Categories
мэдээ нийгэм

Эмч нарыг давхар ажил хийхийг хориглов

Хөвсгөл аймгийн ИТХТ-ийн тогтоолоор эмч нар төр хувийн хэвшилд давхар ажил  хийхийг хориглосон журам батлагдлаа. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 25 нь хувийн эмнэлэгтэй, төр хувийн хэвшил хоёрт зэрэг ажиллаж байна.

Эмч нар төрийн үйлчилгээг хүргэхдээ хойрго, харьцааны соёлгүй байдаг хэрнээ хувийн эмнэлэгтээ болохоор илүү ач холбогдол өгч ажилладаг гэсэн иргэдийн дүгнэлт төрийн болон төрийн бус байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын судалгаагаар ч гарсан учраас бүх  хувийн  хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон эмийн сангуудад атестатчилал явагдаж байна.

Шалгалтын дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх ба стандартын шаардлага хангасан эмнэлгүүдэд тусгай зөвшөөрлийг олгож, хангаагүйг нь цуцлах төдийгүй эмч нар давхар ажиллахгүй аль нэгийг нь сонгон ажиллах журам батлагджээ.

Categories
мэдээ нийгэм

Дугуйтай хүүхэд мөргөсөн этгээдэд эрүү үүсгэжээ

Д.Түвшинбаяр гэгч нь “Т.Клугер” маркийн 91-77 УНД улсын дугаартай автомашин жолоодож явахдаа дугуй унан замын хөдөлгөөнд оролцож байсан хүүхдийг мөргөж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Энэ хэрэг нь өнгөрөгч сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Уг хэрэгт харьяаллын дагуух цагдаагийн хэлтэс нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Топ компаниудын нийгмийн хариуцлага-2013

Categories
мэдээ нийгэм

Харангын Лхагваагаас өрөөсөн хөлтэй аавдаа унуулах машин гуйжээ

Fact news.mn сайтад гарсан “ХАРАНГА”-ЫН ЛХАГВА ХҮҮТЭЙГЭЭ “ХАР САРНАЙ”-ГИЙНД ОЧЛОО гэсэн гарчигтай мэдээний доор нэг хүүхэд  машин гуйсан сэтгэгдэл үлдээжээ. Тэрбээр том болоод таны ачийг хариулна. Илүү машин байвал манай аавд өгөөч гэжээ.

“ЛХАГВАА АХАА ТАНД ИЛҮҮ 1МАШИН БАЙГАА ЮУ МИНИЙ ААВД ӨГЧ ТУСЛАНАУУ ААВ ӨРӨӨСӨН ХӨЛТЭЙ ЯВХАД ХӨЛ НЬ ӨВДӨӨД БАЙДАГ ЮМА, БИ ТОМ БОЛООД ТАНЫ АЧИЙГ ХАРИУЛЖ ЧАДНА БИ ТАНЫГ ШҮТДЭГ МИНИЙ НОМЕР 88617000 ТАНД ИТГЭЖ БАЙНА ШҮҮ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

”Сакура” будаанаас амьд өт гарч шуугиан тарьлаа

Содон гадаад нэртэй брэндүүдийг дэлгэрүүлсэн “Агь” ХХК-ийн “Сакура”, “Слава” Япон, Орос нэртэй цагаан будаанууд оруулж ирдэг. Тус   “Сакура”, “Слава” будаагаа БНХАУ-аас оруулж ирдэг талаар өмнө нь манай сайт мэдээлэлж байсан билээ. Хятадаас оруулж ирдэг гэх “Сакура” будаанаас амьд өт гарсан талаар цахим хэвлэлээр шуугиж байна.

Categories
мэдээ нийгэм

Хог боловсруулах үйлдвэр байгуулна

Монгол Солонгосын “Сектех”, “MH IGH-TECH” компаниуд хог шатааж хэрэглээний дулаан, цахилгаан гаргах үйлдвэрийг Хэнтий аймгийн Чингис хотод байгуулахаар аймгийн Засаг даргатай нь гэрээ байгуулжээ. Уг үйлдвэрийг байгуулахад зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх аж.

Энэ үйлдвэрийг бага оврын цахилгаан станц гэж ойлгож болох юм байна. Учир нь энэ үйлдвэрийн түүхий эдийн 70 хувь нь хог, 30 хувь нь нүүрс байх аж. Чингис хотынхон өдөрт 15-20 тонн хог хаягдал гаргадаг гэнэ. Тиймээс энэ хэмжээнд тохирсон станцыг Солонгос улсаас оруулж ирэхээр болжээ. Үйлдвэрт тэсэрч дэлбэрэх бодисоос бусад эмнэлгийн хог хаягдал, хуванцар, үхсэн малын сэг зэм гээд шатаж болох бүх төрлийн хог хаягдлыг боловсруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

СӨХ бүр хуулийн булантай болов

Баянгол дүүргийн V дугаар хороо нь Дүүргийн Засаг даргын А/608 тоот захирамжийн дагуу “Айл хүний амь нэг” болзолт уралдаан зарлажээ. Энэ хүрээнд Хөршийн холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа сэдэвт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт  иргэд болон албан байгууллагууд нийлсэн 100 орчим хүн оролцов. Өдөрлөгөөр Хөршийн холбоодууд хийж буй ажлаараа үзүүлэн зохион байгуулж  бусадтайгаа санал солилцов. Одоогоор СӨХ бүр хуулийн булан ажиллуулж байна. Мөн өдөрлөгийн үеэр иргэдээс санал авч, шинээр хөршийн холбоонд нэгдэх хүсэлтэй иргэдийг бүртгэн авчээ.

                 

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах боломжтой боллоо

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл өчигдөр АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-ын Засгийн газар манай талд буцаан олгох боломж бүрдэж байгаа юм. Талууд олдворуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг гэрээнд Америкийн талыг төлөөлж Дотоод аюулгүй байдлын департментын Олон улсын ажиллагааны газрын тусгай төлөөлөгч Люси Эскамилла гарын зуржээ. Гарын үсэг зурах ёслолд ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Консул З.Эрдэнэбаяр, АНУ-ын Цагаачлал, Гаалийн хууль сахиулах албаны эртний эдлэл, урлаг, соёлын өвийн асуудал хариуцсан ажилтан Дебора Хардос нар оролцов.  

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа Тогорууны баяр боллоо

Дэлхийн олон улс орнуудад жил бүр Тогорууны баяр зохион байгуулагддаг бөгөөд энэ баярын үеэр хүмүүс энэхүү үзэсгэлэнт шувуудыг харан баясахаас гадна, тогоруу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэх боломж бүрддэг байна.

Монголд анх удаа Тогорууны баярыг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулсан тус баярыг Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад байгууллагууд дэмжсэн аж. 

Баярын үеэр ховор зүйлийн тогоруунууд болон тэдгээрийг хамгаалах асуудлууд, байгаль орчны холбогдох хууль тогтоомжууд, мөн Хурхын хөндийд  хийгдэж буй цэн тогорууны судалгааны тухай мэдээллийг ТББ-ууд болон нутгийн иргэдэд хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шинээр барьж буй автобусны буудлуудад үнэгүй интернет суурилуулна

Нийслэлийн өнгө төрхийг сайжруулах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн   ажлын алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын газартай Худалдаа хөгжлийн банк хамтын ажиллагааны гэрээ байгуулан  нэгдсэн стандарт бүхий нийтийн тээврийн зогсоол барьж эхэллээ.  Гэрээний хүрээнд гүйцэтгэгч компаниуд Францын “JCDecaux” группээс холбогдох зөвлөгөө тусламжийг аван Улаанбаатар хотын 200 цэгт автобусны буудал, гудамж талбайн байршил заасан чиглүүлэгч, тээврийн хэрэгсэл, такси, метро, дугуйн замын зогсоолын  хүлээлгийн талбайд байгууламж барина.  

Автобусны зогсоол нь нар салхинаас хамгаалах хамгаалалтын саравчтай, зэвд тэсвэртэй төмрөөр хийгдсэн автобусны чиглэл, буудлын нэрийг тодорхой бичсэн, олон улсын стандартын дагуу халуун цайраар шүршсэн төмөр хийцтэй байх юм. Мөн мэдээллийн самбарууд нь давхар Say-ray усны хамгаалалттай, тог бага зарцуулдаг led гэрэлтүүлэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй. Энэхүү төхөөрөмж нь нарны энергиэр ажилладаг  нэмэлт зай хураагууртай 5 м радиуст дуу авиаг дамжуулна. Автобус хүлээж буй иргэдэд зориулан  20 минут үнэгүй интернет хэрэглэх wifi төхөөрөмж суурилуулж байгаа юм.  2014 онд 69 автобусны буудал барих бөгөөд 31 буудлыг наадмын өмнө үлдсэнийг 8 сард багтаан ашиглалтад оруулна.