Categories
мэдээ цаг-үе

Буруу эргэлт буюу зөн совин

“Шинэ үе” продакшны хамт олон өнгөрсөн жилээс “азгүйтэж” эхэлсэн. Хамтлагийн гишүүдтэй нь холбоотой дуулиан шуугиан, хэл амтасраагүй. Хийж бүтээж, гэрэлтэж яваа залуусаар хүрээлэгдсэн атлаа энэ хамтлаг нэг л ёозгүй байх болсон. Тус продакшны бие дааж гаргасан анхны кино байдаг. “Буруу эргэлт” гэсэннэртэй.Тус кинонд дөрвөн найзын тухай гардаг бөгөөд тэдгээр залуус буруу зүйл рүү санамсаргүйгээр орж тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаагаар үйл явдал өрнөдөг. Яг л энэ кино шиг “Шинэ үе”-ийнхэнч буруу зүйл рүү орчихоод тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаа юм шиг санагдах болов. Тэд энэ эргэлтээс гарахын тулдюугаа золиосолж цаашбас ямар эрсдэл хүлээх ёстой юм бол. Жил гаруйн өмнө янз бүрийн асуудалд орооцолдож, хамтлагийнхан тархай бутархай байдалтай байгаа тухай мэдээлэл нь цахим ертөнцөөр гарах болсон. Үүний дараахан аялан тоглолтоор явж байхдаа тус хамтлагийн эмэгтэй жүжигчид бие бие рүүгээ халуун ус цацалцсан гэх хэрэг гарч багагүй хэл амны бай болсон. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй байгаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө продакшны хамт олон ӨМӨЗО-нд аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд орсон харамсалтай мэдээ ирэв. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амиа алдсан бол А.Энхжин, Р.Алтансүх нар гэмтэл авчээ. Талийгаачийн цогцсыг өнгөрсөн бямба гаригт Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор авчирсан байна. Талийгаачийг сүүлчийн замд нь маргааш үдэхээр болжээ. Энэ харуусал дагуулсан эмгэнэлтэй мэдээголон хүн сонсоод “Шинэ үе”-ийнхэн чинь юу болчихоо вэ гэж халаглаж байна. Цэл залуухан идхийж бүтээх насандаа амиа алдсан Т.Билгүүний араас харамсаад баршгүй нь. Олон хүн энэ тухай цахим ертөнцөд жиргэж, талийгаачийн араас буян ном хуруулж, зул өргөх тухай ярилцаж, өдөр судар товложбайна. Баруун дөрвөн замд байрладаг Үйлдвэрчний соёлын төв ордонд талийгаачтай салах ёс хийнэ. Гэмтсэн А.Энхжин, Р.Алтансүх нарыг удахгүй Хөх хотын эмнэлэг рүү шилжүүлж эмчлүүлэхээр болсонгэнэ. “Шинэ үе” продакшны жүжигчид Улаанбаатарт иржээ.

Тус хамтлагийн жүжигчин Э.Одбаяр талийгаачийн сүүлчийн зургийг цахим ертөнцөд дэлгэж, харууслаа илэрхийлсэн байна. Тэрбээр талийгаачтай хамт байсан сүүлчийн хормынхоо талаар ийн бичжээ. Ахыгаа маш ихсанаж байна. Бүх зүйл нүдэн дээр болж, ахыгаа хүний нутагт өвөр дээрээ хэвтүүлж байгаад алдсан ч одоо болтол итгэхгүй байна. Утас дуугарахаар ах залгаж байгаа юм шиг, булан тойрохоор урдаас гараад ирэх юм шиг… Энэ өмнөх орой нь авахуулсан бид хоёрын хамгийн сүүлчийн зураг.ҮүнийгБилгүүн ах facebook-т тавина гээд л, би яахын гэхэд тэгвэл устгахгүй, тавихгүй алдаж болохгүй гээл инээгээд байж байсан. Арай ч дээ ийм хатуу байх юм уу.Билгүүн ахын хуурамч facebook нээж “Би амьд” гээдбичээдбайгаа хүмүүс арай ч дээ… Амьддаа бие биенээ амжиж хайрлацгаая. Миний ах арай эрт бурхны орон руу явлаа даа. Дүү нь тан шиг сайн уран бүтээлч болохыг хичээх болно…” хэмээжээ.

Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Т.Билгүүн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин болсон байна. Анх тайзан дээр гарсныхаа дараа “Би ч жүжигчин болох болоогүй юм байна даа” гэж байжээ. Хошин шогийн тоглолттой байж, хүмүүст тэвэр тэврээр инээд бэлэглэдэг ч гэлээ тэрбээр өнгөрсөн жил “Намайг хүмүүс хошин шогийн жүжигчин гэж зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна” хэмээн даруухан “загнаж” байсан аж.

Түүний дэлгэцийн анхны бүтээл нь “Буруу эргэлт” кино. Магадгүй энэхүү киноны дэврүүн омголон найзуудаасаа илт ялгарах даруухан, дуу цөөнтэй, бодлогошронгуй тэр залуугийн дүр бодит амьдрал дээрх Т.Билгүүнтэй нэлээд төстэй ч байжболох талаарүеийнхэн нь ярьж байна. Хөгжилтэй нэгэн ч дэггүйтэж, буруу зүйл хүнд хийж яваагүй цайлган нэгэн байсан тухай найзууд нь дурсчээ.

“Буруу эргэлт” кино нь дөрвөн залуугийн нөхөрлөлөөр эхэлж эцэст нь буруу зүйлтэй хутгалдаж, тэр эргэлтээсээгарч чадахгүй байсаар амиа алдаж буйтухай өгүүлдэг. Харин ганцхан Т.Билгүүний дүр тэр кинон дээрээ амьд үлддэг. Тэгвэл саяхан youtube-т “Гэгээн домог”,”Шинэ үе” Т.Билгүүн гэсэн хошигнол байхыг олж үзлээ. Үүн дээр “Чи минь сонсооч…” гээд дуучин Болдын дууг дуурайж дуулж буй бололтой. Автозамын голд төгөлдөр хуур даран дуулж байх аж. Тэгж байтал нэгэн цагаан өнгийн жижиг ачааны машинхурдтай ирээд түүнийг төгөлдөр хууртай нь хамаад аваад явчихаж байгаа харагдав. Кадр солигдсоны дараа тэрбээр зүүж байсан нарны шилнийх нь нэг тал байхгүй “…Ийм болохоор чамдаа хайртай. Илүү зүйл хэрэггүй” хэмээн дуулах аж. Энэ бол түүний цагаахан хошигнол байсан байх. Гэвч магадгүй үхлээ зөгнөсөн ч юм билүү гэсэн бодол төрж буй юм. Тэр бичлэг саяхных гэдэг нь дамжиггүй. Уран бүтээлчид ер нь үхлийг зөгнөсөн байдаг нь тэдний бүтээл туувил, яруу найргаас нь тод мэдрэгддэг. Уншигч та санаж байгаа бол Б.Есүгэн охины тухай энд өгүүлье.

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Тэмүүлэл” ХК-ийн барилга дээрээс өргөгч кран унаснаас болж 12-хон настай Есүгэн охины дээр унаж, түүний алтан амийг авч одсон. Тэрээр өөрийнхөө үхлийг харамсалтай хэрэг явдал болохоос өмнө зөгнөж байсан мэт “хэрвээ би насан эцэслэвэл тэнгэр дэх сахиусан тэнгэр болно” хэмээн дэвтэртээ тэмдэглэн бичиж байсан байдаг. Талийгаач охины бичсэн шүлгүүд хэн хүнд нэгийг бодогдуулж, үнэндээ түүний гар, сэтгэл оюунаар тэрлэгдсэн шүлэг нь охиныг авьяасын охь ундарга байсныг баталж өгсөн юм.

Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасныг сонссон юмсанж. Тэр ч байтугай, “Би удахгүй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байсан гэдэг. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзсэн байдаг. Харин түүнийг сайн мэддэг ойр дотнын хvмvvс нь Борис, сүүлийн үед уруу царайтай явах боллоо. Yйлс нь бүтэмжгvй байгаа юм байх даа гэж ярьцгаасан гэдэг. Харин Борис Пастернак түүний гипсэн цээж баримал хагарч унаснаас яг арав хоногийн дараа нас барсан гэдэг. Нэг үгээр хэлэхэд, түүнд үхлийн совин татаад байж. Хүн ер нь зөн совиндоо итгэх ёстой юу.

Энэ асуултанд янз бүрээр хариулдаг. Америкийн Индианы их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн гурван зуун хүний дунд явуулсан судалгаанаас vзэхэд, гурван хүний нэг нь зөн совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин хоёр хүний нэг нь энэ тухай ярихаас ч эмээж цэрвэдэг бөгөөд муу ёрлож, яршиг удсан юмнаас холуур явах хэрэгтэй гэдгээ хэлжээ. Yнэндээ зөн совинд итгэх хэцүү. Гэхдээ хүнд зургаа дахь мэдрэхүй нь эртнээс бийгэдгийг бид ч, эрдэмтэд ч баталдаг. Yүнийг эрдэмтэд зөн совин хэмээн хэлж заншиж ирсэн байх магадлалтай байдаг. Зарим хүний зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон байсан байх.

Yхлээ харсан байдаг зарим авьяастны талаар эрдэмтэд тайлбар хийхдээ хүний эмзэг сэтгэлтэй холбоотой гэсэн байдаг. Насанд хүрсэн ямар ч хүн аз жаргалыг хүсэн мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гэнэтийн азгүй явдал, өвчин, үхлээс айдаг байна. Чухам хүн бүрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг муу совинд хүн амархан итгэдэг гэнэ. Австрийн сэтгэл зүйч Зигмунд Фрейд утсаар ярихаас үхтлээ айдаг байжээ. “Утасны цаанаас хүн дуугарах нь шөнийн харанхуйд сүнс амилах шиг болж муу ёр дууддаг” гэж Фрейд хэлж байсан гэдэг. ХХ зууны нэрт сэтгэл зүйч утсаар ярихаас ингэтлээ айдаг байсан нь хэнд ч инээдэмтэй санагдах биз. Энэ алдарт хүнд яагаад ч юм бэ, утсаар ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас дуугарахаар нь авах гэж яваад хөлийн шагайгаа гэмтээж байж. Алдартай хүмүүсийн амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ зөндөө бий. Гэхдээ жирийн амьдралд, энгийн хүмүүст ч бас зөв совин байдгийг мартаж болохгүй юм. Мэдээж өөрийн үхлээ зөгнөсөняруу найрагчид бол олон байдаг. Пастернакийн яруу найрагч, зохиолчдод “Өөрийн үхлээ зөгнөж бүү бич” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Тийм ч учраас үг амьтай гэдэг. Хүний сэтгэлээс гарч буй учир тэр үг бас зөн совинтой байхыг үгүйсгэх аргагүй юм.

Дээрх алдар цуутнууд шиг Т.Билгүүн ч тэр цагаахан хошигнолоороо бас үхлийг зөгнөсөн нь бидэнд баримтболж үлдсэн байж мэднэ. Хүн төрөлхтөнд угаасаа ёр бэлгэ гэж байсаар ирснийг дээрх жишээнүүд бэлхнээ нотлох биз ээ.

Г.ЯЛГУУН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Эртний түрэг бичээсүүдийн утгыг тайлсан АКАДЕМИЧИЙНХ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд академичийнд өнжих хүсэлт тавихаар бямба гаригийн өглөө утас цохилоо. “За хүүхээ, ажил дээрээ удах байх шүү, хүрээлэн бол миний хоёр дахь гэр. Амьдралын минь дөчөөд жил энд өнгөрсөн болохоор гэрээс ялгаа байхгүй. Хүрээд ирэх үү дээ” гэж байна. Офицерын ордны буудлын хажууханд байрлах академийн нэгдүгээр байран дээр яваад очлоо. Хэл зохиолын хүрээлэнгийнхэн академийн байрныхоёрдугаар давхарт байрладаг юм байна. Л.Болд академич өрөөндөө шавь нараа тойруулчихсан ажил ярьж сууна. Хөгшнийхөө явуулсан баншийг үдийн хоолондоо идчихээд сууж байгаа нь энэ гэнэ. Төрийн тэргүүнээс монгол хэлний цахим толь бүтээх даалгавар авсан болохоор хүрээлэнгийнхэн хагас, бүтэн сайнгүй ажиллацгааж байгаа аж.Энэ оны арванхоёрдугаар сард цахим тольтой болчих юм байна.

Хүссэн үгээ оруулаад хаймагц салаа утга, шилжсэн утга, утга зохиолын жишээ, дуудлага авиа нь сонсох хэлбэрээр, бүр уйгаржин бичгээр яаж бичих нь хүртэл гараад ирэх гэнэ. Ирэх сарын дундаас цахим хуудсаа олон нийтэд нээлттэй болгож хүмүүсийн саналыг авах аж. Хүрээлэнгийн залуус цахим толь бүтээх ажлын ард гарах гэж амралтын цагаараа ч ажиллаж эхэлжээ. Батдорж гэж залуу байна. Компьютер хэл шинжлэлээр урд хөршид сураад ирж.

Академичийн ажлын өрөө их энгийн зохион байгуулалттай юм. Нэг хана нь тэр чигтээ хэл шинжлэл, түрэг судлалын номнууд. Номын сангаас гадна ажлын ширээ, буйдантай. Багшийнхаа зургийг номын сангийнхаа дээд талын тавиур дээр нандигнан залжээ. Түрэг судлаач гэдгээр нь хэл шинжлэлийнхэн андахгүй А.Лувсандэндэв академич энэ хүний багш. Тэрээр Х.Сампилдэндэв академичтай хамт МУИС төгсөнгүүтээ Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн шийдвэртэйгээр хүрээлэнд томилогдон ирж байж. Хүрээлэнд ажиллаж эхлээд удалгүй багшийнхаа саналаар турк судлаач болсон юм байна. Багшийнхаа тухай байсгээд ярих юм. “Миний багш монгол-орос, орос-монгол толийг зохиоход гол үүрэгтэй оролцсон хүн. Хуучин цагт оюуны бүтээлийг мундаг үнэлдэг байжээ. Багш маань 1957 онд гарсан монгол-орос толийн ерөнхий редактороор ажилласан юм. Энэ толийг тухайн үеийн намын төв хороо дөчин мянгатын барилгыг ашиглалтад оруулсан дайны бүтээл туурвилаа гэж дүгнэсэн байдаг. Сүүлд орос, монгол 50 мянган үгтэй толь гэж гарсан даа. Багш маань Дамдинсүрэн гуайтай хамтарсан байдаг. Багшгуравны хоёрыг нь шахуу хийсэн байдаг юм. Цэдэнбал дарга тэр ажлыг ньОрос, Монголын хооронд төмөр зам байгуулсантай тэнцэхээр оюуны төмөр замыг тавилаа гэж үнэлсэн юм билээ. Багшийн нэг үгийг би амьдралынхаа зарчим болгосон. Хор багаддаггүй гэж байнга ярина. Бидний үеийнхэн биенээ хэмлэсээр байгаад дууслаа, үеийнхэндээ хор хийв ээ, үйл нь их хүнд тусдаг юм шүү гэсэн үг нь өнөө хэр мартагддаггүй” гэж багшийгаа дурсаж байна.

