Categories
мэдээ цаг-үе

Бодибилдингийн спортын түүчээ болсон “Терминатор”-ууд

Мустанг клубийн нэрэмжит Бодибилдингийн тэмцээний үеэр. 2000 он Бодибилдингийн спортын төрөлд тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн 2002 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Хамгийн сүүлд гэхэд эдний ангийнхнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн Мумбай хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс ОУХМ Г.Жамц мөнгөн медаль, ОУХМ Ч.Мянганбилэг хүрэл медалийн эзэн болсон юм. Хамгийн сонирхолтой нь дэлхийн аваргын энэхүү тэмцээнд оролцоход тэдний бэлтгэлийг нь хангуулсан багш дасгалжуулагч, спортын мастер Г.Ганбаатар хүртэл тэдний анги. Бусад нь ч мөн мэргэжлээрээ хөдөө орон нутагтаа багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэнэ.

“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос Монголдоо анхлан бодибилдингийн багш дасгалжуулагч мэргэжлээр элсэлт авч эхэлжээ. Ийнхүү Терминатор шиг биетэй болохын хүслэн болсон туранхай бор хөвгүүд1998 онд дээд сургуулийн босгоор алхаж оржээ. Энэ тухайгаа тэд “Ангийнхан дундаас Г.Ганбаатар маань л хотынх. Бусад нь хөдөөнийх. Хөдөөд бодибилдингийн спорт, домогт тамирчдын талаар үзэж харах ном товхимол бүү хэл сурах бичиг нь хүрэлцээ муутай байлаа шүү дээ. Интернэт, компьютер бол сураггүй байсан үе. Харин преставкаар хааяа кино үзнэ. Суманд ганц хоёрхон айл преставкатай. Гэтэл тэрэнд тоглуулах кассет нь олдохгүй ээ. Хот руу таньдаг найз нөхөд, хамаатан садандаа кино захина. Хэн нэгэнд нь хотоос кино ирвэл преставкатай айлдаа бөөнөөрөө цуглаж байгаад үзнэ.

Ингэсээр хэд гурван кассеттай болчихно оо. Тэдэн дотроосоо “Терминатор” киногоо өдөр бүр уйдалгүй үзнэ дээ. Бүр заримдаа өдөрт хоёр гурван ч удаа үзнэ. Тэгээд хөвгүүд нь бүгд Шварценнегер шиг бие хаатай болохын мөрөөдөл болсон улс байлаа” гэцгээв. Тэгтэл А.Эрдэнэсүрэн “Та нар терминатор шиг болохыг хүсдэг байсан бол би Жон Клот Вандам шиг бие хаатай болохыг хүсдэг байсан. Одоо бол бие хаа адилхан болсон байгаа биз дээ. Царай нь хүртэл адилхан. Хэн нэгэнд нь улаан даавуу байвал гаргаад ир. Үсээ боочихвол яг даа” гээд бусдыгаа хөгжөөв.

Тэднийг оюутан байх үед “Тайхар”, “Хар ирвэс”, “Икс макс”, “Мустанг” зэрэг хэдхэн фитнесс клуб ажилладаг байж. Тэд хоёрдугаар дамжаанд суралцаж байх үеэс “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль “Мустанг” клубтэй хамтарч ажиллах болсноор тус клубт дасгал сургуулилтаа хийдэг болжээ. Зарим нь гуравдугаар дамжаанаасаа тус клубийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болжээ. Ангийнхнаас нь хамгийн анх Г.Жамц, М.Энхболд, Ч.Мянганбилэг, М.Вандан, Г.Ганбаатар болон А.Эрдэнэсүрэн нар “Мустанг” клубийн хоёр жилийн ойн бидибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олны өмнө гарч байжээ. Энэ үеэс тэд ирээдүйн хүчтэй өрсөлдөгч болохоо харуулж, багаараа тусгай байрт шалгарчээ. Тийм ч учраас дараа жилийнх нь тэмцээнээс Г.Ганбаатар түрүүлж, Г.Жамц мөнгөн медаль хүртэж байжээ. М.Энхболд “Оюутан байхдаа багш дасгалжуулагч нарынхаа заавраар бэлтгэл сургуулилтаа хийнэ. Гарын авлага, сурах бичиг ховор учраас тухайн үедээ Оросын бодибилдингийн аваргуудын дасгалаа хийж буй зурагтай номыг харж дасгалаа хийдэг байсан. Уураг олдохгүй. Тэгээд ч өндөр үнэтэй болохоор сургууль дээрээ 50-ийн ундаагаа уугаад, 100 төгрөгийн гөөхийгөө идэж аваад бэлтгэлдээ гарна даа. Гэртээ бол лапша, цуйвангаа иднэ. Оюутан хүүхдүүдэд хэдэн арван кг-аар нь тахианы цээж мах, сагс сагсаар нь өндөг худалдаж авч чадахгүй. Ингэж идэх юм худалдаж авах нь бүү хэл автобусанд туулайчилдаг байлаа. Гэсэн ч амжилт гаргаад л байдагсан” гэвэл “Нээрээ автобус гэснээс нэгэн хөгжилтэй явдал санаанд орчихлоо” гэсээр М.Вандан ярианд оролцов. Тэрээр “Хөлний булчин чангаруулах дасгал хийсний дараа автобусанд бууж сууна гэдэг амаргүй байдагсан. Автобусны буудал орох санаатай хөлөө зөөж ядан, паацганан явахад хүмүүс их гайхдагсан. Хажуугаар зөрөх зарим нь “Энэ нэг юм чинь өдий том болчихоод өмдөндөө баачихсан юм уу даа” гэж ирээд л сүрхий эргэж хардагсан. Автобусныхаа шатаар гарах гэж 80 гарсан хөл муутай өвгөн шиг мацаж гарна. Автобусанд ороод хэсэг зогссоны дараа өвчин нь мэдрэгдэхээ больчихно. Тэгэнгүүт нэгнээсээ өрсөх гээд үсрээд буунгуут тамиргүй болсон хөл чинь өвдгөөрөө өөрийн эрхгүй нугалараад, ойчоод өгнө. Ингэж мөн ч олон удаа хувцсаа шороо тоостой хутгаж билээ. Бүр эрчтэйхэн шиг үсэрвэл газар хэд хэд эргэлдэнэ гээч” гэцгээгээд инээлдэцгээв.

Оюутан байхдаа тэмцээн уралдаанд орохын тулд биеийн крем олох гэж бөөн юм болдог байж. Шоколадан бор өнгөтэй зориулалтын биеийн крем түрхэхгүй бол булчингийн ялгаралт харагдахгүй. Тиймээс олдсон жаахан түрхлэгээ уруулын будаг, вазелинтай хольж арвилдаг байж. Үүнийг ангийнхан дундаасаа Г.Ганбаатар гардан хийдэг байж. Тэрээр “Бараг л будгийн мэргэжилтэн болсон шүү. Бор крем олдохгүй бол шар улааныг хольж бор өнгө гаргана. Вазелинтай хольж их болгоно шүү дээ” гэсэн юм.

Н.Буянтогтох “Дуу цөөтэй, гүндүүгүй болохоор нь Ч.Мянганбилэгээрээ манай ангийнхан их тоглоом хийнэ. Мянгаа маань ч тоглоом их даана. Тэгсэн нэг өдөр Мянгаа маань шинэ пүүз өмсөөд сургууль дээр ирчихэж. Тэрнийг нь бид нар анзаарсангүй. Хичээл тараад бөөнөөрөө сургуулийн хашаагаар гарсан чинь Мянгаа “Ийшээ явах уу, тийшээ явах юм уу” гээд гар нь хөдлөхгүй, хөл нь гозгоноод байж билээ. Тэгсэн М.Вандан шинэ гутлыг нь анзаараад “Яаая, манай Мянгаа ориг пүүз авчихаж. Та нар хараагүй юм уу. Тэгээд л түрүүнээс хойш ангийнхныг ийш тийш нь дагуулж яваад байсан юм байна шүү дээ. Одоо л ойлголоо” гэж ирээд л тоглоом наргиа хийж билээ. Ер нь гүндүүгүй болохоор нь Мянгаагаараа их тоглоом хийнэ ээ. Манай хүн ч тоглоом сайн даана” гэв. Т.Батбаяр “Гүндүүгүй ч гэсэн Мянгаа маань их адтай шүү. Урлагийн үзлэгээр бол ангийнхныгаа чирээд гардаг шүү дээ. Гуравдугаар дамжаанд байхдаа урлагийн үзлэгээр бүгдээрээ эмэгтэй болж, хошин жүжиг тоглосныг санаж байна уу. Тэгээд хөхөвч зүүгээд дотор нь оймс, трико чихээд төмбийлгөж байсансан. Хошин жүжгээ толилуулж дуусаныхаа дараа бүгд эгнэж зогсож байгаад дуулна. Энэ хооронд Мянгаа гар дээрээ явж байгаад дууны төгсгөлд шпагет суухаар зохиомжилсон байсан. Тэгсэн чинь төгсгөлд нь Мянгаа А-гаар суусан чинь богино юбка доороос дотуур өмд нь шууд ил гарчихдаг байгаа. Үзэгчид нир хийтэл инээлдээд явчихсан. Бэлтгэл дээрээ өөрсдийнхөө хувцастай байсан болохоор тэрийгээ ер анзаараагүй байх. Гэхдээ л манай анги түрүүлсэн” хэмээн өгүүлэв.

Гурван жилийн өмнө спортын мастер Г.Ганбаатар, Г.Жамц нар “Perfect body” хэмээх бодибилдинг, фитнесийн клубийг ажиллуулж эхэлжээ. Үүсгэн байгуулагдаад удаагүй хэдий ч өнгөрсөн жилийн Улаанбаатар хотын бодибилдингийн шилдэг клубээр шалгараад амжжээ. Г.Ганбаатар “Биднийг оюутан байх үед ихэвчлэн мэргэжлийн тамирчид л тогтмол бодибилдингээр хичээллэдэг байснаас гадна энэ нь зөвхөн эрчүүдийн спорт мэтээр ташаа ойлгодог байлаа. Одоо бол тэс өөр. Яагаад гэвэл энэ спорт зөвхөн мэргэжлийн тамирчдаас гадна эрүүл мэндэд маш тустай гэдгийг ойлгосон учраас иргэд тэр дундаа залуус идэвхтэй хичээллэх болсон. Түүнчлэн Монголд бодибилдинг, фитнесийн спорт үүсч хөгжөөд 20 гаруйхан жил болж байгаа хэдий ч нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд дэлхийн хэмжээний амжилт гаргаж чадсан. Монголын тамирчид 2014 оны дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс аваргын алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн бахдам амжилтын эзэд болсныг бүгд мэдэж байгаа. Төрөл, жин тус бүрт улс орон бүрийн шилдгийн шилдэг 20 гаруй тамирчин оролцдог. ОУХМ Ж.Нурлан мастер ангилалд алт, 85 кг жинд хүрэл, Хүсэлтүвшин фитнесс ангилалд мөнгөн медаль авснаас гадна ангийн анд ОУХМ Г.Жамц, Ч.Мянганбилэг нар мөнгө, хүрэл медаль хүртсэнд сэтгэл өндөр байна” хэмээн дасгалжуулагч, спортын мастер Г.Ганбаатар даруухан өгүүлтэл Г.Жамц “Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Бид хоёрыг энэ хэмжээний амжилт гаргахуйц сайн бэлтгэл хийлгүүлсэн хүн нь манай Ганбаа. Оюутан ахуйгаасаа өдийг хүртэл арав гаруй жил нөхөрлөж, нэгнийхээ бэлтгэл сургуулилтыг хийлгэсээр ирлээ” гэв. Ч.Мянганбилэг “Би 2002 онд сургуулиа төгсөөд хувийн бизнесээ хөөх болсон. Тэгтэл 2012 онд хоёр найз маань клуб байгуулж байгаагаа дуулгаад намайг тамирчин нь болохыг ятгасан. Ингээд сүүлийн хоёр жил Г.Ганбаатарынхаа удирдлага дор шаргуу бэлтгэл хийсний дүнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авлаа. Бэлтгэл хийж эхлэх үед Ганбаа маань “Монголдоо бүү хэл тив дэлхийд нээрээ дуурсгасан тамирчин болох ирээдүй чамд бий гэхэд “Надаар битгий тоглоом хийгээд бай. Улсын аваргаас медаль хүртэж байвал болох нь тэр” гээд ойшоодоггүй байсан. Ингээд л багш, андынхаа удирдлага дор, шаргуу хичээллэсний дүнд дэлхийн аваргын 55 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болсон” гэсэн юм.

