Categories
мэдээ спорт

Жокович: Надаль тэгэхэд намайг албаар айлгах гэж тэгсэн байхгүй юу DNN.mn

Сербийн агуу теннисчин Новак Жокович 36 насандаа газрын теннисний оргилд ганцаараа зогссон хэвээр. Тун саяхан 2023 оны теннисний улирал дуусч тэр Уимбилдоноос бусад бүх том тэмцээнд түрүүлэн өөрөөсөө хорь орчим насаар дүү өрсөлдөгчдөө “дарамтлан дарласан” хэвээр оныг үдлээ. Их Дуулгын дөрвөөс гурвыг нь, хоёр том Мастерс, Үр дүнгийн тэмцээн гээд бүгдийг нь хамж долоо дахь удаагаа дэлхийн номер нэг теннисчин эрэмбэлэлээр оныг дуусгаж буй түүний CBS Sports-д өгсөн ярилцлагаас товчлон хүргэе.


-Та яг одоо бараг таны хүүхэд байхаар насны залуучуудыг өндийх боломж өгөлгүй нухаж байна. Ямар нууц байна вэ. Ийм байх нь танд таалагддаг уу?

-(инээв) За байз, яавал зөв хариулт хэлэх вэ. Залуучууд мэдээж намайг ялах юмсан гэдэг асар их оргил тэмүүлэлтэй байгаа нь ойлгомжтой. Энэ нь надад илүү хүч, чадал өгдөг гэх юм уу даа. Бас миний сэтгэл дотор байгаа араатныг сэргээж өгдөг.

-Тэр хүрээд зогсоно гэх өөрийн амжилтын хязгаар, хэмжээсийг бидэнд хэлээч?

-(бас инээв) Бутархай мөнгөний хэмжээтэй. Үнэн шүү. Хэнтэй хэзээ ямар тактиктай тоглож байгаагаасаа шалтгаалаад. Заримдаа би тийм жижигхэн амжилтын төлөө л тоглодог. Ер нь теннис бол халз тулаад тоглодоггүй спорт боловч өрсөлдөгчөө тувтан хянаж болдог наадгай юм. Үе хооронд амраад сууж байхдаа тэр ус их уух нь уу, жигд амьсгаалж байна уу үгүй юу, дасгалжуулагчаасаа юу асууж байна вэ гээд жижигхээн зүйлсийг анзаарах хэрэг гарна аа.

-Танай спортод хамгийн чухал нь юу вэ. Булчин шөрмөс, хурд, уян налархай чанар гээд аль нь чухал вэ?

-Хамгийн чухал нь өөрийгөө ялах. Ялж ялагдаж явахад дотор талд шуурга шуурч байдаг. Түүнийгээ л зөв зохицуулах хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөж чадвал хэн ч бусдыг нь олоод авч чадна.

-Заримдаа та өрсөлдөгчөөсөө хавьгүй илүү байсан тул хожлоо гэх. Харин заримдаа аз ивээсэн байх гэхээр тоглолтууд байдаг. Жишээ нь 2019 оны Уимбилдоны финалд Федерерийг хождог тэр мөчийг санаач?

-Би тэгэхэд тавдугаар үед 14:12 гэсэн нэмэлт геймээр тэр урт буухиаг дуусгаж байлаа. Рожэр бүхий л талаараа надаас илүү байсан. Тэр хоёр ч удаа матчбол(сүүлчийн бөмбөг) хийсэн шүү дээ. Энэ юуг хэлнэ вэ гэхээр өөртөө итгэлтэй бай, чамд боломж олдоно гэдэг үгийг санаж бай гэх гээд байгаа юм.

-Залуу байхдаа Надалиас айдаг байв уу?

-Нэг удаа Ролан Гаррост Надальтай тоглох боллоо. Тэнд хувцас солих өрөөнүүд нь хоорондоо их ойрхон бас түүний хувцасны шкаф минийхтэй зэрэгцээ байж таарсан. Надаль талбайд гарахын өмнө тэр өрөөнд гүйгээд л харайгаад л. Чихэвчнийх нь цаанаас сонсож байгаа дуу нь хүртэл надад сонсогдоод л. Миний уурыг аймаар хүргэсэн. Надаль албаар намайг айлгах гэж тэгсэн байхгүй юу. Залуу байхдаа энэ бүгд нь урдаас төлөвлөсөн заль байсан гэдгийг яаж мэдэх билээ. Би талбайд гараад шууруулаад өгье гэж шатаад дууссан даа, тэгэхэд.

