УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн
засгийг идэвхижүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны
хэлэлцүүлгийг хийж байна. Гэхдээ нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн гишүүдийн картыг
сугалсан байна. Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эсэргүүцэж
УИХ-ын даргад хандан “Гишүүд өөрсдөө ирж ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг,
байхгүй ол гишүүдийн өмнөөс өөр гишүүн картаар нь бүртгүүлдэг, саналыг нь
өгдөг байдал давтагдаж байна. Өмнө нь эрх баригчид өөрсдөд нь ашигтай бол бүх
гишүүдийн картыг шургуулчихдаг байсан. Гэтэл өнөөдөр өөрсдөд нь ашиггүй
болохоор карт сугалаад явж байна. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж асуудалд
ханддаг байж болохгүй. УИХ-ын гишүүний үүргийг нь биелүүлэх, эрхийг нь эдлүүлэх
талд УИХ-ын дарга анхаарч өгөөч” гэв.
Category: мэдээ
УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Д.Эрдэнэбат Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үеэр
өрөөндөө тамхи татдаг тухайгаа үнэнээ хэлсэн нь шуугиан тариад байсан билээ.
Эгэл ардыг гудамжинд тамхи татвал торгоод байдаг, эрх баригч намын том даргад
энэ хууль үйлчлэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
түүнийг Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 заалт буюу Аж
ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон
заалтыг зөрчсөн гэж үзжээ. Улмаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандан
Д.Эрдэнэбат гишүүнийг торгохыг хүсчээ.
Магадгүй хууль хэрэгжсэн өдрөөс хойш өдөр бүр түүнийг өрөөндөө тамхи татсан гэж
үзвэл торгууль нь 40 гаруй сая төгрөг болох тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү
хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан удаатай.
Хан-Уул
дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад өнгөрсөн шөнө онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал,
“Цэцэрлэгжилт” компанийн хэсэг ажилтнууд архидаж байгаад хоорондоо муудалцан
нэгнийхээ аминд хүрсэн байна. Хэргийг Дорнод аймгийн харьяат Б гэгч 25 настай
залуу үйлдсэн бөгөөд тухайн үед дадлага хийж байсан 16-17 насны арваад оюутанг барьцаалжээ. Энэ хэргийн талаар мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн даруйд газар дээр нь очиж шалгахад хутга, хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд 10 оюутанг барьцаалсан байсан аж. Хэргийн газар нэг хүн амаи алдсан байдалтай бол
бас нэг хүн зодуулсан байдалтай хүнд шархтсан байсан аж. Цагдаагийн ажилтнууд барьцаалагч этгээдтэй ярилцаж,
ойлголцсоны дүнд оюутнуудыг сулласан байна. Харин гэмт этгээдийг баривчилжээ. Хэргийг дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.
Д.Сүрэн
Хүний эрхийн үндэсний
комис гурван иргэнийг төлөөлөн Хөвсгөл, Хэнтий аймгийн сум дундын, нийслэлийн
Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Эдгээр иргэн эрүүгийн хэрэгт хууль
бусаар шалгагдсаны улмаас хохирсон байна. Иймээс иргэдэд учирсан хохирол болон
илүү хугацаагаар ял эдэлсэн хохиролд нийтдээ 358 сая орчим төгрөгийг
нэхэмжилжээ. Шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд, Засгийн газрын тусгай сангийн
тухай хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас 111 гаруй сая төгрөгийг
гаргаж хохирогчдод олгуулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч ээлжит содон
алхмаа хийж, олон нийтийн анхаарлыг татлаа. Шийтгэл нь хатуу ч гэлээ энэхүү
алхам нь цаг үеэ олсон, ашиг тустай хууль гэж зарим хэвлэл магтан сайшааж буй
юм. Владимир Путин өчигдөр хэвлэлийнхэн, зохиолчид, уран бүтээлчдийг харааж
ерөөхийг хориглож, хараалын нэг л үг хэрэглэсэн тохиолдолд өндөр хэмжээний
мөнгөн торгууль ногдуулах хараалын эсрэг шинэ хуульд гарын үсэг зуржээ. Уг
хуульд зааснаар зөрчил гаргасан аж ахуйн нэг, албан байгууллагыг 1400
ам.доллар, харин хувь хүнийг 70 ам.доллараар торгох байна.