“Ер нь бодоод байхад нэг ангийн андууд дэлхийн аваргын бодибилдингийн тэмцээнээс медаль хүртсэн анхны тохиолдол энэ байх шүү. Ангиас хоёр, гурваараа бүү хэл ганц нь л улсын аварга болсон нь тун цөөн. Бусад спортыг бодвол хоолны дэглэмдээ маш анхаарах хэрэгтэй. Илчлэг багатай хоол идэж, маш их хүч чадал шавхсан дасгал хийж, илүүдэл өөхөө шатаадаг” хэмээн С.Наранбаатар хэлтэл бүгд толгой дохин “Нээрээ ч тийм байх шүү” гэцгээв.

Тэд хэзээний эвтэй, нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй болох нь тэдэнтэй хөөрөлдөн суух мөчид өөрийн эрхгүй мэдрэгдсэн юм. Уулзалтдаа ирж амжаагүй нэгийнхээ хаана юу хийж явааг сонссон нэг нь бусдадаа дуулгана. “Ажил төрөл нь ахицтай, сайн байгаа гэж дуулдсан. Саяхан надтай холбоо барьсан” гэвэл “За ашгүй дээ” гэцгээн бусад нь чин сэтгэлээсээ талархана. Харин “Тэр маань л жаахан ажил төрөл нь базаахгүй сурагтай байна лээ” гэвэл бусад нь “Хэдүүлээ тэгвэл яаж туслах уу. Ажил төрөлгүй байгаа бол миний хамаатны ах сургуульдаа биеийн тамирын багш дасгалжуулагч авна гэсэн шүү. Өөр бас бус ажлын зар харагдсан шүү” гэцгээн санаа нь зовнино.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Адагт үлдсэн тэрбум

Энэ нь ямар нэгэн тэрбумаар илэрхийлэгдэх хөрөнгийн тухай бус харин хүн төрөлхтний хөгжлөөс гээгдэж хоцорсон тэрбум хүнийг хэрхэн сэхээх арга замыг эрэлхийлсэн ном юм. Мөн байнга л ядуу буурай гэгдэн бусдаас зээл тусламжхүртэж ирсэн бидний хувьд мөнгө тусламжаа өгч байгаа хүмүүсийн нүдээр харах боломжийг олгосон зохиолгэж хэлж болно.Зохиогч нь Пол Коллиер.Дэлхийн банкны судалгааны хэлтсийн захирал асан, Оксфордын их сургуулийн Африкийн Эдийн засгийн судалгааны төвийн захирал Пол Коллиер нь дэлхийн ядууралтай тэмцэж ирсэн нэгэн. Африкийн орнуудын эдийн засгаар мэргэшсэн, дэлхийд тэргүүлэх судлаачдын нэг тэрбээр “Мөргөлдөөний занганаас гарах нь” зэрэг олон номын зохиогч билээ. Тэрбээр “Адагт үлдсэн тэрбум” номондоо өнөөг хүртэл олон улсын байгууллагуудын үзүүлж ирсэн тусламжийн бодлогод шүүмжлэлтэй хандаж, улс орон бүр өөрийн онцлогт тохирсонхөгжлийн стратегитай байх ёстойг хүлээн зөвшөөрч, ядууралд нэрвэгдсэн улс орнуудадзориулан “Их найм” хөгжлийн шинэ, өвөрмөц гарц санал болгохыг уриалсан байна.

Уншигчдын хувьд дэлхийн хөгжлөөс гээгдэж хоцорсон адаг ёроолд үлдсэн гэгдэх тэрбумд Монгол багтах эсэх нь сонин буй за. Харамсалтай нь зохиогчийнхамгийн ядуу буурайг тодорхойлох таван шалгуурыг харвал ганц нэгээс бусад нь бидэнд ихээхэн танил санагдах вий. Дэлхий дээр туйлын ядуу буурай оронд амьдардаг тэрбум хүмүүсдөрвөн төрлийн занганд орсон байдаг гэж зохиогч тодорхойлсон. Тухайлбал адагт үлдсэн хүмүүсийн 73 хувь нь иргэний дайнд нэрвэгдсэн байдаг. Бурханы авралаар манайд тийм юм байхгүй. 29 хувь нь байгалийн баялгийн орлогыг тойрсонулс төр ноёрхсоноронд амьдардаг гэсэн нь манайхандхамааралтай тодорхойлолт. Байгалийн баялагтай орон ядуу амьдрах ёсгүйгэж олонхи монголчууд боддог. Харин зохиогч байгалийн баялгийгхөгжлийг чөдөрлөсөн занга гэдэгтээ оруулсан нь учиртай. “Ашигт малтмалаас олох орлого туйлын тогтворгүй учраас хямралд хүргэдэг. Өсөлт өндөр байх үед төсвийн зарлага маш эрчимтэй өсч болох ч хожим уналтын үедбуцааж бууруулах нь маш хэцүү байдаг. Өсөлт өндөр үед дипломат алба өргөжсөн байж болно. Гэтэл хүнд цаг ирэх үедхүмүүст хүрэх ёстой наад захын үйлчилгээний хөрөнгө оруулалтаас хасч танадаг” гэсэн нь өнөөгийн манай дүр зураг гэлтэй.”Нөөц баялаг ихтэй ардчилсан улс орнууд хөрөнгө оруулалтыг дутуу хийхээс гадна дэндүү олон тооны зардал ихтэй, үр ашиг муутай төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг” гэж тэр бас дүгнэсэн байна лээ.Байгалийн баялаг ихтэй орнуудад хүрдэг хараал, голланд өвчний тухай бол бид хангалттай ярьцгааж байгаа. “Байгалийн баялаг ихтэй байх тусмаа сонгуулийн өрсөлдөөний шинж чанарыг гуйвуулдаг. Энэ нь уг чанартаа ивээл өмгөөлөл үзүүлэх улс төрийн томилгооны бодлого (патронаж) үйлчлэх бололцоог олгодог”.”Төрийн үйлчилгээний бодлогын туйлширсан хувилбар нь ивээл хамгаалал, томилгооны улс төр бөгөөд сонгогчдыг төрийн мөнгөөр хахуульддаг явдал юм”. “Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал байх тусам ашигт малтмалаар баянардчилсан орны амжилт буурч байлаа” гэх мэтээр зохиогч судалгаагаа түшиглэн дүгнэжээ. Төр засгийнэрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх үр өгөөжтэй хяналтын тогтолцоо байсан цагт улс нийгэм ивээл, патронажийн бодлогоос салж чадна гэжПол Коллиер дүгнэсэн байна лээ. Дээр дурдсан ёроол дахь тэрбумыг тодорхойлох шалгуур үзүүлэлтээ үргэлжлүүлье. Зохиолч бол үүнийгээ занга гэж нэрлэсэн. Мөнөөх адаг дахь улсуудын 30 хувь ньдалайд гарцгүйн дээр муу хөршүүдийн дунд амьдарч байна гэжээ. Монгол далайд гарцгүй нь үнэн ч хөршүүд харин муу хэмээх ангилалд багтахгүй. Муу хөрш гэдэгтээ зохиолч иргэний дайнд идэгдсэн, өвчин зовлон хилээр хальж орж ирдэг улсуудыг хэлсэн. Үүний эсрэгээр аливаа улсын сайн өсөлт ч бас хил даван хальдаг гэнэ. Дэлхийн дунджаар авч үзвэл хөрш орнууд нэг хувь орчмоор нэмжөсөхөд хөршүүдэд нь 0.4 хувийн нэмэлт өсөлт орж ирдэг гэж тэр тооцоолжээ. “Хэрэв танай улс далайн эрэг дагууоршдог болтанайх дэлхий нийтийн хэрэгцээнд үйлчилнэ. Харин далайд гарцгүй улс болөөрийн хөршүүддээ үйлчилдэг”гэнэ дээ.Адагт үлдсэн орнуудад нийтлэг ажиглагддаг нэг занга нь тэдний 76 хувь нь урт удаан хугацаандмуу засаглал, эдийн засгийн алдаатай бодлого явуулж ирсэн улс орны иргэд гэв.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

М.Зоригт гишүүн жиргэж, зураг авахаас өөрийг хийдэггүй хүн л дээ

М.Зоригт гишүүний өөрийнх нь нэрлэснээр”Коммандлагч” гэдэг зураг

М.Зоригт гишүүн УИХ-аар ямар ч чухал ажил хэлэлцэж байсан хайхрахгүй өөрийг нь сонгосон тойрог болох Сүхбаатар аймаг руу хүлгийн жолоо залчихдаг нэгэн. Сүүлийн үед шинэ замтай болсон гээд бүр их явж байгаа бололтой. Тэрбээр энэ өдрүүдэд ч гэсэн Сүхбаатар аймагтаа ажиллаж байгаа гэдгийг нь түүний твиттер, фэйсбүүк хуудаснаас мэдлээ. Харин ч тааваараа нутгийн телевизэд ярилцлага өгч, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан шиг нийслэлийн утаанаас холдон явааг нь харлаа. Одоо ч хөдөө очсон түүнийг “Дарга дээшээ, бид яахав” хэмээн өнгөтэй өөдтэйгээ өмнө нь барьж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Учир нь М.Зоригт гишүүн бол УИХ-ыг төлөөлж яваа төрийн түшээ тул тэгж хүндэтгэхээс ч яахав.

Гэхдээ мань хүнийг хараад байхад зөвхөн жиргэдэг, зураг авдаг л хүн шиг харагдах болсоор удлаа. Хүний хобби байж болох ч УИХ ямар ч асуудал хэлэлцсэн зургаа авсаар, гар утсаараа жиргэсээр байдаг юм. Нэг талаасаа талбайн зурагчид болон хэвлэл мэдээллийн бусад зурагчдыг үнэндээ ажилгүй болгосон гэхэд болно. М.Зоригт гишүүн ямар ч хаалттай хуралдааныг нээлттэй болгож чаддаг хүн. Түүнийгээ зүгээр л гэрэл зургаар өгүүлчихдэг.