-Тээр жил Австралиас хөөгдсөн түүхийг жаахан сөхөх үү?

-Тэгэхэд намайг бараг Дэлхийн тэргүүн эгнээний дайсан, хортон амьтан гэж зарлах дөхсөн шүү.

-Австраличуудад хэн нэгнийг онцгойлон үзэх үзэл таалагддаггүй. Тэр тивийн хүмүүс тэгэхэд бүгд коронавирусийн эсрэг тарилгад хамрагдаж байхад та тэр журмыг нь зөрчсөн шүү дээ.

-Би ямар ч хууль зөрчөөгүй. Намайг анхнаасаа нутаг руугаа оруулахгүй ээ гэсэн бол би гэртээ үлдэх л байсан шүү дээ. Гэтэл тусгай зөвшөөрөл, виз, тэнд байхдаа биеэ хэрхэн авч явах зөвлөмж, дүрэм журам гаргаж авчраад…

-Та хэзээ нэгэн цагт Серб улсын ерөнхийлөгч болох байх аа.

-Та хаанаасаа ийм мэдээлэл авчихав аа. Би өөрөө энэ талаар хэзээ ч бодож байгаагүй юм байна.

-Нутаг дахь нэр хүнд тань өөрийг чинь Австралийн тэмцээнд түрүүлэхээс ч илүү хялбарханаар ерөнхийлөгч болгоно гэж бодоод л…

-Уучлаарай, надад улс төрийн ямар ч амбиц байхгүй. Би тэр орчинд “цэцэглэх” хүн биш.

 

Орчуулсан

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт цаг-үе

“Бөртэ Чоно-2023” наадмын шагналын эзэд тодорлоо DNN.mn

Монголын Үндэсний Олимпын Хорооны “Бөртэ Чоно 2023” шагналын эзэд тодорлоо.

Спортын салбарт амжилт гаргасан тамирчдыг 15 номинацаар шалгаруулжээ.

“Бөртэ Чоно 2023” шагналын эздийг танилцуулж байна.

2023 оны шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомыг Б.Отгонболд авлаа. Тэрбээр “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга, “Парис 2024” олимпын наадмын байт харвааны төрөлд оролцох эрхтэй болсон билээ.

May be an image of 3 people and text

Шилдэг эрэгтэй тамирчин

Ё.Басхүү /Жүдо/

May be an image of 6 people, people performing martial arts and text

Шилдэг эмэгтэй тамирчин

Э.Дэлгэрмаа /Чөлөөт бөх/

May be an image of 2 people, newsroom and text

Шилдэг холбоо

Монголын гимнастикийн холбоо

May be an image of 3 people, newsroom and text

Шилдэг тамирчин

С.Жамбалжамц /Дугуй/

May be an image of 1 person, bicycle and text

Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин

Д.Отгонжаргал /чөлөөт бөх/

May be an image of 2 people and text

Оны шилдэг тамирчин

Л.Алтанцэцэг /Бокс/

May be an image of 2 people, newsroom and text that says "emart"

Шилдэг баг

3Х3 сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй шигшээ баг

May be an image of 4 people, newsroom and text

Паралимпын шилдэг тамирчин

Г.Болор-Эрдэнэ

May be an image of 2 people and text

Шилдэг залуу тамирчин

О.Энхсайхан /Бокс/

May be an image of 2 people and text

Шилдэг дасгалжуулагч

А.Мэргэн /Монголын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

May be an image of 2 people and text

Шилдэг шүүгч

Б.Алтангадас /Чөлөөт бөх/

May be an image of 2 people, newsroom and text

2023 оны онцлох ОНЦЛОХ БӨРТЭ ЧОНО

“УЛААНБААТАР 2023” Зүүн Азийн наадмыг зохион байгуулах хороо

May be an image of 7 people and text

Шилдэг дасгалжуулагч

Т.Сүхбаатар /Чөлөөт бөх/

May be an image of 2 people, newsroom and text that says "3 emart"

Шилдэг шүүгч

Ө.Батцэцэг /Хөлбөмбөг/

May be an image of 2 people and text

Шилдэг спортын хороо

Монголын крикетийн холбоо

May be an image of 2 people, newsroom and text

Шилдэг спортын холбоо

Монголын жүдо бөхийн холбоо

May be an image of 2 people, newsroom and text

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага

Спортын 361 брэнд

May be an image of 2 people and text

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага

Скай хайпермаркет ХХК

May be an image of 2 people, newsroom and text that says "40 0 20 emart"

