Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн Залуучуудын Олон улсын тэмцээнээс 5 медальтай иржээ

Олон улсын Жүдо бөхийн кальендарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сард Жүдо бөхийн Залуучуудын Олон улсын тэмцээнийг ХонгКонгод зохион байгуулжээ.

Манай улсаас энэ тэмцээнд залуу тамирчид амжилттай оролцсон байна.

Нийт 7 орны 200 гаруй тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн Э.Сумъяабазар /50 кг/ алтан медаль хүртжээ.

Мөн тус аймгийн Н.Амгаланпүрэв, /55 кг/ Б.Адъяасүрэн /48 кг/ нар мөнгөн медаль хүртэж, өндөр амжилт гаргажээ.

Харин Хүч нийгэмлэг төвийн бөх  Г.Баттулга /60 кг/ болон Б.Суъяабазар /66 кг/ нар хүрэл медаль хүртсэн байна.

Энэ тэмцээнд манай улсаас  Олон Улсын Шүүгч Ш.Баясгалан, Тод-Сүх клубын дасгалжуулагч: З.Сүхчулуун нар шүүгчээр ажиллаад иржээ.

Categories
мэдээ спорт

SOS-ын хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцжээ

Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотод Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн Hope for the Mundial олон улсын хөл бөмбөгийн хоёрдугаар тэмцээн  болжээ. Уг тэмцээнд нийт 24 орны 26 баг оролцжээ. Харин манай улсаас Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын SOS хүүхдийн хотхоны баг тамирчид улсаа төлөөлөн оролцсон байна. 17 хүртэлх насны 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй манай улсын багийг зохион байгуулагдаж үнэлж, хол газраас зорин ирж тэмцээнд оролцсонд нь талархал илэрхийлсэн байна.

Categories
мэдээ спорт

Сүхбаатарын наадамд Б.Номиндалай түрүүлж, аймгийн арслан цол хүртэв

Сүхбаатар аймгийн наадамд Онгон сумын харьяат, улсын шонхор, аймгийн заан Болор-Эрдэнийн Номиндалай түрүүлж аймгийн арслан болов. Ингэснээр тэр аймгийнхаа наадамд 3 жил дараалан аймгийн харцага, аймгийн заан, аймгийн арслан цолд хүрлээ. 

Үзүүрт бөхийн хийц галбир сайхантай, жудаг ёс сайнтай Мөнххааны Мухаалайн Баасанбат хүрч аймгийн заан болов. Их шөвөгт Дарьгангын Гансүх харцага шалгарч цолоо баталсан бол Наран сумын уугуул, сумын заан Шарын Жадамба мөн зургаа давж аймгийн харцага боллоо. 

Дарьгангын Энхсайханы Цэнд-Очир, Мөнххааны Сарангэрэлийн Буянсүрэн нар аймгийн начин болов. Мөн Мөнххаан сумын уугуул бөх аймгийн арслан Г.Батдэлгэр өөрийн хүү Гантогтохыг аймгийн цолд хүргэсэн бол Сүхбаатар сумын харьяат, сумын заан Б.Содномдорж өөрийн төрсөн ах аймгийн арслан Б.Сэнгэдоржоор тав давж цолд хүрлээ. Хөвсгөл аймгийн начин Б.Даваа-Очир Сүхбаатар аймагт барилдаж тавын даваанд а.х М.Гансүхтэй тунаж барилдаад шорооджээ.

Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.

Тавын даваа

1. Г.Батдэлгэр а.а – Б.Гантогтох с.з

2. О.Баярхүү а.а – Э.Цэнд-Очир с.з

3. Б.Сэнгэдорж а.а – Б.Содномдорж с.з

4. Ц.Энхбат а.а – С.Буянсүрэн с.з

5. Б.Номиндалай а.з – Ч.Энхмөнх с.з

6. Р.Анхбаатар а.з – Ш.Жадамбаа с.з

7. М.Баасанбат а.з /тойрог/ – Д.Батболд а.х

8. М.Гансүх а.х – Б.Даваа-Очир а.н

Зургаагийн даваа

1. Б.Номиндалай а.з – Б.Гантогтох с.з

2. М.Баасанбат а.з – Э.Цэнд-Очир с.з

3. М.Гансүх а.х – Б.Содномдорж с.з

4. С.Буянсүрэн с.з – Ш.Жадамбаа с.з

Долоогийн даваа

1. Б.Номиндалай а.з – Ш.Жадамбаа с.з

2. М.Баасанбат а.з – М.Гансүх а.х

Наймын даваа

1. Б.Номиндалай а.з – М.Баасанбат а.з

Тодмагнай.мн

 

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д манай 16 тамирчин өрсөлдөнө

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2014 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Хорватын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болно.

Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингийн ангиллаар болох юм. Залуучуудын ДАШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 2, мөнгө 2, хүрэл 9, нийт 37 медаль хүртсэн амжилттай юм. Өнгөрсөн жил Болгар улсын София хотод болсон залуучуудын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд С.Цэрэнчимэд алт, 51 кг-ын жинд Э.Даваачимэг, 55 кг-ын жинд П.Орхон нар хүрэл, эрэгтэй 60 кг-ын жинд Б.Номин мөнгөн медаль хүртэж байсан юм.

Залуучуудын 2014 оны ДАШТ-нд оролцох Монголын багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна. Манай бөхчүүд энэ тэмцээний сонгомол барилдааны төрөлд анх удаагаа оролцоно.

Эрэгтэй чөлөөт бөх:

50 кг: Цэдэвийн Мандалсүрэн /”Алдартан” клуб, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт/

55 кг: Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт, азийн залуучуудын аварга/

60 кг: Гансүхийн Бэгзжав /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/

66 кг: Буянцогтын Цогтгэрэл /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб, залуучуудын УАШТ-ий медальт/

74 кг: Болдхүүгийн Батсүх /БХИС, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/

120 кг: Энхтөрийн Мөнхбаатар /”Говь-Сүмбэр аймаг, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын аварга/

 Эмэгтэй чөлөөт бөхийн баг:

44 кг: Лхагвагийн Баттогтох /Налайх дүүрэг, залуучуудын улсын аварга/

48 кг: Цогт-Очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт клуб, залуучуудын улсын аварга өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт/

51 кг: Батбаатарын Мөнхтуяа /Дархан-Уул аймаг, азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт/

55 кг: Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож байна./

59 кг: Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, залуучуудын ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож байна./

63 кг: Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб, өсвөрийн ДАШТ-ний хошой хүрэл, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, залуучуудын 3 удаагийн улсын аварга/

67 кг: Отгонбатын Оюунгэрэл /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын улсын аварга/

72 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ /Өмнөговь аймаг, азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт/

Сонгомол барилдаан:

55 кг: Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медальт, азийн аварга/

66 кг: Норовсүрэнгийн Амарсайхан /”Харгант-Уамхаг” клуб, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медаль, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Дасгалжуулагчид:

Цэрэнбаатарын Хосбаяр /“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, залуучуудын

эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

Цэндийн Баярсайхан /“Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч, залуучуудын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/

Чүлтэмсүрэнгийн Раднаабазар /“Хангарьд” клубын дасгалжуулагч/

Паламдоржийн Чулуунбаатар /Чөлөөт бөхийн дасгалжуулагч/

Дашсүрэнгийн Энхбат /Сэлэнгэ аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын

газрын дасгалжуулагч/

Шүүгч:

Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Лувсан-Ишийн Болормаа

Залуучуудын ДАШТ-ний хуваарь:

Наймдугаар сарын 5. Мягмар гариг

18.30-19.00 Нээлтийн ёслол

Наймдугаар сарын 7. Пүрэв гариг

10.00-14.00 Эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан

18.00-20.00 Эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 8. Баасан гариг

10.00-14.00 Эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан

18.00-20.00 Эмэгтэй 44, 51, 59, 67 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 9. Бямба гариг

10.00-14.00 Эрэгтэй 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан

18.00-21.00 Эрэгтэй 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 10. Ням гариг

13.00-18.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 50, 60, 74, 96 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан

18.00-20.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 50, 60, 74, 96 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ) 

Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар алтан медаль хүртлээ

Монголын чөлөөт бө­хийн тамирчид ойрын хэдэн өдрүү­дэд дэлхийн өнцөг булан бүрт болж буй тэмцээнүүдэд ам­жилттай оролцож, медалийн ур­гац арвинтай байна.

Хэдхэн хо­но­гийн өмнө “Алтан гран при”-гээс манай чөлөөт бөхийн тамирчид хоёр мөнгө, хоёр хү­рэл медаль хүртсэн билээ. Мөн Б.Будаевийн нэрэмжит тэм­цээнээс  З.Занабазар ал­тан медаль хүртсэн.

Тэгвэл Д.Ку­наевийн нэрэмжит Олон улсын тэм­цээнээс Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар алт, Э.Бэхбаяр, П.Өнөр­бат, Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртсэн сайхан ам­­жилт үзүүллээ.

Казахстаны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Со­циалист хөдөлмөрийн гурван удаа­гийн баатар, академич Дин­мухамед Кунаевийн дурсгалд зо­риулсан чөлөөт бөхийн III дахь олон улсын тэмцээн энэ  са­рын 26-27-ны өдрүүдэд  тус  ул­сын Жамбул мужийн Та­раз хо­тын “Тараз-Арена” спор­тын цогцолборт болжээ. Нийт 100 мянган ам.долларын шаг­на­­лын сантай тус тэмцээнд Гүрж, Иран, Итали, Канад, Ка­захс­тан, Канад, Киргиз, Мон­гол, Тажик, Узбек, Украин зэ­рэг 11 орны 120 орчим бөх  өр­сөлд­сөн байна. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд тав, мөн­гөн медаль хүртсэн бөхөд 3000, хүрэл медаль хүртсэн бө­хөд  мянган ам.долларын урам­шуу­лал олгосон аж.

Мөн  жин тус бүрт түрүүлсэн бөхийн дас­галжуулагчийг 1000 ам.дол­ла­раар урамшуулсан байна. Ма­най бөхчүүд энэ тэмцээнд гу­рав дахь удаагаа оролцож 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран шувтаргын ба­рил­даанд нутгийн бөх Д.Жу­ма­газиевийг 4:3 онооны харь­цаагаар ялж алтан медаль хүрт­лээ. Тэрбээр хоёр жилийн өм­нө энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил түрүүллээ. Тэгвэл  86 кг-ын жинд олон улсын хэмжээ­ний мастер О.Үйтүмэн шув­таргын барилдаанд мөн нут­гийн бөх И.Азизовыг 11:7 оноо­ны харьцаагаар ялж алтан ме­даль хүртэж, гайхалтай ам­жилт үзүүлсэн юм.

Харин 57 кг-ын жинд олон улсын хэм­жээний мастер Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэм­жээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гом­бодорж нар хүрэл медаль хүрт­­сэн юм. Э.Бэхбаярын хувьд өнгөрсөн жил энэхүү тэ­м­­цээнээс алтан медаль хүр­­тэж байсан бол энэ жил ам­­жил­таа хараахан давтаж чад­сан­гүй. Гэсэн ч Монголын чө­лөөт бөхийн та­мирч­дын ур чад­вар хэрхэн өсч, дэлхийн хэм­жээнд хүрч бай­гааг энэхүү тэм­цээнд оролцсон тамир­чид батлан харуулж чад­лаа.  

Монголын тамирчдын медаль хүртсэн барилдааны дүн

57 кг   

1. Сана Артас /Казахстан/

2. Дильшод Мансуров /Узбек, дэлхийн хошой аварга/

3. Эрдэнэбатын Бэхбаяр /Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн дэд ахлагч, дэлхийн залуучуудын аварга/

