Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид өрсөлдөж байна

  Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй өсвөрийн улсын
аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (09.09) Цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Тэмцээний гурван насны (U-13, U-15, U-17) ангилалд хөвгүүдийн 37, охидын
25 багийн нийт 892 тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд энэ
сарын 13-нд өндөрлөнө гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/MongolianFootballFederation -с аваарай.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-д түрүүллээ

Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа буудлагын спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны дасгалд алтан медаль хүртжээ. Тэрээр “Дэлхийн цом”-ын тэмцээнээс нийтдээ долоо дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ аж. Түүний аваргалсан төрөлд нийт 95 буудагчаас МУГТ О.Гүндэгмаа, МУГТ Д.Мөнхбаяр нар аваргын төлөө халз буудаж О.Гүндэгмаа 8:0 оноогоор ялжээ.  Харин III байранд Хятадын буудагч дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга Занг Жиан, дөрөвдүгээр байранд Бээжингийн олимпийн аварга Чень Ин нар орсон байна.

Мөн манай тамирчин Т.Баярцэцэг 578 оноогоор 22-р байрт, Ц.Мөнхзул 573 оноогоор 34-р байрт оржээ.

“Дэлхийн цом”-ын тэмцээнд ОУХМ Э.Даваахүү, О.Янжинлхам, С.Адилбиш, Ж.Ганхуяг нарын 12 тамирчин цэц мэргэнээ сорьж байгаа аж.

Д.Сүрэн

Categories
мэдээ спорт

Камеруны хөлбөмбөгчид шагналаа голж, онгоцонд суухаас татгалзав

Камеруны шигшээ багийн хөлбөмбөгчид Дэлхийн аваргад оролцсоных нь төлөө олгох шагналаа голж, өчигдөр өглөө Бразил руу нисэх онгоцонд суухаас татгалзаж, зочид буудлаасаа гарсангүй. Ийнхүү хөлбөмбөгчид нь эсэргүүцэл илэрхийлсэн тул Камеруны Хөлбөмбөгийн холбоо, Спортын яамтайгаа дахин ярилцаж, тэдэнд олгох шагналын хэмжээг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.

Тоглогч бүрт Дэлхийн аваргад оролцож буйнх нь төлөө 125 мянган ам.доллар амласнаар хөлбөмбөгчдийн эсэргүүцэл өндөрлөж, тэд өчигдөр онгоцондоо сууж Бразилийг зорьсон байна.

Categories
мэдээ спорт

NBA: “Майами Хит” хожлоо

АНУ-ын NBA-гийн 2013-2014 оны улирлын аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолтод “Майами Хит” ялалт байгууллаа.

“Сан Антонио Спөрс”-ийн талбай дээр болсон энэхүү тоглолтод зочин баг 98-96 онооны харьцаатай хожсоноор цувралыг 1:1 болголоо. “Майами Хит” багаас “Хаан” ЛеБрон Жэймс 35, Крис Бош 18 оноо авсан бол “Сан Антонио Спөрс”-өөс Тони Паркер 21, лидер Тим Данкен 18 оноо авч багаа тэргүүллээ.

Аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт “Майами Хит”-ийн талбай дээр зургадугаар сарын 10-ний өглөө 08.00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно.

“Сан Антонио Спөрс” болон “Майами Хит” багууд өнгөрсөн жилийн NBA-гийн аваргын төлөө шалгарч байсан. Хоёр багийн аваргын төлөөх өрсөлдөөн цуврал долоон тоглолтод шийдэгдэж, “Майами Хит” түрүүлсэн түүхтэй.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн эмэгтэй баг ААШТ-д түрүүллээ

“Буянт-Ухаа” спортын ордонд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид багаараа тэргүүн байр эзэллээ.  

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө илүүрхэн хожин түрүүлж, Азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга гэдэг цолны эзэн болов. Тэрээр энэ жил дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Харин 63 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл мөнгөн медаль энгэртээ зүүсэн ч багш нар нь баруун гараараа уургалж барьж болохгүй гэж олонтаа анхааруулсаар байтал мөн барьцыг авч 4 онооны илүү явсан ч Казахстаны бөхийн дархан мэхэнд орж, мушгиулж цэвэр ялагдан үзэгчид, дасгалжуулагч нарынхаа сэтгэлийг гонсойлгов. 72 кг-ын жинд зодоглосон П.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт Японы бөхөөс бяр тэнхээгээр илүү байсан ч бэргэн хойш сууж барилдаанаа гаргаж чадахгүй, ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө илүүрхэн хожиж, Азийн өсвөрийн аваргын хүрэл медалиа залуучуудын аваргын хүрлээр баяжууллаа.

А.Батцэцэг, Б.Нямгэрэл нар өнгөрсөн жил авч байсан хүрэл медалиа зэрэг ахиулж алт, мөнгө болгож Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальтнууд болсон юм.

Манай эмэгтэй багийн 8 бөхийн 7 нь медаль, түүний дотор 1 алт, гурван мөнгө, гурван хүрэл авч гол өрсөлдөгч Японы багийг ардаа орхилоо. Манай эмэгтэй баг тамирчид ийнхүү өнгөрсөн жилийн дөрөвдүгээр байраа нэгдүгээр байраар ахиуллаа. Эмэгтэй багаа хариуцан оролцсон “Хасу-Мегастарс” багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан алтан цом гардан авч түүхэн амжилт гаргалаа. Манай бөхчүүд Японы бөхчүүдтэй 6 барилдаан хийж ялалт, ялагдлын харьцаа 3:3 болж тэнцсэн бол хоёрдугаарт байрт орсон Казахстаны бөхчүүдтэй 3 барилдаан хийж ялалт, ялагдлын харьцаа 1:2 байв. Японы баг 3, БНАСАУ-ын баг 2, Казахстан, Монгол, Энэтхэгийн багууд тус бүр 1 алтан медаль авчээ.

Эрэгтэй 50, 120 кг-ын жинд барилдсан Ц.Мандалсүрэн, Э.Мөнхбаатар нар хүрэл медалийн төлөө барилдаандаа хийморлог байж хоёулаа өрсөлдөгчдөө цэвэр ялж спортын ордныг доргиосон.

Энэ өдрийн барилдааныг УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл ирж үзэж бөхчүүдээ дэмжлээ.

Өнөөдөр тэмцээний сүүдийн өдөр эрэгтэй 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эмэгтэй чөлөөт бөх

44 кг                       1. Жин Хуанг Пак /БНАСАУ/

2. Зухра Отамуродова /Узбек/       

3. Лхагвагийн Баттогтох /Налайх дүүрэг/

3. Эльвира Абылкайрова /Казахстан/

Энэ жинд 7 бөх барилдсанаас манай бөх Л.Баттогтох нэгдүгээр тойрогт японы бөх Акари Итотой таарч 10:0 онооны харьцаагаар ялж узбекийн бөх Зухра Отамуродовад 8:9 онооны харьцаагаар хожигджээ.

48 кг               1. Хуёнг Гуёнг Ким /БНАСАУ/

                        2. Я Хье /БНХАУ/

                        3. Ирина Борисова /Казахстан/

3. Риту /Энэтхэг/

5. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/

Энэ жинд 8 бөх барилдсанаас манай бөх Г.Отгонжаргал нэгдүгээр тойрогт узбекийн бөх Зухра Мустановаг 1-:1 онооны харьцаагаар ялж хоёрдугаарт тойрогт хятадын бөх Я Хьед 1:12 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх И.Борисовад 0:7 онооны харьцаагаар дийлджээ.

51 кг               1. Вениш /Энэтхэг/

                        2. Гунг Ёнг Сун /БНАСАУ/

3. Батбаатарын Мөнхтуяа /Дархан-Уул аймаг/

3. Сонгфенг Ким /БНХАУ/

Энэ жинд 9 бөх барилдсанаас манай бөх Б.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Ардчилсан Солонгосын бөх Гунг Ёнг Сунд 1:12 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ю Жин Кимийг,  хүрэл медалийн төлөө японы бөх Фубуки Сакагамийг дараалан цэвэр даржээ.

55 кг               1. Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг,

   “Хасу-Мегастарс клуб/

2. Руми Хиросе /Япон/

3. Миаомиао Зхао /БНХАУ/

3. Лалита /Энэтхэг/

Энэ жинд 8 бөх барилдсанаас манай бөх А.Батцэцэг нэгпүгээр тойрогт казахстаны бөх Аыгуль Нуралимийг 12:1, дараа нь хятадын бөх Миаомиао Зхаог 10:0 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө японы бөх Руми Хиросетэй барилдаж 10:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.

59 кг               1. Юу Сакано /Япон/

2. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/

3. Мадина Бакбергенова /Казахстан/

3. Дханда Поожа /Энэтхэг/

Энэ жинд 6 бөх барилдсанаас манай бөх С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Ху Жеонгтой таарч 16:6 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Дханда Поожатай барилдаж 8:2 онооны харьцаагаар дийлж японы бөх Юу Саканаотой барилдаж 5:6 онооны харьцаагаар ялагджээ.

