Баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд тавын даваанд Ж.Эрхэмбаяр аваргыг давсан Завхан аймгийн Идэр сумын харъяат Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг амалсан. Тэгвэл дөнгөж сая Ш.Жаргалсайхан С.Мөнхбат аваргаар зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангалаа. Улсын арслан Ц.Мөнхбаатар аймгийн арслан Адъяабатыг, Улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Бадамсүрэнг тус тус даваад байна.
Category: спорт
Баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын арслан Д.Азжаргал Улсын начин Б.Пүрэвсайханыг амлан барилдсан билээ. Тэгвэл залуу начин арсланг давснаар Улсын харцага цолны болзол хангалаа. Харин Улсын гарьд Д.Гончигдамба шинээр Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Суманчулууныг, Улсын гарьд Н.Ганбаатар шинээр Улсын начин цол хүртсэн аймгийн хурц арслан Ч.Батчулууныг тус тус даваад байна.
Төрийн их баяр наадмын эрэгтэй сурын харваанд 40 сумнаас 38 онож түрүүлсэн Ховд аймгийн харъяат Отгонбаярт тод мэргэн цол олголоо. Мөн эмэгтэй сурын төрөлд түрүүлсэн Улсын хошой мэргэн Оюунчимэгт 40 сумнаас 36 онож түрүүлсэн амжилтыг нь үнэлж гарамгай мэргэн цол олголоо. Уг цолын зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж танилцууллаа.
Эрэгтэй сурын төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Д.Батбаатар 38 оноогоор, С.Өлзийсайхан 37 оноогоор, Д.Баярсайхан 36 оноогоор, А.Төртогтох 36 оноогоор удаалжээ. Харин эмэгтэй сурын төрөлд Улсын мэргэн Д.Норжмаа 36 оноогоор хоёрдугаар байр, И.Цэцэгмаа 35 оноогоор, Б.Пунцалдулам 35 оноогоор, О.Чинзүрх 35 оноогоор удаах байруудыг эзэлжээ.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр нутгийн бөх Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Адъяабатыг амлан баруун ташаагаа тавьж өгсөөр байв. Адъяабатын баруун хавираанд дархан аварга тэссэнгүй. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Баасандоржийг халз хутган гэдрэг нь харуулав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аврагч спорт хорооны бөх улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханыг амлан уначихав. Өвөрхангайн улсын арслан Д.Ганхуяг Завханы аймгийн арслан Лха-Очирыг амласан ч тахим буулгав. Улсын арслан Ганбат аймгийн арслан Базаргүрийн Бадамсүрэнг амлан бариа зөрүүн дээрээс зайлаанд нь явчихлаа. Ингэснээр Бадамсүрэн өнөө жилийн улсын начинуудын салхийг хагаллаа. Х.Мөнхбаатар арслан аймгийн арслан Бадарчийг халз хутгаад өвдөглүүлэв. Д.Азжаргал арслан улсын заан Баасандоржоор давлаа. Улсын гарьд Дамбын Рагчаа улсын начин Ж.Нямсүрэнгээр тав давж шөвгөрлөө. Улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Чотонгийн Баянмөнхийг давснаар их шөвөгт шалгарсан юм. Ч.Санжаадамба заан Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяраар тав давж түмэн олныг баясгалаа. Ж.Бат-Эрдэнэ гарьд Говь-Алтайн Тонхилын Б.Суманчулууныг амлан тахим буулгасан юм. Ингэснээр олон жил начны тааварч байсан Балжиннямын Суманчулуун улсын начин боллоо. Улсын гарьд Гончигдамба Таванханы улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг давав. Аймгийн хурц арслан Ч.Батчулууныг улсын заан Сайнбаяр нар ам аваад байсан. Барилдаан удааширсан тул хаялцах барьцыг улсын заан авсан юм. Гэсэн ч барилдааны дүнд нөлөөлөөгүй тул Батчулуун арслан барьц сонгоод ч давалцсангүй. Барилдааны төгсгөлд хурц арслан зааныг орхисноор улсын начны цолд багтлаа.
Улсын харцага Намсрайжавын Батсуурь улсын харцага Ө.Бат-Оршихыг гуд татан өвдөглүүлэв. Улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхийг орхин начин цолоо баталлаа. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг амласан улсын гарьд Гончигдамба нэлээд удаан барилдсаны эцэст улсын гарьд давсан юм.
Энэ барилдаанд улсын харцага Цэдэвийн Содномдорж, улсын начин Б.Пүрэвсайхан нарыг хэнч амлалгүй тунасан. Уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын начин Пүрэвсайхан харцага Ц.Содномдоржийг давснаар улсын начин цолоо баталлаа.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр нутгийн бөх аймгийн арслан Адъяабатыг, улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Баасандоржийг, улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханыг, Өвөрхангайн улсын арслан Д.Ганхуяг Завханы аймгийн арслан Лха-Очирыг, улсын арслан Ганбат аймгийн арслан Бадамсүрэнг, Х.Мөнхбаатар арслан аймгийн арслан Бадарчийг, Д.Азжаргал арслан улсын заан Баасандоржийг, гарьд Н.Ганбаатар улсын начин Чотонгийн Баянмөнхийг, Санжаадамба заан Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаярыг, Ж.Бат-Эрдэнэ гарьд Говь-Алтайн Тонхилын Б.Суманчулууныг, улсын гарьд Гончигдамба Таванханы улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, аймгийн хурц арслан Батчулууныг улсын заан Сайнбаяр нар ам аваад байгаа юм. Энэ барилдаанд улсын харцага Цэдэвийн Содномдорж, улсын начин Б.Пүрэвсайхан нарыг хэнч амлалгүй туналаа.
Цэнгэлдэхийн эргэн тойронд гадаадын жуулчдыг хамгаалах нийт 34 оюутан ажиллаж байна. Оюутнууд жуулчдыг зам гаргаж өгөх, халаасны хулгайчдаас сэрэмжлүүлэх, хоол хүнс авахад нь тусалж байгаа аж.
Шагайн харваад 490 харваачийн 50 баг оролцсон цэц мэргэнээ сорьсноос шилдэг зургаан баг тодорлоо.
Шилдэг зургаад Монгол Улсын үлэмж дархан мэргэн Идэрзориг ахлагчтай Өмнөговь аймгийн баг, үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай АПУ групп, улсын мэргэн Базарханд ахлагчтай “Тайган-Алтай” групп, үлэмж дархан мэргэн Ц.Болдбаатар ахлагчтай “Сэлэнгэ-Орхонтуул”, үлэмж дархан мэргэн Ц.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймаг болон үлэмж дархан мэргэн Ж.Мөнхжаргал ахлагчтай “Хөх чоно” группийн багууд тус тус шалгарав.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хөл рүү аймгийн арслан Баасандорж дохиод буцав. Гэсэн ч аварга түүнийг төвөггүйхэн өвдөглүүлээд туг тойрлоо. Улсын аварга О.Балжиннямыг Архангайн аймгийн арслан Бадарч давснаар улсын начин цолонд хүрэхэд нэг даваа үлдлээ. С.Мөнхбат амйгийн арслан Пүрэвгарьдыг төвөггүйхэн өвдөглүүлэв. Г.Эрхэмбаяр аймгийн арслан Ганболдыг мушгиад давлаа, улсын арслан Ганбат аймгийн арслан Ганбаатараар дөрөв давав. Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Золбоотой, Т.Санчир аймгийн арслан Лха-Очиртой, Санжаадамба аймгийн арслан Баатарцолтой, Соронзонболд заан Бадамсүрэнтэй Бат-Орших харцага Сэлэнгийн аймгийн арслан Дэлгэрсайхантай, улсын харцага Содномдорж улсын начин Цэрэнтогтогтохтой, уран барилдаант хоёр бөх оноолт таарсан нь Ө.Даваабаатар улсын начин Б.Пүрэвсайхантай оноолт таарчээ. Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Чимэддоржийг давлаа. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Гончигдамба аймгийн арслан Дарханбатын ард нь гарч өвдөглүүллээ. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Баатарцолоор дөрөв давлаа. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Еркеболанаар даваагаа ахиуллаа. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Бат-Эрдэнэтэй барилдаж
Улсын харцага Н.Түвшинбаяр улсын начин Одбаяртай барилдаж талбайн зах руу нэлээд хөөж яваа харагдана.
Аймгийн арслан Баасандорж Бүрэнтөгсөөр дөрөв давж олны уухайтай туг тойрсон юм. Аймгийн арслан Золбоо Н.Ганбаатар гарьдад тахим буулган наадмыг өндөрлүүлэв. Аймгийн арслан Лха-Очир Т.Санчир заанаар даваагаа ахиулж тавын даваанд гарахаар боллоо.
