Categories
мэдээ цаг-үе

Сумын ИТХ, Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гаргав

“Булганыхан будлиантай будаан дээрээ зодоонтой” гэдэг үг байдаг шиг санагдаж байна. Энэ  үг худлаа биш бололтой. Тус аймгийн Баян-Агт сумын ИТХ нь Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 02А тоот шийдвэрийг хүчингүй хэмээн захирамж гаргаж будлиантав. Энэ тухай нь өнөөдөр цахим ертөнцөөр нэг жиргэж, олон нийт элэглэн  дооглож  байна. Засаг захир­гааны доод шатны нэгж  Мон¬гол Улсын шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг бүр хуралдан, хэлэлцэж байгаад “хүчингүй болгосугай” хэмээн тамгаа даржээ. Монгол Улсын хараат бус шүүхийн шийдвэрийг хэлэлцэж буруу зөв хэмээн  дүгнэж байдаг нь   сумын ИТХ юм гэнэ.  Урьд өмнө нь сонсогдож байгаагүй ийм зүйл Булган аймагт болжээ. Дүрдээ итгэсэн иргэдийн хурлын төлөөлөгчид нь ”Захиргааны хэргийн шүүх үндэслэлгүй. Үүнийг хүчингүй болгоё” гээд ярилцсан юмуу даа янз нь. Тэгээд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Сум орон нутгийн ИТХ нь шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, үгүйг нь хуралдаад шийдчихдэг бол энэ улсад шүүхийн байгууллага бай­хын хэрэг гэж ер нь байна уу. 

Баян-Агт сумын Иргэдийн төлөөлөгчдийн  тавдугаар хур­¬лын 02 тоот тогтоолыг дор сийрүүлье. Тогтоолд “Мон¬гол Улсын  Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түү¬ний удирдлагын тухай хуу­лийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 8.1 дэх заалтыг урьтал болгоод 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-ын 6 дахь дугаарын сонгуулийн  тавдугаар хуралдааны тэмдэг­лэлийг үндэслэн сумын иргэ¬дийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь: 

2013 оны тавдугаар сарын 21-ний өдрийн Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 02А тоот шийдвэрийг сумын ИТХ-ын 6 дахь удаагийн тав­дугаар хуралдаанаар хэ¬лэлцэн хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхи нь шүү¬хийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул анхдугаар хуралдааныг хүчингүй гэж үзсүгэй” дарга Ганболд гэжээ. 

Тэдний үндэслэл болгон дурдсан Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удир¬дах ёсыг төрийн удирд­лагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийг¬мийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагааны ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө,тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчим баримтална” гэсэн байх юм. Нэг үгээр хэлбэл энэ заалтад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага  шүүхийн шийдвэрийг хүчингүй гэж үзэж болох тухай ямар нэгэн  үг хэллэг, утга санаа   огт байхгүй  байгааг харж болох юм. 

Үүнийг хараад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй. Дооглож тохуурхахаасаа илүүтэй ямар тэнэгүүд нь энэ сум орон нутагт ИТХ-ын тоонд багтаж, шийдвэр гаргаад байна вэ. Халаглахад ч багадмаар ийм л тэнэгүүд  орон нут­гийг удирдаж байгаа юм гэж үү. Үгүй ядаж, ямар хүрээний асуудал шийдвэрлэх эрхтэйгээ мэддэггүй хүмүүс иргэдийн төлөөлөгчид сонгогддог хэрэг үү. Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэр нь гарсан даруйдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж, тухайн шийдвэрийг  зөвхөн анхан шатны шүүгч  юм уу дээд шатны шүүгчид нь  хүчингүй болгох хууль бий. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг давж заалдаж л болдог болохоос түүнийг хэн нэгэн дураараа өөрчлөх, хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Тэр тусмаа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлынханд  огт падлийгүй хэрэг.  ИТХ нь юуг ч шийдвэрлэж болно гэж эндүүрч Баян-Агт суманд  хэсэг нөхдүүд “дарцаг намируулж” Монгол Улсын хуульд захирагдахгүй дур зоргоороо авирлаж буй юм биш биз дээ. Тэднийг удирддаг аймгийн ИТХ гэж ер нь байна уу.

 Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Америкаас илүү авралын элч болчихсон орон одоогоор алга

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Нигерийн Борно мужийн Чибок тосгоны дунд сургуулийн дотуур байранд халдаж, 276 эмэгтэй сурагчийг хулгайлсан хэрэг гарсан билээ. Барьцаалагдсан хүүхдүүд бүгд 12-18 насныхан. Дэлхий нийтийн анхаарлыг татсан уг хэргийн талаар олон улсын байгууллагууд төдийгүй олон орны иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Барьцаалагдсан охид өдгөө хаана буй нь тодорхой бус ч лалын “Боко Харам” хэмээх зэвсэгт бүлэглэлийнхэн энэхүү хэргийг үйлдсэнээ мэдэгдсэн юм. Мөн тэд өнгөрсөн долоо хоногт өөр нэг тосгоноос 11 охиныг барьцаалснаа зарласан. Тус бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау энэ сарын 5-нд 57 минутын  дүрсжүүлсэн бичлэгээ интернэтэд байршуулж, олзлогдсон охидыг боол болгон 12 ам.доллараар худалдахаа мэдэгдсэн. Тэрээр “Хэрэв Нигерийн сургуулиудад барууны боловсрол олгох явдлыг таслан зогсоохгүй бол энэ мэт үйл ажиллагааг дахин явуулах болно” хэмээн сүрдүүлжээ. Тэрээр цааш нь “Охидод боловсрол эзэмшүүлэх ёсгүй. Тэд зөвхөн айлын гэргий болох ёстой” гэв. Тэгвэл саяхан  “Боко Харам”-ын толгойлогч хулгайлсан охидыг насаар нь ангилж, худалдсан гэсэн мэдэгдлийг хийв. Тэрээр “12-13 настай охидыг 19 ам.доллар, 14-18 насны охидыг  25 ам.доллараар зарсан бол 230 охины 149-ийг хүнтэй гэрлүүлсэн” гэжээ. 

Хамгийн сүүлийн мэдээгээр 53 охин зэвсэгт дайчдаас эсэн мэнд зугтаж чадсан аж. Тэдний нэг нь болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр “Барьцаалагдсан охидоос хоёр нь хорт могойд хатгуулан амиа алдсан. 20 нь өвчин туссан байгаа. Хэрэг гарах өдөр 200 орчим зэвсэгт этгээд 20 гаруй автомашин болон 30 ширхэг мотоциклиор манай тосгонд  ирсэн” гэжээ. Тухайн үед тосгонд  хамгаалалтын ердөө 15 цэрэг  байсан гэнэ. Нигерийн эрх баригчид сурагчдыг Самбиса ойд нуусан гэж таамаглаж байгаа юм байна. Учир нь 60 мянга орчим ам километр талбайг хамрах тэр ой нь лалын хэт даврагсдын бүгэх газар нь болоод удаж байгаа аж. Нигерийн Цагдаагийн газраас тавдугаар сарын 7-нд барьцаалагдсан охидын талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд 310 мянган ам.доллар өгөхөө амлажээ. Тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жонатан олзонд буй охидыг суллах талаар чадах бүхнээ хийж байгаа ч ард иргэд нь Засгийн газраа буруушаасаар байна. Хулгайлагдсан охидын гэр бүл болон “Сая эмэгтэйн жагсаал” хэмээх нэртэй  эмэгтэйчүүдийн холбооноос  жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр тэд “Боко Харам” бүлэглэлийн гарт орсон охидыг аврахад туслахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас хүссэн юм. Үүний хариуд АНУ-ын төрийн тэргүүн арми болон тусгай албадаас бүрдсэн багаа Нигери улс руу илгээхээ мэдэгдэж байсан нь сүүлийн өдрүүдийн гол сэдэв байв. Үүнтэй адил саналыг Их Британийн Засгийн газраас ч тавьсан гэдэг. Тус улсын Гадаад харилцааны сайд Уильям Хейг “Хүүхдүүдийг олз болгон ашиглаж байгаа алан хядагчдын үйлдэл нь гутамшигтай бөгөөд ёс бус үйлдэл юм. Хүүхдүүдийг суллахад бодит тусламж үзүүлэхэд бид бэлэн байна” гэжээ. Түүнчлэн Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 16 настай  Юсуфзай Малала охин “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан охидыг аврахыг хүсч, орон орны төрийн тэргүүн, удирдах албан тушаалтнуудад захиа илгээсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ. Малала охин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданд айлчлах үеэр захидал илгээжээ. Түүндээ “Хүчирхийллийн золиос болсон охидод туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ бол орхиж болохгүй сэдэв. “Боко Харам” бүлэгт баригдсан сурагч охидыг заавал аврах хэрэгтэй” гэж онцолсон байна. Тэрбээр цааш нь “Бид чимээгүй өнгөрөх юм бол ийм байдал газар авах болно” гээд барьцаалагдсан охидыг шоронд байгаа бидний эгч, дүүс гэж тодорхойлжээ. Мөн тэрээр үүнтэй адил захидлуудыг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Кембрижийн гүнгийн авхай Кэйт Миддлтон, Германы Канцлер Ангела Меркель, Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес зэрэг дэлхийн  хүчирхэг эмэгтэйчүүдэд илгээж, барьцаалагдсан охидыг аврахыг уриалсан юм. Дашрамд дурдахад, Малала охин өөрөө хохирогч болж байсан нэгэн. Тэрээр охидыг сургуульд сургахыг эсэргүүцдэг талибан дэглэмийг шүүмжилж бичсэнээрээ  2012 онд толгойн тус газраа буудуулж хүнд гэмтсэн билээ. Азаар амьд үлдсэн тэрбээр лалын шашинтай орнуудын охид бүсгүйчүүдэд урам зориг өгч ажиллах болсон юм.   


Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаар удирдуулсан Холливудын одод өөрсдийн байр сууриа илэрхийлж, охидыг аврахыг дэмжин эсэргүүцлийн дуугүй жагсаал зохион байгуулсан байна. Уг жагсаалд Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчид ч нэгдсэн аж. Тэд “Охид бол хүчирхийллийн золиос биш. Тэд эд бараа биш” гэсэн бичигтэй лоозон гартаа барьцгаасан байсан бөгөөд олон нийтийн сүлжээ болох “Твиттер”, “Фэйсбүүк”, “Инстаграм”-д тэдний зургийг байршуулж хүмүүсийг нэгдэхийг хүссэн аж. Түүнчлэн АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон “Боко Харам” бүлэглэлийн удирдагч Абубакар Шекауг дэлхийн номер нэг алан хядагч гээд Нигерийн олон мянган эмэгтэйд аюул заналхийлэл учруулж байна. Тиймээс гэмт этгээдийг барихыг Нигерийн Засгийн газраас шаардсан байна. Үүнтэй адил АНУ-ын экс Ерөнхийлөгч асан Жорж Буш “Боко Харам”-ын удирдагчийг Садам Хуссейн, Осама Бин Ладен шиг увайгүй, алан хядагч хэмээгээд даруй устгах хэрэгтэй гэсэн байна. 

Нигерт дахин аймшигт халдлага гарчээ
Хулгайлагдсан охидын талаарх дуулиан намжаагүй байхад дахин аймшигт хэрэг гарлаа. Энэ удаад Камеруны хилтэй залгаа орших Ганбору-Нгара хотноо өнгөрсөн пүрэв гаригт Боко Харам бүлгийнхэн халдаж, 300 гаруй хүн амь үрэгдсэн байна. Тус хотод охидыг аврахаар цэрэг арми төвлөрүүлээд байжээ. “Боко Харам” бүлэглэлийнхэн “Охид Чад нуурын ойролцоо байна” гэсэн худал мэдээ тараасан аж. Үүний дагуу Ганбору-Нгара хотод төвлөрөөд байсан цэргүүд хотыг орхин явсан хойгуур шөнө дундад халдсан байна. Тодруулбал, зэвсэгт этгээдүүд  хар зах руу  гар хийцийн бөмбөг шидэн дэлбэлжээ. Үүний улмаас  300 гаруй хүн амьдаараа шатжээ. Хотыг хамгаалж үлдсэн цэргүүд дайралтыг зогсоож чадаагүй байна. Цэргүүдийн зарим нь хотын иргэдийн хамт Камеруны нутаг руу нэвтэрсэн гэнэ. Уг хэргийн дараа Америкийн тал “Боко-Харам” бүлэглэлийг алан хядагчид хэмээн зарлаад толгойлогч А.Шекаугийг хөнөөсөн хүнд долоон сая ам.доллар өгөхөө амласан байна.  Одоогийн байдлаар алан хядах бүлэглэлийнхэнд барьцаалагдсан охидыг аврах ажиллагаанд АНУ, Их Британи, БНХАУ, Франц зэрэг улсын туслалцааг аваад байгаа талаар Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан мэдэгджээ. 

