Categories
мэдээ цаг-үе

Н.Хүлгэн: Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй байдаг

-ИРЭХ ОНД 12 ДАВХАР ҮНДЭСНИЙ НОМЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРНО-

Номтой нөхөрлөе” клубийг үүсгэн байгуулагч Н.Хүлгэнтэй ярилцлаа.

-“Номтой нөхөрлөе” клубийг яагаад байгуулах болсон талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Монголын залуучуудын холбооны судалгааны багаас эхлүүлж байлаа. Энэ нь оюутан байх үеэсээ л бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө санаа тавьдаг, нийгмийн идэвх сайтай оюутан байсантай холбоотой байх. Бид залуучуудад тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанч үүднээс судалсан. Монголын арван иргэн тутмын долоо нь залуу учраас тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэл Монгол Улсын асуудлыг шийдчихэж байгаагаас ялгаагүй. Өнөөдөр залууст архидалт, гэр бүл салалт их байна. Орон сууц худалдан авах хөрөнгөгүйгээс гадна чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх газаргүй зэрэг тулгамдсан асуудлууд үүсээд байгааг тогтоосон юм. Энэ асуудлууд бүгд хоорондоо холбоотой. Ажилгүй хүн архи ууна, архи уудаг хүн гэр бүлгүй. Гэр бүлгүй хүн хувийн орон сууцтай болж, амьдралаа төвхнүүлэх сонирхолгүй байх нь мэдээж.

Монголын залуучуудын холбооны гишүүн залуустайгаа хамтран эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ингээд залуусыг чөлөөт цагаа боловсон өнгөрүүлдэг болгох тал дээр анхаарч ажиллахаар болсон. Оюутан залуус тэр бүр кино театраар үйлчлүүлж, тэнд попкорн идэж, кола уугаад байхгүй. Тэгээд ч сардаа хэдхэн шинэ кино нээлтээ хийдэг шүү дээ. Спортоор хичээллэе гэхээр дунд сургуулиудын биеийн тамирын заалыг томоохон компаниуд бүтэн жилээр түрээсэлчихсэн байсан. Гэтэл статистикийн газрын судалгаагаар 2012 онд Улаанбаатарын төв хэсэгт л гэхэд 10 мянга гаруй архи зарах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр ажиллаж байсан. Түүнээс гадна арав алхам тутамд мөн тооны ресторан, паб бий. Тиймээс залуусын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх альтернатив маягийн клуб байгуулах санаа төрж, 2012 оны сүүлээр”Номтой нөхөрлөе” клубээ байгуулсан. Мөн клубийнхээ фейсбүүк группыг нээсэн. Эхэндээ би өөрөө өөртөө юм бичээд, түүнийг нь залуус ойшоохгүй байгаа юм шиг санагддаг байсан. Харин өнөөдөр манай фейсбүүк группт 100 мянга гаруй залуус нэгджээ. Анхандаа зөвхөн би уншсан мэдээг оруулдаг байсан бол өдгөө номын хэлэлцүүлэг, дуудлага худалдаа, номын солилцоо группт маань болохоос гадна нэгнээсээ зөвлөгөө тусламж ч авч болно. Ингэж цахим ертөнцөөр дамжуулж залуусыг номтой нөхөрлүүлж, ном уншдаггүйг нь номонд дурлуулах гэж, ном уншдаг залуусыг нь хооронд холбож, мэдээлэл солилцуулахын тул сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд маш идэвхтэй суртал ухуулгын ажлуудыг хийлээ.

Танай клубийг бямба гариг бүр уулзалт зохион байгуулж, шилдэг номын талаар ярилцдаг гэж сонссон юм байна?

-Үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бямба гариг бүр номын уулзалт буюу бага хуралдай зохион байгуулсаар ирсэн. Эхэндээ бид зөвхөн өөрсдийн уншсан шилдэг ном зохиолын талаар ярилцдаг байсан бол өдгөө оюун ухаанаараа нийгмийнхээ түүчээ болсон эрхмүүдтэй уулзалт зохион байгуулдаг болсон. Нөгөөдөр буюу энэ сарын 31-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай залуусыг уулзуулахаар болсон. Өмнө нь СГЗ, нэрт зохиолч Г.Мэнд-Ооёо, Пост панк яруу найрагч Б.Галсансүх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зэрэг 30-аад эрхмүүдтэй клубийнхээ гишүүдийг уулзуулж байлаа. Монголынхоо оюун санааны түчээлэгчдийн илтгэл, лекцийг сонсоод гарах бүрт цээжинд халуу шатдаг юм. Тэр нь энэ сонссон, мэдсэнээ гудамжинд сэлгүүцээд, баар сав хэсээд явж байгаа залуустаа хэлэхийг, тэд нарыг эгнээндээ элсүүлэхийг эрмэлзэх болсон. Тиймээс уулзалтууд маань маш их үр дүнтэй болсон гэж бодож байна.

Үүнээс гадна танай клубийн зүгээс “Шинэ жилийн шидэт ном” сайн үйлсийн аяныг үүсгэн байгуулагдсанаасаа хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн байх аа?

-Өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган номыг хандивын аянаараа цуглуулсан. “Шинэ жилийн шидэт ном” хэмээх сайн үйлсийн аяныг сүүлийн гурван жил дараалан оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Баярын өдрөөр эмнэлэгт хүүхэлдэйн киноны баатрын хувцас өмсч ороод, өвчин туссан хүүхдүүдийг хөгжөөж баярлуулан, бэлгэнд нь ном өгөхөөр тэд маш их баярладаг. Баярын дараахан “Хүүхдийг минь өвчин зовлонтой байхад хүүхэлдэйн баатрын дүрээр эмнэлэгт ирж, ном бэлэглэж, хөгжөөнт тоглоом тоглуулсан тань бие нь эдгэрэхэд маш их дэм боллоо. Хамгийн гол нь хүүхэд маань ном унших дуртай болсон” гэсэн урмын үгтэй олон захидал ирсэн шүү. Үүнээс гадна эрх чөлөөгөө хасуулсан хүүхдүүдэд хүртэл хорих анги дээр нь очиж ном тарааж байсан. 2013 оны олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хорих ангид ял эдэлж байгаа эхчүүд эмэгтэйчүүддээ 600 ном, 600 сарнай бэлэглэсэн.

Ер нь манай клуб байгуулагдаж, фейсбүүк групп нээгдсэнээр олон залуусыг ном уншуулахын тулд ятгаж чадсан. Манай гишүүд дунд ном уншихыг эрмэлздэг хэрнээ ямар номноос эхлэхээ мэдэхгүй олон залуус байсан. Ямар ч өгөөжгүй, сонирхолгүй ном уншвал мөнгө, цагаа дэмий үрэхээс гадна дахин ном унших хүсэл төрөхгүй л болов уу. Тиймээс клубийн зүгээс тэдгээр залууст ямар мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаагаас гадна уран зохиолын ямар төрлийн ном зохиол унших сонирхолтой гэдгийг нь мэдсэний үндсэн дээр тэдэнд “тохирох” номыг санал болгодог. Эсвэл фейсбүүк групп дээрээ уншсан номынхоо талаарх сэтгэгдэл, санал шүүмжлэлийг гишүүд маань нээлттэй бичдэг учраас тэндээс өөрийн уншихаар төлөвлөсөн номоо үр өгөөжтэй эсэхийг мэдэж болно. Ер нь клубийн зүгээс залуу хүний уншвал зохих 10 номын жагсаалтыг удахгүй гаргана. Цаашлаад унших ёстой биш уншвал зохих гэх нэрийн дор 100 номын жагсаалт гаргана.

Хүүхдэд багаас нь ном унших дадал хэвшүүлэх, номонд дуртай болгохын тулд яах ёстой вэ?

-Эцэг эхчүүд “Хүүхдээ яаж ном уншуулдаг болох вэ” гэж их асуудаг. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрснөө ном уншдаг байж хүүхэд түүнийг нь үлгэрлэн дагана уу гэхээс өөрснөө ном уншдаггүй байж хүүхдээ ном унш гэж шаардвал утгагүй хэрэг. Гэхдээ хүүхэд ном уншиж суух нь бус ямар ном, юу унших нь чухал учраас номын агуулгад томчууд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн номын агуулгад Социализмын үеийнх шиг цензур хэрэгтэй байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг илгээхээр төлөвлөсөн. Ер нь одоогоос арав гаруйхан жилийн өмнө хүүхдүүд Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор дамжуулж хүрээлэн буй орчноо таньж мэддэг байсан бол одоо “Уолт Дисней”-н эсвэл “Миша Маша хоёр” зэрэг хүүхэлдэйн киногоор дамжуулж ертөнцтэй танилцаж байна.

Интернэт, телевизор, радио зэрэг мэдээ, мэдээлэл олж авах асар олон суваг бий. Гэсэн ч ном байр суурь, үнэ цэнээ алдалгүй өнөөдрийг хүрсний гол нууц нь юунд байна гэж та үзэж байна вэ?

-Өмнөх үеийнхээ ололт амжилтыг дараагийн үедээ өвлүүлэх маягаар үргэлж хөгждөг учраас хүний нийгэм урагшилдаг. Амьтнаас ялгагдах гол онцлог нь ердөө л энэ. Хүн төрөлхтний түүх бол урагш үргэлж тэмүүлсэн хөгжлийн түүх. Тэрхүү түүхийн амьд гэрч нь ном. Яагаад гэвэл хүн төрөлхтний бүхэл бүтэн хөгжил дэвшлийн түүхийг номноос уншиж мэдэж болно.

Номноос олж авдаг шиг гүн гүнзгий өргөн дэлгэр мэдээ, мэдээлэл, мэдлэгийг цахим ертөнцөөс олж авч чадахгүй. Хамгийн гол нь номноос уншсан, ойлгосон бүхэн мэдлэг болон хуримтлагддаг бол интернэтээс олж авсан, твиттерээс уншсан мэдээ хэрэгцээтэй байх нь тун ховор учраас хэн нэгний амнаасаа гаргаж хаясан шүлстэй хоолыг идэж, газраас хог түүж идэж байгаагаас ялгаагүй. Цахим ертөнцөд хүний тархи угаах гэсэн явуулга гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл ихээхэн байдаг. Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй гэсэн үг. Дээр нь номноос тухайн сонирхсон сэдвээр чинээнд нь тултал мэдлэг мэдээлэл авна. Телевиз сайн үйлчлэгч муу багш бол ном муу үйлчлэгч сайн багш. Ганц ном хувь хүн бүү хэл улс үндэстний хувь заяаг өөрчилсөн түүх бий шүү дээ.

Хоёр жилийн өмнө танай клубийн зүгээс Чингэсийн талбай дээр “Чимээгүй хашгираан” хэмээх суулт хийж байсан. Чухам ямар зорилгоор энэ суултыг зохион байгуулсан юм бэ?

-Өнөөдөр сая гаруй хүн амтай Улаанбаатар хот хэдэн номын сантай байна вэ? Цөөн хэдхэн номын санд нь сүүлийн үеийн, хэрэгцээтэй ном тун цөөн бий. Өнгөрсөн хугацаанд засаг ээлжилж барьсан төрийн түшээд нэг ч номын сан бариагүй хэрнээ 10 мянган баар, ресторанд архи зарах зөвшөөрөл олгосон. Азийн бар улс болно гээд баар улс болсон шүү дээ. Энэ байдлыг эсэргүүцэн “Номтой нөхөрлөе” клубээс 2013 онд Чингэсийн талбайд суулт хийж, тэнд ном уншсан. Үүний үр дүнд Сүхбаатар Дүүргийн долдугаар хороо буюуАНУ-ын элчингийн хажууд 11 тэрбум төгрөгийн өртгөөр 12 давхар Үндэсний номын ордон баригдахаар болж, шаваа тавьсан. Ирэх онд ашиглалтад орох ёстой. Түүнчлэн Монгол Улсын түүхэнд анх удаагаа “Номын Сангийн Тухай Хууль” УИХ-д өргөн барилаа.

Сар шинийн баярыг угтан номын хямдралтай худалдаа зохион байгуулна гэсэн байх аа?

– Ном хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Ном уншдаг хүн үргэлж ухаарч, гэгээрч бас мэдлэг оюунаа тэлж боловсролоо дээшлүүлдэг. Гэтэл ийм зүйлийг хямдруулна, хямдхан зарна гэдэгтэй би санал нийлдэггүй. Зун нь зарагдаагүй ботинкийг өвөл борлуулах гэж, хадгалах хугацаа нь дуусах дөхчихсөн хүнсний бүтээлдэхүүн бөөнд нь зарах гэж, чанар муутай барааг өндөр үнээр зарах гээд бүтэлгүйтсэн үедээ хямдрал зарладаг гэж би ойлгодог. Номыг эдгээр бараатай харьцуулж, жиших үнэхээр утгагүй. Харин хүн тоож уншихааргүй муу номын тэнгэрт хадсан үнийг агуулгынх нь хэмжээнд хүртэл хямдруулж болно.

Ер нь зөвхөн Цагаан сар гэлтгүй баяр болгоноор хамгийн эрэлттэй бараа, бүтээгдэхүүн нь архи дарс болчихдог. Баяр тэмдэглэсний маргааш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өчнөөн хүн осгож, автомашины осолд өртөж эсвэл хэрэг төвөгт орооцолдох зэргээр эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Тэдгээрийн дийлэнх нь залуучууд байдаг нь тун харамсалтай. Тиймээс Сар шинийн баяраар нэгэндээ бэлэг бэлгийн дээд номоо бэлэглэе гэсэн уриалга гаргасан. Өөрт хэрэггүй, өрөөлд ч ашиггүй Хятадын шампунь, сандаал, нусны алчуур хоорондоо дамжуулж, Хятадын үйлдвэрүүдэд хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн оронд нэгэндээ ном бэлэглэж, цэцэн оюун бэлэглэхийг манай клубийн зүгээс уриалж байна. Тиймээс Цагаан сарын баярыг угтан номын хямдралтай бус харин өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Ярилцлагын төгсгөлд та залуустаа хандан юу хэлэх вэ?

-“Уншигч хүн үргэлж хождог”, “Өнөөдрийн уншигч маргаашийн удирдагч”, “Уншиж байгаа бол сэтгэж байна гэсэн үг” гэсэн үгээр ярилцлагаа өндөрлөе дөө.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.ОЮУНХОРОЛ ТАНАА

Эрхэм сайд та ажлаа аваад хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа “БОНХЯ-ны сайд боллоо. Цаашдаа ямар бодлого баримтлан ажиллах вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд “Энэ ажлыг аваад Монгол орны байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах тал дээр иргэний нийгмийн байгууллага, ТББ, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажил­лана” гэж хариулсан нь мэргэж­лийн байгууллагын эрх бүхий төрийн болон ТББ-ын эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнгүүдэд маш их урам зориг өгсөн. Ингээд бид танай яамтай хамтран ажиллах мэргэжлийн холбоогоо ч байгуулсан. Гэтэл бид тантай үр дүнтэйхамтран ажиллах боломжгүй болчихоод байна. Энэ байдлаа тайлбарлах, иргэдэд зөв мэдээлэл өгөх зорилгоор үүнийг бичиж байгаа тул хүлээн авна уу.