Хэл зохиолын хүрээлэнд байхдаа Б.Ринчентэй хамт ажиллаж байснаа бас дурсав. “Б.Ринчен багшийн докторын зэрэг хамгаалсан бүтээл нь хэвлэгдээгүй Унгарын Шинжлэх ухааны академид байна. Тэр бүтээлийн фото зургийг ШУА-ийнхааЕрөнхийлөгч Энхтүвшингийн дэмжлэгээр авсан. 1000 гаруй хуудастай бүтээл бий. Багшийнхаа бүтээлийгхоёр боть болгож хэвлэх ажил дээр сууж байна даа” хэмээн сонирхуулав.

Л.Болд академич турк судлаач болох шийдвэр гаргаснаасаа хойш тав, зургаан жилийн туршХөвсгөлийн цаатангууд дээр очиж, тайгаар гэр хийж үг цуглуулжээ. Турк судлаач гэх нэрийг 1978 оны хавьцаа авсан аж. Дараа нь VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судлах даалгавар авчээ. Эртний хөшөө дурсгал судалж эхэлсэн нь ийм шалтгаантай юм байна. Нэг хөшөөнийх нь зургийг ханандаа жаазлаад өлгөчихөж. Налайхаас цаахна орших мэргэн Тонюкукийн хөшөө байна. Академич хөшөөний түүхийг хагас цаг орчим ярив. Хөшөөн дээрх бичээсээс “Хятадын үг уран, торго зөөлөн. Ийм учраас уран үгс, зөөлөн торгоороо холын улсыг ойртуулж муу зан сургадаг. Аяа турк түмэн та нар энэ уран үг, зөөлөн занд нь хууртаж, хэдэн удаа сөнөв өө” гэсэн үгийг “Түүхийнхээ хувьд их сургамжтай” гэж онцолж байна. Бас “Ямар ч газрын хаантай улсад мунхаг түшмэл байвал түүн шиг гай хаана байх вэ, ийм учраас Туркийн ухаантай хаадын ард түмэнд хандаж Тонюкук би энэ хөшөөг гэрээслэн босгууллаа” гэсэн алдартай үгийг ишлэв. Турк гэдэг үгийн утгыг “сайн төр” гэж тайлснаа сонирхууллаа. За тэгээд Билгэ хааны дүүдээ зориулж торгоны замын уулзвар дээр босгосон хөшөөнөөс эхлээдтүүх өгүүлсэн хөшөө дурсгалын тухай яриа бараг цаг гаруй үргэлжиллээ. Судалгааны ажлаараа “Орхон бичгийн дурсгал” гээд дөрвөн ч боть ном хэвлүүлчихэж. “Академичийн нэмэгдэл гэж сард хэдэн төгрөг авдаг юм. Сүүлийн үед шүүмжлээд байх шиг. Тэр мөнгөөрөө ийм л юм хийдэг” гэж байна. Туркуудын голлон нутаглаж байсан газар Орхоны нутаг учраас Орхон бичиг гэсэн нэрийг өгсөн гэнэ. Туркийн түүхтэй холбоотой хөшөө, дурсгалын зургуудыг хачин тод хэвлэсэн орос ном сонирхуулав. 1889 онд анх хойд хөршид хэвлэгдэж байжээ.

“Сүүлийн үед Засгийн газар ШУА-ийг татан буулгаж их, дээд сургуулиудад нэгтгэх ёстой гэж яриад эхэллээ” гэж үг үүсгэхэд”Монгол төр шинжлэх ухааны ололтодтулгуурлаж байж л чанга байсан. Чингэс хааны үед Цэцдийн зөвлөл гэж байлаа. Хубилай хааны үед Бичгийн мэргэдийн хүрээлэн гэж байсан. Ардын засаг тогтоод дөрөвхөн сарын дараа Судар бичгийн хүрээлэнтэй болсон. Улс орны хэтийн төлөвийг тодорхойлоход эрдэм судлалын ажил хэрэгтэй гэдгийг цаг цагийн төр ухаарсан хэрэг. Ийм том уламжлал байсаар атал тэр улсад тэгдэг гэсэн хийсвэр сэтгэлгээгээр хандах нь олон урхагтай. Үгүй ядах нь аа, төрийн бодлого суларна” гэснээс өөрийг хэлсэнгүй.

Кирилл үсгийг халж, уйгаржин бичигтэйболох санаачилгын талаар ямар бодолтой явааг нь сонирхоход “Хятадууд ханз үсэгтэй 5000 жил болсон. Бид авианы бичигтэй нэлээд удлаа. Хятад ханзаа солиогүй. Бид бичгээ арваад удаа сольсон. Ийм том хөршийн нөлөөнд хэлээ мөхөөхгүй гэдэг үүднээс л бид авианы бичгийг хадгалж үлдсэн. Хятад, японууд ханзтайгаа зууралдаж болоод байхад бид уйгаржинтайгаа зууралдаж болногэдэг өрөөсгөл ойлголт. Хятадууд ногоо идэж болоод байхад бид мах идэхээ болих ёстой гэснээс өөрцгүй хэрэг л дээ. Уг үндэс хөндсөн асуудал болох гээд байгаа юм. Үе үеийн хэл бичгийн эрдэмтэд үсэг бичиг боловсруулаагүй бол биднийг ямар хувь заяа угтах байсан бол. Эртнийхийг нь мэдэхгүй юм. Сүүлийн үеийн байдлыг харвал буриад шиг холимог хэлтэй болно. Эсвэл өмнөд монголчууд шиг тулга тойрсон явцуу хоёр хэлтэн болно. Монголчууд өргөмөл хүүхдээ хүнийх гэж адалдаггүй шиг бусдаас авч өөрийн болгосон бичиг үсгээ энэ нь бидний үндэснийх, тэр нь гадных гэж ялгах хэрэггүй л дээ” гэсэн хариу өгч байна.

Биднийг өрөөнд нь яриа хөөрөө өрнүүлж суух зуур эхнэр, охид нь хэд хэдэн удаа утасдав. Сурвалжлага хийнэ гэх сургаар гэр бүлээрээ цуглаад хүлээж байгаа гэнэ. Удсан ч үгүй академичийнх руу явахаар хүрээлэнгийн байрнаас гарлаа. Гурав, дөрөвдүгээр хороолол руу таксигаар явах зуур мөн л урт яриа өрнүүлэв. Л.Болд академичийг их сургуульд сурах үед Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан зэрэг аваргууд хичээл ордог байж.Хэл зохиолын хүрээлэнд очиж Лувсандэндэв академичийн шавь болох хүртлээ А.Лувсанвандан гэдэг эрхэм хүний шавь байжээ. “Надад монгол хэл шинжлэлийн дөр суулгасан ачтай хүн. Ухаандаа би өөрийгөө батарей гэж бодоход тэр үед авсан цэнэгээрээ өнөөг хүртэл явж байна. Лу багш их дөлгөөн. Өндөр мэдлэгтэй. Мэдэхгүй юм гэж үгүй. Хэнийг ч голохгүй ярина. Залуу цагт аль дэггүйтэхийг тэр гэхэв. Манай ангийн ихэнх нь яруу найрагт сонирхолтой. Хэлний хичээлд жаахан сонирхол муутай. Өдөр бүр нэг хүүхэд Лу багшаас ямар ч хамаагүй асуулт асууж хичээлийн цагаас хугаслах даалгавартай. Нэг удаа Өмнөговийн Мөнхөөгийн ээлж таардаг юм. Нөгөөх чинь, багшаа таны трубка Английнх уу гэж байна. Багш тамхи их татна. Модон толгойтой трубкатай болсон үе. Тэгсэн багш трубканыхаа модны тухай яриад, сүүлдээ бүр Англи, Хятадын дунд өрнөсөн хар тамхины дайны тухай яриад явчихлаа. Ёстой номонд цагааширсан хүн гэвэл миний багш даа. Хүрээний намтар түүхийг мэднэ гэж. Барон Унгернийг нийслэлд ирэхэд ямар байшинд байрлуулснаас эхлээд их сонирхолтой зүйлс ярина. Би уг нь Га багшийн ажиллуулдаг утга зохиолын дугуйланд явдаг байсан юм. Ном зохиол уншдаг, хармааны шүлэгтэй хүүхэд их сургуульд элссэн болохоор тэр байх. Сүүлдээ хэл шинжлэл рүү урвасан. Манай Га багш чинь”Нууц товчоо”-г уран зохиолын дурсгал талаас нь сүрхий судалсан. Дэлхийн хэн ч энд нь хүрэхгүй гүн гүнзгий ул мөр үлдээсэн хүн дээ” гэж хууч дэлгэлээ.

Хагас цагийн дараа гэрт нь ирэв. Академичийнх гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийнөндөр цэнхэр байруудын нэгэнд дөрвөн өрөө сууцанд амьдардаг юм байна. Болд академичийн хоёр охин хүүхдүүдтэйгээ ирчихэж. Гэрийн эзэгтэй ширээ зассан том өрөөндөө урив. Академич “Манай хүн айлын өргөмөл ганц охин. Би айлын дөрвөн хүүхдийн отгон нь. Бид хоёр чинь одоо арвуулаа болсон. Жендерийн тэгш харьцаатай. Таван эрэгтэй, таван эмэгтэйтэй болохоор март, цэргийн баяраар хүйсийн харьцаа тэнцдэг юм” гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв. Эдний том охиныгХалиун гэдэг юм байна. Хөнгөн үйлдвэрийн инженер технологич мэргэжилтэй аж. Харин бага охин Булган нь энд Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгсөөд Германдсурч байгаад иржээ. Л.Болд академич “Төгсөөгүй сургууль байхгүй. Манай хамгийн олон дипломтой хүн. Тэр халдвар нь том зээд маань халдчихаад болдоггүй. Миний амины зээ байгаа юм. Төгөлдөр хуурч. Францад сурч байгаад одоо Швейцарьт сурч байна. Ахиад хоёр жил болно гэхээр нь нүүр өгөхгүй байгаа” гээд мушилзав. “Хөгжмийн урлагийг Европоос харах нэг өөр. Дорно дахинаас бас өөр шүү. Зээдээ дорно дахины нэг сургуульд заавал сурах ёстой шүү гэж захидаг юм” хэмээн яриагаа үргэлжлүүллээ.

Академичийн зээ нартом болжээ. Том охиных нь ууган хүүхэд нь Швейцарьт байгаа төгөлдөр хуурч бүсгүй юм байна. Бага хүү нь МУИС-ийн эдийн засгийн сургуулийн оюутан аж. Бага охины том хүү нь нэгдүгээр сургуульд сурдаг юм байна. Том хоёр зээшиг нь орос сургуульд оруулах төлөвлөгөөг гэрийнхэн нь гаргасан байсан ч өвөө нь суулт зарлах шахаж байж монгол сургуульд оруулжээ. Монгол хэлтэй хүн болгох гэж тэмцсэн нь тэр гэнэ. Дөрвөн нас хүртлээ Германд байсан зээ нь нар, гоё гэдэг хоёрхон монгол үгтэй ирж байж. Саяхан герман хүний яриаг сонсоод ойлгож байгаагаа өвөөдөө хэлжээ. Академич “Тийм багадаа ярьж байсан хэлээ одоо ойлгоод байна гэхээр сонин юм шүү. Поппе гэжОросын эрдэмтэн бий. Герман руу гараад тэндээсээ Америкт очиж амьдарсан юм. Шинжаанд төрсөн хүн л дээ. Багаас нь харж байсан хүн нь хятад хөгшинбайж. Хятадаар хэлд орсон гэсэн үг. Тэр эрдэмтэн ерэн нас хүрч байж нас барсан. Сүүлдээ хятадаар ярьж байсан гэдэг. Тайлагдаагүй нууцын нэг гэж боддог юм” гэж ярив. Булганыотгонохин нь эдний гэр бүлийн гол “командлагч”, дөрвөн настай Есүй. Биднийг сууж яриа өрнүүлэх зуур хөгжим дуугардаг номоо дэлгэж байгаад “Снегурочка” дууны аянд бүжиглэнэ гэж үзүүлж байнаа. Манай зурагчныг аппаратаа барихаар л пооз авч өмнүүр нь гүйнэ.

Гэрийн эзэгтэй Доржханд Геологийн яаманд хуулийн зөвлөх албыг олон жил хашжээ. Дөрвөн сайдын нүүр үзсэн гэнэ. Ховдын уугуул хүн юм байна.Л.Болд гуайн тухай ярихаараа “Багш чинь” гэж ирээд яриа дэлгэнэ. “Багш чинь хангайн хүн хэрнээ Ховдын байгалийг сайхан гэнэ. Цамбагарав уулыг их шүтдэг юм” гэхэд академич хажуугаас нь “Би Ховд руу олон явсан л даа. Өнгөрдөг зун хөгшинтэйгөө анх удаа хамт очлоо. Ай мөн ч гоё байна аа. Нөгөө Буянт гол дуун дээр гардаг шиг “Уудам шаргал хөндий…” тэр чигээрээ дурайгаад ирж байгаа юм” гэж хэлээд цайгаа оочиллоо.

Зочны өрөөний ханын шүүгээнд аяга шаазангийн иж бүрдэл, чамин хэлбэр дүрстэй хундага савыг өнгө өнгөөр нь өржээ. Эзэгтэйн хобби гэнэ. Заан гэхэд л янз бүрээрээ байна. Эзэгтэй “Дээхнэ үед нэг гишүүн зурагтаар жаран заантай гэж ярьж байна лээ. Миний цуглуулсан заан ная дөхөх байх шүү” гэж байна. Энэ гэрийн шүтээн нь Далай ламын хөрөг. Зочны өрөөнийхөө хоймор хэсэгт залжээ.

