Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Монголынхоо хөгжлийн төлөө монголчууд нэг баг болж ажиллах ёстой

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замыг барих “Чингис Лэнд Девелопмент Групп”-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай уулзаж ярилцлаа.

-“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын төсөл нэлээд хэдэн жилийн турш яригдаж байна. Одоо ер нь ямар шатандаа явж байгаа вэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Том төсөл, түүнийг дагасан их хэмжээний санхүүжилт, их бүтээн байгуулалтын ажил тодорхой хэмжээнд хугацаа шаарддаг юм байна. Манай улс Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг хэдэн жил ярьж байж эхлүүлсэн билээ дээ, гэтэл өнөөдөр зорьж байсан төвшиндөө хараахан хүрээгүй л байгаа. Амар зүйл биш шүү дээ. Анх 2004 онд НҮБ-ын Ази Номхон Далайн Нийгэм, Эдийн Засгийн Зөвлөлийн 23 орон нэгдэж, Азийн хурдны авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг гаргасан байдаг. Тиймдээ ч энэ хурдны зам бол Азийн хурдны замын сүлжээний АН-3 гэдэг замын Монголоор дайрсан нэг хэсэг. Харин Монголдоо хурдны зам барьж байгуулахын хувьд бол манай групп таван жилийн өмнөөс энэ төслийг санаачлан, судалгааны ажлаа эхлүүлсэн. Харин Засгийн газраас энэ хурдны замын төслийг хэрэгжүүлэх нь зөв гэж шийдээд 2011 онд концессийн төслүүдийн жагсаалтад оруулж, тендер зарласан юм. Манай групп өмнө хийж байсан тооцоо судалгаан дээрээ үндэслэн консерциум үүсгэн тендерт орсон. Олон улсын нэр хүндтэй олон зөвлөх компанийн оролцоотойгоор тендерийн баримт бичгээ боловсруулсан. Ингээд 2012 онд тендерт ялж, энэ төслийг хэрэгжүүлэх урилгаа хүлээн авсан. Үүнээс хойш олон ажлыг амжуулаад байгаа.

-Тэгвэл энэ зам Азийн хурдны замын сүлжээний нэг хэсэг юм байна. Хөрш орнууд маань хэр дэмжиж байгаа вэ?

-Дэлхий улам бүр даярчлагдаж байна шүү дээ. Манай улс нэг талаас харахад далайд гарцгүй гэдгээрээ эдийн засгийн хөгжлийн хувьд харилцаа хумигдмал мэт ярьдаг, гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл манай хөрш хоёр орон бол “далай шиг” том зах зээлүүд. Тиймээс хөрш орнуудын эдийн засгийн өсөлт, түүнийгээ дагасан гадаад худалдаа улам бүр өсөн тэлж байна. Улс орнуудын гадаад худалдаанд транзит тээвэр маш чухал. БНХАУ-ын хувьд гадагшаа харилцах олон сувгийг нээж байгаа, “Торгоны зам”-ыг сэргээх гэх мэт… Оросын талын хувьд Хятад улстай гадаад худалдаагаа хөгжүүлэх үүднээс ихээхэн анхаарч байна. 2020 он гэхэд ОХУ болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй гадаад худалдаа өсч 100 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг Хятадын тал хийсэн байна. Энэ бүх сонирхлуудыг шийдэх хамгийн дөт транзит зам бол Монголоор дайрах зам байх нь тодорхой. Тиймээс ч манай төрийн тэргүүн хөрш орнуудын төрийн тэргүүн нарт “Талын зам” төслийг хамтран хөгжүүлэхийг санал болгосон. Энэ хурдны авто зам маань “Талын зам”-ын таван төслийн нэг нь шүү дээ.

-Одоо энэ төсөл маань ямар шатандаа яваа вэ?

-2012 онд тендерт ялсны дараа 2013 онд Монгол улсын Засгийн газрын 99 дүгээр тогтоол, улмаар 399 дүгээр тогтоол гарч “Чингис Лэнд Девелопмент Групп”-тэй концессийн гэрээ байгуулах эрхийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайдад олгосон. Ингээд өнгөрсөн жил буюу 2014 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрыг төлөөлж эрх бүхий этгээдээр Эдийн засгийн хөгжлийн яам, нөгөө талаас манай “Чингис Лэнд Девелопмент групп”-тэй “Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих төсөл”-ийн концессийн гэрээг байгуулсан юм. Одоо замын ажлын зургаа хийх шатандаа явж байна даа.

-Та концессийн гэрээнийхээ талаар жаахан тодруулна уу. Миний мэдэхээр концессийн олон хэлбэр байдаг шиг санагдах юм.

-Тиймээ Концессийн хувьд олон хэлбэр байдаг. Манайхны хувьд BT буюу “Бариад-Шилжүүлэх” хэлбэрийг их ашигладаг юм билээ. Харин энэ хурдны замын төслийн хувьд BOT буюу “Бариад-Ашиглаад-Шилжүүлэх” нөхцөлтэй. Манай групп өөрөө хөрөнгө оруулалтаа босгож замаа бариад, 30 жилийн хугацаанд ашиглаж хөрөнгө оруулалтаа нөхөөд тэгээд улсад шилжүүлэх юм.

-Тэгэхээр Засгийн газраас ямар нэг дэмжлэг байх уу?

-Засгийн газраас хөрөнгө оруулалтын хувьд нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй. Мөн Засгийн газраас нэг ч төгрөгийн баталгаа гаргаж өгөөгүй. Концессийн гэрээгээрээ ч ийм зохицуулалттай. Концессын гэрээ гэдэг бол төрийн зүгээс шууд хөрөнгө оруулах боломжгүй төслүүд дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулж ирдэг зохицуулалт шүү дээ. Энэ утгаараа бол концессын гэрээний хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч компаниуд нь эрсдлээ өөрсдөө үүрээд, 100 хувь хариуцаад явдаг. Төрдөө ямар нэгэн дарамт бий болгоогүй гэсэн үг. Харин төрийн зүгээс бол концессийн гэрээний нөгөө тал гэдэг утгаараа бодлогын болоод төрийн зохицуулах байгууллагуудын дэмжлэг их чухал. Манай төсөл дээр гэхэд л Засгийн газрын эрх бүхий байгууллагуудын хүлээсэн гэрээний үүргүүд бий. Одоогоор эрх бүхий байгууллагуудын үүрэг хараахан хэрэгжээгүй л байна.

-Тэгэхээр манай Засаг төрөөс огт дэмжлэг байхгүй гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй л дээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж буй төсөл. Засгийн газраас бодлогын хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг, дэмжлэг бол бий. Тэгээд ч энэ том төсөл, дээр нь нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой учраас ер нь манай Засаг төр, яам тамгын газраас бүгд л дэмжиж байгаа. Ийм том мега төслүүдэд хөрөнгө оруулалт татна гэдэг тун хэцүү. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын талаарх ойлголт ямар байгаа билээ. Хөрөнгө оруулалтын таатай бус орчинтой л гэж тэд ярьдаг шүү дээ. Монгол руу хөрөнгө оруулалтыг татахын тулд төр ч хувийн хэвшлийн байгууллагууд ч, мөн манай гурван сая иргэн ч тэр, бид бүгд нэг л баг болж ажиллах ёстой. Гадныхны өмнө бидний олсон амжилт ч, алдаа ч Монгол гэж нэг л харагддаг. Түүнээс бус төр хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан ярьж гэрээ байгуулчихаад тал тал руугаа харж суугаад, нэг хэсэг нь санаачлаад түүчээлээд явахад нөгөө хэсэг нь татаж унагах, гацаах, үгүйсгэх оролдлого хийгээд байвал нэг байрнаасаа урагшаа хэзээ ч хөдлөхгүй шүү дээ. Монголчуудыгаа монголчууд нь татаж унагаадаг байж болохгүй. Тиймээс л хөрөнгө оруулагчидтай харьцахад Монголынхөө хөгжлийн төлөө монголчууд нэг баг болж ажиллах ёстой.

-Тийм шүү. Өнөөдөр бид томоохон төслүүдээ хөдөлгөж чадахгүй ер нь их л удаад байх шиг.

-Сүүлийн жилүүдэд Монгол руу чиглэх хөрөнгө оруулалт эрс буурсан. Бид дотроо нэг баг болж чадахгүй байгаагаас л хөрөнгө оруулалтаа татаж чадахгүй байгаа. Олон хүчин зүйлээс хамаарах нь чухал ч бид Монгол дотроо асуудлаа нэг болгож шийдвэрлээд тэгээд гадагшаа хөрөнгө оруулагчдад хандах нь чухал. Тухайн төслүүдээ төрд эрсдэлгүйгээр нэг мөр тооцоод, тэгээд нэг шийдсэн асуудлаа эргэж нураахгүй байх нь чухал. Улс төрийн тогтвортой байдал, залгамж холбоо ч хөрөнгө оруулалтад чухал. Энэ хурдны замаар тооцоод үзэхэд төрөөс хөрөнгө гаргахгүй, дээр нь уул уурхайн ямар нэг нөөц биш учраас гадны хөрөнгө оруулагчид концессын гэрээний 30 жилийн хугацаанд зам барихад хөрөнгө оруулаад буцаагаад оруулсан хөрөнгөө нөхөж авахад эрсдэлгүй гарах тооцоонд хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхыг л харж байгаа. Үр дүнд нь монголчууд бид нэг баг болсноороо босоо тэнхлэгтээ хурдны замтай болж үлдэнэ шүү дээ.

-Уучлаарай, нэг зүйл анхаарлыг минь татаад байна. Энэ төсөл хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардах төсөл вэ. Танай групп тэгээд хөрөнгө оруулалтаа яаж босгож байна даа?

-Алтанбулаг-Улаанбаа­тар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам барина. Энэ замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг мөн, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, улмаар хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд байгуулагдана. Хамгийн гол нь Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдах болно. Энэ бүх цогц төсөлд нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо хийгдсэн байгаа. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замын барилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдана. Мэдээж бид хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгож байгаа. Одоо төслийн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилтыг оруулж ирж байршуулахад бэлэн болчихоод хүлээж байна.

-Хүлээж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Аан, ер нь аливаа төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулна гэдэг тийм ч амар зүйл биш гэж сая ярьсан шүү дээ, ялангуяа ийм том хэмжээний төслүүдэд. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ч тэр олон нөхцлийг харгалзан үздэг. Жишээ нь улс төрийн тогтвортой байдлыг онцлон үздэг. Гэтэл өнгөрсөн оны хавраас хойш манай улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байсаар, тэгээд өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар огцорсон. Шинээр байгуулагдах гэж хэдэн сар болсон, тэр ч бүү хэл Засгийн газрыг төлөөлж манайхтай гэрээ байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яам маань татан буугдчихсан. Ингээд л ТЭЗҮ тооцоо судалгаан дээрээ эцэслэн ярьж тохироод байсан өнөөх хөрөнгө оруулалтын сангууд хүлээлтийн байдалд шилжчихдэг. Одоо л Засгийн үйл ажиллагаа буцаж жигдрээд, Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, түүний дараа Засгийн газар концессийн төслүүдээ хариуцах яамтай болгож ирж байна шүү дээ.

-Тэгвэл удахгүй танай төслийн хөрөнгө оруулалт орж ирж ажил эхлэх нь. Зөв үү?

-Зөв өө, бид энэ хавар тавдугаар сар гэхэд зам барилгын ажлаа эхлүүлсэн байхаар тооцож байна. Ер нь бид өнгөрсөн хугацаанд өөрсдөөс хамаарах бэлтгэлээ сайн хангасан. Олон улсын нэр хүнд бүхий Итали, Франц, БНХАУ, ОХУ-ын зөвлөх компаниудын оролцоотойгоор замын трассаа тогтоож, ЗТЯ-ны дэргэдэх авто замын салбарын Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр дэмжүүлсэн, бас нарийвчилсан ТЭЗҮ-ээ ч батлуулаад авсан. Ер нь бол ийм мега төслийн ТЭЗҮ-г боловсруулахад хамгийн багаар бодоход есөн сарын хугацаа ордог юм байна. Замын дагуу геотехник, геодезийн суурь судалгаагаа хийгээд явж байна. Ерөнхийдөө бол 2018 оны эхээр замаа барьж ашиглалтад оруулахаар тооцож байгаа.

-Ажил ч ундрах нь дээ, энэ төсөл дээр ер нь хэчнээн хүн ажиллах вэ, хэр олон ажлын байр гарах бол?

-Түүхэнд байгаагүй том бүтээн байгуулалт шүү дээ. Хурдны зам барих хугацаанд 30000-40000 ажлын байр бий болно. Олон зуун компани, бизнес дагалдан хөгжинө. Энэ зам олон улсын стандартаар баригдах зам. Тийм ч учраас монголчууд энэ төсөл дээр дэлхийн хэмжээний цалин авна. Ер нь хангалттай цалин өгвөл манайхан чинь гадныхнаас ч илүү сайн хийх байх шүү. Манайхан юм сурахдаа амархан, аливаа юмны арга эвийг олохдоо сайн шүү дээ.

-Манай улс эдийн засгийн хямралтай нүүр тулаад байгаа энэ үед танай төсөл эдийн засагт чухал үүрэгтэй төсөл болох нь ээ.

-Бид бол эдийн засгийн хямрал болж байна гэж харахгүй байгаа. Уул уурхайгаас хэт хамааралтай байсан нэг хэсэг үед тансаглаж, төсвийг хэт данхайлгаж, халамжийг хавтгайруулж, үрэлгэн загнаж байсан. Одоо бол хөөс хагарч бид бодит амьдралтай л нүүр тулж байна шүү дээ. Олон улсын зах зээл дээр өссөн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт, бууралт манайханд нэгийг ойлгуулсан байх. Одоо Шийдлийн Засгийн газар төсвийн хэмнэлт хийж, илүү зардлаа хасаж, илүү ачаагаа хөнгөлж байна. Зөв шүү дээ. Бизнест бол хоёр зүйлээс ашгаа нэмэгдүүлдэг. Нэгдүгээрт, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, зардлыг боломжит төвшинд бууруулдаг. Манай төр ч гэсэн энэ зарчмаар эхлээд томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтдаа анхаарч, нөгөө талаар зардал хэмнэж байгаа нь зөв.

-Хурдны зам баригдснаар манай эдийн засагт бий болох үр өгөөжийг та юу гэж харж байна.

-Манай групп хэд хэдэн мега төсөл хэрэгжүүлэхээр тооцоо судалгаа хийж байгаа. Хурдны замын энэ төсөл бол хамгийн жижиг төсөл нь. Ганц зам гэж харж болохгүй. Энэ зам бол манай улсад хэрэгжих олон том бизнес төслийн суурь дэд бүтэц гэж ойлгож болно. Цаашлаад чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, худалдаа тээвэр, ложистикийн сүлжээ үүсэх гээд эдийн засгийн ач холбогдол бүхий зам болно. Урьдчилсан байдлаар энэ төсөлд 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай хийгдэхээр тооцсон гэж хэлсэн. Энэ хэмжээний мөнгө манай 10 тэрбум ам.долларын эдийн засагт нэмэгдэж орж ирээд, эргэлтэнд орно. Төсөөлөөд үз дээ, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэх хэмжээний хөрөнгийн урсгал орж ирнэ гээд. 2018 онд замаа барьж ашиглалтад оруулснаар одоо байгаа нэг хүнд ноогдох ДНБ хэд дахин нэмэгдэх тооцоог бид хийсэн. Гэхдээ удахгүй ажлын зураг хийгдээд дуусахаар замын төсөв бодитой гарчихна. Нөгөө талаар энэ зам бол эдийн засгийн төсөл гэхээсээ илүү нийгмийн төсөл. Зам бариад, эргээд оруулсан хөрөнгөө нөхнө гэдэг бол урт хугацааны ажил. Гэхдээ Монгол улсад маш чухал зам учраас бид зоригтой эхлүүлсэн. Монголынхоо л төлөө шүү дээ. Энэ зам бол Монголын мянга мянган бизнесийг хурдасгах дэд бүтэц байх болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.

-Үнэхээр дэд бүтэц гэдэг бол хөгжлийн гол суурь гэдэг. Ийм чухал бүтээн байгуулалтыг зориглон хэрэгжүүлж буй танай группынхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Банк дээрэмдсэн багтай залууг орон даяар эрэн сурвалжилж байна

Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны “Сундаү” тооцооны төвд буутай этгээд нэвтэрч, 20 сая төгрөг дээрэмдээд зугтаасан хэрэг өнгөрсөн бямба гаригийн орой гарчээ. Банкны ажилтнуудын мэдээлснээр сэжигтэн ганцаараа явсан бөгөөд буу гаргаж “Мөнгөө өг” хэмээн сүрдүүлсэн байна. Сэжигтнийг цүнхтэй мөнгийг аваад банкнаас гарах үед нь банкны хамгаалагч, теллерийн хамт араас нь хөөжээ. Энэ үед гэмт этгээд дээрэмдсэн мөнгөө хаяад зугтаасан аж. Гэмт этгээдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн эрэн сурвалжилж байгаа бөгөөд “Капитрон” банкны тус салбарын үйл ажиллагааг түр зогсоосон ч өчигдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн байна. Хэргийн талаар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн даргахурандаа Т.Дамбийнямаас тодрууллаа.

-“Капитрон” банкны “Сундаү” тооцооны төвд гарсан хэргийг тодруулах гэсэн юм?

-Энэ хэргийг шалгаж байна. Зохих хууль дүрмийн дагуу шаардлагатай ажиллагаа хийжэхэлсэн.

Сэжигтний талаар ямар нэгэн сураг гаргаж чадав уу?

-Орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа хийж эхэлсэн. Хэрэгтний ам зураг, ерөнхий байдлыг орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдэд хүргэсэн.

Сэжигтнийг хэн гэдгийг тогтоосон юм болов уу?

-Шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа. Сэжигтнийг хайж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга. Гэмт этгээдийг баригдсаны дараа мэдээлэл өгөх боломжтой гэлээ.

Биднийг өчигдөр 13 цаг 30 минутын үед хэргийн газар очиход “Капитрон” банкны тус салбар хэвийн ажиллаж байсан юм.Тус банкныажилтан Ш.Ариунтуяагаас заримасуултад хариулт авлаа.

Гэмт халдлага хэдийд болсон юм бэ?

-Манай салбар хэрэг гардаг өдөр 21.00 цагт хаах байсан юм. Хаалгаа барихын өмнө нэг залуу орж ирсэн. Тэр багтай байсан. Буу гаргаж ирээд “Байгаа мөнгөө цүнхэнд хий” гэсэн түүний зааврын дагуу ажилтнууд хийсэн. Тэгээд гараад явсан юм билээ.

Хэрэг гарах үед ажиллаж байсан хүмүүс одоо байна уу. Тэднээс хэрэг гардаг өдөр чухам юу болсонталаар асууж болох уу?

-Тэр өдөр ажиллаж байсан хүмүүс болон манай хамгаалагч одоохондоо алга.

Багтай залуу, зэвсэгтэй байсан гэсэнямар буутай байсан юм бол?

-Буутай байсан гэсэн. Чухам ямар буу гэдгийг нь мэдэхгүй.

-20 сая төгрөг дээрэмдсэн гэсэн. Танай банк мөнгөө буцааж олж авсан гэсэн байх аа?

-Тэр мөнгийг цагдаагийнхан эд мөрийн баримт болгож авсан гэсэн. Бид үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэн ийм мэдээлэл өгөв.

Хэрэг юунаас болж гарав?

-Өнгөрсөн бямба гаригт буюу гуравдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт банк дээрэмдсэн хэрэг гарсан. Зэвсэг барьсан этгээд 20 сая төгрөг дээрэмдсэн. Алдагдсан 20 сая төгрөгийг цагдаагийн байгууллага илрүүлж олоод эд мөрийн баримтаар хурааж авсан. Хэргийг шалгаж байна.