Түүний жиргэсэн болон авсан зурагнуудыг нь харахаар бас л маапаантэй хөөний эр гэдэг нь харагдаад байдаг юм. Жишээ нь олны анхаарлыг татаад авсан уулан дээр үүлэн борооны ажил хийж байгаа хоёр хүний зураг юм. Эл зургаа “Ретвийт хийхгүй байж чадсангүй. Гоё зураг” хэмээн тайлбарласан бол “Mongolian Kama Sutra” хэмээн өөр нэг зургийг жиргэж байх жишээтэй. Өөрийг нь тасарчихсан хэвтэж байхад нь наад талд нь хоёр бүсгүй селфи хийж байгаа гэх мэтээр түүний элдэв зураг үргэлжилнэ. Хүмүүс түүнийг нээлттэй гишүүн гэдэг ч үнэндээ чухам юу хийж явдаг, ямар анзааны гишүүн бэ гэдгээ өөрөө л цахим хуудсаараа илэрхийлчихдэг гэхэд хилсдэхгүй. Ер нь энэ хүн гишүүнийхээ хувьд юу хийж явдаг нь бүү мэд. Төрийн ордноор чемодан чирэх моод дэлгэрүүлсэн гэж байгаа.

Нэг зүйл сонирхуулахад М.Зоригт гишүүний талаар нэг онигоо гарсан байна лээ. Тэр нь “Талбайн зурагчдыг хоёр ангилдаг. Тэгэхдээ ордонд байдаг, ордны гадаа байдаг” гэсэн онигоо гарчээ. Тэгэхээр манай хүн ордны зурагчин болж таарч байгаа юм.

Нөгөө хэдэн гишүүд нь эдийн засаг хүнд байгаа үед төсвийн тодотголоо хийх гэж шөнийн нэг хоёр цаг хүртэл ордонд сууж байгаа тухайгаа байнгын хороон дээр гомдоллон ярьж байхад тодотголоос холуур яваа гишүүн Сүхбаатар аймагт хутга тавилгүй мах идэж, хааяадаа ядам хуруугаараа сэржим өргөсөн шигээ явна. Ер нь бол энэ хүн үүнээс өөрийг хийдэггүй хүн л дээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн оролцоо Монголын Парламентат ёсны өлгий нутагт

Хэнтий аймгийн Бин­дэр сумын Орон нут­гийн зохицуулагч Г.Нарман­дахтай ярилцлаа.

-Орон нутгийн зохицуулагч гэж ямар албан тушаал вэ. Та хэзээнээс энэ ажлыг хийж эхлэв?

-Орон нутгийн зохицуулагч нь төрийн болон орон нутгийн хэмжээний бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, иргэн болон төрийн байгууллагын хоорондын мэдээллийн гүүр болж ажиллах үүрэгтэй хүн гэж боддог. Манай суманд энэ төсөл 2014 оны гурван сараас эхлэн хэрэгжсэн. Тэр цагаас эхлэн би орон нутгийн зохицуулагчаар ажиллаж байна. Биндэр сумын иргэд нь ажилсаг, идэвхтэй, сумын удирдлага нь иргэдийн оролцооны бодлогыг маш их дэмждэг учраас ЕТГ-аас дэмжиж, Монгол Улсын хэмжээнд иргэдийн оролцоо, шууд ардчиллын загвар бий болгох төсөлд хамруулсан. Удирдлага нь дэмждэггүй газар ийм чухал бодлого хэрэгжинэ гэдэг бэрхшээлтэй байдаг талаар бусад сумын иргэдээс дуулж байсан. Ер нь иргэдийн оролцооны ажлыг зохицуулах ажилтан ИТХ-ын дэргэд ажиллуулмаар гэж бусад загвар сумдынхан ч мөн ярьж байна. Төсөл гэдэг богино хугацаанд хэрэгжээд дуусна. Харин төсөл дуусахад иргэдийн оролцоо дагаад дуусах ёсгүй. Иймээс зохицуулагч нар үйл ажиллагааг Иргэний танхимын зохицуулагч хэлбэрээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж бид ярилцаж байгаа. Манай сумын удирдлага иргэдийн оролцооны ач холбогдлыг ойлгож дэмжиж явдаг учраас иргэдээ идэвхтэй болгож, оролцоог дэмжиж чадна. Энэ төсөл нь сумын бодитой асуудлуудыг иргэдийн оролцоотой шийдэхэд тус дэм болно гэж найдаж байна.

-Таны ажлын хамрах хүрээ, үүрэг юу вэ?

-Иргэний танхимын үйл­чил­гээг чанартай, хүртээмж­тэй байдлаар иргэдэд хүргэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн мэд­лэгийг дээшлүүлж, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилго тавин ажилладаг. Иргэдийн оролцооны хуулийг УИХ-аар батлуулахын төлөө иргэдэд агуулгыг нь ойлгуулан таниулж ажиллах болно. Иргэддээ зар мэдээ хүргэж, ИНХ ба олон нийтийн хэлэлцүүлгүүдийг шинэ аргаар хөтөлснөөр үр дүнд хүрч эхэлж байна.

-Танай Биндэр сумын Иргэдийн оролцоо өмнө нь ямар байсан бэ. Энэ төсөл хэрэгжсэнээр оролцоо хэр­хэн нэмэгдэж байна вэ?

-Ер нь манай сумын иргэд их идэвхитэй л дээ. Иргэдийн оролцоотойгоор маш олон ажлууд хийгдсэн. Энэ утгаараа ч төслийг их дэмжиж байгаа. Төсөл хэрэгжсэний үр дүнд гол нь сумынхаа асуудлыг оролцооны олон арга хэрэглэн шийдээд сурчихвал энэ төслийн зорилго биелэгдлээ гэсэн үг.

-Энэ ажлынхаа арга барил, туршлагад хэрхэн суралцаж байна вэ?

-Ямар ч байсан анх эхэлж байснаа бодвол их зүйл сурч мэдэж байна. Манай төсөл орон нутгийн зохицуулагч нарыг байнгын сургалтанд хамруулж, харилцан суралцах семинар явуулдаг. Тиймээс бид бусдаасаа туршлага солилцох зэргээр сайн суралцаж байгаа. www.shuud-ardchilal.mn цахим хуудас дээр бид туршлагуудаасаа нийтлүүлж, санал солилцож байх болно.

-Сумын сайн туршлага болон анхаарах асуудлын жишээнээс ярина уу?

-Манай сумынсайн туршлага гэвэл удирдлагууд өөрсдөө биш иргэдийн оролцоотойгоор 2014-2030 оны сумынхаа хэтийн хөгжлийн төлөвлөгөөг зургаан сарын турш иргэдээсээ санал хүсэлтийг нь авч гаргасан. Энэ ажил иргэдийн сэтгэлд маш их нийцсэн. Мөн 2015 онд манай суманд хуваарилагдаж ирэх ёстой Орон нутгийн хөгжлийн санд ирүүлсэн иргэдийн саналыг багуудын ИНХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, иргэдээр өөрсдөөр нь саналыг нь эрэмбэлүүлж чадсан. Иргэд ба сумын удирдлага маш сайхан хүлээж авсан. Иргэдийн гаргасан саналуудыг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар Засаг дарга тэр даруй иргэддээ тайлбарлаж өгсөн. Иргэд хамгийн чухал асуудлуудаа сумын шийдвэрт тусгуулахаар эрэмбэлж, өөрсдөө гар өргөн шийдсэн нь давуу тал болсон.

-Ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

-“Сайны хажуугаар саар” гэгчээр бас бэрхшээл гарахгүй байна гэж юу байх вэ. Хэлэлцүүлэг сургалт хийгээд зар хүргээд, урилга өгөөд байхад зарим үед иргэд ирж оролцохгүй үе их гардаг. Энэ үед хэцүү иргэдийг яаж оролцуулах вэ гэх мэт асуудал гардаг даа. Оролцоо гэдэг нөгөө талаас сайн дурын хэрэг. Гэхдээ бид зараа бэлтгэх, хэлэлцүүлгийн хөтөлбөрөө илүү сонирхолтой болгох, өдрөө тогтмол болгоод, хурал хэлэлцүүлэг хийх хаягаа тогтмол болгож эхэлж байна. Өөрсдөд нь хамаатай асуудал хэлэлцэхэд иргэд аяндаа ирж хэвшдэг талаар зарим загвар сумынхан ярьж байна.

-Та өөрийн сумыг арван жилийн дараа ямар болно гэж төсөөлдөг вэ?

-Би ирээдүйг их өөдрөгөөр харж байгаа. Иргэдийн амьдрах орчин улам сайжирсаар байна. Иргэд маань шийдвэр гаргах түвшинд бүрэн хүрсэн томоохон бүтээн байгуулалт үйлдвэрлэл явагдсан Монгол улсад дээгүүр орох тийм жишиг сум болно гэж бодож байна. Биндэр сумынхан ажилсаг, амьдрал нь боломжийн, байгаль нь сайхан, мал олонтой. Мөн Чингис хааны төрсөн нутаг, Монголын анхны Их Хурилдай энд чуулж, парламентын засаг энд анх тулгын галаа бадраасан,Дэлүүн болдог, Онон мөрөн гээд “Монголын нууц товчоо”-ны түүхийн нутаг болохоор иргэдийнхээ санал санаачлагыг сонсож, дэмжиж, хамтаараа зүтгээд хамгийн сайхан нутаг болно гэж итгэж байна.

-Хэлэлцүүлгүүдийн мөрөөр ямар ажлууд хийж, ямар үр дүнд хүрсэн бэ?

-Ер нь нэлээд олон хэлэлцүүлэг, сургалт хийсэн. Үүний дотроос иргэдийн сэтгэлд хүрч үр дүнд хүрсэн ажлууд гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах, айл өрхүүдийн эгнээ гудамжийг цэгцлэх, жишиг эгнээ гудамж, малын хулгайтай тэмцэх зэрэг олон ажлууд хийгдээд, үр дүнтэй явж байна.

-Холбогдох шийдвэр, хэрэгжилтийн байдлаас…Танай суманд олгогдсон тэтгэлгийн хэмжээ болон энэ хөрөнгийн эх үүсвэрээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн тухайд…

-Иргэдээс гарсан саналыг дэмжиж, ажил болгохын тулд манай удирдлагууд хичээн ажилладаг. Эн тэргүүнд иргэний танхимдаа шаардлагатай тоног төхөөрөмжийг авсан. Иргэний танхим бол манай сумын уураг тархи болох ёстой гэсэн утгаараа ийм сайн дэмжиж өгч байгаа юм. Мөн сумуудад хийгдэж байгаа ажлын талаар иргэдэд мэдээлэл түгээх, сурталчлах зорилгоор сонин сэтгүүл, гарын авлага, зургийн цомог хийж байна. Иргэний танхимынхаа талаар нэмээд ганц үг хэлмээр байна. Иргэний танхим дээр “Жижүүрийн дэвтэр” тогтмол ажиллуулдаг. Энэ дэвтэр дээр иргэд санал, хүсэлтээ бичиж үлдээдэг. ИТХ-ын төлөөлөгч нар долоо хоног тутам ээлжлэн Иргэний танхим дээр ажиллаж, иргэдийнхээ саналтай танилцаж тэдний саналыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа. Иргэд ч энэ дэвтэртэй танилцаж, бусдынхаа санал бодлыг уншиж болно. Энэ хугацаанд нэлээд хэдэн зузаан дэвтэр дүүрчихээд байгаа. Аль болох хүнд сурталгүйгээр иргэдийнхээ үгийг сонсох нь чухал юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ тээж байхдаа л зар тавиад үрчлүүлье гэж ярилцсан

-ЗАРЫН ДАГУУ ХӨДӨӨНӨӨС ИРЖ ОХИНЫГ НЬ АВЧЭЭ-

Автобусны буудлын дэргэдэх зарын самбар дээр алгын чинээ цаасан дээр “Нэгдүгээр сарын 4-нд төрсөн хүүхэд өргүүлнэ” гэж бичээд наасан нь олны анхаарал татаж байна. Гудамжинд “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зар наагаад утсаа үлдээсэн нь анхны тохиолдол гэж олон хүн өчигдөр шуугилаа. Энэ зарыг харсан зарим нэгэн нь цахим хуудастаа “Зар тавиад хүүхдээ зарчихдаг болсон юм уу” гэж дургүйцлээ илэрхийлжээ. Нөгөө хэсэг нь “Гудамжинд хүүхдээ хаяад явдаг эцэг, эхчүүдээс дээр байна. Ямар ч байсан хүний гарт өгье гэсэн нь зөв” гэж өмөөрсөн байв. Бид хүүхдээ бусдад үрчлүүлэхээр шийдэж, гудамжинд зар тавьсан эмэгтэйтэй ярилцлаа. Түүнийг Э гэдэг. Нөхөр таван хүүхэдтэйгээ амьдарч байгаад бага охиноо бусдад өгчээ.

-Уучлаарай. Та хүүхдээ үрчлүүлнэ гэж зар тавьсан байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Эгч нь 39 настай. Манай нөхөр надтай чацуу. Бид хөдөө амьдарч байгаад өнгөрсөн наймдугаар сард хотод нүүж ирсэн. Амьдрал хүнд байгаа учраас л ийм шийдвэр гаргалаа.

-Хөдөө ямар ажил хийж байсан бэ?

-Олдсон ажлаа л хийдэг байсан. Би цайны газарт туслах ажилчин, цэвэрлэгч гээд бага цалинтай ажил хийдэг байсан. Манай хүн барилгын ажил хийдэг. Зуны улиралд л ажилтай байдаг. Амьдрал үнэхээр хүнд байсан.

-Тэгээд нийслэлд ирж ажил хийе гэж бодсон уу?

-Тэгсэн. Том хүү маань нутагтаа коллежид сурдаг. Одоо аравдугаар анги. Дараагийнх нь наймдугаар анги. Гурав дахь охин минь тав, бага нь хоёрдугаар ангид сурдаг. Том хүүгээ үлдээгээд гурван хүүхдээ аваад ирсэн. Гурван хүүхэд маань 97 дугаар сургуульд сурч байгаа.

-Та хоёр ажил олж чадав уу. Хаана амьдарч байна вэ?

-Би нэг орон сууцанд орцны жижүүр хийж байгаа. Нөхөр барилгын ажил хийж байна. Гэрээ орхичихоод өөрсдөө л ирсэн. Сард 40 мянган төгрөг төлөөд түрээсийн байранд амьдарч байна.

-Та бага хүүхдээ ерөөсөө ярихгүй юм.

-Ажил хийж мөнгө олж, хүүхдүүдээ хоолтой болгоё гээд хотод ирсэн. Энд ойрын ах дүү байхгүй. Хотод ирэхэд жирэмсэн болчихсон байсан. Манайх хоёр охин, хоёр хүүтэй шүү дээ. Нас ч нэлээд явчихлаа. Тэгээд л төрөх хүүхдээ бусдад үрчлүүлье гэж шийдсэн.

-Хүүхэд үрчлүүлэх талаар судалсан уу. Яагаад гудамжинд зар тавихаар болсон юм бэ?

-Судалж чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Нөхөртэйгээ ярилцаж байгаад зар тавья гэж шийдсэн. Жирэмсэн байхдаа ийм шийдвэр гаргачихсан байсан.

-Төрөөд хүүхдээ хараад тэр бодол өөрчлөгдөөгүй юу?

-Үгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрж 3.4 кг охинтой болсон. Охин минь эрүүл саруул, хөөрхөн хүүхэд. Гэхдээ өмнөх хүүхдүүдээ тэжээх гэж зүдэрч байж энэ хүүхдээ сайн хүмүүст өгсөн нь дээр гэж бодсон. Төрснийхөө дараа зараа хаана тавих вэ гэж ярилцаж байгаад ажлынхаа ойролцоо автобусны буудал дээр тавьсан.

-Зар тавьсны дараа олон хүн ярьсан уу?

-Зогсоо зайгүй утас дуугарч байсан. Зарим нь хүүхдийг чинь үзэж харъя гэнэ. Зарим нь таг болчихно. Яг ирээд үзсэн хүн байхгүй. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт нэг эмэгтэй яриад яг авах гэж байгаа юм шиг яриад байсан.

-Тэр эмэгтэй охиныг тань авсан юм уу?

-Дүү нар нь хүүхэдгүй юм билээ. Бидний наасан зарыг уншаад хөдөө байдаг дүү нар руугаа ярьсан юм билээ. Дүү, бэр хоёр нь Увс аймгаас өнгөрсөн ням гаригт ирсэн гэсэн. Тэгээд даваа гаригт манайд ирээд хүүхдээ аваад явсан.

-Та охиноо бүртгүүлээгүй байсан юм уу?

-Бүртгүүлээгүй. Бид хоёрын бичиг баримт дутуу. Тиймээс бүртгүүлээгүй байсан. Тэр хүмүүс ажил төрөлтэй, сайхан амьдралтай юм билээ. Охиныг минь зовоохгүй гэдгээ хэлсэн. Тэгээд ёс төр хийгээд охиноо аваад явсан.

-Хууль журмын дагуу бүртгүүлээгүй гэсэн үг үү?

-Бичиг баримт хөөцөлдөөгүй. Хотоос явах болоогүй гэсэн. Эргээд холбоо барих байх аа. Утасных нь дугаарыг хадгалж амжаагүй байна.

-Нялх биетэй байхдаа хүүхдээсээ хол байхаар танд хэцүү л байгаа байх даа.

-Хөхний сүү бараг ширгэж байна. Хар цай уугаад байхаар угаасаа сүү ороогүй шахам. Хоёрдугаар ангид сурдаг хүүхэддээ хөхүүлж байгаа.

-Бичиг баримт бүрдүүлж байж хүүхдээ үрчлүүлэхгүй бол хэрэгт орох юм биш биз?

-Мэдэхгүй юм. Гэхдээ бид хүүхдээ хаяагүй. Сайн хүмүүст өгсөн. Энэ хүүхдээ яаж сайн хүмүүст өгөх вэ гэж бодож байгаад л зар тавьсан. Хуульд юу гэж заасан байдгийг мэдэхгүй юм гэв.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байх ёстой. Үрчлэн авч байгаа хүмүүс нь тухайн хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргах учиртай. Үүний дагуу сум, дүүргийн Засаг дарга хүсэлтийг хянаж, шийдвэрээ 20 хоногийн дотор гаргах хуультай. Мөн хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэх тухай хуульд заажээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

“Амьдрал нулимсанд дургүй” киноны учир

Өнөөдөр монголын ний­гэм дээр дороо орохоо шахаж, ард түм­ний амьдрал өдөр бол­гон доошоо уруудаж бай­гаагаас шалтгаалан ард түмний бухимдал дээд цэгтээ хүртэл дэвэрч буй нь өнөө үеийн хамгийн эмэгнэлтэй үйл явц бо­лоод байна.

Нийгэмийн энэ хурц үйл явдлуудыг сүүлийн үед киноны залуу уран бүтээлчид уран бүтээлдээ сор­гогоор тусган үзүүлэх болсон нь нэг талаас тэд нар нийгэмийнхээ хүнд байдлыг мэдрээд зогсохгүй энэ гацаанаас хэрхэн гарах арга замыг эрэлхийлдэг болсныг ха­руулахын хамтбүтээл туурвилынхаа үндсэн арга барилыг олж эхлэж буйг мэдрүүлэх ажаам.

Саяхан нийтийн хүр­тээл болсон “Амьдрал нулимсанд дургүй”киног бү­тээ­сэн залуу найруулагч Ц.Энх­цогт мөн өнөөгийн нийгэмд хүн өөрийн зам мөрийг олохын төлөө хэр­хэн тэмцэж буйг тодорхой харуулсан нь уг бүтээлийн ололттой тал хэмээн хэлж болно.

Найруулагч “Тэнгис” кино театрт хүргүүлсэн товч танилцуулгандаа ” Энэ кинонд гоё биш, гоо байхыг хүссэн, сайхан бас саруул байхыг хичээсэн, өөртөө биш бусдын төлөө санаагаа чилээж, өнгөнд бус үнэнд ойр амьдарч яваа эгэл нэгэн бүсгүйн тухай өгүүлнэ. Хайрынхаа тө­лөө амьдралыг аргадан, сэтгэлээрээ бусдыг нар шиг ээж яваа бүсгүй хүнд хувь тавилан нь со­рил­туудыг харамгүй бэлэглэнэ.

Амьдралд маргааш юу хүлээж байгааг бид мэдэхгүй. Хүсэл хясал зэрэгцэнбайдаг энэ орчлонд бүсгүй хүн хайр энхрийлэл хүсэвч, хүйтэн жавар л хамгийн түрүүнд хацарт хүрнэ.” хэмээн өгүүлжээ.

Үнэхээр гол баатар бүсгүйЮмжир \ А.Туяа\хүний ёсоор ханийн ивээлд түшин, эвтэй найртай амьдрахыг хүсэх боловч нөхөр Ангараг \Б.Батзаяа\ нь түүний чин үнэн, шудрага сайхан сэтгэлийг үл ойлгоно. Үйл явдлын өрнөлийн явцад нөхрийнх нь тэр хандлагад бүсгүйн хадам ээж Загир | Ж.Оюундарь\гол “хорыг” найруулан хутгаж байсныг үзэгчид мэдэж авна.

Киноны дүрслэлийн хэл нилээд сонирхолтой болсон нь найруулагч, зураглаач Ц. Энхцогтын өсч ундарч буй ур чад­вартай холбоотой.Энэ кинонд утгачилсан шигт­гээнүүд, гэрлийн өвөрмөц шийдлүүд олонтаа орсон нь уг бүтээлийнхээ утга санааг тодруулахад бага­гүй үүрэг гүйцэтгэжээ.Жишээ нь: нөхөр нь гэр­тээ шал согтуу гуйвсаар оржирэхэд үүдний харанхуй өрөөний ханан дээр гэрэл, сүүдэр хосол­сон хоёр зурвас гэрэл тусч буй нь тэдний сэтгэл санаа хоёрдож буйг илт­гэсэн уран дүрслэл болсон байдаг. Гол дүрийн бүсгүй нөхрөө шархдуулсан асуудалд орж цагдаагийн газар очоод байцаагдан сууж ахуйд түүний гавлагдсан цустай гарны шигтгээ \деталь\ дүрслэл харагдах нь түүний амьдрал эмэг­нэлт байдалд орсныг илтгэсэн дүрслэл болжээ. Ийм дүрслэл шигтгээнүүд олон гарч байна. Оновчтой шигт­гээнүүд киноны дүрс­лэлд ихээхэн хүч оруул­дагийг энэ киноноос харж болно.

Найруулагч Ц.Энхцогт энэ киноныхоо төрөл зүй­лийг уянгын драм хэ­мээн тодорхойлжээ. Гэ­тэл үнэндээ эл кино нь эмэгнэлт драм болсон харагдана. Ийнхүү хэлс­ний учир бол тэр бүсгүйн амьдралд гэрэл гэгээтэй зүйл бага байгаагийн дээр уг киноны гэрлийн үндсэн өнгө гол төлөв хар бараан байгаатай холбоотой юм.

“Амьдрал нулимсанд дургүй” киноны зохиолыг Д.Энхжин бичиж, ерөн­хий найруулагчаар Ц.Энх­цогт ажиллаж, ерөн­хий зураачаар О.Ням­даваа, хөгжмийн зо­хиолчоор Б.Одбаяр нар ажиллажээ.

Гол ба туслах дү­рүү­дийг жүжигчин А.Туяа, Б.Батзаяа, МУГЖ Ж.Оюун­­дарь, жүжигчин Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох, Т.Карма, Т.Саранзаяа нар бүтээжээ.

Жүжигчин А.Туяа дү­рийнхээ дотоод сэтгэлийг нээж харуулахын тулд багагүй хөдөлмөрлөжээ. Тиймээс түүний бүтээсэн дүр үнэмшилтэй болсноор барахгүй үзэгчдийн талар­халыг зүй ёсоор хүртэж байна.

Жүжигчин Ж.Оюундарь ха­дам эхийн хорон санаа, хүнлэг бус зан чанарыг урнаар тодруулан ха­рууллаа.

Энэ киноны нэг ололт нь хөгжмийн зохиолч Б.Одбаяртай холбоотой. Тэрээр киноныхоо нилээд өрнөлтэй хэсгүүдэд тө­гөлдөр хуурын хөг аялгуу голлосон арга билгийн зохиролоор эгшиглүүлсэн урандүрслэл бүхий хөг­жим тууривсан нь оножээ.

Уг кинонддүрслэл хэллэг, утга санаа, хөг­жим, найруулга, зураг авалтын зэрэг ололттой зүйл багагүйхарагдаж буй боловч алдаж эндсэн зүйлс ч бас байна. Жишээ нь: уг кино эхлээд нилээд эрчимтэй, хэмнэл сайтай явж байснаа дундаасаа цааш тэр хэмнэл нь ал­даг­даж, илүү дутуу үйл явдлууд нилээд орж ир­сэнээр хэмнэлийн эрчим ньсуларсан тал үзэгдэнэ. Тэрчлэн зарим хэсгүүдэд хөгжмийн ая хөг нь хэтэрхий чанга бичигдсэнээс гол баатруудын үг яриа нь давхцан муу сонсогдож байна.

Хэдийвээр ийм алдаа харагдаж буй боловч “Амьдрал нулимсанд дур­гүй” кино нь өнөөгийн монголын нийгэмийн хүнд байд­лыг уран сайхны хэ­лээр тодорхой дүрслэн үзүүлж, хүнлэг сэтгэл хэ­зээд ялж дийлэх хувь ерөөлтэй байдгийг бат­лан харуулснаараа мон­голын кино урлагт нэг шинэ өнгө гэрэл, нэг шинэ өвөрмөц арга барилыг авчирснаараа ач холбогдолтой юм.

ДҮ.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Ардын нам давахгүй гэсэн даваагаараа давдаг л юм байна

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа. Өрийн тааз ДНБ-ий 58.3 хувьд хүрлээ. Та юу хэлэх вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь зүйтэй алхам. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол уг нь их өвөрмөц хууль байгаа юм. Бодлого, зарчим, шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон зорилтот агуулгатай. Бүх заалт нь шууд хэрэгжээд эхлэх биш, тодорхой хугацааны дараа үе шаттайгаар үр дүнгээ өгөх холыг харсан хууль. Шилжилтийнхээ үед явж байгаа учраас энэ хуулийн үзүүлэлтүүд ямар байх вэ гэдэг дээр онож тогтож чадахгүй хоёр жил маргалдлаа бид. Чухам өнгөрсөн хугацаанд Ардын нам өрийн таазыг нэмэхгүй, Тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг байдлаар хандсаар ирсэн. Уг нь бол Засгийн газраас энэ асуудлыг дөрвөн ч удаа өргөн барьсан юм шүү. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд учраас зайлшгүй шилжилтийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна гэж үзсэн хэрэг. Харамсалтай нь Ардын намынхан эсэргүүцсээр УИХ-аар дэмжлэг авч байгаагүй.

-Өнөөдөр тэд засагт хамтарсныхаа дараадэмжлээ?

-Тэглээ. Их том бүлэг болж, шийдлийн Засгийн газар байгуулсны голзорилго биелэв бололтой.

Хамгийн гол нь өрийн таазыг нэмэх нь амьдралд зайлшгүй бий болсон шаардлага гэдгийг Ардын намынхан хүлээн зөвшөөрч байгаа нь нэг алхам.

-Ер нь Ардын намынхан засагт орохын тулд өрийн таазыг барьцаалсан байжээ…

-Санал нэг байна. Өр нэмэхгүй шүү гэж өмнөх Засгийн газрыгнэг ч алхам хийлгээгүй. Зохиомлоор эдийн засгийг боомилж, борцолчихоод засагт хамтрангуутаа өрийн хязгаарыг нэмэхийг дэмжлээ. Тэгэхээр хэнд ч ойлгомжтой байна шүү дээ.Ардын нам давахгүй гэсэн даваагаараа давдаг л юм байна. Уг нь эртхэн энэ давааг давчихсан бол өнөөдрийнх шиг хямрал болохгүй ч байж болох байсан.

-Ардын нам өрийнхязгаарыг нэмэхгүй гэж хэтэрхий их ярьчихсандаа бантаад 60 хувь гэдэг тоог 58 болгуулчихав уу. 60 гэж оруулж ирснийг бид бид буурууллаа, Нэмж өр тавихыг нь хязгаарлалаа гэдэг тайлбар хийх юм болов уу. Гэвч58, 60 хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм бэ?

-Зарчмын ялгаа байхгүй шүү дээ. Ерөнхий агуулгаараа өрийн таазыг нэмэгдүүллээ гэдэг нь гол. Тоо нь өөр харагдах боловч агуулга нь нэг.58 байна уу 60 байна уу ямар ч ялгаагүй. Нэмж өр тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдэг байсан хүмүүс өнөөдөр өрийн таазыг нэмье гэдгийгхүлээн зөвшөөрлөө.Их ч барьсан өмхий, багабарьсан ч өмхий.Ардын намынханд ичээд байх хэрэг юу байна.

-Өрийн таазыг 58 хувьд хүргэснээр одоо юу өөрчлөгдөх вэ. Одоо байгаа манай өр гэхэд 55 хувьд хүрчихээд байна гэдэг тооцоо бий. Тэгэхээр нэмж зээл авч болох юм уу?

-Засгийн газар зээл авна л гэсэн үг. Зээлийг өр болгох уу, үгүй юу гэдэг нь өөр хэрэг. Зээлийг ашиглаж чадахгүй бол өр болдог.Ер нь зээлээс бизнесмэнүүд айдаггүй. Зээл төлөх чадавхи бий болгож чадах уу, үгүй юу гэдэг нь асуудалбайдаг. 2015 онд Засгийн газар зээл авна. Гэхдээ дотоодын зах зээлээс авна. Яагаад гэвэлөнөөдөр баталсантоон үзүүлэлтийг харахаар дотоодын зах зээлд гаргах бондын хэмжээгээр өрийн таазыг өсгөчихлөө. Харинхөрөнгө оруулалт татах, гадаадын зах зээл дээр үнэт цаас борлуулах, үгүй ядахад олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах орон зай байхгүй гэсэн үг. Уг нь олон улсын байгууллагаас авч байгаа урт хугацаатай, хүү багатай зээлийг авч ашиглах хэрэгтэй. Өнөөдөр Дэлхийн банкны таван төслийг хэрэгжүүлэх нь зөв гээд гээд УИХ-аас шийдвэр гарчихсан байгаа.Азийн хөгжлийн банкны гурван зээл, Австри улсаас дөрвөн төслийн зээл авахаар баталсан байсан.Гэтэл сая баталж байгаа өрийн тооцоогоор бол эдгээр зээлүүдийг авах энэ орон зай эргэлзээтэй болчихлоо.

-Өрийн таазыг58 хувьд хүргэлээ гээд эдийн засагт нэмэр байх болов уу?

-Огцом үр дүн хүлээх ч хэрэггүй дээ. Одообайгаа амьдралыг тасалдуулчихалгүй өдөр хоногийг залгуулах хэмжээний өөрчлөлт орлоо доо. Энэ утгаар Засгийн газар эдийн засгийг сайжруулах хагас алхам хийлээ. Уг нь эдийн засагтаа дорвитой өсөлт бий болгох өөрчлөлт хийе гэвэл өрийн таазаа хөрөнгө оруулалттайгаа уялдуулан тооцох байсан юм.

-70, 80 хувьд хүргэх байсан гэж үү?

-Засгийн газраас анх орж ирсэн санал нь 70 хувь байсан шүү дээ. Үүний цаана нэлээд тооцоо үндэслэл байсан юм.

-Төсвийн тодотголыг баталчихлаа. Анх орж ирсэн зүйлүүд нь нэлээд өөрчлөгдөв бололтой. Ер нь энэ тодотголын гол учир утга нь юунд байв?

-Нэг зүйлийг гайхаад байна. Энэ УИХ-ын дийлэнх олонхи ньхамтарч Засгийн газар байгуулсан. Тэгсэн хэрнээЗасгийн газрынхаа оруулж ирсэн бодлогыг үндсээр нь өөрчилж, танигдахын аргагүй болголоо.Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс өнөөдрийн Монголын эдийн засгийн талаар үнэлэлт, дүгнэлт хийгээд “гашуун ч гэсэн ийм арга хэмжээ авъя” гэдгээ зарлаадтөсвийн тодотгол хийх саналаа оруулж ирсэн.Гэтэл УИХ үүнийг нь үндсээр нь өөрчиллөө. Энэ нь эдийнзасгийн хямралыг мэдэрч чадаагүй,гарах арга замаа олж чадахгүй байгаагийн илрэл байх. Нөгөө талаарУИХ, Засгийн газрын бодлого зөрчилдөж байна. УИХ Засгийн газартаа итгэж байна уу гэдэг байдал эндээс үүсч байна. Үүнийг ч УИХ-ын заримгишүүд чуулган дээр хэлсэн.

-Гэхдээ ард түмний гар дээр очих мөнгөнөөс танах тодотголын санааг таныг сайд байхдаа боловсруулсан гэх юм билээ?