Манай холбооны амьтны мэргэжлийн байгууллагын эрх бүхий ТББ тухайн үед яамныамьтан хариуцсан мэргэжилтэн байсан П.Цогт­сайхан, энэ ажлыг олон жил хийсэн Д.Доржготов нарын дэмжлэг Д.Цогтбаатар сайдын шийдвэрээр суусар булга, саарал чоно, цоохор ирвэсний тооллого явуулан агнуурын зохистой нөөцийг тогтоосон юм. Учир нь 1911 онд Богд хаан Монгол Улсын тусгаар тогтнолыг зарласны дараа дулааны улиралд ноёд, түшмэдийг энгийн ардуудаас ялгахын тулд говийн болон Алтайн ноёд суусар булганы харин Хангайн ноёд ойн булганы сүүл тоорцгон дээрээ хадаж бай гэсэн зарилаг гар­гаж энэ хоёр амьтныг агнахыг хориглосон. Хожим олон улсын зах дээр арьс нь үнэ хүрэх болсон ойн булга хорионоос гарчсуусар булга өнөөдрийг хүртэл нэн ховор амьтны жагсаалтанд явж ирлээ. Агнуурын нөөцтэй энэ амьтнаа нэн ховор амьтны жагсаалтнаас гаргахгүй бол УИХ-ын гишүүд хүртэл суусар булганы арьсаар гоёж хууль зөрчигдөөд байна гэсэн манай судлаачдын хүсэлтийн дагуу яам суусар булгыг нэн ховроос гарган ховор амьтны жагсаалтанд оруулсан учир нөөцийг нь тогтоох шаардлага үүсээд байв. Манай урд хилээр хөлдүү чоно хууль бусаар гарах болсон. Мөн чонын тоо толгой өсөөд байгаа учир яаралтай агналт явуулахгүй бол тоо толгойг нь багасгах байгалийн зохицуулалтаар чоно галзуурч ард иргэд болон ан амьтанд аюул учруулах магадлал үүсчихээд байв. Ирвэс малд халдаснаас жилд 100-200 ирвэс хууль бусаар агнагдаж байна гэсэн тооцоо гарчихаад байсан төдийгүй хууль бусаар агнагдсан арьс, гавлын ясан дээрхийсэн манай эрдэмтдийн судалгаагаар бүгд сүргээ нөхөх ёстой, байгальдүр төлөө үлдээгээгүй 2-3 настай залуу ирвэснүүд болох нь тогтоогдоод байв. Иймээс олон улсынхаа гэрээний дагуу нэгэнт үр төлөө үлдээсэн “зааз” ирвэснүүдийг гадаадын анчдаар агнуулж тэдний эзэмшил нутагт залуу ирвэснүүдийг оруулж ирвэсний сүргийг хамгаалахаас өөр аргагүй байдалд хүрээд байлаа.Ингээд 2012 онд эдгээр амьтдын тоо толгойг гаргаж, агнуурын нөөцийг тогтоосон. Мөн Байгаль хамгаалах тухай болон Амьтны тухай хуулийн 2.2.,Монгол улсын олон улсын гэрээ болох Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц буюу CITES-ийн Гуравдугаар зүйлийн болон Дөрөвдүгээр зүйлийн 2-ын “а” заалтуудын дагуу ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс шинжлэх ухааны байгууллагын албан ёсны дүгнэлт гаргуулсан. Ингээд энэ асуудлыг CITES-ийнҮндэсний зохицуулах зөвлөлийн хурлаар оруулж CITES-ийнНарийн бичгийн газарт явуулснаас яг 30 хоногийн дараа Монгол улс энэ гурван амьтандаа квот авах ёстой байв. Гэтэл амьтан хариуцсан мэргэжилтнээр П.Цогтсайханы оронд ирсэн Ё.Онон “Цоохор ирвэс тарахсан 11 улсын Ерөнхийлөгч уулзах гээд байна. Ирвэсний квотоо хойшлуулаач. Харин саарал чоно, суусар булгын квотыг авч өгье” гэсэн тул бид ч зөвшөөрсөн билээ. Уг нь Төв, Дунд Азидаа ардчиллын үлгэр болж байгаа улсын Ерөнхийлөгч” Монгол улсад Ерөнхийлөгч ч жирийн иргэн ч хууль биелүүлэх үүрэгтэй. Манай эрдэмтэд хуулийн дагуу ирвэсний квот авах гэж байгаа. Уг нь энэ квотоос валют олбол хуулиараа улсад ч ирвэсний судалгаанд ч тустай. Гэхдээ ирвэс хэдийд мал идэх нь вэ гээд хүлээгээд сууж байдаг гадаадын анчин гэж юу байхав. Иймээс бид ирэх жил цоохор ирвэсний арьс, гавлын ясыг гадаадад гаргах квот авна. Үүн дээрээ судалгаа хийж жилд яг хэдий насны, ямар хүйсийн хэдэн ирвэс агнагдаж байгааг тогтооно. Үүнийгээ үндэслэн ирвэсийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгаалж, өсгөх арга хэмжээ авах юм” гэсэн бол хөгжингүй улсуудад Монгол улсын Ерөнхийлөгч ч амьтан хамгаалах талаар “А” ч үгүй нөхөр юм байна гэсэн ойлголт төрөхгүй байх байсан билээ. Ингээд бид хятадын талтай хөлдүү чоно гаргахаартохирчихсон тул квотоо хүлээгээд байв. Бүр сайдад нь квотоо аваач ээ. Чоно галзуурч хүүхэд баривал яах вэ гэсэн албан бичиг хүртэл өгөөд өгөөд квот авахгүй байсаар байгалийн хуулийн дагуу чоно галзуурчихсан. Ингээд манай судлаач Ё.Ононтой уулзаж “Говь-Алтай аймгийн Цогт суманд галзуу чоно гэрт орж эмэгтэй хүн барьж тахир дутуу болгосон байна” гэхэд “Өө Тийм үү. Би мэдээгүй ш дээ” гэж тохуурахсан. Үүнээс хойш олон хүн, амьтан галзуу чононд ноцуулж Хөвсгөл аймагт бүрхүн бариулж үхсэн. Ингээд аргагүй байдалд орсон манай судлаачид С.Оюун сайдад Ё.Ононгийн тухай албан бичгээр хандсан. Харин С.Оюун сайд шуурхай арга хэмжээ авч амьтны асуудлыг Ё.Ононгоос салгаж Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороонд шилжүүлсэн. Ингээд манай хороо үндэснийхорооныхон ялангуяа П.Эрдэнэбат, В.Цогтбаатар нарын дэмж­лэгтэйгээр “Баданга хүдрийг гэмтээлгүй заар авах аж ахуй байгуулах”, “Тарвага сэргээн нутагшуулах”, “Орон нутагт нөхөрлөл байгуулах” аргачлал 2014 ондболовсруулж байгалийн өөр өөр бүсэд орших аймаг, сумын захиргаанаас эдгээр ажлуудыг бүрэн дэмжсэн албан санал авсан. Мөн орон нутагт амьтан, ургамал хамгаалах, зохистой ашиглах нөхөрлөлүүд байгуулагдсан тохиолдолд идлэг шонхорын квот авах албан ёсны зөвшөөрөл CITES-ийн На­рийн бичгийн газраас ав­сан. Гэтэл Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороо татан буугдаж амьтан, ургамлын асуудал дахин Ё.Ононгийн мэдэлд очлоо. Иймээс Ё.Ононгийн оронд англи хэлтэй хууль ч хүнд амьтан, ургамлын асуудлыг хариуцуулахыг албан ёсоор хүсэж байгааг хүлээн авч хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Бид худлаа ярьдаггүй, хууль ярьдаг хүнтэй хамтарч ажилламаар байна. Хууль зөрчин яагаад батлагдаагүй аргачлалаар тарвага сэргээн нутагшуулаад байгаа юм бэ? гэсэн аймгийн амьтан хариуцсан мэргэжилтний асуултанд Ё.Онон “Тарвага нутагшуулж байгаа арга зүйнүүдийг харж байгаад хамгийн сайныг нь батлах гэж байгаа юм” гэж хариулсан байдаг. Таны батлалцсанАмьтны тухай хуулийн 8 дугаар зүйл “Амьтныг сэргээн нутагшуулах” гэсний 8.2.-т Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна гэсэн заалтыг ингэж тайлбарлаж болдог юм уу. Сайд аа. Мөн бид Ё.ОнондCITES-ийнҮндэсний хэмжээнд экспортын квот авах журам, (Management of nationally established export quotas) Зөвшөөрөл, сертификат олгох журам(Permits and certificates), I болон II хавсралтын товч тайлбарыг хэрэглэх журам(Use of annotations in Appendices I and II) –ыг монгол хэл дээр хөрвүүлж өгөөд яамныхаа сайт дээр тавьж хүмүүст ойлгуулж мөрдүүлээч гээд 2 жил хүлээлээ. Таг чиг. Энэ журмуудыг мөрдөснөөр хулгайн ан, олборлолтгэгддэг зохисгүй ашиглалт зогсож амьтан ургамлаа зохистой ашиглах замаар хамгаалж өсгөх боломж бүрдэх юм. Учир нь 1995 оноос байгаль хамгаалах албан ёсны олон улсын байгууллагууд Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ. Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ гэсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Өнөөдөр CITES-аар дамжин 35 000 зүйлийн амьтан, ургамлыг зохистой ашиглах замаар тэрбум, тэрбум долларын ашиг гишүүнулсууд олж байна. Харин CITES-ын 2014 онд квотод манай улсын нэг ч ургамал, нэг ширхэгч ч амьтны нэр алга. Бүр Mongolia гэсэн нэр ч байхгүй болсон. Нэр нь ч байхгүй улс гэдэг олон улсынхаа гэрээг биелүүлэх ямар ч найдваргүй авилгалын үүр, уурхай болсон улс гэсэн үг. Энэ бол Ё.Ононтонгуудын “ач тус” билээ. Ажлаа хийдэггүй дээрх үйлдлүүдийг олон улсад англиар sabotage, оросоор саботаж, монголоор эвдэх гэдэг ба энэ нь шууд утгаар засаг төрийн ажлыг эзэнгүйдүүлж буй хэрэг буюу засаг, төрийн эсрэг ажил. Энэ талаар Эрүүгийн хуульд ч тодорхой заалт бий.

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1.-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн 6.1. өнөөдөрМонгол Улсад амьтан, ургамлын баялаг ард түмний бусгагцхүү Ё.Ононгийн мэдэл, төрийн хамгаалалтаас гадна байна гэсэн заалт болж180 хэмээр өөрчлөгдөн Эцэг хууль зөрчигдчихөөд байна. Мөн УИХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд батласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн энэхүү Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар нэг байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Тэгэхээр Монгол Улс оршин тогтнож байгаа цагт энэ заалт хэвээрээ байна гэсэн үг. Иймээс бид үеийн үед үл өөрчлөгдөх Монголын Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдлэх гээд байгааг ойлгож үзээч гэж байгаа хэрэг шүү дээ.

Эрхэм сайд аа. Сайн зүйл хийхэд маш олон хүний хүчин зүтгэл ордог. Харин муу зүйл хийхэд ганцхан хүн байхад л хангалттай. Үүнийг өвгөд маань “Муугийн хор олонд…” гэдэг байсан.

МОНГОЛЫН АМЬТАН, УРГАМЛЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Categories
мэдээ цаг-үе

Гологдсон хүлэг “Даян түмний эх” болсон нь

Өнөө цагийн цуутай хурдан хүлгүүдийн манлайд Х.Бат-Эрдэнийн хүрэн морь гарцаагүй бичигдэнэ. Төрийн наадамд дараалан гурав түрүүлж “Даян түмний эх” болсоншандаст хүлгийн тухай морио дээдэлдэг монгол түмэнүлгэр, домог мэт хуучилдаг. Үнэхээр л түүх, домогт мөнхрөхөөсаргагүй хурдан ажнай хүлэг л дээ. Хүрэн мориноос хөлс авч духандаа хүргэдэггүй юмаа гэхэд ойроос ч болов барааг нь харах юмсан хэмээн наадамчин олны бахдан ярихыг сонсох сайхан. Хүрэн морь уг нь хурдны өлгий нутаг Сүхбаатарын унаган адуу. Түвшинширээ сумын Эрдэнэбат гэж залуугийн хүрэн азарганы үр төл юм билээ. Эх нь сайхан хээр гүү байсан гэдэг.Харин хүрэн морь багаасаа бие жижигтэй байжээ. Дааган насанд нь уяж эхэлсэн бөгөөд Сүхбаатарын гурван ч суманд түрүүлж, нэг удаа айрагдаж байжээ. Шүдлэндээ Баянхутаг сумын наадамд түрүүлчихээд байж байтал Л.Эрдэнэцогт эзэн дээр нь ирээд давхар уяагаар Хурхын сангийн аж ахуйн 25 жилийн ойд уралдуулъя гэсээр аваад явсан байдаг. Тэр наадмын морьд дутуу эргээд ихээхэн будлиантай болсон. Гэсэн ч хүрэн үрээ гарааны алтан зурхайгаас ганцаараа бүтэн эргэж тээр хол хурдлан одсон шандаст хүлгүүдийн араас тэнхээ мэдэн хөөсөөр арван нэгээр бариаллаа.

Ингээд эзэнд нь буцаан аваачиж өгчээ. Хүрэн үрээ сүрэгтэйгээ ижилсэн хойтон жилийн хаврын нүүрийг үзэх үед Гантөмөр гэх залуу Сүхбаатараас хурдан хүлэг худалдан авахаар очжээ. Гантөмөр бол Өвөрхангай аймгийн харьяат. Морь сонирхогчдын дунд адууны ченж гэдгээрээ алдартай. Тэрээр хурдны өлгий нутгаас хөл хөнгөнтэй хэдэн адуу хот руу аваачих санаатай очсон байгаа юм. Ингээд учир мэдэх уяачидтай уулзахад өнөөх Л.Эрдэнэцогт хүрэн үрээг зааж өгчээ. Бүр “Зүгээр нэг хурдан адуу биш. Цуутай хурдлах адуу юм шүү. Эзэн нь зөвшөөрдөг юм бол аваад яв” гэж хэлээд Эрдэнэбатынхыг зааж өгсөн гэдэг. Гантөмөр ч яахав наймаанд одтой, хүний арга эвийг олохдоо гаршсан сүйхээтэй эр байсан болохоор тэр шөнөдөө Эрдэнэбатынд давхиад хүрч. Адуунд хайртай эр улсууд таарсныххурдан морины яриа өрнүүлэн адууны тарган мах огтолж , шимийн архи уусан шигээ гурав хоножээ. Гантөмөр тэднийхээс мордохдоо хүрэн үрээг нь хөтлөөд буцсан гэдэг. Хотод ирээд даага, шүдлэндээ түрүүлж, айрагдсан үрээгээ гайгүй шиг үнэ хүргээд зарчих санаатай хэд хэдэн хүнтэй уулзсан байгаа юм. Үзсэн хүн бүр л “Хэ цэс, энэн шиг бяцханадуу уралддаггүй юм. Сумандаа л хурдан юм байгаа биз. Тэртэй тэрэнгүй жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг биз дээ” гээд тоохгүй байв. Удалгүй “шөвгөр” хочит Өлзийд үзүүлтэл заа, зүү болж худалдаж авахаар болов. Зарж байгаа хүн ч дотроо эзэнтэй болгочихлоо гэж бодож байтал хоёр хоногийн дараа утас цохин “Хөгшин нь “хоргой” Батсүх ахад зарах гэж байсан юм. Надаас гайгүй сайн үрээ олоод өг гэж гуйгаад хэдэн сар болж байна. Чиний хүрэн үрээг үзүүлтэл голоод байна” гэжээ. Тэгэхээр нь “Торгоны зам”-ын захирал Ц.Гантөмөрд санал болгосон байна. Ц.Гантөмөр бол улсын баяр наадамд түрүү, айраг авч байсан уяач хүн. Алдарт “Пума хул” азарганы эзэн шүү дээ. “Пума хул” азарга улс, бүсийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн хурдан буян. Ц.Гантөмөр хүрэн авахаар тохироод бүр өөрийнхөө сүрэгт нийлүүлэхээр аваад явчихаж. Тэгсэн хэд хоногийн дараа буцаагаад хөтөлж ирснээ “Манай уяачид голоод байна. Арай л жижиг биетэй юм өнчин ишиг шиг ийм юм уу даа гээд байна” гэсээрбуцаагаад өгчээ. Ийн өнөө цагийн нэр алдартай хэд хэдэн хүнд очсон боловч гологдсон хүүхэн аятай хэд хоногийн дараа буцаад ирээд байжээ. Гэсэн ч хүрэн үрээг зарах гэж авсан Гантөмөр ченжийн танилын хүрээ их учраас “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд санал болгоод амжсан байна. Тэрээр өмнө нь Х.Бат-Эрдэнэтэй наймаа арилжаа хийж явсан болохоор бараг л тулгах шахуу хүрэн үрээгээ өгчээ. Бас ч гэж нүүр бардам очсон гэдэг юм билээ. Учир нь өмнөх жил нь Х.Бат-Эрдэнэд зарсан халзан азарга Алтан овооны даншиг наадамд аман хүзүүдээд байлаа. Тиймээс Х.Бат-Эрдэнэ дээр очоод шуудхан л “Надад гайгүй сайн үрээ байна. Та ав” гээд тулгачихаж. Басхүү тэр хоёрын хооронд багахан мөнгөний өгөө аваа байсан тул тэрийгээ хаачих юм болоод явчихжээ. Харин үрээгээ авахдаа Монгол Улсын манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзийг дагуулж ирээд хүрэн үрээг үзүүлжээ. Дугараа манлай хүрэн үрээг ганцхан тойрч үзсэнээ “Энэ муу навсайсан жижиг үрээг төрийн наадамд уралдуулна гэж юу байхав дээ. Тэгж ч адууны хомоол хамуулаад яахав. Би уяхгүй” гэчихээд яваад өгчээ.Харин Х.Бат-Эрдэнэ олон сайн хүлгүүдийг нь уяж хурдлуулсан уяачийнхаа үгэнд энэ удаа орсонгүй. Жижиг хүрэн морьны тайван тогтуунтунгалагнүдийг хараад сэтгэлд нь ямар нэгэн зөн совин төрөөд болсонгүй. Тэгээд өөрийн эрхгүй “Би авна аа” гэсэн байдаг. Тэр үед хүрэн үрээ өнгө зүс муутай, ёстой л шар үсэндээ баригдсан амьтан харагджээ. Гэсэн ч цаанаасаа л нэг тийм үгээр хэлэхийн аргагүй дулаахан энерги цацруулаад байх шиг байгааг мэдэрснээр адуун сүрэгтээ аваад иржээ. Хожим Х.Бат-Эрдэнэ тэр тухайгаа дурсахдаа “Миний хүрэн морь надад ирэх л гэж ирсэн хүлэг. Олон хүнд гологдоод байсан юм билээ. Гэсэн ч надад их сонин мэдрэмж төрсөн. Уяач маань аваад хэрэггүй, ийм морь Халхын наадамд уралддаггүй юм гэхэд зүгээр л авмаар санагдаад авчихсан” гэж ярьдаг. Хүрэн морины Х.Бат-Эрдэнэд ирсэн түүхийг сонсохоор үнэхээр л хувь заяа тэднийг нийлүүлж дээ гэж бодогддог юм.

Хүрэн морь Х.Бат-Эрдэнэд ирсэн жил нь 2008 он. Хязаалан насанд нь адуун сүрэгтээ нийлүүлэхэд Дугараа манлай уяагүй юм билээ. Соёолондоо өнгө зүс нь засарч овоо дориун болохоор нь “Уралдуулах л гэж авсан юм чинь, юу ч гэсэн уяад үзнэ ээ” гэсээр уяа сойлгыг нь тааруулжээ. Дугараа манлайн гараар эхний жилдээ уягдаж байхдаа сунгаанд 30, 40 гаргаж давхиад байж. Тэр үед Х.Бат-Эрдэнийн ээж Т.Цэрмаа хүрэн морийг хараад “Сайхан давхих хүлэг байна даа. Миний хүүд буянаа өгөх байлгүй дээ” гэж залбирдаг байсан гэдэг. Т.Цэрмаа гуай бол Монголын морин спортын ууган тамирчдын нэг. Хэдхэн жилийн өмнө Монгол Улсын гавьяатцолоор шагнуулсан морины зүтгэлтэн. Моринд элэгтэй монгол ээжидбас нэгэн зөн бэлгэ байсан л байж таараа.Ээж хүү хоёрын итгэлийг хүрэн морь эхний наадмаас л алдсангүй. Зэрэгцэж мордуулсан олон адууных нь хамгийн горьдлого багатай байсан хүлэг төрийн наадамд наймаар орж ирэн эздээ сандаргаад авчээ. Сандаргасан гэдэг нь учиртай. Х.Бат-Эрдэнэ хүрэн морийгоо тэгж дээгүүр уралдана гэж бодоогүй гэдэг. Гэхдээ л улсын наадамд мордуулсан болохоор дотроо сэмхэн горьдсон л байж таараа. Соёолонгийн уралдааныг үзэх гэж зон олон наадмын ногоон талбайд шавдгийг ч хэлэх үү, морио дагаж байгаа уяачдын олныг хэлэх үү. Түм түжигнэсэн олны дунд ааг амьсгаагүй, сэтгэл дотроо морьтойгоо хамт уралдаж байтал цээжний хэдэн морин дунд хүрэн үрээ нь давхиж явжээ. Цагаан хөтөл өөд шандас мэдэн зүтгэх хүрэн морио хараад Х.Бат-Эрдэнэ нэг хэсэгтээ л сандарсан гэдэг. Цээж рүү нь нэг юм огшоод, нулимс нь дүүрч ирээд л. Дуугаръяа гэтэл хоолой нь зангирчихаад үг хэл эвлэхгүй тийм мэдрэмж мэдэрчээ. Цагаан хөтөлийн хөндий рүү жигтэйхэн хөнгөн ороод ирсэн адуугаа хараад “Жижиг биетэй, хөнгөн адуу аргагүй хурдалдаг юм байна” гэж бодсон гэнэ. Ингэж л эзэндээ, уяачдаа өөрийнхөө ямархан хүлэг болохыг харуулсан хүрэн морь наадмын дараа Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий нийсний 370 жилийн ойн даншигт очиж уралдав. Тэнд аман хүзүүдсэнээр дараа жилийн наадмуудад уралдах дархан эрхийг уяачаасаа авчээ. Эндээс хүрэн морины амжилтууд хөвөрдөг. Дорноговь аймгийн 80 жилийн ойд айргийн тавд, Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүү, Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү, Төвийн бүсийн даншиг наадмын түрүү, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VI” уралдааны түрүү, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж “Даян түмний эх” болж монгол түмний бахархалт нэгэн хүлэг болжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

АЙВИКО тарилгын эмийн үйлдвэр Монгол Улсад анх удаа үндэсний GMP батламж гардан авлаа

Өчигдөрбуюу 2015 оны01 дүгээр сарын 27- ныөдөр Монгол улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Айвико тарилгын эмийн үйлдвэрт анх удаа үндэсний “GMP-Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” батламж гардуулан өглөө. Үүний дүнд тус эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд албан ёсоордэлхийн зах зээлд гарах нөхцөл бүрдлээ. “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь үндэсний GMP батламж гардан авч байгаа нь үндэсний эмийн үйлдвэр дэлхийн түвшинд хүрснийг баталсан түүхэн үйл явдал юм.

ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙД:

Тарилгын шингэн буюу хэрэглэгч түмний мэддэгээр дуслын шингэний Монгол Улсын анхны үйлдвэр нь Монгол, Англи, Австрали, БНСУ, Тайвань улсуудын хөрөнгө оруулалтад түшиглэн байгуулагдсан бөгөөд өд­гөө арван жилийг ардаа орхижээ.

Үйлдвэр байгуулагдах болсон урьдач нөхцөлийн талаар дурдахад: 2004 он хүртэл тарилгын шингэнийг үйлдвэрлэлийн бус эмнэлгийн орчинд, эрүүл ахуйн шаардлагыг үл хан­гах нөхцөлд хийх болон импортлох замаар хангаж байсныг халж, Монгол улсад эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай олон улсын шаардлагад нийцсэн тарилгын шингэнийг эх орондоо үйлдвэрлэх зорилгоор тус үйлдвэр байгуулагдсан юм.

2004 онд үйлдвэр анх нээгдэхдээ 20 гаруй ажилтантай, үйлдвэрийн нэг шугамтай, жилд 10 гаруй нэрийн 4,5 сая нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хү­чин чадалтай байсан бол үйлдвэрийн хүчин чадлыг тасралтгүй өсгөж, хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлсэнээр өдгөө 100 гаруй ажилтантай, үйлдвэрийн хос шугам бүхий 28 нэр төрлийн тарилгын шингэн, 7 нэрийн полипропилен савлагаатай тарилгын уусмал үйлдвэрлэж зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг үндэсний томоохон үйлдвэр болон өргөжиж ирлээ.

Тухайлбал: Үйлдвэрийн шугамын өргөтгөл 2011 оноос хойш хийгдэн, Ампулын үйлдвэрийг барьж ашиглалтанд оруул­санаар Мон­гол улсад анх удаа дэлхийд хү­лээн зөвшөөрөгдсөн ПП буюу полипропилен савлагаа бү­хий тарилгын эмийг зах зээлд нэвтрүүлсэн нь салбартаа болон хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн танил бүтээг­дэхүүн болжээ.

Үйлд­вэрийн зарим онцлогоос дурдвал: Тус үйлд­вэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын GMP-эм үйлдвэрлэлийг зохистой явуулах дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эм үйлдвэрлэх бү­хий л үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж ажилласны үр дүнд тус үйлдвэр 2013 онд Олон улсын эмийн үйлдвэрлэлийн аудитын Certipharm компаний үнэлгээгээр GMP-ын шаард­лагыг хангаж, Монгол улсын эмийн үйлдвэрүүдээс анх удаа олон улсын GMP батламж авсан. Энэ нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд Европын стандартад нийцэж байгааг илтгэж байна.

2014 онд тус үйлдвэрийн Чанарын хяналтын лабара­тори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажил­ласнаар Стандартчилал хэм­жил зүйн газраас магадлан итгэмжлэгдсэн билээ.

ҮЙЛДВЭРИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙД:

“Айвико” тарилгынэмийн үйлдвэр нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалахүйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж буйгаас гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ямагт нэнтэргүүнд тавьж, компаний зүгээс байнга ан­хаарал хандуулан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн.

Заримаас дурдахад: 2006 оноос улс, орон нут­гийн чанартай томоохон эмнэлгүүдэд дутагдаад бай­сан чухал шаардлагатай 50 ширхэг бөөрний гемодиализийн ап­па­рат болон ус цэвэршүүлэхтөхөө­рөмжүүдийг хөгжингүй орнуудаас үе шаттай худал­дан авч, үнэ төлбөргүй суурилуулсан юм.

Түүнчлэн эдгээр тоног төхөөрөмжүүдийн ашиглалт,засвар үйлчилгээ, сургалтыг мөн л өөрийн хөрөнгөөр одоо хүртэл шийдвэрлэж ирсэн нь хүнд өвчнөөр шаналж буй олон арван хүмүүст амьдрал хайрлаад зогсохгүй, эмнэлгийн зүгээс болоод олон нийтийн зүгээс ихээхэн талархал дэмжлэгийг хүлээж байгааг дурдахад таатай байна.

“Ариун ус-Эмийн хаан” эл үгийг уриагаа болгосон энэ хамт олны бүтээж байгаа шидэт ус чухамдаа л эрдэнэт хүмүүний биеийг эмнэн анагаах, эрчмийг дэмжих ачлалт ус гэлтэй.

Categories
мэдээ цаг-үе

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдааны хамгийн үнэтэй хөөрөг 300 сая төгрөг

Сар шинийн баярын өмнө­хөн хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа болдог уламжлалтай. Монголын өв соёлыг хадгалах, таниулах, олон нийтэд сурталчлах гүүр болдог үзэсгэлэн худалдаа “Ирэх жилийн өнгө-2015” нэр­тэйгээр Барилгачдын талбайн баруун талд байх “Арт хаус” төвийн гуравдугаар давхарт үргэлжилж байна. “Арт хаус” төв, “Master jewelry”, “Азийн урлаг” галерей, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооноос хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд арав гаруй аж ахуйн нэгж болон хувь хүн оролцож буй ажээ.

Үзэсгэлэнгийн танхим руу орж явтал өөдөөс зөрөх хоёр залуу “Ёстой нүд сэргэж, сэтгэл сэргэмээр сайхан эд байна. Гурав хоногийн дараа ирээд авбал зарагдчих болов уу яах бол” хэмээн ярилцаж байв. Тэр хоёрын нэг нь хөөрөг авах санаатай бүтэн жил болж байгаа гэнэ. Өмнө нь хөөрөг хэрэглэж байгаагүй болохоор ямар хөөрөг авах вэ гэж эргэлзэж байгаа ажээ. Бас хөөргөө танихгүй учраас чулуу муутай хөөрөг өндөр үнээр авчих вий гэж санаа зовж байсан гэнэ. Харин хуурай ахынхаа зөвлөсний дагуу энэхүү үзэсгэлэн худалдааг хагас жилийн турш хүлээж байгаад иржээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид нь үнэт эдлэлийн мэргэжилтэнгүүд байдаг болохоор сайн чанарын эд зардаг юм байна. Тэдэнтэй ийн ярилцаад дотогш орлоо. Хөл хөдөлгөөн ихтэй, эрчүүд голдуу байв.

Үзэсгэлэнд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам гээд төрөл бүрийн чулуун хөөрөгнүүд тавьжээ. Хөөрөгнөөс гадна алт, мөнгөн аяга, эмээл, хазаар, XVIII зууны үед зурсан бурхдын хөрөг, даалин, ээмэг, хэт хутга, айрагны хул, идээний цар, таваг, мөнгөн завьяа гэхчлэн үндэсний уламжлалт хэрэглээний эд зүйлс байна. Хамгийн эртнийх нь XVIII зууны эхэн үеийн хөөрөг юм билээ. Цаашлаад ХVIII зууны сүүл, XIX зууны эхэн, дунд, сүүлийн үеийнх болоод өнөө үед урласан ховор, нандин хөөрөг ч байсан. Алдар цуутай хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан хөөрөгнөөс Увс аймгийн Малчин сумын харьяат улсын заан Ө.Тулгаагийн манан хөөргийг олон хүн сонирхож байв. Сайн чанартайд тооцогдох уг хөөрөг XVIII зууны үеийнх гэсэн. Үнэ нь 80 сая төгрөг. Энэхүү манан хөөрөг үзэсгэлэн, худалдааг сонирхохоор ирсэн хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Үүх түүхийг нь сонссон хүмүүс гар утсаараа зургийг нь авах ажээ. “Худалдаж авдаггүй юмаа гэхэд хааяа нэг зургийг нь хараад сууж байвал энерги өгнө” гэх юм. Бас 180 сая төгрөгийн үнэтэй халтар манан хөөргийг орж ирсэн хүн бүр сонирхож байсан. Ер нь энд зарж байгаа хөөрөгнөөс хамгийн үнэтэй нь 200-300 сая төгрөгийн үнэтэй. Ингэж үнэлэгдсэн хөөрөгнүүд их гарын хэмжээтэй, чулуу нь нэгдүгээр зэрэглэлийн тунгалаг чанартай, өндөр зэрэглэлийн нарийн хийцтэй, XVIII-XIX зууны үеийнх ажээ. Дээрх үнээс доошлоод 150, 100, 80, 50 саяын сонголт ихтэй хөөрөгнүүд бий. Боломжийн үнэтэй гэвэл 10-15 сая төгрөгийн үнэтэй хөөрөг ч байгаа. Орчин үеийн гайгүй хөөрөг авъя гэвэл гурваас таван сая төгрөгтэй байхад худалдаж авч болохоор юм билээ. Харин эмэгтэйчүүд сүүлийн үед хөөрөг хэрэглэх нь харьцангуй их болсон гэнэ. Эмэгтэйчүүд өвөрмөц тогтоцтой, чамин чулуугаар хийсэн жижигхэн хөөрөг барьдаг ажээ. Шүрэн, чулууны сүүдэр нь шилжиж гүйдэг гартааман хөөргийг бүсгүйчүүд сонгодог юм байна.

Хөөрөгнөөс гадна алт, мөнгөн аяга сонирхож байгаа хүн олон байв. 46 см-ийн диаметртэй, мөнгөөр урласан идээний таваг 40 сая төгрөг гэсэн. Бас 50, 100, 200, 300 граммын хэмжээтэй алтан аягыг үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүс худалдаж авах дуртай байгаа ажээ. Иймэрхүү аяга алтны орц, хийцээсээ хамаараад 5-30 сая төгрөгийн үнэтэй. Мөн “Master je­welry” дарханы газар бүтээсэн мөнгөн эмээл байв. Энэхүү эмээлийг хийхдээ олон жилийн турш үргэлжилсэн судалгааны үндсэн дээр бүтээжээ. Манжийн эзэмшилд орсноос болж монгол эмээлийн хийц өөрчлөгдсөн байсныг 2007 оноос эхлэн өөрчилж, жинхэнэ монгол хийцийн эмээл хийж эхэлсэн байна. Гөлөм, дэвс зэргийг зүү ороодог хатгамлаар хийсэн, Хүннүгийн үеийн хээ дүрслэлээр чимэглэсэн уг эмээлийг 1.6 жилийн турш найман хүний хамтын хөдөлмөрөөр бүтээжээ. Зарж байгаа үнэ нь 200 сая төгрөг гэсэн. Иймэрхүү эмээлийг морь уядаг, моринд хайртай хүмүүсээс гадна үнэт эдлэл сонирхдог, цуглуулдаг, бизнес эрхэлдэг гээд янз бүрийн хүмүүс сонирхдог гэсэн. Зохион байгуулагчид нь “Үзэсгэлэнгийн гол онцлог нь нэгдүгээрт маш өндөр чанартай, нарийн хийц бүхий эдлэл зарж байгаа. Хоёрдугаарт, зах зээлийн бодит үнэлгээтэй. Хүмүүст үнэ хүрэхээргүй зүйлийг их мөнгөөр авчих вий гэсэн болгоомжлол байдаг. Тэгвэл эндээс худалдаж авсан зүйл хаана ч очиход худалдаж авсан үнээ барина. Жишээлбэл, таван сая төгрөгийн хөөрөг авлаа гэхэд тодорхой жилийн хугацаанд үнээ барьж чадна. Жилээс жилд үнэ өснө үү гэхээс хямдрахгүй” гэв. Үнэт эдлэл худалдаж авахдаа зөв сонгож чадвал хэдэн жилийн дараа “чулуу” болдог тухай ч ярив. Үзэсгэлэнгийн үеэр дан ганц худалдаа явагдахаас гадна өөрсдөдөө байгаа хөөргийг авч ирж үзүүлээд мэргэжлийн хүмүүсээр нас, чулуу, хийцийг нь тодорхойлуулж болно гэсэн.

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдааг сонирхохоор ирсэн хүмүүс зөвхөн худалдан авалт хийхээс гадна хөөрөг болон үнэт эдлэлтэй холбоотой домог, түүх ярилцаж, сонин хачнаа бие биетэйгээ хуваалцаж байв. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын нэг “Азийн урлаг” галерейн захирал А.Алтангэрэлээр Монголд байгаа хамгийн нандин хөөрөгний тухай яриуллаа. Тэрээр хөөрөг болон үнэт эзлэлийн зах зээлтэй холбогдоод 25 жил болж байгаа гэсэн. Тиймээс хэний ямар хөөрөг хэнд, хэзээ, яаж очсоныг өөрийн намтар шигээ мэдэх юм билээ.

