Categories
мэдээ спорт

Далай аварга цолыг хасах хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 60.1 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Төсөлд далай аварга цолыг хасах тухай заалт бий аж. Эл асуудалтай холбогдуулж, асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Categories
мэдээ спорт

Марафон гүйлтэнд оролцогчдод өгөх зөвлөмж

Хэрэв Та ямар нэг архаг, хууч өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, 45-иас дээш настай бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна. Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах Зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу?

1. Өөрийн хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах

2. Гүйлтийн өмнө биеийн жингээ үзэх

3. Та өмнө нь хангалттай бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайд оролцох

4. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс ууж, шингэн алдалтанд бэлтгэх

5. Архи, согтууруулах ундаа нь энергийн метаболизмыг өөрчилж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны урьд өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох.

6. Марафон гүйлтийн үед шингэн алдалтыг багасгах зорилгоор 20 минут тутамд 100-200 мл усыг замын хажууд байрлах үйлчилгээний цэгээс цангаагүй тохиолдолд ч уух

7. Гүйлтийн үед нарны тусгалын үйлчилгээг багасгах зорилгоор малгай өмсөх ба тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.

8. Гүйлтийн өдөр шинэ хувцас, ялангуяа гэмтэл, холголт үүсгэж болзошгүй тул шинэ гутал өмсөхөөс татгалзах

9. Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ заавал үзэж, өөрийн шингэн алдалтыг тооцоолох ба алдсан 1 кг тутамд 1 литр ус уух

10. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа шууд сольж, өмсөхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Ази тивийн чөлөөтийнхөн Буянт-Ухаа цогцолборт өрсөлдөнө

Ази
тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн XVI, эмэгтэйчүүдийн XI,
сонгомол барилдааны XV дахь удаагийн тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт
цогцолборт эхэлнэ. Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа энэ тэмцээн энэ
сарын 8-ны өдөр дуусах юм. Тэмцээнд Монгол, Иран, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ,
Узбекистан, Казахстан зэрэг 14 орны 200-гаад тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй,
эмэгтэй төрөлд тус бүр найман жинд өрсөлдөнө. Мөн сонгомол бөхийн найман жинд
тивийн аваргыг шалгаруулах юм. Энэ тэмцээнд манай улсаас:

Эрэгтэй:

50
кг Ц.Мандалсүрэн (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

55
кг З.Занабазар (Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөрийн азийн аварга)

60
кг Б.Бат-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт)

66
кг Г.Төрболд (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

74
кг Э.Мөнх-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт)

84
кг Б.Нямбаяр (Залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий хошой алтан
медальт)

96
кг Н.Билгүүн (Залуучуудын улсын аварга)

120
кг Э.Мөнхбаатар (Залуучуудын улсын аварга)

Эмэгтэй:

44
кг Л.Баттогтох (Залуучуудын улсын аварга)

48
кг Г.Отгонжаргал (Өсвөрийн ААШТ мөнгөн медальт)

51
кг Б.Мөнхтуяа (Өсвөрийн ААШТ хүрэл медальт)

55
кг А.Батцэцэг (Өсвөрийн ДАШТ мөнгө, залуучуудын ААШТ-ий хүрэл медальт)

59
кг С.Цэрэнчимэд /Залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ хүрэл, өсвөрийн ААШТ
хүрэл медальт)

63
кг Б.Нямгэрэл (Өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл, Азийн залуучууд болон өсвөрийн АШТ
хүрэл медальт)

67
кг О.Оюунгэрэл (Залуучуудын улсын аварга)

72
кг П.Номин-Эрдэнэ (Өсвөрийн ААШТ-ий хүрэл медальт) нар оролцоно.

Categories
мэдээ спорт

“Алтан шонхор”-ын эзэд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилснаар, “2050” ТББ-ын зохион байгуулж буй “Монгол Туургатан-2050” өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн МХБХ-ны ногоон талбайд амжилттай явагдаж, “Алтан Шонхор”-ын эзэд тодорлоо.
Тус тэмцээний хүрэл медалийн төлөө ОХУ-ын “Тува”-“Халимаг”-ийн багууд өрсөлдөж 1:3 харьцаагаар  “Халимаг”-ийн баг хүрэл медалийн эзэд болсон. Харин аваргын алтан медалийн төлөө “Монгол-1”-“Монгол–2”  багууд тоглож,  үндсэн цагаар 1:1 харьцаатай тэнцсэн боловч, торгуулийн цохилтоор 4:3 харьцаагаар “Монгол-2” баг аваргын алтан медаль, “Алтан шонхор” цомын эзэд боллоо.