Мөнгийг банкинд нь буцааж өгдөггүй юм уу?

-Гэмт хэргийн эд мөрийн баримт учраас энэ хэрэг шүүхээр шийдвэрлэтэл цагдаагийн байгууллагын мэдэлд байна гэсэн үг. Хуулиараа ийм байдаг юм.

Нэг хүнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн. Өөр хүнийг энэ хэрэгт сэжиглэж байгаа юм болов уу?

-Одоогоор 30 орчим настай хүнийг сэжигтнээр татан эрэн сурвалжилж байгаа. Түүнээс өөр хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, байцаагаагүй. Банкны ажилчдаас тэр өдөр чухам юу болсон талаар мэдүүлэг авсан.

Ямар маркийн гар буутай явсан юм бол?

-Сэжигтэн зэвсэгтэй явж байсан гэсэн. Ямар маркийн буу болохыг одоохондоо мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын явцад тэр бүхэн тогтоогдох байх.

Банкны салбар хаах гэж байхад халдлага гарсан гэхээртус салбарын хэн нэгэн ажилтантай холбоотой гэж үзэж буй мэдээлэл байна. Энэ мэдээлэл хэр бодитойюм бол?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна.

Ойрын үед дээрмийн хэргүүд их гарах болж. Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Шатахуун түгээх газруудыг дээрэмдэх хэрэг гарах болсон. Иймд шатахуун түгээгүүрийн газруудад хяналтын камераа сайжруулах үүрэг өгч хяналт тавьж ажиллаж байна хэмээв. Болсон явдлын талаар “Капитрон” банкныхан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлдээ “2015 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны “Сандэй” салбарт, галт зэвсэг ашиглан халдлага хийхийг завдсан хэрэг гарсан. Банкны хамгаалалтын ажилтан өөрийн ажил, үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсний үр дүнд энэхүү гэмт хэргийг таслан зогсоож чадсан байна. Цагдаагийн газар хэргийн ул мөрийн дагуу ажиллаж байна” гэсэн байв.

Юутай чэнэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Дугаар шилжих мөчид буюу 20.00 цагийн үед гэмт хэрэгтнийг баривчлаагүй байна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.

Г.ОНОН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

М.Андрисийнд өнгөрүүлсэн өдөр

Германы баруун-өмнөд нутагт Швейцарийн хилтэй залгаа шахуу орших Шварцвальд хэмээх газрыг мэдэхгүй герман хүн гэж үгүй. Ер бусын үзэсгэлэнт байгальтай сүрлэг өндөр уул, ой мод, нуураараа алдартай нутаг.

Амралт зугаалгын төв ч гэж болно. Шварцвальдийн бэлд орших Тити нуурын эрэгт дэлхийд нэртэй улстөрч, олны танил болсон одод ирж алжаалаа тайлдаг. Б.Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа гэр бүлийнхээ хамт энд амарсан байна. Харин бид Шварцвальдийн Фелдберг уулын оройд шахуу байдаг Раймартихоф хэмээх буурчийнгазрын эзэн, нутгийн уугуул иргэн Маргарете Андрисийнд өнжихөөр болов. Эзэн гэхээр ихэд том сонсогдож байгаа болов уу. Үнэндээ бол өөрийн шаргуу хөдөлмөрийн хүчээр байгаа бүхнээ бий болгосонтариачин гаралтай, жирийн нэгэн герман эмэгтэй юм.

Хотоос гарч нэлээд давхисаар ой дундуур тавьсан нарийнхан замаар уул өөд аажуухан өгсөв. Сэвсийсэн цас хоёр өдрийн турш хаялсан тул зам нэлээд халтиргаатай, дөчөөс илүү хурдлахгүй байхыг газарчилж явсан хүн сануулж байв.

Дархан цаазтай газар болохоор машин хамаагүй явуулдаггүй хэмээн ярьсан нь үнэн бололтой. Замд нэг ч машин таарсангүй. Харин сүйх тэрэг хөлөглөсөн хоёр хүн ихэд содон харагдажГерманы хөдөө нутаг эхэлж байна даа гэсэн шүү бодол орж ирэв.

Аажуухан давхисаар Раймартихофт очив. Дээрээ 1710-2010 он гэж бичсэн модон хаалгаар гарч зогсоол дээр машинаа тавиад буухад цас аль хэдийнэ орохоо больсон байв. Буурчийн газар онгойсон боловч нэг ч үйлчлүүлэгч харагдсангүй. Өвөл болохоор хүн цөөхөн байгаа бололтой. Биднийг ороход ажилтан нь бололтой бүсгүй угтаж аваадхатагтай М.Андрис удахгүй буугаад ирнэ гэв. М.Андрис гуай энэ жил 90 нас хүрэх гэнэ. Удалгүй хаалга онгойж түрдэг таягаа тулан удаан алхсаар, буурал үстэй, нүдний шилтэй, ихэд цэмцгэр эмээ инээсээр орж ирээд “Монголоос ирсэн сэтгүүлч гэсэн үү?” хэмээн асуув. “Тиймээ” гээд амар мэндийг нь асуухад өнөөдөр бие нь гайгүй байна гэв. 89 настай гэж хэлмээргүй ануухан харагдана. Хэдхэн сарын өмнө унаж хөлөө хугалж мэс засал хийлгэснээс хойш түрдэг таяг тулдаг болсон гэнэ. Андрис гуай өглөөнийхөө цайг ууж амжаагүй тул цугтаа кофе уухаар болов. Буурчийн газар нэгдүгээр давхартаа 120 хүний суудалтай зоогийн газартай. Дээд давхарт нь Андрис гуай, хоёр хүү нь гэр бүлтэйгээ мөн ажилчид нь амьдарна.

Андрис гуай нутгийнхаа аялгаар тун ч донжтой ярина. Өөрийнх нь тухай сонирхоход 1925 онд энэ нутгийн Фалкау хэмээх газар тариачин айлд төрсөн гээд л эхлэв. Дэлхийн хоёрдугаар дайн, улс орон нь хоёр хуваагдаж, дараа нь эргэн нэгдсэн гээдөнгөрсөн он жилүүдэд юу эсийг үзсэн билээ.

Тэрээр 10 настайдаа хичээлдээ явахын тулд өдөр бүр 10 кмявган явдаг байснаа дурсав. Өвөл нь арай амар байсан гэнэ. Дөрвөн настайдаа цанаар гулгаж сурсан болохоорсалхи шиг хурдалсаар уулнаас уруудаадл сургуульдаа очно. Харин буцахад уул өөд явах нь жаахан түвэгтэй. Түүгээр ч барахгүй хөл хүнд байхдаа төрөх гээд өвдөлт өгөөд эхлэнгүүт ньцанаар гулгасаар уулнаас бууж очиход түргэн тусламжийн эмч нар тосч аваад эмнэлэгт хүргэж байсан удаатай гэнэ шүү.

Сургуулиа төгсөөд тариачин ээж аавдаа тус дэм болохоор үхрээ маллаж, тариан талбай дээр ажилласан. Харин өвөл нь хийх ажил багатай байсан тулмөнгө олохоор хот руу орж ажил хийнэ. Ингэхдээ зоогийн газар тогооч, зөөгч гээд бүгдийг хийхдээ ихийг сурч энэ нь хожим амьдралд тус болсон гэв. Гэхдээ дайны хүнд хэцүү үетэй харьцуулахад энэ бол юу чбиш хэмээн ярив. Цэл залуухан байхад нь дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул тэр үеийг тодоос тод санадаг аж. Маргарете Андрисийн ах нь цэрэгт яваад эргэж ирээгүй. Харин нөхөртэйгээ танилцаж ахынхаа сургийг гаргаснаа дурсахдаа “Хувь тавилан ч юм уу, юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Миний нөхөр, ах хоёр маань Орост ГУЛАГ-д цуг хоригдож байсан юм” гэв. Ах нь тэндээ нас барж, нөхөр нь азаар амьд гарч гэртээ эргэн ирээд удаагүй байхад тэд танилцжээ. М.Андрис гуай тэр үед 19 настай байсан гэнэ. Арван насаар ах залуу өөртэй нь гэрлээч гэж гуйхад “Бодъё” гэж хэлээд дөрвөн жил хүлээлгэсний эцэст эхнэр нь болсон. Нөхрийнхөө овгийг авч Андрис гэгдэх болоод Раймартихофт ирснээсээ хойш таван хүүхэд төрүүлжээ. Хоёр хүү нь энд ээжтэйгээ цуг байдаг бол нэг хүү нь автомеханикч. Харин ганц охин нь Швейцарьт ажиллаж амьдарсаар арав гаруй жил болсон гэнэ. Зочид буудал, зоогийн газрын ажилтнаар мэргэшсэн бөгөөд таван одтой зочид буудалд ажилладаг гэнэ. Гэтэл саяхан буудлыг нь хятадууд худалдаж авсан тухай ихэд дургүйцсэн янзтай ярив.

Хадмууд нь энэ байшиндцаначид зэрэг явуулын хүмүүст зориулсан дөрөвхөн ширээтэй гуанз гэж хэлэхэд дэндүү томдмоор тийм л газрыг олон жилийн туршид ажиллуулсан аж. М.Андрис гуай санаачилга гарган нөхрийнхөө тус дэмжлэгтэйгээр бүгдийг нь хийж, өргөжүүлсээр120 хүний суудалтай болгосон. Ууган хүү Херманн нь буурчийн газрын дарга нь. Ер нь бүгдийг удирдан зохион байгуулдаг. Үүний хажуугааролон нийтийн ажилд маш идэвхтэй оролцдог аж. Нэг хоногийн өмнө гишүүнчлэлтэй клубийнхээ ажлаар хот руу явсан гэв. Хоёр дахь хүү Йоханнесмөн эндээ ажилладаг. Хот орж хүнс, бараа цуглуулах,янз бүрийн эвдрэлийг засах, үхрээ маллах гээд шаардлагатай бүхнийг хийнэ. Хоёр хүү нь буурчийнхаа газар амьдардаг боловч бүгд тус тусдаа гэнэ. Маргарете Андрис гуайч мөн тусдаа амьдарна. Ер нь энэ байшин гэр нь ч, ажил нь ч болж, энэ айлын амьдрал буцалж байдаг газар.

ӨРХИЙН ЭМЧ ИРЛЭЭ

Ийнхүү бид хоёрыг ярьж суутал М.Андрис гуайг үзэхээр өрхийн эмч нь ирлээ. Раймартихофоос холгүй орших Нойштадтхэмээх жижигхэн хотоос ирсэн бүсгүй том гэгчийн хар цүнх барьсан байв. М.Андрис гуайн даралт нь ихсээд байгаа тул дуудуулсан аж. Эмчийг нь Катрин гэдэг. Бие нь яаж байгааг асуунгаа цүнхээ онгойлгож чагнуураа гаргаж ирэв. Нэлээн удаан чагнаж, даралтыг нь хэмжихэд өвдөг нь жаахан өвдөөд байгаа тухай эмчдээ хэлэв. Хөлийг ньнугалж, өвдөг дээр нь дарж, хоёр тийш болгон янз бүрээр үзээдөвчний түүхийн картыг нь авчруулж ямар эмийг багасгах, ямрыг нь болих зэргийг хэлж өгөв. Гэхдээ цусны шинжилгээ хийх хэрэгтэй гэв. Ингээд нөгөө хар цүнхнээсээ шаардлагатай бүхнийг гаргаж ирээд, резинен бээлий өмсч, тариураар цусыг нь авав. Хотод аваачиж лабораторид өгөх гэнэ. Нөгөөдөр хариу нь гарахаар бүх юм тодорхой болно гэв. Эмч өвчтөнөө үзэх зуураа хотын сонин хачинг дуулгана. Монголоос сэтгүүлч ирсэн тухай хэлэхэд нутгийн жинхэнэ уугуул иргэнийголж ирсэн байна гэв. М.Андрис гуай шигэнэ нутгийг мэдэх хүн бараг үгүй гэдгийг хэлж байлаа. Ийнхүү ярьж сууталхүү Йоханес нь орж ирэв. Биднийг ирэхэдажлын хувцастайгадаа ч, дотор ч юм хийсээр явж харагдсан. Одоо л нэг завтай болсон бололтой. Өрхийн эмч Йоханестай ярилцах зуур М.Андрис гуай над руу ойртон чихэнд маань “Хөлөө хугалаад мэс засал хийлгэсэн оёо нь хааяа мэдрэгдээд байдаг юм” хэмээншивнэж билээ.“Мэс засал хийлгээд удаагүй болохоор тэгж байгаа юм. Удахгүй зүгээр болно” гэж миний зүгээс тайвшрууллаа. 89 настай гэхэд оюун ухаан нь саруул, хэл яриа нь ч цэгцтэй. Хааяа нэг халааснаасаа чихэр гаргаж ирээд жаахан нуусан маягтай сэмээрхэн амандаа хийхийг харахад зугаатай ч юм шиг.

Үг олдож, үхэр холдлоо гэдэг шиг С.Андрис гуай ажлаа хийхгүй бол болохгүй нь гэхдээ удахгүй гэсээр таягаа тулан босов. Тэрээр одоо болтол буурчийн газрынхаа гал тогоонд чадах чинээгээрээ ажиллаж тус дэм болдог аж. Бүх л насаараа энэ гал тогоонд хоолыг нь өөрөө хийдэг байсан болохоор зүгээр сууж чаддаггүй гэнэ. Одоо бол өдөр болгон нарийн боовнуудаа зүсч үйлчлүүлэгчдэд өгөхөд бэлдэж тавихаас гадна салатны ногоо цэвэрлэнэ. Эмч нь зүгээр битгий суулгаарай гэж хүүхдүүд нь захисан гэнэ. Өчигдөр зууннарийн боов зүсч бэлдсэн хэмээн надад ихэд бахархан ярив. Түүнийг ажлаа хийх зуур хүүтэй нь хэдэн үг солив.

РАЙМАРТИХОФТ МОНГОЛ ХҮН АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

М.Андрисийн дунд хүү Иоханнесийг кофе ууж түр амсхийх зуур нь ярилцсан юм. Тэр “Танай нийслэлийг Хархорин гэдэг байсан, Хубилай гэдэг хаантай байсан биз дээ” гээд л Монголын түүхээс ярьж гарав. Монголоос сэтгүүлч ирнэ гэхээр нь сонирхож уншсан юм уу гэхэд телевизээр Монголын эзэнт гүрний тухайтүүхэн баримтат кино нэлээд хэдийг үзсэнээ хэлэв. Тэгснээ “Манайд ч нэг монгол охин ажиллаж байсан“ гэв. Нэлээд хэдэн жилийн өмнө болохоор нэрийг нь санадаггүй. Хэлэхэд ихэд хэцүү нэр байсан гэнэ. Тиймээсмартагдсан бололтой. Ямар ч байсан хүүхэд асрагчаар ажиллахаар Германд ирсэн аж. Эднийд зургаан сар ажиллаад буцжээ. Монгол хүнд очоогүй газар, хүрээгүй нутаг гэж байхгүй дээ хэмээн бодож суулаа. Эднийд ажилладаг хүмүүсийн дийлэнх нь хорват, серби, унгар гээд гадныхан ажилладаг. 78 гектар газартай энэ буурчийн газарт хийх ажилар араасаа ундарч байдаг аж. Өвөлдөө хүн багатай, харин зун бол жинхэнэхөлд дарагддаг тул хүн нэмж авч ажиллуулдаг. Нэг өдөрт 1000 хүн үйлчлүүлсэн тохиолдол ч бий гэнэ. Олны танил болсон алдартнуудаас гадна оюутнууд их ирдэг.Фелдберг уулаар явган аялах хүмүүс эднийхээр заавал орж түр амсхийдэг. Оюутнууд мөнгө муутай болохоор тэдэнд зориулан арай хямд цэс хүртэл гаргажээ. Андрисийнх нэлээд хэдэнүхэртэй гэнэ. Малаа маллах ажлыг үндсэнд нь Йоханнес хийнэ. Хажуугаар нь зоогийн газрын ажилд тусалдаг болохоор зав тун бага. Хүний хөлөөс зайдуу ийм газар, биеийн хүчнийамаргүй ажил хийх хүсэлтэй германчуудцөөхөн. Тиймээс ихэвчлэн гадныхан ажилладаг гэнэ. Ээжийнх нь тухай ярихадөглөө болгон асрагч эмэгтэй ирж босч, хувцсаа өмсөхөд нь тусалдаг гэв. Хажууд нь байгаа хүүхдүүд нь тусалж амждаггүй юм уу гэхэд асрамжийн даатгал төлдөг тухайгаа ярив. Даатгалд олон жилмөнгө төлсөн туласрагч авах эрхтэй юм байна.Асрагч өглөө, оройд хоёр удаа ирнэ.

М.Андрис гуайг ажлаа хэрхэн хийж байгааг харахаар зоогийн газрын гал тогоо руу орлоо. Энэ өдрийн анхны зочид аль хэдийнэ ирчихсэн харагдав. Энэ жил өвөл их дулаахан байгаа болохоор үйлчлүүлэгчид нь гадаа сууна. Нэлээд хэдэн хүн халуун кофе ууж, дээш харан өвлийн нарны элчинд нүүрээ ээж суугаа харагдав. М.Андрис гуай салатны навчаа цэвэрлээд дуусаж байна. Зоогийн газрын гал тогоонд ердөө гуравхан хүн ажиллаж харагдав. Бүх юм цэвэрхэн гялалзаад л, аяга таваг угаадаг өрөө нь тусдаа. М.Андрис гуай түр амсхийх зуур дээшээ гарч өрөөндөө орохоор болж би чхамт оров. Хоёр жижигхэн өрөөтэй нэг нь унтлагын, нөгөө нь гал тогоо мөн ариун цэврийн өрөөтэй. Илүү дутуу юмгүй, жинхэнэ герман маягийн. Ор, ширээ, хувцасны шүүгээ. Дээш доошоо явахадхэцүү байх гээд хүүхдүүд ньхажуугийн өрөөнд нь ариун цэврийн өрөө барьж өгсөн гэнэ. Бид хоёрыг ийнхүү ярьж суухад хажууханд нь амьдардаг ач охиных нь нөхөр орж ирээд мэнд мэдэв. Хоёр хүүхдээ хот руу авч явах гэж байгаа, юм асуухаар түр орж ирснээ хэлэв.

ХЭДЭН ЗУУНЫ ТҮҮХТЭЙ РАЙМАРТИХОФ

Эднийх рүү ирэх замд 1710-2010 он гэж бичсэн хаалга байсныг дурдаж байсан билээ. Энэ нь Раймартихофнэртэй энэ байшин эзнээсээ илүү хэдэн зууныг үзсэн гэдгийг гэрчилнэ. Ер нь европчууд эртний байшин барилгаа түүхэн дурсгал хэмээн ихэд ач холбогдол өгч, арчилж тордоно. М.Андрис гуай ч Раймартихофийнтүүхээс ярьж өгөв. 1710 онд анх баригдсан гэнэ. Шварцвальд нутгийн байшингууд нь өөрийн гэсэн онцлог архитектуртай. Цас, бороо их ордог болохоор том гэгчийн налуу дээвэртэй. Харахад ганц хоёрхон давхар юм шигмөртлөө дотор нь ороход нэлээд хэдэн давхар. М.Андрис гуайн эзэмшил болох энэ байшинг анх 17 дугаар зуунд М.Фаллер хэмээх тариачин эр барьж, 1825 онд Андрисийнхэн худалдан авсан байна. Тэр үеийн зураг нь хүртэл хадгалагдан үлдсэнийг сонирхуулав. С.Андрис гуай нөхөрт гарснаасаа хойш хадам аав, ээж эгчийнхээ хамт энд амьдарсан. Байшингийн нэгдүгээр давхрын хануудад хадам ээж, аав ньдайн эхлэхээс өмнөхүүхдүүдийнхээ хамт авахуулсан зургийг өлгөсөн байв. Түүний хажууд Маргарете Андрисбүх хүүхдүүд, ач, гуч нарынхаа хамт байшингийнхаа өмнө авахуулсан зургаа жаазлан өлгөжээ.

