Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно-2023” наадам ирэх сарын 18-нд болно DNN.mn

Спортын салбарын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулж өгөх ёслолын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно”  наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн юм.Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.Өнгөрсөн жил хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байсан юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ DNN.mn

Мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё өчигдөр /2023.11.26/ өндөрлөж, озеки Киришима Б.Лхагвасүрэн хоёр дахь түрүүгээ хүртэж, Монголын сүмочдын 100 дахь түрүүг авлаа.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озеки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн нь энэ юм. Тэрээр 2023 онд 62 давж хамгийн олон даваа авсан бөгөөд энэ зиндаанд түрүү авсан бөхчүүдээс Озеки цолтой анхны сумоч болж байна.

Kyushu Basho

Сумогийн дээд зиндаанд хамгийн анх ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж (2002 он) түрүүлснээс өдгөө хүртэл 10 монгол бөх 100 түрүү авчээ.

Тухайлбал, Хакүхо М.Даваажаргал-45,

Асашёорюү Д.Дагвадорж 25,

Харүмафүжи Д.Бямбадорж 9,

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8,

Какирюү М.Ананд (6),

Тамаваши Б.Мөнх-Оргил (2),

Киришима Б.Лхагвасүрэн (2),

Кекүтэнхо Н.Цэвэгням (1),

Ичиножёо А.Ичинноров (1),

Хошёорюү С.Бямбасүрэн (1) түрүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын тулааны тов гарчээ DNN.mn

Мэргэжлийн боксын рингэнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай тулалдаж байгаа МУГТ, дэлхийн аваргын хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатарын тулааны тов гарлаа. Манай тамирчны дараагийн тулаан ирэх сарын 16-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Sony Hal”l ордонд болоx юм байна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминикан боксчин Йохан Васкез байх юм.

Categories
мэдээ спорт

Киришима Б.Лхагвасүрэн башёг 11 даваатайгаар тэргүүлж байна DNN.mn

Японы мэргэжлийн сумо бөхийн 2023 Кюүшү башёгийн 13 дaхь өдөр, өчигдөр манай улсын 14 сумоч дохёд барилдсанаас гурав нь давж, нэг бөх качикоши хийлээ.

Мачүүчи зиндаанд:

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнжсөн

Б-О Киришима Б.Лхагвасүрэн 11:2

Б-2-О Хошёорюү С.Бямбасүрэн  8:5 качикоши

З-7 Хокүсэйхо Э.Даваанинж  6:7

Б-12 Тамаваши Б.Мөнх-Оргил  8:5

З-16 Рога А.Амарсанаа  4:9

Жүрёо зиндаанд:

Б-3 Оошёоүма П.Дэлгэрбаяр 4:9

Б-4 Миторюү Б.Төрболд 8:5

З-6 Чиёошома Г.Мөнхсайхан 7:6

З-7 Дайшохо Ч.Шижирбаяр 5:8

Б-7 Тамашохо Э.Энхманлай 7:6

Б-14 Азүмарюү С.Тодбилэг 0:2 өнжсөн

Макүшита зиндаанд:

Б-10 Дэванорюү Т.Тэмүүлэн  3:4

Б-11 Асахакүрюү Р.Жамьянтогтох 3:3

Б-15 Хокүтэнкай Г.Сүхбат 4:2

Макүшита 15 Оонокацү Б.Чойжилсүрэн 4:2

Б-21 Дайсэйзан А.Асгахад 4:3

З-22 Хокүтомарү Н.Чинзориг 5:1

Б-25 Котокэнрюү Г.Билгүүн 5:1

Б-53 Саданохикари Д.Наранцогт 3:4

З-55 Казэноүми Ц.Билгүүн 4:2

З-56 Араүма Б.Төртогтох 2:4

З-59 Токисома Б.Анхбаяр 5:2

Санданмэ зиндаанд:

Б-19 Сэнхо Жигүүр  4:3

Жонидан зиндаанд:

З-87 Сачинофүжи Г.Оргил 5:1

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ий тов гарлаа DNN.mn

Монгголын чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ий тов гарлаа.

Чөлөөт бөхийн УАШТ 2024 оны нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.  Тус УАШТ эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92. 97, 125 кг-ын жингийн ангиллаар явагдана. Харин эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн ангиллаар аваргуудаа шалгаруулна.

Categories
мэдээ спорт

Б.Нарантуяа Снукер бильярдын ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа DNN.mn

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд ид өрнөж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн зураан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2 харьцаагаар хожсоноор өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болов.

Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байв.

 

Эх сурвалж: БТСҮХ

Categories
мэдээ спорт

Монголын марафонч Г.Хишигсайхан Японд болсон хагас марафон гүйлтийн тэмцээнд түрүүлжээ DNN.mn

Япон улсад хагас марафон гүйлтийн “Ageo international half mararthon” тэмцээн болоход Монголын хоёр тамирчин хурд сорив.

21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Галбадрахын Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ.

Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр эзэлсэн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Categories
мэдээ спорт

Улс тунхагласны 99 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой 2023 оны арваннэгдүгээр сарын 26-нд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдаан ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны 13 цагт болох юм гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

О.Төгс-Эрдэнэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Мексик улсад хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай улсын тамирчин О.Төгс-Эрдэнэ эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн байна. Уг жинд 32 тамирчин оролцсоноос О.Төгс-Эрдэнэ огцом өргөлтөөр (95, 113 кг-ыг өргөж) хүрэл медаль хүртжээ. Ийнхүү тэрээр залуучуудын ДАШТ-ий Монголын тамирчдын долоо дахь медалийг эх орондоо авчирлаа.

1978 оны Болгарын Софи хотод болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж байсан бол дараа нь гавьяат тамирчин М.Анхцэцэг нэг алт, хоёр мөнгө, О.Дархижав хоёр хүрэл хүртэж байжээ.

Categories
мэдээ спорт

Нийслэлийн спортын XI наадмын аэробик гимнастикийн шигшээ тэмцээн болов DNN.mn

Нийслэлийн иргэдийн спортын XI наадмын аэробик гимнастикийн шигшээ тэмцээн  амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд долоон дүүргийн долоон хорооны иргэд оролцов.

1-р байрт 12.75 оноогоор О.Ягаанцэцэг ахлагчтай Налайх дүүргийн 2-р хорооны баг.

2-р байрт 12.05 оноогоор Ш.Мөнхцэцэг ахлагчтай Баянгол дүүргийн 3-р хорооны баг.

3-р байрт 11.675 оноогоор Б.Эрдэнэбилэг ахлагчтай Баянзүрх дүүргийн 36-р хорооны баг.

4-р байрт 11.025 оноогоор Б.Байгалмаа ахлагчтай Хан-Уул дүүргийн 21-р хорооны баг.

5-р байрт 8.35 оноогоор О.Цэгмид ахлагчтай Чингэлтэй дүүргийн 6-р хорооны баг,

6-р байрт 8.2 оноогоор н.Цэвэлдулам ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны баг.

7-р байрт 6.525 оноогоор Д.Нацагбадам ахлагчтай Сүхбаатар дүүргийн 11-р хорооны баг тус тус шалгарлаа.

Тус наадмын спортын төрөл тус бүрд эхний гурван байрт шалгарсан багуудын шагналыг 2023.арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборт болох нэгдсэн хаалтын ажиллагаагаар гардуулах юм.