Хөөргийг үнэлэхдээ чулуу, чулууны чанар, хийц гэсэн гурван үндсэн шалгуурыг голлодог ажээ. Орчин үед янз бүрийн чулуугаар хөөрөг хийж байгаа ч гэлээ шүр, хаш, мана бол хөөрөгний үндсэн гурван чулуу юм байна. Монголд байгаа хөөрөгнөөс хамгийн ховор, нандин нь “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнийн шүрэн хөөрөг гэсэн. Манайд маш нарийн хийцтэй 20 гаруй шүрэн хөөрөг байдгаас хамгийн оргил бүтээл нь Д.Бат-Эрдэнийнх гэнэ. Уг хөөргийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Төв аймгийн Дэлгэрхаан суманд ирж нутагшсан Бор гэж хүн барьдаг байжээ. Их гоё сийлбэртэй, хамгийн том хэмжээтэй их гарын шүрэн хөөрөг гэнэ. Арваад см-ийн өндөртэй. Өмнө нь Нэргүй, Оюун гэж хүний гар дамжаад одоо Д.Бат-Эрдэнэд байгаа юм байна. Манжийн үеийн хааны үйлдвэрт хийсэн, луу толгойтой, үхэр биетэй, бар хөлтэй, олон амьтны дүрслэлийг оруулсан “Аварга” гэж амьтны сийлбэртэй. Толгойн дээрээ номын зурагтай. Ур хийц, чулуугаараа дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уг хөөргийг Д.Бат-Эрдэнэ 1996 онд арван сая төгрөгөөр худалдаж авч байжээ. Харин одоо дэлхийн хэмжээний цуглуулагчид ямар ч үнэ хэлж магадгүй. Зарах дээрээ тулбал нэг тэрбум төгрөг гэж дуугарах наад захын асуудал болжээ.

Бас Завхан аймгийн Алдархаан сумын баян Мангал гэж хүний хөөрөг байдаг. Нэгдэл байгуулагдахад олон мянган мал улсад бэлэглэж байсан хүн. Баян Мангал гэдгээрээ алдартай. 1997 онд түүний хэрэглэж байсан хөөргийг нэгэн бизнесмэн мөн л арваад сая төгрөгөөр худалдаж авчээ. Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Хөдөлмөрийн баатар Зэвэг гэж хүнд шүрэн хөөрөг байсан. Цагаан хэрмийн хажуугаар хатан хүн морь уначихсан, хөгжим тоглоод явж байгаа сийлбэртэй. Их гарын хэмжээтэй шүрэн хөөрөг өдгөө “Макс”-ын Д.Ганбаатарт байгаа ажээ. Үнэлбэл дор хаяж 800 сая төгрөг хүрэх юм байна.

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Барилгын компаниуд хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгох санал гаргажээ

Сүүлийн таван жилд барилгын ослоор 100 гаруй хүн амиа алдсан гэх баримт байна. Энд тэнд осол гарч, хүн амиа алдлаа гэх мэдээлэл барилгын ид ажлын үеэр буюу дулааны улиралд дуулддаг. Цаашид энэ салбарт хууль эрхзүйн дорвитой өөрчлөлт хийж, хариуцлагын механизмыг нь тодорхой болгохгүй бол хэдэн ч хүн амиа алдаж, хичнээн ч компанийн үйл ажиллагаа доголдож болзошгүй болоод байгаа юм. Барилгын нэг компанийн үйл ажиллагаа зогсоход дунджаар 500 хүн ажилгүй болдог гэсэн судалгаа байдаг. Нэг хүний ард хичнээн ам хоол нэхэн хүлээдэг билээ. Энэ сарын 22-нд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн ноцтой осол гарсан гэх компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзжээ.

Салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн осол гарсан компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг анх удаа хүлээж авсан нь энэ гэнэ. Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг шинэчлэн боловсруулж, өөрчлөхөд эдгээр компанийн саналыгтусгахын тулд ийн цуглуулсан юм байна. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хийх гол ажлуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах явдал. Шинэчлэн боловсруулж буй Хөдөлмөрийн аюулгүй байдлын журамд та бүхний сургамж, алдаа дутагдлын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлуудаас санал авч, тусгах саналтай байна” гэж онцолжээ. Яамны зүгээс цаашид барилгын салбарт ажиллаж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, барилгын салбарт эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход онцгой анхаарч ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Уулзалтад оролцогчид одоогийн мөрдөгдөж байгаа журам, хууль эрхзүйн актад зөрчилтэй байгаа зүйлүүд болон өдөр тутамд тулгардаг бэрхшээлүүдийнхээ талаар ний нуугүй ярилцжээ. Дээрх компаниудын зүгээс олон санал хэлж байсан ч бүгд хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгохыг хүсч, хууль тогтоомжиндоо энэ бүхнийг тодорхой тусгахыг санал болгосон байна.

Ийнхүү салбарын сайд нь томоохон сургамж авсан гэх компаниудын төлөөлөлтэй анх удаа нээлттэй ярилцсан нь авууштай юм. Компаниудын хэлж, анхааралдаа авахыг хүссэн хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгож өгөхийг нь хүссэн нь бүх юмны зангилаа л даа. Ямар нэгэн барилга дээр осол гарахад бүгд л буруутанг нь эрэхдээ нэр нь тод сонсогдож байгаа компаниу руу нь дайрдаг сөрөг хандлага нийгэмд бий болчихсон. Ерөнхий гүйцэтгэгч гэх нэр нь компаниудыг буруутгах үндэс болдог мэт. Ерөнхий гүйцэтгэгч гэдэг бол барилгын суурь, хана, хучилт, араг бүтээц, дээврийн гэх том, бүхэл, ерөнхий ажлыг нь хийдэг. Ингээд бусад ажил болох сантехник, цахилгаан, гадна, дотно заслыг туслан гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэдэг. Ерөнхий гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгээд дараагийн компанидаа ажлаа хүлээлгэн өгнө. Гэтэл дараагийн гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарсан ослыг аль хэдийнээ ажлаа гүйцэтгээд өгчихсөн компанид тохож, буруу шийдвэрлэсэн хэд хэдэн жишээ гарсан билээ. Ийм үйлдлээс болоод ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг барилгын томоохон компаниуд хариуцлагын тогтолцоог ойлгомжтой шударга байлгахыг хүсээд байгаа нь энэ юм. 2014 онд нийслэлийн хэмжээнд барилгын хэд хэдэн осол гарч хүний эрдэнэт амь эрсэдсэн билээ. Осол гаргасан гэх хэдэн компани байсны нэг нь “Зуншин”. Тус компанийг тухайн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр элдвээр дайрч, ослын буруутан хэмээн зарласан. Ингэж тус компани руу дайрсан нь өөрөө хууль бус үйлдэл л дээ. Хууль хяналтын байгууллагаас буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад мэргэжлийн бус хүмүүс хувийн дүгнэлт гаргаж, олон нийтэд ташаа мэдээлэл цацсан. Гэтэл цагдаа, хууль хяналтын байгууллага “Зуншин” компанийг буруугүй гэдгийг тогтоосон байдаг. Гэсэн ч тус компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлчихсэн байгаа. Үүнээс болоод зөвхөн энэ компани хохироод зогссонгүй олон мянган хүн ажилгүй болж, улсын төсөв ч тодорхой хувиар тасарчихаад байна. “Зуншин” компани ажилгүйдлийг бууруулахад өөрийн бодит хувь нэмрийг оруулж, жилд давхардсан тоогоор 1500-1600 хүнийг ажлын байраар хангадаг бол улсын төсөвт сүүлийн жилүүдэд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн татвар төлсөөр иржээ. Ерөөсөө барилгын салбар ч бус манай аль ч салбарт хууль тогтоомж нь алдаа мадагтай, хариуцлагын тогтолцоо нь ойлгомжгүй байдгаас энэ мэт үйлдэл гарсаар байдаг.

“Зуншин” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ч.Оюунбилэгтэй уулзлаа. Тэрээр мөн л хариуцлагын тогтолцоонд эзэн холбогдогчийг нь тодорхой болгохыг хүсч байгаагаа илэрхийлж байлаа.

Түүнээс зарим зүйлийг тодруулав.

Танай салбарын сайд осол гарсан гэх компаниудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Та тэр уулзалтад оролцов уу. Уг уулзалтад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөллийг уриагүй. Уулзалтаар чухам юу ярив?

-Тухайн салбартаа биечлэн ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүмүүсээс нь санал авъя гэж уг уулзалтыг зохион байгуулсан юм билээ. Үүсч буй бэрхшээл, хууль эрхзүйн талаасаа ямар саад тотгор байна вэ, цаашид яавал осол эндэгдлийг багасгах вэ, энэ бүгдийг хууль эрхзүйн талаас нь өөрчлөлт оруулж зохицуулахад ямар санал байна вэ гэдгийг асуусан.

Уулзалтад оролцсон компаниуд ямар санал гаргаж байв?

-Барилга дээр туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч гэсэн нэр томъёо гарч ирээд байгаа шүү дээ. Гэтэл Барилгын тухай хуулинд ерөнхий гүйцэтгэгч гэсэн нэр томъёо байдаггүй. Барилгын ажил гүйцэтгэгч гэж л байдаг юм. Барилгын ажил гүйцэтгэгч нь дотроо үндсэн ажил гүйцэтгэгч буюу барилгын хана, тааз, дээвэр, үндсэн карказ, шат зэрэг гол араг бүтээцийн ажлыг гүйцэтгэдэг. Бусад сантехник, цахилгаан, гадна дотор заслын ажлууд нь үндсэн ажилд орохгүй нь байна шүү дээ. Тэгэхээр үүнийг туслан гүйцэтгэгчийн л хийдэг ажил юм байна гэж ойлгоод, туслан гүйцэтгэгч гэдэг нэр гаргаад ирсэн. Үндсэндээ бол үндсэн ажил гүйцэтгэхээс гадна тэр барилга дээр ажиллаж байгаа бусад компаниуд ч тэр ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөхийн төлөө оролцдог. Барилгын тухай хуулинд “Барилгын ажил гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаа бүрэн хариуцаж ажиллана” гэсэн заалт байдаг. Энэ нь барилгын үйлдвэрлэлд оролцож байгаа бүх гүйцэтгэгч нарт хамаарах ёстой байтал “ерөнхий гүйцэтгэгч” гэсэн хуулинд байхгүй нэр томъёо зүүн үндсэн ажил гүйцэтгэгч компанидбүх хариуцлагыг үүрүүлж, бүгд л ерөнхий гүйцэтгэгч буруутай мэтээр ярьцгаадаг. Үнэндээ юунаас болж хэрэг гарав гэдэг дээр баттай мэдээлэл, хууль хяналтын байгууллагын буруутай этгээдийг тогтоосон шийдвэр гараагүй байхад ямар ч ул үндэслэлгүй буруутгадаг. Манай дээр яг ийм асуудал гарсан.

Танай дээр хоёр асуудал яригдсан?

-Өнгөрсөн жил “Макс”-ын барилга дээр осол гарсан. Манайх үндсэн ажлаа буюу цутгалт, хана, дээврээ гүйцэтгээд 2013 оны аравдугаар сарын 2-нд барилгын талбайгаа хүлээлгээд өгчихсөн байтал дараа жилийнх нэгдүгээр сард гадна заслынх нь ажлыг хийж байсан компанийн гаргасан ослыг л манай компани дээр ерөнхий гүйцэтгэгч гэдэг нэр зүүгээд тохчихсон. Тэгээд манай компанийг хэвлэл мэдээллээр буруутгаад байсан. Уг хэргийг манайд ямар ч хамааралгүй гэдгийг хуулийн байгууллага нь тогтоочихсон.Хамааралгүй гэдэг нь тогтоогдоод хэрэг нь аль хэдийнэ шийдэгдээд өнгөрчихсөн асуудал. Дараагийн осол нь гадна заслын ажил гүйцэтгэж байсан гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас болж гарсан. Тэр компанийн гаргасан ослыг мөн л манай компанид хамаатуулаад буруутгасан. Ингэж яригдсаар байгаад эцэст нь юу болов гэхээр манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлчихсэн, бүтэн гурван сараар. Манай компани асар их хохирол амсч байгаа юм. Хуулиараа бол манайх тийм үүрэг хариуцлагыг хүлээх ёсгүй. Манайх үндсэн ажлаа хийсэн. Бусад ажлыг хийж байгаа тэр компаниуд ч хуулийн этгээд. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Ажил олгогч эзэд нь ажилчдынхаа болон тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэж заасан байдаг. Ийм заалт байсаар байтал яагаад үүргээ биелүүлээгүй юм бэ. Тэр үүрэг, хариуцлагыг нь тус тусад нь тогтоох байтал яагаад манай компанийг ерөнхий гүйцэтгэгч гээд үүрүүлээд байгаа юм. Энэ тал дээр ерөнхийдөө санал гарсан л даа. Тус бүртээ, компани бүр хариуцлага үүрэх ёстой гэдэг хариуцлагын тогтолцооны талаар оруулж өгөх нь зөв юм. Үүнийг тодорхой болгож өгөх ёстой юм байна гэдэг дээр олон санал гарсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд гэж хүмүүс байна. Барилга дээр осол гарахаар л энэ хүмүүс дуудагдаж, хэрэгт татагдаж, хэрэг үүрдэг. Тэгсэн мөртлөө энэ хүмүүст тухайн талбай дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчдад хариуцлага тооцох эрх байдаггүй. Хатуухан хэлэхэд торгуулийн арга хэмжээ авч, ажлаас хөөх эрх байхгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд барилга дээр ажиллаж байгаа ажилчдад шаардлага тавихаар шаардлагыг нь хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэх нийтлэг дутагдал байсан гэв үү?

-Шаардлагыг биелүүлдэггүй. Шаардлагаа биелүүлэхийн тулд бид ажилчдад тодорхой хэмжээний хариуцлага үүрүүлэх ёстой болно доо, тэгтэл тийм хариуцлага үүрүүлэх эрх нь бидэнд байдаггүй. Хуулинд ёсыг нь бодоод “Онц ноцтой нөхцөлд ажлыг зогсооно” гэсэн мөр оруулаад өгсөн боловч тэр эрх нь бидэнд байдаггүй. Онц ноцтой нөхцөлд гэж байгаа боловч энгийн үед гардаг жижиг алдаа дутагдал болгонд, ажилчин бүр дээр очиж шаардлага тавьж “Та барилгын талбайгаас гар, яв” гээд хөөчих эрх нь бидэнд байдаггүй юм. Хариуцлага үүрүүлэх эрх нь бидэнд байхгүй байтал бидэнд баахан үүрэг хариуцлага тогтоогоод ажилчин бүрийг сахиж зогсч байх ёстой мэтээр ойлгодог.

Орон сууцны бүхэл бүтэн цогцолбор барилаа гэхэд тэнд 1500 гаруй хүн ажиллана. Сүүлд осол гарсан орон сууцны барилга дээр 370 хүн нэг удаагийн ээлжинд ажиллаж байсан байдаг юм. Тэр олон зуун хүнийг ганцхан ХАБЭА-н ажилтан нэг бүрчлэн дагаад явна гэж байхгүй. Тэгэхийнхээ оронд тэр бүхэнд хяналт тавиад хэн зөрчил гаргаж байгаад нь хариуцлага тооцоод явах юм бол хувь хүн “Би өнөөдөр ийм хариуцлагатай юм байна шүү. Би энэ хариуцлагаа биелүүлж чадаагүй болохоор ажлаасаа халагдлаа, торгууль хүлээлээ” гэж ухамсарлах болно. Ийм хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсноос энэ ажил хэрэгжихгүй байгаа байхгүй юу. Энэ талаар уулзалтад ирсэн мэргэжилтнүүд асуудал дэвшүүлж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгохыг хүссэн. Мөн хөдөлмөр хамгааллын зардлын асуудлыг хөндсөн. Захиалагч тал нь барилга бариулах гээд мөнгөө өгсөн л бол боллоо гээд хаячихдаг. Гэтэл хуулинд “Захиалагч тал нь хөдөлмөр хамгааллын зардлыг нэгээс доошгүй хувиар гаргаж өгнө” гээд заачихсан байдаг. Гаргаж өгсөн хөрөнгийг нь гүйцэтгэж байгаа байгууллага нь хөдөлмөр хамгаалалдаа зөв зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тэгтэл уулзалтын үеэр нэгэн захиалагч компани “Бид мөнгөө л өгсөн бол болоо биш үү. Хариуцлага үүрэх ямар үүрэгтэй юм” гэж ярьж байна лээ. Үгүй юм аа, шат шатандаа хариуцлага үүрэх ёстой. Гүйцэтгэж байгаа компани, ажилчдаа ахалж байгаа бригад, хэсгийн дарга, хувь хүн өөрөө ч хариуцлага үүрэх ёстой. Хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл байж чадах юм бол үүнийг хэрэгжүүлэх боломжтой л байхгүй юу.

Барилга, хот байгуулалтын яамнаас цаашид энэ талаар хэрхэн анхаарч яаж ажиллана гэж байна вэ?