Хожим нь хадам аав, ээж хоёр нь хүү, бэр хоёртоо байшингаа өвлүүлж өгөөд өөрсдөө хот руу нүүсэн гэнэ. 1953 он хүртэл дөрөвхөн ширээтэй хоолны газар байсан гэнэ.М.Андрис гуай өргөжүүлж долоон ширээтэй болгожээ. Нөхөр Оскар нь тусалж дэмждэггүй байсан бол их ажлын ард гарахгүй байсан хэмээн яриад “Өдөр шөнөгүй ажиллахдаа энэ өндөр уул өөд мөн ч олон удааявсан даа” хэмээн ярив. Эхлээд дугуйгаар, дараа нь арван жил мотоциклиор тоо тоймшгүй олон удаа уулыг өгсөж уруудан давхисан аж. Хамгийн ойрхон дэлгүүр арван километрийн зайтай байсан болохоор хүнсээ цуглуулахаар долоо хоногтоо хоёр удаа бол заавал явдаг байсан гэнэ. Мотоциклийг бол ямар ч аварга энэ тэр хүнээс дутахааргүй сайн унадаг байжээ.Харин сүүлийн жилүүдэд машинаар явах болсон нь тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлээгүй гэнэ. Тэрээр ийнхүү ярихдаа таягаа тулан аажуухан алхсаар цонхон дээр очиж тэнгэрийг жаал ажигласнаа“Маргаашнаас хүйтрэх байхаа” гэв.

Нэлээд орой болсон тул бид хоол идэхээр болов. М.Андрис гуай төмсний зутан шөлөөр дайлахдаа хүйтний улиралд ууланд яваа хүмүүст хамгийн их хэрэгтэй хоол гэв. Шөл ч үнэхээр амттай байлаа.Хоолоо ч идэж дууслаа, би ч явахаар болов. Бүтэн өдөржингөө шахуу ярьсан тул нэлээд ядарсан байх. Таягаа тулан гэрийнхээ үүднээс үдэж өгөхөд ньдулаарахаар заавал ирнэ гэж амласан юм. Дахин очивол М.Андрис гуай лав сайн санах байх. Гарахын өмнө нэг юм хэлэхээ мартсан байна гэв. Түүн дээр Германы, тэр дундаа сонины сэтгүүлчид нэг бус удаа ирж байсныг хэлэв. Харин гадаадын хэвлэлээс бол ирж байгаагүй гэнэ шүү. Тиймээс манай сонин анхны гадаад зочин нь болсон юм.

Гадаа гарахадаль хэдийнэ тас харанхуй болж дахиад л цас бударч байлаа. Раймартихофоос хөдлөхдөө байшинг дахин нэг сайн харах гэсэн боловч харанхуйд олигтой юм харагдсангүй. Цонхнууд нь л бүгд гэрэлтэй байлаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Монголын Оюутны Ардчилсан Хөдөлгөөн 1990 он

Дэлхийн улс орнуудын тусгаар тогтнол, ардчиллын түүхээс харахад аливаа улс оронд өрнөсөн хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлийг хийж буй гол хөдөлгөгч хүчийг оюутан залуус бүрдүүлсэн байдаг. 1990 оны ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь мөн л оюутнууд байлаа. Тухайн үеийн оюутан залуусын дунд хувьсгалчид, социализм, коммунизмын эсрэг үзэлтэн тийм ч олон байсангүй. “Улс орны хөгжил буурай, өөрчлөлт шинэчлэл удаан, ард түмний амьдрал дорой, дээд боловсролын сургалтын арга хоцрогдсон, сурах орчин муу, гажуудсан социализмаар хөгжиж улмаар дэлхий нийтийн хандлагаас хоцорч байна” хэмээн шүүмжилж энэ тэмцэлд бид нэгдсэн. МоАХ-ноос зохион байгуулсан удаа дараагийн жагсаал цуглаан, үзэл санааг анхнаас нь дэмжин уухайлах, оюутныг хамрах хүрээ өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байлаа. МОХ бол хуучин нийгмийн улс төр олон нийтийн үзэл сурталжсан байгууллагуудын нэг байсан. Учир нь МАХН, түүний дайчин туслагч хүчин МХЗЭ-ийн нэг хэсэг нь МОХ байсан юм.

Монголын ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн дөрвөн хүчнээс МоАХ, ШДХ, АСХ нь бүгд тухайн цаг үеийн захиалгаар шинээр байгуулагдсан, үзэл бодол чиг хандлага нэгтэй, хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байсан бол МОХ бусад гурван хүчнээс эрс ялгаатай байлаа. 1990 оны улс орнынөхцөл байдал, ардчилсан хүчнүүдийн дэвшүүлэн тавьж байгаа асуудлууд зэрэг нь МОХ өөрийн зорилго, мөн чанараа цоо шинээр харах, зохион байгуулалтандаа эрс өөрчлөлт оруулахаас өөр аргагүйболж 1990 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо МОХ-ны IV Онц бага хурлыг зарлан хуралдуулжээ. Бүрэн эрхт 200 төлөөлөгч хуралдаж гаргасан шийдвэр нь ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэх хэрэгтэй. МОХ нь цаг үеэ олсон өөрчлөлтийг хийснээр шинэчлэгдсэн улс төр, олон нийтийнбайгууллага болсон явдал нь түүхэн чухал үйл явдал болсон юм. Хуралд“Цаг үеийн чухал зорилт, оюутны байр суурь” сэдэвт илтгэлийг Л.Болд тавьж, МОХ-ны мөрийн хөтөлбөр, Оюутны эрхийн тунхаг, зохион байгуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталсан байна. МОХ-ны үйл ажиллагаа, зохион байгуулалтын зарчмуудыг бүр мөсөн шинэчилсэн юм.

Оюутнууд маань зөвхөн суралцаж, шалгуулж дүн авах нь л тэдний үүрэг гэж үү? Үгүй ээ, бид улс орны оюун ухаан нь, ирээдүйг тодорхойлох гол хүч нь юм хэмээн тунхаглаж “Бид хийхгүй бол хэн хийх юм бэ, одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ?” хэмээхгол уриа бий болсон түүхтэй.

МОХ-ны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээс МУИС-ийн Ц. Ганбатаас бусад оюутан биш найман хүнийг хасч, шинээр АУДэС-ийн оюутан М.Болд, ПДС-ийн оюутан М.Зоригт, Д.Баясгалан, ХААДС-ийн оюутан С.Эрдэнэ-Очир, ОУОХ-нд МОХ-ны төлөөлөгч Д.Жаргалсайхан нарыг оруулж,МОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Болдыг тус тус сонгожбатлав.

Хуралд ХААДС-иас ИМФ-ийн Н.Баттулга, Ч.Цэвэгжав, Л.Энхболд, ЗТФ-ийн Д.Батдэлгэр, С.Эрдэнэ-Очир, н.Энхтүвшин, МЭФ-ийн Д.Баянжаргал, Ж.Алтанхуяг, АФ-ийн С.Алтантүлхүүр, Б.Атархүү, ЭЗФ-ийн Ц. Ширэндэв, Ц.Элдэв-Очир, сургуулийн МХЗЭ-ийн хорооны дарга, МОХ-ны тэргүүлэгч гишүүн И.Батцэцэг нартөлөөлөгчөөр оролцжээ.

Шинээр зохион байгууллагдсан МОХ, сонгогдсон тэргүүлэгчид шууд л ажилдаа орцгоосон бөгөөд ардчилсан хувьсгалын хурдацтай өөрчлөлтүүд бидэнд тэгж ажиллахаас өөр сонголт өгөөгүй юм. МОХ-ны байр жинхэнэ утгаараа бидний тэмцлийн штаб болж байлаа. Ардчилсан хувьсгалын хүнд өдрүүдэд ардчилсан хүчнүүдтэй хамтарсан хурал, уулзалтууд болж, тэндээс гарах шийдвэр,мэдээллийг түгээх, зохион байгуулах гээд өдөр шөнөгүй ажиллаж байлаа.

МОХ-ны тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын алба хамтран мөрийн хөтөлбөрийн дагуу, ардчилсан зарчмаар шийдвэр гарган ажиллаж байсан. Тиймээс МОХ нь Ардчилсан Хувьсгалын дөрвөн хүчний хүчирхэг нэгэн байж олон мянган оюутны эв нэгдлийг хангаж тэдний хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг хүндэтгэн тэмцлийн арга хэлбэрийг цаг алдалгүй тодорхойлж чадсан юм.

1990 оны ардчилсан хувьсгалын хавар өдөр шөнөгүй ажиллаж, өнөөдрийн монголын ардчиллыг бүтээлцсэнийг дурсан бичихийн ялдамд хамтдаа ажиллаж байсан МОХ-ны тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд, мэргэжилтэнБатсуурь, Гансүх нар, ХХ зуун оюутны чөлөөт нэгдэлийн Б.Цэнгэл, Д.Рэнцэнтавхай, Ж.Хашхуяг, Г.Эрдэнэбилэг, Ж.Наран, Төрбат, Д.Батдэлгэр, Болдбаатар, Нурлан,Батбаяр, Бавуу,Оюутны чөлөөт эв нэгдлийн Н.Баттулга, Д.Батсайхан, Ц.Болдбаатар, Л.Энхболд, Б.Насанбат, Н.Алтангэрэл, Г.Цолмон, Ч. Цэвэгжав, Н.Энхтүвшин, Д. Цэгмид, Гал-Эрдэнэ, Х.Чилаажав, Б.Болдбаатар, Б.Уугансүрэн, Л.Аваадорж, Д.Бадамсэрээжид, Б.Эрдэнэцогт, Цэвээнпүрэв, Намхайнямбуу, Идэрцогт нараа дурдахад таатай байна. Хөдөө Аж Ахуйн Дээд сургуулийн оюутнууд эв нэгдэл, зохион байгуулалтаар бусад сургуулиудаас ялгарч байсан. МОХ-ны “Оюутны Чөлөөт Эв Нэгдэл”, МоАХ-ны 58 дугаар үүр, “Малчны төлөө” хөдөлгөөн, МХЗЭ-ийн хорооны дэргэдэх “Тэмүүлэл” сонины зөвлөл зэрэг оюутнуудаас бүрдсэн тодорхой зорилго бүхий оюутны нэгдлүүдидэвхтэй үйл ажиллагааг явуулж байсан нь ХААДС-ийн оюутнуудыг ардчиллын төлөөх нэгэн цул хүч болгож байлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдсанаа зарлаж, Монголын улс төрийн тогтолцоог өөрчлөн олон намын системтэй, ард нийтийн сонгуулиарбайгуулагддаг, эрх зүйт төртэй болох, хүний эрхийг дээдэлдэг, хэвлэлийн эрх чөлөөтэй байх үзэл санааг дэвшүүлэн тавьсан зэрэг улс төрийн шаардлага нь оюутан бидний хүсэл мөрөөдөл, үзэл санааг хөглөн дэвэргэж, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжигч ардчилсан үзэлтэн болох зам руу дагуулсанбилээ. Улс орны эдийн засгийн хөгжлийн буурай байдал, боловсролын систем дэх сургах арга барилын хоцрогдол, бараа материалын хомсдол зэрэг олон асуудлыг социализмын гажуудал хэмээн үзэж, өөрчлөн байгуулалтыг хурдасгаж, эрс сайжруулснаар хөгжлийн зөв замыг сонгоно гэх үзэл баримтлал дийлэнх оюутнуудын дунд байлаа. Энэ нь ардчилсан хөдөлгөөнүүдийг дэмжин, тэдний өдөр тутмын үйл ажиллагаандидэвхитэйоролцох нөхцлийг бүрдүүлсэн.

Үүний тод жишээ бол 1990 оны гуравдугаар сарын 7-ныөдөр МоАХ-ны тэргүүлэгчидМАХН-ын Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж, улс төрийн тэмцлийн хамгийн хурц хэлбэр болох өлсгөлөнг анх удаа зарласан билээ. Энэ үед тэднийг дэмжиж эв санаа хүсэл зорилго, тэмцлээнэгтгэн гуравдугаар сарын9-ний өдөр Улаанбаатар хотыних, дээд сургуулиудсануулах хичээл хаялт хийх түүхэн шийдвэрийг МОХ-ны тэргүүлэгчид гаргасан юм. ХААДС-ийн ардчилсан оюутнууд энэхүү шийдвэрийг шууд дэмжиж сануулах хичээл хаялтыг зохион байгуулж, зайсангаас Энхтайванын гүүр дээгүүр алхсаар Сүхбаатарынталбайг дүүргэсэн жагсаал байсан. ХААДС-ийн оюутнууд бүгдээрээ хичээл хаяж жагссан нь улсын их, дээд сургуулиудын түүхэнд анх удаа болсон шинэ содон зүйл болсон юм. Биднийг танктай хөшөө өнгөрч явахад, Ажилчны районы ажилчдын жагсаал бидэнтэй нийлж, Сүхбаатарын талбайд хүрч ирэхэд ХХ зуун оюутны нэгдлийн 400 гаруй оюутан залуус нэгдэж улам томорсоор өргөн олныг хамарсан сүрт жагсаал болох эхлэлийг оюутнууд бид тавьсан юм. МоАХ-ны тэргүүлэгч гишүүн Ц.Элбэгдорж чанга яригчаар “ХААДС-ийн оюутнууд хичээл хаяж, бидний тэмцлийг дэмжихээр ирлээ” гэжзарлахадоюутанН. Алтангэрэл “…ХААДС-ийн Оюутан залуус бид ардчилалын төлөө сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамтдаа. Бид МоАХ-ны тавьж байгаа улс төрийн товчоог огцруулах тэмцэлтэй хүчээ нэгтгэхээр хичээл хаялт хийгээд ирлээ…” гэсэн мэдэгдлийг уншижАИХ-д өгсөн юм. Энэ үдэш улс төрийн товчоо огцрох болсноо мэдэгдсэн нь бид бүгдийн тэмцлийн ялалт байлаа. Ингэж Улс төрийн товчоо огцорсоноос хойш нийгмийн бүх салбарууд хөдөлгөөнд орж өөрчлөлт шинэчлэл ардчиллын үзэл санаа түгэн дэлгэрч улс орон даяар олон эвсэл, холбоо, нам шинээр байгуулагдаж ардчилсан хувьсгал эргэлт буцалтгүй болон өрнөж эхэлсэн бөгөөд сургууль дээр өдөр өнгөрөх бүр ардчиллын төлөөх хөдөлгөөн бэхжиж хүчирхэгжиж байлаа. ХААДС-ийн оюутан залуусын ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оруулсан хувь нэмэрих бөгөөдбүх улс орны өнцөг булан бүрт ардчиллын үйл хэрэг, үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэсээр байгаа билээ.

90-ээд оны оюутан залуус бид, хойч үеийнхээ өмнө “Бид эх оронч үүргээ нэр төртэй биелүүлсэн. Бид ардчилсан хувьсгалын хүнд цаг үед ардчилал, хүний эрх, эх орныхоо бүрэн тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж, ардчилсан хүчнүүдийн эгнээнд баттай зогсч өнөөдрийн хөгжил дэвшил, зах зээл, эрх чөлөөг авчирсан юм” хэмээн омог бардам хэлэх эрхтэй гэж бодож байна. Аливаа юм бүхэн өөрийн цаг хугацаатай байдаг. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн цаг үедээ эзэн болж бидэн шиг бардам зогсож байгаасай хэмээн залуус та бүхнээс хүсч байна.

Хөдөө Аж Ахуйн мэргэжилтнүүдийн ардчилсан холбооны тэргүүн.

С.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ цаг-үе

Монголын ардчиллын шинэ түрлэг

1990 оны Ардчилсан хувьсгалыг манлайлсан дөрвөн хүчний нэг нь тэр үеийн Монголын оюутны холбоо байлаа. Өдгөөгөөс 25 жилийн өмнө Монголын оюутны холбооны Онц IV хурал болж, ардчилсан үзэл санааг тунхаглаж байв. Энэ хурлын ойг тохиолдуулан ХААИС-ийн оюутнуудын урилгаар УИХ-ын гишүүн Л.Болд тэр үеийн МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар “Монголын ардчиллын шинэ түрлэг” сэдэвт илтгэл тавьсан юм. Энэ итгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын ардчилал 25 жилийн ойгоо бүтэн жилийн турш тэмдэглэж, алдаа оноо, олз гарзаа үнэлж цэгнэж байна. 1990 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Оюутны Холбоо Онц хурлаа зарлан хуралдуулж Монго­лын ардчилсан хувьсгалын ялалтад оюутан залуусынхаа жинтэй, бие даасан хувь нэмрийг оруулах түүхэн шийдвэр, шийдлүүдийг гаргасан билээ. Аливаа хүн, улс орон ололт, амжилтаа хамгаалж, улам арвижуулж чаддаг ухаан зориг, тэмүүлэлтэй байх учиртай.

Тийм ч учраас ийм түүхэн ойн энэ өдөр Монголынхоо нэн шинэ үеийн буюу сүүлийн 25 жилийн түүхийг эргэн ажиглахуйд бодож санамаар, эргэцүүлэн дүгнэмээр, за­хиж хэлмээр, сануулж шүүм­­жилмээр, харьцуулан хөгжүүлмээр сэдэв, үйл яв­дал, хандлага маш олон байна.

25 жилийн өмнө Монголын ард түмэн хамтаараа хийсэн хувьсгалын үнэ цэнэ, үнэлэмж, үр дүн бүдгэсээр, үл итгэх, эргэлзэх, өөрчлөх хандлагыг нийгэмд төрүүлж байгаа нь ийн өгүүлэхэд хүргэж байна. Товчдоо бол харамсмаар, нэн даруй засахыг хичээгүүштэй гажуудал, завхрал, алдаанууд гарах болжээ. Нийгэм, ард олон энэ байдлыг цааш удаан тэвчихээргүй болжээ. Хоосон амлалт, цэцэрхэл, хэрүүл, худлын мананд бид төөрч, эв нэгдэлгүй, зүтгэлгүй, идэвхигүй болсон байна. Нийгмийн баялаг, зорилго ард иргэдэд үйлчлэх бус, даргад, намд, улс төрд үйлчилдэг болсноор хариуцлагагүй, хулхи, цаг зуурын бодол, үйл хөдлөл улс орныг удирдах болов.

Иргэд маань улс орноосоо тийм их зүйл хүсч гуйдаггүй, бас өөрсдийн олж авсан эрх чөлөө, ардчилалдаа хайртайг улстөрчид мартаж эхэлжээ. Энгийн иргэн нөөц боломж, хувь тавилангийнхаа зангарагаар дуртай зүйлээ, чаддаг ажлаа хийж тааваараа амьдрахыг хүсдэг. Хаашаа л харна, тэнд өнгө мөнгө, хээл хахууль, хүнд суртал ноёрхож байхад хэн ч тааваараа, хувь тавилангаараа, эрх дураараа, амгалан тай­ван амьдарч чадахгүй билээ. Эрчимжүүлэлт бус эрс өөрч­лөлт, хандлага чиглэ­лийн дахин хувьсгал, шинэ үеийн эрчимтэй түрлэг хэрэгтэй болжээ.

Би ардчилалд буруу өгөх гээгүй, ардчиллаас юу ч олоогүй гэж хэзээ ч дүгнэхгүй. Би ардчилал зогсонги байдалд орлоо, ардчилал нэрээр бусармаг үйлдлүүд хийгдэж байна, Монголын ардчилал чанарын шинэчлэлд дэвжиж чадсангүй, итгэж хүлээсэн нэгэн үеийг цөхрөөж дууслаа гэж хэлэх гэсэн юм.

1. АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ОЛЗ ГАРЗ, ҮНЭТ ЗҮЙЛС

Ардчиллаас Монголын ард түмний олсон олз омог цөөнгүй бий. Гарз, алдагдсан боломжууд ч их байна. Иргэд эрх чөлөөг эрхэмлэж, өөрсдийн амьдралаа боломжоороо зохицуулахыг хүсдэг, өөрсдийн хүссэнээр амьдрахын төлөө тэмцэж сурчээ. Энэ нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд олсон хамгийн том дэвшил юм. Харин төрийн институциуд болон улс төрийн хүчнүүд энэ чухал ололтыг бодитойгоор үнэлж, хэрэгцээтэй байлгаж чадсангүй. Ардчилсан сонгуулиар ялсан улс төрийн хүчнүүд тухайн ялалтууддаа омогшиж, сүүлдээ халамжийн бодлогоор иргэдийн идэвхийг царцаах, хөгжлийн бүх шийдлийг төр хийдэг мэтээр ташаарч томоохон алдаанууд хийсээр асар чухал цаг хугацаа, боломжуудыг алдсан жилүүд байжээ.

Монголын ардчиллын олз, үнэт зүйлс нь гэж юу болохыг хамтдаа дүгнэе.

Асуудлыг мөргөлдөөн, мухардалд хүргэлгүйгээр хэлэлцэн шийдсэн нь Монголын ардчиллын чухал үнэт зүйлс мөн. Энэ шийдэл дэлхийн түүхэнд мөнх дуурсагдах үйл явдал болж чаджээ. Ахмад үе, залуучуудын харилцан хүндлэл, оюутан багш нарын бүтээлч сэхээрэл, сэтгүүлч уншигчдын халуун мэтгэлцээн, жагсагчид цэрэг цагдаагийн тайван оршихуй энэ үнэт зүйлсийн бүрдүүлэгч, агуулга нь байж чадсан юм. Тайван замаар асуудлаа шийдэхэд талуудын уян хатан байдал, харилцан буулт хийх чадвар, шийдлийн олон хувилбарыг бодож олж хэрэгжүүлэх чадвар гээд асар их ухаан ордог билээ. Зөвхөн ухаант ард түмэн л үнэхээр тайван замаар өөрчлөлт хийж чаддаг. Одоо ч ардчиллын үйл хэрэг, үнэт зүйлс гажуудан эвдэгдэж буй цаг үед бүх нийтийн чармайлт, шүүмжлэлтэй хатуу байр суурь, сонгогчдын зөв сонголт, улстөрчдийн уужуу холын бодол, ил тод байдал хамгаас хэрэгтэй байна. Бид мөргөлдөөн, талцалгүйгээр мухардлаас гарах, буруугаа засах арга замыг цаашид ч сонгох, эрхэмлэх хэрэгтэй, аль аль талаасаа энэ арга замыг шийдлийн гол хэрэгсэл болохыг санаж явах нь зүйтэй юм.

Монголын ардчилал бол ард олон нь өөрс­дийн хүслээр сонгож ав­сан, улс орныхоо нөх­цөлд тохируулан өөрийм­шүүлсэн унаган ардчилал мөн. Монголчууд ардчилсан хувьсгалыг хаа нэгтээгээс импортлосонгүй, коммунист тогтолцоотой бүс нутгийн гүнд нь байрлаж байсан ч тэсгим хүйтэн өвлийн жаварт уур савсуулан мэндэлсэн нялх ардчиллаа өөрсдөө бөөцийлөн бойжуулсан ард түмэн юм. Манай ардчилал эдийн засгийн тодорхой шалтгаантай хямралууд, ардчилсан сонгуулийн ээдрээтэй үр дүнгүүдийн торолжин дундаас төөрч будилалгүй төлөвшин тогтож чадсан юм. Ийм унаган ардчилалтай орон дэлхийд хуруу дарам цөөхөн. Магадгүй Франц, Америк, Англи, Швейцарь, Норвеги, Энэтхэг, Өмнөд Африк, Польш улсууд л өөрийн унаган ардчиллын түүхээр гайхуулж чадах буй за. Тийм ч учраас ардчиллын ухралт, гажуудлын эсрэг монголчууд сөрж чадах сэтгэлгээтэй, мэдрэмжтэй юм.

Монголын ардчилал бол улс төр, эдийн засгийн хувьд зэрэг шилжилт хийсэн хамгийн зоримог хувьсгалын нэг мөн. Энэ хоёр шилжилтийн зөвхөн аль нэгийг нь л хийхэд эсвэл маш их цаг хугацаа ордог, эсвэл гадаадын асар их тусламж дэмжлэг шаардагддагийг түүх харуулдаг. Монголд харьцангуй маш богино хугацаанд, гадаад улс орны болон олон улсын харь­цангуй бага дэмжлэг­тэйгээр, ихэнхдээ дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар давхар шилжилт хийж чадсан нь түүхэн амжилт юм. Манай улсын хийсэн төсөөлшгүй зоримог ийм өөрчлөлтөд амжилттай хүрч болно гэдэгт дэлхий нийт эхэндээ төдийлөн итгээгүй байж мэдэх юм. Харин өнөөдөр түүхээ эргээд харахад бид гайхалтай ховор амжилтын эзэд болж чаджээ. Цаг хугацааны тодорхой үед эдийн засаг, улс төрийн гацаа, нугачаа тохиолдож байгаа боловч монголчууд бид их хохирол, хүч хөрөнгө, цаг хугацаа алдалгүйгээр давж гарах, сөрж зогсох зориг, хатуужилтай гэдгийг энэ давхар шилжилт харуулсан юм.

Монголын ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө мөн. Үг хэлэх эрх чөлөө бол Монголын ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж чадсан, ардчиллыг төрүүлж, бойжуулж, бэхжүүлж чадсан онцгой чухал үнэт зүйл маань юм. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид тайван хувьсгал хийсэн билээ. Үг хэлэх эрх чөлөөний буянаар л бид маргаантай бүх талуудыг сонсч, сонсгож, нийтлэг шийдлийг олж чадсан. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид нийгмээ алхам тутамд нь сайжруулж, алдаагаа олж харж, засч залруулж яваа билээ. Үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалах нь Монго­лын ардчиллын суурийг хам­гаалахтай адил чухал үйл хэрэг юм. Үггүйгээр ойлголцол үгүй. Ойлголцолгүйгээр амгалан тайван амьдрал, хөгжил дэвшил үгүй билээ. Улс оронд цаашид асуудал, хүндрэл, мухардал тулгарах бүрт бид үг хэлэх эрх чөлөөнийхөө тусламжтайгаар л ойлголцож, түүний хүчээр л бид шинэ ололт, уламжлалт үнэт зүйлсээ хүлээн авч, өвлүүлэн залгамжилж, хамтын шийдэлд хүрч байх ёстой билээ. Ийм ч учраас үе үеийн монгол хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө хайрлан хамгаалж байх учиртай. Гурван сая хүнтэй жижигхэн зах зээлд өнөөдөр 120 гаруй сонин, 100 орчим сэтгүүл, 142 телевиз, 72 радио суваг ажиллаж байгаа нь хэтэрхий олон гэж хэлэгддэг ч чухам энэ өрсөлдөөн дээр л үг хэлэх эрхийн үндэс суурь болсон чөлөөт хэвлэлийн тогтолцоо оршдог юм. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан энэ эрх чөлөөг боомилох гэсэн оролдлогууд гарч байна. Үгийн эрх чөлөөг дэмждэг, хариуцлагатай бодол, сэтгэлгээг дэмждэг, тэнцвэртэй, захиалгагүй, улстөрчдөд долигнодоггүй хэвлэл мэдээлэлгүйгээр үг хэлэх эрх чөлөө хагас, зэрэмдэг байх болно.

Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийг тусган авч, өөрийнхөө үндэсний үнэт зүйлстэй хослуулж чадсан юм. Ардчилал монголчуудад дэлхийн бүхий л ардчилсан орны иргэдэд нээлттэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өгч чадсан. Мөн үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлыг маань сэргээсэн юм. Өдгөө Монгол Улсын иргэн дэлхийн иргэний адил эрх, эрх чөлөө эдэлж, үндэснийхээ онцлог дүр төрхөөр ялгарч болох бүхий л нөхцөл бүрджээ. Монголын ардчиллын эхний өдрөөс л Монгол Улс дэлхийд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бүх талаар нээлттэй болж, монгол хүн жинхэнэ утгаараа дэлхийн хүн болсон билээ. Ардчиллын нэрийн дор үндэсний явцуу эрх ашгийг бусад улс орон, бизнесийн үйл ажиллагаанд тулган шахах замаар популизм хийх нь ардчиллаас ухрах бэлэн урхи юм. Ардчиллын нэрийн дор хэн нэгний бий болгосон баялгийг тонон дээрэмдэх, бүлэглэн булаах ч үүнтэй адил. Ардчиллаа хамгаалж, зөв залж чадвал зүс өөр ч зарчим адилхан учраас дэлхий даяар биднийг хүндлэх болно, итгэж дэмжих болно, эс бол бид дүр эсгэгчид гэж нэрлэгдэн түүхээс хоцрох болно.

Монголын ардчилал тусгаар тогтнолын баталгаа болж бүх ард түмний эв нэг­дэл, дэмжлэгийг хүлээсэн юм. Монголтой ойрхон цаг хугацаанд ардчилсан хөгжлийн замыг сонгосон хуучин коммунист орнуудын дунд ардчиллыг таашаасан хувь хэмжээгээрээ Монгол ямагт тэргүүлж байсныг сүүлийн 20 гаруй жилийн судалгаа нотолдог. Монголчууд “Та 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэг үү” гэсэн асуултад байнга 90-ээс дээш хувиар “тийм” гэж хариулсаар ирсэн нь үнэнхүү өндөр үзүүлэлт юм. Эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн үед ч, эдийн засаг нь харьцангуй сайн байх үедээ ч монголчууд ардчиллыг эргэлт буцалтгүй замнах хөгжлийн зам гэж үзсээр байгаа нь Монголын ардчиллын нэгэн чухал үнэ цэнийг харуулж байгаа юм. Энэ үнэ цэнэ бол тусгаар тогтнол мөн. Монголчууд анхнаасаа ардчиллыг улстөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулах зам гэж үзсэн, одоо ч ардчилал бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг юм. Улстөрийн мухардал, эдийн засгийн ямар нэг хүндрэлээр далимдуулан гарч ирдэг ардчиллаас ухрах аливаа шалтагийг монголчууд бид хэзээ ч тоож болохгүй бөгөөд ардчиллаас алхам ч ухарч болохгүй. Ардчиллаас сөөм ухрахад тусгаар тогтнол төө алдагдахыг байнга санаж явах нь бидний үүрэг юм.

Монголын ардчилал бол залуусын манлайлалтай, оюуны өндөр эрчим, далайц­тай хувьсгал мөн. 1990 оны ардчилсан хувьс­галын шууд удирдагч, гол оролцогчид, жагсагчдын ихэнх нь залуус байснаараа онцлог юм. Английн ардчилсан үзэл санааны анхны баримт бичгийг санаачлагчид дунд насны, хөрөнгөлөг, тодорхой эрх ямбатай хүмүүс байсан, АНУ-ын ардчилсан хувьсгалыг мөн л дунд насны өмч хөрөнгөтэй хүмүүс толгойлж байжээ. Залуусын удирдсан хувьсгалуудад гардаг сонгодог бэрхшээл бол өмнөх үеийнхэнтэйгээ үг хэлээ ололцох чадвар дутагддаг байдал юм. Хөрөнгө гэх зүйлгүй, эрх мэдэлгүй, нийгэмд бат байр сууриа хараахан олоогүй залуус урьд өмнөх түүхийн явцад пролетарийн юм уу, эсвэл зэвсэгт, цус урсгасан хувьсгалын зүтгэлтнүүд болдог жишиг байдгийг ч дурдах хэрэгтэй. Гэтэл Монголын залуус ардчилсан тайван хувьсгалын ман­лайлаг­чид болсноороо түү­хэнд содон үзэгдэл болжээ. Мөн Монголын залуусын хүссэн их өөрчлөлтийг ахмад үеийнхэн нь хүлээн зөвшөөрч уухайлан дэмжиж, туршлага, сургамж ухаанаа харамгүй нэмж оролцсон нь дэлхийд тун ч гайхалтай түүх болж үлдсэн юм. Монголын төрийн зүтгэлтнүүд, сүсэгтэн олон, малчид, ардын аж ахуйтнууд, сэхээтнүүд, ажилчид гээд үе үеийн хүмүүс хамтдаа нийгмийн ойлголцолд маш богино хугацаанд хүрч чадсан нь Монголын ардчилал өөрөө оюуны маш өндөр эрчим хүчтэй хувьсгал болсныг илтгэдэг билээ. Цаашид ч залуу үе маань ардчиллаа хамгаалан зогсохдоо өмнөх үеэ хайрлан бодож, тэдний нийтлэг дэмжлэгийг ямагт авч чадна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

Хоёрхон хоногийн өмнө Улаанбаатарт төдийгүй орон даяар өрнөсөн гэр бү­лийн хүчирхийллийн эсрэг залуусын тайван тэмц­лийг хараад Монголын ард­чиллын амин сүнсийг хамгаалж эрслэн босох их хүч нь үргэлж залуучууд нь байх болно гэдгийг би дахин мэдэрлээ, бас бахархлаа. Хүүхэд хүчирхийлүүлэх биш хайрлуулах ёстой гэсэн нэг л үнэт зарчим тэднийг нэгтгэж, ердөө л twitter, facebook ашиг­лан улс төрийн ямар нэг хүчин бол асар их хөрөнгө, хүч хаяж зохион байгуулаад ч хийж чадахааргүй том давалгааг бий болгоход хүргэж байна. Энэ удаад залуус хөөрхий охины төлөө гашуудаж тайван цуглалаа. Гэвч суурь үнэт зүйлс нь олон удаа хөндөгдвөл манай залуус, манай нийгэм яаж нэгдэж ямар их хүч болж чадахаа харуулж байгаа юм гэдгийг эрх мэдэлд байгаа хүмүүс ямагт санаж байх учиртай.

Монголын ардчилал үзэл бодлын олон ургальч байдлыг цогцоор нь хөгжүүлсэн онцлогтой. Ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улсад маш олон холбоо, хөдөлгөөн, намууд байгуулагдсан бай­даг. Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилт хол­боо, Ардчилсан социалист хөдөл­гөөн, Монголын оюутны холбоо, Дархан хилийн тө­лөө хөдөлгөөн, Ардын аж ахуйтны холбоо, Монголын сүсэгтнүүдийн холбоо зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл ардчиллын төлөө өөрсдийн дуу хоолой, үзэл баримтлал, үнэт зүйл, зорил­туудаа илэрхийлж байжээ. Өдгөө Монголд төрийн бус байгууллага байгуулах, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэхийн төлөө эвлэлдэн нэгдэх нь хэвийн үзэгдэл болж, Монголын ардчиллын олон ургальч түүхийг үргэлжлүүлж байна. Тоо нь аль хэдийн зургаан мянга давсан төрийн бус байгууллагууд ч энэхүү олон ургальч байдлын чухал илэрхийлэл юм.

Монголтой ойролцоо улс төрийн шилжилт хийсэн улс орнуудад шинээр гарч ирсэн улс төрийн нам, хөдөл­гөөнөө дэмжихийн тулд хуучин коммунист чиг хандлагатай намыг албадан татан буулгах, эсвэл шинэ хөдөлгөөн үүсэхийг хүчээр хаах үйл явцууд ихээхэн тохиолдож байсныг санах хэрэгтэй. Олон ургальч үзэл улс орнуудад бий болох, төлөвшихдөө амар замаар явдаггүй, бий болсон ч цогцоороо тэр бүр байж чаддаггүй нь бодит үнэн юм. Харин Монголд олон ургальч байдлыг төлөвшүүлэхдээ өмнөхийг хэвээр үлдээж, шинийг нь боож хаалгүй явж ирсэн онцлог байдаг. Ялангуяа хуучин коммунист намыг тараахын оронд хувьсан өөрчлөгдөх болом­жийг хангалттай олго­сон нь дэлхийд гарч байгаагүй шийдэл учраас өдгөө улстөр судлалд Монголын жишээ үнэтэй түүх болон үлдэж байна.

Бид хамгийн ихээр хамгаалан зогсох учиртай бас нэгэн үнэт зүйлс бол нийгэм дэх олон ургальч байдал агаад хэн нэгэн, эсвэл хэсэг нөхдийн заасан зүг, ямар нэгэн үзэл суртлын боол байхын эсрэг тэмцэгч, үл тэвчигчид байх ёстой.

Монголын ардчилал хувь хүний улстөр, нийгэм, эдийн засгийн эрх, эрх чөлөөг тэгш тунхаглан хамгаалсан юм. Улстөрийн эрх гэж үг хэлэх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга шүүхээр шүүлгэх, эрүү шүүлтээс ангид байх, өмгөөлүүлэх эрх зэрэг олон агуулгыг илэрхийлдэг. Гэтэл хөгжлийн Азийн загвараар замнаж буй болонардчилалд шинээр шилжсэн олон улс орон эдгээр агуулгыг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгийн хөгжилд илүү анхаарах хандлага ажиглагдсаар байна. Харин хөдөлмөрлөх, сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, соёлын эрх зэрэг олон агуулгатай нийгэм-эдийн засгийн эрхийг барууны сонгодог капитализмын замаар хөгжиж ирсэн улс орнууд бүрэн хэрэгжүүлэхээс одоо ч дөлсөөр байдаг. Монголын ардчилал нийгэм, эдийн засгийн эрхээ сайн мэддэг, улстөрийнхөө эрхийг бүрэн хэрэгжүүлэх сонирхолтой иргэдийнхээ хүсэл зоригт зохиролдон бүтээгдсэн нь том амжилт болж байна.Хүний эрх, эрх чөлөөг цогцоор нь хангаж чадах энэ дэлхийд тэр бүр байдаггүй орон зай Монголд бий болсон хэрэг юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, эрх чөлөөний тухай цогц үзэл баримтлал нэг улсад амжилттай хослон оршиж, бэхжиж болохын жишээ нь Монгол болж байна.

Ардчиллын тухай мэдлэг, боловсрол Монголын ард түмэнд өргөн хүрээтэй, хурдтай тархаж чадсан юм. Монголын ардчиллын эхний өдрөөс эхлэн ардчиллын тухай ухуулга яриа хийх, лекц унших, мэдээлэл түгээх хүний тоо өсөн нэмэгдсэн байдаг. Зүүн Европ, Төв Азийн орнуудад өрнөсөн хувьсгалын үеэр цөөн лидер тодорч, цөөн хүн ярьж, цөөн эх сурвалж мэдээлэл түгээгч байсан бол Монголын ардчилсан хувьсгалын мэдээлэл түгээсэн хэлбэр нь Америкийн хувьсгалтай төстэй байдаг. Үндэсний олон сэтгэгчтэй, олон бичигч, олон мэдээлэл түгээгчтэйгээрээ Америкчууд одоо ч бахархдаг бөгөөд Монголын хувьсгал ч бас тийм хэмжээнд зохион байгуулагдсан нь сонирхолтой түүх болон үлджээ.Сэтгүүлчид, хуульчид, эдийн засагчид, философичид, багш нар, амьдралын ухаантнууд гээд олон сонирхолтой илтгэгчид хаа сайгүй төрөн гарчээ. Нийгэм тэр аяараа шинэ үзэл бодол, сэтгэлгээ, хандлагын сургалтын талбар болж байв. Суралцах нь хэвийн үзэгдэл төдийгүй бүх насныхан, бүх мэргэжлийнхэн бүхнийг шинээр суралцаж байв. Суралцах замаар хувьсан өөрчлөгдөж байв. Суралцах, сургах, хамтдаа өөрчлөгдөж сайжрах замаар бүх нийтээрээ өргөн хүрээтэй цоо шинэ мэдлэгийг эзэмшиж байгаа тэр үйл явц одоо ч үргэлжилж байна. Эрдэм мэдлэг, мэдээллийг түгээх, түүнийг хурдтай хүртэж бусдад тархааж чадаж байгаагаараа Монголын нийгэм онцгой гайхагддаг билээ. Өдгөө манай улсын энэхүү содон чадварыг шинээр ардчилалд шилжин орж байгаа улс орнууд сонирхон судалж байна. Монголын ардчилал цаашид ч улам ихийг суралцах хөшүүрэг болсоор, бүх нийтээрээ мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нөхцөл нь бүрдсээр байх болно.

Монголчууд бид ийм л гайхамшигтай түүх, ардчиллыг энэ 25 жилд бүтээж туурвиж чаджээ. Гэхдээ бидэнд алдсан боломж, анзаараггүй гаргасан алдаа, санаатай ухралт, үзэл санааны төөрөгдлүүд дэндүү их байна.

2. АРДЧИЛЛААС БЭРХШЭЭХ, УХРАХ, ЗУГАТАХ БОЛСОН НЬ ИРГЭДИЙН ХҮСЭЛ БИШ

Ардчиллынхаа ололт амжилтыг чанд хамгаалж, хариуцлагатай байхгүй бол, зарчмын алдаа, бодлогын ташаарлаа ил тод ярилцаж, засварлахгүй бол бид, монголчууд нөхөж боломгүй хохирол, ухралт, дампууралд хүрэх болно. Ардчиллыг намнах, түүнээс ухрах, зугатах, айх сэтгэлгээ, сэтгэхүй, суртлыг түгээх шалтаг мундахгүй байх болно. 2000 онд ийм ухралт, туйлшралаас болж олон хүн урам хугарч байсан. Тэр үед мөн цөөнгүй хүн Монголд амьдрах аргагүй болж гадаадыг зорьж байсныг ч дээр дооргүй санах учиртай. Хэрэв ардчилал ялагдвал хуулийн нэр барьсан, шударга ёс ярьсан их хэлмэгдүүлэлт, хорслыг өдөөх аюул бий. Тэгвээс улс орон маань л уруудах, буруудах зам руу гүн хальтрах болно.

Төрийн хүнд суртал, хууль, шүүхийн байгууллагын шударга бус шийдвэр, улстөрийн намын бодлогын алдаа, хөрөнгө мөнгө, баялгийн оновчгүй хуваарилалт, зарцуулалтууд иргэдийг ардчиллаас бэрхшээх, ухрах, зугатах шалтгаан болж байгаа нь харамсалтай.

Хуулийн байгууллагуудын хуучинсаг байдал, өмнөх дэглэмээс өвлөн авсан хүнд суртал, залхаан цээрлүүлэх арга барил, засаглалд дулдуйддаг, захиалгаар шийддэг хэм хэмжээ ард иргэдийн төдийгүй аж ахуйн нэгж байгууллагын итгэл, бишрэлийг мохоож ардчиллыг сульдаасаар энэ 25 жилийг үдлээ. Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл гэж ярьсаар нижгээд хугацааг үдэж байгаа ч, энэ шинэчлэлд тодорхой хугацаа шаардагдах нь үнэн ч тэнд ажиллаж байгаа хүмүүс, хууль эрхзүйн тогтолцоонд оролцогч этгээдүүдийн чармайлт, шинэчлэлийн төлөө эрмэлзлэл маш хангалтгүй байсаар байгаа нь санаа зовоож байна. Хуулийн байгууллага бол нийгэмд үйлчилдэг бүтэц гэдгийг тангараг мэт сахиж өөрсдийн эрх ашиг, хувийн сонирхлыг мартаж, энэ салбарт чин үнэнчээр зүтгэх шинэ үеийг чухалчлан бэлтгэхийг цаг үе, нөхцөл байдал шаардаж байна.

Албан тушаал наймаалц­даг буруу практик, хувь хүнээс илт хамаардаг байдал, урт хугацаанд баримтлах хөгжлийн бодит, тогтвортой баримт бичиггүйгээс болж улстөрийн намуудын төлөв­шил таагүй хандлагатай болжээ. Улстөр болон бодло­гын шийдвэрүүдийг гаргахдаа нам дамжин хуйвалддаг, эдийн засгийн явцуу бүлэг­лэлийн ашиг сонирхолд захирагддаг болсон нь улс орны хөгжлийг уягч, чөдөр тушаа болж байна. Ард иргэд улстөрийн намуудад, улмаар ардчилалд итгэхгүй болох хандлага эндээс эхэлж байна. Удалгүй ардчиллаас зугатдаг, жигшдэг болбол бид улам л харанхуй ангал руу зүглэх болно. Тэд л биш бол хэн ч яахав хэмээн туйлширсан, харуусал, гомд­лын мухардсан сонголт хийх ч эрсдэл бий болно. Ийм эрсдлийг улстөрчид, намууд гаргахгүй байх хариуцлагатай байх ёстой. Ийм үүргийг нийгмийнхээ өмнө хүлээх номтой. Үндсэн хууль, улстөрийн намуудын болон сонгуулийн тухай хуулиудад дорвитой, бүтээлч шинэчлэл хийх цаг үе иржээ. Алив зүйл мухардалд ороход зөв гарц, замыг заахгүй бол хэн нэгэн зальт этгээд далим гарган ашиг олдог, түүний золиос нь нийтээрээ болдог түүхийг хүн төрөлхтөн мэддэг тул бид ч тийм аюул, хохирлоос зугатаж чадах учиртай.

Залуус төдийгүй буурь суурьтай иргэд ч нам, дарга даган хуйлрах болсон нь захиргаадалтын үеийн дүр зураг билээ. Төрийн захиргааны байгууллагууд илт данхайн хөрөнгө төвлөрүүлж бизнес эрхлэгч болон хувирсны шууд үр дүн бол энэ юм. Төрийн аппарат шийдвэр гаргагч, мөнгө төсөв хуваарилагч төдийгүй төсөл хэрэгжүүлэгч болон хувирсны баримт бол энэ буруудал мөн. Тэр хэмжээгээр хүнд суртал, авилга цэцэглэн хөгжиж, тэр хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжийн санаачилга, идэвхитэй байдал хумигдаж байна. Ардчиллын үнэр ч гарахаа больжээ. Таньж мэддэг дарга, албан тушаалтны барааг харах уралдаан энэ цагийн дүр зураг болжээ. Шударгаар ажил үйлсээ танилцуулж, зохих дэмжлэг авдаг боломж энгийн иргэнд олдохоо больсон байна.

Дундаж амьдралтай иргэд, хийж бүтээх тэмүүлэлтэй залууст барьц авах, гараа эхлэх сэжүүр, санаа, боломж алга байна. Мөнгөний эргэлт, төр засгийн шийдвэр том аж ахуй, улстөр рүү чиглэсэн, богино амьтай, түр шинжтэй байгаа нь ийн дүгнэхэд хүргэж байна. Уул уурхай амин чухал гэж үймэлдэн улстөржүүлснээр иргэн хүний бүтээлч чармайлт, зүтгэлийг унтрааж нийгмийг унтуулах, зорилгогүй болгох хэмжээнд мансууруулсаар байна.

3. ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ – АРДЧИЛЛЫН ДАРААГИЙН ЗОРИЛГО

Өнөөдрийн энэ цаг үе бол хариуцлагатай шийдэл, шийдвэр гаргах чухал үе юм. Төр, засгийн алдаатай бодлогууд нэгэнт ил болсон, нөгөө талаас иргэд ардчилсан шинэ тогтолцооны орчинд амьдрах аргадаа суралцсан, үгүй ядаж шийдвэртэй алхмыг хийхдээ цочирдохооргүй болсон алтан үе иржээ. Төр иргэдийн төлөө шийдвэр, шийдлүүдийг гаргах хүсэлтэй, гаргаж байгаа мэт боловч хамгийн гол зүйлээ мартжээ. Тухайн газар орчинд хүн, иргэд амьдардаг, тэд л энэ газар орчныхоо хөгжлийг авч явах эзэд нь гэдгийг үл тоомсорложээ. Тэдний өмнөөс төр шийднэ, тэдний өмнөөс том аж ахуйн нэгж барьж байгуулна, тэдний өмнөөс орон нутгийн засаг захиргаа ажиллана гэсээр иргэдээ жижигрүүлж, хамгийн гол нь тэднийг сонсохгүй, тоохгүй, авч хэлэлцдэггүй болтлоо дөжирсөн цаг үе бол өнөөдөр юм. Тэр нутагт амьдарч байгаа иргэдээс нь тоож ч асуухгүйгээр онго тахилгатай уулсыг нь ухаж төнхөх шийдвэрийгтом компанийн захиалгаар төрийн ордонд гаргаж байна. Ийм байдал хот суурин газрын иргэд, малчид, тариаланчид бүгдэд нь тулгарч байна.

Иргэдийнхээ идэвхи чармайлт, бүтээлч зүтгэлийг ашиглахгүйгээр, тэдэнд ийм боломжийг нээж өгөхгүйгээр улс орон өөдлөхгүй, урагшлахгүй нь аль хэдийн тодорхой болсон зүйл. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, газар орчиндоо тааваараа амьдрах нөхцлийг бүрдүүлэхгүй бол ямар ч ардчилал, зах зээл гэж ярих шаардлагагүй юм. Иргэдийн идэвхи санаачилга, эх оронч, хамтын аз жаргалын төлөө үзэл санаагүйгээр ардчилал улам бүр гажуудалд орох болно.

Түүгээр зогсохгүй бүдгэрэн байгаа Ардчиллаа аврах сүүлийн боломж иргэдээ халамж хүртэгч биш баялаг бүтээгч, баян чинээлэг болгож амьдралын чанарыг нь сайжруулах хандлагад л хоргодон үлдснийг шууд зарлах цаг болжээ. Дийлэнх иргэд нь оюунлаг, чинээлэг байж чадвал ардчилал тогтвортой, ухаалаг байж чадна. Тиймээс төр иргэнээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Аливаа санал, бодол шийдэгдэх боломжтой, төлөвлөгдөж хэрэгжихүйц бодитой, тодорхой байвал зохино. Цаг үргэлж зарчим, уриа лоозон, тунхаглалаар амьдарч болохгүй билээ. Нийтээрээ хөдөлмөрлөж баялаг бүтээхгүй, төрийн бодлого, улстөрийн намууд нь иргэдээ дэмжихгүй бол эдийн засгийн гүн хямралд автаж, улстөрийн мухардалд хүрч улмаар тусгаар тогтнолоо алдах ч аюул бий болно.

Тэгвэл тэрхүү ардчилал, цаашлаад тусгаар тогтнолын маань баталгаа болох учиртай эдийн хувьсгалыг яаж хийх вэ? Нэг талаас төр засаг, улстөрийн намуудын зүгээс бодлогын эрс шинэчлэлийг нэн даруй хийж хэрэгжүүлэх ёстой. Үгүй бол жинхэнэ хувьсгалын зарчмаар ард түмэн өөрсдөө хийх болно. Учир нь өөрчлөлт шинэчлэл гарцаагүй болсон цаг үед ард түмэн хийх ёстой зүйлээ хэнээр ч заалгахгүй хийж авах ёстой зүйлээ авдаг гэдгийг түүх бидэнд сургасан. Харин төр засгийн удирдлагад байгаа хүмүүс үүнийг сааруулах, зогсох гэж оролдвол эцэстээ сайн зүйлд хүрч байгаагүй билээ.

Эдийн засгийн хувьсгал гэдэгт чухам юуг ойлгож байна вэ? Энэ үгний цаана иргэдээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх хандлага, хууль эрх зүйн орчин, засаглалын сайн тогтолцоо, нөөц баялгийн шинэ бодлого гээд олон асуудал багтаж байгаа. Гэхдээ тодорхой ямар алхам хийх юм бэ гэвэл би хоёрхон зүйлийг онцолмоор байна.

Нэгд. Хот суурин газрын иргэдэд газрыг нь өмчлүүлэх. Газар бол амьдралын үндэс гэдэг. Тиймээс газрыг нь өмчлүүлж өгнө гэдэг бол иргэдийн амьжиргааг дэмжих, амьдрах орчныг сайжруулах үндэс юм. Улаанбаатар хотын жишээн дээр авч үзье. Иргэдэд газар өмчлүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотод цахим сүлжээгээр 2 удаа тодорхой байршлуудад сугалаагаар явуулжээ. Иргэд өөрсдийн одоо амьдарч буй газраа өмчлөхийг хүсэх ч тохиолдлууд гарч байна. Зарим тохиолдолд иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн сонирхсон байршилдаа газар өмчлөх саналыг ирүүлэх болов. Өмчилсөн газартаа амьдрах, аж ахуй хөгжүүлэх тодорхой төлөвлөлт байхгүй иргэд ийм сугалаанд оролцох хандлагатай байна. Зүй нь алслагдсан хол газруудыг сугалаагаар биш, амьдарч байгаа, үнэ цэнэтэй газруудаа иргэд өмчилж авах эрхтэй.

Түүнчлэн Улаанбаатарт гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Голлон тоглогч, шийдэл гаргагч нь асуудал эрхэлсэн түщмэдүүд, ашиг хөөсөн барилгын компаниуд байна. Газар эзэмшигч, уг төслийг санхүүжүүлэгч нар хөндлөнгийн ажиглагчийн түвшинд байна. Гэр хорооллыг орон сууцжуулах энэ нүсэр хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойгүй, улсын төсвийн асар их ачаалал, хөрөнгө оруулалтыг шаардаж байна.

Хэдийгээр олон зуун орон сууц шинээр баригдаж байгаа боловч түүнийг худалдан авах иргэдийн чадвар буурсаар байна. Мөн банк, санхүүгийн байгууллагын зээл авах нөхцлийг тэр бүр хангаж чадахгүй байна. Иргэдийн үүсгэл санаачилга, санхүүгийн байгууллагын уян хатан, шийдэмгий механизм илт дутаж,хувь хүний эрх ашгийг хөндлөнгийн аж ахуй эрхлэгч төлөөлсөн агуулга байгаа учраас ажил урагшлахгүй байж мэдэхээр байна. Тухайн хүнд хүртээлгүй, уг төлөвлөлт тэнд амьдардаг хүмүүст бус, өөр хэн нэгэнд зориулагдсан санаачилга шиг зохион байгуулагдаж иржээ.

Иргэдэд олгосон ялимгүй итгэл, багахан дэмжлэг, тэдэнд найрсаг үйлчилдэг, санхүүгийн эх үүсвэр олгодог байгууллага, банкны тогтолцоо нь иргэдийн ахуйн нөхцөл, амьжиргааны түвшнийг илт сайжруулах болно. Амьдрал ахуйгаа өөд татаж, амьдрах нөхцлөө сайжруулах төсөл, санаачилгатай иргэдэд зээл олгож, санхүүжилтийг зоригтой, шийдэмгий өгдөг байх учиртай аж. Барилгын загвар, тэнд эрхэлж болох аж ахуй, үйлчилгээний газрын хямд төсөр загварууд бэлэн, түүнийг барьж гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагууд нь ёс суртахуунтай, оршин суугч иргэд төслийн бүх үйл явцад оролцдог байхаар журамлаж хуульчилбал асуудал маш цэгцтэй шийдэгдэнэ. Тэр хэрээр ардчилал, хөгжил, тусгаар тогтнол маань баталгаажна.

Хоёрт. Олон яригдсаар бараг улиг болж байгаа ч ахиц дэвшил багатай байгаа Иргэд байгалийн баялагтаа эзэн суух явдал.

Энэ сэдэв яригдаж эхлээд 10-аад жил нэгэнт болжээ. Би хувьдаа л гэхэд зургаан жилийн өмнө стратегийн ордуудыг нэгтгэсэн Баянмонгол корпораци байгуулж иргэд хувь эзэмшдэг байх төслийг санаачилж байсан. 2008 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ард түмэндээ Эрдэнийн хувьд олгох ажил ч туссан. Эдгээр санаачлагууд нийлж явсаар 2009 онд хууль батлагдаж Монголын ард түмэнд байгалийн баялгаасаа хувь хүртэх хуулийн үндэс бүрдсэн юм. Харамсалтай нь хэрэгжилтийн шатандаа замхарч гажуудснаар ард түмэнд наалдсан зүйлгүй өдий хүрчээ.

Иргэдэд баялгийн хувь хүртээх асуудлыг халамжийн мөнгө, сонгуулийн мөнгө амлалттай хольж хутгаснаар дэлхийд данстай Тавантолгой ордоосоо эзэмшсэн 1072 хувьцаа маань өнөөдөр өрнөөс өөр үнэ цэнэгүй байна. Төрийн муу менежмент бодлогын энэ чухал ажлыг завхруулж орхижээ.

Гэтэл бидэнд ганц Таван­толгой биш одоогийн байд­лаар 3 их наяд ам.доллар буюу өнөөгийн манай дотоо­дын нийт бүтээг­дэхүүнээс 2500 дахин илүү үнэлэгдээд байгаа эрдэс баялгийн ор­дууд бий. Алийн болгон алт сандайлсан гуйлгачин шиг байхвэ?

Баялгаа эргэлтэд оруулъя, оруулахдаа гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, ард түмэндээ хувь хувьцааг нь олгоё. Харин төр өөр олон компани байгуулж аж ахуйн ажилд хутгалдан цөөн хүнийг баяжуулахын оронд ард түмнийхээ эзэмшсэн хувьцаа үнэ цэнэтэй байх хяналтыг л хэрэгжүүлье. Стратегийн бүх ордын төрийн эзэмшлийн хувийн эзэмшиж байгаа “Эрдэнэс Монгол” компанийг ч ийм зарчмаар шинээр зохион байгуулах хэрэгтэй. Ингэж байж Монголын ард түмэн алт сандайлсан гуйлгачин биш баялгийнхаа эзэн, баян чинээлэг иргэд болох нөхцөл бүрдэнэ. Норвеги, АНУ-ын Аляск муж гэх мэт олон амжилттай жишээ байна.

Хамгийн чухал нь газраа өмчлөн хөрөнгө оруулж, байгалийн баялагтаа эзэн сууж хувь хишиг хүртэх нь ардчилсан хувьсгалын шинэ түрлэгийн гол агуулга нь байх учиртай гэдгийг энд дахин тэмдэглэе. Үүний төлөө төр засгийн зүгээс бодлогын, улстөрийн шаардлагатай шийдэл, шийдвэрүүдийг даруй гаргах ёстой юм. Эс бол ардчилсан хувьсгалын үр дүн цаасан дээр үлдэж бид арабын хувьсгалын ази хувилбар болж, ардчиллын үнэт зүйлсээс үлдэх зүйл ховор болно. Харин тэр цагт Монголын ард түмэн тайван хүлээцтэй байж чадах болов уу гэдгээс миний сэтгэл түгшиж байна. Ямар боловч ард түмэн газрынхаа төлөө, баялгийнхаа төлөө, хүн ёсны үнэт зүйлсийнхээ төлөө яаж эвлэлдэн нэгдэж, ямар их хүчит давалгааг бий болгож чадахыг энэ өдрүүдэд бид зах зухаас нь харж байна.

4.АРДЧИЛЛЫН ШИНЭ ТҮРЛЭГИЙН ХӨТӨЧ НЬ ЗАЛУУС МӨН

Шинэ үеийн залуусыг эх орон, олон түмнийхээ төлөө өөрийгөө золиосолж чадахуйц нийгмийн төлөөлөл, хүч болгон монголчууд бид өөрсдөө хүмүүжүүлж, ивээж дэмжихгүйгээр улс орон маань урагшлах янзгүй боллоо. Ардчилалд шинэ түрлэг хэрэгтэй байна.

Ажил олгогчид залуусыг ажилд олноор авч сургах, цаашид оюунлаг, бүтээлч сэтгэлгээтэй, эх оронч иргэн болон төлөвшихөд бүх чадлаараа зүтгэх нь үндэсний эрх ашиг, ардчиллын тулгуур бодлого болох ёстой. Залуус сурч боловсрох алтан нөхцлийг гадаад улс орнууд бус, эх оронд нь бүрдүүлэх шаардлагатай байна. Монголын шинээр төрсөн иргэнд төрсний гэрчилгээтэй нь хамт уул уурхайн баялгийн байнгын хуримтлалын эрх нээгддэг, 18 нас хүрэхэд нь сурах, ажил хөдөлмөрийн гараагаа эхлэх мөнгөн үүсвэр бий болсон байх санал оновчтой юм. Олсон орлогоо тэр дор нь хувааж идээд байх нь ухаангүйн шинж болохыг цаг хугацаа хангалттай харууллаа. Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад залуусыг заавал ажиллуулах хувь хэмжээг тогтоож татварын бодлоготой уялдуулж ч болох юм. Залуусаа сурган төлөвшүүлэх нь үндэсний соёл болон төлөвших учиртай. Залуус ардчилал, эрх чөлөөний төлөө хатуу тэмцэгч болон хүмүүжих нь бидний монголчуудын оршихуйн урт хугацааны баталгаа байх болно. Болохгүй, бүтэхгүйг гярхай олж хардаг, тууштай зоригтой бөгөөд ухаалаг, шийдэмгий зан чанаруудтай залуусаа Монгол эх орон, Монголын ардчилал нь хүлээж байна. Цаг алдаж болохооргүй эмзэг нөхцөл үүссэн, цаашид үүсч ч мэднэ. Одоо тэмцэж, зүтгэж, суралцаж, хөдөлмөрлөхгүй бол ор тас юу ч үгүй үлдэж мэдэх юм. Яарагтун, хичээгтүн. Гэхдээ ардчиллынхаа үнэт зүйлсийг чанд хамгаалан, үндэсний уламжлал, соёлоо ямагт сахигтун.

Монголын хөх тэнгэрт үеийн үед ардчиллын дуу цангинаж, хөгжлийн уухай цуурайтсаар байх болно. Үүнийг бидний шинэ үе залуус маань уламжлан хийх болно. Залуустаа итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2015-03-02

Улаанбаатар хот

Categories
мэдээ цаг-үе

Д.Хан-Уул: Мэргэжлийн байгууллагын бид ч шаардаад дийлэхгүй байна

“Өдрийн сонин”-ы байрны цонхнуудыг халхлан “Астра интернэшнл” компани 13 давхар барилгаа бариулж байна. Барилгын тухай хуулийг зөрчин баригдаж буй уг барилга сонины байрны цонхнуудыг халхалсан нь манай сэтгүүлчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа юм. Бид хууль зөрчин баригдаж буй уг барилгыг зогсоох талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хандаж, тэмцсээр өдийг хүргэж “Цонхоо нээе” хөдөлгөөнийг өрнүүлээд буй. Олон хүний анхаарлыг энэ сэдэв дээр хандуулж байгаа ч мэргэжлийн байгууллагууд нь тоймтой хариу өгч, энэ асуудлыг шийдвэрлэхгүй байгаа юм. Эцэст нь хууль бус барилга баригдах болсон шалтгаан нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай холбоотой. Тэд л ийм хууль бус зүйлийг анхнаас зөвшөөрсөн гэх хариултыг сонсох боллоо.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас болж буй үйл явдалтай холбогдуулан тайлбар авсан юм. Тус газрын ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул ингэж ярьж байна.

-Манай сонин “Цонхоо нээе” хөдөлгөөн өрнүүлчихээд байгаа. Уг нь цонхоо нээгээд агаар салхи мэдэрч, нар харах эрх бүгдэд нь бий. Төрийн болон мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хууль ёсны дагуу хийдэг байсан бол иргэд нь ингэж хөдөлгөөн өрнүүлэхдээ тулах ёсгүй юм?

-Энэ бол нэлээд эртний газар олголттой холбоотой асуудал. Манай байгууллага барилгын асуудал шийддэг. Иргэн, хуулийн этгээд хэн ч гэсэн Нийслэлийн Засаг даргын газар эзэмших, ашиглах захирамж авсан бол тэр газар дээрээ юм барих эрх нь нээгддэг. Тэгэхээр барилга барих хүсэлтийг хуулийн дагуу өгдөг. Тухайн хүний хүсэлт, тухайн орчин барилгажилт, хэтийн төлөв­лөгөөнд нь уялдуулаад барилгын зөвшөөрөл гардаг. Нэгэнт тэр хүнд газар олгогдчихсон байна. Тийм учраас тухайн орчинд нь цаашид төлөвлөгдөх барилга байгууламжтай нь уялдуулаад шийдвэр гардаг.

“Астра буйлдинг”-ийн хувьд өгөгдсөн хэмжээнээс нь томруулчихсан зөрчилтэй байгаа юм. Барьж байгаа компани нь зөрчил үүсгэчихсэн байна. Уг барилгыг барьж байх явцад нь танайх МХЕГ-т хандаж байсан, манайх ч очиж шаардлага өгч байсан. Ер нь бол хохирогч буй байгууллага нь буюу танайх мэргэжлийн байгууллагад хандаад, мэргэжлийн байгууллага нь шүүхэд өгөх үндэслэл болдог. Эсвэл танай сонин бие дааж шүүхэд өгөх боломжтой. Барилгын ажлыг хууль бус гэдгийг тогтоовол ажлыг нь зогсоолгох, эсвэл бүр буулгуулах шийдвэр гардаг. Мэргэжлийн байгууллага нь шаардаад дийлэхгүй байгаа бол шүүхэд л хандах хэрэгтэй.

-2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 метрээс багагүй дөрвөн давхар бол 20 метрээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно гэсэн заалт байдаг юм байна. Гэтэл “Астра буйлдинг” барилга манай сонины байрнаас найман метрийн зайд баригдаж байна?

-Хоёр барилгын өндрөөс нь шалтгаалаад зай хэмжээг нь авахаас гадна галын норм дүрмийг ашигладаг. Гэхдээ танай цонхыг хааж байгаа ийм асуудалд хууль хяналтын байгууллагад хандах эрх нь нээлттэй.

-Танайх ингэж барилга барь гэж зөвшөөрлийг нь өгдөг. Зөвшөөрлийг нь өгчихөөд араас хянаж шалгаж “Явцын дунд өөрчилж болохгүй шүү” гэж сануулдаггүй юм уу?

-Шаардлага тавилгүй яахав. Уг барилга баригдаж эхлэх үеэс танайх гомдол гаргасан. Тэр үеэс л манайхаас шаард­лага тавьж ирсэн. Шаардлага тавих эрхтэй. Анх­наасаа зураг төслийн зөвшөө­рөл өгөхдөө л энэ барилгаас ийм зайтай байх юм байна, тийм цонхтой байна, цонхгүй байна гэх шаардлагыг эхнээс нь л тавьдаг.

-Нэгэнт 13 давхар барилгаа бариад авлаа. Одоо нураана гэж юу байх вэ. Одоо та нар яаж ч чадахгүй хэмээн бодож байгаа хүмүүс байж мэднэ?

-Тийм юм байж болохгүй л дээ. Барилгын том жижиг хамаагүй. Үүнийг шударга шүүх шүүнэ. Танайд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт байна. Мэргэжлийн байгууллагуудаас нь тухайн үед нь барилгын ажлаа зогсоо гэж байсан шаардлагууд нь байна. Энэ үндэслэлүүдээ бөөгнүүлээд Захиргааны хэргийн шүүхэд хандахад шүүх барилга барьсан талын буруу байна аа гэвэл буулгах ч дүгнэлт гаргаж болно.

-“Астра буйлдинг” барилга баригдсанаас хойш бидний хувьд цонхоороо сэнгэнэтэл салхи оруулж, агаар солилцоо хийх бололцоогүй болсон. Салхи орохоо байхаар тухайн барилга, байшин булан тохойноос хөгцөрч мөөгөнцөртөж эхэлдэг гэж МХЕГ-ын мэргэжилтэн ярьж байсан. Бид эрүүл мэндийн хувьд аюултай орчин ажиллах боллоо?

-Шүүхэд хандахдаа хохирч байгаа энэ бүх үндэслэлүүдээ бичнэ шүү дээ. Тэрний дагуу шаардлагатай бол шүүхээс шинжээч томилно. Шүүх танай нэхэмжилж байгаа асуудал бүрийг хөндөж ярина.

-“Цонхоо нээе” хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш олон уншигч манай редакцид хандаж яг бидэн шиг эрүүл аюулгүй байдалд ажиллаж, амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаагаа дуулгаж байна. Та нар зөвхөн ерөнхий төлөвлөгөөг нь гаргаад суух биш дараа нь юу болж байгаа вэ гэдэг дээр ч анхаарч ажиллаж болдоггүй юм уу?

-Үнэхээр буруу шийдвэр гарсан байвал цуцалж байгаа. Бүр баталсан хугацаагаа хоёр жилийн хугацаатай болгож байгаа. Өмнө нь баталчихаад газрын эрх нь цуцлагдах хүртэл хүчинтэй шахуу байсан л даа. Харин одоо ийм асуудлууд байгаа учраас, цаг үеэ асар хурдацтай хөгжиж байгаа болохоор даалгавар нь гарахдаа хоёр жилийн хугацаатай өгч байгаа юм. Тэр хугацаандаа юмаа бариагүй байвал сунгах эсэхийг нь ярина. Барих явцад иргэдээс гомдол ирж, тэр нь хэр үндэслэлтэй эсэхийг шалгаж үзээд цуцлах хүртэл арга хэмжээ авдаг болж байгаа. ИТХ-аас барилга барихтай холбоотой журам баталж энэ бүхнийг нэлээд нарийвчилж байгаа.

-Төрийн байгуул­ла­гуудын уялдаа холбоо муу, ажлаа ягштал хийдэггүйгээс барилгын захын нэг компани шаардлагыг биелүүлэхгүй ажилласаар л байна. Ажлыг нь зогсоохгүй байгаа нь цаагуураа авлигын асуудалтай ч байж мэднэ гэх хардлагыг төрүүлж байгаа юм?

-Үүнийг шалгуулж болно. Цаана нь ямар хүн байдаг юм, авлигатай холбоотой байдаг юм уу гэдгийг нь шалгуулах эрх нээлттэй. Гол нь манайх газрын эрхтэй хүний хүсэлтийг хангаж барилга барих зөвшөөрлийг нь өгсөн. Гэтэл тэр нь газар дээрээ өөрчлөгдсөн зөрчил, хууль зөрчиж хэмжээ томруулсан асуудал гарвал хэн буруутай этгээдэд нь хариуцлага хүлээх ёстой.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Гүнждагва: Арбитрын шүүхэд давж заалдах гомдол гаргаж болдог таван тохиолдол бий

-ТОГТООЛ НЬ ГАРААГҮЙ БОЛОХООР ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШИЙДВЭР ГЭЖ ОДООХОНДОО ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ –

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсынба үн­дэсний Арбитрыншүүхийн ерөнхий на­рийн бичгийн дарга, хуульч Ч.Гүнждагватай ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.долларын төлбөрт уналаа гэх мэтээр “Хан ресурс” компанитай холбоотой дуулиан дэгдлээ. Энэүйл явдлын эргэн тойронд бодитой эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл явж байна. Иймд албаны хүний байр суурийг сонирхох гэсэн юм?

-“Хан ресурс” компанитай холбоотой энэ хэрэгт хөндлөнгийн байр сууринаас ийм, тийм гэх мэтээр дүгнэж хэлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр Арбитрын шүүхийн шийдвэр нь хараат бус учир хэн нэгэн хөндлөнгөөс дүгнэлт хийх ёсгүй байдаг. Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө хаалттай нууц явагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар зарчмаар явагдсан. Талууд ямар байр суурьтай оролцож, ямар баримт гаргаж өгөв. Түүнийг нь хэрхэн үнэлэв гэдгийг тухайн хэрэгт оролцоогүй хүмүүс мэдэх боломжгүй. Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрийн гэсэн онцлогтой. Талуудын бизнесийн нэр хүндийг хамгаалах үүднээс бүх зүйл нь хаалттай явагддаг. Үүнд “Монголын тал ялагдлаа. Өөрсдийгөө хамгаалж чадсангүй” гэж ярих нь илүүц. Үүнийг хэн ч ярих шаардлагагүй. Ач холбогдолтой зүйл биш.

Яагаад, “Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал Грант Эди гэх хүн Арбитрын шүүх манай талд шийдвэрлэлээ гээданх гадаадын хэвлэлүүдээр ярьсан байна?

-Арбитрын шүүхийн шийдвэрийг хэвлэлээр цацах эсэхээ талууд хоорондоо тохирсон байдаг. Энэ асуудал дээр чухам яасан юм бол гэж бодож байлаа. “Хан ресурс” компанийн захирал нь “Манай талд шийдвэрлэлээ” гэж хэлснийг нь олон улсын зарим хэвлэл мэдээлсэн байна лээ. Түүнийг нь манай хэвлэлүүд орчуулж тавиад дагаж шуураад байна. Зарим нэг хүнэнэ тухай санаа оноогоо хэлсэн бололтой харагдсан. Шүүхийн шийдвэр дөнгөж гарлаа. Тэр шийдвэрийн тогтоол нь гараагүй болохоор хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй. Ийм байтал яагаад хэвлэлээр шийдвэрийн талаартус компанийнхан яриад байна гэдэг цаанаа өөр санаа агуулж байхыг ч үгүйсгэхгүй. Манай талаас гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Давж заалдах шатны шүүх нь тэр гомдлыг хэрэгсэхгүй болгох эсвэл хүчингүй болох уу гэдгийг мэдэх аргагүй шүү дээ. Үүний дараа л мөнгө өгөх авалцах тухай ярина. Арбитрын шүүх бүрэн гараагүй байхад ийм зүйл ярих нь илүүц.

Арбитрын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана. Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх, давж заалдах боломжгүй гэх мэтээр маргаан өрнөх янзтай?

-Арбитрын шүүхийн шийдвэр эцсийн бөгөөд заавал биелүүлэх хүчинтэй. Энэ бол үндсэн зарчим нь. Гэхдээ процессын шинжтэй юм уу эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлуудад давж заалдаххэд хэдэн тохиолдол бий.

Ямар тохиолдолд давж заалдах боломжтой байдаг вэ?

-Давж заалдах боломжтой таван тохиолдол бий. Тухайлбал Арбитрын хэлэлцээргүй маргааныг Арбитрын бүрэлдэхүүн аваад шийдэж болно. Талууд анх гэрээ байгуулахдаа “Энэхүү гэрээнээс маргаан үүсэх юм бол Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тусгасан эсэх нь хамгийн чухал. Тийм хэлэлцээр хийсэн тохиолдолд Арбитраар шийдвэрлэнэ. Ийм хэлэлцээргүй байх юм бол нөгөө тал нь гомдол гаргаж шийдвэрийг нь хүчингүй болгох боломжтой. Мөн Арбитрын харьяалал их чухал. Хэлэлцээрт маргаан гарвал Монголын Арбитраар уу, Парис төвтэй олон улсын худалдааны Арбитраар уу, Сингапурынхаар уу эсвэл бусад орных уу гэдгээ тодорхой зааж өгсөн болзөвхөн гэрээнд заасан улсын Арбитраар шийдэх ёстой.

Тэгэхээр Монголын Арбитрын шүүхээр гэчихээд Парис дахь Арбитрын шүүхээр шийдчихвэлтэр шийдвэрийг нь хүчингүй болгож болно гэсэн үг үү?

-Гэрээнд тусгаагүй улсын Арбитраар шийдвэрлүүлсэн бол харьяалал зөрчсөн учраас гомдол гаргаж хүчингүйд тооцож болно. Дараагийн асуудал нь талууд өөрсдийнхөө хэрэг маргааныг хянан шийдвэрлэх Арбитрын шүүхээ өөрсдөө сонгодог. Мэргэшсэн ямар хүнээр маргаанаа шийдвэрлүүлэх вэ гээдхоёр тал нэг нэг арбитрч сонгоод даргалагч гээд гурван хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж болдог. Энэ тохиолдолд нэг тал нь өөрийнхөө арбитарчийг сонгоогүй байхад нөгөө тал нь орных нь хүнийг сонгоод шийдвэрлэчихсэн тохиолдолд арбитарчийг сонгох томилох, татгалзах тухай гомдол гаргаж, хүчингүй болгох боломж бий. Хамгийн гол асуудал нь талуудыг тайлбар гаргах боломж, хуралдаанд оролцох мэтгэлцээнд оролцох боломжоор хангаагүй болбас Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж болно. Мөн тухайн Арбитрын бүрэлдэхүүний гаргасан шийдвэрт нэг талын гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага болон Арбитрын хэлэлцээрт тусгагдаагүй асуудлаар бүрэлдэхүүн шийдвэр гаргасан бол тэрийг хүчингүй болгох асуудлаар шүүхэд хандах боломжтой. Түүнчлэн загвар хуулин дээр нийтийн дэг журмыг зөрчсөн бол гэж заасан байгаа. Энэ нь олон хүний эрх ашгийг зөрчсөн бол гэсэн утгыг зааж буй юм. Манай Монгол Улсын Арбитрын тухай хуульд болохоор Үндэсний аюулгүй байдалд харшлахуйц хохирол учруулахуйц байдал гаргасан бол гэж үүнийг оруулж зааж өгсөн байгаа. Энэ мэтээр давж заалдаж болох үндэслэлүүдийг гаргаж болно гэсэн үг.

Үүнийгээ л давах гээд байгаа юм уу?

-Дээрх үндэслэлүүдийн дагуу Арбитрын шүүхэд давж гомдол гаргаж болно. Энэ бол нийтлэг байдлаар нь хэлж байгаа юм. Вьетнам зэрэг орнуудад бол арай өөр байдаг юм билээ.

Ер нь манай Арбитрын шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэс дараалал, зарчим бусад улс орноос ямар ялгаатай байдаг вэ?

-Бүгд ижилхэн нэг л зарчимтай. НҮБ-ын Олон улсын харилцааны эрх зүйн комиссоос Арбитрын загвар хууль гэж гаргасан байдаг. Мөн Арбитрын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны загвар, дүрмийг гаргасан. Тэгэхээр дэлхийн 100 гаруй улс орон энэхүү загвар хуулийг өөрийнхөө үндэсний Арбитрын хууль тогтоомжид зөвлөмж байдлаар ашиглаж үндсэн удирдлагаа болгож баталсан байдаг. Аль ч улс орны Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий зарчим ижилхэн. Талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь Арбитрын шүүхийн бүрэлдэхүүний өөрийнх нь асуудал байдаг. Шүүхийн процесс нь дэлхийн улс орнуудад яг нэг зарчмаар явагддаг.

Тэгвэл “Хан ресурс”-тай холбоотой шүүх хурал ямар зарчмаар явсныг та хараад хэлж чадах уу?

-“Хан ресурс”-тай холбоотой хэрэг маргааныг Арбитрын маргаан шийдвэрлэх дүрмийг баримталсан байна лээ.

-“Хан ресурс”-тай холбоотой асуудлаар ямархуу мэдээлэлтэй байна. Энэ хэрэг дээр давж заалдах боломж бий юу?

-Арбитрын шийдвэрийн тогтоолыг аваагүй,тэр хэргийг хянан шийдвэрлэх маргаанд оролцоогүй болохоор тийм ийм гэж хэн ч хэлэх боломжгүй гэдгийг хэлсэн. Шүүхийн ажиллагаанд оролцсон хүмүүс л мэдэж байгаа байх. Зарим хуульчид манайд давж заалдах боломж бийгэж байсан. Тийм боломж байхыг үгүйсгэхгүй. Арбитрын шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 90 хоногийн хугацаанд дээрх үндэслэлүүдийг харж байгаад давж заалдах гомдол гаргаж болно. Энэ нээлттэй.

Тэгэхээр шүүхийн тогтоолыг авч байж дараагийн алхмуудыг манай тал хийнэ гэсэн үг үү. Тогтоол нь шийдвэр гарснаас хэд хоногийн хугацаанд гардаг юм бэ?