Д.САР

Categories
мэдээ спорт

Ё.Төмөрбатаа багшийн нэрэмжит тэмцээнд Хятадын боксчид өрсөлдөж байна

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшийн нэрэмжит олон улсын тэмцээн Дорнод аймгийн Чойбалсан хотноо үргэлжилж байна. Энэ сарын 2-нд нээлтээ хийсэн уг тэмцээнд 12 байгуулагын 60 гаруй өндөр зэрэгтэй тамирчид оролцож байгаа аж. Тэмцээнд Үндэсний шигшээ баг бүтэн бүрэлдэхүүнээрээ мөн БНХАУ-ын Шандун мужийн баг тамирчид өрсөлдөж байгаа юм байна. Насанд хүрэгчид 49, 56, 60, 64, 69, 75 кг, эмэгтэйчүүд 51, 60 кг, залуучууд эрэгтэй 60 кг, эмэгтэйчүүд 48, 69 кг-ын жинд тус тус хүч үзэж байна. Тэмцээний аваргууд энэ сарын 8-нд тодорно.

Д.САР

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг Армийн дэлхийн аварга боллоо

Казакстан улсын Алмата хотноо 2014 оны 5 дугаар сарын 26-наас энэ сарын 3-нд зохиогдсон Армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын  тэмцээнд аваргалсан Баатарсүхийн Чинзориг 1991 онд төрсөн 64 кг-ын ирээдүйтэй тамирчин. Армийн албан хаагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлал олон жилийн түүхтэй. Өдгөө чөлөөт бөх, буудлага, бокс зэрэг Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж тухайн улсын цэргийн армид алба хаадаг, бүртгэлтэй  тамирчид оролцдог аж.  Б.Чинзориг Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооноос боксчин болох гараагаа эхэлж байсан.

 Тэрбээр 2005 онд 14 настайдаа “Алдар” спорт хороонд ирж, А.Гантулга багшийн шавь болж байжээ. Б.Чинзориг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсчээ.

 ОУХМ Б.Чинзориг эхний даваандаа 2009 оны дэлхийн аварга, 2011 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын тамирчин Э.Лопезийг ялж, алтан медальд хүрэх замаа заслаа. Дараагийн учраанууд болох ОХУ, Марроко улсын тамирчдыг ялж шигшээ тулаандаа Дэлхийн аваргын хүрэл медальт Тунисын тамирчин Алаа Шилийг буулган авснаар Монгол Улсас анх удаа Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа.

Б.Чинзориг нь “Chinа open” олон улсын тэмцээний алт, Тайваны олон улсын тэмцээний мөнгө, Пакистаны олон улсын тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байсан бөгөөд 2014 оны насанд хүрэгчидийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн манай улсын шилдэг тамирчдын нэг билээ.

Харин Лондонгийн зуны олимпийн наадмын мөнгөн медальт , Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний учраа болох Кувейт улсын тамирчныг буулган авсан юм. Тэрбээр хүрэл медалийн төлөө Солонгос улсын тамирчныг илт илүүрхэн ялж хүрэл медалийн болзолыг хангаж улмаар мөнгөн медалийн төлөө Алжир улсын тамирчин Фахемийг илүүрхсэн боловч 1 оноогоор ялагдан хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү “Алдар” спорт хорооны дасгалжуулагч спортын мастер А.Гантулга багш өөрийн унаган хоёр шавиараа Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт , хүрэл медаль хослуулаад байна.

