Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4…+1 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө –3…-5 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Улс оронд дээд эрэмбэ, доод эрэмбийн юм гэж байх ёстой” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр “Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа явах боломжгүй учраас өөрчлөх л хэрэгтэй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Б.Эрдэнэ-Очир: Бидний зүтгэлийн үр шимээр нутаг оронд минь хөгжил дэвшил нэгэнт ирснийг харах таатай байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улс оронд дээд эрэмбэ, доод эрэмбийн юм гэж байх ёстой” хэмээн өгүүллээ

“AsiaNOW” дэлхийн наадамд Б.Баатарзоригийн уран бүтээлүүд гайхшруулав

Бүсүүдийн хөгжлийн тулгамдсан гол асуудал нь дэд бүтэц, эрчим хүч гэдгийг чуулганд оролцогчид онцоллоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал илгээжээ

ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл: “Бүсчилсэн  хөгжлийн реформыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монголын эрдэмтэд манлайлан ажиллана”гэлээ.

АРЫН НҮҮР: Томуугийн вакцин хийлгэснээр нэг жил
ханиаднаас хамгаалах боломжтой


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2024 оны аравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

2024 оны аравдугаар сарын 28-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Монголын төрийн их найрлын Герман улсад толилуулах тоглолт өнөөдрөөс эхэлнэ DNN.mn

Монголын төрийн үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдрөөс эхлэн Герман улсад Монголын хөгжмийн урлагийн баялаг өв соёлоо бахархалтайгаар толилуулах гэж байна. Уламжлал, шинэчлэлийг хослуулсан хөгжмийн олон төрлийн баялаг сангаа “Монголын сайхан орон” тоглолтоор толилуулна. Түүхэн онцгой хэмээгдэж буй энэхүү тоглолтыг Герман улсад гурван удаа толилуулах юм.Тодруулбал,

-Аравдугаар сарын 27-нд 20.00 цагт Нюрнберг хотын Мэйстерсингерхаллед Нюрнберг хотын Соёлын захирагч профессор Жулиа Ленерийн ивээл дор

-Аравдугаар сарын 29-нд 20.00 цагт Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил алдарт театр болох Берлиний филармонид ​​​​​​

-Аравдугаар сарын 31-нд 19.30 цагт Гөрлиц хотын Герхард Хауптман театрт тус, тус тоглоно.

Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй бөгөөд Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлийг танилцуулна. Тодруулбал, Монгол Улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдорж, Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдог, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амар, М.Бирваа, Х.Алтангэрэл, Р.Бат-Эрдэнэ, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат нарын бүтээлийг эгшиглүүлэхээр хөтөлбөрөө гаргажээ.

Тоглолтын бүрэлдэхүүнд хоёр дуучин буй бөгөөд ҮУИТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Энхбаатар, гавьяат жүжигчин Д.Отгонжаргал нар багтжээ.

Ардын жүжигчин, Төрийн хан хуурч Ч.Батсайхан “2440 хүний суудалтай Берлиний Филармонийн “А” танхим нь дэлхийн мэргэжлийн хөгжмийн урлагийн хамгийн өндөр босготой, нэг номерын тайз бөгөөд Ази тивээс анх удаа Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал эгшиглэхээр болсон нь түүхэн ач холбогдолтой.  Түүнчлэн энэхүү театрын цахим хуудас 1.3 сая дагагчидтай. Дагагчид нь голдуу мэргэжлийн хөгжмийн салбарынхан болон сонгодог урлаг сонирхогч, өндөр соёл боловсролтой хүмүүс байдаг учраас Үндэсний хөгжмийн их найрал төдийгүй Монгол Улсын хувьд маш том сурталчилгаа болно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Отгонтуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Албанийн нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Чинболдын Отгонтуяа хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрээр АНУ, Энэтхэг, Казахстаны бөхийг ялж, хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогт Энэтхэгийн бөх Хансика Ламбаг 12:2, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Элена Нойллег 10:8-аар ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Юү Сакамотод 4:4-өөр ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Зейнеп Баяановаг 12:2-оор ялснаар U23 насны ДАШТ-ний хүрэл медалийн эзэн болов.

Ч.Отгонтуяа нь Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай ба насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Монголын бүх ард түмний спортын наадмын алтан медальт тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

Дамбадаржаагийн уулзвар хүртэлх авто замыг маргааш 17.00 цагт нээнэ DNN.mn

Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзвар хүртэлх авто замыг хааж засварлаж буй. Тодруулбал, авто замыг аравдугаар сарын 25-ны 23.00 цагаас хааж засварлаж буй бөгөөд энэ сарын 28-ны 17.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж буй. 

