Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,15-16-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус, өдөртөө 8-13 градус дулаан байх аж.
Category: нийгэм
УИХ-ын дарга З.Энхболд бүх нийтээр мод тарих өдрөөр ойжуулах, байгаль дэлхийг ногооруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулсан, орон даяар энэ хөдөлгөөнд нэгдэн ажиллаж байгаа нийт иргэд, байгууллагуудад талархал илэрхийллээ.
Түүний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутаг “Элстэй” хэмээх газар мод тарив.
Тэрээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон бусад албаны хүмүүс, “Эко Ази” дээд сургуулийн 20 гаруй оюутан, ШУТИС-ийн 140 гаруй оюутан, Ногоон Ази төрийн бус байгууллагын төлөөллүүд мод тарих арга хэмжээнд оролцов.
Тэрээр “Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 8.3 хувийг ойн сан эзэлдэг гэсэн тоо байгаа ч жил ирэх бүр багасаж байна. Цөлжилт нийт нутгийн 60 хувийг хамарч байгаа төдийгүй цаашид өсч 90 хувьд ч хүрч болзошгүйг судлаачид анхааруулж байна.
Тиймээс бид мод тарих ажлыг бүх нийтийн үйлс болгон идэвхтэй өрнүүлэх зайлшгүй шаардлагатай. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш иргэд, байгууллагууд мод тарих ажлыг жил бүр идэвхтэй өрнүүлж байгаа ч ойжуулах ажлын үр дүн нүдэнд харагдахуйц хэмжээнд хүрч чадаагүй хэвээр байна.
Мод тарих, арчлан ургуулах талаарх арга туршлага, менежментийн чадавхи сул байгаа нь үүний нэг шалтгаан болж байна. Мод тарих ажлыг тасралтгүй явуулж байгаа Сэрдарам багштай “Миний клуб” нэртэй оюутан залуучуудын онлайн клубт талархал илэрхийлье.
Монгол Улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс.
Бидний тарьсан мод хэдэн тэрбумаар тоологдохуйц болж эх болсон тал нутаг маань өвч бүрэн ногоон хүрэмтэй болох болтугай
Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д орсон “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны 3 дугаар сард зарласан бөгөөд 8 компани оролцох хүсэлтээ ирүүлж, уралдаант шалгаруулалтад “Монголын авто замын компаниудын нэгдэл” консериум – Эм Си Си Си ХХК-ийн түншлэл шалгаран гэрээний хэлэлцээ хийх эрхтэй болсон юм. Концессын тухай хуулийн дагуу “Монголын авто замын компаниудын нэгдэл” консериум – Эм Си Си Си ХХК-ийн түншлэл /шинээр байгуулсан төслийн компанийн нэр “Нако” ХХК/-тэй “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессын гэрээний хэлэлцээ хийж, гэрээний төслийг эцэслэн боловсруулжээ.
Концессын гэрээг “Нако” ХХК-тай байгуулахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрч, концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай авто замын трасс, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлах, авто замын барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.
Аргын тооллын тавдугаар сарын 11. Адъяа гариг. Билгийн тооллын 12. Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн наран 05.36 цагт мандаж 20.23 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйл эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, шинэ гэр ба байр авах, тангарах тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
“Эрдэнэт” үйлдвэр, Солонгос улсын “Азийн холдинг” компанийн удирдлагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр хоёр тал Монголд зэс хайлуулах үйлдвэр байгуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Үүний дагуу “Азийн холдинг” компанийн удирдлага, мэргэжилтнүүд Эрдэнэтийн зэсийг түшиглэн бага оврын хайлуулах үйлдвэр барихаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, үйлдвэр технологийн судалгаа хийхээр ирээд байгаа аж. Чуулганы дараа “Азийн холдинг” компанийнхан Эрдэнэт үйлдвэрээс технологийн туршилт хийх дээж 1 чингэлэг буюу 40 тонн молибден худалдан авч, судалгаа хийгээд зэс хайлах байгаль орчинд ээлтэй технологи боловсруулсан гэнэ. Үүнийгээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд танилцуулаад Монголын зах зээл дээр бага оврын зэс хайлуулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авчээ.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн эцсийн буудлын дэргэд автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11:40 цагт өгснөөр Аврах ангийн Аврах, шуурхай салбарын бүлгийг гаргахад “Дэево” загварын ачааны автомашин, “Хюндэй” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн. Автомашины жолооч нар, зорчигч нэг иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Үүний дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт мод тарилаа. Мөн Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны талд 12.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар мод тарисан юм. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Энэ үйл ажиллагааг байгууллага, аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн оролцоотойгоор мод тарьж, байгаль дэлхийгээ дээдлэх үзлийг сурталчилдаг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч болон төрийн өндөрлөгүүд, Хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байсан юм.
Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн замын зарим хэсгийг хааж, засвар шинэчлэлт хийж байна. Өнөөдрийн 23:00 цагаас 12-ны 6:00 цаг хүртэл Энхтайвны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуурх авто замын урд урсгалыг хаана.