-Юу гэж дээ.Би 2015 оны төсвийн төслийг боловсруулсан нь үнэн. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд төслөө өргөн барьсан. ГэвчУИХ хэлэлцээгүй. Харин аравдугаар сарын 16-ны өдөр би Сангийн сайдын албаа өгсөн. Тэр үед2015 оны төсвийг хэлэлцэж эхлээгүй байсан. Дараа нь 2015 оны төсвийг Сангийн сайдгүйгээр хэлэлцэж баталсан.УИХ цэвэрөөрийнхөөтодорхойлсон бодлогоор төсвөө баталсан шүү дээ. Сангийн шинэ сайд нь 2015 оныхоо төсөвттодотгол хийж байна.

Ер нь өөрсдөө будилуулчихаад буруутныг ньгаднаас хайдаг зуршил манай УИХ-д тогтчихож дээ. Сая УИХ-ын чуулган дээр Ж.Батзандан гишүүн “Өмнөх хоёр жилд эдийн засгийг унагаж элгээр нь хэвтүүллээ. Тэр хүмүүстэйхариуцлага тооцох хэрэгтэй. Өрийн хязгаарыг нэмээд өглөө. Та нар сайн ажиллаарай” гэж хэлж байна.ТэгвэлАрдын намын санаачилгаар АН-ын аялдан дагалдсанаар эдийн засгийг уруудах нөхцөлийг УИХ өөрөө бүрдүүлсэн юм шүү. Эдийн засгийн өсч дэвжих боломжийг хааж боочихоодөөрсдөө засаг авангуутаа өрийн хязгаарыг нэмж байгаахүмүүстэйгээхариуцлага тооцохгүй юм уу гэж хэлмээр байна. Эдийн засгийгзохиомлоор агшааж,хязгаарлагдмал нөхцөл үүсгэсэн гол эзэд нь Ардын нам.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Агрохимийн шинжлэх ухаанд арилшгүй мөрөө үлдээсэн академич

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор Ж.Амгалангийн тухай хөрөг нийтлэлийг хүргэж байна.

Монголчууд бид үеийн үедээ эрдэм номтой хүмүүсээ эрхэмлэн дээдэлдэг, багшаа шүтдэг, номоо торгонд баримтаглан дээдэлдэг нэн эртний аугаа түүхтэй ард түмэн.Хүн бүхэн багштай харин багшийнхаа хэлсэн үг, заасан хичээл, сургасан сургаалийг нь өөртөө шингээн авч, итгэлийг нь олж, багш шавийн барилдлагааны алтан аргамжааг үргэлжлүүлэняваа нь төдийлөн олон биш. Монгол улсын ШУА байгуулагдсаны хойтон жил буюу 1962 оноос одоог хүртэл энэ байгууллагадаа тогтвор суурьшилтай, өндөр үр бүтээлтэй ажиллаж буй цөөн хэдэн ахмад академичдын нэг бөгөөд миний хамгийн сайн мэдэх Ж.Амгалан багшийнхаа тухай товч хэдэн өгүүлбэр бичихээр шийдлээ. Залуу дунд үеийнхэнд хэрэг болох байх. Тэртээ 1973 оны хавар намайг хөдөө 10 дугаар ангиа төгсөх гэж байхад гэнэт нэг өдөр ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Амгалан гэдэг хүн ирж химийн чиглэлээр сурахыг сонирхдог хүүхдүүдтэй уулзан хими ба түүний ач холбогдол, ирээдүйн тухай ярьж, дараа нь хүүхдүүдээр зохион бичлэг хийлгэншалгаруулж авсан хүүхдийн нэг нь би байсан юм.

Уяач хүн ирээдүйн хурдан хүлгээ унага дааганаас нь таньж сонгон алдарт хурдан ажнай болгодгийн нэгэн адил тэр холоос ирж шавиа сонгон, багш шавийн алтан аргамжааны шанг татаж явсаныг нь тэр үеийн жаахан хүүхэд би юугаан мэдэхэв.Ингэж л би Амгалан багштайгаа анх танилцсан юм. Удалгүй би 10 дугаар ангиа төгсч тэр хооронд багш маань намайг Болгар улсад Химийн технологийн их сургуульд явуулах асуудлыг шийдвэрлүүлсэн байсан.Багшийнхаа явуулж өгсөн сургуулийг 1979 онд төгсөж ирээд мөн л түүний удирдаж байсан аж үйлдвэрийн химийн тасагт орж, эрдэм шинжилгээний ажилтан болох гараагаа удирдлага дорнь эхэлснээс хойшөнөөдрийг хүртэл 35 жил хамт ажиллаж, өдий зэрэгтэй яваа маань академич багшийн маань ач буян хэмээн дотроо залбирч хүндэтгэж явдаг юм.

Миний багш бол эрдэм оюуны бүтээлүүдээрээ дотоод, гадаадад танигдсан, эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын нөр хэцүү, цаг наргүй ажилд өөрийгөө хоёргүй сэтгэлээр 53 жилийн турш зориулж яваа манай улсын оюуны сор болсон эрдэмтдийг эгнээндээ нэгтгсэн Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүдийн нэгэн төлөөлөгч юм. Академич Ж.Амгалан монгол орны хөрсний микроэлементийн тархалтын зүй тогтлыг анх удаа судлан тогтоож, манай газар тариаланд микробордоо хэрэглэх онолын үндэслэлийг боловсруулах явцдаа эрдэс элемент никель нь ургамалын бионийлэгжилтэнд эерэг үйлчлэл бүхий биологийн идэвхт элемент болохыг химийн шинжлэх ухаанд анх удаа тогтоосон дүнгОХУ –ын алдарт К.А. Тимирязевийн нэрэмжит Ургамалын физиологийн хүрээлэнд хамгаалсан докторынажлаараа дэлхийн химич эрдэмтдийн сонорт хүргэсэн нь түүний химийн шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмрийн нэг болсон юм.

Хожим нь тэрээр Хөвсгөлийн байгалийн фосфатыгмеханохимийн идэвхжүүлэлтийн цоо шинэ аргаар боловсруулах механизмыг судлан тогтоох ажлыг ОХУ-ын алдарт эрдэмтэн, академич В.В.Болдыров нарын хамтхийх явцдаа байгалийн фосфатыг механохимийн аргаар боловсруулах үед уг фосфатын талстын оронт торын хэмжээнд өөрчлөлт орж гажилт үүссэнээс болж уусах чанар нь нь сайжирч,фосфорын бордоо болох тухай онолын шинэ үндэслэлийг анх удаа дэвшүүлсэн байна. Ингэснээрээ тэрээр механохимийн үйлчлэлийн дүндкальцийн фосфат ба фторт кальци үүссэнээр уусах чанар нь сайжирч фосфорын бордоо болдог гэсэн хамтран зүтгэгч, академич В.В.Болдыровынонолд няцаалт өгч, энэ тухайгаа өөрийнгадаадад хэвлүүлсэн олон бүтээлүүддээ нийтэлж, дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэсэн бөгөөд түүний боловсруулсан энэ шинэ онолын талаар өнөөг хүртэл ямар нэг сөрөг дүгнэлт гараагүй байна. Энэ болтүүний химийн шинжлэх ухаанд оруулсан бас нэг том хувь нэмэр болсон юм. Онолын эдгээр үр дүнгүүдээрээ нэгэн сэдэвт зохиол, монограф -4, хамтын бүтээлийн ном-9, эрдэм шинжилгээний 242 өгүүлэл хэвлүүлснээс 68-ыг нь гадаадын нэр хүндтэй босго өндөртэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж, түүний бүтээлээс гадаадын эрдэмтэд180гаруй удаа ишлэл хийсэн нь академич Ж.Амгалан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн гэдгийг нотолж байгаа юм.

Дээр дурьдсан микроэлементийн судалгааны үр дүнд монгол орны хөрсний микроэлементийн тархалтын 1:200000 масштабын зураглалыг анх удаа зохиож, хэрэгжүүлэх стандарт ба аргачлалын хамт тэр үеийн Монголын томоохон 20 гаруй сангийн аж ахуйнуудад нэвтрүүлэнхэрэгжүүлсэн баэнэ ажлын практик үр дүнг мөнгөөр тооцвол одоогийн ханшаар олон их наяд төгрөг болох биз.Дараагийнх нь онолын судалгааны үр дүнд Хөвсгөлийн байгалийн фосфатыг өөрийн боловсруулсанмеханохимийн шинэ бөгөөд экологийн цэвэр технологиор боловсруулж,жилд 500000 тонн фосфорын бордоо үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нөхдийн хамт боловсруулж хэрэгжүүлэхэд бэлэн болгосон ба энэ технологийг АНУ, Хятад, Солонгос зэрэг орнууд ихээхэн сонирхож хөрөнгөө гаргаж технологийн тоног төхөөрөмжүүдээ оруулж ирэхэд бэлэн гэдгээ нотолсон боловч орон нутгийн чанартай зарим нэг шалтгаануудаас болж энэхүү үйлдвэр байгуулагдах цагаа хүлээн хойшлогдсоор байна. Хожмын нэг өдөр энэ үйлдвэр байгуулагдаж одоогоор үржил шимээ алдаж хөрсний элэгдэлд орж мөхлийн ирмэгт тулж ирээд байгаа Монголын газар тариалангийн талбайнуудыг аврах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрдэм шинжилгээнийхээ онолын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх эдгээр ажлуудыг хийх явцдаа тэрээр нийт 11 патентийн эрх хамгаалж, 14 бүтээгдэхүүний стандарт боловсруулан батлуулж, том, жижиг нийлсэн 12 ТЭЗҮ боловсруулж байж эдгээр үр дүнд хүрчээ. Багш маань химийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг хойч үедээ дамжуулагч, түгээн дэлгэрүүлэгч бөгөөд сурталчлагч гэдгийг манай ард түмэн сайн мэднэ.Түүний сургаж хүмүүжүүлсэн олон арван шавь нараас олон хүн химийн шинжлэх ухааны болон боловсролын докторын зэргийг гадаад ба дотоодод хамгаалж, олон салбарт амжилттай ажиллаж байгаа ба удирдаж хамгаалуулсан 2 доктор (Sc.D) ба 9 доктор (Ph.D) одоо түүний эхлүүлсэн судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

Багш маань хүрээлэнгийнхээ эрдэмтэн нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж, хүрээлэндээ Аж үйлдвэрийн химиийн, Фосфоритийн механохимийн болон Материал судлалын гэсэн 3 лабораторийг санаачлан байгуулж, өөрөө эрхлэгчээр нь ажиллаж, мөн олон сэдэв, төслийн удирдагчаар ажиллаж эрдэм судлалын ажлын сайн зохион байгуулагч гэдгээ харуулснаас гадна ШУА-ийн салбарын бага чуулганы даргаар олон жил ажиллаж, Химийн нийгэмлэгийг хамтран анх удаа байгуулж, дэд өрөнхийлөгчөөр нь одоог хүртэл ажиллаж байна. Тэрээр хүрээлэнгийнхээ зөвлөхөөр ажиллаж, харин сүүлийн арваад жилийн туршөөрийнбайгуулсан лабораторийн эрхлэгч ба сэдэвт ажлын удирдагчийн ажлаа шавь нартаа хүлээлгэн өгч, тэд нар нь эдгээр ажлыг нь амжилттай үргэлжлүүлж яваагаас харахад нас өндөр болтол бүх эрх мэдлээ өөртөө атгаадзалуу хойч үеэ бариад байдаггүй, харинч тэднийгээ дэмжиж чиглүүлж зөвлөж яваа нь бахархалтай.

