Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн тэмцээнд 12 мэргэн буудагч цэцээ сорино DNN.mn

Бразил Улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор нийт 12 тамирчин цэц сорихоор тэмцээн болох хотыг зорьсон байна.

Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө.

Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл Бээжингийн олимпын наадмаас хойших 16 жилийн дараа болж буй олимпын наадамд Монгол улсаас одоогоор О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох эрхээ аваад байна.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно DNN.mn

Монголын боксын холбоо Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг энэ амралтын өдрүүдэд сонгон шалгаруулж, сорил тулаанаар шийдвэрлэлээ.

“Парис-2024” 33 дахь олимпийн наадмын эрх олгох боксын спортын тэмцээн тавдугаар сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөж, Парисын олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөнө.

Олимпийн эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон тамирчдын нэрс:

Эрэгтэй:

57 кг: Х.Энх-Амар

63.5 кг: Э.Цэндбаатар

71 кг: О.Бямба-Эрдэнэ 

Эмэгтэй:

57 кг: Т.Болортуул

54 кг: М.Энхжаргал

Categories
мэдээ спорт

Гайхамшигт Алонсо DNN.mn

Bayer 04 Leverkusen буюу Леверкузены “Байер 04” гэдэг баг Германд бий. Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш дээд лиг болох Бундеслигт тогтмол тоглож байгаа, зуу гаран жилийн түүхтэй дундаж баг. Дундаж гэж хэлж буйн учир нь ийм олон жил Бундеслигт тоглохдоо нэг ч удаа аваргалж үзээгүй, цомуудад бол хааяахан түрүүлчихдэг учраас тэгсэн юм. Ийм багийн тухай юу болоод онцлоод эхлэв ээ гэх байх. Учир нь тэд энэ жил нөгөө огт түрүүлж үзээгүй Бундеслигтээ түрүүлэх нь бараг л зуун хувь болчихсон, Германы цомын финальд шалгарчихсан, Европа лигийн шилдэг найман багт багтчихсан гээд ерөнхийдөө галзуу амжилттай яваа учраас тэгсэн юм аа. Ер нь тэд өнгөрөгч оны тавдугаар сараас хойш ялагдаж үзээгүй яваа гэхээр гайхаж онцлохгүй байж боломгүй нь. Яагаад ийм амжилтанд хүргэв гэхээр нууц нь зүгээр л Хаби Алонсо хэмээх испани залуутай холбогдоно.