-Арбитрын хуралдаан дээр хэргийг шийдчихээд эхлээд товч байдлаар танилцуулдаг. Ер нь бол ингэж шийдлээ. Ийм ийм хуулийг зөрчсөн байна гэдэг. Дараа нь Арбитрын бүрэлдэхүүн үндэслэл, тогтоол, шийдвэрээ тайлбарлаж маш их удаан сууж ажилладаг. Түүн дээр нь жишээлбэл, таны хэлсэн үгийг чинь ингэж үзэж дүгнэлээ. Нотлох баримтыг ийм зүйлээр няцааж байна гээд бүр ном шиг хэмжээний товхимол гэхээр зүйлийг бэлдэж гаргаж өгөх байх. Олон улсын томоохон Арбитрын шийдвэрийн тогтоол таван сар, жилийн дараа ч гарах тохиолдол бий.

-“Хан ресурс” компанийн асуудал нь манай Засгийн газрыг Арбитрын хариуцагчаар тогтоогдсон тав дахь тохиолдол гэж сонссон юм байна?

-Энэ талаар тодорхой мэдэхгүй байна. Аль улсын Арбитрын шүүхээр манай улстай холбоотой ямар ямар маргаан явж буйг бид мэдэх аргагүй. Сенсаацтай л асуудлууд нь мэдэгдэж байгаа байх.

Улс орнуудын Арбитрын шүүхүүд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг уу?

-Ер нь Арбитрын шүүхүүд нэгнийхээ шийдвэрлэсэн хэргийн талаар дүгнэлт гаргах, нэг нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн ойлголт хаана ч байхгүй. Зөвхөн Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг дэлхий нийтэд сурталчлах хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг. Манайх дэлхийн 21 Арбитрын байгууллагатай хамтран ажилладаг. Ази Номхон далайн орны Арбитрын холбооны гишүүн. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсынба үндэсний Арбитрын шүүхийн гаргасан шийдвэр олон улсын 180 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөж, биелэгддэг, нэр хүндтэй байгууллага.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Залуу аварга С.Мөнхбат ангидаа “АТАМАН” байсан гэнэ үү

Тавдугаар ангид ордог намар. Зүүнтуруун багаас Баруунтуруун сумын арван жилийн дунд сургуулийн 5Б ангид улаан канттай хар өнгийн хүрэмтэй яг ихэр юм шиг хоёр хүү ирсний нэг нь Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат. Багийн бага сургуулиас сумын дунд сургуульд шилжиж ирнэ гэдэг нь ерөнхийдөө хөдөөнөөс хот хүрээ газар, цэлийсэн том танхимд ороод суучихсан мэт санагдана л даа. Өөдөөс нь шоглонгүй харах дөч шахам хүүхдийн харц гэдэг төөнөөд л явчих хэрэг. Аа бас, сумын төвийн хүүхдүүд хөдөөнөөс ирсэн хоёрыгоо шоглонгуй харж байсан нь гарцаагүй. “Энэ хоёр чинь ихэр юм уу. Хоёулаа ямар том биетэй юм” гэх байдлаар анхны дүгнэлтээ хийж байснаа ангийнхан нь дурсаж байна лээ. Бас “Аварга ангийн атаман байсан юм болов уу даа. Хөвгүүд ямар ч байсан жийрхдэг байж. Яг атаман гэчихээр бас болохгүй.Ааш зангаараа бол атаман биш найрсаг нөхөр. Тэгэхээр том биетэйг нь хараад сүрддэг байсан юм болов уу” гэцгээнэ.

“Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол Улсын аварга С.Мөнхбатын дунд сургуулийн ангийнхныг урьж, сурагч ахуйн нандин дурсамжуудыг нь уншигч олондоо хүргэж байна.

БАГШИЙН ӨМНӨ ГАНЗОРИГ УХААН АЛДАЖ САНДАРГАВ

Увс аймгийн Баруунтуруун сумын ахмад багш Ш.Тогтох­баяр 1993 оны есдүгээр сарын 1-нд 1Б ангийнхныг хүлээн авч А үсэг зааж байсан нь “Нэг ангийнхан” булангийн маань зочид. Зах зээлд дөнгөж орж байсан үе. Хотоос эрээн, мяраан өнгөтэй хятад хүрэм ирсэнийг авч өмссөн хүүхэд хамгийн гоё харагддаг байлаа. Хүүхдэдээ хүрэм авч өгөөд оронд нь нэг хонь эсвэл ямаа өгчихдөг байсан үе шүү дээ. Гэхдээ шинэ хувцас өмсөхөөсөө илүү ах, эгчийнхээ хуучин, орос эдээр гангарчихна.

Тэдний ангийнхан хашир багштайн хэрэг гарч нэгдүгээр ангиасаа л сургуульдаа сурлагаараа тэргүүлж эхэлжээ. Ш.Тогтохбаяр багш ширүүн, хариуцлага өндөртэй ч гэж жигтэйхэн. Ширээн дээрээ суучихаад нүдний шилээ тээр дор хамрынхаа үзүүр хавьд тохчихно. Түүн дээгүүрээ нүдээ том болгож, ирээд цавчихгүй хүүхэд нэг бүрийг харах нь сүрдмээр. Ангийнхан нь ч багшаасаа айна гэж жигтэйхэн. Инээдтэй түүх өгүүлэхэд, багш ангийнхныгаа самбарын өмнө дуудаж даалгавар шалгахаар болжээ. Өөрөөр бол ширээн дээрээ, өнөөх шилнийхээ дээгүүр том хараад хөдлөх ч үгүй сууж байгаа хэрэг. Даалгавраа хийгээгүй нэгийг нь том дуугаар зандраад суулгачихна. Тэгж явсаар Ганзориг хүүгийн ээлж ирэв. Уг нь тэр даалгавраа хийчихсэн. Тэгсэн атлаа самбарын өмнө багш руугаа хэсэг харж зогссоноо ухаан алдаад уначих нь тэр.

Сүрхий ихэмсэг сууж байсан багш огло харайж, ангийнхан нь шуугилдаад бөөн л юм болж. Дараа нь тэр явдал сургуулиар нэг онигоо болсон гэдэг. Харин одоо ангийнхны дунд уулзахаараа л ярьж хөгжилддөг сэдвийн нэг болжээ.“Одоо бол эцэг, эх нь гомдол гаргаад сүйд болж байгаа биз. Тэр үед бид багшаасаа тэгж айдаг, хүндэлдэг байж. Ямар сайндаа загнаа ч үгүй байхад сандраад уначих вэ дээ. Ямар ч л байсан аав ээж нь инээд шуугиан болгоод өнгөрч байсан санагдана” гэцгээлээ.

АМАН ХИЧЭЭЛД САЙН, ТООНД ЯВДАГГҮЙ ДЭЭ

Аваргыг ангийнхан нь “Зүүн турууны Уянга Соёо уулын энгэрт төрж, өссөн хүү дээ. Аав нь сумын заан. Удам дамжсан бөх. Гурван эрэгтэй дүү, нэг эгчтэй. Зав л гарвал аав нь хүүхдүүтэйгээ барилдаж мэх заана. Хүүхдүүд нь зав гарна гэдэг хэцүү. Тэднийх тариа тарьж, будаа тээрэмдэнэ. Тариалангийн талбайд ажлаар даруулж өссөн ньбөх болоход дэм болсон” гэж ярилаа. Тариа буудайны ажил ихтэй болохоор С.Мөнхбат багийнхаа бага сургуульд сурдаг байв. Бага сургуулиа төгсөөд сумын дунд сургуульд тавдугаар ангид анх орж байсан үеийг дээр өгүүлсэн. Том биетэй, сүрхий барилддаг болохоор хөвгүүд нь жаахан сүрдэнэ. С.Мөнхбат өөрөө олон дүүтэй болохоор их нийтэч. Тэр зан чанар нь атаман гэдэг сүрхий нэрнээс холдуулсан бололтой юм.

Тэдний дунд ангийн багш нь монгол хэл, уран зохиолын багш Н.Жавзанхорлоо. Ангиараа монгол хэл, уран зохиол, нийгэм гээд аман хичээлд сайн. Харин ихэнх нь тооныхоо хичээлд явахгүй янзтай. Аварга ч аман хичээл дээрээ сайн атлаа, тооны хичээл орохоор хойд эгнээ рүү гүйчих гээд байдаг талтай сурагч байжээ.

Туруун голын хөвөөнд ноцолдож өссөн олон хүүхэд спортод амжилттай яваа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, улсын арслан Б.Ганбат, сумоч Б.Ганболд гэх зэрэг олон алдартан Туруун голын хөвөөнд өссөн. Тэдний ангийнхан ч байнга ноцолдож, барилдана. Ангийнхан дун­даа­саа С.Мөнхбат, Я.Болд хоёр илүү спортлог байлаа. Сагсанбөмбөг, Хөлбөмбөгийн тэмцээнд ангийнхныгаа төлөөлж оролцоно. Тэдний ангиас С.Мөнхбат, Я.Болд хоёр биеийн тамирын багш, аймгийн начин Н.Эрдэнэтогтохын бөхийн дугуйланд явдаг байв.

Ж.Хайдав арслангийн нэрэмжит хүүхдийн бөхийн барилдаан жил бүр болдог. Бөхийн барилдаанд С.Мөнх­бат, Я.Болд хоёр ангиа төлөөлдөг байжээ. Харин ангийнхан нь дундаасаа мөнгө нийлүүлж, ундаа чихэр жимсхэн аваад хоёр бөхөө дэмжихээр биеийн тамирын зааландаа очдог. Ёс юм шиг охид нь нэг талд, хөвгүүд нь нөгөө жигүүрт эгнээд суучихаад ангийн хоёроо барилдахаар мэх заагаад, орилж хашгираад сүйд болдог байж. Нөгөө хоёр учраа бөхөө даваад ангийнхан дээрээ очиж ундаа ууж, чихэр, жигнэмэгээр дайлуулна. Ангийнхных нь яриаг сонсоод байхад Бөхийн өргөөний үзэгчид аваргыг дэмжиж уухайлдаг шиг л дүр зураг тэнд харагдаад байгаа юм.Аймгийн төв рүү тэмцээнд явахаар багш нь ангийхныгаа төлөөлж гаргаж өгнө. Тэмцээн бүртээ түрүүлээд байхгүй ч ганзага хоосон ирсэн нь цөөн гэнэ лээ.

ХӨВГҮҮД ЗАХИА ЗӨӨГӨӨД СҮЙД БАЙХАД ӨНӨӨХ Л ЧИМЭЭГҮЙ

1990-ээд оны сүүлээр ч “Үүлтэй тэнгэрээс доогуур, Үзүүртэй модноос дээгүүр…” гэж шүлэглэдэг хайрын захиа моодноос гараагүй байв. Хөвгүүд нэгнийхээ гэрт сууж байгаад арван хэдэн захиаг нэгэн зэрэг бичээд халааслаад гардаг байжээ. Сургуулийн шатан дээр, хашаанд дотор хамгийн түрүүнд таарсан охин­доо өнөөх захидлаа атгуулах зорилготой. Охид эргээд халгаана гэж байхгүй. 8Б-ын хөвгүүд захидал зөөгөөд, тэрнээс ийм хариу ирлээ гээд шуугиж байхад өнөөх л аварга чимээгүй байдгийг ангийнхан нь ярьсан. Угаасаа ч бүрэг, даруухан гэж жигтэйхэн байж. Хичээлээ тараад зав л гарвал дугуйлан руугаа гүйчихнэ. Аймаг, сумын тэмцээн уралдаан гээд зав бараг гарахгүй. Хажуугаар нь тариа буудайны ажлаа хийнэ. Баруунтурууны хүүхдүүдийн хичээлээ хийдэг, болздог газар нь ШТС-ын дэргэдэх Сурагчийн овоо. Сумын төв дэх шовгор хад юм билээ. Өглөө эрт тэндээ цуглаж шалгалтандаа бэлддэг, орой нь сэмээрхэн болзчихдог байсан талаар тэд дурссан.

Уяхан замбуу тивийн элгэнд

Ундаалж өссөн нутгийн минь алганд

Уран байгалийн бүтээсэн

Унаган багын дурсамж өвөрлөсөн

Ургаа жаахан хад байдаггээд шүлэглэчихэж.

10Б-ээс хос төрөөгүй. Харин зэргэлдээх 10Б ангиасаа хэд, хэдэн охидыг бэрээ болгочихсон гэж байгаа. Аварга С.Мөнхбат гэхэд оюутан байхаасаа 10Б-г төгссөн охинтой дотносон гэргийгээ болгожээ. Тэднээс 2001 оны төгсөлтөөс гадна Э.Ууганбаяр, Б.Батцэцэг хоёр гэр бүл болсон. Мөн Д.Батболд, Б.Отгонтуяах хоёр хуримаа хийж ангийнхныгаа урьжээ.

АВАРГЫН НУУЦ АВЬЯАС

Тэдний ангийнхан байс­хийгээд л цуглаж зааланд тоглоно. Нутагтаа амьдарч байгаа хэн нэгэн нь ирвэл заавал цугладаг гэв. Бөө­нөөрөө хэн нэгнийдээ зочилно. Тэр бүхэнд аварга идэвхтэй зохион байгуулагч. Тоглох зээл зэргийг хамгийн түрүүнд зохицуулчихна. Ангийнхан нь ч аваргынхаа барилдаан бүрийг очиж үзэж, дээлийнх нь захыг мушгидаг гэнэ. Гэргий нь нэг төгсөлт, зэргэлдээх ангийн бүсгүй болохоор ангиараа гэр бүлийн найзууд. Улсын начин, харцага, аварга гээд цол ахих бүрт ангийнхан нь очиж хүндэтгэл үзүүлдэг. Аварга ч ангийнхныхаа уулзалт, арга хэмжээнээс хоцрох дургүй. Түүнийг инженер болох гэж байсныг ангийнхан нь ярьсан. “Бөх хүн бөх л байдаг юм билээ. Аварга хоёр ч сургууль орж байсан” гэлээ. Дунд сургуулиа төгсөөд хилийн цэргийн дээд сургуульд урилгаар орж, цэргийн хүн болохоор хэсэг сураад уралдаант шалгалтад орж ШУТИС-ийн цахилгаан цахилгаан системийн инжене­рийн ангидаа орж, инженер гэж жил суралцжээ. Дараа жил нь бөх болохоор шулуудаж “Шонхор” дээд сургуульд орсон гэдгийг ангийнхан нь ярьсан.

Олон мэргэжил сольж явсан аварга бас дуулах нууц авьяастай.

2010 онд Харцага цолны хүндэтгэлийн найран дээр ангийнхандаа тусгайлан зориулж “Туурайн чимээтэй туруун” дуугаа дуулсныг ангийнхан нь бахархангуй ярьсан. Бас тэдний ангийн­хан

Туулайн бүжин насанд хаалгаа нээж дуудсан

Турууны сургууль бидний хайрын сэтгэлд уяатай гэж дуулах дуртай.

Аваргын ангийн хөвгүүд манай сониноор дамжуулж ангийн охиддоо “Мартын 8”-ны мэндийг хүргэж байгааг уламжилъя.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

С.Удвал агсны хүү Б.Өнөбаатар: Ээж минь Сүхбаатарын Янжмаа гуайтай дотно нөхөрлөдөг байсан

Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал агсны хүү Б.Өнөбаатартай ярилцлаа.

-С.Удвал гуай өнчин өсөж, айлд зарагддаг байсан ч хожим нь төр нийгмийн зүтгэлтэн болсон бахархам хувь тавилантай хүн гэдэг. Эндээс яриагаа эхлэх үү?

-Миний ээж Сономын Удвал. Соном гэдэг нь хойд эцэг нь. Төрсөн эцэг нь Чоймбол гээд Булган аймгийн Дашинчилэн Гурванбулаг сумын зааг дээр төрсөн хүн байсан юм. Чоймбол гэж өвөг эцэг маань нутаг усандаа сайн бичээч хүн байсан гэдэг. Биднийг Түдэв гүний удам судрынх гэж хэлж байсан. Ээж маань Өмнөговьд бага насаа өнгөрөөсөн хүн.Эмэг эх маань Соном гэдэг хүнийг дагаад Өмнөговьд очиж амьдарсан юм билээ. Эмэг эхийг өнгөрсөн хойно ээж хойд эцэг дээрээ үлдсэн байдаг. Соном гуай засаг төрийн ажил хийдэг учраас хөдөө, гадаа их явдаг байсан. Хойд эхийн гар дээрүлдээд мал хариулж, айлд зарагдаж, хар бор ажил хийж өнчин өрөөсөн өссөн сонин хувь тавилантай. Тухайн үед хэнийх нь ч сайн мэдэгдэхгүй жаахан хүүхдийг ажил хийлгээд, адсаган дээр унтуулдаг байсан гэсэн. Жаахан хүүхэд өглөө хааяа унтах нь тодорхой. Гүн нойрондоо автсан жаахан амьтныгсэгсэрч босгоод малд явуулахаар хөөдөг байж. Бага байхдаа тийм их зовлон үзсэн хүн л дээ. Зовлон үзсэн хүн алсдаа их зүйлийг бүтээнэ гэж бодсон байх л даа. Өмнөговьд байхад нь ээжийн амьдралыг залгуулж өгсөн хүн бол Ж.Самбуу дарга. Самбуу дарга тэр үед Төв аймгийн дарга байж байгаад дараа нь Өмнөговь аймгийн дарга хийж байсан юм. Самбуу гуай Төв аймагт байхдаа ээжийг харсан юм билээ. Хөдөөгүүр явж байгаад “Нэг их харсан хүүхэд байх чинь” гээд байсан айлд нь очсон гэдэг.Соном гэдэг айлынх гэдгийг ньмэдээд “Би энэ хүүхдийг мэдэх юм байна. Одоо харж хандах хүнгүй болж дээ” гээд аваад явсан түүхтэй. Тэр үед ээж минь 10 настай л байсан байх.Самбуу дарга гэртээ очоод гэргий Нямаа гуайд “Машинд хоёр амьтан байгаа чи нэгийг нь оруулаад ир” гэсэн байдаг. Нямаа гуай гараад харсан чинь машины ард нэг жаахан охин, нэг бэлтрэг байсан гэдэг. Арай ч амьтан оруул гээгүй байх гээд охиныг дагуулж орж байсан гэж хожим ярьдагсан. Самбуу гуай ээжийг гэртээ өсгөж хүмүүжүүлээдаймгийн Тамгын газар ажиллаж байхдаа бичиг үсэгт сургасан байдаг. Тэгээд л миний ээжбичээч болж даргын хажууд байнга суудаг ажилтай болсон юм билээ.Хэлсэн ярьсан зүйлээр нь протокол бичдэг байсан гэж үе үе дурсана.

-Удвал гуайн төрсөн нутаг нь Булган аймаг уу. Зарим хүмүүс Өмнөговийнх гэцгээдэг юм билээ?

-Ээж өөрөө нэлээд олон жил болсны дараа яг төрсөн нутгаа олж авахсан гэж зориод хүмүүсээс сураглаж л дээ. Тэгээд Самбуу гуай, Нямаа гуай нартай хамт нутгийн хөгшчүүлтэй уулзаад Булган аймгийн Дашинчилэн сумын Лах уулын өвөр газарт төрснөө мэдсэн гэдэг.Ээж маань төрсөн нутгаа олоод бууцан дээрээ хөрвөөж байснаа их л сэтгэл хангалуун ярина. Тэгж л Булган аймгийн хүн гэдгээ мэдсэн түүхтэй. Нутаг руугаа 1970-аад оны үед биднийг дагуулж очиж байлаа. Ээжийнх нь унасан газар энэ шүү гэж зааж өгч байсан нь санаанд тод үлджээ. Түүнээс хойш бид байнга очдог болсон доо. Одоо ч үр хүүхэд нь жил болгон очдог уламжлалтай болчихоод байна.

-Танай ээжийг төр нийгмийн зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн хорооны дарга гэдгээр нь хүмүүс мэднэ. Удвал гэж эрхэм хувь хүнийхээ хувьд, ээжийн хувьд яг ямар хүн байсан юм бол?

