“Их монгол нэгдэл” ТББ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг төсвийн мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж сэжиглэн АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байна. Тус байгууллага Н.Батбаяр сайдыг шалгуулах өргөдлөө өнөөдөр Авилгатай тэмцэх газар өгч байгаа аж. Замын-Үүдийн хилийн боомт чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус гэж тэд үзжээ. Солонготын даваа, Халзан бүргэдэйн чиглэлийн 40 хувь нь хийгдчихсэн байсан 100 км замыг 37.2 тэрбум төгрөгөөр гүйцээж дуусгах ёстой байжээ. Сайд үлдсэн 60 хувийн ажлыг гүйцэтгэх компанитай хамтран зардлыг 46 тэрбум төгрөг болгож өсгөсөн гэж тус байгууллагынхан үзэж байгаа аж. Тус замыг шинээр баригдах зам гэдгээр Засгийн газрын хуралд оруулж батлуулсан гэнэ.
Category: нийгэм
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан.
Уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өнөөгийн эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагууын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох өргөн далайцтай хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын байгуулсан Ажлын хэсгийн түвшинд зохион байгуулж, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулжээ.
Тус хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна.
Зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилахаар тусгасан байна. Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нийтлэг журмыг нарийвчлан тодорхойлжээ. Тухайлбал, онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг долоо хоногийн дотор шууд олгохоор тусгасан байна.
Энэ асуудлыг өчигдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж хэлэлцүүлгийн талаарх санал дүгнэлтээ дараагийн шатны байгууллагад хүргүүлэхээр болжээ.
Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд дурьдсанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2013 оны гүйцэтгэлээр 5.940.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.8 хувь буюу 459.5 тэрбум төгрөгөөр тасарсан байна.
Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1.076.9 тэрбум төгрөгөөр буюу 22.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан нь олон жилийн дундаж өсөлттэй ойролцоо байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тогтворжуулалтын санд өнгөрөгч 2013 онд 46.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Татварын орлогын гүйцэтгэл 5,072.8 тэрбум төгрөгт хүрч, 89.3 хувийн биелэлттэй байна.
Татварын орлого 607.3 тэрбум төгрөгөөр тасарсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого тасрахад гол нөлөөг үзүүлсэн байна. Харин татварын бус орлогын гүйцэтгэл 863.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 146.5 тэрбум төгрөгөөр давж, 120.4 хувийн биелэлттэй гарлаа. Орлогын албан татвар 193.2 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 329.7 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна. Харин хүү торгуулийн орлого 70.6 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөг, төсөвт газрын өөрийн орлого 36.3 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 88.0 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.6 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 99 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 103.5 хувь байгаа ажээ.
Дээрх мэдээллийг тайлагнасан Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг Сангийн сайд Ч.Улаан өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2014 оны тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд баруун бүсийн аймгуудад ажиллахдаа иргэдээс хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлыг хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан билээ.
Энэ үеэр Комисст ирүүлсэн гомдлын дагуу иргэн Б-тэй биечлэн уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан юм. Гомдлын дагуу ажиллагаа явуулахад иргэн Б нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт 3 сар баривчлах ял шийтгүүлж, хууль бус ял шийтгэлийг биечлэн эдэлж дуусгасан боловч шүүх түүнд дахин 3 жил 4 сар 1 хоногийн хорих ял оноосон болох нь тогтоогдсон тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Б-д уучлал үзүүлэхийг хүссэн билээ. Учир нь тухайн иргэнд холбогдох эрүүгийн хэргийг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн тул хэн ч хөндлөнгөөс шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Иймд уучлал үзүүлэх замаар төрийн алдааг залруулах боломжтойг уг хүсэлтэд дурдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зарлиг болгон ялтан Б-д уучлал үзүүлж, хорих ялаас бүрэн чөлөөлсөн байна.
Иргэн Б нь шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас хууль бусаар ял эдэлсэн тул учирсан хохирол, гэм хороо нэхэмжлэхээр сум дундын шүүхэд хандахад, гомдлыг хүлээн авсан шүүгч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр болсон байв. Ийнхүү тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, биечлэн ял эдэлснээс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байхад тус аймгийн давж заалдах шатны шүүх хурал болжээ. Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 31 дүгээр магадлалд “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сунгаж ирүүлснээр” гэж тусгасан байна. Хэргийн материалаас үзвэл иргэн Б болон түүний өмгөөлөгчийн хүсэлтэд давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай огт дурдагдаагүй байхад шүүгч ийнхүү давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр хэргийг дахин хянан хэлэлцэх, түүнд дахин ял шийтгэх нөхцлийг бүрдүүлсэн байв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.4, 306.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг гомдол гаргах эрх бүхий хүний хүсэлтийг үндэслэн сэргээхээр хуульчилсан байдаг тул уг захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байсан юм.
Сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр тус эрүүгийн хэрэг дахин задарч, улмаар 2 жил 8 сарын дараа сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор иргэн Б 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаар дахин шийтгүүлж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэвээр батлагдсанаар иргэн Б нэг хэрэгт 2 дахь удаагаа ял шийтгүүлжээ. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн болохыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан ажиллагааны үр дүнд илрүүлсэн юм.
Фанатуудын “галзуу” үдэш
Паркийн дэргэдэх “Хүрхрээ” асар. Зургадугаар сарын 17-нд шөнийн 00 цагаас Герман, Португалийн тоглолт эхэлсэн юм. Герман 4:0-ээр хожлоо. Манай сурвалжлагч Ц.Мягмарсүрэнгийн гэрэл зургийн сурвалжлагаас хөл бөмбөгийн фанатуудын үдшийг тольдоно уу.
Тайлбар:
Орон сууцны үнийн хэлбэлзлийг хоёр ба зургаадугаар сарын үзүүлэлтээр харьцуулан
харууллаа.
Өнгөрөгч
оноос идэвхтэй өсчбайсан орон сууцны үнэ сүүлийн хоёр сар дараалан буурсан
үзүүлэлт гарчээ. Барилгын салбарын судалгааны байгууллагуудын гаргасан
үнэлгээгээр гуравдугаар сард хамгийн өндөр буюу дундажаар 2.5 саяд хүрээд
байсан нэг метр квадрат орон сууцны үнэ зургаадугаар сарын байдлаар 2.2сая болж
буурсан байна. Иргэдийн ихээр сонирхдог байршил буюу Сүхбаатар, Хан-Уул
дүүргүүдэд орон сууцны нэг метр квадратын үнэ гуравдугаар сард дунджаар 2.2 сая
байсан бол энэ сард 2 сая болтол буурчээ. Мөн Сонгино Хайрхан дүүрэгт байрлах
орон сууцнууд дунджаар 1.8 байсан ба одоо 1.6 сая болтлоо буурчээ.
Байршлаасаа
шалтгаалж орон сууцны үнэ харилцан адилгүй байгаа хэдий ч бүх дүүргүүдэд
буурсан үзүүлэлт ажиглагдаж байна.
-ЦААШИД
ОРОН СУУЦНЫ ҮНЭ 2-3 ДАХИН БУУРНА ГЭВ-
Мөн
оронсууцны үнэ цаашид энэ мэтээр буурч тогтворжижодоогийн байгаа үнээс даруй
хоёроос гурав дахин буурах таамаг байна. Учир нь “100 мянган айлын орон сууц”
хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, мөн барилгын компаниуд тэнгэрт хадсан, худлаа үнийг
зохион ард олныг мэхэлж байсантай холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж www.medee.mn
Д.СУГАРМАА
“Төрийн үйлчилгээний машин” буюу ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд олгож байгаа лавлагаа, тодорхойлолтыг арилжааны Хаан, Худалдаа хөгжил зэрэг банкууд хүчин төгөлдөр бус гэж үзсэн талаар иргэд 11-11 мэдээлийн төвд гомдол гаргажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас арилжааны банкуудад хандаж ийм лавлагаагаар чирэгдэлгүй үйлчлэх хүсэлт тавьсан ч асуудал шийдэгдээгүй аж. ЗГХЭГ-аас Монгол банкинд ТҮЦ машинаас гаргаж буй лавлагаа, тодорхойлолтоор үйлчилгээ үзүүлэхийг арилжааны банкуудад мэдэгдэж холбогдох ажлыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг даалгасан ч өнөөдрийг хүртэл дээрх банкууд иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа гэнэ.
ТҮЦ машинаар дамжуулан олгож байгаа лавлагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12, 16 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн улсын бүртгэлийн нэгдсэн сангаас гарч байгаа өндөр технологийн дэвшил, нууцлал бүхий үнэт цаасаар хэвлэгддэг байна.
ДАШТ-ий В хэсгийн хоёрдугаар тойргийн хүрээнд цомыг хамгаалагч Испанийн шигшээ баг Чилийн шигшээ багтай тоглож 2:0 харьцаатай ялагдал хүлээлээ. Ингэснээр Испанийн шигшээ баг ДАШТ-ийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж, хэсгээсээ шалгарч чадсангүй. Испанийн шигшээгийн хувьд багийн гол найруулагчийн нэг Шави Эрнандезийг сэлгээнд суулгаж довтлогоог дэмжих зорилготой Педрог баруун жигүүрт гаргажээ. Мөн төвийн хамгаалалтанд өмнөх тоглолтонд муу тоглолт үзүүлсэн Херард Пикегийн оронд Баерны Хави Мартинез гараанд гарсан байна. Бусад байрлалуудад яг өмнөх тоглолтонд тоглосон хэлбэрээрээ тогложээ.
Нидерландыг баг Австралийг хожлоо
Хөл бөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн хүрээнд Нидерландын шигшээ баг хоёрдугаар тойргийн тоглолтоо Австралийн шигшээ багтай хийн 3:2 харьцаатай ялалт байгууллаа. Тоглолтын эхнээс Австралийн шигшээ бөмбөг барилт сайн хийж байсан ч тоглолтын эхний гоолыг 20 дахь минутад Нидерландын шигшээ багийн довтлогч Роббен гоол оруулсан. Энэ гоолоос нэг минутын дараа Австралийн шигшээ багийн хагас хамгаалагч МкГоуэний дамжуулалтыг Тим Кэхил буулгалгүй солгой хөлөөрөө цохин тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн юм. Ийнхүү тоглолтын эхний үе Австралийн шигшээ багийн давамгай байдлаар өндөрлөсөн билээ. Тоглолтын сүүлийн хагаст хийсэн эхний гоол ч Австралийнх байв. Дараагийн гоолыг Нидерландын багийн Ван Перси хийсэн юм. Хожлыг гоолыг сэлгээгээр гарч ирсан Мемфис Депай тоглолтын 68 дахь минутад 25 орчим метрээс алсын цохилтоор хийсэн билээ.
Үндэсний сурын харваачдын төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг эрийн гурван
наадмын бөх, уяачдын шагналтай дүйцүүлэн нэмлээ. Үндэсний
сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай,
шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээ шинэчлэн
тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар
баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай,
шагналын жишиг хэмжээг нэг дахин, байрны тоог хоёроор нэмэгдүүлж, таван байранд
шагнал олгохоор өөрчлөлт оруулжээ.
Нэгдүгээр байр найман сая, хоёрдугаар байр зургаан сая, гуравдугаар байр дөрвөн сая,
дөрөвдүгээр байр хоёр сая, тавдугаар байр нэг сая таван зуун мянган төгрөг
болжээ. Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25
сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд
зөвшөөрчээ.