        63 кг               1. Екатерина Ларионова /Казахстан/

2. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Вэн Линг Чэнь /Тайвань/

3. Кона Сузуки /Япон/

Энэ жинд 7 бөх барилдсанаас манай бөх Б.Нямгэрэл нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Саритаг 11:1, хоёрдугаар тойрогт тайваны бөх Вэн Линг Чэнийг 9:2 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө казахстаны бөх Екатерина Ларионоватай барилдаж цэвэр ялагджээ.

67 кг               1. Аяна Гембей /Япон/

2. Отгонбатын Оюунгэрэл /Дархан-Уул аймаг/

3. Улбоссун Козамберд /Казахстан/

Энэ жинд 5 бөх барилдсанаас манай бөх О.Оюунгэрэл эхлээд энэтхэгийн бөх Манишатай таарч 11:0 онооны харьцаагаар, дараа нь хятадын бөх Янхиа Вангийг 6:0, казахстаны бөх Юбоссун Козамбераг 6:0 онооны харьцаагаар ялж японы бөх Аяна Гембейд 1:5 онооны харьцаагаар ялагджээ.

72 кг               1. Саито Мукку /Япон/

                        2. Замила Бакбергонова /Казахстан/

3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ /Өмнөговь аймаг/

3. Поожа /Энэтхэг/

Энэ жинд 6 бөх барилдсанаас манай бөх П.Номин-Эрдэнэ нэгдүгээр тойрогт узбекийн бөх Лобар Кобыловаг 11:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Саито Муккуд 1:11 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалиййн төлөө Өмнөд Солонгосын бөх Чае Паркийг 12:2 онооны харьцаагаар хожжээ.

Багийн дүн

                        Нэгдүгээр байр                     Монгол, 67 оноо

Хоёрдугаар байр                   Казахстан, 63 оноо

Гуравдугаар байр                  Энэтхэг, 60 оноо

Дөрөвдүгээр байр                 Япон, 57 оноо

Эрэгтэй чөлөөт бөх

50 кг               1. Шаризьани Сабер Ханжани /Иран/

                        2. Азамат Тайбек /Казахстан/

3. Цэдэвийн Мандалсүрэн /”Алдартан” клуб/

3. Чол У Сан /БНАСАУ/

Энэ жинд 10 бөх барилдсанаас манай бөх Ц.Мандалсүрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт узбекийн бөх Жинтитин Тасымовыг онооны харьцаагар ялж казахстаны бөх Азамат Тайбект 4:8 онооны харьцаагаар дийлдсэн ч Өмнөд Солонгосын бөх Мин Хуек Юныг цэвэр ялж ялж хүрэл медаль авчээ.

120 кг             1. Тахери Амин /Иран/

                        2. Акбар /Казахстан/

3. Энхтөрийн Мөнхбаатар /Говь-Сүмбэр аймаг/

3. Такики Ямомото /Япон/

Энэ жинд 7 бөх барилдсанаас манай бөх Э.Мөнхбаатар нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ираны бөх Тахери Аминд 6:16 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд хятадыг бөх Кианг Таог цэвэр ялжээ.

            МЧБХ, Д.ӨЛГИЙСАЙХАН

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид гранпри хүртжээ

ОХУ-ын Улан-Үүд хотноо болсон “Дэлхийн гэр бүл” олон улсын шатарчдын анхдугаар тэмцээнээс манай өсвөрийн шатарчид Гранпри шагнал хүртлээ. Тэмцээнд 27 багийн 100 орчим тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Н.Түвшинтөгс ахлагчтай “Урамтай шатар” клубын шатарчид анхны гранпри шагналыг авлаа. Манай багийн бүрэлдэхүүнд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Е.Төгстөмөр, “Зууны шатар” клубын шатарчин Ц.Ашид нар оролцсон юм. Түүнчлэн 12 хүртлэх насны ганцаарчилсан төрлийн тэмцээн болоход Ц.Ашид тэргүүн байр эзэлж, Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртлээ.    

Зохион байгуулагчид “Дэлхийн гэр бүл” тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохиохоор болсон байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 2014 оны олон улсын тэмцээний хуваарь


Зургаадугаар сар

1. Ази тивийн залуучуудын аврага шалгаруулах тэмцээн /гурван төрлөөр/

Монгол улсын Улаанбаатар хот, Зургаадугаар сарын 5-8

2. Германы “Гран-При” олон улсын тэмцээн /эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан/

  ХБНГУ-ын Дортмунд хот, Зургаадугаар сарын 27-29 

Долоодугаар сар

1. Испанийн “Гран-При” олон улсын тэмцээн /эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан/

  Испани улсын Мадрид хот, Долоодугаар сарын 5 

1. Оюутны ДАШТ /гурван төрлөөр/

Унгар улсын Печ хот, Долоодугаар сарын 6-12

2. Х.Алиевийн дурсгалд зориулсан “Алтан Гран-При” олон улсын тэмцээн /гурван төрлөөр/