-Хуулинд өөрчлөлт оруулахад бидэнд асар их бэрхшээл тохиолдоно. Яагаад гэвэл аливаа хуулиуд хоорондоо зөрчилдөх асуудал гардаг. Гэхдээ бид хариуцлагын тогтолцоог нь тодорхойг болгож өгье, хөдөлмөр хамгаалалд байх ёстой зардлыг нь заавал гаргаж өгдөг, хэрэгжүүлдэг тогтолцоог нь бий болгож өгье, журмандаа тусгаж өгье гэдгээ сайд маань хэлсэн. Уулзалтын үеэр гарсан хамгийн гол санал бол ерөнхий болон туслан гүйцэтгэгч буюу тухайн барилгад оролцож байгаа бүх хүмүүсийн хариуцлагыг шат шатанд нь тодорхой болгож өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг заавал хэрэгжүүлэх механизмыг нь бий болгох. Ийм хоёр саналыг манай компани ч тэр, бусад компаниуд ч тэр тавьсан. Манай “Зуншин” компани “Бид барилгын салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч, манлайлагч байна” гэсэн уриатай. Бид энэхүү уриагаа биелүүлж, хэрэгжүүлэхийн тулд бүхий л үйл ажиллагаандаа анхаарч ажилладаг гэдгээ энэ дашрамд уламжилъя гэлээ.

Ямартай ч шил шилээ даран гардаг барилгын ослыг бууруулах, багасгах тал дээр яам, хувийн компаниуд ийн хамтарч ажиллахаар болж байгаа нь зүйтэй. Хэрэв салбарт нь ажиллаж зовлон жаргал бүхнийг нь амсч яваа компаниудынхаа гаргаж буй саналыг төр засаг нь анхааралдаа авч, хууль эрхзүйн орчныг нь сайжруулаад өгчихвөл барилгын осол мэдэгдэхүйц буурах нь лавтай. Энэ бүхэн эцсийн эцэст хүний алтан амьтай холбоотой асуудал шүү дээ. Хувь ажилтан хүний өөрөөс нь гол нь шалтгаална гэдгийг дор бүрнээ өдөр болгон санаж ажиллах ёстой.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Буруу эргэлт буюу зөн совин

“Шинэ үе” продакшны хамт олон өнгөрсөн жилээс “азгүйтэж” эхэлсэн. Хамтлагийн гишүүдтэй нь холбоотой дуулиан шуугиан, хэл амтасраагүй. Хийж бүтээж, гэрэлтэж яваа залуусаар хүрээлэгдсэн атлаа энэ хамтлаг нэг л ёозгүй байх болсон. Тус продакшны бие дааж гаргасан анхны кино байдаг. “Буруу эргэлт” гэсэннэртэй.Тус кинонд дөрвөн найзын тухай гардаг бөгөөд тэдгээр залуус буруу зүйл рүү санамсаргүйгээр орж тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаагаар үйл явдал өрнөдөг. Яг л энэ кино шиг “Шинэ үе”-ийнхэнч буруу зүйл рүү орчихоод тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаа юм шиг санагдах болов. Тэд энэ эргэлтээс гарахын тулдюугаа золиосолж цаашбас ямар эрсдэл хүлээх ёстой юм бол. Жил гаруйн өмнө янз бүрийн асуудалд орооцолдож, хамтлагийнхан тархай бутархай байдалтай байгаа тухай мэдээлэл нь цахим ертөнцөөр гарах болсон. Үүний дараахан аялан тоглолтоор явж байхдаа тус хамтлагийн эмэгтэй жүжигчид бие бие рүүгээ халуун ус цацалцсан гэх хэрэг гарч багагүй хэл амны бай болсон. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй байгаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө продакшны хамт олон ӨМӨЗО-нд аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд орсон харамсалтай мэдээ ирэв. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амиа алдсан бол А.Энхжин, Р.Алтансүх нар гэмтэл авчээ. Талийгаачийн цогцсыг өнгөрсөн бямба гаригт Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор авчирсан байна. Талийгаачийг сүүлчийн замд нь маргааш үдэхээр болжээ. Энэ харуусал дагуулсан эмгэнэлтэй мэдээголон хүн сонсоод “Шинэ үе”-ийнхэн чинь юу болчихоо вэ гэж халаглаж байна. Цэл залуухан идхийж бүтээх насандаа амиа алдсан Т.Билгүүний араас харамсаад баршгүй нь. Олон хүн энэ тухай цахим ертөнцөд жиргэж, талийгаачийн араас буян ном хуруулж, зул өргөх тухай ярилцаж, өдөр судар товложбайна. Баруун дөрвөн замд байрладаг Үйлдвэрчний соёлын төв ордонд талийгаачтай салах ёс хийнэ. Гэмтсэн А.Энхжин, Р.Алтансүх нарыг удахгүй Хөх хотын эмнэлэг рүү шилжүүлж эмчлүүлэхээр болсонгэнэ. “Шинэ үе” продакшны жүжигчид Улаанбаатарт иржээ.

Тус хамтлагийн жүжигчин Э.Одбаяр талийгаачийн сүүлчийн зургийг цахим ертөнцөд дэлгэж, харууслаа илэрхийлсэн байна. Тэрбээр талийгаачтай хамт байсан сүүлчийн хормынхоо талаар ийн бичжээ. Ахыгаа маш ихсанаж байна. Бүх зүйл нүдэн дээр болж, ахыгаа хүний нутагт өвөр дээрээ хэвтүүлж байгаад алдсан ч одоо болтол итгэхгүй байна. Утас дуугарахаар ах залгаж байгаа юм шиг, булан тойрохоор урдаас гараад ирэх юм шиг… Энэ өмнөх орой нь авахуулсан бид хоёрын хамгийн сүүлчийн зураг.ҮүнийгБилгүүн ах facebook-т тавина гээд л, би яахын гэхэд тэгвэл устгахгүй, тавихгүй алдаж болохгүй гээл инээгээд байж байсан. Арай ч дээ ийм хатуу байх юм уу.Билгүүн ахын хуурамч facebook нээж “Би амьд” гээдбичээдбайгаа хүмүүс арай ч дээ… Амьддаа бие биенээ амжиж хайрлацгаая. Миний ах арай эрт бурхны орон руу явлаа даа. Дүү нь тан шиг сайн уран бүтээлч болохыг хичээх болно…” хэмээжээ.

Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Т.Билгүүн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин болсон байна. Анх тайзан дээр гарсныхаа дараа “Би ч жүжигчин болох болоогүй юм байна даа” гэж байжээ. Хошин шогийн тоглолттой байж, хүмүүст тэвэр тэврээр инээд бэлэглэдэг ч гэлээ тэрбээр өнгөрсөн жил “Намайг хүмүүс хошин шогийн жүжигчин гэж зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна” хэмээн даруухан “загнаж” байсан аж.

Түүний дэлгэцийн анхны бүтээл нь “Буруу эргэлт” кино. Магадгүй энэхүү киноны дэврүүн омголон найзуудаасаа илт ялгарах даруухан, дуу цөөнтэй, бодлогошронгуй тэр залуугийн дүр бодит амьдрал дээрх Т.Билгүүнтэй нэлээд төстэй ч байжболох талаарүеийнхэн нь ярьж байна. Хөгжилтэй нэгэн ч дэггүйтэж, буруу зүйл хүнд хийж яваагүй цайлган нэгэн байсан тухай найзууд нь дурсчээ.

“Буруу эргэлт” кино нь дөрвөн залуугийн нөхөрлөлөөр эхэлж эцэст нь буруу зүйлтэй хутгалдаж, тэр эргэлтээсээгарч чадахгүй байсаар амиа алдаж буйтухай өгүүлдэг. Харин ганцхан Т.Билгүүний дүр тэр кинон дээрээ амьд үлддэг. Тэгвэл саяхан youtube-т “Гэгээн домог”,”Шинэ үе” Т.Билгүүн гэсэн хошигнол байхыг олж үзлээ. Үүн дээр “Чи минь сонсооч…” гээд дуучин Болдын дууг дуурайж дуулж буй бололтой. Автозамын голд төгөлдөр хуур даран дуулж байх аж. Тэгж байтал нэгэн цагаан өнгийн жижиг ачааны машинхурдтай ирээд түүнийг төгөлдөр хууртай нь хамаад аваад явчихаж байгаа харагдав. Кадр солигдсоны дараа тэрбээр зүүж байсан нарны шилнийх нь нэг тал байхгүй “…Ийм болохоор чамдаа хайртай. Илүү зүйл хэрэггүй” хэмээн дуулах аж. Энэ бол түүний цагаахан хошигнол байсан байх. Гэвч магадгүй үхлээ зөгнөсөн ч юм билүү гэсэн бодол төрж буй юм. Тэр бичлэг саяхных гэдэг нь дамжиггүй. Уран бүтээлчид ер нь үхлийг зөгнөсөн байдаг нь тэдний бүтээл туувил, яруу найргаас нь тод мэдрэгддэг. Уншигч та санаж байгаа бол Б.Есүгэн охины тухай энд өгүүлье.

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Тэмүүлэл” ХК-ийн барилга дээрээс өргөгч кран унаснаас болж 12-хон настай Есүгэн охины дээр унаж, түүний алтан амийг авч одсон. Тэрээр өөрийнхөө үхлийг харамсалтай хэрэг явдал болохоос өмнө зөгнөж байсан мэт “хэрвээ би насан эцэслэвэл тэнгэр дэх сахиусан тэнгэр болно” хэмээн дэвтэртээ тэмдэглэн бичиж байсан байдаг. Талийгаач охины бичсэн шүлгүүд хэн хүнд нэгийг бодогдуулж, үнэндээ түүний гар, сэтгэл оюунаар тэрлэгдсэн шүлэг нь охиныг авьяасын охь ундарга байсныг баталж өгсөн юм.

Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасныг сонссон юмсанж. Тэр ч байтугай, “Би удахгүй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байсан гэдэг. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзсэн байдаг. Харин түүнийг сайн мэддэг ойр дотнын хvмvvс нь Борис, сүүлийн үед уруу царайтай явах боллоо. Yйлс нь бүтэмжгvй байгаа юм байх даа гэж ярьцгаасан гэдэг. Харин Борис Пастернак түүний гипсэн цээж баримал хагарч унаснаас яг арав хоногийн дараа нас барсан гэдэг. Нэг үгээр хэлэхэд, түүнд үхлийн совин татаад байж. Хүн ер нь зөн совиндоо итгэх ёстой юу.

Энэ асуултанд янз бүрээр хариулдаг. Америкийн Индианы их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн гурван зуун хүний дунд явуулсан судалгаанаас vзэхэд, гурван хүний нэг нь зөн совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин хоёр хүний нэг нь энэ тухай ярихаас ч эмээж цэрвэдэг бөгөөд муу ёрлож, яршиг удсан юмнаас холуур явах хэрэгтэй гэдгээ хэлжээ. Yнэндээ зөн совинд итгэх хэцүү. Гэхдээ хүнд зургаа дахь мэдрэхүй нь эртнээс бийгэдгийг бид ч, эрдэмтэд ч баталдаг. Yүнийг эрдэмтэд зөн совин хэмээн хэлж заншиж ирсэн байх магадлалтай байдаг. Зарим хүний зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон байсан байх.

Yхлээ харсан байдаг зарим авьяастны талаар эрдэмтэд тайлбар хийхдээ хүний эмзэг сэтгэлтэй холбоотой гэсэн байдаг. Насанд хүрсэн ямар ч хүн аз жаргалыг хүсэн мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гэнэтийн азгүй явдал, өвчин, үхлээс айдаг байна. Чухам хүн бүрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг муу совинд хүн амархан итгэдэг гэнэ. Австрийн сэтгэл зүйч Зигмунд Фрейд утсаар ярихаас үхтлээ айдаг байжээ. “Утасны цаанаас хүн дуугарах нь шөнийн харанхуйд сүнс амилах шиг болж муу ёр дууддаг” гэж Фрейд хэлж байсан гэдэг. ХХ зууны нэрт сэтгэл зүйч утсаар ярихаас ингэтлээ айдаг байсан нь хэнд ч инээдэмтэй санагдах биз. Энэ алдарт хүнд яагаад ч юм бэ, утсаар ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас дуугарахаар нь авах гэж яваад хөлийн шагайгаа гэмтээж байж. Алдартай хүмүүсийн амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ зөндөө бий. Гэхдээ жирийн амьдралд, энгийн хүмүүст ч бас зөв совин байдгийг мартаж болохгүй юм. Мэдээж өөрийн үхлээ зөгнөсөняруу найрагчид бол олон байдаг. Пастернакийн яруу найрагч, зохиолчдод “Өөрийн үхлээ зөгнөж бүү бич” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Тийм ч учраас үг амьтай гэдэг. Хүний сэтгэлээс гарч буй учир тэр үг бас зөн совинтой байхыг үгүйсгэх аргагүй юм.

Дээрх алдар цуутнууд шиг Т.Билгүүн ч тэр цагаахан хошигнолоороо бас үхлийг зөгнөсөн нь бидэнд баримтболж үлдсэн байж мэднэ. Хүн төрөлхтөнд угаасаа ёр бэлгэ гэж байсаар ирснийг дээрх жишээнүүд бэлхнээ нотлох биз ээ.

Г.ЯЛГУУН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Эртний түрэг бичээсүүдийн утгыг тайлсан АКАДЕМИЧИЙНХ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд академичийнд өнжих хүсэлт тавихаар бямба гаригийн өглөө утас цохилоо. “За хүүхээ, ажил дээрээ удах байх шүү, хүрээлэн бол миний хоёр дахь гэр. Амьдралын минь дөчөөд жил энд өнгөрсөн болохоор гэрээс ялгаа байхгүй. Хүрээд ирэх үү дээ” гэж байна. Офицерын ордны буудлын хажууханд байрлах академийн нэгдүгээр байран дээр яваад очлоо. Хэл зохиолын хүрээлэнгийнхэн академийн байрныхоёрдугаар давхарт байрладаг юм байна. Л.Болд академич өрөөндөө шавь нараа тойруулчихсан ажил ярьж сууна. Хөгшнийхөө явуулсан баншийг үдийн хоолондоо идчихээд сууж байгаа нь энэ гэнэ. Төрийн тэргүүнээс монгол хэлний цахим толь бүтээх даалгавар авсан болохоор хүрээлэнгийнхэн хагас, бүтэн сайнгүй ажиллацгааж байгаа аж.Энэ оны арванхоёрдугаар сард цахим тольтой болчих юм байна.

Хүссэн үгээ оруулаад хаймагц салаа утга, шилжсэн утга, утга зохиолын жишээ, дуудлага авиа нь сонсох хэлбэрээр, бүр уйгаржин бичгээр яаж бичих нь хүртэл гараад ирэх гэнэ. Ирэх сарын дундаас цахим хуудсаа олон нийтэд нээлттэй болгож хүмүүсийн саналыг авах аж. Хүрээлэнгийн залуус цахим толь бүтээх ажлын ард гарах гэж амралтын цагаараа ч ажиллаж эхэлжээ. Батдорж гэж залуу байна. Компьютер хэл шинжлэлээр урд хөршид сураад ирж.

Академичийн ажлын өрөө их энгийн зохион байгуулалттай юм. Нэг хана нь тэр чигтээ хэл шинжлэл, түрэг судлалын номнууд. Номын сангаас гадна ажлын ширээ, буйдантай. Багшийнхаа зургийг номын сангийнхаа дээд талын тавиур дээр нандигнан залжээ. Түрэг судлаач гэдгээр нь хэл шинжлэлийнхэн андахгүй А.Лувсандэндэв академич энэ хүний багш. Тэрээр Х.Сампилдэндэв академичтай хамт МУИС төгсөнгүүтээ Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн шийдвэртэйгээр хүрээлэнд томилогдон ирж байж. Хүрээлэнд ажиллаж эхлээд удалгүй багшийнхаа саналаар турк судлаач болсон юм байна. Багшийнхаа тухай байсгээд ярих юм. “Миний багш монгол-орос, орос-монгол толийг зохиоход гол үүрэгтэй оролцсон хүн. Хуучин цагт оюуны бүтээлийг мундаг үнэлдэг байжээ. Багш маань 1957 онд гарсан монгол-орос толийн ерөнхий редактороор ажилласан юм. Энэ толийг тухайн үеийн намын төв хороо дөчин мянгатын барилгыг ашиглалтад оруулсан дайны бүтээл туурвилаа гэж дүгнэсэн байдаг. Сүүлд орос, монгол 50 мянган үгтэй толь гэж гарсан даа. Багш маань Дамдинсүрэн гуайтай хамтарсан байдаг. Багшгуравны хоёрыг нь шахуу хийсэн байдаг юм. Цэдэнбал дарга тэр ажлыг ньОрос, Монголын хооронд төмөр зам байгуулсантай тэнцэхээр оюуны төмөр замыг тавилаа гэж үнэлсэн юм билээ. Багшийн нэг үгийг би амьдралынхаа зарчим болгосон. Хор багаддаггүй гэж байнга ярина. Бидний үеийнхэн биенээ хэмлэсээр байгаад дууслаа, үеийнхэндээ хор хийв ээ, үйл нь их хүнд тусдаг юм шүү гэсэн үг нь өнөө хэр мартагддаггүй” гэж багшийгаа дурсаж байна.