Зочны өрөөнд буйдан, цайны ширээнээс гадны хоёр ч номын шүүгээ зэрэгцүүлжээ. Мөн л хэл шинжлэл, турк судлалын номнууд дүүрэн. Академичийн ажлын өрөөг нь сонирхлоо. Ханаар нь дүүрэн ном өрсөн мөн л хэл шинжлэл, турк судлалынх аж. Мөнгө хайрлахгүй авдаг ганц эд нь ном гэнэ. Турк судлалын ном гэхэд л төрөл бүрээрээ. “Эртний турк, монгол хэлний хэл зүй, үгийн сангийн судлалыг сонирхож ажилладаг хүн дээ би. Монгол хэл шинжлэлийн түүхийг бас их сонирхоно. Миний номнууд голдуу тэр чигийнх” гэж ярив. Монголд ганцхан хувь ирсэн ном ч байгаа гэж академич сонирхуулав. Өвөөгийн амины ганц зээ охины зураг номын санд нь лав л хоёр харагдлаа.

Эзэгтэй нэг сонирхолтой хууч дэлгэв. “Багшид чинь гадны эрдэмтэд ирэхээрээ доллар өгдөг байлаа. Хуучин цагт доллар гэдэг амар олддог зүйл биш л дээ. Тэрүүгээрээ голдуу ном авна. Нэг удаа гадны эрдэмтний өгсөн хорин долларын 18-аар нь багш чинь ном авдаг юм.Үлдсэн хоёр доллараар нь би Улаанбаатар зочид буудлын доод давхраас нэг доллар наян центийн “Кристиан диор”-ын ус авчихлаа. Дараа нь дахиад хорин доллар бэлгэнд ирлээ. Ноолууран цамц анх гарч байсан үе. 18 ам.доллараар нь ноолуурын цамц, үлдсэн хоёр доллараар нь гурван ширхэг FA саван авсан юм. Гэтэл нэг өдөр НАХЯ-нд дуудагдав аа. “Яахаараадоллартай байдаг юм, хэн өгсөн бэ” хэмээн асууж байлаа” гэж хэлээд инээмсэглэв.

“Эрдэмтний эхнэр байх хэр хүнд алба вэ” гэж асуухад “Ерээд онд их хэцүү байлаа. Том зээ төрчихсөн, ээж нь оюутан. Хүүхдээ тэжээх сүү байдаггүй. Мах, хүнс ховор. Наймаа ид эхэлж байсан цаг.Багшид чинь ажлаа боль наймаанд яв гэлээ. Тэгсэн чинь Орос рууявж доктор хамгаалж ирээд номоо хаяж гахай үүрнээ л гэж байна. Түүнээс хойш энэ сэдвээр ярихаа больсон. Хүний нутагт цол хамгаалах өвгөнд хэцүү байсан байх. Надад бүр хэцүү байлаа. Ул боов, ууц, нэг авдар архи ачаад Улаан-Үүдэд очлоо. Эрдмийн зөвлөлийнх нь хамгийн залуу нь гэхэд л багш шиг чинь хүн. Буурал толгойтой мундаг хүмүүс.Илтгэл тавьж байгаа хүн рүү огт хардаггүй, сонсоод сууж байдаг юм билээ. Би чинь тэнд улаан дээл, ногоон бүстэй гүйгээд байдаг. Бараг хорин удаа таван давхарт гарсан байх. Нэг давхрын ресторанд идээгээ засчихаад шийд гарахыг хүлээж байгаа нь тэр. Нэг харсан манай хүн хөлсөө арчиж байна. Нэг орос хүүхэн гараад ирлээ. Бүх юм болсон гэж байна. Удсан ч үгүй тогтоол уншиж эхэлдэг юм. Юу ч сонсогддоггүй. Гэтэл алга ташаад явчихлаа. Өвгөнтэйгөө уулзах завдалгүй шатаар уруудаад гүйж явлаа. Амьдралд хэрэггүй номын хүний ар гэр ч хэцүү шүү дээ. Багш чинь сүүлийн таван жил талх аваагүй. Дээхэн нэг талх авсан юм. Амьдрал аймаар болж, 5000 төгрөгөөр хоёр талх авлаа гэж толгой сэгсрээд сүйд орж ирсэн. Хэдэн төгрөгийн цалинтайгаа мэдэхгүй хүн шүү дээ” гэж хууч дэлгэлээ. Талхны тухай ярьтал түрүүнээс хойш дуугүй сонсч дуусан академич”Тэрийг ярих хэрэг байна уу” гэж мушилзажбайна. Зээ охин Есүй энэ хооронд огт зүгээр суусангүй. Дуулж, бүжиглэж, цэцгээ усалж, зурагчны өмнө пооз авч, сүүлдээ бүр төгөлдөр хуурын ард тухлаад авав. Эмээ нь ноттой дуу хэвлэсэн хуучны ном төгөлдөр хуурынх нь өмнө тавихад хэзээний хөгжимчин шиг хуудсыг нь эргүүлж ирээд, толгойгоо үл ялиг гилжийлгэж байгаад хөгжмийн товчлууруудыг хэвлүүхэн гэгч нь тоншиж эхэллээ. Эмээ нь “Гавьяат шиг л байгаа биз” гэж ирээд өхөөрдөнө. “Хөгжимдөж” дуусангуутаа ёсолж, алга ташуулж тэрүүхэндээ тоглолт хийчихэв. Өдөрт хэд хэдэн удаа “төгөлдөр хуурч” болж гэрийнхнээ хөгжөөдөг гэнэ. Есүй эмээтэйгээ өдрийг өнгөрөөдөг аж.

Л.Болд академич эхнэртэйгээ 1966 онд МУИС-д элссэнийхээ дараахан сангийн аж ахуйн намрын ажлаар танилцаж гэр бүл болжээ. Жаргалантын сангийн аж ахуйд төмсний талбайд нэг нь хүрзээр төмс гишгэж, нөгөө нь түүж танилцаж байж. Тэр үеийн залуусын жишгээр ахынхаа хажуу өрөөндхоёр модон хайрцаг, хоёр чемодан, хоёр гудас, цагаан ортой амьдралаа эхэлсэн аж.

“Танай хүн цаатангууд руу их явдаг байсан гэсэн. Ихэнхдээ эзгүй байдаг байжээ дээ” гэхэд “Ихэнхдээ эзгүй байсан шүү. Хавар гэрээ барихад байхгүй. Намар гэрээ дулаалахад эзгүй. Цаатан руугаа яваад ирэхээрээбөөстэй хувцастай л босго давна. Гэхдээ багшийн чинь ажил их буянтай. Манай хүн арваад доктор төрүүлсэн. Энэ өрөөнөөс нэлээд нь жигүүр ургаж ниссэн. Бүр гадаад шавь хүртэл байсан. Роберт гэдэг румын залуу байлаа. Тэр үед цаг хэцүү учраас улс нь чадлаар бага, дайн тулаантай. Багш чинь Сангийн яамаар явж хэдэн төгрөг олж өгч, дээл хувцас бэлдэж өгч байлаа. Ер нь би өвгөнийхөө шавь нарыг цол зэргээ хамгаалаад гарахад нь их бэлгэдэлтэй үддэг. Шүдэнз зурна. Гал шиг бадарч яваарай гэсэн бэлгэдэл. Шинэ хүн төрж байна гэсэн бэлгэдлээр дээл хийж өгнө. Шавь нарыг нь их эрхлүүлнэ ээ” гэж ярив.

Л.Болд академичийн өвөг эцэг нь Амарбаясгалант хийдийн том лам байсан гэнэ. Алдар нь Гүнгэр. Одоо эдний удмын ургийн овог болжээ.Академичийн аав Лувсандорж чАмарбаясгалант хийдэд шавилж байжээ. Залуугаасаа багшийнхаа зөвлөгөөг дагаж хар болсон ч ойр зуурын уншлагатай байж. “Аавыг хар болох үед цаг хэцүү байсан л даа. Алтанбулагийн сэргийлэхэд лам нарыг бариулах ажил хийлгэх гэж дуудаж л дээ. Тэр бэрх ажлаас зугтаж цэрэгт олон жил болсон байдаг. Өвөг эцгээс минь үлдсэн хөөрөг,арваад мөнгөн аягийг хөгшинтэйгөө амралтанд явах хойгуур хулгай аваад явчихсан юм. Дамдинсүрэн гуай цай уухад заавал мөнгөн аягаар яах юм, ам түлчих гээд хэцүү гэдэг байсанюм. Нээрээ их гоё үг. Би Хушаат сумын бага сургуульд сурдаг байлаа. Тэр үед сурагчид лам нарын хөөргөөр чернилийн сав хийдэг байлаа шүү дээ. Хөөрөг тийм үнэ цэнэгүй байсан үе бий. Сүүлд бэхийн шилэн сав гарч ирсэн” хэмээн яриа дэлгэлээ. Өвөг эцгээс нь өвлөж үлдсэн зүйл гэж бор модон эрхи сонирхуулав. Оюутан зээ хүү нь өвгөөсөө үлдсэн эд зүйлийг хадгалдаг гол хүнгэнэ.

Том охин Халиунтай гал тогоонд хоол, цай бэлдэх үеэр нь хууч хөөрөхөд аавынхаа талаар “Миний аав хүүхдүүдээ эрхлүүлэх дуртай. Зээ нартаа бол бүр амь. Зээ нараа миний бурхан л гэнэ. Ямар ч ажлыг дуустал нь, нямбай хий гэж их захина. Өөрөө их нямбай хүн л дээ” гэж ярив.

Эзэгтэй ойрд цагаан сарын бэлтгэл гээд зав зай муутай байгаа аж. Академичийнд хэд хэдэн дээд сургууль, академийнхан золгуут хийхээр ирдэг гэнэ. Доржханд гуай “Хориод шавь нь гэхэд л дөч, тавь болж орж ирнэ. Уг удмаас гэхэд багшаас чинь ах улс хүртэл ургийн дээд хүн гэж ирж золгоно. Жил бүр золгуутаар ирэх хүмүүсийн нэрсийг 100, 200-гаар жагсааж байгаад бэлгээ бэлддэг. Энэ жил ураг саднаас гэхэд таван өлгийтэй хүүхэд нэмэгдсэн” хэмээн сонирхуулав. Ямар сайндаа л хамаатных нь нэг хүүхэд бэлэг өрсөн жижиг өрөөгөөр нь шагайгаад “Хөөх бараг нэг портер бэлэг байна шүү дээ” гэж дуу алдахав. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвынхтай айлсаж зусдаг болохоор их дотно гэнэ. Цагаан сараар гэр бүлээрээ ирж золгодог хүмүүсийн нэг юм байна. Эзэгтэй цай аягалах зуураа”Сайд байхдаа дохиогоо хангинуулж ирээд, хамгаалалтын машин зогсоож байгаад иржзолгодог байлаа. Таарсан хүмүүс их бэлгэшээнэ. Байж байгаа нь их сайхан, монголжуу хүн. Манайд байсан хүмүүс хүүхдээ золгуулахаар тэрэн шиг сайн хүн болоорой гэж ерөөнө. Ийм үг сонссон аав, ээж бэлгэшээнэ гэж жигтэйхэн. Манай Тэрбишдагва чинь далай лам дээр очоод ирэхдээ хүртэл танайхыг даалгасан шүү гээд арц утлага хүртэл авчирч өгдөг юм” гэж яриа дэлгэв. Академичийнхаас гархад 20.00 цаг өнгөрч байлаа.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Б.Батдэлгэр: Манай компани “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг чанарын өндөр түвшинд, стандартын дагуу барьж өгсөн

“Бүрэн цутгамал” ХХК”Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг 85 хувьтай барьжээ. Өөрөөр хэлбэл, сургуулийн өргөтгөлийн барилга барих ажил дуусч байсан гэж хэлж болно. Паркетан шал шахах, хаалгасуулгах, плита наах гээд дотоод засал чимэглэлийн маш бага ажил үлдсэн байжээ. Гэтэл “Сант” сургуулийн удирдлагууд гэнэт хамтран ажиллах гэрээгээ цуцалж, бүр ажлын хөлс болон барилгын материалын санхүүжилтийн 500 орчим сая төгрөгийг өгөөгүй байна. Тэд хийсэн ажлын хөлс болох үлдэгдэл мөнгөө авах гэхээр “Та нар шүүхдээд ав. Тэр мөнгийг чинь өгөхгүй” гэх болжээ. Энэ талаар “Бүрэн цутгамал” компанийн захирал, Монгол Улсын Тэргүүний барилгачин Б.Батдэлгэртэй ярилцлаа.

-“Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барих гэрээ байгуулсан тухайгаас яриагаа эхлэх үү?

-2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр манай “Бүрэн цутгамал” компани “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулсан. Ингэхдээ бүрэн төсөвтэйгээр буюу өргөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийг манай компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан. Улмаар 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс бид барилгын ажлыг эхлүүлсэн. “Сант” сургуультай хийсэн гэрээний ажилэхлэхдээ л хэл амтай байсан.

