Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин О.Бурмаа, Т.Тунгалаг нар Бакуг зорино

Энэ оны долоодугаар сарын 25-27-ны
өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Crystal Hall” спортын ордонд
Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын
уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.

ҮII дахь удаагаа болж байгаа энэхүү
олон улсын тэмцээнд энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өмнө
болсон Красноярскийн болон Францийн “Голден Гран-При” тэмцээний шувтаргын
барилдаанд үлдсэн бөхчүүдийг нэр заан урьжээ. Манай улсаас эрэгтэй чөлөөт
бөхийн төрөлд 9, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 6, нийт 15 бөх уригдсан юм.
МЧБХ-ноос дараах бүрэлдэхүүнийг тус тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Эрэгтэй чөлөөт бөх

70 кг   Батчулууны
Анхбаяр, ”Харгант-Цамхаг” клуб, олон улсын

           
хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

97 кг   Доржхандын
Хүдэрбулга, ”Ганьт” клуб, олон улсын

           
хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин,

           
азийн аварга

Эмэгтэй чөлөөт бөх

48 кг   Эрдэнэсүхийн
Нарангэрэл, ”Хангарьд” клуб, олон улсын

           
хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

53 кг   Эрхэмбаярын
Даваачимэг, ”Хилчин” спорт хороо,

           
олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин,

           
залуучуудын дэлхийн аварга

55 кг   Пүрэвдоржийн Орхон,
”Алдар” спорт хороо, олон улсын

           
хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

60 кг   Тунгалагийн
Мөнхтуяа, ”Хангарьд” клуб, Гавьяат тамирчин,

үндэсний шигшээ
багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт

69 кг   Бадрахын
Одончимэг, ”Алдар” спорт хороо, олон улсын

           
хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин,

ДАШТ-ний
хүрэл медальт

75 кг   Очирбатын Бурмаа,
Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн

           
офицер, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин,

ДАШТ-ний
мөнгө, хүрэл медальт

Дасгалжуулагчид

Буяндэлгэрийн Батбаяр  
    Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,

                                               
Гавьяат дасгалжуулагч

Бямбаринчингийн
Баяраа    Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч,

боловсролын
доктор

Шүүгч

Баатарын Төмөрбаатар, олимпийн
зэрэглэлийн шүүгч

Categories
мэдээ спорт

Н.Батсуурь: Даваа бүхэндээ хичээж барилдлаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх Улсын харцага Н.Батсуурь 512 бөхөөс түрүүлж Монгол Улсын арслан болсон билээ. Тэрээр арслан цол авсныхаа дараа ийн ярьсан.

-Монгол нутаг орон маань түшиж ийм сайхан цол авсандаа баяртай байна. Даваа бүхэндээ хичээж барилдлаа. Намайг дэмждэг гэр бүл, аав ээж, нутгийнхандаа бүгдэд нь баярлалаа. Энэ хүмүүсийнхээ хүч дэмээр, улсын арслан цолыг хүчээрээ авлаа.

Categories
мэдээ спорт

Н.Батсуурь гарьд цолны болзол хангалаа

Наймын давааны барилдаанд заан Санжаадамба Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын харцага Билэгийн Намсрайжавын хүү саяхан заан цолны болзол хангаад байсан Батсуурьтай тунан барилдсан билээ. Барилдаан нэлээд удааширсны эцэст зүүн давхар шуудагнаас Н.Батсуурь Санжаадамбыг татан эргүүлж давснаар Улсын гарьд цолны болзол хангалаа. Ингэснээр төрийн наадмын үзүүр түрүүнд Улсын начин, харцага цолтой бөхчүүд түрүү булаалдахаар болж байна. Удахгүй баяр наадмын есийн даваа эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Ш.Жаргалсайхан гарьд цолны болзол хангалаа

Баяр наадмын наймын даваанд Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар шинээр заан цолны болзол хангаад байсан Завхан аймгийн Идэр сумын харьяат Ш.Жаргалсайханыг амлан барилдсан ч зүүн золгоон дээрээс тахимдуулан өвдөг шороодлоо. Ингэснээр хоёр аварга нэг арсланг өвдөг шороодуулаад байсан Ширбазарын Жаргалсайхан Улсын гарьд боллоо.