“Боко Харам” бүлэглэлийн тухай
“Боко Харам” гэдэг нь “Барууны боловсрол бол нүгэл” гэсэн утгатай үг аж. Лалын тусгаар улсыг байгуулах зорил­гоор анх 2002 онд Мухаммед Юсуфын удирдлага дор ийм нэртэй бүлэглэлийг байгуулж байжээ. 2009 оноос хойш бос­лого хөдөлгөөн, алан хядах үйл ажиллагаа явуулж  ирсэн бөгөөд Нигерийн өмнөд нутагт амьдардаг Христийн шашинтнуудыг тосгоноор нь хядаж, шатаах зэрэг бусармаг үйлдлийг нэг бус удаа явуулж байсан гэдэг. Тэд хүрээгээ тэлж, хөрш зэргэлдээх Чад, Камерун зэрэг улсад өөрсдийн үйл ажиллагааг идэвхжүүлсээр буй. Зарим эх сурвалжид одоогоор тэдний барьцаанд байгаа охидыг эдгээр улс руу илгээсэн байж болзошгүй гэж үзэж байна. Харин тус улсуудын зүгээс уг мэдээг няцаажээ. Үүний зэрэгцээ зарим хэвлэлд “Боко Харам” бүлэглэл нь охидыг хулгайлж нууц байранд аваачин, улмаар хүчирхийлж жирэмсэн болгодог. Түүгээр ч зогсохгүй хүүхдээ төрүүлтэл жижиг өрөөнд хорьдог. Нярайлс­ных нь дараа хүүхдийг хар зах дээр худалддаг гэжээ. Мөн зарим нялхсын амийг хөнөөж, эд эрхтнийг нь борлуулдаг гэсэн мэдээ ч байдаг байна. “Боко Харам” бүлгийнхний гарт орж, жирэмсэн болж хохирсон гурван эмэгтэй зугтаж, цагдаад мэдэгдсэнээр тэдний бусармаг хэрэг ил болжээ. Мөн үүнтэй төстэй олон тохиолдол байхыг ч тэд үгүйсгээгүй байна.
Он гарснаас хойш “Боко Харам” бүлэглэлийнхний гарт 1800 орчим хүн амиа алджээ. НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх дээд хорооны төлөөлөгч Р.Кольвиль мэдэгдэхдээ “Боко Харам” бүлэг нь “Аль-Кайда” бүлгийн заавраар ажилладаг гээд хууль бус бу­сармаг явдлаа таслан зог­соохыг анхааруулжээ. Мөн тэрээр “Бэлгийн боолчлолд оруулах нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг юм гээд барьцаанд байгаа охидыг даруй суллахыг уриалсан байна.
Ямартаа ч АНУ энэ хэрэг явдалд анхаарлаа хандуулж, туслахаа мэдэгдсэн нь олон хүнд итгэл найдвар төрүүлж байна. АНУ-ыг улс орнуудын дотоод хэрэгт оролцдог гэж бу­руут­гагсад байдаг ч террорист бү­лэглэлүүдийн хэрээс хэтэр­сэн үйлдэл, хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан үйл явдалд тэд авралын элч болдог нь нууц биш. Дэлхийн том гүрэн гэж өөрсдийгөө дө­вийлгөж, АНУ-ыг буруутгадаг гүрнүүд цагаа болохоор хүний эрхийг дээдлэлгүй, газар нутгаа тэлэх оролдлого хийж босогч бүлэглэлүүдэд зэвсэг зарж ашиг олохоо л бодох нь бий. АНУ-ын зүгээс охидыг олоход туслахаа мэдэгдсэний дараагаас Нигерийн эрх ба­риг­чид тэдний талаар илүү анхаарал тавих болсон нь шүүмжлэл дагуулж байна. Түү­нээс өмнө эмэгтэйчүүд, эхчүүд л охидыг хулгайлж улмаар боол болгон зарах гэж байгаагийн эсрэг чадлаараа тэмцэж харин эрх баригчид гар хумхин сууж байсан билээ.  

Д.Цэрэндолгор

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганчимэг: Бүх юм өөртөө итгэхээс эхэлдэг, “Open door” ч эндээс эхэлж байна

Сэтгүүлч, нийтлэлч Бадамдоржийн Ганчимэг хэвлэл, мэдээллийн орон зайд өөрийн “Open door” нэртэй шинэхэн сонин гаргаж анхны дугаараа уншигчдадаа хүргээд байна. Түүнтэй ярилцлаа. 

-Та “Нээлттэй хаалга” сониныхоо анхны дугаартай зэрэгцэн сэтгүүл зүйд байгаа “хаалтын гэрээ” гэх зүйл, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн холбоодод нэгдэж сэтгүүл зүйн мэргэжлийн чөлөөт өрсөлдөөнийг сул­руулж байна, үүний эсрэг тууштай зогсоно гэж хэвлэлд мэдэгджээ. Манайд чөлөөт хэвлэл үүссэнээс хойших хорь гаруй жилийн хугацаанд анх удаа ийм эрс шийдмэг мэдэгдэл сэтгүүл зүйн то¬гоон дотроос, тэр тусмаа томоохон нийтлэлчээс гарах нь сонирхолтой л сонсогдож байлаа?

-Ер нь энэ салбарын асуу¬дал бол одоо би сөхөж тавьж байгаа цоо шинэ сэдэв биш. Цахим орон зай гэж өдрөөс өдөрт тэлсэн байр суурийн том талбар байна. Энэ тал­бар дээр хүмүүс зогсоод нэлэнхүйд нь шүүмж¬лэх болж, хаалтын гэрээ гэдгээ барьж үзсэн хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу ийм юмнуудаар л сэтгүүл зүйн салбарыг балбаж байдаг болчихлоо л доо. Би энэ салбарын тодорхой нэг зүтгэлтний хувьд байр сууриа илэрхийлсэн. Шинэ гарсан сонинд маань холбогдуулж манай салбарын залуу сэт­гүүлчид олноороо хандаж байна. Бид телевизийн реклам ямар өндөр үнэтэйг мэднэ. Тэгэхээр олдож байгаа бололцоон дээрээ байр суу­риа илэрхийлж байгаа юм. Залуу сэтгүүлчид нэлээн дэмжиж, олон газраас ирж яриа хөөрөө авъя, хамтарч энэ сэдвийг цааш нь авч явж, нэр хүндээ цэвэрлэж авъя, энэ бол бидний тавилан, энэ тавилангаа бас ингээд бодит бус, бараан үнэ¬лэмжээр нүдүүлээд байх нь харамсалтай л байна. Энэ байр суурийн маань цаана тогоогоо самарсан, өөрөө өөрсөдтэйгөө бүр дайтах гэ¬сэн тийм хатуу зорилго байх¬гүй. Бүгдээрээ ярилцъя, эний­¬гээ өөрчилье. Биднээс шалтгааж байгаа зүйл ч байна, шалтгаалахгүй ч юм байна шүү дээ. Засгийн газрын чиглэлтэй маягтай гарсан шийдвэрийн араас өнөө¬дөр өдөр тутмын сонинууд хоёрдугаар нүүрээ өөрсдийнхөөрөө дэглэж гаргажээ. Энэ бол нэг тийм хаалт, урьд нь хийсэн юмаа хаасан хаацайлсан маягийн шийдвэр харагдаж байна, надад бол. Манайхан зарим нь эмзэг л хүлээж авч байх шиг байна. Гэхдээ бүр харь хүн шиг байдлаар асуудлыг тавихгүй шүү дээ, би. 

-Ямар ч салбар, хувь хүн үнэт зүйлээ аажмаар алдаад, түүнээсээ холдоод ирэхээрээ дархлаагүй болж суларч, туйлддаг шүү дээ. Та бүхэн сонины бизнест, мэдээллийн зах зээлд, сэтгүүл зүйн бодит үнэнд эргэлзсэн нийгэмд бор зүр­хээрээ гарч ирж байгаагаа хэр­хэн харж байна вэ. Цаг нь мөн гэж үзэж байгаа юу. Өнгөрсөн хугацаанд бидний бүтээсэн үнэт зүйл чухам юу байв?

-Сэтгүүл зүйн салбар бол манай үе үеийн мянга мянган сэтгүүлчдийн нуруун дээр, голдуу өөрсдийн олсон суурь бааз дээр боссон сал­бар. Гэх­дээ сүүлийн хорин жилд шинэчлэлт багагүй гар­сан. Гэх­дээ хангалтгүй. Язгуураараа нэгдмэл байх бололцоо багатай, цул биш салбар байх¬гүй юу. Ер нь хатуу өрсөл­дөөнөөр л амьдрал нь зохицуулагдаж байдаг. Тэр өрсөлдөөн гэдэг маань харин холбоод, бүлэглэлийн дор алга болоод байгаа нь эрүүл биш үзэгдэл шүү дээ. Бусад улс орнуудыг хэвлэл, телевизүүд өрсөлдөхөө болиод холбоо байгуулаад, зарим сэдвүүд дээр амаа үдүүлээд бүгдээрээ нэгдээд хөтлөлцөөд явчихаж байгааг би ер хараагүй юм байна. Энэ асуудалд би үнэ¬хээр шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Ямар ч холбоо энэ тэр гэж байхгүй болохоор одоо¬хондоо ганцаардаж л бай­на. Сониноо гаргасан цаг үеийн тухайд, энэ бол миний олон жилийн өмнө бодож хүсч байсан зүйл. Амьдралдаа шийдвэр гаргана гэдэг тийм түргэн байдаггүй шүү дээ. Удаан бодож, хамт олонтойгоо, багийнхантайгаа зөв­лөж байж хийнэ шүү дээ. Хэцүү юм даа. Энэ зах зээлд тодорхой тодор­хой савлагаа үүсчихсэн бүгд цахим руу хошуурсан энэ эмзэг үед, дээрээс нь хэвлэл мэдээллийнхний нэр хүнд савласан ийм үед гарч байна л даа. Энэ үүднээс хараад намайг нэг талаараа их тэнэг хүн юм,  их зоригтой хүн юм гэх зэрэг янз бүрийн сэтгэгдэл хандлагууд надад ирж байна. 

-Ямар ч шинэ зүйл шулуун дардан замаар яваад оргилд гарчихдаггүй. Эмзэг үе, эмзэг салбар тусмаа ирж болох олон эрсдлүүд, хатуухан бэрхшээлтэй нүүр тулна?

-Жишээ нь, санхүүжилтийн хувьд гэхэд л өөрсдөө сан­хүүжилт босгох асууд­лаасаа эхлээд маш хэцүү бо¬лоод явдаг юм байна л даа. Хэв­лэл мэдээллийн бай­гуул¬лагууд реклам сур­тал­чилгааны орлогоор санхүү¬жилтийнхээ тодорхой хувийг бүрдүүлж байдаг. Тэгэхээр шинэ сонинд энэ нь хаалттай. Үйлдвэрлэгчид, реклам нийлүүлэгч нартай харилцаж байсан туршлага бидэнд алга. Зүгээр л ажлаа хийдэг, юм бичдэг улс. Үүн дээр харилцааны шинэ дэвшил гаргахгүй бол болохгүй юм байна. Хүмүүсийн зар сур­талчилгааг гүйцэтгэж ирсэн тэр технологид нь жаахан өөрч¬лөлт хийе. Чин сэтгэлээ өгье, бас. Ихэнхдээ хувийн хэвш¬лийнхэнтэй харилцах бол­но шүү дээ. Бид ч өөрсдөө хувийн хэвшлийн салбар. Төрийн байгууллагууд бол ийм юманд өөрөөр явчихдаг. Өөрөө би үүний эсрэг тэмцэж байгаа болохоор тэдний зүгээс дэмжлэг байхгүй. Ер нь хамгийн удаан, төвөгтэй зам боловч уншигчдадаа хүрэх захиалгаа нэмэгдүүлэх л бид нарын хийх ёстой зүйл гэж харж байгаа. 

-Аль ч салбар, байгууллага өөрийн соёлыг бүтээдэг. Харин хэр өргөн орон зайд, хэр урт цаг хугацаанд амьдрахыг нь бүтээсэн соёл нь шийддэг бололтой. Та өнөөдөр шинэ алхам хийхдээ амьдралаа шинээр эхэлж байна гэсэн. Бид ямар соёлыг бий болгочихов оо гэд­гийг Бадам¬доржийн Ганчимэг гэдэг брэнд нийтлэлчийнхээ нүдээр эргээд харвал юу хэлэх вэ. Одоо та ямар соёлыг бүтээхийн өмнө зогсч байна?

-Буруу соёл булгарч унат¬лаа асар их нерв, асар их цаг хугацааг идээд энэ буруу жишиг, буруу соёл тогттолоо хорин хэдэн жил явчихсан байна шүү дээ. Манай сал­барыг төр хашаандаа авч явж байснаа хаяад нэг л ший䬬вэрээрээ гадаа гар­гаад чулуудчихсан. Өөрсдийн үлдсэн хүч, хар эр зоригоороо л явсан туршлагатай. Энд бол шинэчлэлт бий. Гэхдээ энд амьдарч, энд тавилангаа өгөөд явж байгаа бүх сэтгүүлч¬дийн цалин, хөдөл­мөрийн үнэ¬лэмж зэрэг бүх талаараа дэв­шил хийх цаг болчихжээ. Үүнийг үнэхээр бодохгүй бол болохгүй болчихож. Буруу замаар олж авсан багахан ашгийг хэдүүлхнээ хувааж идээд байвал үнэхээр нүгэл, тийм үү. Сэтгүүлчид өөрсдөө хамгийн хямдхан ажиллах хүч, хамгийн хүлцэнгүй боолууд болоод хувирчихаж. 

-Шударга, соёлтой, мэр­гэж­лийн сэтгүүл зүйн төлөө өнөөдөр навс уначихсан сэтгүүлчдийн нэр төрийг сэргээхийн төлөө эцсээ хүртэл явна гэж та ярилцлагадаа онцолж хэлсэн бай­на лээ. Залуу сэтгүүлчдэд бол өмөг түшиг болж, бусдад нь ч хүч ташуур болж сон­согдож байгаа байх. Нэгэнт уначихсан нэр төрийг сэргээн босгоход олон нийт нийгмээс дэмжлэг ямар байх бол?

-Сониноо “Open door” буюу “Нээлттэй хаалга” гэж нэрлэсэн. Ийм их эрх чөлөөтэй нийгэмд, твиттер орон зай, фэйсбүүк гэхчлэн хүн болгон үзэл бодол, байр сууриа илэрхийлж байдаг ч гэсэн энэ байр суурь, хүсэл эрмэл第лэлээ хэвлэн нийтлүүлэх сонир­холтой, тийм идэвхтэй иргэний нийгмийн тодорхой хэсгүүд зөндөө байдаг шүү дээ. Тэгээд бас хаагдаж байдаг. Тэр хүмүүст жаахан ч гэсэн бололцоо олгоод явъя гэж бодож байна. Ер нь алдаатай бодлогын цоор¬хойнуудыг нөхөж чадах, болох хэмжээгээр нь чигжиж нөхөж явъя гэж бодож байна л даа. Оройгоос дэмжлэг авна гэж байхгүй. Би өөрөө байр сууриа илэрхийлсэн учраас. Ямар ч гэсэн одоо ингээд харж байхад загнасан зандарсан бичлэг юмнууд гарч эхэлж байх шиг харагдаж байна л даа. Энэ бол эрсдэл тээх үү гэвэл тээнэ. Тодорхой хэмжээнд юмыг ханзалж ил гаргаж байж олон нийтийн дэмжлэг авна шүү дээ. Одоо бол шударга ёс, хариуцлага гэх мэт үгс үнэхээр үнэгүй болчихож. Өөрөөр хэл­бэл, популизм хийдэг, нийг-мээр тоглодог хүмүүсийн амаар энэ үгс их дамжаад салбайчихсан болохоор би ч гэсэн нийтлэлдээ ер нь шударга ёс, ард түмэн, эрх, эрх чөлөө гэх мэт язгуураасаа үнэ цэнтэй үгсийг аль болохоор бичихгүйг хичээдэг. Тэгтлээ энэ үгсийг салбайтал нь үнэгүйдүүлчихэж. Ойлголтыг нь ч гэсэн. Тийм болохоор эндээсээ эхлээд бид өөрсдөө бичиглэл зүй, нийтлэл зүйн хуулиараа жаахан ч гэсэн дэвшил хийгээд өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа контентыг чанаржуулахаас эхлээд их алсуур замаар эхлэх ёстой юм байна. Би дөнгөж шинэ тутам байж энийгээ хаячихаад гэнэт нэг юмны туг болоод л талбай дээр жагсаал хөдөлгөөн хийгээд  явах бололцоо хомс шүү дээ. Ер нь залуу сэтгүүлчид ирж уулзаж байна. Одоо гэхэд бид хаалтын гэрээний нэг л хувийг арайхийж олж авсан. Юм болгоны цаана нэр төр гэдэг ойлголт байдаг. Үүнийг дэлгэж гаргаж тавих гэхээр бүгд хаалттай хэцүү байдаг юм байна. Тэгэхээр залуу сэтгүүлчидтэйгээ нийлээд чөлөөт индэрийн клуб юм уу сургалтын төв гэхчлэн ийм арга хэрэгслүүдийг эхэлж байгуулах нь зөв юм байна гэж бид ярилцаж байна. Одоо сэтгүүлчээр сурал­цаж байгаа оюутнууд зунд хийх ажилгүй л байдаг шүү дээ. Идэвхтэй хэд нь сонинуудын гал тогоонд цай кофенд гүйж, арай адтай сэргэлэн зарим нь ганц хоёр мэдээ гаргаад явж байдаг. Энэ практик дадлагын цагийг нь үнэ цэнтэй болгож өгье, өөрсдийнхөө туршлагаас хуваалцъя. Би бас тийм олон шавьтай биш. Энэ олон нийтлэлчид ч гэсэн их хувь, биеэ даасан хүмүүс. Үүнийгээ ч гэсэн жаахан ханзлаад залуу­чуудтай ажил¬лая, тэдний хайрыг татъя, тийм биз дээ. Тэгж байж мэргэжилдээ хайр¬тай, ингэж тавилангаа хуваалцдаг залуучуудын бүхэл бүтэн эгнээ гарч ирнэ шүү дээ. 