Биднийг ажлаа эхлүүлэхэд өргөтгөл барих газрын маргаан намжаагүй, оршин суугчдын хэл ам, гомдол тасраагүй байсан. Хэдийгээр газрын зөвшөөрлөө авчихсан байсан ч биднийг оршин суугчид үг хэлээр доромжилж, чулуу зэрэг элдэв юм шидэх зэргээр эсэргүүцлээ үзүүлж байсан. Гэсэн ч бид газар шорооны ажлаа эхлүүлсэн. Үүнээс гадна тус сургуулийн талбайн зохион байгуулалт барилгын ажил хийхэд бэрхшээлтэй байсан. Өргөтгөл барих эзэмшлийн нийт талбай 600 гаруйкв.метр байсны 500 гаруйд нь өргөтгөл бариулсан. Тэнд ажилчдын хөдөлмөр аюулгүй байдал, тоног төхөөрөмжөө байрлуулах боломжгүй гээд асуудал нэлээд байсан. Гэсэн ч бид ажлаа үргэлжлүүлж, зоорийн давхрууд болон нэгдүгээр давхраа маш богино хугацаанд цутгасан. Энэ хооронд “Сант” сургуулийн удирдлагууд бидэнд мэдэгдэлгүйгээр өргөтгөлийн сантехникийн ажлыг өөр компаниар хийлгэхээр гэрээ хийчихсэн байсан. Бид гэрээний заалтаа бариад, “Яагаад гэрээгээ зөрччихөв өө, бид бүх ажлыг хийхээр гэрээ хийсэн шүү дээ” гэхэд асуудлыг хүлээж аваагүй. Тухайн үед бид нэгэнт ийм юм болчихсон юм чинь хийх ажлаа үргэлжлүүлье гээд ажилдаа орсон. Ингэж байтал долдугаар сарын 23-ны өдөр намайг “Сант” сургуулийн удирдлагууд дуудаж “Манайх спорт заал буюу 4-5 дугаар давхраа бариулахаа болилоо. Гурван давхраас дээш давхартайг барих гэхээр “Жигүүр гранд”-аас хэл ам гаргаад байна. Баривал “Жигүүр гранд”-ын офиссын байрны цонхыг хаах юм байна. Тэгвэл “Жигүүр гранд”-ын удирдлагаас биднийг шүүхэдөгөөд барилгын ажлыг бүр мөсөн зогсооно гэж байна. Тиймээс ядаж эхний удаа гурван давхар өргөтгөлтэй үлдэе. Хэсэг хугацааны дараа бид нэмж давхар барина”гэсэн. Тэгэхээр нь бид ч асуудлыг нь ойлгож, албан бичгээ өгөөрэй гэсэн. Анхнаасаа бүх юм төлөвлөгдсөн, зураг төсөл нь гарчихсан зүйлийг хугаслана, болино гэдэг өөрөө их асуудал. Шийдвэрлэх, дахиж төлөвлөж, тооцоолох асуудал зөндөө гарч ирдэг. Жишээ нь спорт заалтай төлөвлөгдөхдөө сэндвичэн дээвэртэй байхаар зурагдсан бол гурван давхар болгохоор хавтгай дээвэртэй болох гээд асуудал их байсан. Иймээс зураг төслийг дахин боловсруулж гаргах ажил ундрах тул эдгээрийг шийдэж өгнө үү гэсэн албан бичгийг бид “Сант” сургуулийн удирдлагуудад өгсөн. Гэтэл бидний албан бичгийг авч хэлэлцээгүй. Харин “Ажлаа яаралтай үргэлжлүүлээд гурван давхар болгоод өг” гэсэн. Бид дахин хуралдаад уг сарын 30-ны өдөр дээрх асуудлуудыг шийдэж өгөөч гэсэн албан бичиг дахин өгсөн. Мөн манай компанид олгох санхүүжилтийг шийдэж өгөхийг хүссэн. Эдгээр асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол бид долдугаар сарын 31-нээс ажлаа зогсооно гэсэн. Анхнаасаа санхүүжилтүүдийг дандаа дутуу өгч байсан. Бид өгсөн санхүүжилтэд тааруулан шаардлагатай материалаа авч, ажлаа урагшлуулж байсан. Үүнийг бид асуудал болготол Сант сургуулийн удирдлагуудын зүгээс “Та нар шаардлагатай бараа материалаа эхлээд авчирч тавиад юмаа хий. Тэр үед бид үе шатны санхүүжилтийн 50 хувийг өгнө. Үе шатны ажил дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг өгнө” гэсэн. Гэрээнд ийм зүйл байгаагүй ч бид ажлаа үргэлжлүүлэхийн тулд барилгын материалыг компаниудаас зээлээр авсан.

-Та бүхний өгсөн албан бичигт ямар хариу өгсөн бэ?

-Бидэнд ямар ч хариу ирүүлээгүй.Тэгээд бид наймдугаар сарын 5-наас ажлаа эхлүүлсэн. Ингээд 12-ны өдөр гуравдугаар давхрын цутгалт эхэлсэн. Ингээд байж байтал Сант сургууль дахиад л гэрээгээ зөрчсөн. Салхивчны компани авчирч, салхивчуудыг хийлгэхээр болсон байсан. Уг нь бол гэрээгээр манай компани хариуцах ёстой. Бид ахиад л “Та нар гэрээгээ зөрчиж байна, бид салхивчийг өөрсдийн туслан гүйцэтгэгчээр хийлгэнэ” гэхэд Сантынхан “Тэгвэл гэрээгээ цуцал, явцгаа” гэсэн. Бид нэгэнт эхлүүлсэн учраас ажлаа үргэлжлүүлсэн. Тэгээд барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулж, 11-р сарын 15-нд өргөтгөлийн бүх ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн гэрээ байгуулъя гэсэн ч Сант сургуулийн зүгээс хариу өгөөгүй.

-Энэ хооронд санхүүжилтээ авч байсан уу?

-Есдүгээр сарын 20-ноос хойш санхүүжилтийн мөнгө бүр өгөхөө байсан. Угсралтын ажлын санхүүжилт болон ханган нийлүүлэгч байгууллагуудаас зээлээр бараа материал авч ажлаа үргэлжлүүлж байсан юм. Ингээд бид санхүүжилтээ авах тухай албан бичиг дахин хүргүүлсэн ч албан ёсоор хариу өгөөгүй. Харин “Ажлаа үргэлжлүүл, хугацаандаа дуусга” гэсэн. Ингэж байтал 10-р сарын 15-ны өдөр хотын мээр Э.Бат-Үүлийн барилгын заслын ажлыг гүйцэтгэсэн гэх хүмүүс орж ирээд, манай ажилчдыг “Ажлаа боль, бид гүйцээнэ” гэсэн.

-Танайд мэдэгдэлгүй гүйцэтгэгч компаниа сольчихож байгаа юм уу?

-Тийм. Бидэнд огт мэдэгдэлгүй, гэнэт л хүмүүс ороод ирсэн. Юу болоод байгааг лавлахаар Буяндэлгэр захиралтай уулзтал “Манайх танайтай байгуулсан гэрээгээ цуцална” гэсэн. Ингээд биднийг барилгын талбай дээрээс хөөчихөж байгаа юм. Тиймээс бид тэр өдөртөө “Сант” сургуулийн удирдлагуудад “Бидний ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа,санал болгосон хугацаандаа буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 5-нд ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Гэтэл танай зүгээс гаднын компаниудыг дур мэдэн авчирлаа. Энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг өгсөн. Гэтэл бас л хариу өгөөгүй. Тэгэхээр нь гэрээ зөрчсөн талаар албан бичиг хүргүүлсэн.

-Хариу нь ирсэн үү?

-Ер нь албан ёсны хариу урьд нь ч, энэ удаа ч ирүүлээгүй. Харин аравдугаар сарын 24-ний өдөр “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин бидэн рүү утасдаж, “Манайх танай компанитай хийсэн гэрээгээ цуцаллаа. Та нар маргааш ирж юмнуудаа ав. Маргаашнаас хойш танай компанийн нэг ч хүнийг барилгын талбай руу оруулахгүй. Харуул хамгаалалтаа бид чангаруулсан” гэсэн. Уг нь бол манай компанийн гэрээт харуул хамгаалалтын баг тэнд ажиллаж байсан юм. Ингээд бид багаж, тоног төхөөрөмжүүдээ тэндээс авсан. Ер нь бол Сант сургуулийн зүгээс энэ хугацаанд бидэнд нэг ч албан бичиг өгөөгүй,бүгдийг амаар хийж байсан.

-Та нарыг явахад барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан бэ?

-Бидний үнэлгээгээр бол 85 хувийн гүйцэтгэлтэй байсан. Жаахан шавар, будаг, хаалга угсрах зэрэг ажил үлдээд байсан. Сант сургуулийн удирдлага гэрээгээ удаа дараа зөрчихөөс гадна манай компанийн ИТА болон ажилчид, гэрээт туслан гүйцэтгэгчдийг барилгын талбайгаас хөөх, ажиллуулахгүй байх зэрэг компанийн дотоод хэрэгт байнга оролцдог байсан. Мөн санхүүжилтээ бүрэн өгөхгүй мөртлөө ажлаа хий гэж шаарддаг байсан нь манай компанийнхныг дарамтанд оруулж, өөрсдийг нь явуулах эсвэл хөөх шалтаг гаргах зорилготой байсан юм болов уу гэж одоо л бодох юм даа.

-Санхүүжилтийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа гэсэн. Нийт хэдэн төгрөгийн өртөгтэй ажил байсан бэ. Хэдийг нь авч чадаагүй байгаа вэ?

-Манай компани “Сант” сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилтэд авсан байсан. Харин манайхаас гарсан зардал бол 1.6 тэрбум гаруй төгрөг, иймээс 400 гаруй сая төгрөгийн зөрүүг “Сант” сургуулиас нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн.

-Шүүхэд өгөхөөсөө өмнө уг мөнгийг тус сургуулийн удирдлагуудаас нэхэмжилсэн байсан уу?

-Бид удаа дараа санхүүжилтийн талаар хэлж, ярилцахыг оролдсон ч авч хэлэлцээгүй. Бүр “Та нар явдаг газраараа яв. Шүүх, цагдаа яаж ч чадахгүй. Бидтанил тал ихтэй шүү” гэсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхэд тус сургуулийн захирал Д.Зургаанжинг өгсөн.

Categories
мэдээ цаг-үе

Г.Сарантуяа: Бид өөрсдөө хичээвэл улаан хоолойн хавдраас сэргийлэх боломжтой

Цээж нь хорсдог, гашуун зүйлээр гулгидаг, энэ зовиураасаа болоод шөнө сэрж нойр алддаг хүмүүс олон бий. Ийм зовиур нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж аж. Энэ өвчний талаар “Интермэд” эмнэлгийн Дотрын тасгийн их эмч, анагаах ухааны магистр Г.Сарантуяатай ярилцлаа.

-Газтай ундаа, шарсан хоолгурилан боов, талх идэхээр цээжхалуун оргиж, хорслоо гэдэг хүннэлээдбий. Ийм зовиур юунаас үүдэлтэй юм бэ?

-Улаан хоолой, ходоодыг заагласан хумигч булчин гэж бий. Ходоод нь хөндийтэй, хүчил ялгаруулжидсэн хоолыг боловсруулдаг, байнга агшиж байдаг эрхтэн. Хоол ходоодонд ороход улаан хоолойн доод хэсгийн хумигч булчин агшиж, хаагдаж байдаг. Ходоодонд хоол боловсруулсаны дараа нарийн гэдэс рүү гаргахад ходоодны гарах хэсгийн хумигч булчин онгойгоод зогсохгүй ходоод агшдаг. Энэ үйл явц бол хэвийн байгаагийн шинж. Харин ходоод, улаан хоолойн дунд байдаг хумигч булчин гүйцэд хаагдаагүйгээс ходоодонд байгаа хүчиллэг агуулагдахуун улаан хоолой руугаасөргөж буцаж ороод улаан хоолойн доод хэсгийн салстыг гэмтээдэг. Энэ нь цээж хорсох, өвчүүний ард өвдөх, гашуунаар гулгих, горойх байдлаар илэрч байгаа юм. Зарим тохиолдолд хоолой сөөх, ханиалгах шинжээр илэрдэг. Үүнийг ходоод-улаан хоолойн сөргөө өвчин гэж нэрлэдэг.

-Цөс хөдөлчихлөө, гашуунаар огиод байна гэж ярьдаг. Энэ нь сөргөө өвчний шинж мөн үү?

-Цөсний сөргөө гэж бий. Зарим хүнд нарийн гэдсэнд ялгарсан цөсходоод руу орох тохиолдол байдаг ба заримдаа нэвт дээшээ улаан хоолой руугаа давхар сөргөдөг. Ийм хүмүүсцөсөөр гулигах, бөөлжих тохиолдол байдаг.

-Энэөвчний шалтгаан юу байна вэ. Юунаас болж ийм өвчтэй болдог юм бол?

-Маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Таргалалт, илүүдэл жин хамгийн их нөлөө үзүүлдэг. Архи, тамхины хэрэглээ, өрцний эвэрхий, ходоодны архаг үрэвсэл, хеликобактерийн халдвар, цөсний чулуу зэрэг нь энэ өвчнийшууд хүчин зүйл болдог. Манай оронд сүүлийн 10-20 жилийн хугацаанд таргалалттай, архи тамхины хэрэглээ ихтэй болсонтой холбоотой цээж хорсох зовиур хэлж ирдэг хүний тоо маш их болсон. Гэхдээ мэргэжлийн эмчид хандах нь бага байна. Зовиур илрээд нэлээн олон жил болсон эсвэл нэг удаа богино хугацааны эмчилгээ хийчихээд дахиад цээж нь хорсохоор эмнэлэгт хандахгүй дураараа эм авч хэрэглэсэн, хүнсний сод хэрэглэдэг хүн олон байдаг.

-Шинжилгээ өгч байж онош тодрох уу. Хор нөлөө ихтэй юү?

-Мэдээж ярилцаж, үзлэг хийж байжөвчний онош тавьдаг. Сөргөөнөөс болж улаан хоолойн доод хэсэгт байнга хүчиллэг зүйл орж цочроосноос болж улаан хоолойн доод хэсэг үрэвсэж, шархалдаг. Тиймээс улаан хоолойн доод хэсгийн үрэвсэлтэй сөргөө өвчин, үрэвсэлгүй сөргөө өвчин гэж ангилна. Үүнийг мэдэхийн тулд дурангийн шинжилгээ хийдэг. Сөргөө өвчин үүссэнээс хойш олон жил эмчилгээ хийлгүй явбал улаан хоолойн доод хэсгийн эсүүднь хувирч эхэлдэг. Эхний үед хөнгөн зэргийн хувирал, цаашлаад хүндэрсээр эцэстээ хавдар болох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, сөргөө өвчин нь дангаараа улаан хоолойн хорт хавдрын бие даасан хүчин зүйл болдог.Цээж хорсох зовиур их, бага хэмжээгээр илэрсэн л бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай. Улаан хоолойнүрэвсэл байна уу, эсийн хувирал мэдрэгдэж байна уу гэдгээс эмчилгээ нь хамаардаг.Нэгэнт эсийн хувирал гарч ирсэн бол дурангийн шинжилгээгээртогтмол хянажбайж хавдар үүсэхээс өмнө дурангийн аргаар эмчлэх боломж бүрдэх юм. Иймээс лзовиур илрээд эмчид, эмнэлэгт хандахгүй байгаа хүмүүст хандаж “Хэрвээ таны цээж хорсдог, гашуун хүчиллэг зүйлээр гулгидаг үүнээсээ болж шөнө сэрдэг эсвэл долоо хоногийн 2-3 өдөрт нь дээрх зовиур илэрдэг бол заавал мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө аваарай” гэж хэлмээр байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Бид нар өөрсдөө өвчнөө бага дээр нь оношлуулж эмчилгээгээхийлгэж чадвал улаан хоолойн хавдраас өөрсдийгөө хамгаалж чадахаар байна.

-Хүчиллэг хоол идэхгүй, биеийн жингээбарихзэргээр дэглэм бариад байвал зүгээр болох уу?

-Хааяа л цээж нь хорсдог хүмүүс бий. Жишээ нь зөвхөн шар айраг уухаар цээж хорсдог бол түүнийгээ хорьчихвол зовиур нь багасчихдаг.Харин байнга шахам цээж нь хорсдог хүмүүс аль болох удаан хугацаанд эмийн эмчилгээ хийж,шалтгааныг тодруулах шаардлагатай.

-Нярай хүүхэд гулгиад байдаг. Энэ сөргөөний шинж мөн үү. Ямар насныхан ихэвчилэн энэ өвчнөөр өвчилж байна вэ?

-Нярай хүүхэд хэхрэх, гулгих нь сөргөөний шинж. Гэхдээ физилогийн хувьд дасан зохицоод аяндаа сөргөхөө больдог. Бидний ажигласнаар 30-аас дээш насны, илүүдэл жинтэй,эрэгтэй хүмүүст сөргөөний шинж илүү ажиглагддаг.

-Ямар эмчилгээ хийдэг вэ. Хүмүүс цээж хорслоо гээд алмагель, сод уугаад яваад байдаг. Энэ эмчилгээ мөн үү?

-Ер нь сөргөө өвчний үед уудаг эмийг хоёр хуваадаг.Ходоодны хүчлийгсаармагжуулах үйлчилгээтэй алмагель зэрэг эм нь тухайн хугацаанд л цээж хорсох зовиурыгнамдаадаг.Удаан хугацаанд цээж хорсохооссэргийлж чадахгүй.Түр хугацаагаар хүчил сааруулж зовиур намдаадаг чцаагуураа нөлөөллийг багасгадаггүй. Харин хүчил бууруулах эм гэж бий. Манайд ихэвчилэн хэрэглэдэг ранитидин, фамотидин, омепразол, пантопразол, эзомепразол зэрэг эм нь хүчиллэг сөргөөнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Алмагель ууж байгаа юм шиг тэр дор ньхурдан үйлчлэхгүй ч хүчлийг удаан хугацаагаар багасгаж цээж хорсохоос сэргийлнэ. Ингэснээрээходоод, улаан хоолойн үрэвслийг эдгээх,салстыг хамгаалснаар хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг гэж үзэж болно.

-Эдгээр эмийг хэр хугацаанд уух шаардлагатай вэ. Эмчийн заавраар ууна биз?

-Хэр хугацаанд хэрэглээд зогсоохыг өвчний байдлыг тогтоож, шаардлагатай шинжилгээг өгсөний дараа шийддэг. Олон улсын зөвлөмжөөр дээрх эмүүдийг 6-8 долоо хоног буюу 1.5-2 сар тасралтгүй уугаад зогсоож үздэг. Эм хэрэглэж байх хугацаандхүчиллэг сөргөө багасдаг. Хэрвээ 6-8 долоо хоног эмээ уучихаад байхад сөргөх нь намдахгүй байвал цаана нь өөр шалтгаан байна уу гэж хайх болно. Ихэнх хүмүүс эмчийн зааварласнаар хоёр сар эмээ уугаад зогсоочихдог. Гэтэл эм уусан хүмүүсийн 80 хувьд нь дахиад л цээж хорсох шинжилэрдэг. Эмээ зогсоосны дараа дахин сөргөх шинж илэрвэл маш удаан хугацаанд эмээ үргэлжлүүлжуух шаардалагатай. Мөн уусан эмэнд үр дүн өгөхгүй бол тухайн бүлгийн өөр эмээр сольж, тунг нь өөрчилжхэрэглэдэг. Жишээ нь бид омепразолыг маш удаан хугацаагаар олон жил эмчилгээндээ хэрэглэж ирлээ. Омепразолдоо намдахгүй бол дараагийн эгнээний эмийг сонгож хэрэглэх гэх мэт.Сүүлийн үед олон улсад хэрэглэж байгаа хүчил бууруулдаг пантопразол ланзопразол эзомепразол эмүүдийг манай оронд хэрэглэж болохоор болсон. Хамгийн сүүлийн үеийн эмүүдээсГерман улсын Панто-Денк эм байна. Хүчил бууруулах үйлдэл нь удаан үргэлжилдэг учраас өвчний явц хөнгөн байхад юмуу, урьдчилан сэргийлэх эмчилгээ, удаан хугацааны барих эмчилгээ хийхээр бол хэрэглэнэ. Мөн өвчин намдаах эм их хэрэглэдэг хүмүүст ходоодны салст эмийн шалтгаантай шархлахаас сэргийлж өдөрт нэг ширхэг уухадхангалттай байдаг. Удаан хугацаагаар хүчил бууруулах эм уух хүмүүст их тохиромжтой. Мөн ходоодны шархтай, хеликобактеритай хүмүүст энэ эмийг эмчийн заавраар хэрэглэдэг. Ходоодны хүчил бууруулдаг эмүүд нь эмчийн жоргүй болон жороор хэрэглэхээр зааварласан байдаг. Өвчний явц нь дунд, хүнд зэргийн,үрэвсэл ихтэй бол дурангийн шинжилгээ хийж, эсийн хувирал үүссэн эсэхийгзаавал шалгана.

-Хеликобактерийн халдвартай хүн олон бий. Хүчил бууруулах эм ууж байхдаа хеликобактер эмчлэх эмчилгээ хийлгэж болох уу?

-Хеликобактерийн халдвартай үед бас цээж хорсох зовиур гардаг. Энэ үед бактери устгах эмчилгээг хүчил бууруулах эмтэй хамтхавсарсан эмчилгээ хийж хеликобактерыг устгана.Энэ үед хүчил бууруулах эм хэрэглэсэнээр ходоодны шүүрлийг багасгаж, хеликобактерийн антибиотикт мэдрэг чанарыг ихэсгэдэг. Нэгэнт хеликобактеритай бол эмчлэхгүйгээр сөргөхийг эдгээнэ гэж байхгүй шүү дээ. Хеликобактерийн шалтгаантай ходоод гэдэсний шархлаа их байдаг. Хавсарсан эмчилгээнийхээ дараа тодорхой хугацаагаар бас хүчил бууруулах эмээ уудаг. Энэ халдварын үед бактери устгах эмчилгээнд хэрэглэж байгаа антибиотикийн сонголт их чухал байдаг. Учир нь хеликобактери нь антибиотикт их амархан дасал болж эмчилгээ үр дүн муутай болох нь цөөнгүй. Иймээс эмчийн зааврыг ягштал баримталж эмчилгээгээ хийхээс гадна гэр бүлийн бүх гишүүдэд эмчилгээ хийх хэрэгтэй болдог.

-Сөргөө өвчин хүндэрвэл аюултай юу?

-Эсийн хувирал үүссэн нь өөрөө хүндрэл. Улаан хоолой доод хэсгийн салстад эсийн хувирал үүсэн тохиолдолдсөргөөний эмчилгээг хийхийн зэрэгцээ тодорхой давтамжтай хянуулах дурандуулан эсийн хувирлын зэргийг үнэлж байх хэрэгтэй. Цаашлаад “сэрүүлэг шинж” гэж бий. “Сэрүүлэг шинж” нь бөөлжих, ходоод гэдэснээс цус алдах, шалтгаангүйгээр турах, цус багадах, аюулхайд бүхэл зүйл тэмтрэгдэх зэрэг шинж илэрвэл хавдар байх вий гэдэг үүднээс цаг алдалгүй дараагийн шатны шинжилгээнд хамрагдах ёстой.

-Дурангийн шинжилгээгээр үрэвсэл илрэхгүй байвал эдгэсэн гэж үзэж болох уу?

-Цээжнь хорсдогхүн дурандуулахад улаан хоолойн доод хэсэгт үрэвсэл, шархлаа илрэхгүй байх тохиолдол бий. Улаан хоолойд өөрчлөлт илрэхгүй байна гэдэг нь эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн үг биш. Хоолны дэглэм барьж, амьдралын хэв маягаа зохицуулахын зэрэгцээ ходоодны хүчил бууруулах эмээ дор хаяж 4-8 долоо хоног уух шаардлагатай. Ер нь маш удаан хугацаанд эм ууж байж зовиургүй болох, цаашлаад хавдраас сэргийлэх боломж бүрддэг гэдгийг дахин хэлье. Үүнээс гадна унтахаасаа гурван цагийн өмнө хоолоо идэх, өндөр дэртэй унтах, жингээ барих зэргээр амьдралын хэв маягаа өөрчлөхийг зөвлөдөг.Хэрэв дэглэмээ өөрчилж чадахгүй бол насан туршдаа хүчил бууруулах Панто-Денк эмээ уухшаардлагатай болно доо.

Л.САРАН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Жанчив: Бага чуулганыг зөвхөн ШУА-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болохгүй

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн салбарын бага чуулганы үйл ажиллагаа, үүргийн талаар Биологийн салбарын бага чуулганы дарга, академич Ц.Жанчив, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Нарантуяа нартай хийсэнярилцлагыг толилуулж байна.

Сүүлийн үед Шинжлэх ухааны академийг тойрсон асуудал хэсэгтээ дэгдээд намжив бололтой. Ингэхэд Монгол Улсын ШУА-ийн Бага чуулган гэж ер нь ямар ажил эрхэлдэг байгууллага вэ. Яриагаа эндээс эхлэх гэсэн юм?

Ц.Ж:-ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуульд Академи нь шинжлэх ухааны салбараар бага чуулгантай байна гэж заасан байдаг. Түүний хийх ажил, үүргийг нь ч заагаад өгчихсөн байгаа. Бага чуулган бол тухайн шинжлэх ухааны чиглэлээр Монголын бүх эрдэмтдийн төлөөллийн байгууллага юм.

Бага чуулган ямар үүрэг гүйцэтгэдэг бол. Тэр тухай тодруулахгүй юу?

Ц.Ж: Хууль, эрхзүйн хүрээнд салбарын бага чуулган нь:

-Тухайн салбарын чиглэлээр хийж байгаа судалгаа шинжилгээний ажлын явц, үр дүнг шүүн хэлэлцэх,

-Эрдэм шинжилгээний хэрэгжиж дууссан сэдэв, төслийн тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт гарган холбогдох байгууллагад шилжүүлэх,

-Салбарын шинжлэх ухааны бүтээл, хэвлэлд шилжүүлэх ном, эрдмийн ажлыг шүүн хэлэлцэж, дүгнэлт гаргах зэрэг ажлуудыг хэлэлцдэг юм.

ШУА салбарын бага чуулгантай байдаг юм байна. Танай салбар ямар шинжлэх ухааны салбар вэ? Ямар үүрэгтэй юм бэ?

Ц.Ж:-Манай бага чуулган бол биологийн шинжлэх ухааны салбарын бага чуулганюм.Би дээр хэлсэндээ биологийн салбарын бага чуулганыг зөвхөнШУА-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болохгүй юм. Учир нь улсын хэмжээнд биологийн шинжлэх ухааны салбарын хүрээнд явуулж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Энд ШУА-ийн харьяа хүрээлэнгээс гадна МУИС, МУБИС, ШУТИС зэрэг Их дээд сургуулиудын биологийн чиглэлтэй судалгаанууд, хэрэгжүүлж буй сэдэв төсөл бүгд хамрагддаг. Ийм болохоор Монгол улсын шинжлэх ухааны академи шинжлэх ухааны төв байгууллага гэдгийг харуулж буй үйл ажиллагааны бүтцийн хэлбэр бол Их, бага чуулганууд юм шүү дээ.

Танай бага чуулган ямар бүтэцтэй, хичнээн гишүүнтэй байдаг юм бэ?

Н.Н-Бага чуулганы дүрмэнд тусгагдсан Бага чуулганы гишүүний 30 хүртэл хувийг 2 жил тутамд шинэчилнэ гэсэн заалтын хүрээнд 2014 оны 3 сард нөхөн сонгууль явуулж, бага чуулганы шинэ бүтцийг бий болгосон. Нөхөн сонгуульд хүрээлэн төв, Их дээд сургууль зэрэг байгууллагуудаас нийт 14 хүн нэр дэвшсэнээс сонгуулиар 6 хүн бага чуулганы гишүүнээр сонгогдсон юм. Өнөөдөр 24 гишүүнтэй, үүнээс Их, дээд сургуулийн төлөөлөл-5, Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл-4, гадаад оронд ажилладаг монгол эрдэмтэн -1 байгаа нь бага чуулганы гишүүний 41 хувийг бүрдүүлж байна. Бага чуулганы гишүүнээр МУИС-ийн ШУ-ны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Математик байгалийн ухааны сургуулийн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв-ийн багш нар сонгогдон бага чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Ингэж бага чуулганы бүтэц олон талт байгууллагын гишүүнчлэлээс бүрдэж байгаа нь биологийн шинжлэх ухааны салбарын хүрээнд нэгдмэл үйл ажиллагаатайнэгдсэн бодлого барин ажиллах боломжийг бүрдүүлж байдаг.

Танай салбарт судалгааны олон чиглэлийн эрдэмтэд гишүүн байдаг юм байна. Судалгааны ажлаа хамтарч хийдэг гэж ойлгож болох уу. Ер нь төрийн байгууллага ч юм уу хувийн хэвшлийн байгууллагатай яаж хамтардаг вэ? Хамтардаг уу?

Н.Н: Бид Их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутаг гээд бүх л салбарт хамтарч ажилладаг. Тухайлбал, Их дээд сургуулийн сургалт, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нягт хамтын ажиллагаатай. Эрдэмтэд өөрсдийн шинжлэх ухааны чиглэлээр хичээл заах, лекц хийх, магистр, докторын ажлыг удирдах, албан ёсны шүүмж өгөх, хүрээлэнгийн материаллаг баазыг түшиглэн оюутнууд, магистрант, докторантуудын дадлагын ажлыг явуулах, дадлагажуулж, эрдэм шинжилгээний ажлын туршлага эзэмшүүлэхзэрэг ажлыг хамтран явуулж байна. Энэ нь боловсон хүчин бэлтгэх ажлын үндсэн хэсэг юм.

