Categories
мэдээ спорт цаг-үе

Жүдочид Азийн аваргаас 11 медаль хүртлээ DNN.mn

Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж байна. Энэ удаагийн Азийн аваргад нийт 272 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас 18 жүдоч хүч үзэж буй.

Тэмцээний эхний өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн билээ. Харин хоёр дахь өдөр 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д ОУХМ залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн.

Тэгвэл Азийн аваргын гурав өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А. Адъяасүрэн мөнгө, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ О.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, нийт 11 медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.

Өнөөдөр тэмцээний дөрөв дэх өдөр бөгөөд холимог багийн барилдаанаар Азийн аварга өндөрлөнө. Манай улсын баг “D” хэсэгт Тайваний багтай учраа таараад буй. Хэрэв ялалт авч чадвал хэсгээсээ гарч, “С” хэсгийн Узбекистан, Туркменистаны ялсантай багтай зооны аваргын төлөө барилдах юм.

Categories
мэдээ спорт

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа DNN.mn

Киргизийн Бишкек хотод “Парис 2024” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээнээс манай тамирчид гурван эрх авлаа.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар эрхээ авсан бол эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхон Парисыг зорих тийзээ өвөртөлсөн юм.

Гавьяат тамирчин П.Орхон найман жилийн өмнө Риогийн олимпод оролцсон туршлагатай.

Тэрбээр хэсгийн шатанд тус олимпоос мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Валериа Кобловад оноогоор цэвэр ялагдаад дагах барилдаанд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн Сакши Маликт хожигдсоноор шагналт VII байр эзэлж байв.

Сонирхуулахад П.Орхон 2017 онд Парист болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алтан медаль хүртэж байв. Тэгвэл долоон жилийн дараа амжилтаа бататгахаар Парисыг зорих боллоо.

Одоогоор Монгол Улс чөлөөт бөхийн төрлөөр нийт таван эрх авлаа. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар эрхээ авсан билээ.

ДАШТ болон тивийн эрх олгох тэмцээн өндөрлөсөн. Одоогийн байдлаар 55 улс 232 эрх аваад буй. Ирэх тавдугаар сарын 9-12-нд Туркийн Истанбул хотноо эрх олгох сүүлийн тэмцээн болно. Энэ тэмцээнээр жин тус бүрд гурван олимпын эрх олгох аж.

Одоогийн байдлаар АНУ, Япон бөхийн гурван төрлөөс 13 эрх аваад буй. Тэдний араас Иран улс 11 эрх авсан. Персчүүд зөвхөн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол төрлөөр л өрсөлддөг. Одоогоор эрэгтэйчүүдийн 57 кг-д л эрх аваагүй байна.

  • О.Есүгэн (буудлага)
  • Э.Даваахүү (буудлага)
  • Н.Баяраа (буудлага)
  • Б.Отгонболд (байт харваа)
  • О.Есүгэн (бокс)
  • С.Жамбалжамц (дугуй)
  • Д.Отгонжаргал (чөлөөт бөх)
  • Э.Дэлгэрмаа (чөлөөт бөх)
  • Г.Хишигсайхан (марафон)
  • Б.Мөнхзаяа (марафон)
  • Б.Бат-Эрдэнэ (чөлөөт бөх)
  • М.Лхагвагэрэл (чөлөөт бөх)
  • П.Орхон (чөлөөт бөх)
Categories
мэдээ спорт

“Парис 2024” олимпийн бамбарын буухиа эхэллээ DNN.mn

Олимпийн гал Грекийн Олимпиадаа бадамлаж, Парис хүртэлх аялалдаа гарч байна.

Францын нийслэл Парис хотноо ирэх 07 дугаар сарын 26-ний өдөр Олимпийн бамбар бадамлаж, дэлхий дахины эв нэгдлийн илэрхийлэл зуны XXXIII Олимпийн наадам хөшгөө нээх билээ.

“Парис 2024” Олимпийн бамбар нь 10 гаруй хоног Грекийн газар нутгаар аялсны дараа дарвуулт хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг туулан тавдугаар сарын 8-нд Францын Марсель хотноо очих хуваарьтай.

May be an image of one or more people and text

Categories
мэдээ нийгэм спорт

Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 600 гаруй тамирчин оролцлоо DNN.mn

Чөлөөт бөхийн U-15 улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулж байна.

Эрүүл чийрэг, спортлог иргэн бэлтгэх, их спортын ач холбогдол үнэ цэнийг сурталчлан таниулах, цаашлаад тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид бэлтгэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд тус тэмцээнийг зохион байнуулж байгаа юм.

Уг тэмцээнд 35 байгууллагын 600 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат оролцож тамирчдад амжилт хүслээ. Мөн хүндэт зочноор Монгол Улсын нэрийг тив дэлхийд дуурсгасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер, улсын начин Т.Энхтуяа, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олимпын зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар оролцож байна.

Categories
мэдээ спорт

Эрэгтэйчүүдийн шигшээ баг тавдугаар байрт шалгарлаа DNN.mn

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөл 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Манай улсаас бүтэн багаараа буюу 10 жинд оролцож 2 мөнгө, 2 хүрэл нийт 4 медаль хүртлээ.

May be an image of ‎12 people and ‎text that says "‎PARIS2024 NN ท اماس ESTLING QUALIFIERS KE2024 KEK 2024 A-Osn VRESTLING MRESTLING‎"‎‎

Тодруулбал, 61кг-д Э.Энхболд хүрэл, 65 кг-д Т.Тулга мөнгө, 79 кг-д Э.Бямбадорж мөнгө, 92 кг-д Д.Батзул хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 5-р байрт шалгарлаа.
1. Иран 190 оноо
2. Япон 130 оноо
3. Киргизстан 121 оноо
4. Казахстан 181 оноо
5. Монгол 92 оноо

Тэмцээн маргааш чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид Азийн аваргаас хос мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид хос мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, 79 кг-ын жинд Э.Бямбадорж, 65 кг-ын жинд Т.Тулга мөнгөн медаль хүртлээ. 

Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Мохаммед Ашгертай барилдаж 12:2-оор ялагдсан.

Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т. Тулга жингийн хүчтэй өрсөлдөгч Ираны алдарт бөх, Рахман Амузидхалилитай барилдаж 2:1-ээр ялагдаж Ази тивийн хошой мөнгөн медальтан боллоо.

Categories
мэдээ спорт

3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн олимпийн эрхийн төлөөх тоглолтын хуваарь DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд Хонгконг улсад зохион байгуулагдана.

Өнөөдөр манай баг тамирчид эхний тэмцээндээ оролцох юм.

Баг тамирчдын тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Эрэгтэй шигшээ баг,

/2024.04.12/

  • 16:45 цагт Латви улсын шигшээ багтай
  • 18:35 Египтийн шигшээ багтай

/2024.04.13/

  • 16:20 Шинэ Зеландын шигшээ багтай тус тус тоглох юм.

Эмэгтэй шигшээ баг,

/2024.04.12/

  • 15:55 Нидерландын шигшээ багтай

/2024.04.13/

  • 15:55 Азербажаны шигшээ багтай
  • 17:20 Чилийн шигшээ багтай тус тус тоглоно.
Categories
мэдээ спорт цаг-үе

“Парис-2024”: Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа DNN.mn

Олимп, Паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС

“Парис 2024” Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна. Үүний хүрээнд МҮОХ-ноос хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлж, “Michiel & Amazonka” брэнд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэв.

“ПАРИС 2024” олимпын Монголын баг тамирчдын туг баригч эрэгтэй, эмэгтэй ёслолын загвар

“MONGOLIA HOUSE” ТӨСӨЛ

“Парис 2024” Олимпын наадам үргэлжлэх хугацаанд Парис хотын “La Villette” паркт Монгол үндэсний соёл, ёс заншил, “Go Mongolia” брэндийг дэлхийн улс орнуудад сурталчлах “Mongolia house” төсөл хэрэгжих билээ.

Тус паркт 20 гаруй орны “house” үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд “Mongolia house” нь 922 м.кв талбайд 07.27-08.11-ний хооронд өдөр бүр 10:00-23:00 цагт олон нийтэд нээлттэй байна.

ОЛИМПЫН БЭЛТГЭЛ АЖИЛ

Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын Олимп, Паралимпыг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ удаагийн Олимпод Монголын баг тамирчид 12 спортын төрлөөр 45 эрх авч, 4-өөс 5 медаль хүртэхийг зорьж байгаа бол Паралимпын наадамд 7 спортын төрлөөр 12 эрх, 2-оос 3 медаль авах зорилт тавин ажиллаж байна.

Одоогоор Олимпын 6 спортын төрөлд 10 эрх, Паралимпын 3 төрөлд 4 эрх баталгаажаад буй.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

Categories
мэдээ спорт

“ПАРИС-2024” паралимпийн наадамд монголын хоёр тамирчин цэц сорино DNN.mn

Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд болов.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоогийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан.

Пара байт харвааны “Парис-2024” паралимпын наадмын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй бөгөөд Монгол улсаас ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорих нь. Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвт эрэмбэлэгдэж байгаа бол Б.Оюун-Эрдэнэ 14 дүгээр байрт жагсаж байна.

Categories
мэдээ спорт

“Парис-2024” олимпийн наадмын албан ёсны постер гарчээ DNN.mn

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, шилдэг тамирчдын спортын гайхамшгийг илэрхийлэх талбар Парисын олимп хөшгөө нээхэд 108 хоног үлджээ.

Олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудас вектор дүрсээр, 5 метр өндөр, 4 метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд олон нийтэд дэлгэгдлээ.

Зурагт хуудсыг Францын уран зураач, “Hermes” брэндийн бүтээлүүдээрээ олонд танигдсан Уго Гаттони бүтээсэн бөгөөд тэрбээр ямар өнгө төрх дүрслэхээ 6 сарын турш сэтгэж, бодитоор 2000 гаруй цаг зарцуулан урласан байна.

Өмнөх наадмуудын постерууд нь олимп болон паралимпын хоёр тусдаа бүтээлүүд танилцуулагдаж байсан бол энэ удаагийнх олимпизм дахь тэгш эрх, хамтдаа хэмээх үзэл баримтлалыг нэг том бүтээлээр илтгэсэн нь онцлог юм.

Түүнчлэн Эйфелийн цамхаг, Ялалтын хаалга (Arch de Triomphe) зэрэг Парис хотын түүхэн алдарт уран барилгуудын дүрсийг шингээсэн төдийгүй Парисын олимпын 32 спортын төрлийг ч мөн олж харах боломжтой гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.