Categories
мэдээ спорт

Жудо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Челябинск хотод эхэлнэ. Наймдугаар 31 хүртэл үргэлжлэх 36 дахь удаагийн тэмцээнд 120 орны 800 гаруй жудоч өрсөлдөх аж. Манай улсаас Челябинск дэвжээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жудоч зодоглоно.

ДАШТ-нд өрсөлдөх тамирчид:

Эрэгтэй:

60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар

66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь

73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир

81 кг: О.Ууганбаатар

90 кг: Л.Отгонбаатар

-100 кг: Н.Түвшинбаяр

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг

52 кг: М.Бундмаа, А.Цолмон

57 кг: Д.Сумьяа

63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид

70 кг: Ц.Наранжаргал

-78 кг: Б.Мөнхтуяа

 Багийн ДАШТ-д өрсөлдөх багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь

73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Г.Одбаяр

81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

90 кг: Л.Отгонбаатар

+90 Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, Н.Батсуурь

Эмэгтэй:

52 кг: М.Бундмаа, А.Цолмон,

57 кг: Д.Сумьяа

63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид

70 кг: Ц.Наранжаргал

+70 кг: Б.Мөнхтуяа

ДАШТ-ийн хуваарь:

08.25 – Эрэгтэй -60 кг. Эмэгтэйчүүдийн -48 кг.

08.26 – Эрэгтэй -66 кг. Эмэгтэйчүүдийн -52 кг.

08.27 – Эрэгтэй -73 кг. Эмэгтэйчүүдийн -57 кг.

08.28 – Эрэгтэй -81 кг. Эмэгтэйчүүдийн -63 кг.

08.29 – Эрэгтэй -90 кг. Эмэгтэйчүүдийн -70, -78 кг.

08.30 – Эрэгтэй -100 + 100 кг. Эмэгтэйчүүдийн +78 кг.

08.31 – Багийн тэмцээн

Categories
мэдээ спорт

Ширэний теннисний өсвөрийн тамирчид Японыг зорино

Монголын ширээний теннисний холбооны өсвөрийн шигшээ баг Японы Осака хотод болох Зүүн Азийн “HOPES” олон улсын А зэрэглэлийн тэмцээн болон Токио хотноо Азийн хотуудын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцохоор маргааш тус улсыг зорих гэж байна. 

Энэ сарын 26-наас 31-ны өдрүүдэд Японы Осака, Токио хотуудад болох ширээний теннисний өсвөрийн олон улсын тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг албаны хүний хамтаар оролцох гэж байна.

Осака хотод болох Зүүн Азийн 12-с доош насны тамирчдын “HOPES” олон улсын А зэрэглэлийн тэмцээнд Б.Цэрэнтогтох дасгалжуулагчтай өсвөрийн арван тамирчин оролцоно. Тус тэмцээний багийн бүрэлдэхүүнд хөвгүүдээс Б.Билгүүн (“Шинэ Эргэлт” клуб), Г.Бат-Ирээдүй (“Оч”), Э.Оргил (“Хангарьд”), А.Чингүүм (“Оч”), Г.Жаргалсайхан (“Шинэ-Од”), охидоос Б.Болор-Эрдэнэ (“Оч” клуб), Ө.Балжинням (“Шинэ Эргэлт”), Э.Намуунбайгаль (“Оч”), Г.Сэлэнгэмөрөн (Говьсүмбэр аймаг), Э.Мичид (Хангарьд) нар багтжээ.

Мөн удаах тэмцээн наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Токио хотноо болно. Азийн нийслэл хотуудын өсвөрийн 13-15 насны тамирчдын аварга шалгаруулах А зэрэглэлийн олон улсын тэмцээнд Монголын ширээний теннисний холбооны нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа ахлагчтай, Ж.Болд дасгалжуулагчтай өсвөрийн зургаан тамирчин уригдан оролцох гэж байна.

Энэхүү тэмцээн нь 2020 онд Токио хотод болох Зуны олимпийн наадмын маркетинг, идэвхижүүлэлтийн хүрээнд Токио хотын захиргаа, Токио хотын ширээний теннисний холбооноос санаачлан тэмцээнд оролцож байгаа бүх баг тамирчдын зардлыг санхүүжүүлэн зохион байгуулж байгаа томоохон тэмцээн юм. Тэмцээнд Азийн 20 гаран нийслэл хотын өсвөрийн шилдэг ширээний теннисчид оролцож, ирээдүйн дэлхий, олимпийн аварга шилдэг тамирчдыг Ази тивээс тодруулах, Азийн нийслэл хотуудын харилцаа холбоо, харилцан ойлголцолыг спортоор дамжуулан бэхжүүлэх зорилготой болно.

