажлыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгууллаа. Тодруулбал, зэвсэгт хүчин болон хилийн цэрэгт алба хааж буй цэргийн албан хаагчдын ар гэрээс зорилтот бүлгийн 48 өрхийг сонгон авч нэг өрхөд 50 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний дэмжлэгийг үзүүлсэн байна. Эдгээр өрхүүдийг аймгийн 19 сумын 12-оос нь сонгон авсан бөгөөд нийтдээ 2.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хүнд цаг үед хугацаат цэргийн албан хаагчдын ар гэрт ийнхүү тусламж үзүүлсэнд дээрх өрхийн гишүүд баяртай байна гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМ: Ачаа тээврийн 13 галт тэрэгний 674 вагоныг шалган нэвтрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс Сүхбаатар суманд эрсдэл өндөр байгаа гэдгийг маш сайн ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө, өрөөл бусдыг хамгаалж, сонор сэрэмжээ өндөржүүлэхийг анхааруулсаар байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 202 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн аймгийн “Ахмадын сувилал”-д дараагийн шатанд шилжсэн долоон иргэн байгаа бөгөөд зургаан иргэний ажиглалтын хугацаа дуусч, гэрийн ажиглалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд хоёр ажиглалтын байранд 18 иргэн байгаа аж. Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 215 тээврийн хэрэгслээр 473 иргэн, орох чиглэлд 177 тээврийн хэрэгсэлтэй 366 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлсэн байна. Мөн энэ өдрүүдэд Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 674 вагоныг шалган нэвтрүүлжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн ажлыг тасралтгүй, тогтмол хийж байна. Өнөөдрийн байдлаар 67 цэг байршлын 13722 м2 талбайд урьдчилан сэргийлэх, дөрвөн цэг байршлын 1673 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМ: Өвөлжилт хүндэрсэн зарим сумын малчин өрхөд тусламжийн багц олгоно

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөлд зудын эрсдэл өндөр байгаа Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань зэрэг сумын зорилтот бүлгийн малчин өрхөд хорголжин тэжээл, уургаар баялаг рапсын шахдас, амин дэм эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг багц болгон олгох аж. Тодруулбал, өвөлжилт хүндэрсэн сумдын зорилтот бүлгийн малчид буюу хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй, мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийг сонгон амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг ийнхүү үзүүлэх юм.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн нөөц боломжийг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ.