Categories
мэдээ нийгэм

Долоодугаар сард цахилгааны хязгаарлалт хийх хуваарь

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Энэ ажлын хүрээнд долоодугаар сард цахилгааны түр хязгаарлалт хийгдэх хуваарийг хүргэж байна.

Сар өдөр

Дүүргийн нэр

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектууд

 

7/YII

Налайх

10.00-18.00

2-р хороо 35-39-р байр, ЗДТГ, Мэрри ресторан, Шүүх орчимд

8/YII

Налайх

10.00-18.00

1-р хороо Ойн бирж ШТС, Ронтэнь төмрийн үйлдвэр орчимд

15/YII

Төв аймаг

10.00-12.00

Зуунмод сумын Дэнжийн 2-р багийн 6-9, 10-15-р гудамж

13.00-15.00

Зуунмод сумын Дэнжийн 15-18-р гудамж

15.00-18.00

Зуунмод сумын Дэнжийн 2-р багийн 1а-3а, 3б гудамж, цагаан байр

16/YII

Баянзүрх

10.30-17.00

10-р хороо Баатархайрхан, Улиастайн гудамж

Сүхбаатар

10.30-17.00

15, 16, 18-р хороо Доод салхит, Дамбадаржаагийн 35-39, 73, 59-р гудамж

Хан-Уул

09.30-16.30

10-р хороо Биогийн төв, үйлдвэр, Гоц халдвар, уурын зуух, худаг,
Монголико, Сонгино амралт, тэр чиглэлийн бүх хэрэглэгчид

Сонгино хайрхан

10.00-18.00

21-р хороо Жаргалант тосгоны гэр хороолол

Налайх

10.00-18.00

1-р хороо Энгэр шанд

Төв аймаг

10.00-13.00

Батсүмбэр сум малын худаг, Петровис, Гурван цагаан далай ШТС, гэр хороолол, Зуунмод сум Манзушир ХХК

14.00-18.00

Батсүмбэр сумын АПУ сүү ХХК, Жимсний үйлдвэр, гэр
хорооллын хэрэглэгчид,

Зуунмод сумын Сүрлэн байрны хэрэглэгчид

16-19/YII

Төв аймаг

08.30-16.30

Баянхангай сумын Авдрантын хорих анги, Мод үржүүлэг тэр орчмын
хэрэглэгчид

17/YII

Баянзүрх

12.00-15.00

20-р хороо Гачуурт, Шар хоолой, Хуандай чиглэлийн бүх хэрэглэгчид

15.00-17.00

20-р хороо. Шар хоолойн амны бүх хэрэглэгчид

Сүхбаатар

10.30-17.00

18-р хороо Доод салхит, Дамбадаржаагийн 50-53-р гудамж

10.00-18.00

5-р хороо 1Б, 8А, Б, 39Б, 40Б, 59Б, 44Б байр, Эс сайн, Тулга хотхон,
Дежиком, Ньюрено, Аннононо, Цэнхэр хангай, Стандарт оёдол, Юнивишн,
Альянстех, Дочи гранд, Булгадар ХХК-иуд орчмоор, Т-40, 20, Худаг усны 36,
Т-28, 01, 62, 65, 60, 77, 63, 68-р байр, Их өв трейд, Дүүхээ, Дөл хангай,
Цэлмэг гүн, Монголиан пропертис, Тун эрдэнэ фарм, Дельта комплекс,
 NTIC, Зан интернэйшнл,
Өндөр буянт, Бэмм трейд, Цо Би А, Адистит, Каролтон, Сани трейд, Натурал
 INN, Талын ихэс, Жавцагын
гол, Топика, Номин холдинг ХХК-иуд болон тэр орчмын хэрэглэгчид

Баянгол

10.30-18.00

4, 5, 6-р хороо 10-р хороолол 101-105, 16-25, ТЭЦ-4-ийн байрууд, АОС-ууд, ХД-28, 36, 20-3, 26, 3, 33, 34, 34а, 56,
56-1, 56-2 байрууд, Радуга 102-р сургууль, ЭМШУИС ЭМТ, Нархажид сүм, Далд
засал эмнэлэг орчмоор

Хан-Уул

10.30-16.00

11-р хороо Mild Green, Зайсан-52 СӨХ,
Анремо, Макс өргөө ХХК
 орчимд

Сонгино хайрхан

10.00-18.00

21-р хороо Жаргалант тосгоны ЭМА кафе, Партизан ирээдүй-3, Бүст нуур-3
дэлгүүрүүд орчмоор

Төв аймаг

10.00-13.00

Батсүмбэр сум 1-р багийн гэр хороолол, Зуунмод сум Номын сан, 27-р байр,
УБЦТС ХК-ийн Зуунмод түгээх төв, Сити плаза орчмоор

10.00-18.00

Зуунмод сум Дунд сургууль, дотуур байр, Бага сургууль, Эрүүл мэндийн
газар, тэр орчмын хэрэглэгчид

14.00-18.00

Батсүмбэр сум Агт гэр хороолол

18/YII

Баянзүрх

10.30-17.00

23-р хороо Хужирбулангийн А, Г, Д хэсэг, Баатархайрханы гудамж

12.00-14.30

20-р хороо Хуандай ам, 85-р сургууль, Дэлгэр тур, Мөнхийн гэрээ,
Скайтель, Түшигт хангай ХХК-иуд,
 63-р цэцэрлэг,
Гачууртын тамгын газар, Шинэ найдварын аян ТББ, Мобиком, Жимобайл, Эрүүл
мэндийн төв, МЦХКсалбар, тэр орчмын хэрэглэгчид

14.30-17.00

20-р хороо Буян арвижих хийд, Хан-Уул хайрхан хоршоо, МТ ШТС-84,
Петростар ШТС-30, Туулын 12-31, Рашаантын 1-5, Баяндөхөмийн 1-18, 24, 25-р
гудамж, Баяндөхөм, Хар усан тохойн задгайн хэрэглэгчид

Сүхбаатар

10.00-12.00

1-р хороо 220 мянгат Баянгол зочид буудал, тэр орчмын хэрэглэгчид

10.00-18.00

8-р хороо Бага тойрог 46/3, 43-р байр, УБИС, Боловсрол хөгжлийн төв
Индустр ХХК, 42-р цэцэрлэг орчмын хэрэглэгчид

Чингэлтэй

10.30-17.00

15, 16-р хороо Согоотын 5-22, 25, 28-31, Жаргалантын 17-35-р гудамж

Хан-Уул

10.30-17.00

11-р хороо ХААИС, Туул, ХААИС 28-р байр, Урлан Трейд ХХК, Автопарк,
Зайсан Павилон, Фүюушин, Ворлд фүүдс, Зайсан РГВ СӨХ орчимд

Сонгино хайрхан

10.00-18.00

24, 26-р хороо Мандал овооны 37-39, Зээлийн 1-3, 7-8, 12-14-р гудамж

10.00-13.00

21-р хороо Жаргалант тосгоны 74-р сургууль, МЦХ, Хоёулаа хүү, Мон сүү
ХХК, тэр орчмын хэрэглэгчид

14.00-18.00

21-р хороо Жаргалант тосгоны гэр хороолол

Налайх

10.00-18.00

3-р хороо Дэнж, Бадралын гудамж, Локаторын ЦА, 60-68,31А байр орчимд

Төв аймаг

10.00-13.00

Зуунмод сум 2-р уурын зуух, Худаг, гэр хорооллын 1-2-р гудамж, SP
сургууль, ХХАА газар, Петровис ШТС, тэр орчмын хэрэглэгчид,

Батсүмбэр сум Худалдааны хэсгийн хэрэглэгчид

14.00-18.00

Зуунмод сумын Морьт хангай ХХК, Дугуй булант байр, 5-р цэцэрлэг, Мөнх дэм
ХХК, 2-р уурын зуухны хэрэглэгчид.

Батсүмбэр сум хөрөө рамны хэрэглэгчид

19/YII

Сонгино хайрхан

10.00-13.00

21-р хороо. Жаргалант тосгоны /Партизан/ Сүү ХХК, Энх амгалан тэжээлийн
үйлдвэр, Шинэ хүч худаг, Бүст нуур дэлгүүр, Түмэнбаяр дэлгүүр Сүү ХХК,
 Гэр хорооллын хэрэглэгчид

14.00-18.00

21-р хороо Жаргалант тосгоны гэр хороолол

Төв аймаг

10.00-12.00

Батсүмбэр сум хөрөө рам, Бордооны үйлдвэр, гэр хороолол

15.00-18.00

Батсүмбэр сум 2-р багийн гэр хороолол

20-23/YII

Төв аймаг

08.30-17.00

Лүн сумын Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Лүн сумын
хэрэглэгчид