Спортын шилдэг бүтээн байгуулалт

“AIRDOM” төсөл /Монголын хөлбөмбөгийн холбоо/

May be an image of 3 people, newsroom and text

Спортын шилдэг сэтгүүлч

МҮОНТ-ийн сэтгүүлч О.Сонинбаяр

May be an image of 2 people, newsroom and text

Шилдэг олимпын зүтгэлтэн

Япон улсын иргэн, Монгол Улсын өргөмжит консул, МҮОХ-ны элч төлөөлөгч Каваучи Широ

May be an image of 2 people and text

Шилдэг олимпын зөвлөл

Төв аймгийн “Сөүл” Олимпын зөвлөл

May be an image of 2 people and text

Шилдэг олимпын танхим

Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн олимпын танхим шалгарлаа.

May be an image of 3 people, newsroom and text

Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн тамирчид “Парис-2024” Олимп, Паралимпийн долоон эрх авлаа DNN.mn

Монголын спортын ертөнцөд тив, дэлхийн болон олон улсын уралдаан тэмцээнд улс орныхоо нэрийг гаргасан шигшээ багийн тамирчдын томоохон амжилтуудыг онцлон дурдаж байна. Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ жил Парисын зуны олимп, паралимпын эрх олгох болон оноо цуглуулах нийт 103 тэмцээн уралдаанд оролцож, 151 медаль хүртжээ.

Шигшээ багийн спортын 25 төрөлд 194 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн нь олимпын өмнөх бэлтгэлжилт ямар түвшинд хангагдаж байгаа илтгэнэ.

Мөн 2023 оны спортын онцлох үйл явдал болсон “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадам болон пара наадмаас дөрвөн алт, долоон мөнгө, 13 хүрэл авсан нь онцгой амжилт. Харин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс найман алт, гурван мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, Залуучуудын Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль өвөртөлсөн нь бахдууштай. Зөвхөн шигшээ багийн тамирчдын үзүүлсэн амжилтыг дурдаж байгаа билээ.

Түүнчлэн Их дуулгаас дөрвөн алт, зургаан мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль, дэлхийн цомоос нэг алтан медаль хүртжээ. Олимп, паралимпын эрх олгох болон бусад тэмцээн уралдаанаас 13 алт, 13 мөнгө, 14 хүрэл медаль, Оюутны Универсиад наадмаас дөрвөн хүрэл медаль хүртжээ.

Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид 151 медаль хүртэхдээ 34 алт, 43 мөнгө, 74 хүрэл медаль хүртсэн амжилтаар 2023 оныг үдэж байна. “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмын найман эрх авсан байгаа бөгөөд жүдо, хүндийн өргөлт, таеквондо, пауэрлифтинг зэрэг оноо цуглуулах болон хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр эрх авсан тамирчдыг ирэх онд зарлах юм.

Одоогийн байдлаар “Парис-2024” олимп, паралимпын эрх авсан тамирчдыг танилцуулж байна.

  1. О.Есүгэн Буудлага
  2. Б.Отгонболд Байт харваа
  3. О.Есүгэн Бокс 50 кг
  4. Д.Отгонжаргал Чөлөөт бөх 50 кг
  5. Э.Дэлгэрмаа Чөлөөт бөх 68 кг
  6. С.Жамбалжамц Дугуй
  7. Пара байт харвааны баг
Categories
мэдээ спорт

Энэ онд Монголд зохион байгуулсан тэмцээнүүдээс 14 тэрбум төгрөгийн орлого олжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2023 оны 88 дугаар тогтоолоор спортын салбараас олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 14 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оруулсан мэдээ байна.

2023 онд пауэрлифтинг, жюү жицү, хоккейн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Пауэрлифтингээс бусад нь манай улсад анх удаа болж буй юм. Мөн гимнастик, модон барилдаан, ширээний теннисний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жүдо бөхийн их дуулга зэрэг нийт долоон тэмцээн уралдаан зохион байгуулахад давхардсан тоогоор 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч оролцож, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ. Тэмцээн зохион байгуулах хугацаанд гадаадын 184, дотоодын 882 сайн дурын ажилтан ажилласан байна. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9 тэрбум төгрөг орсон бол зочид буудал, ресторанд 5.7 тэрбум төгрөг, худалдаа үйлчилгээнд 3.2 тэрбум төгрөг нийт 14 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оржээ.