Хаби Алонсо хөлбөмбөгч гээд манаргаж явахдаа Ливерпүүл, Реал Мадрид, Байер Мюнхэн гэх мэтийн ланжгар багуудын бүрэлдэхүүнд цог золбоотой, дуурсах, дурдагдах мөртэй явсныг хөлбөмбөг сонирхогч хүмүүс мэднэ. Тэр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан тул онцгойлсон гавьяа шагнал хүртэж яваагүй ч гэлээ ямар ч багийн дасгалжуулагч түүнийг өөртөө авах юмсан гэж мөрөөддөг тийм хөлбөмбөгч байсан. Тэгж явахдаа Анчелотти, Гвардиола, Моуриньо, Пеллегрини, Бенитес, дель Боски мэтийн ланжгар дасгалжуулагчдын удирдлага дор тоглож, суралцаж явсан хүн. Моуриньо аль эрт бүр 2010 онд “Хаби бөмбөг өшиглөхөө болиод ирсэн цагт маш сайн дасгалжуулагч болно гэдэгт би итгэдэг. Пеп Гвардиола миний удирдлага дор тоглодог байхдаа яг ийм байсан юм. Тэр хоёрт нэг адилхан зүйл байна аа. Завсаргүй асууна. Дасгалжуулагч хүнд байх ёстой зан чанарыг тоглож байхдаа эзэмшиж эхэлнэ гэдэг бас авьяас шүү” гэж хэлсэн байдаг юм. Дэлхийн аварга, Европын аварга, Аваргуудын лигийн нижгээд аварга, алба хаасан улсуудынхаа бүгдийнх нь аварга, цомын аварга гээд ер нь баахан гуншинтай, дахиад хэдэн жил байг гэхнээ Арабт ч юм уу, Америкт ч юм уу тоглож болох насан дээрээ байсан хүн тэр жил гэнэт л дасгалжуулагч болно гээд “гутлаа тайлаад” явсан нь тун саяхан. Тэгээд Испанийн доод лигийн Реал Сосьедад, Реал Мадридын залуучуудын багуудыг ганц хоёр жил дасгалжуулаад өнгөрөгч жил Леверкузены Байер багт ирсэн юм. Дасгалжуулж үзэж буй анхны дорвитойхон баг. Тэнд ирэнгүүтээ ийм гайхамшигт амжилт үзүүлэхэд хэд хэдэн зүйлс нөлөөлсөн гэлцэх юм. Юуны өмнө Байерын удирдлага түүнийг урихдаа Алонсогийн хүссэний дагуу багаа бүрдүүлэх боломжийг олгож хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн. Түүний өнгөрсөн жил цуглуулж авчирсан тоглогч нар өнөөдөр хэрхэн цэцэглэж буйг анзаарч болно. Баг нь Хаби Алонсогийн тоглох тактикийг ягштал биелүүлдэг тул тоглолтын эцсийн мөч хүртэл тэмцэж чаддаг болсон. Энэ жил тэд хэдэн ч тоглолтод шүүгчийн шүглийн эцсийн дуутай зэрэгцээд гоол оруулж ялалт байгуулав даа, тоог нь ч алдлаа. Гэхдээ энэ бол аз биш шүү. Хэрэвзээ аз байсан бол 35 ялалт таван тэнцээ гээд бүтэн жилийн хожигдож үзээгүй яваа цувралыг үнэгүйдүүлсэн явдал болно. Түүнийг ийм лут амжилттай явах үед Реал Мадрид, Ливэрпүүл, Бавари гээд Алонсогийн тоглож байсан гранд багууд дасгалжуулагчийн эрэлд гарчихсан яваа нь таарч буй бас аймаар сонин тийм үү. Ливэрпүүлийн Клоппе энэ жил дасгалуулаад ажлаа өгнө гээд зарлачихсан, Реалын Анчелотти 2025 он хүртэл гэрээтэй, удирдлага нь сунгахгүй гээд бараг хэлчихсэн, Бавари бол бүр Алонсогийн багт “зодуулаад” сэхэл авахгүй байгаа тул уламжлал ёсоороо өөрийг нь ялаад байгаа багийн гол хүнийг нь мөнгөөр урхидаад авчихдаг заншлаараа түүнийг мөрөөдөөд эхэлчихсэн гээд л.

Харин Алонсо алинд ч гэлээ хариу өгөлгүй чимээгүй байсны эцэст “би эндээ дахиад нэг жил үлдэнэ. Европын цомд багаа бэлдэж, эхэлснээ дуусгахыг хүсч байна” гээд хаалга хаачихлаа. Эр хүн дээ. Нэг ийм сайхан залуу, шинэ дасгалжуулагч хөлбөмбөгийн ертөнцөд мэндэллээ.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ спорт цаг-үе

Ерөнхийлөгч 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.

Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм.

Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид эв нэгдэлтэй, хөдөлмөрч, сахилга баттай байж чадвал олон боломж байгааг онцолж, цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүслээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл Монгол Улсын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Ази тивдээ жишиг тогтоож, хүлээн зөвшөөрөгдөж чадсаныг онцлов. Үндэсний шигшээ багийн тамирчид 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор Хонг Конгийг зорино гэдгийг дуулгалаа.

Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2024 онд 3х3 сагсан бөмбөгийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд 3х3 сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.

Categories
мэдээ спорт

Боксын олимпийн эрх олгох сорилго тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно DNN.mn

Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Уг “ПАРИС-2024” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 6, 7-нд 16:00 цагаас Их тамир Олимп цогцолборт болно.

Уг сорилго тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар оролцоно. Тэрбээр Монголын боксын холбооноос ёс зүйн алдаа гаргасандаа уучлал хүсэж, 63.5 кг-д дотоодын сорилд оролцох, цаашлаад Парисын олимпын наадмын дэлхийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлж,  Боксын холбоо хүсэлтийг хүлээн билээ

Categories
мэдээ спорт

Оюутны спортын их наадамд 35 сургууль өрсөлдөнө DNN.mn

Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болно.

Энэ удаагийн наадамд 35 их дээд сургуулийн оюутан залуус спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Монголын оюутны спортын наадам 1959 онд анх БНМАУ-ын “Залуучуудын оюутны наадам” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Энэ удаагийн наадамд оролцох их дээд сургуулиуд

1. Аварга дээд сургууль

2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

3. Ач анагаах ухааны их сургууль

4. Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль

5. Глобал удирдагч дээд сургууль

6. Дотоод хэргийн их сургууль

7. Их засаг олон улсын их сургууль

8. Мандах их сургууль

9. Монголын үндэсний их сургууль

10. Мон-Алтиус дээд сургууль

11. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль

12. Монгол улсын боловсролын их сургууль

13. Монгол улсын их сургууль

14. МУИС-ийн баруун бүсийн сургууль

15. Орхон их сургууль

16. Олон улсын Улаанбаатарын их сургууль

17. Отгонтэнгэр их сургууль

18. Рояаль олон улсын их сургууль

19. Санхүү эдийн засгийн их сургууль

20. Санхүү Бизнесийн Дээд Сургууль

21. Сити их сургууль

22. Төмөр замын дээд сургууль

23. Улаанбаатар эрдэм их сургууль

24. Үндэсний батлан хамгаалахын их сургууль

25. Үндэсний биеийн тамирын дээд сургууль

26. Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль

27. Хөдөө аж ахуйн их сургууль

28. Хүмүүнлэгийн ухааны их сургууль

29. Шинжлэх ухаан технологийн их сургууль

30.  Шинэ анагаах ухааны их сургууль

31. Шинэ Монгол технологийн дээд сургууль

32. Шихихутаг хууль зүйн их сургууль

33. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

34.  Эм ай Ю дээд сургууль

35. Этүгэн их сургууль

Categories
мэдээ спорт

“Евро-2024” тэмцээнд шалгарсан багуудын сугалаа, төрх, төлөв байдал DNN.mn

Ковидоос шалтгаалан хөлбөмбөгийн тив дэлхийн тэмцээнүүд уламжлалт горимоосоо халтирч тохиолдлын онуудад зохиогдож байсан нь төгсгөл болсны нэг жишээ нь энэ жилийн Евро-2024 билээ. Тийм учраас гурван жилийн өмнөх Лондонгийн тэмцээний дараа дөрвөн жилийн давтамжаа хүлээлгүй энэ жил Герман улсад 17 дахь удаагийнхаа тэмцээнийг зохиохоор европчууд шийджээ. Юугаараа онцлог байх вэ.

Шилдэгт шалгарсан 24 баг дотор Орос, Беларусын шигшээ багийг хайгаад хэрэггүй. Дайнтай холбоотойгоор тэдний олон улсын тавцанд гарч ирэх хорионы хугацаа удаан үргэлжлэх нь ойлгомжтой. Гэхдээ тэнд гүржүүд байгаа. Анх удаагаа. Яг манайх лугаа тооны хүн амтай Кавказын энэ жижигхэн улс Европын шилдэг хөлбөмбөгийн улсуудын эгнээнд багтана аа гэдэг өөрөө гайхамшиг билээ. Тэд хэдийгээр анх удаагаа том тэмцээний шилдгүүдийн эгнээнд багтаж байгаа нь үнэн боловч уламжлал, од тоглогчдынхоо овог нэрээр бол ямар ч улсаас дутахааргүй сайхан түүхтэй ард түмэн юм шүү.

Тэгж яривал одоо овоо гайгүй тоглоод байгаа Норвеги, Исланд, Турк мэтийн улсуудын баг сураггүй байхад ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтан Европын анхны АШТ-д аваргалж явсан гурван ч гүрж хөлбөмбөгч бий.

Хожмоо Кипиани, Чевадзе, Шенгелия гээд олон сайн хөлбөмбөгчид Зөвлөлтийн шигшээг  чимж явлаа. Одоо ч Хвичи гээд залуу дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтаад Италийн Наполи багийг чирээд явж л байна. Тиймээс Гүржийн шигшээ баг “цоорох нь” цаг хугацааны л асуудал байв. Дашрамд дурдахад, Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тэдний эсрэг өнгөрөгч зун тоглоод эхний үедээ тэнцээд шахуу дуусч байсныг санахад тааламжтай байна шүү.

Шилдэгт шалгарсан 24 багийн бооцооны төвүүд түрүүлэх магадлалаар нь байр эзлүүлэхдээ Франц, Португаль, Бельги, Англи, Герман, Испани гэсэн дарааллаар байрлуулсан байна лээ. Зохион байгуулагч орон болох германчуудыг уг нь их дээгүүр байрлуулдаг байсан боловч сүүлийн үеийн азгүйтэл, баг доторх тавгүй уур амьсгал, гол тоглогчдын нас хэтийсэн зэрэг нь ийм  хүлээлтийг өгсөн байх. Харин Бельгийг тийм дээгүүр тавих нь үнэнд хэр ойр вэ гэдэг асуулт мөн л дөө.

Багуудыг дөрөв, дөрвөөр нь зургаан хэсэгт хуваасан агаад хальт анзаарвал “В”, “D” хэсгүүд яах аргагүй чанга байгаа биз. Ер нь Европын АШТ нь дэлхийнхтэй харьцуулбал сул хэсэг байдаггүйгээрээ онцлог. Уг тэмцээн зургадугаар сарын 15-нд Герман-Шотланд улсын шигшээ багуудын тоглолтоор Мюнхэн хотод эхэлж зургадугаар сарын 27-нд хэсгийн тоглолтуудаа дуусгана.

Улмаар хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд дээр илүү үзүүлэлттэй гуравдугаар байр эзэлсэн дөрвөн баг нэмэгдэж хасагдах шатанд тоглоно. Тэгээд наадмын дараахан буюу долдугаар сарын 15-нд аваргаа тодруулах шодолттой байгаа юм билээ.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 тамирчин Дэлхийн цомд өрсөлдөж байна DNN.mn

Тайланд улсын Пукет хотод хүндийн өргөлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12-нд болж байна.

Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 (эрэгтэй зургаа, эмэгтэй найм) туйванч өрсөлдөх юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд М.Очир-Эрдэнэ, 67 кг-д Э.Дүүрэнжаргал, А.Ананд, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, 64 кг-д Г.Ануужин, С.Оюунбилэг, 71 кг-д .Содгэрэл, О.Төгс-Эрдэнэ, 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөхөөр Пукетыг зорьсон байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

FIBA 3×3: Монгол Улс анх удаа ААШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ DNN.mn

Сингапурт болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс анх удаа хос хүрэл медаль хүртлээ.

4 хүн ба "FIBA BOCKED IN 2024 ASIA CUP SINGAPORE MONGOLIA S MIAT MONGOLIA MONGOLII 9 MIAT HONGOLIA 13 MIAT MIAT" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Монголын эрэгтэй шигшээ баг хагас шигшээд үлдэж, хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын шигшээ багийг 21:18 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн бол, эмэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт үлдэж, Тайванийн шигшээ багийг 17:10 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн юм.

4 хүн, волейбол тоглож буй хүмүүс, сагсан бөмбөг тоглож буй хүмүүс ба "EX3 FIBA BOCKED IN ASIA CUP SINGAPORE non OLIA nOI OLIA MOn OLIA MIAT MIAT HOಗ OLIA 1 MIAT MIAT" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг Их дуулгаас долоо дахь медалиа хүртлээ DNN.mn

Турк улсын Анталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн болж байна.

Тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээнд манай улсаас нийт 20 (эрэгтэй ес, эмэгтэй 11) жүдоч хүч үзэж буйгаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа ба Антальягийн Их дуулгын гурав дахь (2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл) медалиа хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.