Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөговь аймагт сүүлийн 30 жилд есдүгээр сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо оржээ DNN.mn

Өнгөрсөн хоногт буюу 2024 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орлоо.
Үүнээс хамгийн их нь Ханбогд 74 мм, Даланзадгад 40 мм, Манлай 34 мм, Цогт-овоо 22 мм бороо оржээ.
Тус аймгийн хувьд сүүлийн 30 жилд есдүгээр сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орж байгаагүй юм байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны теле камераар 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан.

Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж байна.

Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮБХ: Улсын харцага Г.Ганхуягийн барилдах эрхийг гурван сараар хасаж шийдвэрлэжээ DNN.mn

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр боллоо.

МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, Ёс зүйн дүрэм”-ийн 3-р зүйл, 6-р зүйлийн 6.1, 7-р зүйлийн 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн; Олон нийтийн зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон МҮБХ-ны Ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад болон дотоодын их сургуулийг 2.7 голчтой төгссөн хүн бүр багшлах боломжтой боллоо DNN.mn

Боловсролын сайд П.Наранбаяр багшлах хүсэлтэй хүмүүүсийг багшаар ажиллуулах эцсийн шийдвэр гарч, журам батлагдаж, Хууль зүйн яам бүртгэснээр хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэж мэдэгдлээ.

Тэрбээр, “Гадна болон дотоодын их сургуулийг 2.7 болон түүнээс дээш голчтой төгссөн хүмүүст гэрээт багшаар олгох эрхийг олгож байна. Та өөрөө багшлах сонирхолтой бол 45 хүртэлх хоногийн курст сургана. Өнөөдөр 400 гаруй багш хомстоод байна. Энэ үед бид ийм гэрээт багш нарыг оруулж ирж байна. Энэ нь багшийн ажлыг үнэгүйдүүлж байгаа хэрэг биш. Одоогийн хомстолыг арилгахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ.

Бусад салбарын чадварлаг хүмүүсийг энэ байдлаар татан оруулж ирснээр багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх эерэг арга хэмжээ болно гэж харж байна. Мөн бид багш болж чадаагүй ч эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон хүмүүсийг энэ салбарт оруулж ирж байгаа. Ийм учраас та бүхнийг урьж байна. Монголын боловсролд зүтгээд үзээрэй” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын 33 хүнийг бүртгэхээс татгалзжээ DNN.mn

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн материал хүлээн авч, бүртгэж дуусав. Хуулийн дагуу  есдүгээр сарын 13-нд нэр дэвшигчдийг бүртгэснээ намуудад мэдэгдлээ.

Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлснээр нийт 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. МАН, АН нийслэлд тус бүр 45 хүн нэр дэвшүүлснээс МАН-аас 41, АН-аас 42 нэр дэвшигчийг бүртгэхээр болсон байна. Бичиг баримтын зөрчил, өр төлбөртэй зэрэг зөрчлүүдээ энэ сарын 15-наас өмнө арилгасан тохиолдолд дахин Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээс дахин хандах боломжтой юм.

Ардчилсан Намаас НИТХ-д нэр дэвшүүлсэн Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ.

Хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцаар хэрхэн зорчих вэ DNN.mn

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу энэ сарын 14-нд нээнэ.

Улаанбаатар хотын хамгийн том гэгдэж буй тус нүхэн гарцаар хэрхэн зорчих зааврыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс танилцууллаа.

Харин 10.2 метр өргөн хос нүхэн гарцыг бүхэлд нь аравдугаар сард ашиглалтад оруулна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармаг орчмын авто замын түгжрэл 8-16 хувиар буурна гэж тооцоолж буй.

  • Нөхөрлөлийн гудамжны авто замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын урд талаар нүхэн гарцын дээгүүр гол замтай огтлолцохгүйгээр дамжин өнгөрнө.
  • Товчооны авто замаас Таван шар чиглэлийн хоёр урсгалтай авто замын хөдөлгөөн нь өөр түвшинд огтлолцоно. Төмөр замын гармаар дамжилгүй, уг нүхэн гарцаар өнгөрнө.
  • Найрамдлын замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын хойд талаар, нүхэн гарцын дээгүүр дамжина.
  • Зарим зүүн эргэлтийн хөдөлгөөнийг Товчооны замд шинээр хийсэн буцах эргэлт болон Таван шарын буцах эргэлтээр зохицуулах аж.

Зааврын бичлэг үзэх бол ЭНД дарна уу.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр могой өдөр DNN.mn

2024.09.14 / БЯМБА ГАРИГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 06.28-19.07
Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 9 сарын 14, Санчир гараг. Билгийн тооллын 11, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:28-19:07. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10…+15 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +9…+14 градус, Алтайн өвөр говиор +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.


2024 оны 09-р сарын 13-ны 20 цагаас 09-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 15-наас 2024 оны 09 сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэг, сургуулийн хүнсний бүтээгдэхүүний чанарт шалгалт хийж эхэлжээ DNN.mn

Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гурван ОНӨААТҮГ Хангамжийн газар, 26 Ерөнхий боловсролын сургууль, 21 цэцэрлэг нийт 50 боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөгний нэг, тахианы махны нэг, хонины мах хоёр, үхрийн махны тав, аарцны нэг, сүүний хоёр, цөцгийн тосны хоёр, тарагны нэг нийт 16 хүнсний бүтээгдэхүүний дээжийг НМЭГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 16 байгууллагад улсын байцаагчийн 65 заалт бүхий 17 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.