20/YII

Төв аймаг

10.00-13.00

Батсүмбэр сум Будаан толгойн гэр хороолол

14.00-18.00

Батсүмбэр сум Хужирын тохойн гэр хороолол

Сонгино хайрхан

10.00-13.00

21-р хороо Жаргалант тосгоны Чүлтэмнамдаг худаг, Цэдэнбал худаг, Цагаан
дэгдээхэй,
 Гэр хороолол

14.00-18.00

21-р хороо Жаргалант тосгоны Даваасүрэн ферм, Үнээний алтан тариа ХХК,
Молор трейд, Төмөрбаатар худаг, Энхзул Фермер, Цайдам трейд, гэр хороолол

21/YII

Баянзүрх

10.30-17.00

23-р хороо Хужирбулангийн А, Б, В, Г хэсэг, 1-11-р гудамж

Чингэлтэй

10.00-18.00

2-р хороо 2-40 мянгат, 50 мянгат 23, 25, 33/1, 33/3-р
байр, Аварга зам, Аэрогеодези пропертиз, Бат-Интернейшнл, Электроникс, Гурван
ариун, Дабай,
 DAI, Дүүхээ, Епуда, Их Харанга, Наран туул шилтгээн,
Нийслэлийн ҮЭХ,
 Next компьютерс, Фото Вест ХХК-иуд,Барилгын коллеж орчимд

10.30-17.00

15, 16-р хороо Согоотын 5-31, Жаргалантын 17-35-р гудамж

Баянгол

10.30-18.00

9, 10-р хороо 3-р хороолол ТЭЦ-33, НЭХ-23, ЭХ-22А байрууд, 31, 113-р
сургууль, 141, 133-р цэцэрлэг, Горькийн 4, 5, 6, 7, 9, 10, 33, 23-4-р гудамж,
25, 27А, СОТ-3-2, 3-1, 2-2, 2-1 байрууд, тэр орчмын хэрэглэгчид

Сонгино хайрхан

14.00-18.00

21-р хороо Жаргалант тосгоны Шижир худаг, агротехнологи худаг, БОНХЯ-ны
нэгж, гэр хороолол

Налайх

10.00-18.00

5-р хороо Городокийн Гандан Уулын
хэрэглэгчид

Төв аймаг

10.00-13.00

Батсүмбэр сум 3-р багийн гэр хороолол

14.00-18.00

Батсүмбэр сум Гачуурт гэр хороолол

22/YII

Баянгол

11.00-15.00

6-р хороо Шастины нэрэмжит 3-р төв эмнэлгийн зарим
хэсэг

Сонгино хайрхан

10.00-18.00

1, 22-р хороо Баянголын 1-12, 57-75, Хилчиний 23-27, 45-57, 71-88,
Толгойтын 152,153,158, 159-р гудамж

10.30-18.00

14, 15, 16, 17-р хороо 19, 20, 27, 28, 29, 30, 31, 39-р байр /өнөр
хотхон/, Төрийн банк-15, тэр орчмын хэрэглэгчид

Налайх

10.00-18.00

5-р хороо Городокийн сунргууль, Цэцэрлэг, тэр орчмын хэрэглэгчид

Төв аймаг

10.00-13.00

Батсүмбэр сум 3-р баг Сөгнөгөрийн гэр хороолол

14.00-18.00

Батсүмбэр сум Баянгол гэр хороолол

23/YII

Сүхбаатар

10.00-18.00

8-р хороо 4, 29, 38, 40, 42-р байр, Эрхи, Эмнэлэг техник, Говийн бараа
ХХК-иуд, БНХАУ-ын ЭСЯ орчмын хэрэглэгчид

Баянгол

10.30-14.00

7, 8-р хороо 4-р хороолол 12-15, 32Г, 36-р байр, Миний зах, 94, 95-р цэцэрлэг, Дүүхээ төв, Мөндөөхэй цэцэрлэг орчимд

Хан-Уул

10.30-16.00

15-р хороо Дүнжингарав хотхон 101-107-р байрууд, БЗД-ийн Тамгын газрын
байр, Шилмэл шилтгээн, тэр орчмын хэрэглэгчид

Налайх

10.00-18.00

5-р хороо Городокийн Ус сувгийн
ажилчдын байр

Төв аймаг

10.00-13.00

Батсүмбэр сум Улсын асрамж, гэр хороолол

14.00-18.00

Батсүмбэр сум Соёл зуслан, гэр хороолол

24/YII

Сүхбаатар

10.00-18.00

6-р хороо 2, 8, 15, 15Б, 29, 34, 34Б, 36, 42Б, 47-р байр, МУИС, Этүгэн
ДС, Монголын оюутны холбоо, Магм од, Сэлэнгэ пресс, Ин клуб, Чиэйби, Мако,
 SPC ХХК-иуд, Идэр цогцолбор орчмын хэрэглэгчид

Баянгол

12.00-16.00

17-р хороо 4-р хороолол Эрүүл мэндийн 7-р төв,
Төрийн өмчийн 8-р байр, Нийгмийн даатгалын хэлтэс, Зээ морин хуурын ДС орчмын
хэрэглэгчид

Сонгино хайрхан

10.00-18.00

1, 22-р хороо Баянголын хөндий, Хилчиний 97-108-р гудамж орчимд

10.30-18.00

13, 14, 15, 17, 20-р хороо 8, 9, 14, 15, 16, 17,
18, 38, 40-р байрууд, 106-р цэцэрлэг, 36-р сургууль, Цамбагарав үйлчилгээний
төв, Төмөрт транс, Петровис ШТС-1, ИЭК Монгол ХХК тэр орчмын хэрэглэгчид

Төв аймаг

10.00-13.00

Батсүмбэр сум Баянгол зуслангийн хэрэглэгчид

14.00-18.00

Батсүмбэр сум Жуулчны бааз

24-28/YII

Төв аймаг

08.30-17.00

Баянхангай, Аргалант, Лүн сумдын бүх хэрэглэгч , Батсүх үнээний ферм,
Ногоон хэрэм, Мөнх их мандал, Даргиатын ам, Авдар-Орд, Мод үржүүлэг орчмын
бүх хэрэглэгчид

24-31/YII

Налайх

10:00-17:00

3-р хороо Дэнж, Бадралын гудамж

25/YII

Баянзүрх

10.30-17.00

20-р хороо Туулын 1-9-р гудамж, Хуандайн амны хэрэглэгчид

Сүхбаатар

10.00-18.00

1-р хороо, Сөүл 30, 40, 61, 62, Их тэнгэр 30 байрууд, Аэрмаркет,
Блюбандана, Брикланд, Блускай авиэйшн, Их харанга ХХК-иуд, Ерөнхийлөгчийн
өвлийн өргөө, 1-р сургууль, Монгол шуудан ХК орчимд

Чингэлтэй

10.30-17.00

12, 16-р хороо Согоотын 59-108-р
гудамж

Сонгино хайрхан

10.00-18.00

5, 26-р хороо Алтан овоо 35, Баянгол 41-46, Мандал овоо орчмоор

Төв аймаг

08.30-17.00

Лүн сум, Батсүх ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал хэрэглэгчид

10.00-13.00

Батсүмбэр сум Миний зуслан гэр хорооллол

10.00-18.00

Баянхангай сум Цагдаагийн пост, Цайз түүхий эдийн цэг, Жавхлан гүний
худаг, Мөнх ундарга, Цагаан хайрхан, Зочин бууз, Чоно харайх, Хөвсгөл цайны
газрууд

26/YII

Хан-Уул

10.30-15.00

3-р хороо Эрчим хүчний яам, спорт заал, Ашигт малтмалын газар, УБЦТС,
ЦДҮС ТӨХК-ууд болон ойр орчимд

Төв аймаг

08.30-16.00

Аргалант сум бүх хэрэглэгч, Даргиатын ам
тэр орчмын хэрэглэгчид

27/YII

Төв аймаг

08.30-16.00

Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сум чиглэлийн бүх хэрэглэгчид

10.00-18.00

Баянцогт сум Хашбат хөрөө рам, ШТС, Алтан шивэрт ХХК, ЕБС, Эмнэлэг,
Цэцэрлэг, ЗДТГ, Соёлын төв, Цайны газар, Дэлгүүр, Хаан банк орчмоор

28/YII

Баянзүрх

10.30-17.00

20-р хороо Туулын 1-9-р гудамж, Хуандайн амны хэрэглэгчид

Сүхбаатар

10.00-18.00

8-р хороо 49-р байр, MSICC, Түрэлт, Сэд дэвжих, Тунгалаг эрдэнэ
ХХК-иуд, Мэдээлэл технологийн үндэсний парк, Усан спорт сургалтын төв, 25-р
сургууль, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар орчмоор

Чингэлтэй

10.00-18.00

17, 18-р хороо Яргайтын 21, 22, 33, Сурагчийн 69, 70,80-86-р гудамж, Дэлхийн зөн Хайлааст ОНХХ, 37-р сургууль, Элбэг дулаан, Чингэлтэй АЗ
ХХК-иуд болон тэр орчмын хэрэглэгчид

