Categories
мэдээ спорт

Өнөөдөр болох хурдан морины уралдааны цагийн хуваарь


ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ТУЛГАР ТӨРИЙН 2223 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛСЫН 808 ЖИЛ,

АРДЫН ХУВЬСГАЛЫН 93 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЦАГИЙН ХУВААРЬ

Сар, өдөр

Цаг

Гариг


Зохион байгуулах ажил

07 дугаар сарын 10

08:00-11:00

Пүрэв

Хязаалан насны морьдын уралдаан

09:30-10:00

Морьтон монголчууд – үзүүлэх
тоглолт

14:00-16:20

Шүдлэн насны морьдын уралдаан

15:00-15:30

Морьтон монголчууд – үзүүлэх
тоглолт

Categories
мэдээ спорт

Боксчид Казахстанд олон улсын тэмцээнд өрсөлдөж байна

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсын нийслэл Алмата хотноо энэ сарын 8-13 ны өдрүүдэд зохиогдож буй “Казахстан улсын ерөнхийлөгчийн цом” Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд өрсөлдөж байна. Тэмцээнд ОХУ, Куба, Украйн, Казахстан зэрэг хорь орчим орны тамирчид өрсөлдөж байна. Олимп, дэлхийн аварга болон медальт тамирчид 18 оролцож байгаа нь тус тэмцээний чанарыг илтгэн харуулж байна. Манай багийн бүрэлдэхүүн гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганаар ахлуулж гавьяат дасгалжуулагч, ардын багш Д.Банди багшаар зөвлүүлж, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, Шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нараар уяа сойлгоо тохируулуулсан шигшээ багийн тамирчид болох ОУХМ. Г.Ган-Эрдэнэ /49 кг/ СМ. А.Нурлан /52 кг/ МУГТ. Н.Төгсцогт /56 кг/.ОУХМ. Д.Отгондалай /60 кг/.ОУХМ. Б.Чинзориг /64 кг/.ОУХМ. Б.Түвшинбат /69 кг/.ОУХМ. Ж.Отгонжаргал /75 кг/.ОУХМ.С.Эрдэнэбаяр /81 кг/.СМ.Т.Ерболат /91 кг/ нар эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. 

МУГТ Н.Төгсцогт Тажикстаны Авзалшоевийг оноогоор,ОУХМ.Д.Отгондалай Казахын Сапиулинг оноогоор,ОУХМ.Б.Чинзориг Филиппиний Галванг оноогоор,ОУХМ.Ж.Отгонжаргал Киргизийн Канявекулуг оноогоор тус тус яллаа гэж Алмата хотоос боксын шигшээ багийнхан мэдээллээ. Тэд мэдээллийнхээ төгсгөлд  

МӨНХ ТЭНГЭРИЙН ДОР

МОНГОЛЫН БОКС БАДАРТУГАЙ гэжээ.

Categories
мэдээ спорт

Т.Түвшинтулга оюутны дэлхийн аварга болов

Б.Батмагнай, Б.Хаш-Эрдэнэ нар хүрэл медаль авлаа

Энэ сарын 8-ны өдөр Унгар улсын Печ хотод ХI дэх удаагийн оюутны ДАШТ эхэлж эхний өдөр чөлөөт бөхийн 57, 65, 74, 74 кг-ын жингүүдийн барилдаан болж 57 кг-ын жинд Б.Хаш-Эрдэнэ, 65 кг-ын жинд Б.Батмагнай нар хүрэл медальд хүрлээ.

Т.Түвшинтулга оюутны дэлхийн аварга болжээ

Унгар улсын Печ хотод үргэлжилж байгаа ХI дэх удаагийн оюутны ДАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 70, 86, 125, эмэгтэй 48, 55 кг-ын жингүүдийн барилдаан болж 61 кг-ын жинд барилдсан Т.Түвшинтулга оюутны дэлхийн аварга цол хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь Т.Түвшинтулга нь шувтаргын барилдаанд америкийн бөхтэй ширүүн барилдаан хийж 12:11 онооны харьцаагаар дийлжээ. Т.Түвшинтулга энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлсэн нь жирийн хэрэг биш байсныг энэ амжилтаараа нотоллоо. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд оюутны дэлхийн аварга цолыг хүртсэн дөрөв дэхь бөх боллоо. 

Эмэгтэй 48 кг-ын жинд барилдсан Ц.Цэнджав /МУБИС, Налайх дүүрэг/ хүрэл медалийн төлөө барилдаанд ялагджээ. 

Тэмцээн үргэлжилж байна.