Categories
мэдээ спорт

Ирэх хавар Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглох багууд DNN.mn

Дараах багууд ирэх хавар Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглоно.


“А”хэсэг

Бавари, Копенгаген, Галатасарай, Манчестер Юнайтед

“B”хэсэг

Арсенал, ПСВ, Ланс, Севилья

“C”хэсэг

Реал Мадрид, Наполи, Брага, Унион Берлин

“D”хэсэг

Реал Сосьедад, Интер, Бенфика, Ред Булл

“E”хэсэг

Атлетико, Лацио, Фейеноорд, Селтик

“F”хэсэг

Боруссия Д, ПСЖ, Милан, Ньюкасл

“G”хэсэг

Манчестер Сити, РБ Лейпциг, Янг Бойз, Црвена Звезда

“H” хэсэг

Барселона, Порту, Шахтер, Антверпен

(Хүснэгтийн эхний хоёр байранд бичигдсэн багууд цаашид хасагдах шатанд тоглох эрхээ халааслаж буй юм)

2023-2024 улирал дахь Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд өнгөрөгч долоо хоногт өндөрлөж эхний дүгнэлт хийж болох боломжийг бүрдүүллээ. Тэгэхээр аль улсийн ямар баг азтай, чадалтай, овсгоотой, тэнхээтэй байв, хэний баг хүсэн хүлээсэн итгэлийг хөсөрдүүлэв ээ гэдгийг товчхон тоймлоё.

Шууд л эхний хэсэг болох “А”-д хамгийн том сенсаац багтсан. Тун тарчигхан гэж дүгнэж байсан Данийн “Копенгаген” баг хэцүү хэсгээс шалгаран плей-оффт багтав. Мөн энэ хэсгийг өнгөлөх магадлалтай баг гэж бичиж дүгнээд байсан Ман Юнайтед бүр сүүл мушгин ирэх жил Европа лигт ч багтах боломжгүй болтлоо уналаа. Испанийн “Севилья” уг нь чанга ч гэлээ энэ жил тун хариуцлагагүй тоглож бас “бай ч үгүй банз ч үгүй” үлдэж байх юм. Бусад хэсгүүдэд харин цочирдмоор гэхээр явдал гарсангүй, хэсгээсээ гарах ёстой гэсэн багууд шалгарч байна. Испаничууд Аваргуудын лигт дөрвөн баг сойсон нь бүгд цааш тоглох эрхээ халаасласан бол Италиас гурав, Англиас хоёр, Германаас хоёр баг ирэх жилийн хавар Аваргуудын лигийн плейоффт тоглоно. Эцэст нь аль баг хэдий хэрийн шагнал авч чадав гэдгийг жаахан өгүүлье.

Энэ жилийн Аваргуудын лигийн хэсэгт багтаж чадсан баг болгон 15.6 сая еврогийн урамшуулал авч байгаа. Үүнээс гадна хэсгийн тоглолтдоо хожсон тохиолдолд 2.8 сая, тэнцсэн тохиолдолд нэг сая еврогийн шагналтай. Мадридын “Реал” баг хэсгийн бүх тоглолтдоо ялсан ба сүүлийн арван жилийн дундаж үзүүлэлт өндөр гээд нийтдээ 36.38 сая еврогийн шагналыг энэ удаа авч буй нь үнэмлэхүй амжилт гэж байх юм.

Б.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

“Бөртэ Чоно 2023” наадам өнөөдөр болно DNN.mn

Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно”  наадам нь анх 2003 оноос олгогдож эхэлсэн. Энэ жилийн спортын салбарын оны шилдгүүдэд “Бөртэ чоно- 2023” шагнал гардуулж өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болно.

Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам “Шилдгийн шилдэг тамирчин”, “шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.