Хэл зохиолын хүрээлэнд байхдаа Б.Ринчентэй хамт ажиллаж байснаа бас дурсав. “Б.Ринчен багшийн докторын зэрэг хамгаалсан бүтээл нь хэвлэгдээгүй Унгарын Шинжлэх ухааны академид байна. Тэр бүтээлийн фото зургийг ШУА-ийнхааЕрөнхийлөгч Энхтүвшингийн дэмжлэгээр авсан. 1000 гаруй хуудастай бүтээл бий. Багшийнхаа бүтээлийгхоёр боть болгож хэвлэх ажил дээр сууж байна даа” хэмээн сонирхуулав.

Л.Болд академич турк судлаач болох шийдвэр гаргаснаасаа хойш тав, зургаан жилийн туршХөвсгөлийн цаатангууд дээр очиж, тайгаар гэр хийж үг цуглуулжээ. Турк судлаач гэх нэрийг 1978 оны хавьцаа авсан аж. Дараа нь VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судлах даалгавар авчээ. Эртний хөшөө дурсгал судалж эхэлсэн нь ийм шалтгаантай юм байна. Нэг хөшөөнийх нь зургийг ханандаа жаазлаад өлгөчихөж. Налайхаас цаахна орших мэргэн Тонюкукийн хөшөө байна. Академич хөшөөний түүхийг хагас цаг орчим ярив. Хөшөөн дээрх бичээсээс “Хятадын үг уран, торго зөөлөн. Ийм учраас уран үгс, зөөлөн торгоороо холын улсыг ойртуулж муу зан сургадаг. Аяа турк түмэн та нар энэ уран үг, зөөлөн занд нь хууртаж, хэдэн удаа сөнөв өө” гэсэн үгийг “Түүхийнхээ хувьд их сургамжтай” гэж онцолж байна. Бас “Ямар ч газрын хаантай улсад мунхаг түшмэл байвал түүн шиг гай хаана байх вэ, ийм учраас Туркийн ухаантай хаадын ард түмэнд хандаж Тонюкук би энэ хөшөөг гэрээслэн босгууллаа” гэсэн алдартай үгийг ишлэв. Турк гэдэг үгийн утгыг “сайн төр” гэж тайлснаа сонирхууллаа. За тэгээд Билгэ хааны дүүдээ зориулж торгоны замын уулзвар дээр босгосон хөшөөнөөс эхлээдтүүх өгүүлсэн хөшөө дурсгалын тухай яриа бараг цаг гаруй үргэлжиллээ. Судалгааны ажлаараа “Орхон бичгийн дурсгал” гээд дөрвөн ч боть ном хэвлүүлчихэж. “Академичийн нэмэгдэл гэж сард хэдэн төгрөг авдаг юм. Сүүлийн үед шүүмжлээд байх шиг. Тэр мөнгөөрөө ийм л юм хийдэг” гэж байна. Туркуудын голлон нутаглаж байсан газар Орхоны нутаг учраас Орхон бичиг гэсэн нэрийг өгсөн гэнэ. Туркийн түүхтэй холбоотой хөшөө, дурсгалын зургуудыг хачин тод хэвлэсэн орос ном сонирхуулав. 1889 онд анх хойд хөршид хэвлэгдэж байжээ.

“Сүүлийн үед Засгийн газар ШУА-ийг татан буулгаж их, дээд сургуулиудад нэгтгэх ёстой гэж яриад эхэллээ” гэж үг үүсгэхэд”Монгол төр шинжлэх ухааны ололтодтулгуурлаж байж л чанга байсан. Чингэс хааны үед Цэцдийн зөвлөл гэж байлаа. Хубилай хааны үед Бичгийн мэргэдийн хүрээлэн гэж байсан. Ардын засаг тогтоод дөрөвхөн сарын дараа Судар бичгийн хүрээлэнтэй болсон. Улс орны хэтийн төлөвийг тодорхойлоход эрдэм судлалын ажил хэрэгтэй гэдгийг цаг цагийн төр ухаарсан хэрэг. Ийм том уламжлал байсаар атал тэр улсад тэгдэг гэсэн хийсвэр сэтгэлгээгээр хандах нь олон урхагтай. Үгүй ядах нь аа, төрийн бодлого суларна” гэснээс өөрийг хэлсэнгүй.

Кирилл үсгийг халж, уйгаржин бичигтэйболох санаачилгын талаар ямар бодолтой явааг нь сонирхоход “Хятадууд ханз үсэгтэй 5000 жил болсон. Бид авианы бичигтэй нэлээд удлаа. Хятад ханзаа солиогүй. Бид бичгээ арваад удаа сольсон. Ийм том хөршийн нөлөөнд хэлээ мөхөөхгүй гэдэг үүднээс л бид авианы бичгийг хадгалж үлдсэн. Хятад, японууд ханзтайгаа зууралдаж болоод байхад бид уйгаржинтайгаа зууралдаж болногэдэг өрөөсгөл ойлголт. Хятадууд ногоо идэж болоод байхад бид мах идэхээ болих ёстой гэснээс өөрцгүй хэрэг л дээ. Уг үндэс хөндсөн асуудал болох гээд байгаа юм. Үе үеийн хэл бичгийн эрдэмтэд үсэг бичиг боловсруулаагүй бол биднийг ямар хувь заяа угтах байсан бол. Эртнийхийг нь мэдэхгүй юм. Сүүлийн үеийн байдлыг харвал буриад шиг холимог хэлтэй болно. Эсвэл өмнөд монголчууд шиг тулга тойрсон явцуу хоёр хэлтэн болно. Монголчууд өргөмөл хүүхдээ хүнийх гэж адалдаггүй шиг бусдаас авч өөрийн болгосон бичиг үсгээ энэ нь бидний үндэснийх, тэр нь гадных гэж ялгах хэрэггүй л дээ” гэсэн хариу өгч байна.

Биднийг өрөөнд нь яриа хөөрөө өрнүүлж суух зуур эхнэр, охид нь хэд хэдэн удаа утасдав. Сурвалжлага хийнэ гэх сургаар гэр бүлээрээ цуглаад хүлээж байгаа гэнэ. Удсан ч үгүй академичийнх руу явахаар хүрээлэнгийн байрнаас гарлаа. Гурав, дөрөвдүгээр хороолол руу таксигаар явах зуур мөн л урт яриа өрнүүлэв. Л.Болд академичийг их сургуульд сурах үед Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан зэрэг аваргууд хичээл ордог байж.Хэл зохиолын хүрээлэнд очиж Лувсандэндэв академичийн шавь болох хүртлээ А.Лувсанвандан гэдэг эрхэм хүний шавь байжээ. “Надад монгол хэл шинжлэлийн дөр суулгасан ачтай хүн. Ухаандаа би өөрийгөө батарей гэж бодоход тэр үед авсан цэнэгээрээ өнөөг хүртэл явж байна. Лу багш их дөлгөөн. Өндөр мэдлэгтэй. Мэдэхгүй юм гэж үгүй. Хэнийг ч голохгүй ярина. Залуу цагт аль дэггүйтэхийг тэр гэхэв. Манай ангийн ихэнх нь яруу найрагт сонирхолтой. Хэлний хичээлд жаахан сонирхол муутай. Өдөр бүр нэг хүүхэд Лу багшаас ямар ч хамаагүй асуулт асууж хичээлийн цагаас хугаслах даалгавартай. Нэг удаа Өмнөговийн Мөнхөөгийн ээлж таардаг юм. Нөгөөх чинь, багшаа таны трубка Английнх уу гэж байна. Багш тамхи их татна. Модон толгойтой трубкатай болсон үе. Тэгсэн багш трубканыхаа модны тухай яриад, сүүлдээ бүр Англи, Хятадын дунд өрнөсөн хар тамхины дайны тухай яриад явчихлаа. Ёстой номонд цагааширсан хүн гэвэл миний багш даа. Хүрээний намтар түүхийг мэднэ гэж. Барон Унгернийг нийслэлд ирэхэд ямар байшинд байрлуулснаас эхлээд их сонирхолтой зүйлс ярина. Би уг нь Га багшийн ажиллуулдаг утга зохиолын дугуйланд явдаг байсан юм. Ном зохиол уншдаг, хармааны шүлэгтэй хүүхэд их сургуульд элссэн болохоор тэр байх. Сүүлдээ хэл шинжлэл рүү урвасан. Манай Га багш чинь”Нууц товчоо”-г уран зохиолын дурсгал талаас нь сүрхий судалсан. Дэлхийн хэн ч энд нь хүрэхгүй гүн гүнзгий ул мөр үлдээсэн хүн дээ” гэж хууч дэлгэлээ.

Хагас цагийн дараа гэрт нь ирэв. Академичийнх гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийнөндөр цэнхэр байруудын нэгэнд дөрвөн өрөө сууцанд амьдардаг юм байна. Болд академичийн хоёр охин хүүхдүүдтэйгээ ирчихэж. Гэрийн эзэгтэй ширээ зассан том өрөөндөө урив. Академич “Манай хүн айлын өргөмөл ганц охин. Би айлын дөрвөн хүүхдийн отгон нь. Бид хоёр чинь одоо арвуулаа болсон. Жендерийн тэгш харьцаатай. Таван эрэгтэй, таван эмэгтэйтэй болохоор март, цэргийн баяраар хүйсийн харьцаа тэнцдэг юм” гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв. Эдний том охиныгХалиун гэдэг юм байна. Хөнгөн үйлдвэрийн инженер технологич мэргэжилтэй аж. Харин бага охин Булган нь энд Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгсөөд Германдсурч байгаад иржээ. Л.Болд академич “Төгсөөгүй сургууль байхгүй. Манай хамгийн олон дипломтой хүн. Тэр халдвар нь том зээд маань халдчихаад болдоггүй. Миний амины зээ байгаа юм. Төгөлдөр хуурч. Францад сурч байгаад одоо Швейцарьт сурч байна. Ахиад хоёр жил болно гэхээр нь нүүр өгөхгүй байгаа” гээд мушилзав. “Хөгжмийн урлагийг Европоос харах нэг өөр. Дорно дахинаас бас өөр шүү. Зээдээ дорно дахины нэг сургуульд заавал сурах ёстой шүү гэж захидаг юм” хэмээн яриагаа үргэлжлүүллээ.

Академичийн зээ нартом болжээ. Том охиных нь ууган хүүхэд нь Швейцарьт байгаа төгөлдөр хуурч бүсгүй юм байна. Бага хүү нь МУИС-ийн эдийн засгийн сургуулийн оюутан аж. Бага охины том хүү нь нэгдүгээр сургуульд сурдаг юм байна. Том хоёр зээшиг нь орос сургуульд оруулах төлөвлөгөөг гэрийнхэн нь гаргасан байсан ч өвөө нь суулт зарлах шахаж байж монгол сургуульд оруулжээ. Монгол хэлтэй хүн болгох гэж тэмцсэн нь тэр гэнэ. Дөрвөн нас хүртлээ Германд байсан зээ нь нар, гоё гэдэг хоёрхон монгол үгтэй ирж байж. Саяхан герман хүний яриаг сонсоод ойлгож байгаагаа өвөөдөө хэлжээ. Академич “Тийм багадаа ярьж байсан хэлээ одоо ойлгоод байна гэхээр сонин юм шүү. Поппе гэжОросын эрдэмтэн бий. Герман руу гараад тэндээсээ Америкт очиж амьдарсан юм. Шинжаанд төрсөн хүн л дээ. Багаас нь харж байсан хүн нь хятад хөгшинбайж. Хятадаар хэлд орсон гэсэн үг. Тэр эрдэмтэн ерэн нас хүрч байж нас барсан. Сүүлдээ хятадаар ярьж байсан гэдэг. Тайлагдаагүй нууцын нэг гэж боддог юм” гэж ярив. Булганыотгонохин нь эдний гэр бүлийн гол “командлагч”, дөрвөн настай Есүй. Биднийг сууж яриа өрнүүлэх зуур хөгжим дуугардаг номоо дэлгэж байгаад “Снегурочка” дууны аянд бүжиглэнэ гэж үзүүлж байнаа. Манай зурагчныг аппаратаа барихаар л пооз авч өмнүүр нь гүйнэ.

Гэрийн эзэгтэй Доржханд Геологийн яаманд хуулийн зөвлөх албыг олон жил хашжээ. Дөрвөн сайдын нүүр үзсэн гэнэ. Ховдын уугуул хүн юм байна.Л.Болд гуайн тухай ярихаараа “Багш чинь” гэж ирээд яриа дэлгэнэ. “Багш чинь хангайн хүн хэрнээ Ховдын байгалийг сайхан гэнэ. Цамбагарав уулыг их шүтдэг юм” гэхэд академич хажуугаас нь “Би Ховд руу олон явсан л даа. Өнгөрдөг зун хөгшинтэйгөө анх удаа хамт очлоо. Ай мөн ч гоё байна аа. Нөгөө Буянт гол дуун дээр гардаг шиг “Уудам шаргал хөндий…” тэр чигээрээ дурайгаад ирж байгаа юм” гэж хэлээд цайгаа оочиллоо.

Зочны өрөөний ханын шүүгээнд аяга шаазангийн иж бүрдэл, чамин хэлбэр дүрстэй хундага савыг өнгө өнгөөр нь өржээ. Эзэгтэйн хобби гэнэ. Заан гэхэд л янз бүрээрээ байна. Эзэгтэй “Дээхнэ үед нэг гишүүн зурагтаар жаран заантай гэж ярьж байна лээ. Миний цуглуулсан заан ная дөхөх байх шүү” гэж байна. Энэ гэрийн шүтээн нь Далай ламын хөрөг. Зочны өрөөнийхөө хоймор хэсэгт залжээ.

Зочны өрөөнд буйдан, цайны ширээнээс гадны хоёр ч номын шүүгээ зэрэгцүүлжээ. Мөн л хэл шинжлэл, турк судлалын номнууд дүүрэн. Академичийн ажлын өрөөг нь сонирхлоо. Ханаар нь дүүрэн ном өрсөн мөн л хэл шинжлэл, турк судлалынх аж. Мөнгө хайрлахгүй авдаг ганц эд нь ном гэнэ. Турк судлалын ном гэхэд л төрөл бүрээрээ. “Эртний турк, монгол хэлний хэл зүй, үгийн сангийн судлалыг сонирхож ажилладаг хүн дээ би. Монгол хэл шинжлэлийн түүхийг бас их сонирхоно. Миний номнууд голдуу тэр чигийнх” гэж ярив. Монголд ганцхан хувь ирсэн ном ч байгаа гэж академич сонирхуулав. Өвөөгийн амины ганц зээ охины зураг номын санд нь лав л хоёр харагдлаа.

Эзэгтэй нэг сонирхолтой хууч дэлгэв. “Багшид чинь гадны эрдэмтэд ирэхээрээ доллар өгдөг байлаа. Хуучин цагт доллар гэдэг амар олддог зүйл биш л дээ. Тэрүүгээрээ голдуу ном авна. Нэг удаа гадны эрдэмтний өгсөн хорин долларын 18-аар нь багш чинь ном авдаг юм.Үлдсэн хоёр доллараар нь би Улаанбаатар зочид буудлын доод давхраас нэг доллар наян центийн “Кристиан диор”-ын ус авчихлаа. Дараа нь дахиад хорин доллар бэлгэнд ирлээ. Ноолууран цамц анх гарч байсан үе. 18 ам.доллараар нь ноолуурын цамц, үлдсэн хоёр доллараар нь гурван ширхэг FA саван авсан юм. Гэтэл нэг өдөр НАХЯ-нд дуудагдав аа. “Яахаараадоллартай байдаг юм, хэн өгсөн бэ” хэмээн асууж байлаа” гэж хэлээд инээмсэглэв.