Оюутны дэлхийн аварга, спортын мастер Түмэнбилэгийн Түвшинтулга

Булган аймгийн Тэшиг суманд 1992 онд төрж 2010 онд Сүхбаатар дүүргийн II дунд сургууль төгссөн.

2007 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж “Алтайн барс” клубт П.Чулуунбаатар багшийн шавь болж 2010 оноос “Гацуурт-Олимп” клубт Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлагаар бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Өсвөрийн УАШТ-нээс алт, залуучуудын УАШТ-нээс алт, мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-нээс алтан медаль хүртсэн.

2014 онд Унгар улсын Печ хотод болсон оюутны ДАШТ-нээс алтан медаль хүртсэн

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг  1. Фумитака Моришита /Япон/

2. Владислав Петров /ОХУ/

3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /ҮБТДС, “Алдар” спорт хороо/

3. Матт МсДонуч /АНУ/

61 кг 1. Түмэнбилэгийн Түвшинтулга /ҮБТДС, “Гацуурт-Олимп” клуб/

2. В.Ж.Футрелл /АНУ/

3. Исмайл Авси /Турк/

3. Нургин Скрябин /ОХУ/

АНУ-ын бөхийг 12:11 онооны харьцаагаар ялж алтан медаль авчээ.

65 кг 1. Селахатин Килцаляан /Турк/

2. Георге Бусар /Румын/

3. Батчулууны Батмагнай /ҮБТДС, “Ажнай” клуб/

3. Михал Сава /Молдав/

70 кг 1. Евгений Недалько /Молдав/

2. Жеймс Грин /АНУ/

3. Шамилт Магомедов /ОХУ/

3. Зомбор Гуляй /Унгар/

74 кг 1. Тейлор Калдвэл /АНУ/

2. Шамил Имам Османов /ОХУ

3. Муса Гурбаз /Турк/

3. Андрей Нагорный /Украин/

86 кг 1. Пиотр Ланилов /Молдав/

2. Хрис Перри /АНУ/

3. Офир Вернстейн /Израиль/

3. Намик Коркмаз /Турк/

97 кг 1. Фатиф Язарли /Турк/

2. Дустан Килгоре /АНУ/

3. Патрик Дублиновски /Польш/

3. Михало Сабо /Унгар/

125 кг 1. Турель Фортуна /АНУ/

2. Сахир Бозкурт /Турк/

3. Мариан Тодоров /Болгар/

3. Ричард Церкус /Унгар/

Багийн дүн

Нэгдүгээр байр АНУ

Хоёрдугаар байр Турк

Гуравдугаар байр ОХУ

Долоодугаар байр Монгол

Эмэгтэй чөлөөт бөх

48 кг 1. Жасмина Миан /Канад/

2. Шиори Ито /Япон/

3. Анна Лукасяк /Польш/

3. Алёна Морева /ОХУ/

55 кг 1. Чино Хамада /Япон/

2. Ирина Ологонова /ОХУ/

3. Татьяна Кит /Украин/

3. Саманта Стюарт /Канад/

Монголын чөлөөт бөхийн холбоо

Categories
мэдээ спорт

Дэлхийн цомоос алтан медальтай ирлээ

Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлт дэлхийн цомын тэмцээн энэ сарын 2-6-ны хооронд ОХУ-ын Новосибирск хотноо боллоо. Нийт 25 орны 1000 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 21 тамирчин амжилттай оролцоод иржээ.

Энэ жилийн дэлхийн цомын төлөө тэмцээний алтан медалийг Монгол Улсын тамирчин, ШШГЕГ-ын албан хаагч, ахмад М.Батбаяр хүртлээ. Тэрээр Монгол Улсын спортын мастер цолтой, Пауэрлифтингийн спортоор 9 жил хичээллэж байгаа туршлагатай, чадвартай тамирчин юм.

Дэлхийн цомын төлөө тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авсан тэрбээр 8 дугаар сарын 20-24-ний хооронд Москва хотноо болох Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гараад байгаа аж.

Categories
мэдээ спорт

Б.Мөнхтөр Урианхай сурын хошой мэргэн боллоо

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Урианхай сурын харваанд Улсын мэргэн арав, хүндэт мэргэн тав, спортын мастер 48, спортын дэд мастер 23, залуу 60 тамирчин оролцсоноос 1-р байр Урианхай сурын мэргэн Шинэ Налайх, Монбэт ХХК багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ.

2-р байрт Урианхай сурын хошой мэргэн Алдар спорт хороо, бригадын 016 анги, Жем интернэшл компаний  харваач Д.Мөнхгэрэл,

3-р байрт Хүч спорт хороо, АПУ трейдинг компанийн харваач Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү,

4-р байрт Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат,

5-р байранд Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус эзэлсэн байна.