-Хэвлэл бүтэц хэлбэрээ¬рээ чөлөөт болсон цагаас маш олон сонин, телевиз радио мэндэлсэн ч ихэнхдээ мэргэшээгүй сэтгүүлчдийн фронт дээр байгуулагдаж байв. Мэргэшээгүй хэвээрээ шахуу ажиллаж ирлээ шүү дээ. Харин “Нээлттэй хаалга” сонин үндсэндээ чиглэл чиг­лэлээрээ мэргэшсэн сэт­гүүлчид, нийтлэлчид өмнөх хорин жилээс арай жаахан шинэ орчинд дахин эхэлж байна. Энэ ч бас том боломж шүү, тийм ээ?

-Баярлалаа. Бид өөрсдөдөө итгэж байгаа. Ер нь бүх юм өөртөө итгэхээс эхэлдэг болов уу. Бид уншигчдын итгэлийг цуглуулдаг үйлдвэрлэл явуу묬даг учраас энэ олон дуу­лиан шуугиан, мэдээлэл дээр уншигчид олон нийт биднээс “Аль нь үнэн юм бэ” гэдэг асуултыг үргэлж тавьж байдаг. 

-Оюутан байхаасаа та хам­¬гийн олон уншигтай топ сонины эрхлэгчтэй, мөн Ганболд эрхлэгчтэй ажи묬лаж эдгээр сонинд хүчээ өгсөн. Хоёр эрхлэгчтэй та сониныхоо талаар санал солилцов уу. Одоогийн таны байр суурь эргээд нөгөө-дүүлээ сөрж зогсч байгаа юм шиг зарим хүмүүст харагдаж байж мэдэх юм. Энэ тухайд танд гаднаас асуултууд ирж байна уу?

-Ганболд эрхлэгчтэй санал солилцсон. Маш хүнд хэцүү шүү. Чадах чинээгээрээ тусалъя. Ер нь их хэцүү шүү дээ л гэж хэлж байгаа. Мийгаа эрхлэгчтэй уулзаж амжаагүй байна. Намайг дэмжиж байгаа гэж итгэж байна. 

-Зарим талаар байр суу­риа­раа хоёр талд гараад ирэхээр яах бол. Та юу гэж бодож байна?

-Бид ямар ч байсан нэг еэвэнгийн л хоёр тал. Тийм болохоор бүр ч их хоёр тал­даа гараад ирчихсэн гэж би харахгүй байгаа. Энэ хүмүүс, манай сэтгүүл зүйн салбарын зүтгэлтнүүд салбарынхаа төлөө юм хийх байх аа. Сууж яваа завиа тэр чигээр нь живүүлье гэж бидний хэн нь ч бодохгүй шүү дээ. 

-Чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа нийгмийн өөрийнх нь дархлаа, тийм үү?

-Явж явж байгаад л сөхрөөд унадгийн даваан дээр аль нэг олигархийн ч юм уу, улс төрийн бүлэглэл, хувь улс төрчийн өмнө аргагүй байдалд ордог юм шиг байгаа юм. Тэр нь сэтгүүлчид өмчлөлгүй, тогт¬воргүй байдагтай холбоотой байхгүй юу. Тэр соёлоос нь эхлүүлээд арай өөрөөр явах ёстой. Бүр дээр үед ямар ч билээ сонин бас яг ингэж зөвхөн сэтгүүлчид тал талаасаа хувь нийлүүлж босч байсан. Мөн “25 дугаар суваг” телевиз байна. Энэчлэн маш цөөхөн. Тэгэхээр энэ соёлоо хэдүүлээ тогтоож авах, нэг харандаа нэг үзгээ, нэг компьютерээ ч гэсэн бариад өөрсдөө тэмцэж бид нэг босоо удирдлага, нэг босоо эзэн, нэг босоо дарангуйлалгүй байх болно. 

-Шударга ёсыг, мэдээлэл авахыг, үзэл бодлоо хэвлэн нийтлэхийг хүсдэг мөртлөө нийгэм өөрөө яагаад сэтгүүл зүй, сэтгүүлчдэд сөрөг ханд¬лагатай байгаад байдаг юм бол. Гэтэл энэ чинь өөрс¬дийнх нь хүсээд байгаа зүйлийн төлөө л ажилладаг шүү дээ?

-Энэ үнэхээр үнэн. Бүр энгий¬нээр ярихад, сэтгүүл зүй бол сүүлийн хорин таван жилд урлаг соёлын маш олон одод, үндэсний маш олон брэндийг бү¬тээсэн. Бүр бүтээсэн. Эргээд бидэнд ямар ч гавьяа байдаггүй. Муу сайн сэтгүүлчид, хараал идсэн сэтгүүлчид л гэдэг. Бид ч гэсэн асуудлыг ямагт нээлттэй тавьж байдаг, манай салбар маш нээлттэй учраас хэн дуртай нь орж ирээд дураараа балбадаг, гүтгэж гүжирддэг болсон шүү дээ. Ер нь нөмөр нөөлөг багатай салбар л даа. 

Н.ПАГМА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол Улсын хилээр оргон зугтжээ


-“Н¿¿рс” хºтºлбºрººс
олон тэрбумын ашиг олоод зогсолг¿й, алдагдалтай ажиллалаа хэмээн Засгийн газрын
нººц хºрºнгººс 854 саÿ тºгрºгийг гаргуулж ав÷ээ-

Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн
ахлах зөвлөх Л.Гансүх  долоо хоногийн өмнө
хилээр оргон зугтсан байна. Оргон зугтсан гэж хэлж байгаагийн учир нь түүнд Авлигатай
тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц тэр­бээр гадаадад гарсан
гэдгийг про­курорын байгууллагын эх сурвалж хэллээ. Л.Гансүхийг шинэчлэлийн Засгийн
газ­раас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажил­лаж байхдаа ард иргэдэд
сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувь­даа завшиж, олон мянган
иргэдийг хохироосон гэж үзэж байгаа аж.

“Нүүрс” хөтөлбөрийг
хэрэг­жүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компаниар
дүүрэг, хороодод  нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн
гэнэ. Энэ компанийг түүний охин Г.Цэрэнжагзан удирддаг юм бай­на. Охиныхоо компанийг
ямар ч тен­дер зарлалгүй “Нүүрс” хө­төлбөрт оруулсныхаа дараа тэрбээр “Эм Жи Эл
Эс Би  Ди” гэх мэт ижил нэртэй аж ахуйн нэгжүүдийг
байгуулжээ. Энэ аж ахуйн нэгжүүдээр дам­жуулж төрийн өмчит Бага­нуур хувьцаат компаниас
нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн байна.  Гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний нэг тонн тутмыг
80 мянган төгрөгөөр зарж борлуулжээ. Нүүрсний үнэ анхны үнээсээ гурав дахин нэмэгдэж
ард иргэдийн гарт очсон аж.  Сайн чанарын,
үнэ хямд нүүрс олгох уриатай “Нүүрс” хөтөлбөрийн дор Л.Гансүх  олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан
үзэж байгаа юм байна. Тэгсэн атлаа “Нүүрс” хөтөлбөр алдагдалтай ажиллалаа” хэмээн
Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авахаа ч Л.Гансүх мартаагүй
гэнэ.

Мөн өөрийн байгуулсан
ижил нэртэй аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан “Багануур”  хувьцаат компаниас авсан  нүүрсээ 
өөрийн улс төрийн хүрээний болон иргэн аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн үнээр
худалдан борлуулж ашиг олсон нь баримтаар тогтоогджээ. Энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг
үүсгэн, түүнтэй холбоотой гэх болон охиных нь компани, ижил нэртэй аж ахуйн нэгжийг
нь  шалгаж эхэлмэгц тэрбээр ийн Монгол Улсын
хилээр гарч оргон зайлсан гэж хуулийн салбарынхан үзэж буй бололтой.

Шинэчлэлийн Засгийн
газар  “Нүүрс” хөтөлбөрийг  2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр үед нүүрс
буулгаж, уутлах ажлыг иргэдэд сарын 800 мянган төгрөгийн цалинтай ажиллуулж байв.
Дараа жил нь буюу өнгөрсөн жил Зэвсэгт хүчний цэрэг дайчдаар уг ажлыг хийлгэж эхэлсэн.
Ингэхдээ нэг цэрэгт өдрийн 20 мянган төгрөгөөр тооцож, сарын 600 мянган төгрөгөөр
ажиллуулахаар тохирсон гэдгийг “Нүүрс” хөтөлбөрийг ахалж буй Ерөнхий сайдын ахлах
зөвлөх Л.Гансүх  өнгөрсөн жилийн арван сард
хэлж байв.  800 мянган төгрөгөөр цалинжуулж
байсан иргэд ажилдаа хариуцлагагүй хандаж, сэтгэл дутсан үйлчилгээг иргэдэд  үзүүлж төрийн нэрээр зохион байгуулж буй ажлын
нэр хүндийг унагаасан. Түүнчлэн ажлын цаг баримтлахгүй, ажил хийдүүлэх тохиолдол
ч цөөнгүй гарсан тул санхүүгийн алдагдалд оруулсан. Иймд цэргүүдийг дайчлахаар болсон
гэж тайлбарлаж байв.  Багануурын уурхайгаас
татаж байгаа нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөг, 40 кг-ын шуудайтай нүүрсийг
3200 төгрөгийн үнэтэйгээр тус бүр нийлүүлж байсан. Хямд үнэтэй нүүрс нийлүүлэгдээд
эхлэхээр өндөр үнээр борлуулагдаж байгаа нүүрсний үнэ буурна гэж уул уурхайн салбарынхан
үзэж буйгаа ч хэлж байв. Гэвч энэ бүхний ард Ерөнхий сайдын  ахлах зөвлөх төрийн нэр хүндтэй ажлыг амжуулах
нэрийдлээр өөрөө дундаас нь ашиг олж байсан хэрэг нь ийн олонд ил болж байна.

  2012 онд 95.4 тонн нүүрс нөөцөлж иргэдийн хэрэгцээ,
хүртээмжийг хангах үүднээс талоноор тарааж байсан гэж “Нүүрс” хөтөлбөрийнхөн мэдэгдэж
байсан. Харин өнгөрсөн жил 800 тонныг нөөцөлсөн тул иргэдийн хэрэгцээнд хангалттай
хүрэлцэнэ хэмээгээд талон тараагаагүй байна.

Л.Гансүхийн энэ
хэрэгт түүний охин Г.Цэрэнжагзан мөн татагдаад буй гэнэ.

Засгийн газрын
хэвлэл мэдээллийн албанаас Л.Гансүх ямар ажлаар 
гадаад явсныг асуухад ”Ажилдаа ирэхгүй байгаа, өвчтэй. Гадаадад байгаа” гэсэн
товчхон хариултыг өглөө.

Г.Ялгуун

Categories
мэдээ цаг-үе

Төрийн дээрэм амжилттай боллоо


Монгол төр Лениний
музей хэмээх байшинг нам гэх олон нийтийн байгууллагаас амжилттай булаалаа. Өнгөрсөн
лхагва гаригт шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж цоож цуургыг нь эвдэн эзэмшлээ тогтоосон
нь энэ. Тэнд төрийн нэрээр 65 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн өгөр
ясыг хадгална.

Монголын иргэн,
олон нийтийн байгууллага төртэйгээ өмч булаацалдан шүүхдэлцэж заргалдахад төрийн
ялалтаар дуусдаг жишиг тогтоод удсаныг энэ хэрэг дахин харууллаа. Яагаад гэвэл төрд
шүдээ хүртэл зэвсэглэсэн армиас эхлээд хуулийн нэрээр шийтгэл оногдуулах эрх нь
байна. Томоохон төр атомын бөмбөгтэй армиар зэвсэглэдэг бол Монголынх шиг төр “АК
47” барьсан зэвсэгт хүчнээр далайлган гартаа чавх ч үгүй иргэдээ буулган авдаг.

Дэлхийн жишигт
өмчийн төлөөх ийм хүч тэнцвэргүй өрсөлдөөнийг шүүхээр зохицуулсаар ирсэн нь үнэн.
Гэхдээ олон улсад төр, иргэний дундах асуудлыг хэлэлцээд ихэвчлэн ард түмнийхээ
талд шийдвэрийг гаргадаг ажээ. Гэтэл Монголд энэ жишиг яг эсрэгээрээ. Бүх тохиолдолд
ард түмэн буруутан, төрийн зөв гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасаар ирлээ. Саяын жишээ
л гэхэд 65 сая жилийн тэртээд амьдарч байсан үлэг гүрвэлийн өгөр ясыг оромжтой болгохын
тулд төр өөрийн нэрээр дээрэм хийчихлээ гэсэн үг. Лениний музей гэх тэр байшин хэнд
ашигтай вэ гэдэг нь хамгийн гол асуудал байсан болов уу. Шүүх байгууллага, шүүгчид
ч гэсэн төрийн зөв гэж залбирахаасаа илүүтэй хэний эзэмшилд байвал ашигтай вэ гэдгийг
нэн тэргүүнд бодолцох хэрэгтэй байсан биз. Уг нь манайх шиг оронд Лениний музей
МАН-д Лениний музей шиг ийм барилгууд ард түмний эзэмшилд байвал илүү ашигтай. Квадрат
метр бүрийг нь ард түмэн түрээсэлж амин зуулгаа залгуулна.  Иргэд тэнд канон принтерээ, цайны газраа, дуу
бичлэгийн студиэ, тоглоомын газраа, кино прокатаа ажиллуулж өрхийн орлогодоо нэмэр
хандив болно. Энэ нь ард түмэнд, цаашлаад улс оронд ашигтай.

