Categories
мэдээ нийгэм

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагдаж, 16 мянга гаруй малчинд зээл олгоод байна DNN.mn

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагдаж, 16 мянга гаруй малчинд зээл олгоод байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо байгуулагдаж, өчигдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар “Шинэ хоршоо” хөдөлгөөний тайлан, хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний төсөл, Хоршооны гишүүн малчдын зээлийн явц, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн баталлаа.

Энэхүү хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршоонд гишүүнээр элсэж, нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16,399 малчинд олгосон байна. Хурлаар зээлийн зарцуулалт, үр дүнг хянаж, Зээлийн мэдээллийн санг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний дараагийн үе шат нь хоршоологчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, улмаар дэлхийн зах зээл рүү гарах экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, аливаа эрсдэлийг хамтын хүчээр буюу хөдөлмөр, хөрөнгөөр хорших замаар даван туулж, урьдчилан сэргийлж, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадвартай байх, уламжлалт мал аж ахуй, соёлын давтагдашгүй үнэт байдал, онцлогоо хадгалж үлдэх гэсэн том агуулга, чухал зорилгыг багтааж байгаа билээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өдрийн барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Аравдугаар сарын 27-ны ням гарагт 13:00 цагаас болох Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдааны цахим бүртгэл эхэллээ.

Бүртгэл 2024 оны аравдугаар сарын 25, 26-нд үргэлжилнэ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засварлана DNN.mn

Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзвар хүртэлх авто замыг хааж засварлахаар болжээ. Тодруулбал, авто замыг өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 28-ны 17.00 цагийн хооронд хааж засварлана.

Дараах зураглалын дагуу зам хаана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТГ-д ирсэн өргөдөл, гомдлын 49 хувь нь авлигын гэмт хэрэг байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 51 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 49.0 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 129 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2024 оны судалгаа”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны ажлыг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Содномцэрэн: Хар тугалга цусанд их тунгаар нэвтэрвэл тархийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай DNN.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн биохимич Б.Содномцэрэнтэй хар тугалганы талаар ярилцлаа.


-Хар тугалга гэж яг ямар элемент юм бэ?

-Хар тугалга бол дэлхийн царцдаст байдаг бага температурт хайлдаг, өнгөгүй саарал, хүнд металл. Ихэвчлэн нэгдлийн байдлаар оршдог боловч дангаараа ч оршдог. Олон зуун жилийн турш хүнс үйлдвэрлэл, барилга, машин механизм, аж үйлдвэр гэх мэтчилэн бүх зүйлд хар тугалга хэрэглэгдсээр ирсэн ч хор нөлөөг нь хэрэглээнээс хожуу судалж илрүүлсэн байдаг. Одоо ч хар тугалга бидний эргэн тойронд байсаар байна. Хар тугалгад өөрийн гэсэн гайхалтай чанарууд бий. Жишээлбэл, дээр үед хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах зорилгоор хар тугалга нэмдэг байсан. Учир нь хар тугалга их чихэрлэг амттай. Тухайн үед бензин, газрын тос, будаг, барилгын салбарт хар тугалгагүй зүйл байдаггүй байлаа. Одооноос л улс орнууд хар тугалгагүй бензин шатахуун, будаг хэрэглэх гэх мэтээр хуулиар зохицуулж эхлээд байна

-Хар тугалгыг их хэмжээгээр агуулдаг зүйлд АИ-92 шатахууныг нэрлэх нь бий. Мөн аккумляторт байдаг гэж үздэг. Энэ талаар тодруулбал?

-Манай улс ОХУ-аас бензиний хэрэгцээгээ хангадаг. Хойд хөрш маань хар тугалгагүй бензин хэрэглэдэг учраас Монголд орж ирж байгаа бензинүүдийг хар тугалгагүй гэж ойлгож байгаа.

-Химийн энэ элементийг бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү хор хохирол учруулдаг гэж дүгнэдэг юм билээ?