ШУА-ийн орон нутагтай хамтран ажиллахаар байгуулсан ерөнхий гэрээний хүрээнд бага чуулган санаачланЗавхан аймгийн ЗДТГ-тай Ботаникийн хүрээлэн, Монгол Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицитэй хамтарсан гурвалсан гэрээгтусад нь байгуулж, Завхан аймгийн экосистемийн судалгааг хийхээр төлөвлөж,2014 онд судалгааны ажлыг эхлүүлээд байгаа. Завхан аймагт экологийн судалгаа хийгдэж байгаагүй, өнөөдрийн цаг уурын өөрчлөлт, дулаарал, хуурайшлын нөлөөгөөр бэлчээр, ургамалжил их өөрчлөгдөж, цөлжилт хүчтэй нүүрлэж байгаа нутаг. Иймд бидэнд тавьсан саналын дагуу энэ ажил хийгдэж байгаа. Эрдэмтэд, судлаачдын үүрэг бол орон нутгийн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулах, өнөөгийнбэлчээр, ургамалжлын төлөв байдлыг үнэлэх, тогтоох, хүчтэй доройтсонг нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх арга замыг тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах юм. Салбарын асуудал шийдвэрлүүлэх шаардлагатай судалгааны ажил, судалгааны чиглэлийг бид бас УИХ-ын Байнгын хороонд хэлэлцүүлж, төрийн бодлогод тусгуулах, төр засгийн байгууллагад зөвлөмж, дүгнэлтийг хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал:

1.2011 онд “Монгол орны ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхасуудалд” хэлэлцүүлгийг БОХХААБХ-дхэлэлцүүлж, хэлэлцүүлэгт ойн чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэд, судлаачид төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал солилцож, цаашид авах арга хэмжээний талаар Байнгын хорооноос зөвлөмж гаргаж ажиллан, 2014 оны бага чуулганы төлөвлөгөөнд тусгагдсаны заалтын хүрээнд бага чуулганы гишүүнБОНХАЖЯ-ны хэлтсийн дарга, доктор Ц.Банзрагч хариуцан хамтарсан хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлгийн хүрээнд манай ой судлаач эрдэмтдийн гаргасан саналууд УИХ-д өргөн барьсан”Ойн талаар төрөөс баримтлах бодлого” баримт бичигт тусгагдаад байгаа юм.

2.2013 онд “Монголын улаан ном”-д орсон монгол улсад цөөхөн тоотой үлдээд байгаа “Мазаалай баавгайг хамгаалах” асуудлаар БОХХААБХ-д хэлэлцүүлэг зохион байгуулж Байнгын хорооны тогтоол гаргуулан ажилласны дүнд БОНХЯ-ны зардлаар АНУ-ын Айдохигийн их сургуульд манай судлаач ажиллан мазаалай баавгайн ангилилзүйн асуудлыг шийдвэрлэж, мазаалай баавгай ( Ursus arctos gobiensis) нь 5000 гаруй жилийн өмнө хүрэн баавгай (Ursus arctos)-н зүйлээс салбарласан шинэ дэд зүйл болохыг тогтоогоод байгаа. Энэ нь цаашид түүний хамгаалах асуудалд чухал шийдвэрлэх алхам болох ач холбогдолтой юм.

3.2014 онд салбарын бага чуулган “Судалгааны үр өгөөжийг дээшлүүлье, чанарын жил” уриатай ажилласан л даа. Энэ ажлын хүрээнд ургамал судлалын салбарын эрдэмтэд “Ургамлын физиологийн шинжлэх ухааны өнөө ба ирээдүй” хэлэлцүүлгийг зохион байгуулж, монгол улсын ургамлын физиологийн өнөөгийн хүрсэн түвшин, ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлж, үүний тулд лабораторийн тоног төхөөрөмж, ажлын нөхцөлийгяаж сайжруулах, ямар түвшинд хүргэх шаардлага байгааг хэлэлцүүллээ. Бага чуулганы гишүүдсанал бодлоо солилцон, зохих шийдвэрийг холбогдох байгууллагад оруулахаар бэлтгэж байна. Эдгээр ажлууд нь бага чуулганы салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын уялдаа холбоог бэхжүүлж буйн нэгэн илрэл болж байна.

ШУА-ийн Биологийн бага чуулган ямар төсөвтэй ажилладаг вэ. Гишүүд цалин хөлс авдаг уу?

Н.Н: -Бага чуулган ямар ч төсөвгүй. Бага чуулганы гишүүд цалин авдаггүй. Ер нь бол бага чуулганы хүрээнд ямарваа ажил зохион байгуулахад санхүүгийн хүндрэл тохиолддог. Өнөөдөр бүх л юм мөнгөөр үнэлэгддэг, хөлсгүй ажил гэж байхгүй болсон цаг. Хэрэгжиж дууссан сэдэв, төслийн гүйцэтгэлийн тайландмэргэжлийн хүмүүсээр эксперт хийлгэн бага чуулганд хэлэлцүүлэх шаардлагатай болдог. Гэтэл эксперт хийлгүүлэх хөлс байдаггүй, Гэвч үүнийг гишүүд бага чуулганы гишүүнийхээ үүрэг гэж ойлгон үнэ хөлсгүй хийгээд л өгдөг. Цалин хөлсгүй хир нь өөрсдийн ажлаа хойш нь орхиод л хуралдаж, шаардлагатай асуудлуудыг хэлэлцдэг, үнэлдэг, дүгнэдэг. Ер нь бага чуулганы гишүүн байна гэдэг нь эрдэмтэн хүний хувьдшинжлэх ухааны хөгжилд оюуны мэдлэг, туршлагаа зориулж буй нэр төрийн хэрэг юм л даа. Өрсөлдөөн ч ихтэй байдаг.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

О.Чулуунбат: Диктатур өндөртэй феодалын дэглэмтэй орны дүрмээр бид тоглоод байна

-ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН АСУУДАЛ ЖАСТИН КАПЛАД ХАМААГҮЙ, ТЭР БОЛ ЗҮГЭЭР Л ХӨЛСНИЙ АЖИЛЧИН-

Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхО. Чулуунбаттай “Саусгоби сэндс” компанитай холбоотой асуудлаар ярилцлаа.

-“Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыгхуулийн байгууллага шүүгдэгчээр татаад буй. Энэ талаар та мэдэж байгаа байх. Үүнийг эдийн засагч хүний хувьд юу гэж харж байна?

-Манай улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчинг өөрчилж, боловсронгуй болгох шаардлагатай байна. Татварынасуудал бол аж ахуйн нэгж, иргэд хоорондын маргаан юм. Ийм маргааныг арбитраар шийдвэрлэдэг олон улсын практик бий. Их хэмжээний татвараас зайлсхийсэн гэжэнэ хэргийг үзэж буй бол “Саусгоби сэндс” компанийн өмчлөгчийн асуудал. ТүүнээсЖастин Капла гэдэг хүнтэй холбоотой хэрэг биш. Тэгээд ч энэ ньхэн нэгэн хүний эрхэнд халдах шалтгаан биш юм.

Энэ хэргийг маргаан гэж хэллээ гэтэл манай хуулийн байгууллагынхан эрүүгийн хэрэг гээд л хавтаст хэрэг нээчихсэн шүү дээ?

-Татвараас зайлсхийсэн асуудал ньэрүүгийн хэргийн зүйл анги биш. Би дөнгөж саяхан НҮБ-ын хөрөнгө оруулалт, худалдааны олон улсынхоёр ч хуралд оролцоод ирлээ. Энэ хуралд Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдааны талаар тайлагнаж, гадаадын орнуудын төлөөлөгчдийн асуултанд хариулсан. Америк, Европын төлөөлөгчид Монгол Улсынаж ахуй нэгж хоорондын болон иргэдийн маргааныг шийдвэрлэж буй байдлыг шүүмжилж байсан. Цаашид ийм маягаар хөрөнгө оруулагч нартаа хандах байдал үргэлжлэх юм бол Монгол Улсад хөрөнгө оруулалт орохгүй.

Бизнесмэнүүд Монголд ирж бизнес хийхээ болино. Бид бусад улсуудын жишгээр олон улсын дүрмийн дагуу тоглодог байх хэрэгтэй.

Олон улсын жишгээр тоглоно гэдгийг юу гэж ойлговол зохих вэ?

-Ийм маргаанд бие даасан, хараат бус аудит хийх ёстой. Аудитын дүгнэлтээр татвараас зайлсхийсэн нь батлагдах юм бол тухайн компанитай хэлэлцээр хийх учиртай. Түүнээс хувь хүнийгхориод, саатуулаад байх шаардлагагүй.

Бас Монгол Улсын хилээр гарч болохгүй гэсэн хориг тавиад хоёр жил болсон байх?

-Ийм хэрэгт хилийн хориг тавих хэрэггүй. Харин үүнийхээ оронд компанийнх нь өмчөөс эсвэл тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг нь зараад мөнгөө олоод авчихаж болдог. Энэ чинь аж ахуй нэгж байгууллагын хэрэг болохоос хүний эрхэнд халдах зүйл биш.Хүний эрхэнд халдсан ньмаш бүдүүлэг, байж боломгүй зүйл.Энэ бол хамгийн хоцрогдсон дарангуйлал юм уу, феодалын үеийн арга. Бид ийм бүдүүлэг байхаа болох хэрэгтэй.

-“Саусгоби сэндс” компанийнэнэ хэрэгт шинжээч томилоод байснаас таны яриад байгаа шиг бие даасан хараат бус аудит хийгдээгүй гэж ярих хүн олон байна?

-Энэ хэрэгт чухам хараат бус, бие даасан аудит хийгдсэн үгүйг би мэдэхгүй байна. Аудит хийгээгүйнь үнэн болхарамсалтай.

Банкууд дахьтус компанийн дансыг ньбас хаасан байгаа юм. Шүүхээр энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад урьдчилсан байдлаар “яллачихсан”гэж хэлж болохоор ойлгомжгүй зүйл анзаарагдаадбайх юм?

-Хөрөнгө оруулагчийн дансыг хаана гэдэг бас олон улсын дүрэм, тоглолтод байдаггүй зүйл. Санаж байна уу хоёр, гурван жилийн өмнө манай татварынхан Оюу толгой компанийн дансыг хаасан. Үүнээс болоод Монгол Улсын нэр хүнд дэлхийн зах зээл дээр унасан. Хөрөнгө оруулагчийн дансыг хааж болохгүй. Өртэй байвал түүнийгээ төл гэсэн мэдэгдэл хүргүүлдэг олон улсын жишиг бий. Түүнээс дансыг нь очиж хааж, дураараа авирладаг орон манайхаасөөр байхгүй. Одоо Оюу толгойн хоёр дахь шатны гүний ордны санхүүжилтийн асуудал яригдаж байна.

Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Гэхдээ хөрөнгө оруулалтын дансыг нь гадаадад нээе гэсэнгэж сонссон. Энэ үнэн үү?

-Гадаадын 20банк нийлж мөнгө өгье гэсэн. Ямар сайндаа хөрөнгө оруулалтын дансаа гадаадад нээнэ гээд байх вэ дээ. Тэд ийм нөхцөл тавьж байна. Бид эсэргүүцэхэд хэцүү. Яагаад гэвэл өөрсдөө хүний данс руу шууд асуухгүйгээр орчихдог, хаачихдаг практиктай.

Иймэрхүү хэргээс улбаалаад хөрөнгө оруулагчдыг татах бус түлхээд байна гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа?

-Энэ мэт байдлаас болж бид олон улсын зах зээлд маш муу мессэж, дохиог дэлхийн зах зээл рүү өгч байна. Тэгээд энэ Жастин Капла өмчлөгч биш. Энэ хүн гүйцэтгэх захирал тул ямар ч эрх мэдэл байхгүй. Зүгээр л хөлсний ажилчин шүү дээ. Түүнд санхүүгийн бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг хүмүүс нь дандаа монгол захирлууд нь байсан. Тэд энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Гэтэл тэднийөгсөн бичиг баримт дээр Жастин Капла гарын үсэг зураад л явуулдаг байсан байх. Энэ хүн ажилд ороод зургаахан сар болсон байдаг.Тэгтэл гурван жилийн үйл ажиллагаанд нь дүгнэлт хийгээд хэрэг нээж байна гэж сонсогдсон. Энэ бас л ойлгомжгүй зүйлийн нэг. Олон тэрбум төгрөгийн маргаан гараад тэр нь батлагдаад Монгол Улсад татвар төлөх өртэй гарах юм бол компанийг нь зарладаг. Түүнээс хүний эрхэнд халдана гэж байж болохгүй зүйл.

Үүнд ер нь хэн буруутай вэ. Төрөөсхөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байхадхуулийн байгууллага нь түүнээс нь эсрэг байгаад байна. Гадаадын хөрөнгө оруулалт битгий хэл дотоодын томоохонаж ахуйн нэгжийн эздийг шалгаж байсан нь саяхан. Тэгээд л чимээгүй болсон. Гэтэл мөнгө аваад хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ гэх дам яриа гараад өнгөрч байсан?

-Хууль эрх зүйн дүрмийг тогтоож буй УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс шал өөрөөр хөрөнгө оруулалтад хандах хэрэгтэй болоод байна. Бид ийм практиктай байх юм бол хөгжинө гэж бодоод хэрэггүй. Хамгийн хоцрогдсон орон болохын шинж тэмдэг бол энэ. Хөрөнгө оруулагч нартаа ингэж ханддаг манайх шиг орон байхгүй, миний мэдэхээр. Би олон улсынсанхүүгийн зах зээлийг судлаад 30 жил болж байна.

Эдийн засагч хүний хувьд “Саусгоби сэндс”-ийн энэ хэргийг яах ёстой вэ?