Сүүлийн 10-аад жилийн хугацаанд шавь нарынх нь хэвлүүлсэн бүтээлүүдийн зохиогчдын нэрсийн жагсаалтанд түүний нэр эхэнд байхыг нь би хараагүй бөгөөд хааяа хамгийн сүүлд бичигдсэн өгүүлэл тааралддаг.Ёс зүйгээ сахидаг эрдэмтэн гэсэн үг. Академич Амгалан багш маань эмх цэгц сайтай, олны дунд биеэ сайхан авч явдаг, хэлж байгаа үг нь их даацтай, хэнтэй ч сайхан харьцаж чаддаг учраас хойч үеийнхэн шавь бид нартаа маш их үлгэр дууриалалтай, тэднийхээ ажил үйлсийг чин сэтгэлээсээ дэмждэг, бүх юмаа толгойдоо хийсэн хүн.

Багш маань эрдэм номыг дээдэлдэг шинжлэх ухааны хүн учраас шавь биднийхээ ажил үйлдсийг чин сэтгэлээсээ дэмждэг биднийг ирээдүйд Монголын химийн шинжлэх ухааныг та нар авч явах ёстой тиймийн тулд та нар Монголын оюуны сор болсонэрдэмтдийн төв байгууллага болох Монгол улсын ШУА-ийн гишүүн болж өөрсдийн байр сууриа эзлэх ёстой гэж байнга сургаж, бүх талаар дэмжиж ирсэний дүнд манай химичдээс 5 хүн сүүлийн 15 орчим жилийн туршидхэн бүхэнд ойлгомжтой, нээлттэй олон шатны нарийн шалгаруулалттай, эрдэмтдийн шударга өрсөлдөөнөөр хэрийн хүн давахааргүй өндөр босгыг давж академич гэдэг нэр хүндтэй өндөр цолыг хүртэхэд ахмад академич Ж.Амгалангийн анхаарал халамж тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдэгт хэн ч эргэлзэхгүй бөгөөд энэ нь түүний шавь нараа хэрхэн дэмжиж тусалдагийн хамгийн том жишээ гэж боддог.

Ер нь ихэнхдээ академич болохооршинжлэх ухааны төлөө өөрийнхөө ухамсарт бүх амьдралыг хоёргүй сэтгэлээр зориулсан, бүтээлээрээ дотоод болон гадаадад танигдсан,тухайн шинжлэх ухаанд онолын болоод практикийн өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан, өөрийн гэсэн шавь нарыг бэлтгэж чадсан, эрдэмтэн хүний ёс зүйг эрхэмлэн дагадаг, үнэнч шударга эрдэмтэд орж өрсөлддөгийг би өөрийн туулсан 10 гаруй жилийн хүнд хэцүү сорилтууд, олон удаагийн ялагдлын дүнд ойлгож мэдсэн. Ийм ч байх ёстой гэж би боддог. Учир нь Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн академич гэдэг энэ нэр хүндтэй цолыг хүссэн хүн болгон авдаг байж яасан ч таарахгүй. Шалгарч байж л хүртэх цол юм. Гадаад орнуудад, тухайлбал манай хойд ба урд хөрш улсуудад мөн л ийм замаар ШУА-ийнхаа гишүүдийг сонгодог ба нэгэнт сонгогдсон академич нарынхаа нэр хүндийг хамгаалах, тэднийхээ үгийг сонсож, улс орныхоо хөгжлийн бодлогын үндэс суурь болгодог, тэдэндээ төрөөс үзүүлэх анхаарал халамж нь өндөр байдаг юм билээ.

ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч, Ази-Номхон далайн орнуудын Материал судлалын олон улсын академийн гишүүн, Академич, доктор (Sc.D), профессор Б.Пүрэвсүрэн

Categories
мэдээ цаг-үе

“Хужирт” рашаан, сувилал, жилийн дөрвөн улиралд ажиллаж байна

Хужирт рашаан сувилал нь 1939 ондбайгуулагдсан75 жилийн түүхтэй манай улсын ууган сувиллын нэг бөгөөд жилдээ 14мянган хүн хүлээн авч эмчлэн сувилж захиргаа санхүү, эмчилгээ, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, сантехник гэсэн 5 тасагтай, 120 шахам ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Хужирт рашаан сувилал нь Монгол улсын хүн амд рашаан сувиллын тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлж нэг ээлжиндээ500-800 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар жилийн дөрвөн улиралд тогтмол ажиллаж манай орны 21 аймаг хотуудаас зорин ирсэн хүмүүсийг эмчлэн сувилж байна.

Тусрашаан сувилалд рашаан, шавар, физик, биеийн тамир, зүү төөнүүр, бариа засал, эмэгтэйчүүд, хордлого тайлах зэрэг эмчилгээний кабинетүүд ажиллаждоорх өвчнүүдийг эмчилдэг.

  • vСүрьеэгийн гаралтайгаас бусад бүх төрлийн үе мөчний өвчин
  • vТүнхний мултрал, түнхний дутуу хөгжил
  • vНуруу нугасны гэмтэл
  • vХагалгааны дараах үлдэц
  • vЯсны бороололт, удаашралт зэрэг тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд
  • vНуруу нугасны саа саажилт
  • vНойргүйдэл, ядаргаа
  • vЗахын болон төв мэдрэлийн системийн өвчнүүд
  • vХэвлийн хөндийн хагалгааны дараах наалдац
  • vЭмэгтэйчүүдийн анхдагч ба хоёрдогч үргүйдэл үр дамжуулах хоолойнүрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүд
  • vНамарс хайрст үлд зэрэг харшлын болон мэдрэлийн гаралтай арьсныөвчнүүд

Хужирт рашаан сувиллын эмчилгээнд харшлах заалтандсүрьеэтүүний бүх хэлбэрүүд хурц үедээ байгаа бүх өвчнүүд, архаг өвчний хурцдал болон хүнд хэлбэрүүд, халдварт өвчнүүд, хорт хавдар, цусны өвчинжирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, сэтгэл мэдрэлийн өвчин, архаг архидалт, уналт таталт,хэвтрийн болон мэс заслын эмчилгээ шаардах өвчнүүд, болон бие даах чадваргүй үйлчлүүлэгч орно.

Манай сувиллын эмчилгээнд хэрэглэдэг дэлхийд ганцхан “Хужиртын хар сувд” эмчилгээнийшавар, “Хужиртын хөх сувд” халуун рашаан хоёр нь бие биеэнөхцөлдүүлэн бий болгосон байгалийн хосолмол, өвөрмөц бүтээгдэхүүн юм. Энэ чанараараа хүний биед гойд зохимжтой, эмчилгээний үр дүн сайтай байдаг.

Рашаан, шаврын найрлаганд хүний биеийн эрхтэн системийн бүтэц, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эрдэс, давснууд, хүхэр, кальци, магни, фосфор, цинк, цайр, кали гэх мэт химийн элемент бодисуудаар баялаг учраас яс, мах,булчин, шөрмөс, мэдрэлийн эд, эс, цус, цусны сийвэн дахь микро элементүүдийг нөхөн төлжүүлж сэргээж өгсөнөөр эрхтэн системийн үйл ажиллагаа идэвхжин цусан хангамж сайжирч өвчин эмгэг түргэн эдгэрч архагшсанөвчин илааршдаг.

Рашаан, шавар эмчилгээг хийлгэж эхэлсэн мөчөөс эхлэн хүний биеийн бүх шар үсний нүхнүүд, мэдрэлийн эсийн ширхэг бүрийн сүвүүд нээгдэж артер венийн том ба жижиг судас өргөсөн цусан хангамж сайжирч эд, эрхтэн системийн үйл ажиллагаа сэргэн эмгэг хууч өвчний эдгэрэлтийг түргэсгэдэг.

Хужирт рашаан сувиллын эмчилгээнд хэрэглэдэг рашаан шавар нь Өвөрхангай аймгийн “Брэнд бүтээгдэхүүн”,Хангайн бүсийн үзэсгэлэн худалдаанаас “Шилдгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн”, Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанаас “Үндэсний шилдэг үйлчилгээ ба бүтээгдэхүүн” -ээр тус тус шалгарсан. Манай сувилал 2007 оноос улсын эмнэлэг үйлчилгээний байгууллагуудаас анх удаа рашаан шавар эмчилгээ үйлчилгээндээ Монгол улсын “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх аван ажиллаж байна.

Манай хамт олон үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу чанартай, сэтгэл ханамжтай хүргэх зорилт тавин ажилласны үрдүнд эмчилгээний нэр төрөл нэмэгдэж, чанар хүртээмж сайжрансувилуулагчдын тоо жилээс жилд өссөөр байна.

Сувиллын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй болгох үүднээс Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж, сувиллын илгээх картыг эрүүл мэндийн төв, аймгуудын эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үйлчлүүлэгчдэд хүргэж байна. Сувилуулагчдыг хүлээн авах анхан шатны бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн”Нэг цэг үйлчилгээ”-гнэвтрүүлж эмчилгээний цаг бичдэг болсноор эмчилгээ үйлчилгээний дараалал багасаж сувилуулагчдын сэтгэл ханамж дээшилсэн.

Өдгөө тус сувилалд сувилуулагчдад зориулсан өвөл зуны таван байр ажиллаж энгийн, люкс, хагас люкс өрөөнүүдийг санал болгож хоол үйлдвэрлэлийн тасгийн хамт олон өдөрт таван удаа амт чанар сайтайхалуун хоол цай, сүү цагаан идээ, төрөл бүрийн шүүсээр хөнгөн шуурхайүйлчилж байна.

Хужирт рашаан сувиллын онцлог давуу талууд:

– Харилцаа холбоо өндөр хөгжсөн.Үүрэн телефоны \гар утасны\ бүх сүлжээтэй.

-Дэд бүтэц хөгжсөн Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон.

-Цэвэр агаар, эрүүл орчинд чанартай эмчилгээ, амттай хоол, соёлтой үйлчилгээг үзүүлнэ.

-Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас долоо хоног бүрийн Даваа,Лхагва, Баасан гарагуудад 45 хүний суудал бүхий тохилог автобусаар сувилуулагчдад үйлчилдэг.

-Энгийн, хагас люкс, люкс өрөөнүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой.

-ам

Хамт олноороо ирэх бол амралт чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, урлаг спортын уралдаан тэмцээн, нэрэмжит үдэшлэг,зугаатай аялал зэргийг тусгайлан зохион байгуулж үйлчилнэ.

  • -Чөлөөт цагаараа Монголын эртний хот Хархорум, Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд, Орхоны хүрхрээ Улаан цутгалан зэрэг түүх соёлын дурсгалт газруудаараялах боломжтой.
  • -Бүх өрөө халуун хүйтэн ус, боловсон ОО-той
  • -Чийрэгжүүлэлтийн болон хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай
  • -Сувилуулагчдын байрууд эмчилгээний хэсэгтэй тунелээр холбогдсон учир жилийн аль ч улиралд сувилуулахад тохиромжтой
  • -Сувилуулж амрахын хажуугааркино үзэх, үдэшлэгэнд орох зэрэг урлаг соёлын үйлчилгээ үзүүлдэг.
  • -Спортоор хичээллэх бүрэн боломжтой гар бөмбөг, сагсан бөмбөгийн стандартын талбайтай
  • -Өндөр хурдны интернетийн Wireless орчин бүрдсэн.
  • -Бүх эмчилгээ үйлчилгээг цагийн хуваарийн дагуу хийж үйлчилдэг

Хужирт рашаан сувиллын хамт олон 75 жилийн түүхэнд авсан гавьяа шагналууд.