Дараах зураглалын дагуу зам хаагаад буй.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон өдөр тохиож байна DNN.mn

Монгол Улс Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд анх НҮБ-д элсэх өргөдөл гаргасан ч  1961 онд гишүүнээр  элсчээ. Энэ хүртэл   манай улс  15 жилийн турш  НҮБ-д хандан  уйгагүй санал хүргүүлснийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганаараа 13 удаа  ямар нэгэн хэлбэрээр хэлэлцсэн байдаг. Үүний эцэст 1961 онд 101 дэх орноор  бүртгэж авчээ. Тусгаар Монгол Улсын түүхийг сөхвөл манай улс  1921 оны долдугаар  сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирснээр  11-ний өдөр  Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс болон  Ардын хувьсгалын ялалтыг  анх зарласан түүхтэй. Харин   1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд  Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинд  Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан түүхтэй. Энэ мөчөөс эхлэн  тэмцсэн хамгийн  гол  асуудал нь  тусгаар тогтнолоо  бусад улс орноор  хүлээн зөвшөөрүүлэх байсан юм.

Үүнд хойд, урд  хоёр хөршийн  нөлөө их байв. Хятад улс  гэхэд л  манай улсын тусгаар тогтнолыг  хүлээн зөвшөөрөхгүй  25 жил болсны эцэст ЗХУ шахалт үзүүлж байж, 1945 оны Бүх ард түмний санал асуулгаар эцэслэн шийдвэрлүүлсэн. Тэгвэл  ЗХУ 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн  ч   1924 оны тавдугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд “Монгол бол Хятадын салшгүй хэсэг” гэж бичсэн нь  1946 он хүртэл хүчин төгөлдөр байсаар иржээ. Энэ нөхцөлд  Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулах нь  хамгийн чухал алхам байсан бөгөөд НҮБ-д элссэнээр энэ хүсэл биелсэн юм.
Монголын хүсэлтийг  хэлэлцсэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1961 оны  16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаас  гаргасан 1630 дахь тогтоолд “1961 оны аравдугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв”  хэмээн бичсэн байдаг.
НҮБ-д элсэхээс өмнө  манай улс  зөвхөн 19 социалист улстай дипломат харилцаатай байв. НҮБ-ын гишүүн болсноор  дэлхийн бусад улс оронтой дипломат харилцаа тогтоох боломж нээгджээ. Харин  өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс НҮБ-д элсэн орсон 1961 оны түүхт  хуралдаанд  Монголын талаас  Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүлэн  Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгч оролцсон юм. Энэ түүхт үйл явдалд улсаа төлөөлж оролцсон  албан ёсны төлөөлөгчдийн хамт хөндлөнгийн  ажиглагчаар   гэрч болж оролцсон  нэгэн эрхмийн тухай домог мэт зүйлүүд  яригддаг. Ерөнхий Ассемблейн чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг  Бүрэн Эрхт Тусгаар улс хэмээн  тунхаглан зарлахад  ажиглагчийн суудлаас Ази төрхтэй, нүүрэндээ ов тов бор цоохор мэнгэтэй хижээл насны  нэгэн эр  нүдэндээ баярын нулимстай гүн хүндэтгэлтэй харж суусан хэмээн  түүх, сурвалжид дурдагддаг энэ хүн бол  Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Дилов хутагт Башлуугийн Жамсранжав байсан гэдэг.
Түүхч, судлаачид Дилов хутагт Жамсранжавыг  их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аргагүйн эрхэнд эх орноосоо оргон харь газар очсон мөн зарим нь тусгай даалгавар өвөртлөн явсан хэмээн түүх сурвалжид бичсэн байдаг. Дилов хутагт харьд газар Өвөрмонголын Хун тайж Дэмчигноров, Хятадын тэргүүн асан Чан Кайши, Түвдийн Далай лам гэсэн хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж, 1948 оны сүүлчээр АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсын их сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшилж  байсан бөгөөд 1960 онд “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн үндэстний байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа юм.
Монгол Улс НҮБ-д  элсэн орсноор  өөрийн дуу хоолойг  дэлхийн улс орнуудад хүргэж, олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагааны шинэ  боломжуудыг бий болгож, хамгийн гол нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд  хүлээн зөвшөөрүүлж  чадсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй DNN.mn

Арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүйтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр 11-р сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Мөн 12-р сарын 1-ний өдрөөс үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө DNN.mn

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна.

Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхдээ 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хөнгөлөлт хамаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдын бие даалтын долоо хоногоор бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ DNN.mn

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд ажлаа хүлээн авч 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх юм.

Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг энэ арын 1-нээс хэрэгжүүлж эхлээд буй. Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат эхлэх юм.

Мөн энэ сарын 28-ны даваа гаригаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж.