Categories
мэдээ спорт

Алдарт хөлбөмбөгчин Деко Монголд ирнэ

Гудамжны хөлбөмбөгийн “Tiger Street Football” тэмцээний хоёр дахь тоглолт манай улсад ирэх сарын 23-нд болно. Энэ үеэр Бразил, Португалын алдарт хөлбөмбөгчин Деку Монголд ирэх гэж байна.

Тэрээр 2003 оноос Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Европын аварга, Дэлхийн аваргад тус бүр хоёр удаа оролцсон юм. 2004 оны Европын аваргаас мөнгө, 2006 оны Дэлхийн аваргад хагас шигшээд шалгарч байсан юм.

Мөн “Порту”, “Барселона”, “Челси” зэрэг дэлхийн томоохон клубуудын хагас хамгаалагч байхдаа “Аваргуудын лиг”-т хоёр удаа түрүүлжээ.

Categories
мэдээ спорт

“Монголын мистер, мисс-2014” тодорлоо

Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос “Монголын мистер, мисс-2014” улсын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 79 тамирчин хөл, хэвлий, мөр, цээжний булчингийн хөгжлөөрөө өрсөлджээ. Тэмцээний эрэгтэй фитнессийн ангилалд “All master” клубын тамирчин Э.Золбоо, эмэгтэй фитнессийн ангилалд “California Fitness club”-ын С.Гансаруул түрүүлжээ. Моделийн төрөлд эмэгтэй 163 см-ээс доош ангилалд Б.Оюунгэрэл, 163 см-ээс дээш ангилалд Б.Энхцацрал нар тэргүүлэв.

Харин эрэгтэй бодибилдингийн 65 кг-ын жинд “Golden gym” фитнес клубын тамирчин н.Баттүвшин, 70 кг-д “Чийрэг монгол” клубын тамирчин Л.Саруулбат нар аваргаар тодорчээ. Мөн 75 кг-д “George Gym” клубын Г.Дорж, 80 кг-д “All master” клубын тамирчин Э.Ганзориг, 85 кг-д “Хар Ирвэс” клубын тамирчин Ж.Нурлан нар тус тус аваргалсан байна. 

Түүнчлэн “Монголын мисс”-ээр Б.Энхцацрал тодорчээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эдгээр тамирчид энэ жил болох тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ спорт

Манай эмэгтэй тамирчид гурван алтан медаль хүртлээ

Польшийн Домброва Гурнича хотод болсон эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХYIII дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээн хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Энэхүү наадамд  Австри, Афганистан, Беларусь, БНХАУ, Болгар, Испани, Иран, Казахстан, Латви, Мехико, Молдав, Монгол, ОХУ, Польш, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 23 орны 150 орчим эрэгтэй, 80 гаруй эмэгтэй бөх өрсөлджээ. Үүнд манай эмэгтэй баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож,  гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл нийт долоон медаль хүртэн амжилт үзүүллээ. 

Тодруулбал, тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин  С.Цэрэнчимэд нар алт, 60 кг-ын жинд мөн “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхон хүрэл медаль хүртжээ.

 Харин тэмцээний хоёр дахь өдөр манай зургаан эмэгтэй бөх дэвжээнд гарснаас,  63 кг-ын жинд Олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер “Замчин” спорт клубын тамирчин Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг, 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авав. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ спорт

Монгол шүүгч залуучуудын олимпийг шүүнэ

“Наньжин 2014” залуучуудын олимпийн наадам энэ сарын 16-нд эхлэх бөгөөд энэ удаагийн наадмын ширээний теннисний тэмцээнийг монгол шүүгч шүүхээр болсон байна. Түүнийг Э.Мөнхбилэг гэдэг бөгөөд сонгон шалгаралтуудад тэнцсэнээр уг наадмыг шүүх эрхээ авсан ажээ. Түүнтэй хамт 12 шүүгчийн нэр тодроход Азийн дөрвөн шүүгч байсан гэнэ.

Т.ГЭРЭЛ

Categories
мэдээ спорт

Пол Жорж АНУ-ын шигшээг орхилоо

Энэ сарын 30-наас ирэх есдүгээр сарын 14-ний өдрүүдэд Испани улсад эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ болно. Үүнтэй зэрэгцэн улс орны шигшээ багууд бэлтгэлдээ базааж буй. 

Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн орой (08.01) Лас-Вегас хотын “Thomas & Mack” ордонд АНУ-ын шигшээ багийн ДАШТ-ий өмнөх сүүлчийн нээлттэй бэлтгэл болсон юм. Энэ үеэр “Индиана Пэйсерс” багийн тоглогч Пол Жорж бэртэл авчээ. Тодруулбал тоглолтын дөрөвдүгээр үе эхлээд удаагүй байхад Пол Жорж Жеймс Харденыг довтлох үеэр хамгаалалт хийж байгаад хүндээр бэртсэн бөгөөд тэр даруйд тоглолтыг зогсоосон байна.

Пол Жорж одоогоор хэдэн сарын турш талбайд гарах боломжгүй болсон бөгөөд түүний оронд хэн нэгнийг дуудах нь тодорхой боллоо. 

М.Эрдэнэ

Categories
мэдээ спорт

“Poland Open” олон улсын тэмцээнээс эмэгтэй тамирчид гурван алт хүртлээ

Польшийн Домброва Гурнича хотод болсон Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. 

манай 11 эмэгтэй бөх зодоглосноос 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 63 кг-ийн жинд С.Батцэцэг нар алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, 60 кг-ын жинд П.Орхон нар хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээнд Австри, Афганистан, Беларусь, БНХАУ, Болгар, Испани, Иран, Казахстан, Латви, Мехико, Молдав, Монгол, ОХУ, Польш, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 23 орны 150 орчим эрэгтэй, 80 гаруй эмэгтэй бөх өрсөлдсөн юм.

М.Эрдэнэ

Categories
мэдээ спорт

Рафтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын Рафтингийн Холбооноос энэ сарын 21-23-ны өдрүүдэд Туул голын “Хар усан тохой”-д Рафтингийн улсын аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэнэ. Монголд рафтингийн спортыг таниулах, хүүхэд залуучуудад тус спортыг сурталчлах, үндэсний тамирчдыг бэлтгэх эхлэлийг тавих, улмаар байгальд түшиглэсэн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,иргэдэд байгаль эх дэлхийгээ хамгаалах үзлийг төлөвшүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулах юм байна.

Рафтингийн улсын аврага шалгаруулах тэмцээнийг Монголын Рафтингийн Холбоо болон Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохиох гэнэ.

Рафтингийн тэмцээнийг зохион байгуулахдаа Олон улсын рафтингийн холбооны тэмцээний журмыг мөрдлөг болгон явуулах ажээ.

Categories
мэдээ спорт

“Poland open” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYIII дахь уламжлалт олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57кг, 65кг, 74кг, 97кг, эмэгтэй чөлөөт бөхийн 48кг, 55кг, 60кг, 69кг, хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61кг, 70кг, 86кг, 125кг, эмэгтэй чөлөөт бөхийн 53кг, 58кг, 63кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно. Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийг алтан медаль, өргөмжлөл, 3000 евро, хоёр, гуравдугаар байр эзэлсэн бөхчүүдийг мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр урамшуулах юм байна.

48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг Э.Даваачимэг, Э.Сумьяа, 55 кг П.Орхон, 58 кг Б.Шоовдор, 60 кг Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, 63 кг жинд С.Батцэцэг, 69 кг жинд Б.Одончимэг, 75 кг-д О.Бурмаа нар зодоглоно.

Categories
мэдээ спорт

Шатарчид Норвеги улсыг зорилоо

Дэлхийн шатрын 41 дүгээр олимпиад өнөөдөр  Норвеги улсын Тромсо хотноо эхэлж байна. Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх тус олимпиадад оролцох манай баг тамирчид өчигдөр эх орноосоо мордсон юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох монголын багийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч.Чулуунбаатар ахалж байна. Харин эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдорж, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Ч.Чулуунбаатар нар ажиллаж байгаа юм.

Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

1. Их мастер Ц.Батчулуун (Үндэсний шигшээ баг)

2. Их мастер Б.Гүндаваа (Үндэсний шигшээ баг)

3. ОУ-ын мастер Г.Мөнхгал (Өвөрхангай аймаг)

4. ОУ-ын мастер Н.Баттулга (Хангарьд спорт клуб)

5. Их мастер Б.Хатанбаатар (Завхан аймаг)

Эмэгтэй:

1. Их мастер Б.Мөнгөнтуул (Үндэсний шигшээ баг)

2. Их мастер Т.Батчимэг (Үндэсний шигшээ баг)

3. ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн (Хан Алтай шатрын клуб)

4. ОУ-ын мастер Б.Анхчимэг (Архангай аймаг)

5. Спортын мастер Б.Баярмаа (Ховд аймаг). 

Categories
мэдээ спорт

Монгол хүүхдүүд хөл бөмбөгийн олон улсын тэмцээнд оролцов

 Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн Hope for the Mundial олон улсын хөл бөмбөгийн 2 дугаар тэмцээн  зохион байгуулагдлаа. 

Тус тэмцээнд нийт 24 орноос 26 баг оролцсон бөгөөд Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын SOS хүүхдийн хотхоны баг тамирчид болох 17 хүртэлх насны 10 хүүхэд 7 дугаар сарын 23-29-нд улсаа төлөөлөн ирж оролцов. 

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Б.Дорж оролцож, тэмцээнд оролцсон хүүхдүүдэд баяр хүргэв. Монголын хүүхдүүд хол газраас зорин ирж, анх удаагаа дээрх тэмцээнд оролцсон явдлыг өндрөөр үнэлж буйгаа тэмцээнийг зохион байгуулагчид илэрхийлжээ.