-Хараат бус аудитын дүгнэлт хийгээгүй бол хийх хэрэгтэй. Татвар төлөхөөс зайлсхийсэн нь батлагдвалминий түрүүний хэлсэн шиг компанитай хэлэлцээр хийх ёстой. Жастингэдэг хүнтэй яриад байх шаардлагагүй. Хувь хүний амьдрах ажиллах эрхэнд халдана гэдэг ардчилсан орны жишиг биш. Хамгийн диктатур өндөртэй феодалын дэглэмтэй орны дүрмээр бид тоглоод байна. Маргаан гарах бүрт хөрөнгө оруулагчдад эрүүгийн хэрэг үүсгээд дарамтлаад байж болохгүй.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Янгирын тэх айлын хотонд “хүргэн оржээ”

Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг багийн Баянбулагийн амаар нутагладаг малчин Чүнгэсийн Төмөрбүстийн хотонд янгирын нэгэн тэх “хүргэн ороод” хоёр жил гаруй болж байгаа аж. Энэ тэх анх хоёул байсан ч ижил нь шилүүс, чонын зоог болсон уу, “сүүлгүй боохой”-н тогоо тосолсон уу, уржнангаас ганцаар явах болжээ. Хад асгатай уулсын оройгоор л идээшлэх мөнөөх тэх өдрөөс өдөрт Төмөрбүстийн хонь ямаан сүрэгт дөхөн дассаар нэг л өдөр айлын хотонд хүрээд иржээ. Анхандаа хонь ямаа үргээд хөөрхий тэх дэмий л бараадаж явах болсон байна. Хоногийн олноор хээрийн зэрлэг өвгөөсөө ямаанууд эмээхээ больж ижилсэж эхэлжээ. Намар ямаанд ухна тавих цагаар “хүргэн хүү” хүчээ үзүүлж, арваад ямаа хээлтүүлжээ. Жирийн ямааны ухна яаж зэрлэг янгиртай мөчөөрхөхөв дээ. Тэх гуайтай мөргөлдлөө гэж бодоход арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-160 сантиметр, жин нь дунджаар 100-150 килограмм татдаг амьтан чинь Хадаа аварга, одой хүнтэй барилдахтай адил юм болно биз дээ. Өндөр нь гэхэд л сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрдэг амьтан шүү дээ. Малчны хотонд сүргийн манлай болсон тэх маань харин хээрийн амьтан гэсэндээ хот хашаанд хэр барагтай бол ордоггүй, хааяа гэнэдээд орлоо гэхэд үсэрч дэгдээд гараад явчихдаг гэнэ. Байнга л захалж, үргэх нь түүний унаган араншин гэж байгаа. Ноднин хавар гарсан “хүргэн” янгирын анхны төл арваад ишиг одоо тоо бүрэн бойжиж байгаа гэсэн. Ишигнүүд нь эцгийгээ дуурайсан цовоо цолгин гэж жигтэйхэн, зэгзийсэн амьтад. Хониноос сугарч хоцроод хээр эхүүдээ дагуулаад хоночихдог гэж байгаа. Төмөрбүст гуай хотондоо дассан өнөөх тэ­хийг хөөж явуулах гэж үйлээ үзжээ. Нэг удаа тасдаж хөө­гөөд явуултал уулсын оргил бараадалгүй Эх булагт нутагтай айлын хонинд хэд хоночихоод хүрээд иржээ. Ийм товч намтартай янгирын нэгэн тэх малчны хотонд тухлаад, зураг хөргөө татуулсан шиг байж байна.

Янгирын тухай сонирхуулахад дэлхий дээр найман зүйлийн зэрлэг ямаа байдгийн нэг төрөл нь монгол янгир юм. Алтайн өвөр говь, Хангайн нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Эрэгчинг тэх гэх агаад ишиг, борлон, шүдлэн, бавдай буюу хязаалан, их улаан, загал, халиун, харлаг гэж нас насанд нь өөрөөр нэрлэнэ. Янгир хээлээ зургаан сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг, хааяа ихэр ишиг гаргана. Янгир ховор тураг ан бөгөөд манай оронд агнахыг хориглож дархан цаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгодог. Янгир ямаа ихэвчлэн хоёроос таваараа сүрэглэх боловч хүйтрэх тусам сүргийн доторх янгирын тоо ихэсч өвлийн улиралд хориос дээш толгойгоор сүрэглэдэг онцлогтой. Өндөр хадтай уулын оройд сүүдэр бараадан зогсож аюул ослоос сэрэмжилнэ. Шилжилт хөдөлгөөн хийх талбай нь ихдээ л жаран зургаан хавтгай дөрвөлжин километр байдаг гэнэ. Анчдын ярианаас үзвэл, янгир ямар ч чимээ сонссон доошоо л чиглэн харна уу гэхээс дээшээ чиглэн хардаггүй гэж байгаа. ХАА-н ухааны доктор Ё.Доржбатаас янгир, ямаа хоёр эрлийзжих талаар тодруулахад “Ямаанаас гарсан янгирын эрлийзийн ноолуур дунджаар 150 гр болдог. Тэгэхэд Баянхонгорын Залаа-Жинстийн цагаан ямаанаас дунджаар 700-1000 гр ноолуур гардаг. Харин тэсвэр тэвчээрийн хувьд монгол ямааг дагуулахгүй, бие товир ямаа гардаг” гэж байлаа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Бодибилдингийн спортын түүчээ болсон “Терминатор”-ууд

Мустанг клубийн нэрэмжит Бодибилдингийн тэмцээний үеэр. 2000 он Бодибилдингийн спортын төрөлд тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн 2002 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Хамгийн сүүлд гэхэд эдний ангийнхнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн Мумбай хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс ОУХМ Г.Жамц мөнгөн медаль, ОУХМ Ч.Мянганбилэг хүрэл медалийн эзэн болсон юм. Хамгийн сонирхолтой нь дэлхийн аваргын энэхүү тэмцээнд оролцоход тэдний бэлтгэлийг нь хангуулсан багш дасгалжуулагч, спортын мастер Г.Ганбаатар хүртэл тэдний анги. Бусад нь ч мөн мэргэжлээрээ хөдөө орон нутагтаа багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэнэ.

“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос Монголдоо анхлан бодибилдингийн багш дасгалжуулагч мэргэжлээр элсэлт авч эхэлжээ. Ийнхүү Терминатор шиг биетэй болохын хүслэн болсон туранхай бор хөвгүүд1998 онд дээд сургуулийн босгоор алхаж оржээ. Энэ тухайгаа тэд “Ангийнхан дундаас Г.Ганбаатар маань л хотынх. Бусад нь хөдөөнийх. Хөдөөд бодибилдингийн спорт, домогт тамирчдын талаар үзэж харах ном товхимол бүү хэл сурах бичиг нь хүрэлцээ муутай байлаа шүү дээ. Интернэт, компьютер бол сураггүй байсан үе. Харин преставкаар хааяа кино үзнэ. Суманд ганц хоёрхон айл преставкатай. Гэтэл тэрэнд тоглуулах кассет нь олдохгүй ээ. Хот руу таньдаг найз нөхөд, хамаатан садандаа кино захина. Хэн нэгэнд нь хотоос кино ирвэл преставкатай айлдаа бөөнөөрөө цуглаж байгаад үзнэ.

Ингэсээр хэд гурван кассеттай болчихно оо. Тэдэн дотроосоо “Терминатор” киногоо өдөр бүр уйдалгүй үзнэ дээ. Бүр заримдаа өдөрт хоёр гурван ч удаа үзнэ. Тэгээд хөвгүүд нь бүгд Шварценнегер шиг бие хаатай болохын мөрөөдөл болсон улс байлаа” гэцгээв. Тэгтэл А.Эрдэнэсүрэн “Та нар терминатор шиг болохыг хүсдэг байсан бол би Жон Клот Вандам шиг бие хаатай болохыг хүсдэг байсан. Одоо бол бие хаа адилхан болсон байгаа биз дээ. Царай нь хүртэл адилхан. Хэн нэгэнд нь улаан даавуу байвал гаргаад ир. Үсээ боочихвол яг даа” гээд бусдыгаа хөгжөөв.

Тэднийг оюутан байх үед “Тайхар”, “Хар ирвэс”, “Икс макс”, “Мустанг” зэрэг хэдхэн фитнесс клуб ажилладаг байж. Тэд хоёрдугаар дамжаанд суралцаж байх үеэс “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль “Мустанг” клубтэй хамтарч ажиллах болсноор тус клубт дасгал сургуулилтаа хийдэг болжээ. Зарим нь гуравдугаар дамжаанаасаа тус клубийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болжээ. Ангийнхнаас нь хамгийн анх Г.Жамц, М.Энхболд, Ч.Мянганбилэг, М.Вандан, Г.Ганбаатар болон А.Эрдэнэсүрэн нар “Мустанг” клубийн хоёр жилийн ойн бидибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олны өмнө гарч байжээ. Энэ үеэс тэд ирээдүйн хүчтэй өрсөлдөгч болохоо харуулж, багаараа тусгай байрт шалгарчээ. Тийм ч учраас дараа жилийнх нь тэмцээнээс Г.Ганбаатар түрүүлж, Г.Жамц мөнгөн медаль хүртэж байжээ. М.Энхболд “Оюутан байхдаа багш дасгалжуулагч нарынхаа заавраар бэлтгэл сургуулилтаа хийнэ. Гарын авлага, сурах бичиг ховор учраас тухайн үедээ Оросын бодибилдингийн аваргуудын дасгалаа хийж буй зурагтай номыг харж дасгалаа хийдэг байсан. Уураг олдохгүй. Тэгээд ч өндөр үнэтэй болохоор сургууль дээрээ 50-ийн ундаагаа уугаад, 100 төгрөгийн гөөхийгөө идэж аваад бэлтгэлдээ гарна даа. Гэртээ бол лапша, цуйвангаа иднэ. Оюутан хүүхдүүдэд хэдэн арван кг-аар нь тахианы цээж мах, сагс сагсаар нь өндөг худалдаж авч чадахгүй. Ингэж идэх юм худалдаж авах нь бүү хэл автобусанд туулайчилдаг байлаа. Гэсэн ч амжилт гаргаад л байдагсан” гэвэл “Нээрээ автобус гэснээс нэгэн хөгжилтэй явдал санаанд орчихлоо” гэсээр М.Вандан ярианд оролцов. Тэрээр “Хөлний булчин чангаруулах дасгал хийсний дараа автобусанд бууж сууна гэдэг амаргүй байдагсан. Автобусны буудал орох санаатай хөлөө зөөж ядан, паацганан явахад хүмүүс их гайхдагсан. Хажуугаар зөрөх зарим нь “Энэ нэг юм чинь өдий том болчихоод өмдөндөө баачихсан юм уу даа” гэж ирээд л сүрхий эргэж хардагсан. Автобусныхаа шатаар гарах гэж 80 гарсан хөл муутай өвгөн шиг мацаж гарна. Автобусанд ороод хэсэг зогссоны дараа өвчин нь мэдрэгдэхээ больчихно. Тэгэнгүүт нэгнээсээ өрсөх гээд үсрээд буунгуут тамиргүй болсон хөл чинь өвдгөөрөө өөрийн эрхгүй нугалараад, ойчоод өгнө. Ингэж мөн ч олон удаа хувцсаа шороо тоостой хутгаж билээ. Бүр эрчтэйхэн шиг үсэрвэл газар хэд хэд эргэлдэнэ гээч” гэцгээгээд инээлдэцгээв.

Оюутан байхдаа тэмцээн уралдаанд орохын тулд биеийн крем олох гэж бөөн юм болдог байж. Шоколадан бор өнгөтэй зориулалтын биеийн крем түрхэхгүй бол булчингийн ялгаралт харагдахгүй. Тиймээс олдсон жаахан түрхлэгээ уруулын будаг, вазелинтай хольж арвилдаг байж. Үүнийг ангийнхан дундаасаа Г.Ганбаатар гардан хийдэг байж. Тэрээр “Бараг л будгийн мэргэжилтэн болсон шүү. Бор крем олдохгүй бол шар улааныг хольж бор өнгө гаргана. Вазелинтай хольж их болгоно шүү дээ” гэсэн юм.

Н.Буянтогтох “Дуу цөөтэй, гүндүүгүй болохоор нь Ч.Мянганбилэгээрээ манай ангийнхан их тоглоом хийнэ. Мянгаа маань ч тоглоом их даана. Тэгсэн нэг өдөр Мянгаа маань шинэ пүүз өмсөөд сургууль дээр ирчихэж. Тэрнийг нь бид нар анзаарсангүй. Хичээл тараад бөөнөөрөө сургуулийн хашаагаар гарсан чинь Мянгаа “Ийшээ явах уу, тийшээ явах юм уу” гээд гар нь хөдлөхгүй, хөл нь гозгоноод байж билээ. Тэгсэн М.Вандан шинэ гутлыг нь анзаараад “Яаая, манай Мянгаа ориг пүүз авчихаж. Та нар хараагүй юм уу. Тэгээд л түрүүнээс хойш ангийнхныг ийш тийш нь дагуулж яваад байсан юм байна шүү дээ. Одоо л ойлголоо” гэж ирээд л тоглоом наргиа хийж билээ. Ер нь гүндүүгүй болохоор нь Мянгаагаараа их тоглоом хийнэ ээ. Манай хүн ч тоглоом сайн даана” гэв. Т.Батбаяр “Гүндүүгүй ч гэсэн Мянгаа маань их адтай шүү. Урлагийн үзлэгээр бол ангийнхныгаа чирээд гардаг шүү дээ. Гуравдугаар дамжаанд байхдаа урлагийн үзлэгээр бүгдээрээ эмэгтэй болж, хошин жүжиг тоглосныг санаж байна уу. Тэгээд хөхөвч зүүгээд дотор нь оймс, трико чихээд төмбийлгөж байсансан. Хошин жүжгээ толилуулж дуусаныхаа дараа бүгд эгнэж зогсож байгаад дуулна. Энэ хооронд Мянгаа гар дээрээ явж байгаад дууны төгсгөлд шпагет суухаар зохиомжилсон байсан. Тэгсэн чинь төгсгөлд нь Мянгаа А-гаар суусан чинь богино юбка доороос дотуур өмд нь шууд ил гарчихдаг байгаа. Үзэгчид нир хийтэл инээлдээд явчихсан. Бэлтгэл дээрээ өөрсдийнхөө хувцастай байсан болохоор тэрийгээ ер анзаараагүй байх. Гэхдээ л манай анги түрүүлсэн” хэмээн өгүүлэв.