Ийм л шалтгаанаар
цаашид төрийн энэ дээрмийг таслан зогсоох шаардлагатай байна. Яс тавихын тулд бас
төр эзэмшихийн тулд олон нийтийн байгууллагын өмчийг шүүхийн шийдвэрээр булаан авдгийг
болиулах хэрэгтэй байна.

Л.ТӨР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Уул уурхайд цахиур хагалж яваа нэг ангийнхан

“Баяжуулалт” гэдэг үг сэтгэлийг нь соронздон татсан байна

Оюутан ахуй цагийн дурсамж хамгийн сайхан байдаг тухай бид ярилцдаг. Тэгвэл энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”-ийн мэргэжлийн гурав дахь төгсөлтийн ангийнхныг урив. Тэдний ангийнхан уул уурхайд цахиур хагалж яваа гэдгийг сургуулийнхан нь хамт олон хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэртээ 1995 онд манайдаа л шинэ мэргэжил болон гурав дахь удаагийн элсэлтээ авч байхад нь “баяжуулалт”-ын мэргэжил эзэмшихээр 32 хүүхэд ШУТИС-ийн хаалга татжээ. Шинэ бүхэн соньхон байдаг хойно хот хөдөөгийн салхи татуулсан залуусын сэтгэлийг соронздон татсан нь зөвхөн “баяжуулалт” гэдэг үг байсан гэхэд хилсдэхгүй. Зарим нэг нь аав, ээжээрээ зөвлүүлэн, нэг хэсэг нь уг үгсийн ид шидийг үзэхээр халуун намраар аав, ээжийгээ дагуулан хөдөө орон нутгаас нийслэл хүрээнд аяны дөрөө мултлан ШУТИС хэмээх их айлд Л.Норовсүрэн багшийнхаа ангийг сонгож байжээ. Тэдний хувьд уул уурхайн салбарын инженер болохоор сэтгэл шулуудсан нь хэзээ ч алдаа байгаагүй гэнэ. Харин ч эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ ангийнхан хэлж байсан юм. “Ангидаа бид гучуулаа байлаа” гээд дуу байдагтай адил ангидаа 32-лаа байсан тэднээс 27 нь 2000 онд мэргэжлээрээ төгсчээ. Нөгөө тав нь ч гэсэн жилийн чөлөө, жирэмсний амралтын хугацаагаа дуусгаад мэргэжлээ эзэмшсэн аж. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”-ийн ангийнхан өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт мундаг инженерүүд болон ажиллаж байгаа тухай анхны ангийн дарга Ц.Давааням, удаах ангийн дарга Б.Чинзориг, М.Мөнхбаяр, Б.Амартүвшин нар хуучилсан юм. Эл ангиас өнөөдөр ШУТИС-даа мэргэжлийнхээ дагуу эрдмийн ажлаа хийж байгаа нь доктор, дэд профессор Бавуугийн Чинзориг аж. Тэрбээр ангийнхаа залуусыг дагуулан баяжуулалтын лаборатори анги руугаа явлаа. Нэг давхрын мухарт шахуу хичээлд суудаг байжээ. М.Мөнхбаяр гэж нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хэн ч харсан сэргэлэн гэж хэлэхээр залуу ангийнхаа хаалгаар шагайнгуутаа “Өмнөхөөс шал өөр болсон байна. Хүүе ээ, манай Ц.Оюунцэцэг багш маань хичээл орж байна” гэсээр бүгд дуу алдан багшийнхаа мэндийг мэдэн үнсүүлцгээв. Хуучин суудаг байсан ширээ сандал нь өнөө байхгүй ч сэтгэлд нь энэ анги оршсоор ирсэн гэдгийг энэ уулзалтаас харж болохоор байлаа.

Бүх үнэлгээний системээр дүгнүүлж байлаа

“Баяжуулалтын ангийн үе үеийн төгсөгчдөөс сурлагаараа өнөө хэр нь яригддаг анги бол эдний анги яах аргагүй мөн” гэдгийг Ц.Оюунцэцэг багш тодотгосон юм. “Манай анги улаан дипломтой гурав, голч дүн гурваас дээш олон оюутан байсан тухай, шинэ суурь машин байршуулаад лабораторио хичнээн сайхан болсон тухай” тэд ярьцгаасан юм. Тухайн үед эдгээр суурь машинуудыг ганц хөдөлгөж байсан нь манай Амка буюу Б.Амартүвшин байсан юм гэхэд мань эр “Битгий хүн явуулаад байгаарай” гээд ичингүйрэв бололтой доошоо харав. Харин тухайн ангийн Сангийн сайд нь анхны ангийн дарга буюу ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гурван жил “Эрдэнэт” үйлдвэрт баяжуулагчаар ажилласан Ц.Давааням байжээ.
Бусдыгаа бодоход гурван жил том үйлдвэрт ажилласан болохоор ийн нэрлэсэн байж болох юм. Ангийнхан нь есдүгээр сарын нэгэнд хичээл орсны дараа ангийн даргаа сонгоно гэхэд “Танай ангийн дарга Эрдэнэтээс ирж байгаа” гээд хир халдаалгүй байсаар ирснийх нь дараа ангийн даргын албанд тохоон томилжээ. Ц.Оюунцэцэг багш “Манай ангийн ганц мисс охин У.Уламбаярыг М.Мөнхбаяр аваад суучихсан, сэргэлэн хүүхэд шүү” гэхэд угийн сэргэлэн Мөнхбаяр тоглоом наадам болгож “Сэргэлэндээ биш ээ царайлаг, царайлаг” хэмээн ангийнхныхаа дунд хөгжөөн дэлгэв. Ангиас төрсөн хос гэдэг утгаараа одоо ч бахархал нь болж яваа гэнэ.
Тухайн үед Оюунаа багш нь Донецкээс авч ирсэн номон дээрээсээ “… дүгээр хуудсыг уншаад асуугд” гэдэг байсны хүчинд орос монгол толь эргүүлсээр байгаад чамгүй орос, англи хэлтэй болсон тухай тэд ярьцгаасан юм. Оюунцэцэг багшийн хичээлийг түр үймүүлсэндээ хүлцэл өчин хуучин ангиараа явж тэр тэнд суугаад яагаав тэгж байсан даа гээд л халуун яриа үргэлжлүүлэн өрнүүлэх бүлгээ. Харин Оюунаа багшийн хичээл орж байсан баяжуулалтын хоёрдугаар курсийнхэн сиймхий андахгүй ээ гэсэн шиг ганц нэгээрээ танхимаас цувран гарсаар хүн үлдсэнгүй. Тэдгээр оюутнууд компьютер дээр хичээл хийж байсныг харсан Мөнхбаяр “Бидний үед ийм юм юу ч байгаагүй. Одооны дүү нар сайхан болжээ” гэлээ. Тус ангийнхан бүх үнэлгээний системээр дамжсан ганц анги байсан тухай ийн ярьцгаасан юм. Анх оюутан болж ирэхэд нь онц, сайн гэдэг дүн тавьдаг байсан бол 0-6 хүртэл муу, 7-9 дунд, 10-12 сайн, 13-15 онц гэх мэтээр 15 оноогоор дүгнүүлдэг болж сүүлд нь кредит системд шилжихэд нь төгсч байжээ. Тухайн үедээ баяжуулагчийн анги найман охинтой байсан нь Уул уурхайн сургуульдаа л хамгийн олонд нь ордог байсан гэнэ. Ангийнхаа сор болсон найман бүсгүйгээр бахархдаг байсан тухайгаа тэд ам уралдан ярьцгаах аж.  
Ангийн даргынхаа усанд орсон усыг 14 хоног уугаад муудсан юм алга
Баяжуулалтын ангийн эрхэм чанар нь эв нэгдэл, хүн чанар байсан гэдгийг хэн хүнгүй онцолсон юм. Ангийн эв нэгдэл өнөөдөр амьдрал дээр хүртэл хэрэгжиж байна. Тэгээд ч ганцхан манай анги ч гэлтгүй улс орон тэр чигтээ цаашлаад энэ жаахан бөмбөрцөг дэлхий маань эв нэгдэлтэй байх хэрэгтэй юм шүү дээ гэлээ. Энэ тухай Ц.Даваанямыг ярьж байхад М.Мөнхбаяр зэрэгцэн юм ярьж эхэллээ. Гэтэл Давааням “Мөөгий чи больчихооч дээ. Оюутан байхдаа хүний яриан дундуур орж үймүүлдэг хүүхэд байсан. Одоо хүртэл яг хэвээрээ” гэхэд Мөөгий нь “Оюутан байхад бүх хүний анхаарлыг өөртөө татах гээд байдаг байсан Давааням яг хэвээрээ. Ангийн даргын янзаараа байх шив дээ” хэмээн хариуг нь барив. Ш.Уртнасан гэж хөгжилтэй эр байсан тухай тэд ярьцгаалаа. Мань хүн багш нарыг харахад нэг гараараа нүдээ дарчихсан, нөгөө гараараа юм бичиж байгаа мэт хөдөлгөөн гаргадаг байсан ч үнэндээ гараа хөдөлгөн авьяаслагаар унтдаг байсан тухай ярив. Мөн Уртнасан, Д.Эрдэнэчулуун хоёр лабораторийн танхимд унтаж байгаад сэрээд багшийгаа айлгаж байсан тухай нь ярьсан юм. Г.Уранбат, Ш.Алтайсайхан нараас эхлээд бүгдээрээ л толгой холбон цэц булаалддаг байсан аж. Хөгжөөнтэй гэхэд дэндүү хөгжөөнтэй, гуньж, гутарч үзээгүй тийм л цоглог оюутнууд байлаа шүү дээ хэмээн бүгдээрээ ангиа магтах янзтай. Нэгдүгээр курсээ төгсөөд 1996 онд сургуулийнхаа үүднээс ЗИЛ 130 машины тэвшин дээр ачигдан Заамар руу анх алтны уурхайд ангиараа дадлагад явжээ. Анх удаа алт харж амаа ангайтал гайхацгааж байсан гэнэ. Дадлагад гарч байхад нь уурхайнхан ёмкостьтой уснаас ундандаа хэрэглэдэг байж. Зуны халуунд сэрүүцэх газар хайж явсан Давааням өнөө усанд орж сэрүүцчихээд гараад явсныг нь ангийнхнаас нь хэн ч мэдээгүй байна. Өглөө нь ангийнх нь хоёр залуу “Даагий ус уух уу” гээд ёмкостьтой уснаас хүд хүд хийтэл залгилж байхаар нь “Үгүй ээ, үгүй” гэчихээд яваад өгчээ. Дадлага дуусахын урьд өдөр “Би наад усанд чинь орчихсон” гэсэн чинь ангийнхан нь итгэхгүй ёмкость руу тонгойтол усанд палийтал гишгэсэн мөрнүүд байсан гээд хөхрөлдөв. “14 хоног тэр уснаас уулаа гээд манай ангийнхан муудаагүй. Харин ч бүгд сайн яваа” гээд Даагий нөгөө гурав руугаа хараад инээмсэглэв. Тэд нэгдүгээр курстээ ерөнхий эрдмийн хичээлээ үзэж байсан тул уурхайд очихдоо алтыг зүгээр л жоотуудаад, хүрздээд гаргаж ирээд тэврээд явчихдаг ухааны юм бодож байсан тухайгаа ч нуусангүй. Дадлага хийгээд буцахдаа нэг нэг ширхэг алтны талст хэлэн дээрээ тавьжээ. Ангийнхан нь юм ярих гэхээр алт нь унах гээд байсан тул загас мэт дуугүй явцгаасан байна.
Тэдний ангийнхнаас өнөөдөр Б.Бадамцэцэг, А.Дэлгэрмаа нар Бор-Өндөрийн уурхайд, Багануурын уурхайд П.Ариунаа инженерээр, Ш.Уртнасан Бороо гоулдад ажиллаж байгаад одоо Оюу толгойд ажиллаж байгаа гэнэ. П.Очирбат Геологийн төв лабораторийн баяжуулагч инженер, Эрдэнэт үйлдвэрт З.Мягмарсүрэн, А.Мөнхболор, Н.Батжавхаа, Т.Баярбат, М.Алтансайхан, П.Батсайхан гээд Монголын томоохон бүхий л уурхайд амжилттай ажиллаж байгаа гэдгээр бахархав. Харин ангийн анд Б.Очирбал нь АНУ-ын Финикс-д уурхайд томоохон албан тушаал дээр ажиллаж байгаа гэлээ. Ийн ярилцаж байтал Мөнхбаяр “Даагий чи уурхайд очвол уурхайн дарга болно доо” гэхээр нь мань хүн найзынхаа үгэнд орж Төв аймгийн Сэргэлэн сумын Хүдэр эрдэнэ компанийн уурхайд очоод 14 хоноод уурхайн дарга болж байсан дурсамжаа ярив. Түүнээс хойш Монгол газар компанид урилгаар очиж баяжуулах цехийн даргаар ажилласан бол Жигүүр гранд группын уул уурхай эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад өдгөө Мөнхбаярынхаа хамт хувийн компани байгуулан зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. 
“Өө. Та нар яасан өөдгүй хүүхдүүд вэ”
ШУТИС-ийн хоёрдугаар байрны жижигхэн гуанз олон удаа аминд нь орж байсан тухай ярьцгаасан юм. Өлссөн үедээ тийшээ орж 100 төгрөгөөр нойл шөл авч ууна. Мөнгөгүй үедээ муухай царайлаад ороод ирэхэд Батаа эгч үнэгүй шөл өгдөг буянтай хүн байсан шүү гээд хуучин гуанз байсан газар руугаа заалаа. Дөрөвдүгээр сарын нэгний хичээлийн өдөр гуанзанд ороод архины шилэнд ус хийгээд ширээн дээрээ тавиад ууж байжээ. Гаднаас Алимаа багш ороод ирэхээр нь “Багшаа нааш ир. Ганц татчих” гээд шилэн аяганд ус хийгээд өгчээ. Ийш тийшээ нэлээд гярхай харж байгаад өнөө уснаас балгаад тавьчихаж. Тэгснээ “Өө. Та нар яасан өөдгүй хүүхдүүд вэ” гээд эргээд алхжээ. Тэгэхэд багш төрөх дөхчихсөн байсан. Түүнээс болж тусгүй зүйл болох дөхсөн шүү гэлээ. Нэг удаа дадлагаар уурхайд ирчихээд байсны дараа жолооч нь өлгөөтэй байсан усан бууг харчихаад “Машинаа угаачихъя” гээд өнөө усан буугаар машин руугаа буудтал бүхээгийг нь тэр чигт нь хуу хамаад явчихсан хөгжилтэй дурсамж хуучлав.
Нэгдүгээр курст ирснийхээ дараа Уулын факультетийнхэн нь нэг ангийнхан шиг ойр дотно нөхөрлөж нэг цул болсон тул дээд курсийн ах нар нь халдаж зүрхэлдэггүй байжээ. Тэдний ангид газар газрын атаманууд цугласан байсан ч хичээлээ ягштал хийдэг байсны дүнд өнөөдөр бүгд ажил, амьдрал аль алинд нь толгой өндөр яваа юм билээ. Атаман байлаа гээд дээрэлхүү зан гаргаж байгаагүй гэдгээ тэд чин сэтгэлээсээ хэлсэн юм.


Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гарын шавь болсон азтай залуу
Ангийн онц сурлагатан Б.Чинзориг “Хаана ч очсон манай ангийнхан байдаг. Аль ч уурхайд бүгд инженер, даргаар ажиллаж байдаг тул илүү зардал гаргаад буудалд байрлах ч шаардлага гардаггүй. Харин ч манайд ирсэнгүй гээд сүүлд нь бөөн гомдол болдог” гэв. Тэрбээр “Богино конуст гидроциклоноор хүдэр баяжуулах боломжийн судалгаа” сэдвээр техникийн ухааны, 2002 онд “Монгол Улсын Эрдэс баялгийн цогцолборын удирдлага зохион байгуулалтын бүтцийн шинжилгээ” сэдвээр үйлдвэрлэлийн менежментийн магистрийн зэрэг хамгаалсан байна. Харин 2011 онд “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мэргэжлийнхээ чиглэлээр “Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” номыг Австрали, Монголын эрдэмтэдтэй хамтран бичиж, хэвлүүлсэн бол эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан гэнэ. Тэрбээр сургуулиа улаан дипломтой төгссөн тул сургуулиас нь магистрийн зэрэг хамгаалах урилга өгчээ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон “Чи магистрийн урилгатай ирсэн бол цааш суралцах хэрэгтэй. Дэмжинэ” гээд буцаад суралцуулахаар болжээ. М.Пүрэв-Очир багш нь сургуульдаа үлдээх сонирхолтой байгаагаа сургуулийнхаа хамт олонд хэлжээ. Чинзориг 2004 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын шавь болж, докторт бэлдэж эхэлсэн байна. “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” сэдвээр энэ чиглэлд Монголдоо анхны судалгааг хийж байжээ. Тэрбээр багшийнхаа талаар “Очирбат багш хүн сургах өвөрмөц аргатай” гэсэн юм. Би чинь Очирбат багшийнхаа шавь болсон азтай залуу, ховорхон хувь тохиолын эзэн шүү дээ хэмээн багшаараа болон өөрөөрөө бахархан суусан юм. Түүний ширээний ард анхны Ерөнхийлөгчийн зураг залраастай байсны утга энэ байлаа.

“Чи наад зэрлэгүүдээ аваад зайл”

Ангиараа шинжлэх ухааны доктор, профессор С.Гэрэлтуяа багшаасаа айдаг байсан бол Ц.Оюунцэцэг, Г.Бадамхатан, М.Пүрэв-Очир, Б.Алтантуяа, Ц.Туяа, Ц.Цэрэндулам, Ш.Халтар, Ш.Цэвээндорж зэрэг олон эрдэмтдээс номын дуу сонсож явснаа их хувь тохиол хэмээн бэлгэшээдэг юм байна. Тэд лаборатори 1, 2 гэсэн ангид хичээллэдэг байсан бөгөөд өнгө муутай ангиа будах будаггүй ч шөнөжин угааж байгаад өглөө нь шил толь мэт гялалзсан ангид хонхны баяраа тэмдэглэж байжээ. Тэдний ангийн залуус хөдөлгөөнтэй тул хонхны баяраар бужигнуулах байх даа гэж бүх багш нар ярьж байсан ч хамгийн үлгэр жишээ байж захирлаасаа хүртэл талархлын үг сонсож байснаа бахдан ярьсан юм. Энэ үеэр анхны ангийн дарга Ц.Давааням Цэдэндорж багш дуудахаар нь яваад ортол “Чи наад зэрлэгүүдээ аваад зайл” хэмээхэд чихнээс нүүр хүртлээ улайж байснаа дурссан билээ. Зарим үед ангийнх нь залуус сургуулийнхаа ариун цэврийн өрөөг дотроос нь түгжээд тоглоод суудаг байж. Багш нар нь хүртэл ариун цэврийн өрөөнд орж чадахгүй аргаа бардаг байсан тухай дурсав. Монгол орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон яваа нэг ангийнхны дурсамж энэ мэтээр хөвөрнө.
Сургууль төгсөх жил “Энэ хэдэн охид минь яана даа. Эрэгтэй хүмүүсийн дунд явсаар байгаад эрэгтэй хүнээс ялгаагүй болчихлоо” гэж санаа зовдог байжээ. Одоо гэтэл бүгд сайхан гэр бүл, сайхан ажилтай хангалуун амьдарч байгааг хараад баярладаг шүү гэдгээ хэлцгээсэн юм.
Ангийг хамгийн нягт болгодог зүйл дадлага байсан тухай ярьцгаав. “Хэн нь хэн бэ гэдэг нь дадлагын үед л ил болдог юм даа тиймээ хө” хэмээн Мөөгий Даагий руу жоготойхон хараад инээд алдав. Хоёрдугаар курстээ Лайхансүрэн багшийнхаа хичээл дээр ангиараа курсийн ажил хийхээр болжээ. Тухайн үед компьютер, бичгийн машинаар бичсэн курсийн ажлыг авахгүй гээд заавал гараар бичсэнийг нь авдаг байж. Учир нь инженер хүн өөрийн штомбтой байх ёстой гэж үздэг байсан гэнэ. Олон хүн дотор хичээл хийдэг, хийдэггүй хүн байдаг ч гэсэн шалгалтын үед багшаас дүн гуйхгүй бор зүрхээрээ зүтгэж байгаад ард нь гардаг байжээ. Тухайн сэдвээ ягштал ойлгож аваад ороход ямар ч багш онц дүнгээ харамлаж чаддаггүй байсан гэнэ. С.Гэрэлтуяа багш нь нэг удаагийн шалгалтан дээр Б.Чинзоригоос асуулт асууж онц тавихынхаа өмнөхөн “Шохойн чулууг юунаас гаргаж авдаг юм” гэхээр нь багшийгаа тоглож байна гэж ойлгоод инээгээд бостол “Үүнийг мэддэггүй юм уу” гээд шууд сайн тавьж байжээ. Тухайн үед багшийн өөдөөс тайлбар хийх эрхгүй тул дуугүй гарч байсан бол ангийнх нь нэг залууг асуултаар булж байгаад “Төлбөр чинь хаанаас хийгддэг вэ” гэхэд нь “Эрдэнэтээс” гэтэл “Шороо цацаад өгнө дөө” гээд гаргасан байна. Дараагийнх нь шалгалтаа өгөхөөр ортол “Төлбөр чинь хаанаас хийгддэг вэ” гэж асуухаар нь “Хувиараа” гэжээ. Гэрэлтуяа багш “Ингэж байхаар Эрээн рүү наймаа хийж байхгүй яасан юм” гэсэн байна. Энэ мэтчилэнгээр тус ангийнхны хөгжөөн наргиан, оюутан ахуй цагийн гэрэл гэгээт дурсамжууд дуусахгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Камбожийн хаалгыг хоёр гоолоор “мялаасан”С.Гал-Эрдэнэ

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC President’s Сup-2014” тэмцээн өнгөрөгч амралтын өдөр болсон. Манай улсад С хэсгийн тоглолт болж Камбож, Непалын багийнхан ирсэн билээ. Азидаа дээгүүрт орох уг тэмцээнд “Эрчим” клуб эх орноо төлөөлөн оролцсон юм. Монголын багийн эхний тоглолт Камбожийн “Свайреин” клубтэй таарсан байв. Нутгийнхаа дэвжээн дээр тоглож буй болохоор “Эрчим”-ийнхнийг хожчих болов уу гэж олон хүн таамаглаж байсан. Тэд ч хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй. Илт илүүрхэн тоглож 3:1-ээр хожсон. Харин уг тоглолтын баатар яах аргагүй Соёл-Эрдэнийн Гал-Эрдэнэ байлаа. Тэрээр багийнхаа хамгийн бага нь. 18 настай тэрээр баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Тоглолт эхлээд 10 минут ч өнгөрөөгүй байхад айлын хаалганд ялалтын анхны гоолыг оруулсан. Камбожууд тэр дор нь хариу барьж тоглолтын харьцааг тэнцүүлсэн ч гэлээ С.Гал-Эрдэнэ дахин гоолдсон юм. Багийнхаа тоглолтыг шимтэн үзэж буй хөгжөөн дэмжигчид түүний гайхалтай тоглолтыг шагшин магтаж байв. “Галаа сайн байна. Бүр сайн зүтгэнэ шүү. Чи чадна” гэх урмын үгс талбайгаар нэг нисэж байсан. Харин С.Гал-Эрдэнэ тоглож байхдаа үзэгчдийн хашхирч буйг огт анзаардаггүй гэсэн. Сонсохгүйдээ биш л дээ. Тоглолтдоо өөрийгөө бүрэн зориулж ур чадвараа тултал нь дайчилдаг учраас өөр зүйлд сатаардаггүй гэж байлаа. 

С.Гал-Эрдэнэ 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүү. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Эрэгтэй дүүг нь С.Мөнгөншагай гэдэг бөгөөд “Эрчим” клубийн идэрчүүдийн багт тоглодог. Харин аав, ээж хоёр нь тамирчид биш ч гэлээ хоёр хүүгийнхээ “улаан” фэн. Жинхэнэ фанат гэдэг шиг хоёр хүүгийнхээ галзуу фанатууд нь гэсэн. С.Гал-Эрдэнийг сурагч байхаас нь л дэмждэг байж. 


С.Гал-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуульд байхдаа хөлбөмбөгийн секцэнд явдаг байсан гэнэ. Секцийн багш нь “Эрчим” клубийн дасгалжуулагч Д.Батнасан. Тэрээр авьяастай хүүхдүүдийг сонгож аван клубтээ тоглуулдаг байжээ. С.Гал-Эрдэнэ ч багшийнхаа нүдэнд өртөж 2011 оноос клубийнхээ идэрчүүдийн багт тоглож эхэлжээ. Удалгүй улсын аваргаас алтан медаль авч, “Хүслийн лиг”-т аваргалав. Идэрчүүдийн багт тун сайн тоглож байсан түүнийг дасгалжуулагч Д.Батнасан ердөө нэг жилийн дараа “Эрчим” клубийн үндсэн баг буюу насанд хүрэгчдийн багтаа авчээ. Ингээд дасгалжуулагчийн зөвлөснөөр баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглох болжээ. Насанд хүрэгчдийн багт орсноосоо хойш үндэсний лигээс алтан медаль авч “AFC President’s Cup” тэмцээнд орох эрх авчээ. Уг тэмцээн түүний хувьд анхны олон улсын тэмцээн байсан гэнэ.
Түүний багийнхан Малайзад очиж тоглоод багаараа шагналт дөрөвдүгээр байрт орсон юм. Харин өнөө жил тэрээр багаа хэсгийн тоглолтоос шигшээд шалгарахад гол үүрэг гүйцэтгэлээ. Багийнхан нь түүнийг бөмбөг эзэмшилт сайтай гэж үнэлдэг.
“Эрчим” клубийн 15 дугаартай тоглогч тэрээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн биеийн тамир, эрүүл мэндийн ангийн нэгдүгээр курсийн оюутан. Хичээлдээ яваад, завсар зайгаар нь бэлтгэлээ хийж тэмцээнд орно. Тэрээр “Хөлбөмбөгөөр хичээллээд долоон жил болж байна. Зав л гарвал талбай руу гүйчих гэдэг болсон” гэв. Сонирхолтой нь тэрээр ямар ч хөлбөмбөгчин шүтдэггүй гэсэн. Гадныхны тоглолт үзээд сурах зүйлээ сураад л явдаг юм байна.
Хөлбөмбөгөөр хичээллэснээсээ хойш улсын чанартай тэмцээнээс хорь гаруй медаль авсан тэрээр ирэх есдүгээр сард болох “AFC President’s Cup” тэмцээнд хамаг анхаарлаа хандуулан бэлтгэл хийж байгаа ажээ.

С.АЛТАН

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Эх орны торгон хилийг дээд боловсролтой залуус манаж байна

Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Лхачинвандад дархан цаазат уул ховор ан амьтан ихтэй гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэгвэл эл уулын ар өвөр бэлээр нутагладаг зээр, бор гөрөөсөөс эхлээд ихэнх амьтад гал түймрээс болоод дайжжээ. Бичигтийн заставын дарга А.Насанбуян түймрээс хойш цөөн тооны буга, ганц хоёроороо явж буй зээр л харсан гэнэ. А.Насанбуян уг нь нийслэл хотын унаган хүү аж. Сургуулиа төгсөөд хилийн цэрэгт дурлаж энд эхнэр хүүхэдтэйгээ иржээ. Түүний эхнэр хот руу амаржихаар явсан байв. Мөн тогооч нь үсчний мэргэжлээр сурахаар чөлөө аваад явсан гэнэ. Заставын хувьд хоёр хилийн залгаа боомтын ойролцоо байдаг учраас хөл хөдөлгөөн ихтэй гэсэн. Ялангуяа хулгайн анчид шөнөөр машинтай явах тохиолдол гардаг байна. Тиймээс бусад ангиудыг бодвол өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг тухайгаа ярив. Тус заставт таван хүүхэд байсан. Бүгд цэцэрлэгийн насны багачууд. Хоёр километрийн зайд байрлах Бичигтийн боомтын цэцэрлэгт өглөө 09 цагт хүргэж өгөөд орой тарах үед аав ээж нь ээлжээр авдаг байна.