-Хар тугалга хүрээлэн буй орчныг бохирдуулдаг. Агаарт тархсан хар тугалга цас, бороо, хур тунадасаар дамжин хөрс, усанд шингэж байдаг. Хөрсөнд шингэсэн хар тугалга задардаггүй. Хүрээлэн буй орчин дахь хар тугалганы бохирдлыг хөрсөнд шинжилгээ хийж, бохирдлыг үнэлэх замаар тогтоодог. Хүний биед залгиурын болон амьсгалын гэсэн хоёрхон замаар нэвтэрдэг. Хар тугалга дунд болон ахимаг насны хүмүүсийн биед бага тунгаар нэвтэрвэл цусны даралт ихэсч, цус багаддаг бол их тунгаар нэвтэрвэл тархийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай. Хар тугалгад хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд өртөмтгий. Ялангуяа 0-6 насны хүүхдүүд илүү их өртдөг. Ийм насны хүүхдүүд хананы халцарсан будгийг идэх, амандаа тоглоом зуух зэргээр байнга хэрэглэдэг зүйл нь хар тугалга агуулсан байвал эрсдэлд өртөж байдаг.

Хар тугалга агаарын доод түвшинд хуримтлагддаг. Хотжилтыг дагаад орчныг бохирдуулагч нэмэгдэж байна. Орчныг бохирдуулагчдын нэг нь хар тугалга мөнөөс мөн. Эрэгтэйчүүдэд үргүйдэл үүсэх гол шалтгаануудын нэг болдог. Насанд хүрэгчид хар тугалгад өртөх нь хүүхдүүдийг бодвол харьцангуй бага. Гэхдээ тухайн хүний ажиллаж, амьдарч байгаа орчны эрүүл ахуй маш их нөлөөлдөг. Бидний эргэн тойронд хар тугалгагүй зүйл нэгээхэн ч үгүй. Өөрөөр хэлбэл, цэвэр зүйл байхгүй гэсэн үг. Насанд хүрэгчдийн биед орсон хар тугалгын 20 хувь нь цусанд шингэдэг бол хүүхдийн биед орсон хар тугалгын 70 хувь нь цусанд шингэдэг. Цусанд шингэсэн хар тугалга ясанд хүрдэг. Ингэснээр хүүхдийн өсөлт хөгжил удааширч, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурч, анхаарал төвлөрөл сулардаг. Яс хар тугалгыг кальци, төмөртэй андуураад өөртөө шингээдэг. Хүүхэд нь хичээлдээ муу болоод ирэхээр эцэг эхчүүд сургалт, дамжаанд явуулаад байдаг. Гэтэл энэ нь хар тугалгаас шалтгаалсан байж болохыг иргэд анзаарахгүй, тоохгүй байна. Хар тугалганы 70 хувь нь хүүхдийн ясанд шингээд 30 хувь нь өтгөн, шээс, хөлс, эхийн сүүгээр дамжин 48 хоногийн хугацаанд гадагшилдаг. Гэхдээ бүрэн гадагшилдаггүй.

-Дэлхий нийтээр энэ аюултай хэрхэн тэмцэж байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын сүүлийн долоо хоногийг хар тугалганы хордлогоос сэргийлэх долоо хоног болгон тэмдэглэсээр ирлээ. Энэхүү аяны хүрээнд хүүхдүүдийн цусан дахь хар тугалгыг бууруулах, аж үйлдвэрлэлд хар тугалгыг хэрэглэхгүй байх чиглэлд улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллагууд хууль тогтоомж гаргахыг, хамтарч ажиллахыг уриалдаг. Энэ аяныг НЭМҮТ ДЭМБ-тай хамтран сүүлийн гурван жил тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Гэрэлт ирээдүй хар тугалгагүй эхэлнэ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хар тугалга бол чимээгүй аюул. Иргэд халдварт бус болон халдварт өвчинд анхаардаг шигээ хар тугалганд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.

-Хүний биед хар тугалга байх ёстой юу. Биед орсон хар тугалгыг илрүүлэх шинжилгээг Монголд хийдэг үү?