Гурван жилийн өмнө спортын мастер Г.Ганбаатар, Г.Жамц нар “Perfect body” хэмээх бодибилдинг, фитнесийн клубийг ажиллуулж эхэлжээ. Үүсгэн байгуулагдаад удаагүй хэдий ч өнгөрсөн жилийн Улаанбаатар хотын бодибилдингийн шилдэг клубээр шалгараад амжжээ. Г.Ганбаатар “Биднийг оюутан байх үед ихэвчлэн мэргэжлийн тамирчид л тогтмол бодибилдингээр хичээллэдэг байснаас гадна энэ нь зөвхөн эрчүүдийн спорт мэтээр ташаа ойлгодог байлаа. Одоо бол тэс өөр. Яагаад гэвэл энэ спорт зөвхөн мэргэжлийн тамирчдаас гадна эрүүл мэндэд маш тустай гэдгийг ойлгосон учраас иргэд тэр дундаа залуус идэвхтэй хичээллэх болсон. Түүнчлэн Монголд бодибилдинг, фитнесийн спорт үүсч хөгжөөд 20 гаруйхан жил болж байгаа хэдий ч нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд дэлхийн хэмжээний амжилт гаргаж чадсан. Монголын тамирчид 2014 оны дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс аваргын алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн бахдам амжилтын эзэд болсныг бүгд мэдэж байгаа. Төрөл, жин тус бүрт улс орон бүрийн шилдгийн шилдэг 20 гаруй тамирчин оролцдог. ОУХМ Ж.Нурлан мастер ангилалд алт, 85 кг жинд хүрэл, Хүсэлтүвшин фитнесс ангилалд мөнгөн медаль авснаас гадна ангийн анд ОУХМ Г.Жамц, Ч.Мянганбилэг нар мөнгө, хүрэл медаль хүртсэнд сэтгэл өндөр байна” хэмээн дасгалжуулагч, спортын мастер Г.Ганбаатар даруухан өгүүлтэл Г.Жамц “Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Бид хоёрыг энэ хэмжээний амжилт гаргахуйц сайн бэлтгэл хийлгүүлсэн хүн нь манай Ганбаа. Оюутан ахуйгаасаа өдийг хүртэл арав гаруй жил нөхөрлөж, нэгнийхээ бэлтгэл сургуулилтыг хийлгэсээр ирлээ” гэв. Ч.Мянганбилэг “Би 2002 онд сургуулиа төгсөөд хувийн бизнесээ хөөх болсон. Тэгтэл 2012 онд хоёр найз маань клуб байгуулж байгаагаа дуулгаад намайг тамирчин нь болохыг ятгасан. Ингээд сүүлийн хоёр жил Г.Ганбаатарынхаа удирдлага дор шаргуу бэлтгэл хийсний дүнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авлаа. Бэлтгэл хийж эхлэх үед Ганбаа маань “Монголдоо бүү хэл тив дэлхийд нээрээ дуурсгасан тамирчин болох ирээдүй чамд бий гэхэд “Надаар битгий тоглоом хийгээд бай. Улсын аваргаас медаль хүртэж байвал болох нь тэр” гээд ойшоодоггүй байсан. Ингээд л багш, андынхаа удирдлага дор, шаргуу хичээллэсний дүнд дэлхийн аваргын 55 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болсон” гэсэн юм.

“Ер нь бодоод байхад нэг ангийн андууд дэлхийн аваргын бодибилдингийн тэмцээнээс медаль хүртсэн анхны тохиолдол энэ байх шүү. Ангиас хоёр, гурваараа бүү хэл ганц нь л улсын аварга болсон нь тун цөөн. Бусад спортыг бодвол хоолны дэглэмдээ маш анхаарах хэрэгтэй. Илчлэг багатай хоол идэж, маш их хүч чадал шавхсан дасгал хийж, илүүдэл өөхөө шатаадаг” хэмээн С.Наранбаатар хэлтэл бүгд толгой дохин “Нээрээ ч тийм байх шүү” гэцгээв.

Тэд хэзээний эвтэй, нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй болох нь тэдэнтэй хөөрөлдөн суух мөчид өөрийн эрхгүй мэдрэгдсэн юм. Уулзалтдаа ирж амжаагүй нэгийнхээ хаана юу хийж явааг сонссон нэг нь бусдадаа дуулгана. “Ажил төрөл нь ахицтай, сайн байгаа гэж дуулдсан. Саяхан надтай холбоо барьсан” гэвэл “За ашгүй дээ” гэцгээн бусад нь чин сэтгэлээсээ талархана. Харин “Тэр маань л жаахан ажил төрөл нь базаахгүй сурагтай байна лээ” гэвэл бусад нь “Хэдүүлээ тэгвэл яаж туслах уу. Ажил төрөлгүй байгаа бол миний хамаатны ах сургуульдаа биеийн тамирын багш дасгалжуулагч авна гэсэн шүү. Өөр бас бус ажлын зар харагдсан шүү” гэцгээн санаа нь зовнино.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Адагт үлдсэн тэрбум

Энэ нь ямар нэгэн тэрбумаар илэрхийлэгдэх хөрөнгийн тухай бус харин хүн төрөлхтний хөгжлөөс гээгдэж хоцорсон тэрбум хүнийг хэрхэн сэхээх арга замыг эрэлхийлсэн ном юм. Мөн байнга л ядуу буурай гэгдэн бусдаас зээл тусламжхүртэж ирсэн бидний хувьд мөнгө тусламжаа өгч байгаа хүмүүсийн нүдээр харах боломжийг олгосон зохиолгэж хэлж болно.Зохиогч нь Пол Коллиер.Дэлхийн банкны судалгааны хэлтсийн захирал асан, Оксфордын их сургуулийн Африкийн Эдийн засгийн судалгааны төвийн захирал Пол Коллиер нь дэлхийн ядууралтай тэмцэж ирсэн нэгэн. Африкийн орнуудын эдийн засгаар мэргэшсэн, дэлхийд тэргүүлэх судлаачдын нэг тэрбээр “Мөргөлдөөний занганаас гарах нь” зэрэг олон номын зохиогч билээ. Тэрбээр “Адагт үлдсэн тэрбум” номондоо өнөөг хүртэл олон улсын байгууллагуудын үзүүлж ирсэн тусламжийн бодлогод шүүмжлэлтэй хандаж, улс орон бүр өөрийн онцлогт тохирсонхөгжлийн стратегитай байх ёстойг хүлээн зөвшөөрч, ядууралд нэрвэгдсэн улс орнуудадзориулан “Их найм” хөгжлийн шинэ, өвөрмөц гарц санал болгохыг уриалсан байна.

Уншигчдын хувьд дэлхийн хөгжлөөс гээгдэж хоцорсон адаг ёроолд үлдсэн гэгдэх тэрбумд Монгол багтах эсэх нь сонин буй за. Харамсалтай нь зохиогчийнхамгийн ядуу буурайг тодорхойлох таван шалгуурыг харвал ганц нэгээс бусад нь бидэнд ихээхэн танил санагдах вий. Дэлхий дээр туйлын ядуу буурай оронд амьдардаг тэрбум хүмүүсдөрвөн төрлийн занганд орсон байдаг гэж зохиогч тодорхойлсон. Тухайлбал адагт үлдсэн хүмүүсийн 73 хувь нь иргэний дайнд нэрвэгдсэн байдаг. Бурханы авралаар манайд тийм юм байхгүй. 29 хувь нь байгалийн баялгийн орлогыг тойрсонулс төр ноёрхсоноронд амьдардаг гэсэн нь манайхандхамааралтай тодорхойлолт. Байгалийн баялагтай орон ядуу амьдрах ёсгүйгэж олонхи монголчууд боддог. Харин зохиогч байгалийн баялгийгхөгжлийг чөдөрлөсөн занга гэдэгтээ оруулсан нь учиртай. “Ашигт малтмалаас олох орлого туйлын тогтворгүй учраас хямралд хүргэдэг. Өсөлт өндөр байх үед төсвийн зарлага маш эрчимтэй өсч болох ч хожим уналтын үедбуцааж бууруулах нь маш хэцүү байдаг. Өсөлт өндөр үед дипломат алба өргөжсөн байж болно. Гэтэл хүнд цаг ирэх үедхүмүүст хүрэх ёстой наад захын үйлчилгээний хөрөнгө оруулалтаас хасч танадаг” гэсэн нь өнөөгийн манай дүр зураг гэлтэй.”Нөөц баялаг ихтэй ардчилсан улс орнууд хөрөнгө оруулалтыг дутуу хийхээс гадна дэндүү олон тооны зардал ихтэй, үр ашиг муутай төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг” гэж тэр бас дүгнэсэн байна лээ.Байгалийн баялаг ихтэй орнуудад хүрдэг хараал, голланд өвчний тухай бол бид хангалттай ярьцгааж байгаа. “Байгалийн баялаг ихтэй байх тусмаа сонгуулийн өрсөлдөөний шинж чанарыг гуйвуулдаг. Энэ нь уг чанартаа ивээл өмгөөлөл үзүүлэх улс төрийн томилгооны бодлого (патронаж) үйлчлэх бололцоог олгодог”.”Төрийн үйлчилгээний бодлогын туйлширсан хувилбар нь ивээл хамгаалал, томилгооны улс төр бөгөөд сонгогчдыг төрийн мөнгөөр хахуульддаг явдал юм”. “Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал байх тусам ашигт малтмалаар баянардчилсан орны амжилт буурч байлаа” гэх мэтээр зохиогч судалгаагаа түшиглэн дүгнэжээ. Төр засгийнэрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх үр өгөөжтэй хяналтын тогтолцоо байсан цагт улс нийгэм ивээл, патронажийн бодлогоос салж чадна гэжПол Коллиер дүгнэсэн байна лээ. Дээр дурдсан ёроол дахь тэрбумыг тодорхойлох шалгуур үзүүлэлтээ үргэлжлүүлье. Зохиолч бол үүнийгээ занга гэж нэрлэсэн. Мөнөөх адаг дахь улсуудын 30 хувь ньдалайд гарцгүйн дээр муу хөршүүдийн дунд амьдарч байна гэжээ. Монгол далайд гарцгүй нь үнэн ч хөршүүд харин муу хэмээх ангилалд багтахгүй. Муу хөрш гэдэгтээ зохиолч иргэний дайнд идэгдсэн, өвчин зовлон хилээр хальж орж ирдэг улсуудыг хэлсэн. Үүний эсрэгээр аливаа улсын сайн өсөлт ч бас хил даван хальдаг гэнэ. Дэлхийн дунджаар авч үзвэл хөрш орнууд нэг хувь орчмоор нэмжөсөхөд хөршүүдэд нь 0.4 хувийн нэмэлт өсөлт орж ирдэг гэж тэр тооцоолжээ. “Хэрэв танай улс далайн эрэг дагууоршдог болтанайх дэлхий нийтийн хэрэгцээнд үйлчилнэ. Харин далайд гарцгүй улс болөөрийн хөршүүддээ үйлчилдэг”гэнэ дээ.Адагт үлдсэн орнуудад нийтлэг ажиглагддаг нэг занга нь тэдний 76 хувь нь урт удаан хугацаандмуу засаглал, эдийн засгийн алдаатай бодлого явуулж ирсэн улс орны иргэд гэв.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

М.Зоригт гишүүн жиргэж, зураг авахаас өөрийг хийдэггүй хүн л дээ

М.Зоригт гишүүний өөрийнх нь нэрлэснээр”Коммандлагч” гэдэг зураг

М.Зоригт гишүүн УИХ-аар ямар ч чухал ажил хэлэлцэж байсан хайхрахгүй өөрийг нь сонгосон тойрог болох Сүхбаатар аймаг руу хүлгийн жолоо залчихдаг нэгэн. Сүүлийн үед шинэ замтай болсон гээд бүр их явж байгаа бололтой. Тэрбээр энэ өдрүүдэд ч гэсэн Сүхбаатар аймагтаа ажиллаж байгаа гэдгийг нь түүний твиттер, фэйсбүүк хуудаснаас мэдлээ. Харин ч тааваараа нутгийн телевизэд ярилцлага өгч, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан шиг нийслэлийн утаанаас холдон явааг нь харлаа. Одоо ч хөдөө очсон түүнийг “Дарга дээшээ, бид яахав” хэмээн өнгөтэй өөдтэйгээ өмнө нь барьж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Учир нь М.Зоригт гишүүн бол УИХ-ыг төлөөлж яваа төрийн түшээ тул тэгж хүндэтгэхээс ч яахав.

Гэхдээ мань хүнийг хараад байхад зөвхөн жиргэдэг, зураг авдаг л хүн шиг харагдах болсоор удлаа. Хүний хобби байж болох ч УИХ ямар ч асуудал хэлэлцсэн зургаа авсаар, гар утсаараа жиргэсээр байдаг юм. Нэг талаасаа талбайн зурагчид болон хэвлэл мэдээллийн бусад зурагчдыг үнэндээ ажилгүй болгосон гэхэд болно. М.Зоригт гишүүн ямар ч хаалттай хуралдааныг нээлттэй болгож чаддаг хүн. Түүнийгээ зүгээр л гэрэл зургаар өгүүлчихдэг.

Түүний жиргэсэн болон авсан зурагнуудыг нь харахаар бас л маапаантэй хөөний эр гэдэг нь харагдаад байдаг юм. Жишээ нь олны анхаарлыг татаад авсан уулан дээр үүлэн борооны ажил хийж байгаа хоёр хүний зураг юм. Эл зургаа “Ретвийт хийхгүй байж чадсангүй. Гоё зураг” хэмээн тайлбарласан бол “Mongolian Kama Sutra” хэмээн өөр нэг зургийг жиргэж байх жишээтэй. Өөрийг нь тасарчихсан хэвтэж байхад нь наад талд нь хоёр бүсгүй селфи хийж байгаа гэх мэтээр түүний элдэв зураг үргэлжилнэ. Хүмүүс түүнийг нээлттэй гишүүн гэдэг ч үнэндээ чухам юу хийж явдаг, ямар анзааны гишүүн бэ гэдгээ өөрөө л цахим хуудсаараа илэрхийлчихдэг гэхэд хилсдэхгүй. Ер нь энэ хүн гишүүнийхээ хувьд юу хийж явдаг нь бүү мэд. Төрийн ордноор чемодан чирэх моод дэлгэрүүлсэн гэж байгаа.

Нэг зүйл сонирхуулахад М.Зоригт гишүүний талаар нэг онигоо гарсан байна лээ. Тэр нь “Талбайн зурагчдыг хоёр ангилдаг. Тэгэхдээ ордонд байдаг, ордны гадаа байдаг” гэсэн онигоо гарчээ. Тэгэхээр манай хүн ордны зурагчин болж таарч байгаа юм.

Нөгөө хэдэн гишүүд нь эдийн засаг хүнд байгаа үед төсвийн тодотголоо хийх гэж шөнийн нэг хоёр цаг хүртэл ордонд сууж байгаа тухайгаа байнгын хороон дээр гомдоллон ярьж байхад тодотголоос холуур яваа гишүүн Сүхбаатар аймагт хутга тавилгүй мах идэж, хааяадаа ядам хуруугаараа сэржим өргөсөн шигээ явна. Ер нь бол энэ хүн үүнээс өөрийг хийдэггүй хүн л дээ.

Э.ЭНХБОЛД