Бичигтийн боомтын тухайд гэвэл сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт хийж захиргааны байр, хянан шалгах байр гээд нэлээд ажлыг хийсэн аж. 2016 он гэхэд боомтыг Сүхбаатар аймагтай холбосон хатуу хучилттай зам тавихаар бэлтгэж байгаа аж. Боомтоор нүүрс ачсан тав зургаан том оврын ачааны машин гарч тоос манаргасаар гарч байгаа харагдсан. Тус боомтоор нүүрс, газрын тос гаргадаг. Тодруулбал, “Петро чайна Дачин тамсаг” газрын тос олборлож урагш гаргадаг бол Баянцогтын нүүрсний уурхай олборлосон нүүрсээ боомт хүртэл зөөдөг аж. Учир нь цаад хөршөөс ачааны том машинууд орж ирээд боомтод овоолсон нүүрсийг цааш авч явдаг байна. Дээрх хоёр үйлдвэр хоёулаа хятад эзэнтэй гэдэг. Харин Хятадаас манайхан бүх төрлийн барилгын материал зөөдөг байна. Хилийн торны цаахна Хятадын боомт байх бөгөөд аймгийн хэмжээний том суурин харагдана. Иргэдийн ярьснаар бол энэ боомт хэдхэн жилийн өмнө Монголын боомттой ялгаагүй цөөхөн хэдэн байшин байсан бол өнөөдөр энэ хэмжээнд хүртэл хөгжсөн гэх. Боомтоос нь 60 гаруй км яваад Улиастай хот байх бөгөөд монголчууд хүнсний бүтээгдэхүүнээ ч цуглуулдаг гэх. Тиймээс Хятадын тал боомтдоо монголчуудад зориулсан том худалдааны төв барихаар төлөвлөж байгаа сурагтай. Хятадууд манайхтай хиллэдэг зурвасын дагуу нэлээд хэдэн олборлолт явуулж буй уурхайтай гэсэн. Зүүн бүсийн хил орчмоор гэсэн үг. Ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдэх боломжгүй бөгөөд бараг Монголын хилийн тортой хаяа дэрлэх газар байдаг учир газар доогуур эх орныг минь ухаж байгаа гэх хардлага нутгийн иргэдийн дунд гарах болсныг ч ярьж байсан. Амралтын өдөр болоод ч тэр үү боомтын амьдрал нам жим байлаа. Боомтын аюулгүй байдал харуул хамгаалалтыг ерөнхийдөө хилчид хариуцан ажилладаг байна. Бид хоёр орны хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалт хийж байх үетэй таарсан юм. Хилчдийн хувцасны өнгө манай хилчдийн хувцсыг бодвол цайвар. Харин үүрсэн буу нь манай хилчдийн нэлээд хэдэн жилийн өмнөх загвартай бууг бодвол хүрзний иш шиг бариултай сүүлийн үеийн буу байв. Хоорондоо ёслоод “Хил тайван” гэсэн утга бүхий юм хэлээд гар барилцаад инээмсэглэх аж. Тэд хилийн 1046 дугаар багана дээр ийн уулзалт хийв. Хоёр орны харуулын манаа болон хилийн тор руу гараа заан ярилцах аж. Нэг их удсангүй уулзалт дуусч гараараа дохин хоёр тийш явцгаалаа. Хятадын талын хилийн хамгаалалтын тор нэлээд бөх шинэ харагдсан. Харин манай хилийн тор өнгө муутай үзэгдэв. Ингээд уулзалт дуусч заставын зүг хөдлөв. Харин хилийн манаанд ээлж солигдон А.Амарбаясгалан хэмээх цэрэг үлдэв. Тэрээр ОХУ-д геологийн чиглэлээр сурч байгаад иржээ. Ер нь сүүлийн жилүүдэд гадаадад боловсрол эзэмшсэн залуус хил дээр ирэх нь ихэсчээ. Учир нь төрийн албанд заавал цэргийн алба хаасан эрчүүдийг авна гэсэн шаардлага тавьдаг болсонтой холбоотой аж. Эрдэнэцагаан суманд байрлах Эрдэнэцагааны отрядад Б.Хатантөмөр гэх залуу байна. Тэрээр мөн л Энэтхэгт эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм байна.

Дэд түрүүч Б.Ха­тантөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.


-Цэрэгт ирээд хэр удаж байна?
-Өнгөрсөн намар цэргийн албанд татагдсан.
-Таныг Энэтхэгт сурч байсан гэж сонссон. Яагаад хилийн ангид алба хаахаар болов?
-Би Энэтхэгт эдийн засгийн чиглэлээр сурсан. Мөн МУИС-ийн Олон улсын харилцааг өнгөрсөн жил төгссөн. Сургуулиа төгсөөд л цэрэгт явахаар шийдсэн.
-Яагаад?
-Манай сургуулийн онцлог их нөлөөлсөн байх. Монгол Улсын түүх, байгалийн дурсгалт газар гээд эх орноо таниулах чиглэлийн хичээл их ордог байсан. Тиймээс иргэнийхээ үүргийг биелүүлээд цэргийн алба хаах нь зүйтэй гэж бодсон.
-Саналаараа хилийн ангид хуваарилагдсан уу?
-Тэгсэн. Цэргийн албанд татагдахдаа хүсэлт гаргасан, хил дээр очъё гэж. Тэгсэн 0146 дугаар ангид хуваарилсан л даа. Арми буюу зэвсэгт хүчинд алба хаана гэдэг нэг өөр, онол тал руугаа түлхүү хичээллэдэг юм шиг санагддаг. Харин хилийн цэрэгт алба хаана гэдэг амьдралтай илүү ойр санагддаг.
-Хилчдэд англи хэл заадаг гэсэн үү?
-Тийм ээ. Хилчдэд англи хэлийг А, В, С-гээс эхлээд зааж байгаа. Хоёр сар болж байна. Анги бүрэн бүрэлдэхүүнээрээ сургалтад хамрагдаж байна. Ядаж наад захын англиар мэндлээд өөрийгөө сайхан танилцуулдаг болчихвол хэрэгтэй шүү дээ.
-Хэр сурч байна?
-Ер нь идэвхтэй байгаа шүү. Эмэгтэйчүүд арай илүү хурдан сурч байгаа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Цэргээс халагдаад юу хийх бодолтой байгаа вэ?
-Хотод ээж, дүүгийн хамт амьдардаг. Яг тийм ажил хийнэ гэсэн шийд алга. Ямар ч байсан төрийн албанд орж эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээх болно. Энэ завшааныг ашиглаад танай сониноор дамжуулан залуустаа хандаж цэргийн алба хаах нь эр хүн болгоны бахархал, төдийгүй үүрэг юм байна шүү гэдгийг хэлмээр байна.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Д.Зоригт: Бид популист улстөрчдийн үгээр эх орныхоо хөгжлийг боомилж болохгүй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийг идэвхжүүлэх төслийн ажлын хэсгийн
ахлагч Д.Зоригттой ярилцлаа.

 -Эдийн
засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийн ажлын хэсэг ямар бодлого, зорилтыг дэвшүүлж
байна вэ. Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах төлөвлөгөө боловсруулав?

-Ер нь 2011 оны сүүлээс манай улсын төлбөрийн тэнцлээр дамжиж эдийн
засгийн зарим бэрхшээл, хүндрэлүүд гарч эхэлсэн. Энэ нь 2012 онд үргэлжилж 2013
оны сүүлээр төлбөрийн тэнцлийн хямралын түвшинд ирчихээд байгааг мэргэжлийн шинжээчид
хэлж байсан. Би ч үүнтэй санал нэг байсан. Хүндрэлийн оношийг зөв тавьж эмчилгээг
зөв хийх ёстой гэж яриад байгааг дэмжих хэрэгтэй. Ялангуяа сөрөг хүчний зүгээс тавьж
буй асуудлууд байна. Энэ төлбөрийн тэнцлийн хямралыг зогсоохгүй бол эдийн засгийн
хямралд ч хүргэж болзошгүй. Тэгэхээр УИХ, Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч,
бүтцийн гэж хэлж болох өөрчлөлтийг хийх шаардлага байгаа учраас ажлын хэсэг хэд
хоног ажиллалаа. Тогтоолоор хоёр бүлэг асуудлыг дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт нь валютын
урсгалыг сайжруулах гэх мэтээр асуудлыг тусгасан. Ингэж л санхүү эдийн засгаа эрсдлээс
хамгаалж, тогтвортой байдлыг хангана. Яг энэ хүрээнд есөн арга хэмжээг төлөвлөөд
байна. Хоёрдугаарт бизнес хөрөнгө оруулалтын орчинг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр бас есөн арга хэмжээг зохион байгуулах
бодлого гаргасан. УИХ энэ бүхнийг дэмжчихсэн байгаа.

-Эдийн
засгийг түргэн хугацаанд сэргээх гол хүчин зүйл бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын
орчинг ямар нүдээр харж, ямар арга хэмжээ авах гэж байгаа юм?

-Зөвхөн гадны гэлгүй дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө
оруулалтын идэвхжлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаас нь харж байгаа. Бид мөнгөний,
хүний, капиталийн орох урсгал, “цорго”-ыг хаачихаад байна. Тэгэхээр бүх цоргыг нээж
өгөх ёстой. Эхний алхам нь Хөрөнгө оруулалтын хууль. Үүнийг өнгөрсөн намар баталж
гаргасан. Дараагийн том алхам нь бизнес эрхлэгчид, иргэд, гадаад, дотоодын компаниудын
хөрөнгийг ил тод болгох. Татварын хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар
Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах. Ингэснээр харьд аваачаад нуучихсан хөрөнгөө
ил гаргахаас айдаг, эмээдэг явдал арилж Монголын хөрөнгө Монголдоо эргэлдэх боломж
бүрдэнэ. Шууд хэлбэл тодорхой хэмжээний хөрөнгө ил гарч, тодорхой хэмжээний хөрөнгө
оруулалт ирж Монгол хүн Монголдоо бизнес эрхлээд явах шинэ орчин бүрдэх юм. Гуравдугаарт
хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь орж ирдэг ашигт малтмалын салбар гэж бий. Энэ хуулийн
эрх зүйн орчинг шинэчилье. Хөрөнгө оруулагчдад илүү таатай, илүү нээлттэй болгоё
гээд сүүлийн 2-3 жил зогсоочихсон байсан хайгуулын ажлаа сэргээнэ. Хайгуулын лицензийг
энэ хавраас дахин сэргээх бодлого туссан. Хүмүүс шинэ талбар аваад хайгуулаа эхлэг.

-Монгол
төрийн өмнө нь хийсэн ажил, алхмуудаас үүдэн хөрөнгө оруулалт тасарсан гэж үзэж
байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдалд байгаа ашигт малтмалын лиценз,
ордыг хэрхэх вэ? 

-Ашигт малтмалын хууль, холбогдох хуулиудын хүрээнд хэдэн мянган
лицензийг гацааж, зогсоосон байна. Лицензийг зогсоодог нь эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг
хохироосон гэсэн үг. Олон жил оруулсан хөрөнгөнийхөө үр ашгийг үзэх нь бүү хэл дахин
харахгүй хэмжээнд хүргэсэн. Жишээ нь урт нэртэй хууль, хайгуулын ажлыг хориглосон
хуулийн хүрээнд мянга мянган лиценз цуцлагдаж байлаа. 2012 оны зургадугаар сард
ийм ажлыг хийсэн бол дахиад л авлигын хэрэг нэрийдлээр нэг өдрийн дотор 106 лицензийг
цуцалсан түүх бий. Лицензийг замбараагүй, мөнгө харж өгсөн төрийн албан хаагчийн
буруу болохоос биш тэр компаниудын буруу биш. Ийм хэлбэрээр бужигнуулаад өнгөрсөн
нь хөрөнгө оруулалт буурах гол хүчин зүйл болсон. Уул уурхайн том, жижиг, дунд төслүүдийг
олон улсын хэрүүл, зарга болгочихсон байж байна. Ингэж Монголыг, хөрөнгө оруулалтын
орчинг муухай харагдуулж улмаар хөрөнгө оруулалтын орчны зэрэглэл буурсан юм. Энэ
бүгдийг засах ёстой. -Яг яаж засна гэж?

-Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг батална. 2007 оны суурь
хууль дээр хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгах үүднээс багахан нэмэлт оруулж
байгаа юм. Ингээд боломжийн хуультай болсны дараа Урт нэртэй хууль гэх мэтийг яах
вэ гэдгээ ярина. Гацаанаас гаргана. Аж ах ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг хохиролгүй
болгоно. Төрийн буруугаас болж хувийн аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй. Хийсэн хөрөнгийг
нь буцаан олгоно гэвэл олон зуун тэрбум төгрөгийн асуудал босно. Эдийн засаг хүндэрсэн
энэ нөхцөлд эргүүлэн олгох чадамж байхгүй. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүдэд заавал
нөхөн сэргээлт хийх үүрэгтэйгээр лицензийг нь буцаан олгох боломж байгаа гэж би
үзэж байгаа. Төрийн нэрийн дор хохирсон компаниудад төсвөөс мөнгө өгөх боломж нэгэнт
байхгүй учраас ажлаа үргэлжлүүлээд хийг. Гэхдээ устай, модтой тусгай бүсээс ашиг
олж байгаа учраас нөхөн сэргээлт явуулна гэдгээ баталж харуул гэж шаардана. Тодорхой
мөнгийг тусгай дансанд байршуулах хэрэгтэй. “Чи нөхөн сэргээлт хийхгүй бол тэр мөнгийг
чинь ашиглаад өөр аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлт хийлгэнэ” гээд байгаль орчны онцгой
хяналтын дор ашиглуулах ёстой.

-Тэгвэл
дотоодын хувийн аж ахуйн нэгжүүдэд ямар дэмжлэг үзүүлж, ямар боломж олгох вэ. Эдийн
засгийг идэвхжүүлэх хөтөлбөрт яаж туссан байгаа бол?

-Хүндрэлтэй ийм үед төр төсөв, татвараар дамжуулж мөнгө авахаа больж
аж ахуйн нэгжүүдэд нь баялгийг үлдээе гэсэн санааг дэвшүүлж байгаа. Ингэж ажлын
байр, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх бодлого барих ёстой гэж үзсэн. Боломжийг
нь нээхийн тулд татварын хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр болж байна. Аж ахуйн орлогын
албан татвар, НӨАТ, Гаалийн татвар, тайлан тэнцэл гаргадаг хугацааг өөрчилж хялбар
болгоё гэсэн санаа байгаа. Дээрээс нь Монголын эдийн засагт шийдвэрлэх чухал нөлөө
үзүүлж буй Италион гэдэг юм уу жишиг төслүүдийг гацаанаас гаргах асуудлыг хөндсөн.
Оюутолгой, Тавантолгой, төмөр замын цариг, Тавдугаар цахилгаан станцын гацааг гаргах
шаардлага байгааг бас хэлж байна. Царигийн маргаанаа шийдэж төмөр замыг барих хэрэгтэй.
Ингэхгүй бол экспортод нөлөөлж бидний орлогыг бууруулж байгаа. Эцсийн үр дүн нь
жирийн аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээр бууж байна. Хямрал иргэн Дондогийн хашаа,
гэрийнх нь хаалгаар орчихлоо. Улсаас эхлээд аймаг нийслэл, сум дүүрэг, өрх бүрийн
тооноор хямрал ороод ирчихсэн байна. Бид яах гэж Монголын том төслүүдийг гацааж
байгаа юм бэ гэсэн асуудалд хариулт болгож тус бүрээр нь заалт оруулж байгаа.

-Татварын
хуулиуд яг яаж өөрчлөгдөх вэ. НӨАТ, Гаалийн татварыг хэдэн хувиар бууруулах юм?

-Бүтээн байгуулагч хүмүүс гаднаас тоног төхөөрөмж авч байгаа. Үйлдвэрлэл
нь эхлээгүй, орлого олоогүй байхдаа тоног төхөөрөмжөө оруулж ирдэг учраас татварыг
нь хойшлуулъя гэсэн санал бий. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар хоёр шатлалтай
байгаа юм. Жижиг байгууллага 15 хувь, том аж ахуйн нэгж нь 25 гэж. Адилхан 15 хувь
байвал Монголын компаниуд томорно гэж үзэж байгаа. Яагаад гэвэл татвараас нь үүдэж
том компаниуд дотроо “зулзагалж”, хуваагдаад байна. Татварын шатлалыг арилгаснаар
компаниуд томрох эхлэл тавигдана. Бас НӨАТ-ыг бүх ард түмний хяналтад оруулна гэж
үзэж байгаа. НӨАТ-ын татварын хоёр хувийг баялаг бүтээгчдэд буцааж өгөх хэрэгтэй.
Ингэснээр бүх хяналт ард түмний гарт очиж сүүдрийн эдийн засаг арилна.

-Тэгвэл
хувийн өмчийг хэрхэн хамгаалах вэ?

-Үндсэн хуульд бүх өмч адил тэгш, хувийн өмч халдашгүй дархан байна
гэж байсан байж бусад хуулиар хувийн өмчийг хамгаалсан эрх зүйн үндэс сул байна.
Хувь компанид захиргааны акт тавих, төрийн албан хаагч халдах, царцаах, булаах тохиолдол
их гардаг болж. Энэ чиглэлийг сайжруулах, тусгайлсан хууль гаргах шаардлагатай юм
байна гэж үзээд ажиллаж байгаа. Эцэст нь аливаа бизнес банкнаас зээл авах шаардлага
гардаг. Банк нь заавал үл хөдлөх хөрөнгө шаардана. Тэгэхээр хөдлөх хөрөнгө, эдийн
бус хөрөнгө хувьцааг барьцаалдаг болгож, хуульчлан батлах саналыг хөтөлбөрт тусгасан.
Ингэсэн тохиолдолд зээлжих зэрэглэл өсч эдийн засаг гэх судсаар гүйж буй цусны эргэлт
түргэснэ. Ийм ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргая гэж ярьж байгаа.

-Тэгвэл
капитал, хүний урсгалыг нээх чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг тусгав?

-Хүний урсгал зочин гийчний урсгалыг нэмэгдүүлнэ гэдэг том зорилт
бий. Бид хаалттай улс шиг хаалга үүдээ улам л түгжээд байх юм. Дэлхий дээр 300 гаруй
улс бий. Гэтэл дөнгөж 17 улсын иргэн Монгол руу визгүй зорчиж байна. Гэтэл Сингапур,
Хонконгт 150-170 орны иргэн визгүй зорчиж байна. Ийм жишиг байхад монголчууд яагаад
дуурайж болохгүй гэж. Тэгэхээр визний горим, дэглэмийг өөрчилж хил дээр шууд виз
дардаг болгох асуудлыг шийдэх хэрэгтэй. Түүнээс гадна нүүдэлчдийн уламжлалт соёлыг
үзэх гэж ирж байгаа жуулчдын тоо огт өсөхгүй байна. Жилд 10-15 мянган жуул­чин ирэхээс
хэтрэхгүй байна. Үүний гол нөлөө нь агаарын тээвэр визний асуудал байгаа юм. Түүнчлэн
дэлхийн өнцөг булан бүрт байдаг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох
хэрэгтэй.

-Энд
ямар ажлууд хийгдэнэ гэсэн үг вэ. Казино, бооцоот тоглоомын газруудын асуудал яригдаж
байсан?

-Үүнд бооцоот морин уралдаан нэгдүгээрт орно. Манай улсын уламжлалт
уралдаанаас хүн сонирхох юм алга. Баахан хүлээсний эцэст бариа руу хэдэн эцсэн морь
орж байгааг л хардаг ш дээ. Гэтэл хүмүүс гарааны халуун агшин, дээрээс нь бооцоо
тавин дэмжихийг илүүд үздэг. Тэмээний бас сарлагийн бооцоот уралдаан хийвэл үнэхээр
сонирхолтой. Дээрээс нь хүмүүс аялахдаа байнга шоппинг хийдэг дээ. Тэгэхээр Монголын
брэнд бүтээгдэхүүнүүд, дэлхийн брэндүүдийг хямд үнээр авах боломжуудыг бүрдүүлж
татваргүй худалдааны бүстэй болох хэрэгтэй байна. Мөн аялж явахдаа бас азаа үзчихийг
хүсдэг. Тэр нь казино, бооцоот тоглоомын газруудыг нээх. Дэлхийн 156 улсад дөрвөн
мянга гаруй казино байна. Гэтэл Монгол болоод Монголыг тойрсон хоёр мянган км-ийн
радиуст байдаггүй. Энэ бүс нутагт олон зуун сая хүн амьдарч байгааг ашиглах шаардлага
бий. Тэд Монголд ирээд тусгай бүст орж тоглодог болбол жилийн дөрвөн улиралд аялал
жуулчлал тасрахгүй. Нэг жуулчин мянган ам.доллар үлдээнэ гэж тооцвол сая жуулчнаас
миллиард ам.долларыг авна. Эндээс хэн хожих вэ гэвэл ажлын байр олноор бий болж
худалдаа, нийтийн хоол, нийтийн тээвэр хүссэн хүсээгүй хөгжинө. Бид популист улстөрчдийн
яриагаар эх орныхоо хөгжлийг боомилоод байж болохгүй.

Арван хэдэн жилийн өмнөх хэрэг
явдлаас үүдэн хэн нэгэн казиногийн хууль санаачлахаас эмээдэг болчихсон байна. Ийм
санаа дэвшүүлбэл популист улстөрчид нь намнадаг, түүгээр нь дамжуулж нэр хүндээ
өсгөдөг байдлыг халах хэрэгтэй. Улс орны нийтлэг эрх ашиг, бүхэл бүтэн салбарын
асуудал юм гэж байгаад Казиногийн хуулийг гаргаад явах хэрэгтэй. Хууль гарлаа гээд
хүссэн хүн бүхэн ширээ ажиллуулж бусдыг шулах гээд байж болохгүй. Бүс зааж өгөөд
Хөшигийн хөндийд ч юм уу тусгай бүсийг байгуулж татваргүй худалдаа, казиногийн газруудыг
нээж болох юм. Энэ нь иргэдээ нэг талаас нь хамгаалж байгаа хэрэг. Жаахан мөнгө
муутай байгаа хүн тийшээ зүглэхгүй гэсэн үг. Энэ шийдэл хэнд ч гай болохгүй.

-Томоохон бүтээн байгуулалтуудыг урагшлуулах ёстой гэж үзсэн.
Тухайлбал, тавдугаар цахилгаан станцын ажил ямар шалтгаанаар зогсчихоод байгаа юм
бол? 

-Тавдугаар цахилгаан станц мөнгөгүй
суучихаад байгаа юм биш. Эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөөгүй учраас зогсонги байдалд
орчихсон. Тиймээс эрчим хүчний үнийг зургадугаар сарын 1-ний дотор чөлөөл гэдэг
шийдвэрийг гаргасан. Алдагдалтай станц ажиллуулахыг хэн ч хүсэхгүй, алдагдалтай
станц барихыг хэн ч хүсэхгүй учраас тэр. Шууд хэлбэл эрчим хүчний үнийг 20 гаруй
жил автоматаар барьж ирсэн учраас энэ
салбарын 50 гаруй компани бүгд алдагдалтай ажилладаг. Дээрээс нь шинээр станц барих
бүх төслийн ТЭЗҮ нь алдагдалтай гардаг. Ингэж л Монгол Улс эрчим хүчний салбарын
хөрөнгө оруулалтыг хаачихаад байгааг нээх хэрэгтэй байна. Тогтоолын төслөөр нээж, үнэ чөлөөлөгдөхөд томоохон цахилгаан станцууд
бүгд ашигтай ажиллаад эхэлнэ.

-Тэгвэл хөтөлбөрт Оюу толгойн асуудал яаж туссан бэ?

-Оюу толгойн хувьд тусгайлан заалт
орж байгаа.  Миний бодлоор энэ парламент Оюу
толгойн асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. Эдийн засагт үзүүлэх хувь нэмэр
гэхээсээ илүүтэй олон мянган аж ахуйн үйл ажиллагаанд Оюу толгой нөлөөлж байна.
Тэгэхээр тусгайлан заалт оруулж далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэе, Засгийн
газар төслийг бүхэлд нь дэмжих хэрэгтэй гэсэн санал хураахад гишүүдийн 70 хувь нь
дэмжиж байсан. Үүн дээр үндэслээд талууд итгэлтэй ажиллаж болох юм байна гэсэн дүгнэлт
гарч байгаа.

-Бас төмөр замын царигийн асуудал байна?

-Тогтоолд заасан чухал асуудлын
нэг нь төмөр замын царигийн маргааныг шийдэх. Урд хөрш рүү орох гурван зам нарийн
царигтай байна. Харин хойд хөрш рүү нэвтрэх Монголын нутаг дэвсгэрийг хөндлөн туулах
төмөр зам өргөн байна гэсэн заалттай хууль орж ирсэн. Бид дөрвөн жил маргасны эцэст
гуравхан км зам тавилаа. Гэтэл 1940, 1950 оны үед зургаан жилийн хугацаанд мянга
гаруй км төмөр зам тавьсан байдаг. Гашуун Сухайт-Оюу толгой-Таван толгой, Хөөт-Бичигт,
Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд параллель
нарийн царигийн төмөр замыг тавих санал хэлэлцэгдэж байна. 

-Төсөв танах, төрийн албан хаагчдыг цомхотгох асуудал туссан.
Энэ бодлогыг ямар тү
вшинд хэрэгжүүлэх юм бэ?

-Улсын төсвийн урсгал зардлыг
бууруулъя гэж байгаа. Орлого тасарч байгаа учраас хэмнэлт хийе гээд тэвчиж болох
зардал хэдэн арван тэрбум төгрөгийг бага орлоготой, ажилгүй иргэдэд ямар нэгэн аргаар
дэмжлэг болгох бодлого орсон. Түүнчлэн хэмнэсэн мөнгийг хөрөнгө оруулалтдаа нэмээд
явж ч болно. Бас олон яам байна, хэтэрхий олон сайд УИХ-аас ажиллаж байна. Олон
агентлагийн чиг үүрэг давхцаж байна гэдэг шүүмжлэл үнэн. Тэгэхээр энэ асуудлыг хаврын
чуулганы хугацаанд шийдэх ёстой. Энэ тогтоолд энэ бүхнийг зааж өгсөн.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх ерөнхий зураг нь гарсан уу?

-Одоохондоо гараагүй байна. Мэдээж
намын бүлгүүд дээр ярьж УИХ  руу оруулна.
Олон талаас нь санал хэлсний дараа УИХ-аар шийднэ. Миний хувийн бодлоор Засгийн
газар бүтцээ өөрчилж илүү цөөхөн багаар үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт
уялдааг нь илүү сайн хангах хэрэгтэй. Гуравдугаарт УИХ-аас сайд хийж байгаа энэ
олон тохиолдлыг хуультай хуульгүй засах хэрэгтэй. Заримыг нь гаднаас томилох хэрэгтэй.
Тухайн салбарын шилдэг менежерийг аль нам байхаас нь үл хамаарч уриад зарим яамыг
толгойлуулуулах нь илүү үр дүнтэй. Засгийн газарт болж бүтэх зүйл байна. Алдаа дутагдал
байна. Алдаагаа засахын тулд цомхотгол хийж, цус сэлбэх хэлбэрээр ажиллах хэрэгтэй
гэдгийг нам дээрээ ярьж байгаа. Ганц нэг хүнийг сугалж асуудлыг шийднэ гэвэл бүтэхгүй.
Тэгэхээр өөрчлөлтийг томоор хийе гэсэн бодлого бий.

-Бас хүнд суртлыг арилгах зорилгоор үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цөөлөх асуудал туссан байсан байх аа?

-Төрийн хүнд суртлыг багасгахын
тулд 900 орчим тусгай зөвшөөрөл байгаагийн 500 орчмыг нь хасах тухай ярьж байна.
Хуулийг зургадугаар сар дуусахаас өмнө оруулж ирж хэлэлцэх ёстой. Дээрээс нь хяналт
шалгалтын дарамт асар их байна. Татварынхан ирээд сар гаруй хугацаанд шалгаж шалгаж
явтал араас нь нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, тэгээд хөндлөнгийн аудит, цагдаа,
АТГ дуудаж шалгана. Тэгэхээр давхацсан шалгалтыг цөөлье гэж байгаа.

-Хөтөлбөрийн хүрээнд хэдэн хууль, тогтоомж гарах юм. Хэдэн
сарын, хэдэнд бүгдийг нь баталж, сайжруулсан байх ёстой вэ?

-Аль болох хурдан хийнэ төдий
чинээ үр ашиг гарна. Тэгэхээр УИХ-ын энэ тогтоолд заасан 15 хуулийг зургадугаар
сарын 1 гэхэд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгон өгч байгаа. Ингээд долдугаар
сард чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж амжихгүй бол хугацааг нь сунган хуралдах
шаардлагатай.

-Эцэст нь асуухад төсвийн тодотгол орж ирлээ. Ямар түвшинд
төсвийг тодотгон хэлэлцэх юм бол?

-Царцаасан объектуудын асуудлыг
шийдэх заалт зөвхөн нэг нь. Сая миний ярьсан урсгал зардлыг танах, төрийн байгууллагуудын
бүтэц чиг үүргийг өөрчлөх, хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлж, зохистой болгох, орлогоо
бодитой болгох асуудлууд туссан байгаа. Мөн монгол даяар жижиг дунд үйлдвэрийг дэмжих
сангийн дэмжлэгийг илүү хүртээмжтэй болгох, хөрөнгө нэмэх асуудал яригдана. Төсвийн
орлого 20 хувиар тасалдчихсан байна.

 Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Хэвлэл мэдээллийг боомилсон төслөө баталлаа

УИХ-ын чуулганаар өчигдөр Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг оройн 17.00 цаг хүртэл хаалттай хэлэлцлээ. Хуралдаанд улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цаг¬даагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцсон юм. Тэд Х.Тэмүүжин сайдтай холбоотой яригдаад байгаа асуудлуудаар гишүү¬дийн асуултад хариулт өг­сөн сурагтай. Нөхцөл бай­дал юу болсон, хууль цаг­даа хүчний байгууллагад хий­сэн Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийн тухай хуралд оролцсон дарга нар тодорхой мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлжээ. Салбарын сай­¬дынхаа гаргасан алдаа дутагд¬лыг багагүй шүүмжилж, түүнийг нь Х.Тэмүүжин сайд үгүйсгэж нэлээд ширүүн хэрүүл маргаан өрнөсөн сурагтай. Тэгэхэд нь цагдаа хүчнийхнийг УИХ-ын чуулганд суулгадаг нь ямар учиртай юм гэх ги¬шүүд ч байжээ. Чуул­ганд суу­сан гишүүдийн 40 гаруй нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуусан учраас хурлын явц сунжирчээ.  

УИХ-ын зарим гишүүд “Х.Тэ¬мүүжин сайдтай холбоотой асуудлыг улсын нууц гэж үзсэн учраас УИХ-аар хаалттай хэ-лэл­цээд байна. Гэтэл энэ нууц гээд байгаа зүйлүүд чинь “Ноцтой мэдээ” сонин дээр гарсан юм биш үү. Нууц гээд байгаа юм нь яагаад хэв­лэлд гарчихсан юм бэ” гэж цаг­даа, прокурор, тагнуулын бай­гуул¬ла¬гын удирдлагуудаас асуусан гэх яриа байна. УИХ-ын ги¬шүүн Р.Гончигдорж ч “УИХ-ын чуу묬ганыг энэ асуудлаар хаалт­¬тай хуралдуулах ямар ч шалтгаангүй байж. Нууцын тамга дарсан материалд нь улсын нууц, гүйцэтгэх ажлын нууцтай хамаарах нэг ч зүйл байсангүй. Харин эсрэгээрээ УИХ ийм асуудлаар хууль хүч­ний байгууллагуудыг авч ирээд өөрсдөө хэрэг мөрдөлт явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. 

АН-ын бүлгийнхэн завсар¬лага авсан хугацаандаа ги¬шүү¬дээ нэгтгэж, Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй гэдэг дээр байр суурь нэг болгоцгоогоод чуулгандаа орж ирсэн тухай эх сурвалжууд хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч өчигдрийн тухайд АН-ын хэд хэдэн гишүүн Х.Тэмүүжин сайдыг шүүмжилж, огцруулагсдын талд байсан сурагтай. Зарим гишүүд элдэв хүүхэн шуухантай холбогдож, төрийн нэр хүндэд сэв суулгах алдаа хийлээ гэх мэтийн үгийг Х.Тэмүүжин сайдад хэлсэн сураг байна. Мэдээж Ардын намынхан Х.Тэмүүжин сайдыг хүчтэй шүүмжилсэн. Ялангуяа цагдаагийн байгууллагын до¬тоод ажил руу хэт хутгалдлаа  гэж буруутгах гишүүн олон байсан гэнэ. Түүнчлэн Монгол 1937 оных шиг айдас хүйдэстэй болж байна гэдгийг гишүүд хэлжээ.  

Ямартай ч 40-өөд гишүүн асуулт асууж дууссаны дараа мөн л тэр тооны гишүүд санал хэлэхээр нэрээ өгчээ. Нэгэнт хурал хаалттай горимоор явж байгаа учраас тэдний үг хэлэх эрхэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүйгээр бүгдийнх нь саналыг сонсъё гэдгээ УИХ-ын дарга хэлсэн байна. Гэвч энэ үед нь Ардын намынхан тав хоногийн завсарлага авчээ. Учир нь О.Баасанхүү гишүүн МАН-ын бүлгийн дарга дээр гүйж очиж ярилцсаны дараа Ардын намынхан завсарлага авсан байна.   Үүнд нь Шударга ёс эвслийнхэн дургүйцэж “өөрийнхөө биш МАН-ын бүл­гээр завсарлага авахуулдаг нь ямар учиртай юм” хэмээн шүүмжилж байгаа гэнэ. Өчигд¬рийн чуулганд оролцсон цаг­даа, прокурор, тагнуулын бай­гууллагын удирдлагуудын зүгээс Х.Тэмүүжин сайдтай холбоотой ноцтой асуудлыг дэлгэсэн гэх сураг байна.  Үүнийг нь Тусгай хяналтын дэд хороогоор нягталж, шал­гуулах шаардлага байна гэж үзээд МАН завсарлага авлаа гэдэг яриа байсан. Гэвч энэ нь худлаа, тодруулах зүйл байсан учраас завсарлага авсан гэлцэж байна.Ямар­тай ч энэ өдөр чуулганд 68 ги¬шүүн суус¬наас Ардын намаас Су.Бат¬¬болд, Ё.Отгонбаяр нар ирээ¬гүй гэнэ. Бие даагч гурав, С.Дэмбэрэл гишүүн чуу묬¬ганд ороогүй сурагтай.  Ардчилсан намаас С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарын гишүүд гадаадад томилолттой яваа гэнэ. Ингээд Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудалд цөөнх завсарлага авсан тул чуулганы хуралдааныг нээж,  Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэм­жээ¬ний тухай тогтоолын төс­лийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

С.БАЯРЦОГТ ГИШҮҮН АРДЫН НАМЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРУУЛАХЫГ ХҮСЭВ 

Энэ  хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Зоригт байнгын хорооны дүгнэлтийг эхэнд нь танилцуулав. Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахаар болсон юм. Энд Ц.Оюунбаатар гишүүний оруулж ирсэн “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа, “хаалтын гэрээ” байгуулахыг хориглоно” гэсэн санал явж байв.  Ингээд санал хураах гэхэд нь гишүүд асуулт асуухаар болов. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах арга хэрэгслүүд цөөхөн. Ердөө мөнгө, төсөв, валют, эдийн засгийн гадаад бодлогын хүрээнд хямралыг давж туулах тухай ярих ёстой. Гэтэл бидний гаргах гэж байгаа хөтөлбөрт мөрөөдлийн зүйлүүд л байна. Энэ хөтөлбөр гарсны дараа эдийн засгийн ямар бодлого арга хэрэгслүүдээр яаж хэрэгжүүлэх вэ. Төсвөөс гадуур явж хөрөнгө оруулалт, татварын бодлогыг яах вэ гэдгээ тодорхой болгохгүй бол энэ чинь цаас болоод үлдэнэ шүү.

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах бодлогыг баталсан. Тийм учраас мөнгөтэй холбоотой асуудлуудыг эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолд давхар оруулах нь илүүц гэж үзсэн юм. Төсөв, татварын бодлогын хүрээнд эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ авах ёстой. Төсвийн хөрөнгөөр онцын шаардлагагүй зүйлүүдийг хийхгүй. Жишээ нь Ц.Оюунбаатар гишүүний санал болгосон зардлуудыг танана. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн татварын зарим хуулиудад өөрчлөлт оруулах нь зөв гэж үзсэн.  

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: УИХ-ын гишүүд УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулиа мөрдөж ажилламаар байна. Өнөөдөр Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг учраас зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор саналаа хураамаар байна. Энэ төслийг бид хоёр өдөр хангалттай ярьсан учраас одоо телевиз харчихаад  асуулт асууна гэхээ болиод шууд саналаа хураая. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Харин ч би телевизийн камер харж ярьдаггүй шүү. Та өөрөө л тийм байж магадгүй. Би эрхийнхээ дагуу ярьж байна. Далд эдийн засгийг бууруулах, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг өргөн мэдүүлнэ гэж энд заасан байна. Гэтэл татвараа төлөөд шударгаар яваад ирсэн аж ахуйн нэгжүүд, дампуурсан компаниудад дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг орхигдуулсан байна. Бусад улсын чөлөөт бүс, татваргүй худалдааны үйлчилгээг Монголын аялал жуулчлалын салбарт нэвтрүүлнэ гэж байна. Бусад улсын казинотой хамтарч ажиллана гэсэн үг юм уу.  Энэ ямар учиртай юм. 

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Эдийн засгийн ил тод байдлыг хангах, далд эдийн засгийг бууруулах, татварын бааз суурийг тэлэх чиглэлээр өршөөлийн хуулийн төсөл өргөн мэдүүлэх санал дэмжигдсэн. Засгийн газар энэ хууль дээр ажиллаж байна. Манай улсыг зорьж ирж байгаа жуулчид цөөн байна.  Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор визний дэглэмээ эргэж харъя гэдэг зүйлүүд яригдаж байна.  Казино болон аялал жуулчлалын өөр олон хэлбэрүүд дэлхийн улс орнуудад бий. Гэвч манайд  ийм зүйлүүд алга. Хэрэв энэ бүхнийг бүрдүүлбэл жуулчдыг нааш нь татаж чадна гэж үзэж байгаа. Арваад жилийн өмнө энэ асуудлыг яриад муу жишиг гэж үзээд орхисон байдаг. Тэгвэл одоо үүнийг аялал жуулчлалын сайн жишиг болгож ажиллах боломж байна гэж үзэж байгаа. Зургаан сарын дотор Ц.Оюунгэрэл сайд холбогдох хуулийг нь оруулж ирэх байх. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Оюу толгой төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдэг чинь хоёр давхар чөдөртэй болчихоод байна.  Юм хэлээд ч нэмэргүй болчихоод байна даа. Протоколд нь үлддэг юм уу даа л гэж бодож хэлэх юм.  Зориуд эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаад баялгийг нь цөлмөж авах ажлуудыг хийгээд байгаа юм уу даа. Хэлэх ч үг олдохгүй юм. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Чингэс бонд, Самурай бондыг төсвөөс гадуур хяналтгүй зарцуулах ажлаа үргэлжлүүлэх заалт орж ирээд байна. Энэ чинь Цэц дээр очно шүү. Хуулиа өөрчилчихөөд ийм заалт оруулж болно. Их хурлын дарга үүнийг онцгой анхаарах ёстой. Хууль зөрчсөн шийдвэрийг УИХ гаргаж болохгүй. Хэрэв тэгвэл бусдаас хууль нэхэх эрхгүй болно шүү.  

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:  “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа, “хаалтын гэрээ” байгуулахыг хориглоно гэдэг санал орж ирсэн байна.  Хаалтын гэрээ гэдэг нь юу юм бэ. Ийм албан ёсны хэллэг байдаг юм уу. Хуулийн ийм хэллэг байдаг юм уу. Хаалтын гэрээ гэдэг нь хэвлэл мэдээлэлд ямар хамааралтай юм бэ. 

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Энэ санал бол байнгын хороогоор дэмжигдээгүй юм. Төсвийн хөрөнгөөр элдвийн сурталчилгаа “хаалтын гэрээ” хийхийг хориглоно  гэдэг Ц.Оюунбаатар гишүүний саналыг чуулганы хуралдаанаар босгож ирсэн. Гэхдээ ярьж байгаа хаалтын гэрээ гэдгийг нь бид  хашилтанд оруулж өгсөн. Хаалтын гэрээ гэдэг үг амьдрал дээр хэрэглэгддэг тухай Ц.Оюунбаатар гишүүн хэлдэг юм аа. Энэ тухай Ц.Оюунбаатар гишүүн өөрөө тайлбарлах хэрэгтэй” гэсэн Ц.Оюунбаатар гишүүн юу ч хэлсэнгүй. Дараа нь:

УИХ-ын гишүүн С.Баярцогт: АН, МАН-ын дарга нар хэлэлцээрээ эхлүүлээчээ. Монгол Улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй байна. Одоогийн  Засгийн газарт Ардын намаас бусад нь хамтарч байна. Тэгвэл одоо Ардын намынхныг энэ Засгийн газарт урих хэрэгтэй. Ардын нам 45 гишүүнтэй дангаараа Засгийн газар байгуулах боломжтой байхдаа  Ерөнхий сайд  асан С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулсан. Ийм учраас тухайн үед хүндрэлүүдийг давж чадсан байдаг. Одоо бид ийм арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн хямрал руу орно. Эдийн засгийг идэвхжүүлэх төслийг олонхи цөөнхөөрөө баталдаг юм аа гэхэд үүний араас орж ирэх хуулиудад дэмжлэг хэрэгтэй болно. Тэр болгоныг батлаад ажлаа шуурхайлах боломж байна уу.  Үнэндээ хаврын чуулганаас хойш хэлэлцсэн асуудлуудаа харахад надад үнэхээр гунигтай байна. Дандаа сандал суудлын асуудал ярилаа. Ерөөсөө ажил ярьсангүй шүү дээ. Тиймээс одоо  үндэсний эв нэгдлийн Засгийн газар бидэнд хэрэгтэй байна. АН, МАН-ын дарга нар ийм яриа хэлэлцээ хийгээчээ. Үүнийг ажил хэрэг болгооч. 

УИХ-ын гишүүн М.Энхболд: Бид хоёр, гурван долоо хоног энэ идэвхжүүлэх төслийг ярилаа. Гэвч УИХ сөрөг хүчний гаргасан саналуудыг дэмжсэнгүй. Учир шалтгаанаа тайлаагүй энэ асуудлуудыг 100 хоногт багтааж хэрэгжүүлнэ гэж байх уу. Ийм ор төдий зүйлээр санал хурааж болж байгаа юм уу. МАН-ын бүлэг бүх зүйл дээр завсарлага авдаг гэдэг нэртэй боловч эдийн засгийн асуудал дээр анхаарал тавья гэж яриад саналаа хэлсэн. Гэвч ойшоосонгүй” гэв. 

Үүний дараа  зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж бүгдийг нь дэмжив. “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа, “хаалтын гэрээ” байгуулахыг хориглоно гэсэн санал ч дэмжигдсэнээр Эдийн засгийн  идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