Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Рио-2016” зуны ХХХI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны “Чингис хаан” гран-при тэмцээн болоход гурав хоног үлдээд байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээн энэ сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Тэмцээний зохион байгуулах хорооны даргаар Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав томилогдон ажиллаж буй аж. Энэ удаагийн “Чингис хаан” Гран-при тэмцээнд ОХУ, Япон,Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонг Конг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Польш, Филиппин зэрэг 40 орчим орны 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд буй гэнэ. Мөн тэмцээнд дэлхийн чансаагаараа тэргүүлдэг шилдэг жүдочид ирж оролцох аж. Тухайлбал, 2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин -100кг Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов 90кг, Канад Улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Антоун Валиус 81кг зэрэг бөхчүүд зодоглох нь. Харин эх орноо төлөөлж Дэлхийн аварга, ази тивийн аварга М.Уранцэцэг, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зэрэг шилдэг тамирчид барилдана. “Чингис хаан” Гран-при тэмцээнийг Олон Улсын Жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон шилдэг шүүгчид шүүн явуулах юм байна.
Category: спорт
Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын банцүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалт гарлаа. Дээд зиндааны бөхчүүдийн магнайд өмнөх тэмцээний түрүү бөх ёкозүна Хакүхо Д .Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг Харүмафүжи Д.Бямбадорж ёкозүна манлайлж ард нь Какүрюү М.Ананд бичигдсэн байна. Тэгвэл өнгөрсөн башёд 50 хувийн амжилтаа биелүүлж чадаагүй Котошогикү озеки кадобан болсон бол Аминишики, Аояама нар комүсиби цолтой барилдаах гэнэ. Манай магэшира бөхчүүдийн хувьд Тамаваши зүүний дөрөв, Тэрүнофүжи зургаа, Кёкүтэнхо зүүний Г2-т, Кёкүшүхо барууны 12-т, Кагамио зүүний 14-т, Азүмарюү барууны 14-т, Токитенкү барууны 15-д, Араваши зүүний 17-д бичигдэв. Нагоя башёд Монголын 11 бүмоч барилдахаар болжээ.
ОХУ-ын Москва хотод энэ сарын 21-22-нд болсон паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцоод иржээ. Уг тэмцээнд нийт 37 орны тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд манай зургаан тамирчин хурд, хүч сорьж хоёр алт нэг мөнгөн медаль зүүснээр багаараа шагналт V байрт шалгарсан байна. Дорнод аймгийн таеквондогийн холбооны дасгалжуулагч Г.Анхбаяр, Сүхбаатар аймгийн тамирчин18 настай Г.Болор-Эрдэнэ нар дэлхийн аварга болжээ. Харин ОУХМ Б.Шинэбаяр мөнгөн медалийн тавцанд зогссон байна.
АНУ-д болж буй “Континентал кап-2014” олон улсын фестивальд дэлхийн 20 гаруй орны хүүхдүүд бэйсбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг гэсэн спортын гурван төрлөөр долоо хоног өрсөлдөх аж. Уг тэмцээн маргааш эхлэх бөгөөд манай улсаас сагсан бөмбөгийн төрөлд өсвөрийн шилдэг 60 сагсан бөмбөгчид АНУ-ыг зорьжээ.
Бразиль 2014 тэмцээний дараа зодог тайлах магадлалтай 10 тамирчинг танилцуулж байна.
1. Тим Кахилл
Олон улсын чанартай 71 тэмцээнд оролцсон тэрээр 34 гоол оруулсан Австралийн шилдэг хөлбөмбөгчин юм. Тим Кахилл нь сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан гоол оруулсан дөрвөн тамирчны нэг ажээ. Тэрээр удахгүй зодог тайлж магадгүй байна.
2. Икерь Касиллас
Испанийн шигшээ багийн хаалгач Касиллас олон улсын 156 тоглолтод оролцсон байна. Хүүхэд шиг төрхтэй тэрээр улсынхаа шилдэг хаалгач болсон юм. Тэрээр удахгүй багаасаа гарч, спортоо орхино гэдгээ мэдэгджээ.
3. Андри Пило
Италийн шигшээ багийн тоглогч Пило 97 тэмцээнд 13 гоол оруулав. 2006 оны дэлхийн аваргад Италийн шигшээ баг Германыг хожиход гол нөлөө үзүүлсэн тэрээр Уругвайн хаздаг “махчин” Луис Саурезын дайралтад өртөж байсан удаатай.
4. Стивен Жеррард
Английн шигшээ багийн хөлбөмбөгчин Жерард 114 тэмцээнд 21 гоол оруулжээ. Ливерпүүл клубын тамирчин тэрээр 2000 оны дэлхийн аваргад Украины эсрэг шилдэг тоглолтыг үзүүлж байв. Хэрэв тэр зодог тайлахаа зарлавал Английн багийн амжилт буурах нь тодорхой.
5. Хави
Испанийн шигшээ багийн тоглогч Хави 133 тоглолтод 12 гоол оруулжээ. Барселон клубын шилдэг тоглогчдын нэг тэрээр Бразил явахаасаа өмнө зодог тайлах шийдвэрээ гаргасан байна.
6. Самуэль Это”о
Камеруны тоглогч тэрээр 118 тоглолтод 54 гоол оруулсан байна. Африкийн хамгийн шилдэг тоглогч тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн ч АС Милан клубтэйгээ холбоотой байна гэв.