-Хар тугалга хүний биед байх ёсгүй. Бид хордохгүй байх ёстой. Гэхдээ хар тугалга хүрээлэн буй орчинд байгаа учраас хүн өртөөд байна. Тийм болохоор ДЭМБ-аас хар тугалга хүний биед байх босго хэмжээ 5 мкг/дл байна гэж тогтоож өгсөн. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээ биш, босго хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тоо руу ойртох юм уу давсан тохиолдолд хүн хорддог. АНУ-ын CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн төв хүний биед байх хар тугалганы босго хэмжээг 5 мкг/дл байна гэж тогтоосон боловч 2021 оноос 3.5 мкг/дл болгож бууруулсан байдаг. Яагаад гэвэл хар тугалгатай тэмцэж байгаа улс орнуудыг АНУ тэргүүлдэг. АНУ-д жил бүр үе шаттайгаар кампанит ажил явуулдаг. Ингэсний үр дүнд хүүхдийн цусан дахь хар тугалганы дундаж хэмжээг тогтоогоод босго хэмжээгээ үе шаттайгаар бууруулж байгаа. Харамсалтай нь, Монгол Улсын хэмжээнд хүүхдийн цусан дахь хар тугалганы дундаж хэмжээг тогтоосон дүн байхгүй. Тиймээс энэ төрлийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн улс орнууд хар тугалганы өртөлтөөс янз бүрээр урьдчилан сэргийлж байна. АНУ-д хүүхдүүдийг жилд нэг удаа цусан дахь хар тугалганы хэмжээг тогтоох шинжилгээнд хамруулдаг. Энэ хүн хар тугалгад хордож байгаа эсэхийг нүдээр хараад мэдэх ямар ч боломжгүй шүү дээ. Тиймээс шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай. Манай улсад энэ төрлийн шинжилгээг хувийн болон төрийн байгууллагууд хийдэг. Хамгийн гол нь шинжилгээ хийх арга, аргачлалыг гадаад, дотоодын чанарын хяналтаар баталгаажуулсан байх шаардлагатай. НЭМҮТ АНУ-ын “CDC”-ийн чанарын гадаад хяналтаар улирал болгон шинжилгээний аргачлалаа баталгаажуулдаг. Манай төв хүний цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлох шинжилгээг 30 мянган төгрөгөөр хийдэг. Энэ төлбөрийг бид өөрсдөө тогтоодоггүй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар гарсан ард иргэдэд төлбөртэй тусламж үзүүлэх журмаар энэ үйлчилгээний тарифыг тогтоосон юм. Ингэхдээ энэ шинжилгээг хийхэд хэдий хэмжээний өртөг зардал орж байгааг тооцоолсны эцэст үнэ тарифыг нь тогтоодог.

-Хар тугалга хүний биед орвол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хар тугалга хүн бүрд хор хөнөөл, хохирол учруулдаг. Хүний нөхөн үржихүйн эрхтэн систем, бөөр, элэг, цус, тархинд гэмтэл учруулдаг. Хар тугалгад өртвөл толгой өвдөх, цус багадалт, бөөрний өвчлөл, дотор муухайрах, бөөлжих гэх мэт анхны шинж тэмдэг илэрдэг. Хар тугалгад өртөх хамгийн эмзэг бүлэг бол хүүхэд. Хүүхдүүдийн мэдрэлийн систем хөгжиж гүйцээгүй учраас хар тугалганы хорыг насанд хүрэгчдээс 4-5 дахин илүү шингээдэг. Тэд хар тугалгад өртвөл оюуны хомсдол, хичээлийн хоцрогдол үүсдэг. Хэрэв урт хугацаанд хар тугалгад өртвөл сэтгэн бодох чадвар буурах, зүрхний ишеми, цус харвалт зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хар тугалганд өртсөнөөр олон эрхтэн системийг гэмтээх, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлд хүргэдэг.

-Урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

-Насанд хүрэгчид нэг минутад дунджаар 20-30 удаа амьсгалдаг. Бага насны хүүхдүүд 40-50 удаа амьсгалдаг учраас амьсгалын замаар хар тугалганы эрсдэлд өртөх магадлал өндөр. Тиймээс урьдчилан сэргийлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Хүүхдээ гадна тоглож байгаад орж ирэхэд нь гарыг нь тогтмол угаалгах, мөн тоглоом болон шууд аманд хүрэх зүйлийг нь хүйтэн усаар угааж хэвших хэрэгтэй. Гэрийн доторх тавилга, эд зүйлсэд тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Гал түлдэг айлууд үнс нурмаа бужигнуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Бужигнуулсан бол чийгтэй цэвэрлэгээ хийх нь чухал. Хананы будаг халцарсан бол дахин будаж засварлах хэрэгтэй. Орчин үед хар тугалгагүй будаг хэрэглээнд нэвтэрсэн хэдий ч хямд, чанаргүй будганд хар тугалганы агууламж байсаар байдаг. Хар тугалга чихэрлэг амттай учраас бага насны хүүхэд халцарсан будаг иддэг. Эцэг эхчүүд гаднаас орж ирээд гадуур хувцсаа сольж, гараа угаачихаад хүүхдэдээ хүрэх хэрэгтэй. Бага насны хүүхэд ахуйн хэрэглээний зай батерей залгихаас хамгаалж хүүхдээс хол байлгах хэрэгтэй.

Мөн төмөр, кальци агуулсан амин дэмтэй хоол хүнс хэрэглэж байх нь зүйтэй. Эцэг эхчүүд боломжтой бол хүүхдүүдээ жилд нэг удаа цусан дахь хар тугалга тодорхойлох шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Мөн ажлын орчин нөхцөлөөс улбаатай хар тугалгад өртөж байгаа хүний ажлын байрыг түр болон урт хугацаагаар солих хэрэгтэй. Тамхи татдаг хүний цусанд хар тугалганы агууламж өндөр байдаг. Тийм ч учраас гэр дотор, хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх хэрэгтэй. Өвлийн улиралд хүн бүр нарийн ширхэгт тоосонцроос хамгаалсан шүүлтүүртэй амны хаалтыг тогтмол зүүж байх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгүүд наймдугаар сарыг хүртэл засвар хийчихсэн байх ёстой. Гэтэл тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтаас үүдээд наймдугаар сард засвар хийх тохиолдол олон. Боловсролын байгууллагууд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө чанартай барилгын материал хэрэглэдэг байх хэрэгтэй. Өртөг зардал нь өндөр байж болно, гэхдээ энэ нь хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хар нохой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 25, Сугар гариг. Билгийн тооллын 24, Үнэг одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7:27 цагт мандаж 17:46 цаг жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатар өдөртөө 3 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -12…-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, сэрүүсэж өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы Баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы Аж үйлдвэр, эрдэс  баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраас түлш, шатахууны нөөцийн талаар тодрууллаа. Тэрбээр “Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам 5-10 хувиар нэмэгдэж байна “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

ӨДРИЙН СУРВАЛЖЛИГА: “Да хүрээ” захынхан давлагаалж эхэлжээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “УИХ-ын гишүүдээр Тэрэлжид
үрсэн 50 сая төгрөгийг нь
төлүүлэх хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэтью Ференс “Америкийн төв 20 жилд 1000 гаруй хөтөлбөр хэрэгжүүлсэн нь гайхалтайбөгөөд бахархууштай амжилт” гэлээ.

Тээврийн цагдаагийн  албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн,Цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ “Өдөр бүр 2-3 хүн зам тээврийн осолд өртөж байна” гэв.

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хан Ган “Цагаан хоолтон”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Малын дотор махны нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ DNN.mn

Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэгдүүлэх сэдвээр холбогдох байгууллагаас мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг үргэлж дэмжин ажилласаар ирсэн бөгөөд энэ хүрээнд дотор махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөөц боломж их байгааг онцлон засгийн газраас дэмжиж байгаа нь чухал ажил болж байна” гэв.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэчимэг “Бид малын дотор махыг уламжлалт аргаар боловсруулж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд дотор махыг хэрэглэх нь багассан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бид бүрэн ашиглагдахгүй байгаа хүнсний нөөцийг ашиглан ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зэрэг асуудалд санал солилцлоо. Өнөөдөр дотор махыг ашиглан чанарын өндөр түвшинд боловсруулан гаргадаг хоол хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа” гэв.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд махны үйлдвэрлэлээс жилд Монгол Улс 250 мянган тонн дотор мах гаргадаг бөгөөд үүний 19 хувийг дотоодод хэрэглэдэг. Харин үлдсэн хэсгийг ашиглахгүй хаягдал болгодог байна. Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, төмөр, селен, цайр болон А, В, Д аминдэмээр баялаг хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд юм.