-Их дөлгөөхөн, уур уцааргүй хүн байсан. Ялангуяа зохиол бичихдээ дотогшоогоо болчихно. Хүүхдүүдээ зодож хүмүүжүүлж байсангүй. Хааяаханхүний толгойд шууд орохоор хурц үг хэлдэг. Хатуу үг хэлнэ гэдэг хүний тархин дундуур цохиод авахтай адилхан. Биднийгзүггүйтэхээрхажуудаа суулгаадчимхээд авна. Үг хэлэхдээ хатуу донжтой гэж жигтэйхэн.Тэрийг нь манай зохиолчид ч мэднэ. Эмэгтэй хүн яаж олон эрчүүдийг барьж байсан юм бол гэхээр “Дарга бол хүнийг үгээр л хүмүүжүүлдэг байсан” гэнэ. Ажилчдадаа арга хэмжээ авч шийтгэнэ гэж байхгүй. Хэлсэн үгийг ньбиелүүлэхээс аргагүйтийм л хүн. Аймаар хүн юм уу гэхээр тийм биш.Хүнтэй энгийн л амьдрал ярина шүү дээ. Хөдөө, гадаа их явдаг байсан. Их өглөгч хүн дээ. Очсон айл болгоны хүн бүрт юм өгнө. Машиныхаа ард баахан чихэр, боов, алчуур, үнэртэй ус хийчихдэгсэн. Ойр дотнын хүмүүстээ өгөх гэж тэр. Ээж минь ийм л хүн байсан.

-Ажлын албаа хаанаас эхэлсэн бэ?

-Хотодирж суралцаад Өмнөговь аймагтаа буцаж очоод хөдөлмөрийнхөө гарааг “Говийн мэдээ” сониноос эхэлж байсан. Сүүлдээ анхны эрхлэгч ньболж байсан түүх бий. Ээж маань Монголын намын дээд сургууль, Москвагийн намын дээд сургуулийг төгсч байсан юм. Олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний энх тайвны медалийг Монголд хоёр хүн авсан байдаг. Тэрний нэг нь минийээж. Ээж минь Монгол төдийгүй дэлхийд танигдсан хүн байсан. Сүхбаатарын гэргий Янжмаа гуайтай их ойр. Янжмаа гуай 1949 онд ээжид эмэгтэйчүүдийн тэргүүний ажлаа өгснийг түүхээс харж болно. Миний ээж Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга, Монголын зохиолчдын эвлэлийн дарга олон жил хийсэн хүн дээ. Тухайн үед нийгэм ямар байлаа даа. Соёлын өдрүүд гэж байсгээд болно. Айлуудыг цэвэрхэн байлгахын тулд юу эс шаарддаг байв даа. Орондоо цагаан даавуу хийлгэхийг нь хүртэл сургасан үе. Орчин цагийн нийгэмд соёлтой байна гэж юу болохыг алхам бүрээр нь заасан үе шүү дээ. Ард иргэдийг бичиг үсэгтэй болгох талаар тэмцэж эхэлж байсан цаг. Тухайн үед эмэгтэй хүнийг богтлох асуудал бодитоороо байсан. Ээж минь хамгийн анх жендэрийн тэгш байдлын тухай ярьж байлаа. Түүнээс хойш олон сайхан ажил хийсэн дээ. Зорилго нь хүний л төлөө. Ийм агуу сэтгэлтэй ээжийнхүүхэд болно гэдэг миний хувьд иххувь заяа байж дээ гэж боддог. Хажууд нь байж их юм сурсан. Хүнтэй харьцахаас эхлээдбүгдийгсурсан даа. Ажил дээр нь очиход дандаа л олны танил эрхмүүд.Хааяахан манай гэрээрирнэ. Ер нь манайх цэцэрлэг шиг л байдаг байлаа. Хөдөөнөөс ирсэн хүүхдийг гэртээ суулгаж төгсгөнө. Настай хөгшнийг ч авчраадхаламжилна. За тэгээд өнчин хүүхэд тэжээх гээд их л олонтой хүн байсансан. Өнөө эргээд бодох нь ээ миний ээж их агуу хүн байжээ. Хүнийхээ хувьд шүү дээ.

-С.Удвал гуай хэдэнхүүхэдтэй вэ?

-Би ээжээс дөрвүүлээ. Нэг эмэгтэй, гурван эрэгтэй.Том эгч маань өнгөрсөн. Гурван банди л үлдсэн. Би ууган хүү нь.Миний доор хоёр хүүхэд бий. Аав, ээж минь хүүхдүүддээ Өнөдэлгэр, Өнөбаатар, Өнөтэгш, Өнөсайхан гэдэг нэр хайрласан. Манайх 1959-1961 онд Москвад амьдарч байсан юм. Тэгэхэд аав маань Элчин сайдын яамны зөвлөх, ээж маань коммунист намын дээд сургууль төгсч байсан юм. Энд ирээд ээж маань “Төрөлх хэл чинь монгол. Та нар тэртэй тэргүй сурна. “Орос хэл бол ертөнцийг харах толь” гэсэн ээжийн үг өнөө чсэтгэлээс гардаггүй. Бидголцуу л орос ном уншдаг байсан. Ээжбиднийг хажуудаа суулгаж байгаад өгүүллэг юм уу, мэдээг оросоос монгол руу, монголоос орос руу орчуулуулдаг байсан. Үндсэндээ бид монгол, орос хэлээ зэрэг хөгжүүлж байсан.

-Аавынхаа тухай ярихгүй юу. Ээж, аав чинь яаж танилцаж байсан бол?

-Аав маань Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Багаажав гэдэг хүн. Элчин сайдын намын хорооны дарга, худалдааны яамны орлогч сайд, сайд нарын хороонызааварлагч байсан. Тэр үед одооных шиг ярихгүй шүү дээ. Одоо бодоод байхад бас аав, ээжээсээ асуугаагүй үлдсэн олон зүйл байдаг.

-Ээж тань дайны үед орос цэргүүдтэй хамт нуувчинд байсан гэдэг юм билээ?

-Тийм ээ. КУТВ гээд дорнын Хөдөлмөрчдийн соёлын сургууль гэж байсан. Тэрэнд монголчууд их явдаг байсан үе. Ээжийг байх үед дайн эхлээд оюутнуудыг эндээ хэсэг бай эсвэл нутаг буц гэхээр нь тэндээ үлдсэн гэсэн. Байх хугацаандаа бөмбөг дэлбэрэхээс хамгаалж дээвэр дээр гарчихаад тэсрэх бөмбөг, шатдаг юмнуудыг нь авч шиддэг байсан гэсэн. 1943 он хавьцаа ер нь дайн ширүүслээ гээд нутаг буцчихсан юм билээ. Дайнд биеэрээ оролцож нүх ухах, шархадсан цэргүүдэд тусалж байсан юм.

-“Их хувь заяа” романаар сэдэвлээд “Хатанбаатар” киног хийсэн. Ээж тань зохиолоо яаж бичдэг байв?

-Ээж минь өөрийгөө зохиолч гэдэгт их голдог байсан. Би яах вэ миний дэргэд агуу том зохиолчид бий. Өөрөө их завгүй нийгмийн ажил хийгээд завсар зайгаар нь зохиолоо бичдэг байсан. Ээжийг маань цөөхөн зохиолтой ч их чанартай зохиол бичдэг байсан гэдэг. Тэр үеийн зохиолчид дандаа амьдралаас ургуулж бичдэг байсан. Ээжийг зохиолоо бичээд явж байхад нь зун дагаж явж байсан л даа. Зогсоод амрах болохоор машинаас нэг олбог гаргаж ирээд хөлөө жийгээд юм бодоод бичээд суучихдаг байсан. “Үер”, “Хүргэн хүү” киноны зохиолыг бичсэн.

-Монголын зохиолчдын эвлэлийг толгойлж байхдаа зохиолчдод ээж шиг нь хандаж байсан гэж домог шиг яригддаг…?

-Ээж маань Зохиолчдод байр бариулах гэсэн чинь дарга нар нь эсэргүүцсэн гэсэн. Манай зохиолч нарт зохиолоо суугаад бичих байр бариад өгөөч гэсэн байдаг. Танай тэр зохиолч нар яадаг юм архиа ууж байгаад л сааданд модны дор хэвтэж байгаад зохиолоо бичнэ биз гэж хэлж байсан юм билээ. Тэр үедзүтгэсээр байгаад одоогийн СУИС-ийн ард МЗЭ-ийн байрыг бариулж өгч байсан түүхтэй. “Би зохиолчдоо орох оромжтой болгочихлоо. Тайван суугаад зохиолоо бичиж байг” гэж байсан нь санаанаас гардаггүй.“Одоо эмэгтэйчүүддээ байр бариулах юмсан” гэж явж байгаад амжаагүй.

-Ээжээс тань үлдсэн үнэт өв юу байна?

-Ээжийн маань сайхан ном, зохиолууд байна даа. Би ээжийнхээ номыг шинэчилж хэвлүүлээд найзууддаа тараасан.Хүүхдүүддээ уншуул гэсэн юм. Тэгсэн хүүхдүүд ньих сонирхож байна гэсэн. Энэ чинь Монголын түүх шүү дээ. Ээж маань дурсамжаа бичиж чадаагүй.Яг бичих гэж байтал хүнд өвчин тусаад бичиж чадаагүй л дээ. Миний ярьсан яриа бол Монголын түүхийн нэг хэсэг болно гэдэг байсан. Асар их хөдөлмөрлөөд бичиж чадаагүй учраас их харамсдаг юм билээ. Би бүх эмэгтэй зохиолчдыг цуглуулаад ээжийн дурсамжийг бичээд өг гэж хүссэн юм. Тэгээд зохиолчС.Оюунаар дурсамж бичүүлж байлаа.

-Хэр сайхан хүүхэн байв. Олон эмэгтэйчүүд даган дуурайдаг байсан гэж сонссон юм байна?

-Ээж минь их урт үстэй байсан юм. Үсээ их гоё хэлбэртэй болгож, сайхан янзалдаг байсан. Тухайн үед хүүхнүүд их дуурайдаг байсан шүү. Ээжийг дуурайгаад үсээ толгой дээрээ овоолчихно. Гадаад, дотоодоор их явдаг учраас энгийн үед өмсөх хувцас, костюм, дээлнүүд авч явдаг байсан. Одоо эргээд бодоход их гоё хувцасладаг байжээ, миний ээж.

– Үр хүүхэд нь хожим Удвал сан байгуулсан. Сангийн хүрээнд ямаражил хийдэг вэ?

-Ээжийг өнгөрсний дараа 2001 онд хүмүүсийг цуглуулаад “Удвал” санг байгуулж байлаа. Сангийнхаа хүрээнд бэлэг дурсгал цуглуулаад ээжийнхээойг хийсэн юм. Дурсгалын бэлгээ орон нутагт тараагаад өгчихсөн. Заримыг нь Булганы музейд өгсөн дөө. Ээжийнхээ ойн баярыг хийхдээ зохиолчдыг цуглуулаад Дашинчилэн, Булган, Эрдэнэтээр авч явсан юм. Д.Цоодол, Ш.Дулмаа, Д.Төрбат зэрэгзохиолчидтой хамтарч яруу найргийнуралдаан зохион байгуулж байлаа. Ер нь тэгш ойг нь сайхан тэмдэглэдэг. Одоо 2020 онд 100 жилийн ой нь болно.

Ээжийн бие таарууүед манайх Оросын элчингийн урд байранд байсан юм. Тэр үед ээжнамайг дуудлаа. Очсон чинь“Богд уулаа нэг харчихмаар байна” гэдэг юм. Өргөөд уул харуулсан чинь санаа алдаад харж байсан нь санаанаас гардаггүй. Өвчтэй байхад нь ээжтэй уулзах гэсэн хүн олон. Яг тэр хэцүү үед ээжнадад “За миний хүү, ээж нь хүнд муугаа үзүүлмээргүй байна” гэж билээ.Бас л санаанд хадагдсан үг. Ээжтэй уулзахаар ирсэн хүмүүс намайг “Ямар хатуу сэтгэлтэй хүүхэд вэ” гэж загнаж байсан нь бас санаанаас гардаггүй юм. 1991 онд 70 насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн. Ш.Сүрэнжав гуай тэр үеднадад нэг сайхан үг хэлж билээ.“Ээжийн чинь өгүүллэг дунд Нарны дор би мөнх оршино гэсэн үг бий шүү”гэж хэлж байсныг нь мартах аргагүй л дээ. Сайхан үг.Битэр үгийг нь гантигчулуун дээрсийлж үлдээсэн.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

“Хүн өөрийгөө нэг л хувь өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн”

Сөүлийн их сургуульд эмчилгээний сэтгэл судлаачаар ажилладаг И Мин Кюгийн “Хүн өөрийгөө нэг л хувь өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн” ном олон хэлээр хэвлэгдэж, шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан. Би яагаад ингэж амьдарч байна вэ гэж өөрөөсөө асуух үе хүн бүрт л тохиолддог. Ийнхүү сэтгэл хангалуун бус үедээ өөрийгөө ажиглавал хэд хэдэн дүгнэлтэд хүрнэ. Юуны түрүүнд өөртөө асуудал байгааг хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй юм байна. Асуудал юунд байгааг ойлгохгүй, асуудал байгааг хүлээн зөвшөөрсөн ч үүнийхээ учир шалтгааныг гаднаас хайж,бусдыг буруутгаж орхивол өөрчлөгдөх аргагүй. Өөрөөр амьдрахыг хүсч байна уу гэж өөрөөсөө асуугаарай. Тийм гэж хариулбал жинхэнээсээ юу хүсч буйгаа олох хэрэгтэй.

Эхлээд биднийг хүрэхийг хүсч байгаа газраас маань тэс өөр чиглэлд хөтөлдөг бодол, үйлдэл юу болохыг таньж мэд. Харин шалтгааныг олсны дараа яах ёстойг энэ номд өгүүлжээ. Үр дүнг өөрчлөхийг хүсч байвал заавал учир шалтгааныг өөрчлөх учиртай гэнэ. Гэвч үүний тулд амьдралаа 180 хэм өөрчлөх ёстой гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ үзэл бодлын нэгхэмийн өөрчлөлт ба үйл хөдлөлийн өчүүхэн өөрчлөлтамьдралыг чиньэргүүлэх хүч гэдгийг зохиогч хэлэхийг хүсчээ.

Шинээр эхлэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийгзохиогч давтан давтан сануулдаг. Агуу их ололт амжилтбол зорилтоо чиглэн системтэйгээр явж, бууж өгөлгүй эцэс төгсгөлгүй хичээсний үр дүн гэнэ. Үг хайрлахгүй магтсан хүмүүст хандан агуу ихМикеланджело “Одоогийн түвшинд хүрэхийн тулд хичнээн шаргуу ажилласныг та нармэдсэн бол би огт агуу харагдахгүй байсан” гэж хэлсэн гэдэг. Хөдлөхийн өмнө хүрэх газраа тогтоох учиртай. Өөрөөр хэлбэл зорилго тодорхойбол учир шалтгаан хүчтэй болж, зорилгоо биелүүлэх боломж өндөрсөх аж.Том болоод ямар хүн болох вэ гэж томчууд хүүхдүүдээс асуудаг. Зорилго чухал гэж эцэг эхчүүд хүүхдэдээ захидаг ч өөрсдөө болохоор “Болох бүтэхээрээ л амьдаръя” хэмээн амьдралаазөнд нь орхидог. Зорилготой болсны дарааирэх үүрэг хариуцлагаасхүмүүс түвэгшээдэг. Эрүүл мэндээ бодоодөглөө эрт босоод гүйнэ гэж өөртөө зорилго тавьсан ч өглөө нь ахиад жаахан унтмаар санагдаад, гүйхэд шаардагдах хичээл зүтгэлийг гаргахаас залхуурч орхино.Гэтэл амжилтанд хүрсэн хүмүүсийг судлахад бүгд л хатуу чанга зорилготой, түүндээ төвлөрсөн хүмүүс байжээ.

Авирч чадахгүй мод руугаа харах ч хэрэггүй гэсэн зүйр үг байдаг гэнэ. Энэ нь монголчилбол “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэгтэй дүйх утга. Хязгаар,хүрээнээсээ халих хэрэггүй гэсэн үг. Үнэн сонсогдож байгаа биз. Гэтэл зохиолч авирч ч үзэлгүйгээр авирч чадахгүй мод гэж хэлэх эрх байхгүй гэжээ. Хюндэй компанийн ерөнхийлөгч агсан Жон Жү Ён боломжгүй гэж хариулж байгаа ажилтнуудаасаа “Хийж үзсэн юм уу” гэж асуудаг байжээ.

Алдахгүйгээрамьдрах цорын ганц арга бол юу ч хийхгүй байх. Гэрээсээ гарвал бүдэрч унаж, машинд шүргүүлж болно. Гэхдээ тэглээ гээд насаараа гэртээ шигддэг хүн үгүй. Түргэн хоолны сүлжээ KFC-г үүсгэн байгуулагч Колонел Сандерс 66 насандаа бизнесээ эхлээд 70 нас нилээн гарч байж баяжсан. Тэрбээр шарсан тахианы бизнес хийхийг хүсч улс орон даяар явангаа хоол хийх аргаа зарахаар чармайжээ.Олон хүн “Хэзээ ч бүтэхгүй” хэмээн “Эртхэн боль” гэж зөвлөж байв. Тэрбээр 1009удаагийн татгалзсан хариу сонссоныдараа зөвшөөрсөн хариу авсанаж. Үгүй гэдэг үг сонсох бүртээ “За” гэдэг үг рүү нэг алхам ойртлоо гэж бодохыг зохиолчзөвлөжээ. Олон хүн зорилт гэхээр асар том, алс хэтийн зүйл байх ёстой гэж боддог. Тэгвэл сэтгэл судлаачид биелэх боломжтой зорилго тавихын тулд смарт дүрмийг ашиглахыг зөвлөдөг. Энэ нь тодорхой, хэмжих боломжтой, үйлдэл төвтэй, бодитой, тодорхой цаг хугацаатай байх ёстой гэнэ. Хэзээ нэгэн цагт баян болно гэсэн зорилго байж таарахгүй. Зорилттодорхой байх тусам хүрэх боломж өндөр болно. Жишээлбэл “Би 35 нас хүртлээ 20 сая төгрөг хуримтлуулна” гэсэн зорилго тавьж болно. Жин хасахаар шулуудсан хүн зорилтоо зөвхөн турах гэж тавьсан бол биелэхгүйбайх магадлал өндөр. Харин үүний оронд турах гэдэг хэмжих боломжгүйзорилтыг“Нэгдүгээр сард нэг килограмм, таван сард 5 килограммхасна” гэсэн хэмжих боломжтойзорилт болгон өөрчилбөл биелэгдэхмагадлал нэмэгдэнэ. Үйлдэл төвтэй зорилт байх учиртай. “Найрсаг хүн болно” гэхийн оронд “Өдий хүртэл мэндлээгүй хөршүүдтэйгээ өдөр бүр инээмсэглэн мэндлэнэ” гэвэл өөр байгаа биз. Архинд донтогчдын цуглааны хамгийн гол уриа нь “Зөвхөн өнөөдөр уухгүй байя”. Ерөөсөө уухгүй байя гэсэн шийдвэр нь маш хүнд дарамт болж төлөвлөгөөнөөсөө ухрахад хүргэж болно. Харин үүний оронд “ганцхан өдөр” гэдэг хэрэгжих боломжтой зорилт тавибал архинаас зай барихад амархан. Зорилго тодорхой цаг хугацаатай байх хэрэгтэй юмбайна. “30 насхүртлээ 100 сая төгрөг хуримтлуулна” гэж шийдсэн бол өнөөдөр 1000 төгрөг ч болов хадгалах хэрэгтэй.

Б.ЯНЖМАА