– Д.Сүхбаатарын нэрэмжит/1948 он/

-Алтангадас одонт/1980 он/

– “Рашаан шавар эмчилгээ үйлчилгээ” нь 2006 оны Өвөрхангайн брэнд бүтээгдэхүүн

– “Шавар эмчилгээ” бүтээгдэхүүн нь 2006 оныХангайн бүсийн “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч Гран-при шагнал хүртсэн.

-2007 оны Өвөрхангай аймгийн “Найдвартай түнш” байгууллага

-2007, 2008, 2010 оны Өвөрхангай аймгийн “Чанар стандартын шаардлага хангасан шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан.

-Монгол улсын эмчилгээ үйлчилгээний байгууллагууд дундаас анх удааРашаан, шавар эмчилгээ үйлчилгээндээ “Үндэсний тохирлын тэмдэг” эрхийг авсан.

-2007 ондМонгол улсын Засгийн газраас “Үндэсний шилдэг үйлчилгээ ба бүтээгдэхүүн”ээр шалгарч өргөмжлөл цом хүртсэн.

-2008 онд Өвөрхангай аймгийн “Тэргүүний байгууллага” болсон.

2008 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, шилдэг ажил олгогч байгууллага”-аар шалгарсан.

-2009, 2010 онд аймгийн “Найдвартай татвар төлөгч байгууллага, 2011 онд Монгол улсын “Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгж-ээр тус тус шалгарсан.

-2011 онд Өвөрхангай аймгийн “Хүүхдэд ээлтэй байгууллага” болсон.

-2012 онд Үндэсний татварын газрын дээд шагнал “Хөх дэвтэр”-ээр шагнуулсан.

-2012 онд УНДЕГ-ын “Шилдэг шимтгэл төлөгч байгууллага-аар шалгарсан.

-2012 онд”Гранд экспо” Үндэсний фестивалиас “Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн салбарын ТОП-5 сувилал” номинацийн 1 байр

2013 онд “Монгол чанар” үндэсний брэнд анхдугаар цомын эзэн болж өргөмжлөл хүртсэн.

2014 онд Гранд экспо үндэсний фестивалийн тэргүүн байр

Categories
мэдээ цаг-үе

Кашмерин гоёлын дээлийг хосоор нь 320-350 мянган төгрөгөөр худалдаалж байна

Сар шинийн баяр 20 гаруйхан хоногийн дараа болох нь. Билгийн тооллын шинэ оноо угтах энэ л баяраараа бид үндэсний дээл хувцсаараа дэгжирхэн гоёдог уламжлалтай. Тиймээс үндэсний дээл хувцасны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

Даваа гаригт буюу өчигдөр “Сандей” худалдааны төв амардаг учраас “Нарантуул” зах хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэр дундаа захын баруун хойно байрлах үндэсний дээл хувцас борлуулдаг хэсэг бүр ч их хүнтэй харагдлаа. Худалдан авагчид ихэвчлэн гэр бүлээрээ явж байсан бөгөөд эхнэр нөхрүүд өөрсдөөсөө гадна үр хүүхдүүддээ ч мөн дээл ижилсүүлэн авч байв. Жил бүрийн нэгдүгээр сарын дунд үеэс үндэсний дээл хувцасны эрэлт эрс нэмэгддэг талаар худалдагч нар хэлж байлаа. Тэдний хэлснээр өмнө нь эрэгтэй эмэгтэй дээл ганц нэгээрээ зарагддаг байсан бол өдгөө хосоороо зарагдах болжээ. Тиймээс лангуу бүрт ихэвчлэн төрөл бүрийн даавуун болон кашмерин материалтай хос дээлүүд өлгөөтэй харагдав.

Өнгөрсөн долоо хоногт хөдөөнөөс орж ирсэн Г.Содном гуайд хүү бэр хоёр нь дээл захижээ. Өөрснөө тэндээ мал хуйгаа хараад үлдэж. Тэдний өмсдөг хуучин дээлийг нь авч яваа учраас таарах эсэхэд нь санаа зовохгүй байгаа аж. Тэрээр “Хүү маань саарал, цайвар өнгийн, бор эмжээртэй дээл захьсан. Бэрдээ ч бас ижилсүүлж авна. Манайхан ч дээлийг шаггүй уран хийдэг болж шүү. Уламжлалт баяраараа үндэснийхээ дээл хувцсыг өмсөлгүй яахав. Уг нь сар шинээс урьтаад эмгэн маань өөрсдийнхөө дээлийг хийчихдэг байсан чинь жил ирэх тусам хараа нь муудаж, тэнхээ нь тамирдаад хийж чадахаа больсон. Тэгээд худалдаж авахаар явж байгаа минь энэ. Гэхдээ миний дээлийг яаж ийж байгаад өөрөө хийчихдэг юм. Залуудаа сард хэд хэдэн дээл хийчихдэг байлаа. Одоо бол ганц миний дээлтэй л зууралддаг болоод байна даа, хөөрхий. Гэсэн хэдий ч намайг цагаан сар болгоноор шинэ дээлтэй золгуулдаг юм. Манай бэр, охид дунд дээл хувцас хийдэг хүнгүй. Уг нь тиймгүйсэн бол энд юу гэж ирэх билээ” гэсээр бор саарал өнгийн кашмерин дээлийн хормойноос имэрч үзсэнээ худалдагчаас үнийг нь асуув. “Наад эрэгтэй кашмерин дээл чинь 180 мянга. Хосоороо бол 350 мянга. Өөр материалтай ч бий. Даавуун дээлүүд материалаасаа хамаарч 70-аас 220 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна даа” гэв.”Хүү маань иймэрхүү дээл захисан юм. Өөрийнх нь дээлийг аваад ирсэн юм. Энэ дээлэн дээр давхралдуулж тавиад үзчихэж болно биз дээ” гэвэл худалдагч залуу модон жижиг чингэлэг дээрээсээ огло харайн “Тэгэлгүй яахав, Болно. Алив би өлгүүрээс нь аваад энд дэлгээд өгье” гэв. Хуучин дээлнээс нь гурван хуруу хэртэй урт байв. Өвгөн “Доороос нь жаахан ахиу шуугаад бүсэлчихэд болох юм байна. Энэ дээлийг хосоор нь авчихъя. Эмэгтэйгийнх нь дээл бага зэрэг уртадна уу гэхээс бусдаар яав л гээ” гэсээр торондоо хийлгүүлж авав.

Эдэлгээ удаан, дулаан учраас хурган дотортой дээлийг иргэд ихээхэн сонирхох болжээ. Хурган дотортой дээлийг үйтэн хуар эсвэл үнэтэй торгоор гадарласан харагдав. Нэг сая 200 мянгаас сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Дунд эргэм насны нэгэн хос өөрсдөдөө таарах хурган дээл хайж багагүй явжээ. Хурган дотортой нь харьцангуй үнэтэй учраас бусад дээлийг бодвол цөөн байсан юм. Тэгээд ч даавуун, кашмерин, хөвөнтэй, доторгүй зэрэг төрөл бүрийн дээлийг захиалгаар нэгээс гурав хоногийн дотор хийчихдэг аж. Харин хурганы арьсны олдоц тааруу учраас захиалгаар хийдэггүй болохыг худалдагч нар учирлав. Нөхөр нь “Өнгө нь таалагдахаар багтахгүй юм. Биед яг таарлаа гэхээр өнгө, материал нь таалагдахгүй юм. Чамгүй өндөр үнээр авч байгаа юм чинь таалагдсан дээлээ авчихмаар байна. Хэд хоногоос дахиад ирэх үү?” гэвэл эхнэр нь “Тэгье. Гэхдээ зориод гарч ирсэн юм чинь чи ядаж дотуур нь өмсөх монгол хийцтэй даавуун цамцаа ав” гэв. Нөхөр нь ч толгой дохин тэд цамц, хүрэм зардаг тасаг руу явлаа. Тэнд дээлний дотуур өмсөх даавуун цамц мөн л материал, хийцээсээ хамаарч 20-оос 40 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Нөхөр нь ч “Тэр цэнхэр өнгөтэйг нь үзье” гэснээ нэг гараа алдлаад, цамцныхаа ханцуйтай чацуулж үзээд “Яг таарна. Уртадвал оёдолчноор хасуулчихна биз” гэв.

Том хүний дээлнээс гадна хүүхдийн дээл ч төрөл бүрийн өнгө, загвар, хэмжээтэй худалдаалагдаж байлаа. Торго, даавуугаар урласан нэгээс хоёр настай хүүхдийн дээл 25 мянган төгрөг бол гурваас таван настай хүүхдэд таарахаар нь 30-аас 35 мянга байлаа. Харин дээлнийхээ дотуур өмсдөг даавуун цамц таваас арван мянган төгрөг. Ханиад томуу ихтэй өвлийн энэ үед хүүхдээ тэр бүр дагуулж гардаггүй учраас тэдэнд дээл хувцас тааруулж авахад төвөгтэй байдаг талаар эцэг эхчүүд учирлаж байв. Хажуугийн лангуунаас хүүхдийн цэнхэр торгон дээл удтал сонжиж үзсэн залуу “Энэ дээлийг охиндоо өмсүүлж үзэх гэсэн юм. Мөнгөө үлдээгээд аваад явчихъя. Хэрэв таарахгүй бол маргааш солиулж, эсвэл мөнгөө авч болох уу” гэвэл худалдагч эмэгтэй “Уг нь барааг буцаадаггүй юм. Яахав томруулж эсвэл жижигсгээд солиулна гэвэл болно. Түүнээс мөнгийг нь буцааж өгөхгүй” гэвэл өнөөх залуу уриалгахан зөвшөөрөв.

Зарим иргэд “Доторгүй хэрнээ чанартай даавуун дээл авчихаад давхарлаж өмсөх зузаан хүрэм авбал ганц кашмерин дээл авснаас ялгаагүй юм. Өмсөөд явахад ч муугүй харагдана. Хүрмээ өөр дээлэн дээр сэлгээд өмч ч болно” гэцгээж байлаа. Элдэв гоёл чимэглэл, хээ хуаргүй энгийн загвартай дээл 70 мянган төгрөг бол гоёлын хүрэм 80-аас 120 мянга.

Үндэсний дээл худалдаж авсан хүмүүс хажуухан дахь бүс, малгайн тасгуудаар заавал орно. Уг нь эрэгтэй, эмэгтэй загварын кашмер болон 150 мянгаас дээш үнэтэй даавуун дээлийг дагалдуулж бүс өгч байсан юм. Гэсэн ч ихэнх эрчүүд дээлэн дээрээ өргөн ширэн бүс бүслэхийг илүүд үздэг бололтой. Ширэн бүс хийц, загвараасаа хамаарч 30-аас 45 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Дан ширэн эсвэл гоёлын тоноглолтой бүснээс сонголтоо хийж болно. Харин дээлэн дээр хамгийн их зохицдог шляп 35 мянган төгрөг. Хослуулж авбал 60 мянга болж хямдрах юм байна.

М.УУГАН-ЭРДЭНЭ