Хэрэв давтан зөрчил гаргавал ААН болон албан байгууллагуудын үйл ажиллагааг
гурван сараар хаах, харин иргэнийг ижил хугацаанд торны цаана суух шийтгэл
онооно гэж СиЭнЭн мэдээлэв. Мөн кино, хөгжим, олон нийтийн уран бүтээлчид ч гэсэн
эл хуульд хамрагдах бөгөөд аливаа уран бүтээлд нь хараалын үг агуулсан бол
заавал анхааруулга байх ёстойг хуульчлан заасан байна. Кремлийн зүгээс шинэ
хуулийг илүү сайн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэлний
соёлыг хөгжүүлэх хамгаалах зорилгын төлөөх уг хуульд олон нийтийн газар болон
бусдад хэлж үл болох хараалыг үгсийг тодорхойлох аж.
Өмнөд Солонгосын
усан онгоцны осол ачааны даац хэтрүүлсэнтэй холбоотой гэж хэргийг мөрдөн шалгаж
байгаа цагдаа, прокурорын хамтарсан баг мэдэгдлээ. 300 орчим хүний амь насыг хохироосон “Sewol” хөлгийг эзэмшигч “Cheonghaejin Marine” компанийн
дөрвөн ажилтанд ял оноохоор шийдвэрлэсэн байна. Хөлөгт стандартад зааснаас хоёр
дахин их ачаа тээвэрлэж явжээ. Түүнчлэн зөөвөрлөсөн ачаагаа сайтар бэхлээгүй нь
усан онгоц хөмрөгдөхөд нөлөөлсөн хэмээн ахлах прокурор Ян Жүн Жин мэдэгдсэн
байна. “Бэхэлгээний хэрэгсэлд ачааг хөдөлгөөнгүй тогтоох ёстой. Энэ хэрэгслийг
яаж зөв ашиглахыг хөлгийн багийнхан мэддэггүй байсан” хэмээн Ян прокурор нэмж
хэлэв. Мөрдөгчид хүнд ачаа хөлөгт ачаалал үүсгэж, тэнцвэрээ алдахад нөлөөлсөн
учир осолдсон гэсэн дүгнэл гаргаад байна. “Cheonghaejin Marine” компани өмнө нь
хэд хэдэн удаа даац хэтрүүлж байсан аж.
Ам.доллар 1812 төгрөгт хүрчээ
Монгол банкны 05 сарын 06-ний өдрийн
хаалтын ханш
Ам.доллар
1800.05
Юань
289
Вон
1.75
Евро
2505.94
Фунт
3048.65
Рубль
50.57
Иень
17.65
Гонконг доллар 232.19
Австрали доллар 1675.49
Сингапур доллар 1440.56
Алт /унцаар/
2,361,629.60
Мөнгө /унцаар/ 35,361.98
05 сарын 07-ны “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ
Ам.доллар 1,807
1,812
Евро 2,505
2,520
Фунт 3,030
3,060
Юань
289 290
Вон
1.75
1.77
Рубль 49.80
50.20
Иень
17.58
17.68
Гонконг доллар 230 235
Австрали доллар 1,670
1,690
Сингапур доллар 1,395
1,420
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг
хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод буй 25
настай Ч.Баттуулын хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр
товлоод байсан юм.
Гэвч Ч.Баттуулын өмгөөлөгч К.Бауржин
гадаадад томилолттой яваа гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан учир
өнөөдрийг болтол хойшлоод байсан юм. Тэгвэл шүүх хуралдаан өнөөдөр болж дөнгөж
сая өндөрлөлөө. Ингээд шүүхийн шийдвэр өмнөх шигээ гарч Ч.Баттуулын ялыг хэвээр
үлдээжээ.
МИАТ АНУ-ын “Боинг” компаниас
“Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсээр авахаар болжээ. Энэхүү онгоцыг ирэх ням гаригт эх орондоо авчрах гэнэ. Одоогоос 11
жилийн өмнө МИАТ компани
“Боинг 737-800” онгоцыг түрээслэн авч нислэгтээ ашигласан түүхтэй аж. Мөн 2008
оны наймдугаар сард МИАТ компани хоёр дахь “Боинг 737-800” онгоцоо “CIT
Aerospace”-aac түрээсээр авсан байдаг. 2009 оны зургадугаар сараас МИАТ компани
орон нутгийн чиглэлд буюу Мөрөн, Ховд руу “Боинг 737-800” онгоцыг ашиглан
нислэг үйлдэж эхэлсэн юм. Манай иргэний агаарын тээврийн үйлчилгээнд явж буй
“Боинг 737-800” онгоц нь бизнес ангилал 12 суудалтай, энгийн ангилал нь 161
суудалтай ажээ.