“Эрдэмтний эхнэр байх хэр хүнд алба вэ” гэж асуухад “Ерээд онд их хэцүү байлаа. Том зээ төрчихсөн, ээж нь оюутан. Хүүхдээ тэжээх сүү байдаггүй. Мах, хүнс ховор. Наймаа ид эхэлж байсан цаг.Багшид чинь ажлаа боль наймаанд яв гэлээ. Тэгсэн чинь Орос рууявж доктор хамгаалж ирээд номоо хаяж гахай үүрнээ л гэж байна. Түүнээс хойш энэ сэдвээр ярихаа больсон. Хүний нутагт цол хамгаалах өвгөнд хэцүү байсан байх. Надад бүр хэцүү байлаа. Ул боов, ууц, нэг авдар архи ачаад Улаан-Үүдэд очлоо. Эрдмийн зөвлөлийнх нь хамгийн залуу нь гэхэд л багш шиг чинь хүн. Буурал толгойтой мундаг хүмүүс.Илтгэл тавьж байгаа хүн рүү огт хардаггүй, сонсоод сууж байдаг юм билээ. Би чинь тэнд улаан дээл, ногоон бүстэй гүйгээд байдаг. Бараг хорин удаа таван давхарт гарсан байх. Нэг давхрын ресторанд идээгээ засчихаад шийд гарахыг хүлээж байгаа нь тэр. Нэг харсан манай хүн хөлсөө арчиж байна. Нэг орос хүүхэн гараад ирлээ. Бүх юм болсон гэж байна. Удсан ч үгүй тогтоол уншиж эхэлдэг юм. Юу ч сонсогддоггүй. Гэтэл алга ташаад явчихлаа. Өвгөнтэйгөө уулзах завдалгүй шатаар уруудаад гүйж явлаа. Амьдралд хэрэггүй номын хүний ар гэр ч хэцүү шүү дээ. Багш чинь сүүлийн таван жил талх аваагүй. Дээхэн нэг талх авсан юм. Амьдрал аймаар болж, 5000 төгрөгөөр хоёр талх авлаа гэж толгой сэгсрээд сүйд орж ирсэн. Хэдэн төгрөгийн цалинтайгаа мэдэхгүй хүн шүү дээ” гэж хууч дэлгэлээ. Талхны тухай ярьтал түрүүнээс хойш дуугүй сонсч дуусан академич”Тэрийг ярих хэрэг байна уу” гэж мушилзажбайна. Зээ охин Есүй энэ хооронд огт зүгээр суусангүй. Дуулж, бүжиглэж, цэцгээ усалж, зурагчны өмнө пооз авч, сүүлдээ бүр төгөлдөр хуурын ард тухлаад авав. Эмээ нь ноттой дуу хэвлэсэн хуучны ном төгөлдөр хуурынх нь өмнө тавихад хэзээний хөгжимчин шиг хуудсыг нь эргүүлж ирээд, толгойгоо үл ялиг гилжийлгэж байгаад хөгжмийн товчлууруудыг хэвлүүхэн гэгч нь тоншиж эхэллээ. Эмээ нь “Гавьяат шиг л байгаа биз” гэж ирээд өхөөрдөнө. “Хөгжимдөж” дуусангуутаа ёсолж, алга ташуулж тэрүүхэндээ тоглолт хийчихэв. Өдөрт хэд хэдэн удаа “төгөлдөр хуурч” болж гэрийнхнээ хөгжөөдөг гэнэ. Есүй эмээтэйгээ өдрийг өнгөрөөдөг аж.

Л.Болд академич эхнэртэйгээ 1966 онд МУИС-д элссэнийхээ дараахан сангийн аж ахуйн намрын ажлаар танилцаж гэр бүл болжээ. Жаргалантын сангийн аж ахуйд төмсний талбайд нэг нь хүрзээр төмс гишгэж, нөгөө нь түүж танилцаж байж. Тэр үеийн залуусын жишгээр ахынхаа хажуу өрөөндхоёр модон хайрцаг, хоёр чемодан, хоёр гудас, цагаан ортой амьдралаа эхэлсэн аж.

“Танай хүн цаатангууд руу их явдаг байсан гэсэн. Ихэнхдээ эзгүй байдаг байжээ дээ” гэхэд “Ихэнхдээ эзгүй байсан шүү. Хавар гэрээ барихад байхгүй. Намар гэрээ дулаалахад эзгүй. Цаатан руугаа яваад ирэхээрээбөөстэй хувцастай л босго давна. Гэхдээ багшийн чинь ажил их буянтай. Манай хүн арваад доктор төрүүлсэн. Энэ өрөөнөөс нэлээд нь жигүүр ургаж ниссэн. Бүр гадаад шавь хүртэл байсан. Роберт гэдэг румын залуу байлаа. Тэр үед цаг хэцүү учраас улс нь чадлаар бага, дайн тулаантай. Багш чинь Сангийн яамаар явж хэдэн төгрөг олж өгч, дээл хувцас бэлдэж өгч байлаа. Ер нь би өвгөнийхөө шавь нарыг цол зэргээ хамгаалаад гарахад нь их бэлгэдэлтэй үддэг. Шүдэнз зурна. Гал шиг бадарч яваарай гэсэн бэлгэдэл. Шинэ хүн төрж байна гэсэн бэлгэдлээр дээл хийж өгнө. Шавь нарыг нь их эрхлүүлнэ ээ” гэж ярив.

Л.Болд академичийн өвөг эцэг нь Амарбаясгалант хийдийн том лам байсан гэнэ. Алдар нь Гүнгэр. Одоо эдний удмын ургийн овог болжээ.Академичийн аав Лувсандорж чАмарбаясгалант хийдэд шавилж байжээ. Залуугаасаа багшийнхаа зөвлөгөөг дагаж хар болсон ч ойр зуурын уншлагатай байж. “Аавыг хар болох үед цаг хэцүү байсан л даа. Алтанбулагийн сэргийлэхэд лам нарыг бариулах ажил хийлгэх гэж дуудаж л дээ. Тэр бэрх ажлаас зугтаж цэрэгт олон жил болсон байдаг. Өвөг эцгээс минь үлдсэн хөөрөг,арваад мөнгөн аягийг хөгшинтэйгөө амралтанд явах хойгуур хулгай аваад явчихсан юм. Дамдинсүрэн гуай цай уухад заавал мөнгөн аягаар яах юм, ам түлчих гээд хэцүү гэдэг байсанюм. Нээрээ их гоё үг. Би Хушаат сумын бага сургуульд сурдаг байлаа. Тэр үед сурагчид лам нарын хөөргөөр чернилийн сав хийдэг байлаа шүү дээ. Хөөрөг тийм үнэ цэнэгүй байсан үе бий. Сүүлд бэхийн шилэн сав гарч ирсэн” хэмээн яриа дэлгэлээ. Өвөг эцгээс нь өвлөж үлдсэн зүйл гэж бор модон эрхи сонирхуулав. Оюутан зээ хүү нь өвгөөсөө үлдсэн эд зүйлийг хадгалдаг гол хүнгэнэ.

Том охин Халиунтай гал тогоонд хоол, цай бэлдэх үеэр нь хууч хөөрөхөд аавынхаа талаар “Миний аав хүүхдүүдээ эрхлүүлэх дуртай. Зээ нартаа бол бүр амь. Зээ нараа миний бурхан л гэнэ. Ямар ч ажлыг дуустал нь, нямбай хий гэж их захина. Өөрөө их нямбай хүн л дээ” гэж ярив.

Эзэгтэй ойрд цагаан сарын бэлтгэл гээд зав зай муутай байгаа аж. Академичийнд хэд хэдэн дээд сургууль, академийнхан золгуут хийхээр ирдэг гэнэ. Доржханд гуай “Хориод шавь нь гэхэд л дөч, тавь болж орж ирнэ. Уг удмаас гэхэд багшаас чинь ах улс хүртэл ургийн дээд хүн гэж ирж золгоно. Жил бүр золгуутаар ирэх хүмүүсийн нэрсийг 100, 200-гаар жагсааж байгаад бэлгээ бэлддэг. Энэ жил ураг саднаас гэхэд таван өлгийтэй хүүхэд нэмэгдсэн” хэмээн сонирхуулав. Ямар сайндаа л хамаатных нь нэг хүүхэд бэлэг өрсөн жижиг өрөөгөөр нь шагайгаад “Хөөх бараг нэг портер бэлэг байна шүү дээ” гэж дуу алдахав. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвынхтай айлсаж зусдаг болохоор их дотно гэнэ. Цагаан сараар гэр бүлээрээ ирж золгодог хүмүүсийн нэг юм байна. Эзэгтэй цай аягалах зуураа”Сайд байхдаа дохиогоо хангинуулж ирээд, хамгаалалтын машин зогсоож байгаад иржзолгодог байлаа. Таарсан хүмүүс их бэлгэшээнэ. Байж байгаа нь их сайхан, монголжуу хүн. Манайд байсан хүмүүс хүүхдээ золгуулахаар тэрэн шиг сайн хүн болоорой гэж ерөөнө. Ийм үг сонссон аав, ээж бэлгэшээнэ гэж жигтэйхэн. Манай Тэрбишдагва чинь далай лам дээр очоод ирэхдээ хүртэл танайхыг даалгасан шүү гээд арц утлага хүртэл авчирч өгдөг юм” гэж яриа дэлгэв. Академичийнхаас гархад 20.00 цаг өнгөрч байлаа.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Б.Батдэлгэр: Манай компани “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг чанарын өндөр түвшинд, стандартын дагуу барьж өгсөн

“Бүрэн цутгамал” ХХК”Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг 85 хувьтай барьжээ. Өөрөөр хэлбэл, сургуулийн өргөтгөлийн барилга барих ажил дуусч байсан гэж хэлж болно. Паркетан шал шахах, хаалгасуулгах, плита наах гээд дотоод засал чимэглэлийн маш бага ажил үлдсэн байжээ. Гэтэл “Сант” сургуулийн удирдлагууд гэнэт хамтран ажиллах гэрээгээ цуцалж, бүр ажлын хөлс болон барилгын материалын санхүүжилтийн 500 орчим сая төгрөгийг өгөөгүй байна. Тэд хийсэн ажлын хөлс болох үлдэгдэл мөнгөө авах гэхээр “Та нар шүүхдээд ав. Тэр мөнгийг чинь өгөхгүй” гэх болжээ. Энэ талаар “Бүрэн цутгамал” компанийн захирал, Монгол Улсын Тэргүүний барилгачин Б.Батдэлгэртэй ярилцлаа.

-“Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барих гэрээ байгуулсан тухайгаас яриагаа эхлэх үү?

-2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр манай “Бүрэн цутгамал” компани “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулсан. Ингэхдээ бүрэн төсөвтэйгээр буюу өргөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийг манай компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан. Улмаар 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс бид барилгын ажлыг эхлүүлсэн. “Сант” сургуультай хийсэн гэрээний ажилэхлэхдээ л хэл амтай байсан.

Биднийг ажлаа эхлүүлэхэд өргөтгөл барих газрын маргаан намжаагүй, оршин суугчдын хэл ам, гомдол тасраагүй байсан. Хэдийгээр газрын зөвшөөрлөө авчихсан байсан ч биднийг оршин суугчид үг хэлээр доромжилж, чулуу зэрэг элдэв юм шидэх зэргээр эсэргүүцлээ үзүүлж байсан. Гэсэн ч бид газар шорооны ажлаа эхлүүлсэн. Үүнээс гадна тус сургуулийн талбайн зохион байгуулалт барилгын ажил хийхэд бэрхшээлтэй байсан. Өргөтгөл барих эзэмшлийн нийт талбай 600 гаруйкв.метр байсны 500 гаруйд нь өргөтгөл бариулсан. Тэнд ажилчдын хөдөлмөр аюулгүй байдал, тоног төхөөрөмжөө байрлуулах боломжгүй гээд асуудал нэлээд байсан. Гэсэн ч бид ажлаа үргэлжлүүлж, зоорийн давхрууд болон нэгдүгээр давхраа маш богино хугацаанд цутгасан. Энэ хооронд “Сант” сургуулийн удирдлагууд бидэнд мэдэгдэлгүйгээр өргөтгөлийн сантехникийн ажлыг өөр компаниар хийлгэхээр гэрээ хийчихсэн байсан. Бид гэрээний заалтаа бариад, “Яагаад гэрээгээ зөрччихөв өө, бид бүх ажлыг хийхээр гэрээ хийсэн шүү дээ” гэхэд асуудлыг хүлээж аваагүй. Тухайн үед бид нэгэнт ийм юм болчихсон юм чинь хийх ажлаа үргэлжлүүлье гээд ажилдаа орсон. Ингэж байтал долдугаар сарын 23-ны өдөр намайг “Сант” сургуулийн удирдлагууд дуудаж “Манайх спорт заал буюу 4-5 дугаар давхраа бариулахаа болилоо. Гурван давхраас дээш давхартайг барих гэхээр “Жигүүр гранд”-аас хэл ам гаргаад байна. Баривал “Жигүүр гранд”-ын офиссын байрны цонхыг хаах юм байна. Тэгвэл “Жигүүр гранд”-ын удирдлагаас биднийг шүүхэдөгөөд барилгын ажлыг бүр мөсөн зогсооно гэж байна. Тиймээс ядаж эхний удаа гурван давхар өргөтгөлтэй үлдэе. Хэсэг хугацааны дараа бид нэмж давхар барина”гэсэн. Тэгэхээр нь бид ч асуудлыг нь ойлгож, албан бичгээ өгөөрэй гэсэн. Анхнаасаа бүх юм төлөвлөгдсөн, зураг төсөл нь гарчихсан зүйлийг хугаслана, болино гэдэг өөрөө их асуудал. Шийдвэрлэх, дахиж төлөвлөж, тооцоолох асуудал зөндөө гарч ирдэг. Жишээ нь спорт заалтай төлөвлөгдөхдөө сэндвичэн дээвэртэй байхаар зурагдсан бол гурван давхар болгохоор хавтгай дээвэртэй болох гээд асуудал их байсан. Иймээс зураг төслийг дахин боловсруулж гаргах ажил ундрах тул эдгээрийг шийдэж өгнө үү гэсэн албан бичгийг бид “Сант” сургуулийн удирдлагуудад өгсөн. Гэтэл бидний албан бичгийг авч хэлэлцээгүй. Харин “Ажлаа яаралтай үргэлжлүүлээд гурван давхар болгоод өг” гэсэн. Бид дахин хуралдаад уг сарын 30-ны өдөр дээрх асуудлуудыг шийдэж өгөөч гэсэн албан бичиг дахин өгсөн. Мөн манай компанид олгох санхүүжилтийг шийдэж өгөхийг хүссэн. Эдгээр асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол бид долдугаар сарын 31-нээс ажлаа зогсооно гэсэн. Анхнаасаа санхүүжилтүүдийг дандаа дутуу өгч байсан. Бид өгсөн санхүүжилтэд тааруулан шаардлагатай материалаа авч, ажлаа урагшлуулж байсан. Үүнийг бид асуудал болготол Сант сургуулийн удирдлагуудын зүгээс “Та нар шаардлагатай бараа материалаа эхлээд авчирч тавиад юмаа хий. Тэр үед бид үе шатны санхүүжилтийн 50 хувийг өгнө. Үе шатны ажил дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг өгнө” гэсэн. Гэрээнд ийм зүйл байгаагүй ч бид ажлаа үргэлжлүүлэхийн тулд барилгын материалыг компаниудаас зээлээр авсан.

-Та бүхний өгсөн албан бичигт ямар хариу өгсөн бэ?

-Бидэнд ямар ч хариу ирүүлээгүй.Тэгээд бид наймдугаар сарын 5-наас ажлаа эхлүүлсэн. Ингээд 12-ны өдөр гуравдугаар давхрын цутгалт эхэлсэн. Ингээд байж байтал Сант сургууль дахиад л гэрээгээ зөрчсөн. Салхивчны компани авчирч, салхивчуудыг хийлгэхээр болсон байсан. Уг нь бол гэрээгээр манай компани хариуцах ёстой. Бид ахиад л “Та нар гэрээгээ зөрчиж байна, бид салхивчийг өөрсдийн туслан гүйцэтгэгчээр хийлгэнэ” гэхэд Сантынхан “Тэгвэл гэрээгээ цуцал, явцгаа” гэсэн. Бид нэгэнт эхлүүлсэн учраас ажлаа үргэлжлүүлсэн. Тэгээд барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулж, 11-р сарын 15-нд өргөтгөлийн бүх ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн гэрээ байгуулъя гэсэн ч Сант сургуулийн зүгээс хариу өгөөгүй.

-Энэ хооронд санхүүжилтээ авч байсан уу?

-Есдүгээр сарын 20-ноос хойш санхүүжилтийн мөнгө бүр өгөхөө байсан. Угсралтын ажлын санхүүжилт болон ханган нийлүүлэгч байгууллагуудаас зээлээр бараа материал авч ажлаа үргэлжлүүлж байсан юм. Ингээд бид санхүүжилтээ авах тухай албан бичиг дахин хүргүүлсэн ч албан ёсоор хариу өгөөгүй. Харин “Ажлаа үргэлжлүүл, хугацаандаа дуусга” гэсэн. Ингэж байтал 10-р сарын 15-ны өдөр хотын мээр Э.Бат-Үүлийн барилгын заслын ажлыг гүйцэтгэсэн гэх хүмүүс орж ирээд, манай ажилчдыг “Ажлаа боль, бид гүйцээнэ” гэсэн.

-Танайд мэдэгдэлгүй гүйцэтгэгч компаниа сольчихож байгаа юм уу?

-Тийм. Бидэнд огт мэдэгдэлгүй, гэнэт л хүмүүс ороод ирсэн. Юу болоод байгааг лавлахаар Буяндэлгэр захиралтай уулзтал “Манайх танайтай байгуулсан гэрээгээ цуцална” гэсэн. Ингээд биднийг барилгын талбай дээрээс хөөчихөж байгаа юм. Тиймээс бид тэр өдөртөө “Сант” сургуулийн удирдлагуудад “Бидний ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа,санал болгосон хугацаандаа буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 5-нд ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Гэтэл танай зүгээс гаднын компаниудыг дур мэдэн авчирлаа. Энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг өгсөн. Гэтэл бас л хариу өгөөгүй. Тэгэхээр нь гэрээ зөрчсөн талаар албан бичиг хүргүүлсэн.

-Хариу нь ирсэн үү?