Categories
мэдээ спорт

“Спирт үү, спорт уу” аяны нээлт болно

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2012 оноос эхлэн “Спирт үү, Спорт уу” аяны давалгааг орон даяар эхлүүлсэн. Тэгвэл энэ оны нээлтээ энэ амралтын өдөр буюу 6-р сарын 7-ны өдөр 9:00 цагт Чингисийн талбайд хийх гэж байна. Спирт үү, спорт уу аян энэ жил “Архитай биш тархитай” уриатайгаар үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд залуучуудыг спортод элэгтэй болох эерэг сурталчилгааг түгээж, “И биш О”, “Баарлуу биш заалруу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна” гэх мэт уриалгуудыг гаргаж давалгаалуулсан. Спирт үү, спорт уу аяны нээлт нийслэлийн автомашингүй өдөр болж байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” болохоос гадна МЗХ-ны дэргэдэх залуу дугуйчин клуб 500 дугуйчны парад зохион байгуулах юм. Энэ өдрийн үйл ажилллагаанд 25-30 мянган иргэдийг хамруулах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Монгол Улсад суугаа элчин сайдын яам, олон улсын марафон гүйлтийн нэртэй тамирчид, нийслэлийн иргэд хамрагдах ажээ. 

Categories
мэдээ спорт

Катарт “ДАШТ 2022”-ын эрх авлигаар очсон уу

“The Gardian” сонины нийтлэлд Катар улс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохиох эрхийг авахдаа янз бүрийн түвшинд асар их хахууль өгөн байж ялсан тул Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо нарийвчилсан шалгалт явуулж зохион байгуулах эрхээ татаж магадгүй хэмээн бичжээ. Жишээлбэл ОУХХ-ын дэд ерөнхийлөгч асан Катарын иргэн Бин Хаммам 2010 онд Африкын 30 орчим улсын  хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч нарын дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь батлагдсан гэв.

Д.Бат   

Categories
мэдээ спорт

Азийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо

Монгол улсад анх удаагаа Азийн залуучуудын чөлөөт бөхийн эрэгтэй ХҮI, эмэгтэй ХI, сонгомол барилдааны ХҮ дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 5-8-нд “Буянт Ухаа” спорт цогцолборт явагдана.

Энэхүү тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодорчээ.

Эрэгтэй:

50 кг Ц.Мандалсүрэн (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

55 кг З.Занабазар (Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөрийн азийн аварга)

60 кг Б.Бат-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт)

66 кг Г.Төрболд (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

74 кг Э.Мөнх-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт)

84 кг Б.Нямбаяр (Залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт)

96 кг Н.Билгүүн (Залуучуудын улсын аварга)

120 кг Э.Мөнхбаатар (Залуучуудын улсын аварга)

Эмэгтэй:

44 кг Л.Баттогтох (Залуучуудын улсын аварга)

48 кг Г.Отгонжаргал (Өсвөрийн ААШТ мөнгөн медальт)

51 кг Б.Мөнхтуяа (Өсвөрийн ААШТ хүрэл медальт)

55 кг А.Батцэцэг (Өсвөрийн ДАШТ мөнгө, залуучуудын ААШТ-ий хүрэл медальт)

59 кг С.Цэрэнчимэд /Залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ хүрэл, өсвөрийн ААШТ хүрэл медальт)

63 кг Б.Нямгэрэл (Өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл, Азийн залуучууд болон өсвөрийн АШТ хүрэл медальт)

67 кг О.Оюунгэрэл (Залуучуудын улсын аварга)

72 кг П.Номин-Эрдэнэ (Өсвөрийн ААШТ-ий хүрэл медальт)

Categories
мэдээ спорт

​“Sport box” сувгийн эрэгтэй, эмэгтэй баг тэргүүн байрын цомын эзэн боллоо


Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ой, Үндэсний сэтгүүл зүй үүссэний 101 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэгтэй 16, эмэгтэй 12 багийн нийт 224 тамирчин өрсөлдөж, хүчээ сорилоо.
Тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэй, эмэгтэй нэгдүгээр байрт “Спорт бокс” сувгийн баг, тамирчид шалгарч, алтан медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эрэгтэй хоёрдугаар байрт “2 дугаар суваг” телевиз, эмэгтэй хоёрдугаар байрт “МҮОНРТ”-ийн баг, тамирчид шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эрэгтэй гуравдугаар байрт “Dorgio.mn” сайт, эмэгтэй гуравдугаар байрт “Айст Монголия” телевизийн баг, тамирчид шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Мөн эрэгтэй шилдэг тоглогчоор “2 дугаар суваг” телевизийн гадаад мэдээний орчуулагч, сэтгүүлч н.Баатар шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, эмэгтэй шилдэг тоглогчоор “Sport box” сувгийн спортын сэтгүүлч н.Цэцэгмаа шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал авлаа.