Хан-Уул

10.30-18.00

1, 2, 3-р хороо АШ-27, 26, 25, Шарав-20, Ч.Ө.Ч-12а.в, 42а, 25,120, 51,
52,
 Нэхмэлийн 1-20 байр,
16, Осиб 35, 10-14-р байрууд, НВЦ, Ноублпропертис ХХК, Цог ДС, Эрчим
корпораци, 27-р цэцэрлэг, Замын хөдөлгөөн удирдлагын төв орчмын хэрэглэгчид

11.00-13.30

1, 2, 3-р хороо Сэлбэ плаза, Тэрмэстий ББН, 75-р сургууль, Живэртийн
оргил, Зочин бууз, Түшээ дунд гол өргөө, Хүрэл бүрд ХХК, тэр орчмоор

Сонгино хайрхан

10.00-18.00

3, 4, 26-р хороо БН-50, Алтан овоо 1-10, ИН-9, МТЗ-9-р гудамж, Мандал
овооны 13-р гудамж орчмын хэрэглэгчид

29/YII

Чингэлтэй

10.30-17.00

14, 18-р хороо Хандгайтын 1-16, Хайлаастын 11, 18, 24, Яргайтын 1-20, 33,
42-р гудамж

Баянгол

11.00-15.00

11-р хороо ЭХЭМҮТ-ийн зарим хэсэг, тэр орчмын
хэрэглэгчид

Сонгино хайрхан

10.00-18.00

3, 4, 26-р хороо Бага наран 34-44, Алтан овооны 2-28, Мандал овооны
3-13-р гудамж

29-30/YII

Төв аймаг

08.30-17.00

Аргалант сумын бүх хэрэглэгч, Даргиатын ам тэр орчмын хэрэглэгчид

30/YII

Баянзүрх

10.30-17.00

11-р хороо Булгачин 1-10, Замчины 1-р гудамж

Сүхбаатар

10.00-18.00

1, 2-р хороо Сөүл 1, 2, 5, 9, 31, 32, 35, 42-р байр, Гранд хаан, Монголиа
пропертиз девелопмент, Моба, Монгол Алтай тур, Болор мэлмий, Их өргөө
ХХК-иуд, УДЭТ болон тэр орчмын хэрэглэгчид

11.30-13.30

2-р хороо Алтайн сүлд, Таван богд фүүдс, Ньюком проперти ХХК-иуд орчмын
хэрэглэгч

Хан-Уул

10.00-18.00

1, 11-р хороо Сэргээн засах клиник, Зайсан 11-р хэсэг Туул ривер кондо,
Модун ХХК, Нэмүт констракшн, Ноблес, 17, 19-р байр, Цоглог, Бумба хотхонууд,
Газар шилтгээн, Энэрэл интернэшнл, Русскийконстракшн ХХК, тэр орчмын
хэрэглэгчид

Сонгино хайрхан

10.00-18.00

5, 26, 27-р хороо Мандал овооны 30, Алтан овооны 3-р гудамж орчмоор

31/YII

Баянзүрх

10.30-17.00

20-р хороо Буян арвижих хийд, Хан-Уул хайрхан хоршоо, Туулын 12-31,
Баяндөхөмийн 1-24-р гудамж

Сүхбаатар

10.00-18.00

8-р хороо 48Б, 101 байр, Лошшур, Марсконштракшн ХХК-иуд болон ойр орчмын
хэрэглэгчид

Чингэлтэй

10.30-17.00

12, 16-р хороо Согоотын 21-108, Булагийн 19, 20, 21-р гудамж

Сонгино хайрхан

10.00-18.00

5, 26, 27-р хороо Мандал овооны 24, Агарын 2-3, БГ 2-10, 11-20, Нуурын
5-р гудамж тэр орчмын хэрэглэгчид

Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлнэ.

Төлбөр төлөх, гэрээ байгуулах, сунгах, гэрээний мэдээлэл өөрчлөх бол “Цахилгаан хэрэглэгч” онлайн үйлчилгээний хаяг http://my.tog.mn

Компанийн цахим хаяг: www.tog.mn, Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Бусад хаяг: callcenter@ubedn.mn, ubedn_sanal@yahoo.com, www.facebook/ubedn, www.twitter.com/ubedn1

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаж эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийн дагуу энэ сарын 7-нд Урианхай сурын харваагаар наадам эхэлнэ. Харин нээлтийн ажиллагаа долдугаар сарын 11-ний 11:00 цагаас болно.

Энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” хэмээн нэрийн дор зохиомжлон Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байна.

Нээлтийн тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн 7, 8-ны өдрүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалах юм.Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч тасалбар 16 000, 20 000, 24 000 төгрөгийн сонголттойгоор зарагдах аж.

Categories
мэдээ нийгэм

Мал худалдаалах түр цэг байгуулжээ

Улсын баяр наадмыг угтсан орон нутгийн малын худалдаачдад зориулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа захирамж гарган Мал худалдаалах түр цэг байгуулсан байна. Тус захирамжид долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх товчоо, МТ шатахуун түгээх станцын зүүн хэсэгт байгуулах, зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахгүй байх, малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон бусад байгууллагад даалгасан байна. Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт өнөөдрийн байдлаар Төм аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 36 иргэн өдөрт 200-260 мал худалдаалах юм. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ний Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавих гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Малчдын 6 настай хүүхдэд боловсрол олгох оновчтой хэлбэрийг судална

ЕБС-д элсэх насыг 6 болгосон нь олон улсын боловсролын стандартад дөхөх алхам болсон ч манай нөхцөлд зарим бэрхшээл дагуулж байна. Гэрээсээ хол, бие дааж амьдрах аргагүй балчир хүүхдээ даган эцэг эхийн аль нэг нь суурин газар бараадаж, өрх хуваагддаг нь гэр бүл салахад нөлөөлж байна. Иймд хөдөөгийн малчин өрхийн 6 настай хүүхдэд боловсрол олгох оновчтой хэлбэр, зохион байгуулалт бий болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Нэгдүгээр ангийн сургалтыг эцэг эхийн сонголтод суурилан гэр бүлд нь түшиглэсэн хувилбараар явуулах, дотуур байранд суух 6 настай хүүхдийг ахуйн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш, олон чиглэлээр хөгжүүлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тусгай багш ажиллуулах, дотуур байранд тав тух бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар зарлигийн төсөлд тусгасан байна.

Categories
гадаад мэдээ нийгэм сурталчилгаа

Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулна

Колумбын поп од Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулахаар болсон байна. Ёслол 7-р сарын 13-нд Рио Де Жанейрод болох финалын тоглолтоос өмнө болох бөгөөд энэ төрлийн арга хэмжээн дээр 3 дахь удаагаа дуулах гэж буй тэрээр Маракана цэнгэлдэхэд La La La (Brazil 2014) дуугаа эгшиглүүлэх аж.  Өдгөө 37 настай Шакира 2010 онд Өмнөд Африк, 2006 онд Германд хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр ая дуугаа өргөж байсан юм. 

Эх орон Колумбынх нь баг Бразилтай шөвгийн 8-д учраа таараад байгаа. Энэ ч утгаараа тэрээр хаалтын ёслол дээр дуулах гэж байгаадаа сэтгэл хөдөлж байна хэмээжээ. Шакирагийн дуулсан Waka Waka (This Time for Africa) дуу ДАШТ-нд зориулан гаргасан дуунуудаас хамгийн их амжилт олсон дуу болсон тухай мэдээлэл гарч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Мал худалдах түр цэгтэй боллоо

Улсын баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа захирамж гарган Мал худалдаалах түр цэг байгуулсан байна.  Тус захирамжид “Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3а, 29.2 болон Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, 4.5.8, 4.5.13, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 411 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас мал аж ахуй эрхлэх журам”-ыг үндэслэн 2014 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх товчоо, МТ шатахуун түгээх станцын зүүн хэсэгт байгуулах. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахгүй байх, малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Өмч, газрын харилцааны хэлтсийн дарга нарыг тус тус хариуцан ажиллах”-ыг үүргэдсэн байна.

Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт өнөөдрийн байдлаар Төм аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 36 иргэн өдөрт 200-260 мал худалдаалж байгаа юм байна. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ний Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлын ТҮЦ-үүдийг шинэчилнэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж ТҮЦ-үүдийг ирэх сарын 1 гэхэд шинэчлэх бөгөөд ерөнхий загвар стандартыг Нийслэлийн төлөвлөгөөний газраас гаргаж байна. ТҮЦ-үүдийн байршлыг  өөрчилж, шилжилт хөдөлгөөн хийх шийдвэр гарчээ. Төв гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингэсийн өргөн чөлөө, Залуучуудын өргөн чөлөө гэх мэт төв зам дагуух автобусны буудлын хажуу дахь ТҮЦ-нүүдийг буулгах юм. Мөн  явган зорчигчийн зам талбай дээр саад учруулахуйц газар, сургууль, цэцэрлэгийн ойролцоо ТҮЦ-ийг байрлуулахгүй ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг авах эсэх нь голч дүнгээс шалтгаална

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаас болох Самурай бондыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 110.4 тэрбум хүртэл төгрөгийг арьс, шир гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам”-д нэмэлт орууллаа. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох юм.

“Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр”-ийг баталлаа. 2006-2008 онд “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр” хэрэгжүүлж, 35 музейн өвийг бүртгэн баримтжуулсан байдаг. Гэвч ихэнх аймаг, сумын соёлын өвийн бүртгэлийн санг хариуцах эзэнгүй, техник тоног төхөөрөмжгүй байсны улмаас хөтөлбөрт хамруулалгүй үлдээжээ. Манай Улс 1996 оноос соёлын өвөө бүртгэн баримтжуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 41950 дэсийн 66712 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл, 2028 дурсгалт газрын 23287 ширхэг түүх, соёлын дурсгал, 6742 соёлын биет бус өвлөн уламжлагчийн талаарх мэдээллийг бүртгэж хадгалаад байна.

Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенциболон Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдгээр конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй ба Монгол Улсын далбаа мандуулан хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, осол зөрчлийн үед аврах ажиллагаа явуулсны шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийг далбааны эзэн манай улсын зүгээс зохицуулдаг болох юм.

Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, холбогдох судалгааг бэлтгэн Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр сонгон шалгаруулалт явуулах тусгайлсан журам баталлаа.

“Шүлхий өвчинтэй тэмцэх стратеги”, “Шүлхий өвчинтэй тэмцэх бэлэн байдлын үндэсний төлөвлөгөө”, “Шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ыг хэлэлцээд, эдгээр баримт бичгийг эцэслэн баталж мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийг 3 бүс болгож, бүс тус бүрт ялгаатай үйл ажиллагааг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. “Вакцин хэрэглэдэггүй шүлхийгээр тайван бүс”-ийн статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас авч, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэхэд чиглэсэн арга хэмжээг эн түрүүнд баруун бүсэд, цаашид төвийн бүсэд хэрэгжүүлнэ. Харин зүүн бүсэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэх эрсдлийг бууруулж, хяналтад авах замаар дотоод худалдааг дэмжинэ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн 2014 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа. Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Н Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нартай тус тус уулзаж хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм.

“Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 1000 орчим тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр баталлаа.

Тогтвортой хөгжилд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулсан арга хэмжээ хэрэгжүүлэх, олон улсын дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд, хариуг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтлоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Мөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын санаачлан боловсруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд зарчмын хэд хэдэн санал тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

“Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат кино нээлтээ хийв

Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтсан олон ажил Батлан хамгаалах салбарын төдийгүй улс орны хэмжээнд өрнөж байна. Энэхүү дайны талбарт халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж, гавьяа байгуулсан Монгол Улсын нас чацуу дөрвөн баатрын тухай өгүүлэх “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат киног Батлан хамгаалах яамны захиалгаар нэрт найруулагч, бэлтгэл хошууч С.Болд, хмад Р.Өнөржаргал нар бүтээснээ өчигдөр үзэгч олон, баатруудын үр хүүхэд, ахан дүүс, нутаг усныханд нь анхлан үзүүлж, нээлтээ хийлээ.

Ард олноо “алаг морьт” хэмээн алдаршсан Л.Дандар, бага даргын сургуулиас Батлан хамгаалах яамны сайд болтлоо дэвшсэн Б.Дорж, Японы булаан эзлэгчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан пулемётчин Ц.Олзвой, Халхын голын хөрсөнд мөнх нойрссон Л.Гэлэгбаатар нар Монгол Улсын баатар цолтон төдийгүй бүгдийнх нь мэндэлсний 100 жил энэ онд тохиож байгаа юм. Баримтат киноны нээлтэд Улсын баатар Б.Доржийн ач хүү н.Баатар, Л.Дандарын хүү Д.Дашдэндэв, Ц.Олзвойн охин О.Сувд нарын үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл болон Халхын голын дайнд байлдаж явсан ахмад дайчид, настан буурлууд хүрэлцэн ирсэн байлаа. Батлан хамгаалах яамнаас баатруудын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд баатруудад зориулсан дуу хуурын дээжис энэ үдэш эгшиглэсэн юм.