Мөн Намъянжүгийн гудамжинд East төвийн зүүн талын авто замын хоёр урсгалыг 10-ны 23:00 цагаас 11-ний 6:00 цаг хүртэл хаах юм байна.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын задгай айлын хашаанд 4 гэр, 3 байшин усанд автлаа гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 алба хаагч очиж 3 мотопомпоор усыг бүрэн соруулж ажилласан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 35 дугаар гудамжинд айлын байшинд шар усны үер орлоо гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 албан хаагч очиход 4х6 метрийн хэмжээтэй байшинд ус орсон байсныг шороо асгаж усны урсгалыг хааж мотопомпоор усыг соруулж ажилласан байна. Энэ мэтчилэн 9 айл шар усны үерт автлаа гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлынхан очиж ажилласан байна.
БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг баривчлах, нутаг буцаах ажлыг Засгийн газраас нь үе үе зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд тав, зургадугаар сард баривчилгаа хийхээр аян эхлүүлжээ. Хотуудын цагдаагийн газар болон Цагаачлалын алба хамтран үйлдвэрийн цогцолбор газрууд, орон нутгийн аж ахуйн нэгжүүд болон барилгын ажил явуулж байгаа газруудад шалгалт хийж байгаа аж. Мөн айл нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэлжээ.
Солонгост хууль бусаар ажиллаж, амьдардаг иргэдийн тоогоор хятад, вьетнамчууд тэргүүлдэг аж. Мөн манай улсаас цөөнгүй иргэд Солонгост харласан байдаг. Тэнд ажиллаж байгаа монголчуудын яриагаар цагаачлалын албанаас эхний шатанд хагас сар орчим ажиглалт хийдэг аж. Дараа нь хууль бусаар ажиллаж байгаа иргэдэд өөрийн хүсэлтээр нутаг буцах боломж олгодог. Энэ нь мөн л хагас сар орчим байдаг аж. Дараа нь эрчимтэй баривчилгаагаа эхэлдэг байна. Хэрвээ харласан иргэд өөрийн хүсэлтээр гарах хүсэлт гаргавал торгуулиас чөлөөлж, дахин Солонгост ирэх нөхцлийг нь хөнгөвчилдөг байна.
Үүнээс гадна хууль бусаар амьдарч байгаа иргэдийг ажиллуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг 20 гаруй сая воноор торгодог аж. Тиймээс ажиглалтын хугацаанд үйлдвэрүүд ажилчдаа халах нь их байдаг талаар монголчууд ярьсан. Хууль бусаар амьдарч байгаа гэдэг шалтгаар цалин бага өгдөг учраас ажил олгогчид “харласан” хүмүүсийг ажилд авах сонирхолтой. Гэхдээ баривчилгааны үеэр асуудалд орж, торгууль төлдөг учраас “харласан” ажилчдаа түр халах, чөлөө өгөх тохиолдол их байдаг гэнэ. Ажлаасаа халагдсан иргэд баривчилгаа дуустал түрээсийн байрандаа бүгэх шаардлага гардаг аж.
Цагаачлалын алба болон цагдаагийнхан үйлдвэрүүдэд шалгалт хийхдээ байрных нь бүх хаалгыг битүүмжилж, цонхон доор нь ажилчдаа зогсоодог аж. Харласан ажилчид цонхоор үсэрч хөл, гараа гэмтээх, зугтах тохиолдол их гардаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд монгол залуу хоёр давхрын цонхоор үсэрч хөлөө гэмтээж байжээ.
Баривчилгааны үеэр цагаачлалын албаныхан хууль бус иргэдийн талаарх мэдээлэл авах утасны дугаараа зарлалын самбаруудад наадаг. Уг утсанд ирсэн мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийж, олон хүнийг баривчилдаг байна. Утсаар мэдээлэл өгөх боломжтой учраас Солонгост хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа монголчууд харласан нутаг нэгтнүүдээ барьж өгнө гэж айлгах тохиолдол ч гардаг байна. Ингэж дарамталж архи, тамхи авахуулж, байрныхаа түрээсийг даалгадаг хүмүүс ч байдгийг тэнд байгаа монголчууд ярьсан. Цөөн тохиолдолд “харласан” иргэн өөрийнхөө талаарх мэдээллийг утсаар өгчихдөг гэнэ. Цалингаа цуглуулаад нутаг руугаа явуулчихсан, дахиж Солонгост ирэх шаардлагагүй гэсэн цөөн хүн ийм сонголт хийдэг талаар нутаг нэгтнүүд нь ярьсан юм.
Цагаачлалын албаныхан гудамжинд сэжигтэй хүн харагдвал “Хүүе” гэх зэргээр эх хэлээр нь дууддаг. Ингэж дуудахад монгол хүн эргэж хардаг аж. Ингээд бичиг баримтыг нь шалгаж, зөрчилтэй байвал шууд баривчилдаг байна.
Солонгос дахь монголчуудын сайт болох www.mglradio.com сайтад баривчилгааны талаарх мэдээлэл, зөвлөгөө их ордог. Энэ сайтаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтойг Солонгост амьдарч байгаа монголчууд ярилаа.
Ц.ӨРНӨХ