Энэ удаагийн “Бөртө чоно” наадамд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Эмэгтэй тамирчид:

  1. Лутсайхан АЛТАНЦЭЦЭГ /бокс/ – ДАШТ – мөнгө
  2. Ганзориг АНУУЖИН /хүндийг өргөлт/ – Азийн АШТ – алт
  3. Энх-Амар ДАВААНАСАН /чөлөөт бөх/ – ДАШТ – мөнгө, Азийн АШТ – хүрэл,

Дэлхийн чансааны тэмцээн – хүрэл

  1. Энхсайхан ДЭЛГЭРМАА /чөлөөт бөх/ – ДАШТ – мөнгө, Азийн наадам – хүрэл, Дэлхийн чансааны тэмцээн – мөнгө, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  2. Оюунбат ЕСҮГЭН /буудлага/ – Азийн наадам – багийн төрөлд хүрэл, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  3. Оюунцэцэг ЕСҮГЭН /бокс/ – Азийн наадам – хүрэл, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  4. Баярцогт МӨНХЗАЯА /марафон гүйлт/ – Азийн АШТ – хүрэл, Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
  5. БаярсайханНАРАНТУЯА/снукер биллиард/-ДАШТ-хүрэл
  6. Долгоржав ОТГОНЖАРГАЛ /чөлөөт бөх/ – ДАШТ – мөнгө, Дэлхийн чансааны

тэмцээн – хүрэл, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан

  1. Лхагвасүрэн СОСОРБАРАМ /жүдо/ – Азийн наадам – хүрэл, Их дуулга – хүрэл
  2. Лхагватогоо ЭНХРИЙЛЭН /жүдо/ – ДАШТ – хүрэл

12.Батбаяр ЭНХХҮСЛЭН /усанд сэлэлт/ – Азийн наадам – Шигшээ уралдаанд шалгарсан

М.ЭНХЖАРГАЛ /бокс/ -ДАШТ-хүрэл

Эрэгтэй тамирчид:

  1. Ёндонпэрэнлэй БАСХҮҮ /жүдо/ – ДАШТ – хүрэл, Азийн наадам – мөнгө, Их дуулга

– алт, 2 мөнгө

  1. Алтангэрэл БҮРЭНБАЯР /PUBG Mobile/ – ДАШТ, Зүүн Өмнөд Азийн Намрын АШТ, Зүүн Өмнөд Азийн Хаврын АШТ тус тус – MVP
  2. Ганбаатар БАЯРХҮҮ /мэргэжлийн бокс/ – WBA холбооны Азийн аварга, Бүх Солонгосын аварга
  3. Даваасамбуу ДЭЛГЭРНЯМ /3х3 сагсан бөмбөг/ – Азийн АШТ – Аварга, Азийн АШТ – MVP, Ulaanbaatar MMC Energy багийн хамт 3х3 Мастерст түрүүлсэн
  4. Сайнбаяр ЖАМБАЛЖАМЦ /дугуй/ – Азийн наадам – хүрэл, Азийн АШТ – хүрэл, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  5. Мөнхтөр ЛХАГВАГЭРЭЛ /чөлөөт бөх/ – Азийн наадам – мөнгө, Азийн АШТ – алт
  6. Баттөмөр МИШЭЭЛТ /бокс/ – ДАШТ – хүрэл
  7. Баатархуяг ОТГОНБОЛД /байт харваа/ – Азийн наадам – алт, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрх авсан
  8. Төмөр-Очир ТУЛГА /чөлөөт бөх/ – Азийн наадам – алт, Азийн АШТ – мөнгө, Дэлхийн чансааны тэмцээн – 3 алт

10.Тамираа ХАНГАЛ /волейбол/ – Тайландын волейболын лигийн аварга, Үнэ цэнэтэй тоглогч, шилдэг довтлогч

  1. IHC Esport /Dota2/ – IESF World Championship 2023 – аварга, Азийн наадам – мөнгө 12. IHC Esport /PUBG Mobile/ – PUBG Mobile Global Championship 2023 – аварга

Спорт тоглоомын баг:

  1. 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ-Азийн

наадам – мөнгө

  1. 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ-Азийн наадам-хүрэл
  2. 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ҮНДЭСНИЙ ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ-Азийн АШТ-aлт
  3. ВОЛЕЙБОЛЫН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ-Төв Азийн үндэстнүүдийн лиг – хүрэл
  4. ФС УЛААНБААТАР ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ-Монголын Үндэсний дээд лигийн аварга, Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээнд хожил байгуулсан Монголын анхны баг
  5. ШАЙБТАЙ ХОККЕЙН ШИГШЭЭ БАГ-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4- р дивизион-мөнгө нар дэвшиж байгаа юм.
Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ энэ оны шилдгийн шилдэг тамирчин болжээ DNN.mn

Монголын үндэсний паралимпын хорооны 2023 оны шилдгийн шилдэг шалгаруулах ёслол “Улаанбаатар” зочид буудлын “Баянзүрх” танхимд болов. Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас нийт 132 (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ. 2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн бөгөөд одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчирсан байна.