МИАТ компани одоогоор “Боинг 737-800”, “Боинг
767-300” гэсэн онгоцоор Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва,
Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя,
Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэг хийж буй. Тус компани ирэх
2015 онд “Боинг 767-300”, “Боинг 737-800” онгоц худалдан авах гэрээ байгуулаад
байгаа юм.
“Боинг 737-800” онгоцны
үндсэн үзүүлэлт:
Урт (м) 39.5
Онгоцны далавчны дэлгэц (м) 34.3
Өндөр (м) 12.5
Нисэх жин (кг) 78240-79000
Буултын жин (кг) 63320
Хоосон жин (кг) 41140
Түлшгүй жин (кг) 61 690
Даац (кг) 20 540
Түлшний сав (л) 26020
Нислэгийн мэдээлэл:
Ачаа бүхий нислэгийн үргэлжлэл (км) 5 400
Чиг шулуун нислэгийн хурд (км/ч) 850
Хөдөлгүүр CFMI CFM56-7B24/26, 2 x 10980-11930 кгс
Зорчигчийн салон
Суудлын тоо – 189
Суудлын тоо (бизнес/эдийн засаг) 160
Салоны өргөн (м) 3.54
УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний
тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын
хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж
байна.
Тухайлбал,
дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан
нар “Бага дунд орлоготой иргэдийн Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг
хөнгөлөх” гэсэн санал гаргасан байсныг олонхи гишүүн дэмжилгүй унагав.
Саналыг
гаргасан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ дахь олонхийн бүлгийн гишүүн буруу
санал гаргасан ч дэмжлэг хүлээдэг, цөөнхийн гишүүн бага, дунд орлоготой иргэдэд
ирж байгаа дарамтыг бууруулах санал гаргахаар дэмждэггүй нь учир дутагдалтай
байна. Валютын ханш, инфляцийн өсөлтөөс болж ард иргэд, аж ахуйн нэгжүүд асар
их дарамт үүрч байгаа. Төрөөс цалин авч, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж
байгаа бид хямрахгүй бол болоо гэсэн байдлаар асуудалд хандаж буйд харамсч
байна. Төрийн алба хэтэрхий данхайсан, 11 яам нь 17 болсон, 42 агентлаг байсныг
27 болгож бууруулсан гэсэн ч тэдгээрийг бүгдийг төрийн өмчит компани болгон
өөрчилж, төсөвт ачаалал нэмсэн. Нийслэлийн Засаг дарга өнөөдөр хэдэн орлогчтой
болов, аймгуудын Засаг дарга нар 2-3 орлогчтой ажилладаг, сумын Засаг дарга
зөвлөхтэй ажиллаж байна. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж, төсвийн
хөрөнгийг үрэн таран хийхээ зогсоож, түүнээс гарсан хэмнэлтийг бага дунд
орлоготой иргэд рүүгээ шилжүүлье гэсэн санал байлаа” гэж тодотгосон юм.
Харин
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Цалин, тэтгэврийг инфляцийн өсөлттэй уялдуулж
нэмсэн. Төсвөөс цалин авдаг 180 мянган иргэний 110 мянгынх нь цалин өссөн.
Үлдсэн төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар энэ ондоо багтаан
нэмэгдүүлнэ. Хөдөлмөр гурван талт хэлэлцээрийн дүнд төсвийн тодотголд 35 тэрбум
төгрөг суулгах шаардлага байгаа. Үүнийг төсвийн урсгал зардлыг танах байдлаар
шийдэх боломжтой хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар цалин, тэтгэврийн
нэмэгдэлд зориулж 200 тэрбум төгрөг зарцуулсан” гэлээ.
Үүний
дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын гаргасан төсвийн зардлыг 30 хүртэл хувиар
бууруулах тухай санал гаргасан нь мөн дэмжигдсэнгүй. Сангийн сайдын тайлбараар
2014 оны төсвийн тодотголд эл асуудлыг суулгасан юм байна. Чингэхдээ тэвчиж
болох зардлыг 10-30 хувиар хорогдуулахаар тусгасан аж.
Тэгвэл
Ц.Оюунбаатар гишүүний гаргасан “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа
хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох” гэсэн горимын санал олонхийн
дэмжлэг хүлээлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эл саналыг
унагасан байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээлээ.
Ийнхүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга
хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар
өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.