Categories
мэдээ спорт

Хамгийн залуу начнаар тодорсон Бадамсүрэнг хурдан удмын даагаар шагналаа

МЗХ жил бүр үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Монгол улсын аварга Д.Сумъяабазар 1994 онд начны болзол хангаж анхны дааганы эзэн болж байсан бөгөөд өдгөө 20 залуу начин хурдан удмын дааганы эзэн болоод байна. Энэ жилийн бөхийн барилдаанд тав давж начны болзол хангасан хамгийн залуу начин Бадамсүрэнд тод манлай уяач Г.Ононгийн адуун сүргийн хурдан удмын даагыг Монголын залуучуудын холбооноос гардууллаа.

Categories
мэдээ спорт

Н.Батсуурь заан болж, заан Ч.Санжаадамба Б.Гончигдамбыг давлаа

Баяр наадмын долоогийн даваа үнэхээр үзүүштэй болж байгаа бөгөөд тус даваанд тунасан Улсын гарьд Б.Гончигдамба Улсын заан Ч.Санжаадамба нарын барилдаан маш сонирхолтой боллоо. Хоёр бөхийн барилдаан эн тэнцүү газардсан бөгөөд засуул хөлийн цэцийн шийдвэрээр заан Санжаадамбад давааг өглөө. Үүнд Гончигдамбыг дэмжигчид дургүйцлээ илэрхийлэв.

Улсын гарьд Д.Рагчаа харцага Н.Батсуурь нарын барилдаанд шахааны барьцнаас залуу харцага давснаар Улсын заан цолны болзол хангалаа. Ингэснээр долоогийн даваа өндөрлөв.

Categories
мэдээ спорт

Н.Ганбаатар долоо давлаа

Долоогийн даваанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат Монгол Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар харцага цолны болзол хангаад байсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын начин Б.Пүрэвсайханыг шуудагны барьцнаас шахаж татан долоо давлаа. Ингэснээр тэрбээр шөвгийн дөрөвт шалгараад байгаа бөгөөд түүний өмнө өсөх идэр начин Ш.Жаргалсайхан даваад байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн бөхийн барилдаанд Б.Лхагвадорж түрүүллээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн хүчит 128 бөхийн барилдаан сая дууслаа. Уг барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат сумын заан Б.Лхагвадорж түрүүлж Улсын шонхор цолны болзол хангалаа. Харин үзүүрт Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Б.Өсөхбаяр үзүүрлэлээ.

Categories
мэдээ спорт

Ш.Жаргалсайхан Улсын заан цолны болзол хангалаа

Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Монгол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар Завхан аймгийн Идэр сумын харъяат Монгол Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг амлаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая өсөх идэр начин Ш.Жаргалсайхан Монгол Улсын начин Мөнхбаатарыг давснаар Монгол Улсын заан цолны болзол хангалаа. Ш.Жаргалсахайн нь өмнө нь начин цолоо гурван удаа батлаад байсан билээ. Харин энэ жил бэлтгэл сайтай байгаагаа харуулж оюутан цагийн нэг өрөөний анд Х.Мөнхбаатараар долоо давсан юм.

Categories
мэдээ спорт

Ч.Санжаадамба Б.Гончигдамба нар долоогийн даваанд туналаа

Долоогийн давааны ам авсан байдлыг танилцуулъя.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Монгол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар энэ даваанд тав, зургаагийн даваанд хоёр аваргыг дараалуулан өвдөглүүлсэн Улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханыг, Архангай аймгийн Булган сумын харъяат Улсын гарьд Д.Рагчаа Улсын харцага Намсрайжавын Батсуурийг, Улсын гарьд Н.Ганбаатар шинээр харцага цолны болзол хангаад буй Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын начин Б.Пүрэвсайханыг тус тус амлаад байна. Харин энэ даваанд Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Улсын гарьд Б.Гончигдамба нарыг хэн ч амалсангүй туналаа.