Гурвын давааны үргэлжлэлд аймгийн арслан Дарханбат улсын харцага Мөнгөнцоожоор, аймгийн арслан Мөнгөн улсын гарьд Баянмөнхийн Гантогтохоор тус тус гурав давж есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Улсын заан Сайнбаяр Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн заан Дагва-Очироор гурав даван тун хурдтай туг тойрч харагдлаа. Аймгийн арслан Тайван улсын өсөх идэр начин Лхагвасүрэнгээр, улсын харцага Найдангийн Түвшинбаяр хөөж элдсээр аймгийн арслан Отгонбаатараар гурав даван туг тойрлоо. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Лха-Очир гурав давсан бол цэргийн арслан Амартүвшин Амартүвшин харцагаар, улсын начин Ганхүү аймгийн арслан Батмөнхөөр, Энхбат начин улсын өсөх идэр начин Жамъянпүрэвийг амлан барилдаж давсан юм. Улсын начин Шүхэртийн Уламбаяр улсын начин Завханы Баянтэсийн Нямсүрэнг амласан юм. Аймгийн хурц арслан Батчулуун улсын өсөх идэр начин Отгонбаяраар гурав давлаа. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат аймгийн заан Болдбаатарыг ноднин жил харцага цолны босго давсан Оюунболд амлан шахааны барьцнаас мушгин давлаа.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Чимэддорж улсын арслан Н.Бүрэнбаатараар, аймгийн арслан Батжаргал Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын өсөх идэр начин Цогтжаргалаар гурав давж начны даваанд ойртлоо. Итгэлт Орших группын бөх улсын харцага Ө.Даваабаатар Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Оргилыг амлан барилдаж давсан юм. Улсын харцага Арслангийн Бямбажав аймгийн арслан Ганжадыг мөн амлажээ. Харцага Ганжадын араар нь тэвэрч шидсэн нь тохой нь түрүүлж газардаж харагдлаа. Гэсэн ч хөлийн цэц засуулын шийдвэрээр залуу харцага даваа авсан юм. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй шахааны барьцнаас шахаж мордон аймгийн арслан Отгонбаатараар гурав давлаа.
Аймгийн арслангууд гурвын даваанаас эхлэн өөрсдийн багш болон улсын цолтой бөхчүүдийн аманд гарч гар амар гурав давж байгаа юм. Гарьд магнай кинон дээр “Далайцэрээн чи олон хүмүүсийг харж байна уу. Энэ бүх хүмүүс наадам үзэх гэж ирсэн” гэдэг билээ. Угтаа наадамд худлаа барилдаж болохгүй гэдгийг сануулсан үг байсан билээ. Хорьж ч болдоггүй яаж ч болдоггүй начин цолоо гэж.
Өчигдөр төрийн их баяр наадмын нэгийн давааны эхэнд А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга нарын хэн нь зүүний магнайд босох вэ гэдэг нь хэл амтайхан байсан билээ. А.Сүхбат Г.Өсөхбаяр аваргыг амлан авч барилдах байлаа. Гэсэн ч дархан аварга А.Сүхбат барилдалгүй Г.Өсөхбаярт элэг бүсээ тайллаа. Г.Өсөхбаяр аварга энэ бүхнийг тооцоолоогүй байсан тул тахим авах дургүй байгаагаа илтгэв. Улсын аварга О.Балжинням улсын харцага Чулуунбаатарыг, С.Мөнхбат аварга аймгийн начин Мөнхдоржийг аймгийн начин Баярдамбыг амлан авлаа. Гончигдамба Отгонбатаараар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Ариунмөрөнгөөр гурав давлаа. Улсын арслан Ганбат гурав давж туг тойроод байна.
Өчигдөр зүүний магнайд Сүхбат аваргыг гаргахгүй гэхэд тэрээр өмнө нь зодог тайлахдаа малгайгаа нүдэндээ дараад нулимсаа арчиж байсан дүр зургийг бид мартаагүй. Тэгвэл өчигдөр яг ийм зүйл тохиосон билээ. Харин өнөөдөр Сүхбат аварга зангаргыг мэдрүүлж ам даван аварга бөх шиг тахим буулгалаа. Түүний хувьд энэ жилийн баяр наадмаар ганцхан Г.Өсөхбаяр аваргыг амлахаар барилдсан мэт санагдаж байна.