7. Жанлуижи Буффон
Италийн багийн хаалгач тэрээр бүх цаг үеийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. 45 сая фаундаар тоглож байсан дэлхийн хамгийн үнэтэй хаалгач тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн байна.
8. Клинт Демпсий
Америкийн багийн тоглогч Демпсий 106 тоглолтод 38 гоол оруулжээ. Зогсолтгүй урагшлан эрч хүчтэй довтлох түүнээр багийнхан нь дутах нь гарцаагүй.
9. Дидье Дрогба
Африкийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгчин Дрогба зодог тайлах гэж байна. Тэрээр 104 тоглолтод 63 гоол оруулсан Зааны ясан эргийн хүчтэй довтлогч юм.
10. Мирослав Клозе
Германы мэргэн бууч Клозе 133 тоглолтод 73 гоол оруулжээ. Энэ удаагийн дэлхийн аваргад Бразилийн Роналдогийн амжилтыг эвдэхээр оролцсон тэр зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Клозе нийт 15 гоол оруулж, Роналдотой эн зэрэгцсэн. Тэрээр Бразилийн аваргаас өмнө зодог тайлахаа мэдэгдсэн.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны өсвөрийн шигшээ багийнхан АНУ-д болох олон услын тэмцээнд оролцохоор болжээ. Энэ жилийн хоёрдугаар сарын дундуур болсон УАШТ-д оролцож амжилт үзүүлсэн хүүхдүүд энэхүү өсвөрийн шигшээ багийг бүрдүүлсэн байна. Тус шигшээ баг долдугаар сард АНУ-д болох “Континататкаб” олон улсын тэмцээнд оролцохоор зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд нийт таван багийн 60 гаруй хүүхэд оролцох аж. Хүүхдүүд 13-15, 18 насны гэсэн ангилалд хуваагдаж байгаа юм. Манай улсын 14 насны шигшээ баг өнгөрсөн оны тэмцээнд оролцож Флиппиний багийг хожсон туршлагатай билээ. Харин энэ жилийн тэмцээнд хот болон хөдөө орон нутгаас хүүхдүүдийг сонгон шалгаруулж, шигшээ багаа бүрдүүлсэн байна.
Э.Анужин
Узбекстанд болж байгаа өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шатарчид амжилттай оролцож байна.
Тэмцээний зургаа хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Эрдэнэ-Очир түргэвчилсэн тоглолтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол стандарт төрөлд шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ.
Төв аймгийн Зуунмод хотноо 06 сарын 28-нд Ази тивийн хөнгөн атлетикийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно.
Үүнтэй холбогдуулан Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд улсаа төлөөлөн тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэл ажилтай танилцаад амжилт хүсэхийн ялдамд хувцас хэрэглэл гардуулж өглөө. Ази тивийн аварга шалгаруулах уралдаанд Улаанбаатар, Төв аймаг, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Увс, Өмнөговь, Хэнтий аймгийн 23 тамирчин оролцохоос гадна Хонконг, Малайз, Макоа улсын 100 гаруй тамирчин өрсөлдөх аж.
D хэсгийн сүүлчийн тоглолтын үеэр Урагвайн шигшээ багийн хөлбөмбөгч Луйс Суарес өрсөлдөгч болох Италийн шигшээ багийн хөлбөмбөгч Жоржо Кьеллинигийн мөрнөөс хазаж олныг шуугиулаад авав. Суарес бол Урагвайн багийн шилдэг довтлогч төдийгүй ур чадварын хувьд дажгүй хөлбөмбөгч. Гэхдээ түүний хувьд ингэж хүн хазаж, цус амссан нь гурав дахь удаагаа тохиолдож буй бөгөөд хөлбөмбөг сонирхогчид түүнийг “махчин” гэх боллоо. Тэрээр анх 2010 онд Голландын хөлбөмбөгчийг хазаж долоон тоглолтын эрхээ хасуулж байсан бол 2013 онд Ливерпүүл болон Челси багуудын тоглолтын үеэр Бранислав Ивановичын гарыг нь хазсан. Суаресийн энэ балмад үйлдлийг Английн хөлбөмбөгийн холбоо шалгаж, тоглогч хазсан үйлдэлд нь тухайн үед 10 тоглолтоор торгож, тэрээр клубтээ их хэмжээний торгууль төлж дахин ийм үйлдэл гаргахгүй хэмээн уучлалт гуйж байсан удаатай. Гэвч түүний “махчин” араншин засрахгүй бололтой. Энэ удаагийн тоглолтын үеэр шүүгч ямар нэгэн шийтгэл өгөөгүй ч FIFA тэмцээний дараа ямар нэгэн хариуцлага тооцох нь тодорхой биз ээ.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Чезарь Пранделли ажлаа өгөхөөр өргөдөл гаргав. Тэрээр энэ шийдвэрээ ингэж тайлбарлажээ. “2014 оны ДАШТ-ээс Итали хасагдсан хариуцлагыг би үүрнэ. Би Италийн шигшээг амжилтад хүргэхээр ард түмнээс хүндэтгэл хүлээсэн хүн. Гэвч төлөвлөсөн ажлаа хийж чадсангүй, бас ард түмнийхээ итгэлийг алдлаа. Бүх хариуцлагыг би хүлээх болно гэжээ.
Италийн шигшээ баг 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд Английг хожиж, Коста Рика, Уругвайд хожигдсон. Харин сүүлчийн тоглолтодоо Уругвайн шигшээтэй хийж 1:0-ийн харьцаатай хожигдсон билээ.