Спортын мастерийн болзол Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож, Спортын дэд мастерийн болзол, Ховд аймаг Дуут сумын харваач А.Мөнхбат, Дархан уул аймаг Шарын гол ХК харваач Ө.Баянбаатар нар тус тус биелүүлжээ.

Categories
мэдээ спорт

Аянганд ниргүүлж нас баржээ

Өнөө зун манай орны нийт нутгаар дуу цахилгаантай бороо орж байгаа. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Хар нүдэн гэдэг газар зусч байсан айлын гадаа аянга бууж 18 настай залуу аянганд ниргүүлж амиа алджээ. Талийгаач н.Таванжин хэмээх айлд хотоос амралтаараар ирээд байсан бөгөөд дуу цахилгаантай бороо орж байхад малаа эргүүлэх гээд явж байсан гэнэ.

Д.САР

Categories
мэдээ спорт

Урианхай сурын харваанд 150 харваач цэцээ сорьж байна

Улсын баяр наадам урианхай сурын харваагаар өнөө өглөө эхэлсэн билээ. Урианхай сурын харваанд аймаг, хотуудаас 150 харваач хүрэлцэн ирж цэцээ сорьж байна. Жил ирэх бүр хүрээ тэлж байгаа урианхай сурын харваа сурын алтан зурхайд үргэлжилж байна. 

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ спорт

“Чингэс хаан” гран при тэмцээнд Монголын жүдочид тэргүүллээ

Жүдо бөхийн “Чингэс хаан” гран при тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолбор гурван өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Зэрэглэлээ ахиулсан энэ удаагийн тэмцээнд 27 орны 282 тамирчин өрсөлдсөн юм. Манай улс зохион байгуулагч орны хувьд давуу эрхээ эдэлж, 26 эрэгтэй, 28 эмэгтэй жүдочдоо барилдуулсан. Манай улсын баг гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол Япон, Гүржийн баг удааллаа. 

Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Ц.Наранжаргал нар алтан медалийн эзэд болсон бол Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг нар мөнгө, Д.Алтансүх, А.Цолмон, Г.Отгонцэцэг, М.Бундмаа нар хүрэл медаль тус тус хүртсэн. 

Д.САРУУЛ 

Тус тэмцээнээс медаль хүртсэн эхний арван улс

Categories
мэдээ спорт

Наадмын хурдан морины уралдааны цагийн хуваарь

07 дугаар сарын 10

08:00-11:00   Хязаалан насны морьдын уралдаан

09:30-10:00 Морьтон монголчууд – үзүүлэх тоглолт

14:00-16:20 Шүдлэн насны морьдын уралдаан

15:00-15:30 Морьтон монголчууд – үзүүлэх тоглолт

07 дугаар сарын 11

08:00-11:20 Азарганы уралдаан

09:00-09:30 Морьтон монголчууд – үзүүлэх тоглолт

14:00-16:20 Их насны морьдын уралдаан

14:50-15:20 Морьтон монголчууд – үзүүлэх тоглолт

07 дугаар сарын 12

 07:00-09:20         Соёолон насны морьдын уралдаан

07:50-08:20 Морьтон монголчууд – үзүүлэх тоглолт

11:00-13:00 Дааганы уралдаан

12:00-12:30 Морьтон монголчууд – үзүүлэх тоглолт

 07 дугаар сарын 13

 07:00-09:20 Эрлийз дээд насны морьдын уралдаан

                                         /азарга, их нас, соёолон/ 

11:00-13:00 Эрлийз дунд насны морьдын уралдаан

                                           /шүдлэн, хязаалан/

13:00-15:00 Морин поло кроссын үзүүлэх тоглолт

13:00-16:00 Жороо морины тойргийн уралдаан

14:00-16:00 Эрлийз бага насны морьдын уралдаан /даага/

Categories
мэдээ спорт

Квитова Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүллээ

25 сая паунтын шагналын сантай энэ жилийн Их Дуулгын гурав дахь гараа болох Уимблдоны нээлттэй газрын теннисний эмэгтэйчүүдийн ангилалд Чехийн теннисчин Петра Квитова Канадын залуу од Бушарыг 6:3 6:0 тооны харьцаагаар буулган авч аварга боллоо. Рейтингээрээ зургаад эрэмбэлэгдсэн Квитова өмнө нь 2011 онд 21 насандаа мөн энэ тэмцээний аварга болж байсан юм.