3. Солтан Мохаммад /Иран/

65 кг   

1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/

2. Даурен Жумагазиев

/Казахстан, азийн аварга/

3. Маркез Франк Чамизо

/Итали/

3. Ихтиор Наврузов /Узбек/

74 кг  

1. Галымжан Усербаев /Казахстан/

2. Жигер Закиров /Казахс­тан/

3. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб/

3. Доржваанчигийн Гомбо­дорж /“Хангай” клуб/

86 кг   

1. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/

2. Ислам Азизов /Казахстан/

3. Дулат Аханов /Казахстан/

3. Дмитрий Рошнюк /Украин/

Н.Пунцагболд 

Categories
мэдээ спорт

“Голден гранпри” тэмцээнд Монголын 15 тамирчин оролцож байна

Азербайжаны нийслэл Баку хотын “Crystal Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан бөхийн чөлөөт барилдааны “Голден гранпри” тэмцээн өнгөрөгч өнгөрөгч баасан гаригт эхэлсэн билээ. Тэмцээнд энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өмнө болсон Красноярскийн болон Францын “Голден Гранпри” тэмцээний шувтаргын барилдаанд үлдсэн бөхчүүдийг нэр заан урьжээ. Манай улсаас тус тэмцээнд Б,Анхбаяр /70 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Э.Нарангэрэл /48 кг/, Э.Даваачимэг /53 кг/, П.Орхон /55 кг/, Т.Мөнхтуяа /60 кг/, Б.Одончимэг /69 кг/, О.Бурмаа /75 кг/ нарын 15 тамирчин уригдан оролцож байна.

Н.УУГАН

Categories
мэдээ спорт

З.Ганбаатар паралимпийн эрхээ авлаа

Герман улсын Зуль хотноо пара буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 

Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Зандраагийн Ганбаатар энэ сарын 24-нд болсон 50 метрийн сонгомол гар бууны тэмцээнд 524 оноогоор финалд шалгарч, улмаар финалд долдугаар байр эзэлсэн амжилтаараа “Рио-2016” паралимпийн эрхээ авлаа. Тэрээр 2016 оны паралимпийн эрх авсан Монголын анхны тамирчин болж байна.

Харин одоо буудлагын үндэсний шигшээ багийн тамирчид тун удахгүй олимпийн эрхийн тэмцээнд оролцоно. Дөрвөн жил тутамд болдог буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох бөгөөд тус тэмцээнээс Риогийн олимпийн эрх олгох юм.

Categories
мэдээ спорт

Монгол Оросын дрифтийн тулаан 27-нд болно

Орос Монголын дрифтийн халз тулаан энэ сарын 27-нд ОХУ-ын Эрхүү хотноо болох гэж байна.
Тулаанд ОХУ-ын Буриад, Эрхүүгээс 40 гаруй тамирчин оролцох бол Монголын талаас шилдэг найман тамирчин өрсөлдөх юм.
Хэдийгээр манайхаас наймхан тамирчин оролцож байгаа ч зохион байгуулагчид Монголын “Дрифтийн хаан” Д.Зоригтсайханаас эмээж байгаагаа дурдсан байна.
Тэмцээний талаар гарсан зарлал, самбар, сурталчилгааны хуудсан дээр Монголын “Дрифтийн хаан Эрхүүд ирлээ” хэмээн бичиж байгаа аж.

Categories
мэдээ спорт

“Голден гранпри” тэмцээн эхэллээ

Азербайжаны нийслэл Баку хотын “Crystal Hall” спортын ордонд алдарт бөх Г.Алиевийн дурсгалд зориулсан бөхийн чөлөөт барилдааны “Голден гранпри” тэмцээнд энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өмнө болсон Красноярскийн болон Францын “Голден Гранпри” тэмцээний шувтаргын барилдаанд үлдсэн бөхчүүдийг нэр заан урьжээ.

Манай улсаас тус тэмцээнд Б,Анхбаяр /70 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Э.Нарангэрэл /48 кг/, Э.Даваачимэг /53 кг/, П.Орхон /55 кг/, Т.Мөнхтуяа /60 кг/, Б.Одончимэг /69 кг/, О.Бурмаа /75 кг/ нарын 15 тамирчин оролцож байна. Тэмцээн долдугаар сарын 25-27-нд үргэлжлэх юм.

Categories
мэдээ спорт

Дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын дугуйн спортын УАШТ өнөөдөр эхэллээ. Өнөөдөр багийн 50 км-ийн уралдаан зохиогдох бол маргааш 25 км-ийн ганцаарчилсан уралдаан болох юм. харин тэмцээний хамгийн сүүлийн өдөр буюу 27-нд бөөн гараатай 180 км-ийн уралдаан тус тус явагдана. Уралдааны тамирчид Төв аймаг Зуунмод хотоос гараанаас гарна. 

М.Ууган