МҮПХ-ны оны шилдгүүдийг танилцуулж байна:

  • Шилдэгийн шилдэг тамирчин: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ
  • Шилдэгийн шилдэг эмэгтэй тамирчин: У.Сүрэнжав
  • Шилдэг эрэгтэй тамирчин: Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Л.Туруунаа
  • Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Д.Батнасан
  • Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: Б.Нарантуяа
  • Шилдэг залуу тамирчин: Г.Даваахүү
  • Шилдэг спортын холбоо: Монголын пара хөнгөн атлетикийн холбоо
  • Оны онцлох тамирчин: Д.Ганбат

Оны шилдгийн шилдэг тамирчин болсон Э.Содномпилжээ нь 2023 онд пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомоос алт, Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2023” Азийн зуны спортын пара наадмаас мөнгө, “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадмаас алтан медаль хүртсэн юм. Тэрбээр МҮПХ-ны оны шилдгийн шилдэг цомыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа ба өмнө нь 2016, 2018, 2021 онд гардаж байв.

Харин шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон У.Сүрэнжав нь таеквондогийн 2023 оны ДАШТ-ээс хүрэл, “Ханжоу-2022” Азийн пара наадмын мөнгө, Австрали, Франц, Мексикийн гранпри тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ ёслолын үеэр МҮПХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны нарийн бичгийн дарга О.Анударьд олголоо. Түүнийг тэргэнцэртэй иргэдийг багийн спортоор хичээллэх, спортын амжилт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж, тус спортын төрлийг Монгол улсад хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн шагнасан нь энэ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ болон тив, дэлхийн тэмцээний хуваарь гарчээ DNN.mn

Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчдын оролцох УАШТ болон ДБНХ-ны  2024 оны календарьчилсан төлөвлөгөөнд багтсан олон улсын чанартай тэмцээнүүдийн товыг баталжээ.

  • Ирэх 2024 оны нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд насанд хүрэгчдийн УАШТ Улаанбаатар хотод
  • Хоёрдугаар сарын 22-25-ны өдрүүдэд “U23” насны ангиллын УАШТ
  •  “U17” насны ангиллын УАШТ-ийг гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод
  • “U15” насны ангиллын УАШТ-ийг дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Өмнөговь аймаг
  • “U20” насны ангиллын УАШТ-ийг Төв аймагт зохион явуулахаар болсон байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, “UWW”-ийн календарьчилсан төлөвлөгөөнд орсон тэмцээний хуваарь гарсан. Тус хуваарьт орсон тэмцээнүүдэд МЧБХ-ны Үндэсний шигшээ багийн тамирчдын оролцох тэмцээнүүд тодорхой болжээ.

2024 оны нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Хорват Улсын Загреб хотод “Zagreb open” дэлхийн чансааны тэмцээн болох юм.

Нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Франц Улсын Ницц хотод “De Frabce Henri Deglane” гран при, гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Туркийн Анталья хотод “Yasar Dogu” нэрэмжит тэмцээн, дөрөвдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Киргизстаны Бишкек хотод Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аваргын дараа дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Киргизстаны Бишкек хотод Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн болно.

Харин тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотод  дэлхийн олимпын эрх олгох тэмцээн явагдана. Зургадугаар сарын 6-9-ний өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотод дэлхийн чансааны тэмцээн, зургадугаар сарын 20-24-ний өдрүүдэд Польш Улсын Варшав хотод “Ziolkowski Pytlasinski” нэрэмжит  Польшийн нээлттэй тэмцээн, долдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Испани Улсын Мадрид хотод  гран при тэмцээн, наймдугаар сарын 5-11-ний өдрүүдэд Франц Улсын Парис хотод олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн тус тус болох хуваарь гарсан байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

PUBG Mobile тэмцээнд оролцсон баг тамирчид эх орондоо ирлээ DNN.mn

“Турк улсад болсон PUBG Mobile” тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд  оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэмцээний “Grand final”-д манай улсаас гурван баг оролцож, “IHC esports” баг түрүүлсэн бол “Stalwart esports” баг хоёрдугаар байр, “4Merical vibes” баг дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

May be an image of 6 people, fringe and text

May be an image of 4 people and text

Categories
мэдээ спорт

Монголын баг тамирчид холимог тулааны төрлөөр Ази тивээс анх удаа медаль хүртжээ DNN.mn

Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.

Тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын  дөрвөн тамирчин өрсөлдөхөд хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов. Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургадугаар байрт жагслаа.