Азербайжан улсын Баку хот, Долоодугаар сарын 24-27

Наймдугаар сар

1. “Poland Open” олон улсын тэмцээн /эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх/

Польш улсын Даброво хот, Наймдугаар сарын 2-3

1. Залуучуудын ДАШТ /гурван төрлөөр/

Хорват улсын Загреб хот, Наймдугаар сарын 13-18

2. Залуучуудын зуны олимпийн наадам /гурван төрлөөр/

БНХАУ-ын Нанжин хот, Наймдугаар сарын 25-27

3. Ахмадын ДАШТ /эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан/

Серби улсын Белград хот, Наймдугаар сарын 26-31

Есдүгээр сар

1. Насанд хүрэгчдийн ДАШТ /гурван төрлөөр/

Узбек улсын Ташкент хот, Есдүгээр сарын 8-14

2. Азийн спортын наадам /гурван төрлөөр/

БНСУ-ын Инчеон хот, Есдүгээр сарын 19-Аравдугаар сар 4

Аравдугаар сар

1. Д.Коркиний нэрэмжит олон улсын тэмцээн /эрэгтэй чөлөөт бөх/

ОХУ-ын Якутск хот, Аравдугаар сарын 3-5

2. Рамзан Кадыровын Цомын төлөө А.Вараевийн нэрэмжит олон улсын тэмцээн /эрэгтэй чөлөөт бөх/

ОХУ-ын Чечень улсын Грозный хот. Аравдугаар сарын 10-13

3. Б.Сайтиевийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын тэмцээн /хөвгүүд/

ОХУ-ын Красноярск хот. Аравдугаар сарын 24-26

Арван нэгдүгээр сар

1. Европийн үндэстнүүдийн Цомын төлөө “Московские звёзды” олон улсын тэмцээн /гурван төрлөөр/

ОХУ-ын Москва хот, Арван нэгдүгээр сарын 7-10

Categories
мэдээ спорт

Мэргэн буучид Германыг зорилоо

Германы Мюнхен хотод буудлага
спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд энэ сарын 8-12-нд болно. Тэмцээнд оролцох
Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Олимпийн мөнгөн медальт, гавьяат
тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, О:Янжинлхам,  С.Адилбиш, Ж.Ганхуяг
нарын 12 тамирчин цэц мэргэнээ сорино.

Багийн ахлагчаар үндэсний шигшээ
багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр, дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажиллана.  

Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн энгэр хоосонгүй барилдлаа

Бөхийн
чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 
“Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр /өчигдөр/
сонгомол барилдааны 50 кг, 120 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 44 кг, 51 кг, 59 кг,
67 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Эмэгтэйчүүдийн
51 кг-ын жинд барилдсан Б.Мөнхтуяа БНСУ, Япон улсын бөхчүүдийг цэвэр ялж, хүрэл
медалийн тавцанд зогслоо. 67 кг-ын жинд дэвжээнд гарсан О.Оюунгэрэл,  59
кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд нар мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Мөн 44
кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Л.Баттогтох хүрэл медаль хүртсэн юм.

Харин
сонгомол барилдааны төрөлд зодоглосон “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн
бөх Н.Даваажаргал, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх
А.Дэлгэрхангай нар өрсөлдөгчиддөө ялагдсан байна.

Өнөөдөр
эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг, эрэгтэйчүүдийн  50кг , 120 кг-ын
жингийн бөхчүүдийн барилдаан болно.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон”-д 30 000 хүн оролцож байна

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан
энэ жил анх удаа Улаанбаатар хотноо 30 000 хүн оролцох “Улаанбаатар марафон”-ыг
өнөөдөр зохион байгуулж байна.
Тус марафон гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад
чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлжээ.
Тухайлбал,1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн
наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны
дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн
наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10
мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад
оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн
амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны
хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож байсан Ито Коичи Япон улсын
марафоны шигшээ багийн дасгалжуулагч тамирчдын хамт оролцож байгаа аж.

Улаанбаатар марафонд:

Сонирхогчдын гүйлт:
17 нас хүртэл          4000м
/зөвхөн сонирхогчид/
18-35
нас                
5000 м /зөвхөн сонирхогчид/
36-49
нас                 
8000м /зөвхөн сонирхогчид/
50-иас дээш нас      4000м /зөвхөн сонирхогчид/

Хагас, бүтэн марафон гүйлт:
18-аас дээш нас     21095 м, 42190м зайд зөвхөн гүйлтээр
хичээллэгчид оролцох юм.  Мөн гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн дунд 1500 метрийн уралдаан болно.