Монголын багийн бүрэлдэхүүнд хөвгүүдээс Ч.Эрдэнэбаяр (“Оч”), Ө.Лхагва-Эрдэнэ (“Оч”), М.Тэмүүлэн (“Шинэ-Эргэлт”), охидоос М.Ундрам, Р.Мөнхнаран (хоёул “Оч” клуб), Б.Хонгорзул (Баянхонгор аймаг) нар тус тус багтжээ. 

Монголын ширээний теннисний холбооны өсвөрийн баг тамирчдын хувьд энэ зуны турш бэлтгэл сургуулилалтаа хийсэн бөгөөд маргааш буюу наймдугаар сарын 26-нд Япон улсыг зорих гэж байна.

Categories
мэдээ спорт

Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ

Польшийн Катовиц хотноо өчигдөр(08.24) өндөрлөсөн шатрын оюуны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Завхан аймгийн тамирчин, Их мастер Батхуягийн Мөнгөнтуул (2410) 6.0 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Олон улсын 18 цолтонтой, нийт 26 шатарчин есөн өрөг тоглосноос Польшийн Кладиа Кулон (2301) 8.5 оноогоор алтан медаль хүртсэн бол Б.Мөнгөнтуул, БНХАУ-ын Дин Ишин (2449) нар 6.0 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин чансаагаараа зургаад эрэмбэлэгдсэн Сэлэнгэ аймаг, “Бороо гоулд” ХХК-ийн тамирчин, Их мастер, Алтан-Өлзийн Энхтуул (2300) 3,5 оноогоор 22-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

14 их мастер цолтой бүхий 46 эрэгтэй шатарчыг чансаагаараа тэргүүлсэн ОХУ-ын Халимагийн их мастер Сугиров (2449) 6.5 оноогоор алтан медаль хүртлээ. Манай шатарчдаас их мастер Ц.Батчулуун (2513) 6,0 оноогоор шагналт V байрт шалгарсан бол олон улсын мастер Г.Мөнхгал (2418) 5.0 оноогоор XVIII, спортын мастер Б.Галмандах 4.0 оноогоор XXX байр эзэллээ.

Оюутны дэлхийн аваргын гурав дахь медалиа хүртээд байгаа Ч.Мөнгөнтуулийн хувьд 12 насандаа Монгол Улсын спортын мастер, 13 насандаа олон улсын мастер, 15 насандаа олон улсын их мастер цолыг хүртсэн. Тэрээр өсвөрийн шатарчдын дэлхийн аваргаас Монгол Улсын анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан. Түүнээс хойш өсвөрийн дэлхийн аваргаас мөнгө, Азийн бүсийн аваргын алт, хос мөнгөн медаль, Универсиад наадмын мөнгөн медалийг хүртсэн бол оюутны дэлхийн аваргын хувийн алт, мөнгө, багийн алтан медалийг хүртээд байна. Мөн ОХУ-ын Түргэн тоглолтын хоёр удаагийн аварга цолыг хүртээд байгаа тэрээр Монгол Улсын анхны эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолтон юм.

Categories
мэдээ спорт

“Челси” хоёр дахь хожлоо авлаа

Английн премьер лиг өнгөрсөн долоо хоногт эхэлж, шинэ улирлын тулаанууд өрнөж эхэлсэн. Энэ улиралд түрүүлэхийн төлөө тэмцэх топ багууд бүгд эхний тойрогтоо хожсон. “Манчестер Юнайтед”-ыг эс тооцвол.

Тэгвэл өчигдөр Лондоны “Челси” клуб талбай дээрээ доод лигээс энэ улиралд дээшээ гарч ирсэн “Лестер” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсанаар улирлын хоёр дахь хожлоо авлаа.

“Цэнхэрүүд” тоглолтын эхнээс л аюултай довтолгоо өрнүүлж, эсрэг багийн хаалга руу маш олон цохисон. Харин зочид ганц хоёрхон аюултай довтолгоо өрнүүлсэн ч ашиглаж чадаагүй. Ингэснээр эх.ний үед гоол ороогүй.

Харин хоёдугаар үе эхлээд 62 дахь минутад “Челси”-гийн шинэ цэрэг Коста гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан. Ингэснээр тэрбээр эхний хоёр тойрогт хоёр гоол орууллаа.  Тэгвэл 77 дахь минутад Азар хувийн ур чадвараа харуулсан нэгэн гоёмсог гоолыг оруулснаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. 

Энэ тоглолттой зэрэгцээд гурван тоглолт болсон. “Кристал Палас” талбай дээрээ “Вест Хэм”-д 1:3-аар хожигдсон. Харин “Соунси” талбай дээрээ “Бернли”-г хүлээж авч, 23 дахь минутад Дайерын оруулсан ганц гоолоор хожлоо. Ингэснээр “Хунгууд” мөн хоёр дахь хожлоо авч байгаа юм.  Мөн “Саутгэмптон” талбай дээрээ  “Вест Бромович”-той хуурай тэнцсэн. 

Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын жүдочид

Хоёр хоногийн дараа ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Монгол улс жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд буй.