-Ер нь албан ёсны хариу урьд нь ч, энэ удаа ч ирүүлээгүй. Харин аравдугаар сарын 24-ний өдөр “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин бидэн рүү утасдаж, “Манайх танай компанитай хийсэн гэрээгээ цуцаллаа. Та нар маргааш ирж юмнуудаа ав. Маргаашнаас хойш танай компанийн нэг ч хүнийг барилгын талбай руу оруулахгүй. Харуул хамгаалалтаа бид чангаруулсан” гэсэн. Уг нь бол манай компанийн гэрээт харуул хамгаалалтын баг тэнд ажиллаж байсан юм. Ингээд бид багаж, тоног төхөөрөмжүүдээ тэндээс авсан. Ер нь бол Сант сургуулийн зүгээс энэ хугацаанд бидэнд нэг ч албан бичиг өгөөгүй,бүгдийг амаар хийж байсан.

-Та нарыг явахад барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан бэ?

-Бидний үнэлгээгээр бол 85 хувийн гүйцэтгэлтэй байсан. Жаахан шавар, будаг, хаалга угсрах зэрэг ажил үлдээд байсан. Сант сургуулийн удирдлага гэрээгээ удаа дараа зөрчихөөс гадна манай компанийн ИТА болон ажилчид, гэрээт туслан гүйцэтгэгчдийг барилгын талбайгаас хөөх, ажиллуулахгүй байх зэрэг компанийн дотоод хэрэгт байнга оролцдог байсан. Мөн санхүүжилтээ бүрэн өгөхгүй мөртлөө ажлаа хий гэж шаарддаг байсан нь манай компанийнхныг дарамтанд оруулж, өөрсдийг нь явуулах эсвэл хөөх шалтаг гаргах зорилготой байсан юм болов уу гэж одоо л бодох юм даа.

-Санхүүжилтийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа гэсэн. Нийт хэдэн төгрөгийн өртөгтэй ажил байсан бэ. Хэдийг нь авч чадаагүй байгаа вэ?

-Манай компани “Сант” сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилтэд авсан байсан. Харин манайхаас гарсан зардал бол 1.6 тэрбум гаруй төгрөг, иймээс 400 гаруй сая төгрөгийн зөрүүг “Сант” сургуулиас нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн.

-Шүүхэд өгөхөөсөө өмнө уг мөнгийг тус сургуулийн удирдлагуудаас нэхэмжилсэн байсан уу?

-Бид удаа дараа санхүүжилтийн талаар хэлж, ярилцахыг оролдсон ч авч хэлэлцээгүй. Бүр “Та нар явдаг газраараа яв. Шүүх, цагдаа яаж ч чадахгүй. Бидтанил тал ихтэй шүү” гэсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхэд тус сургуулийн захирал Д.Зургаанжинг өгсөн.

Categories
мэдээ цаг-үе

Г.Сарантуяа: Бид өөрсдөө хичээвэл улаан хоолойн хавдраас сэргийлэх боломжтой

Цээж нь хорсдог, гашуун зүйлээр гулгидаг, энэ зовиураасаа болоод шөнө сэрж нойр алддаг хүмүүс олон бий. Ийм зовиур нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж аж. Энэ өвчний талаар “Интермэд” эмнэлгийн Дотрын тасгийн их эмч, анагаах ухааны магистр Г.Сарантуяатай ярилцлаа.

-Газтай ундаа, шарсан хоолгурилан боов, талх идэхээр цээжхалуун оргиж, хорслоо гэдэг хүннэлээдбий. Ийм зовиур юунаас үүдэлтэй юм бэ?

-Улаан хоолой, ходоодыг заагласан хумигч булчин гэж бий. Ходоод нь хөндийтэй, хүчил ялгаруулжидсэн хоолыг боловсруулдаг, байнга агшиж байдаг эрхтэн. Хоол ходоодонд ороход улаан хоолойн доод хэсгийн хумигч булчин агшиж, хаагдаж байдаг. Ходоодонд хоол боловсруулсаны дараа нарийн гэдэс рүү гаргахад ходоодны гарах хэсгийн хумигч булчин онгойгоод зогсохгүй ходоод агшдаг. Энэ үйл явц бол хэвийн байгаагийн шинж. Харин ходоод, улаан хоолойн дунд байдаг хумигч булчин гүйцэд хаагдаагүйгээс ходоодонд байгаа хүчиллэг агуулагдахуун улаан хоолой руугаасөргөж буцаж ороод улаан хоолойн доод хэсгийн салстыг гэмтээдэг. Энэ нь цээж хорсох, өвчүүний ард өвдөх, гашуунаар гулгих, горойх байдлаар илэрч байгаа юм. Зарим тохиолдолд хоолой сөөх, ханиалгах шинжээр илэрдэг. Үүнийг ходоод-улаан хоолойн сөргөө өвчин гэж нэрлэдэг.

-Цөс хөдөлчихлөө, гашуунаар огиод байна гэж ярьдаг. Энэ нь сөргөө өвчний шинж мөн үү?

-Цөсний сөргөө гэж бий. Зарим хүнд нарийн гэдсэнд ялгарсан цөсходоод руу орох тохиолдол байдаг ба заримдаа нэвт дээшээ улаан хоолой руугаа давхар сөргөдөг. Ийм хүмүүсцөсөөр гулигах, бөөлжих тохиолдол байдаг.

-Энэөвчний шалтгаан юу байна вэ. Юунаас болж ийм өвчтэй болдог юм бол?

-Маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Таргалалт, илүүдэл жин хамгийн их нөлөө үзүүлдэг. Архи, тамхины хэрэглээ, өрцний эвэрхий, ходоодны архаг үрэвсэл, хеликобактерийн халдвар, цөсний чулуу зэрэг нь энэ өвчнийшууд хүчин зүйл болдог. Манай оронд сүүлийн 10-20 жилийн хугацаанд таргалалттай, архи тамхины хэрэглээ ихтэй болсонтой холбоотой цээж хорсох зовиур хэлж ирдэг хүний тоо маш их болсон. Гэхдээ мэргэжлийн эмчид хандах нь бага байна. Зовиур илрээд нэлээн олон жил болсон эсвэл нэг удаа богино хугацааны эмчилгээ хийчихээд дахиад цээж нь хорсохоор эмнэлэгт хандахгүй дураараа эм авч хэрэглэсэн, хүнсний сод хэрэглэдэг хүн олон байдаг.

-Шинжилгээ өгч байж онош тодрох уу. Хор нөлөө ихтэй юү?

-Мэдээж ярилцаж, үзлэг хийж байжөвчний онош тавьдаг. Сөргөөнөөс болж улаан хоолойн доод хэсэгт байнга хүчиллэг зүйл орж цочроосноос болж улаан хоолойн доод хэсэг үрэвсэж, шархалдаг. Тиймээс улаан хоолойн доод хэсгийн үрэвсэлтэй сөргөө өвчин, үрэвсэлгүй сөргөө өвчин гэж ангилна. Үүнийг мэдэхийн тулд дурангийн шинжилгээ хийдэг. Сөргөө өвчин үүссэнээс хойш олон жил эмчилгээ хийлгүй явбал улаан хоолойн доод хэсгийн эсүүднь хувирч эхэлдэг. Эхний үед хөнгөн зэргийн хувирал, цаашлаад хүндэрсээр эцэстээ хавдар болох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, сөргөө өвчин нь дангаараа улаан хоолойн хорт хавдрын бие даасан хүчин зүйл болдог.Цээж хорсох зовиур их, бага хэмжээгээр илэрсэн л бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай. Улаан хоолойнүрэвсэл байна уу, эсийн хувирал мэдрэгдэж байна уу гэдгээс эмчилгээ нь хамаардаг.Нэгэнт эсийн хувирал гарч ирсэн бол дурангийн шинжилгээгээртогтмол хянажбайж хавдар үүсэхээс өмнө дурангийн аргаар эмчлэх боломж бүрдэх юм. Иймээс лзовиур илрээд эмчид, эмнэлэгт хандахгүй байгаа хүмүүст хандаж “Хэрвээ таны цээж хорсдог, гашуун хүчиллэг зүйлээр гулгидаг үүнээсээ болж шөнө сэрдэг эсвэл долоо хоногийн 2-3 өдөрт нь дээрх зовиур илэрдэг бол заавал мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө аваарай” гэж хэлмээр байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Бид нар өөрсдөө өвчнөө бага дээр нь оношлуулж эмчилгээгээхийлгэж чадвал улаан хоолойн хавдраас өөрсдийгөө хамгаалж чадахаар байна.

-Хүчиллэг хоол идэхгүй, биеийн жингээбарихзэргээр дэглэм бариад байвал зүгээр болох уу?

-Хааяа л цээж нь хорсдог хүмүүс бий. Жишээ нь зөвхөн шар айраг уухаар цээж хорсдог бол түүнийгээ хорьчихвол зовиур нь багасчихдаг.Харин байнга шахам цээж нь хорсдог хүмүүс аль болох удаан хугацаанд эмийн эмчилгээ хийж,шалтгааныг тодруулах шаардлагатай.

-Нярай хүүхэд гулгиад байдаг. Энэ сөргөөний шинж мөн үү. Ямар насныхан ихэвчилэн энэ өвчнөөр өвчилж байна вэ?

-Нярай хүүхэд хэхрэх, гулгих нь сөргөөний шинж. Гэхдээ физилогийн хувьд дасан зохицоод аяндаа сөргөхөө больдог. Бидний ажигласнаар 30-аас дээш насны, илүүдэл жинтэй,эрэгтэй хүмүүст сөргөөний шинж илүү ажиглагддаг.

-Ямар эмчилгээ хийдэг вэ. Хүмүүс цээж хорслоо гээд алмагель, сод уугаад яваад байдаг. Энэ эмчилгээ мөн үү?

-Ер нь сөргөө өвчний үед уудаг эмийг хоёр хуваадаг.Ходоодны хүчлийгсаармагжуулах үйлчилгээтэй алмагель зэрэг эм нь тухайн хугацаанд л цээж хорсох зовиурыгнамдаадаг.Удаан хугацаанд цээж хорсохооссэргийлж чадахгүй.Түр хугацаагаар хүчил сааруулж зовиур намдаадаг чцаагуураа нөлөөллийг багасгадаггүй. Харин хүчил бууруулах эм гэж бий. Манайд ихэвчилэн хэрэглэдэг ранитидин, фамотидин, омепразол, пантопразол, эзомепразол зэрэг эм нь хүчиллэг сөргөөнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Алмагель ууж байгаа юм шиг тэр дор ньхурдан үйлчлэхгүй ч хүчлийг удаан хугацаагаар багасгаж цээж хорсохоос сэргийлнэ. Ингэснээрээходоод, улаан хоолойн үрэвслийг эдгээх,салстыг хамгаалснаар хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг гэж үзэж болно.

-Эдгээр эмийг хэр хугацаанд уух шаардлагатай вэ. Эмчийн заавраар ууна биз?

-Хэр хугацаанд хэрэглээд зогсоохыг өвчний байдлыг тогтоож, шаардлагатай шинжилгээг өгсөний дараа шийддэг. Олон улсын зөвлөмжөөр дээрх эмүүдийг 6-8 долоо хоног буюу 1.5-2 сар тасралтгүй уугаад зогсоож үздэг. Эм хэрэглэж байх хугацаандхүчиллэг сөргөө багасдаг. Хэрвээ 6-8 долоо хоног эмээ уучихаад байхад сөргөх нь намдахгүй байвал цаана нь өөр шалтгаан байна уу гэж хайх болно. Ихэнх хүмүүс эмчийн зааварласнаар хоёр сар эмээ уугаад зогсоочихдог. Гэтэл эм уусан хүмүүсийн 80 хувьд нь дахиад л цээж хорсох шинжилэрдэг. Эмээ зогсоосны дараа дахин сөргөх шинж илэрвэл маш удаан хугацаанд эмээ үргэлжлүүлжуух шаардалагатай. Мөн уусан эмэнд үр дүн өгөхгүй бол тухайн бүлгийн өөр эмээр сольж, тунг нь өөрчилжхэрэглэдэг. Жишээ нь бид омепразолыг маш удаан хугацаагаар олон жил эмчилгээндээ хэрэглэж ирлээ. Омепразолдоо намдахгүй бол дараагийн эгнээний эмийг сонгож хэрэглэх гэх мэт.Сүүлийн үед олон улсад хэрэглэж байгаа хүчил бууруулдаг пантопразол ланзопразол эзомепразол эмүүдийг манай оронд хэрэглэж болохоор болсон. Хамгийн сүүлийн үеийн эмүүдээсГерман улсын Панто-Денк эм байна. Хүчил бууруулах үйлдэл нь удаан үргэлжилдэг учраас өвчний явц хөнгөн байхад юмуу, урьдчилан сэргийлэх эмчилгээ, удаан хугацааны барих эмчилгээ хийхээр бол хэрэглэнэ. Мөн өвчин намдаах эм их хэрэглэдэг хүмүүст ходоодны салст эмийн шалтгаантай шархлахаас сэргийлж өдөрт нэг ширхэг уухадхангалттай байдаг. Удаан хугацаагаар хүчил бууруулах эм уух хүмүүст их тохиромжтой. Мөн ходоодны шархтай, хеликобактеритай хүмүүст энэ эмийг эмчийн заавраар хэрэглэдэг. Ходоодны хүчил бууруулдаг эмүүд нь эмчийн жоргүй болон жороор хэрэглэхээр зааварласан байдаг. Өвчний явц нь дунд, хүнд зэргийн,үрэвсэл ихтэй бол дурангийн шинжилгээ хийж, эсийн хувирал үүссэн эсэхийгзаавал шалгана.

-Хеликобактерийн халдвартай хүн олон бий. Хүчил бууруулах эм ууж байхдаа хеликобактер эмчлэх эмчилгээ хийлгэж болох уу?

-Хеликобактерийн халдвартай үед бас цээж хорсох зовиур гардаг. Энэ үед бактери устгах эмчилгээг хүчил бууруулах эмтэй хамтхавсарсан эмчилгээ хийж хеликобактерыг устгана.Энэ үед хүчил бууруулах эм хэрэглэсэнээр ходоодны шүүрлийг багасгаж, хеликобактерийн антибиотикт мэдрэг чанарыг ихэсгэдэг. Нэгэнт хеликобактеритай бол эмчлэхгүйгээр сөргөхийг эдгээнэ гэж байхгүй шүү дээ. Хеликобактерийн шалтгаантай ходоод гэдэсний шархлаа их байдаг. Хавсарсан эмчилгээнийхээ дараа тодорхой хугацаагаар бас хүчил бууруулах эмээ уудаг. Энэ халдварын үед бактери устгах эмчилгээнд хэрэглэж байгаа антибиотикийн сонголт их чухал байдаг. Учир нь хеликобактери нь антибиотикт их амархан дасал болж эмчилгээ үр дүн муутай болох нь цөөнгүй. Иймээс эмчийн зааврыг ягштал баримталж эмчилгээгээ хийхээс гадна гэр бүлийн бүх гишүүдэд эмчилгээ хийх хэрэгтэй болдог.

-Сөргөө өвчин хүндэрвэл аюултай юу?

-Эсийн хувирал үүссэн нь өөрөө хүндрэл. Улаан хоолой доод хэсгийн салстад эсийн хувирал үүсэн тохиолдолдсөргөөний эмчилгээг хийхийн зэрэгцээ тодорхой давтамжтай хянуулах дурандуулан эсийн хувирлын зэргийг үнэлж байх хэрэгтэй. Цаашлаад “сэрүүлэг шинж” гэж бий. “Сэрүүлэг шинж” нь бөөлжих, ходоод гэдэснээс цус алдах, шалтгаангүйгээр турах, цус багадах, аюулхайд бүхэл зүйл тэмтрэгдэх зэрэг шинж илэрвэл хавдар байх вий гэдэг үүднээс цаг алдалгүй дараагийн шатны шинжилгээнд хамрагдах ёстой.

-Дурангийн шинжилгээгээр үрэвсэл илрэхгүй байвал эдгэсэн гэж үзэж болох уу?

-Цээжнь хорсдогхүн дурандуулахад улаан хоолойн доод хэсэгт үрэвсэл, шархлаа илрэхгүй байх тохиолдол бий. Улаан хоолойд өөрчлөлт илрэхгүй байна гэдэг нь эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн үг биш. Хоолны дэглэм барьж, амьдралын хэв маягаа зохицуулахын зэрэгцээ ходоодны хүчил бууруулах эмээ дор хаяж 4-8 долоо хоног уух шаардлагатай. Ер нь маш удаан хугацаанд эм ууж байж зовиургүй болох, цаашлаад хавдраас сэргийлэх боломж бүрддэг гэдгийг дахин хэлье. Үүнээс гадна унтахаасаа гурван цагийн өмнө хоолоо идэх, өндөр дэртэй унтах, жингээ барих зэргээр амьдралын хэв маягаа өөрчлөхийг зөвлөдөг.Хэрэв дэглэмээ өөрчилж чадахгүй бол насан туршдаа хүчил бууруулах Панто-Денк эмээ уухшаардлагатай болно доо.

Л.САРАН