Мөн эрхэм баатруудын төрөлх орон нутаг, түмэн олонд нь хүрч, тэдний алдрыг мөнхжүүлэх зорилгоор яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн маргааш нийслэл хотоос хөдлөхөд бэлэн болсоныг Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар дуулгалаа. Энэхүү баримтат киног бүтээсэн найруулагч С.Болд өмнө нь Чөлөөлөх дайны тухай “Ялалт тэмцлийн дуун” кино, Халхын голын дайны 60, 70 жилийн цуврал нэвтрүүлгүүд хийж байсан цэрэг-эх орны сэдвээр дагнан бүтээл туурвидаг туршлагатай уран бүтээлч юм.

Энэхүү киног бүтээхэд БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Самбуу генералын тэргүүлдэг “Дайнд оролцогчдын Монголын холбоо” болон Улсын баатруудынүр хүүхдүүдийн “Үхэвч үнэн” холбоод хүчин зүтгэжээ. Сонирхуулахад, “Үхэвч үнэн” холбооны тэргүүнээр Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ажилладаг.  Улсын дөрвөн баатрын амьдрал тэмцэл, баатарлаг гавьяаны талаар өгүүлэх энэхүү баримтат кино нь өнөөдрийн бидний аз жаргалант амьдрал ямархан их үнэ цэнээр олдсоныг залуу үеийнхэндээ ойлгуулах, эх оронч ахмад үеийнхнийхээ гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, дайнд оролцогсдын үр хүүхэд, ахан дүүст хүндэтгэл үзүүлэх зэрэг олон зорилгын биелэл болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монголын Сайтын Холбооноос мэдэгдэл гаргалаа

Монголын Сайтын Холбооны гишүүн AMJILT.COM сайтыг 2014 оны долоодугаар сарын 4-ний үдшийн 20 цагийн орчим Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зөрчилтэй сайтуудын жагсаалтад оруулан хаасантай холбогдуулан тус холбооноос мэдэгдэл гаргав. Тэрхүү мэдэгдэлд ““Хаан жимс” амралтын газар нь Туул гол руу бохир усаа асгаж, байгаль орчинг бохирдуулж байгааг Монголын Сайтын Холбооны гишүүн, Монгол улсын тэргүүлэх топ сайтын нэг, Монголын анхны вэбсайтуудын нэг, зургаан жилийн түүхэн замналтай AMJILT.COM сайтын сэтгүүлчид шүүмжлэн, баримт нотолгоотой, гэрэл зураг бүхий сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм.

Харамсалтай нь, тус компани хууль зөрчиж, байгаль орчин бохирдуулж байгаа үйлдлээ засаж залруулан арга хэмжээ авахын оронд ХХЗХ-г ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, дур зоргоороо авирлахыг илүүд үзжээ. Зүй нь дээрх мэдээ мэдээллийн эсрэг гомдолтой байгаа бол гомдлоо ном журмын дагуу гаргаж, шийдүүлэх учиртай. Гэтэл ХХЗХ-г вэбсайтуудын “Дээд шүүх” гэж хараад байгаа бололтой юм” хэмээн дурьджээ.

Мөн “AMJILT.COM сайтад 2014 оны долоодугаар сарын 3-ны өдөр “Хаан жимс амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай фото сурвалжлага нийтлэгдсэний дараа ХХЗХ-оос өөрийгөө Алтай гэж танилцуулсан эмэгтэй сайтын редакц руу утсаар ярьж “Энэ мэдээллийг устга, залруулга гарга. Тэгэхгүй бол сайтыг чинь нэг цагийн дотор хаана” хэмээн сүрдүүлж, улмаар хэлсэн үгээ нотлон тус вэбсайтын Монгол дахь дотоод хандалтыг хаасан байна. Энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж, тухайлбал, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Монгол улсын компанийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль зэргийг ноцтойгоор зөрчжээ.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах болон тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн, энэ гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалт бий. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болоххүний эрх, мэдээлэл олж авах, дамжуулах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд  ноцтойгоор халдаж, түүний хууль бус үйлдлийг хаацайлахын төлөө Харилцаа холбооны зохицуулах хороо сэтгүүлчдийг дарамтлан хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд нь саад хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж байгаад Монголын Сайтын Холбооны гишүүд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Цааш нь, “Байгуулагдаад 5 жил болж байгаа, вэбсайтуудын орчин дахь хамгийн ууган ТББ болох Монголын Сайтын Холбоо ТББ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шат дараатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллах болно” хэмээн мэдэгджээ.