1989, 2010, 2013 онуудад дэлхийн аваргаас хос медальтай ирж байсан бол 2005, 2009 онд тус бүр нэг медаль хүртэж байжээ.Мөн багийн тэмцээнд эмэгтэйчүүдийн баг нэг удаа хүрэл медаль хүртсэн.

Categories
мэдээ спорт

Түрүүлсэн адуучинг 8 саяар шагнана

Хүй долоон худагт өнөөдөр “Адуучин” тэмцээн болж байна. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдож байгаа юм. Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучид оролцож эр бяраа сорин өрсөлдөж байна. . Адуучин залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч, уурга ташуур шүүрэх гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх бөгөөд тэргүүн байранд орсон адуучин найман саяын шагналтай юм байна. Харин удаах байранд орсон адуучин зургаан сая, гуравдугаар байрны шагналын сан дөрвөн сая төгрөг юм.  Мөн төрөл тус бүрээр шагнал гардуулах аж.  Мөн энэ үеэр адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын шоу зэрэгарга хэмжээнүүд зохиогдох юм байна. “Адуучин” тэмцээн өдгөө 26 жил зохиогдож байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Олон Улсын Оюутны Спортын Холбооны удирдах зөвлөл Монголд хуралдана

Дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон Улсын Оюутны Спортын Холбоо /ОУОСХ/ энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа Удирдах зөвлөлийн хурлаа зохион байгуулах гэж байна.

Тус хуралд ОУОСХ-ны Ерөнхийлөгч Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нар оролцох юм байна.

Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо төвтэй ОУОСХ нь 1949 онд байгуулагдсанаас хойш эгнээндээ дэлхийн 167 орныг нэгтгэжээ. Тус холбоо нь дэлхийн 200 орчим орны 12500 гаруй оюутан залуус оролцдог оюутны спортын өвөл зуны “Универсиад” наадмыг 1959 оноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг төдийгүй 100 гаруй орны 6000 оюутан тамирчдыг хамруулдаг оюутны ДАШТэмцээнийг спортын 30 төрлөөр явуулдаг олон улсын спортын нөлөө бүхий томоохон байгууллага юм.

ОУОСХолбоонд Монгол Улсын Оюутны Спортын Холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан гишүүнээр ажилладаг бөгөөд 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш найм дахь жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

“Адуучин” тэмцээн өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Адуучин” тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт болно. Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучид оролцож эр бяраа сорин өрсөлдөх юм. Адуучин залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч, уурга ташуур шүүрэх гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх аж.Тэргүүн байранд орсон адуучин найман саяын шагналтай юм байна. Харин удаах байранд орсон адуучин зургаан сая, гуравдугаар байрны шагналын сан дөрвөн сая төгрөг юм.  Мөн төрөл тус бүрээр шагнал гардуулах аж.  Мөн энэ үеэр адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын шоу зэрэгарга хэмжээнүүд зохиогдох юм байна. Сонирхуулахад адуучин тэмцээн өдгөө 26 жил тасралтгүй зохиогдож байгаа аж.

Categories
мэдээ спорт

Фитнесс өдөрлөг болно

ССАЖЯ болон Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо энэ сарын 30-ны өдрийн 18:00 цагаас “Фитнесс өдөрлөг”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэнэ. Уг өдөрлөгийг классик бодибилдинг, бикини, атлетик физик, атлетик фитнесс гэсэн төрлөөр явуулах ажээ.

Categories
мэдээ спорт

Манай 16 бөх Ташкентын дэвжээнд хүч үзнэ

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удаагийн тэмцээн ирэх есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбек улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт болно.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн хүч үзэх манай улсын багийн бүрэлдэхүүн тодорсон байна. Эрэгтэй багийг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар ахлан оролцох юм байна. Тэмцээний 57 кг-д ОУХМ Б.Номин, 61 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-д МУГТ Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр нар хүч сорино. Мөн  74 кг-ын жингийн ангилалд ОУХМ П.Өнөрбат, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар барилдана. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар МУГТ Ц.Цогтбаяр Б.Баяраа, МУГТ О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар оролцох аж.

Харин эмэгтэй багийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ ахална. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн ангилалд ОУХМ Э.Нарангэрэл, 51 кг-д Э.Сумьяа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг, 58 кг-д МУГТ Т.Мөнхтуяа, 60 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар хурд хүч, уран мэхээ уралдуулахаар болжээ. Түүнчлэн 63 кг-д МУГТ С.Батцэцэг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг, 75 кг-д  МУГТ О.Бурмаа нар хүч үзнэ. Эмэгтэй үндэсний  шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар дасгалжуулна.

Тэмцээнд шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа, Х.Ганболд нар оролцох юм байна. Мөн багийн бүрэлдэхүүнд Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат, Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч М.Саранцацрал нар багтжээ.