Categories
мэдээ нийгэм

Европын орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдэнэ

2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Хэлэлцээрийн дагуу Монголын тээвэрчид Европын улс орнууд руу шууд тээвэрлэлт хийх боломж бүрдэхээс гадна дамжин өнгөрөх шинэ гарц нээгдэж байна. Манай улс Польш улстай автотээврийн хэлэлцээргүйгээс ОХУ, Беларус, Польшийн нутгаар дамжин тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй байсан бол одооноос Латви улсын нутаг дэвсгэрээр дамжиж болно. Мөн Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.

Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Кыргиз, Беларус орнуудтай хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ой тэмдэглэх мөнгөө номд зарцуулахыг хүсэв

Морины бай, бөхийн шагнал, хөшөө дурсгал, суварга босгоход зориулж 500 саяас 5 тэрбум төгрөг зарцуулахаас илүү нутаг орондоо хэн олон ном хандивлах, хэн номын сан барих вэ гэдгээрээ нэрээ мөнхөлж, ялгарцгаая” хэмээн залуучууд уриалж байна.

Энэ жил 125 сумын тэгш ой тохиож байгаа бөгөөд сумын ой тэмдэглэх нэрийдлээр дээрх хэмжээний мөнгийг татан төвлөрүүлээд байгаа талаар “Номтой Нөхөрлөе” клуб Монголын оюутны холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ мөнгийг морины бай, бөхийн шагнал, хөшөө дурсгал, суварга босгох, ойн бэлэг дурсгалын зүйлийг Эрээнд захиалж хийлгэхэд зарцуулж байгаа нь харамсалтай байгаа учраас эдгээр залуус ийнхүү уриалж байгаа аж.

Өмнөх жилүүдэд мөн адил сүр дуулиантай ойн баяраа тэмдэглэсэн газрууд өнөөдөр энэ гээд үзүүлчих үлдсэн юмгүй, ядаж л ганц номын сангүй байгаа гэнэ.

Тиймээс энэ жилийн баяр наадмаар энэ жишиг дахин бүү давтагдаасай гэсэндээ энэхүү уриалгыг гаргаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль нуурын 437метрийн гүнд шумбажээ /бичлэг/

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Дэлхийн Монголчуудын чуулган”-д оролцохоор  ОХУ-ын зорьсон билээ. Энэ үеэрээ байгаль нуурын 437метрийн гүнд шумбажээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх 900 зөвшөөрөл олгожээ

Энэ жилийн улсын их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгожээ. Үүний 600 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд, 300 нь Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд нийт зөвшөөрлийн 80 орчим хувийг хувь хүмүүст олгосон гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллэв. Төв цэнгэлдэхийн зөвшөөрөл 20 мянга, Хүй долоон худагийнх 15 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж дууссан байна. Баяр наадмын өдрүүдээр тухайн үйлчилгээ цэгүүдийн эрүүл ахуйд хандуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 10 гаруй улсын байцаагч ажиллахаар болжээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон  Хүй долоон худагт явуулын шинжилгээний  лаборатори ажиллах учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжүүлэх боломжтой юм.

Э.Түвшинбаяр

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар наадмын хүнсэнд хяналт тавина

Энэ жилийн улсын их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өчигдрөөс олгож эхэлжээ. Энэ талаар нэгдсэн мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Нийт 900 зөвшөөрлийг өнөөдрийн дотор олгож дуусгах юм байна.  Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 300 зөвшөөрлийг хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэхэд олгох юм. Зөвшөөрөл авч буй хүмүүсийн 80 орчим нь хувь хүн аж.  

Төв цэнгэлдэхийн зөвшөөрөл 20 мянга, Хүй долоон худагийн зөвшөөрөл 15 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Баяр наадмын өдрүүдээр тухайн үйлчилгээний цэгүүдийн эрүүл ахуйг хангуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтийн газрын 100 гаруй улсын байцаагч ажиллах ажээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллах учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжлүүлэх боломжтой юм байна.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

“Алтаргана-2014” наадам 18-нд эхэлнэ

Ерөнхий сайдын ивээл дор уламжлан болгон зохион байгуулдаг “Алтаргана-2014”  наадам 11 дэх жилээ Хэнтий аймгийн Дадал суманд болох гэж байна. Наадам  энэ сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжлнэ. 

Буриад үндэсний  өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэх хөгжүүлэх зорилгоор уг наадмыг уламжлал болгон зохиодог. Энэ жилийн наадамд нийслэлээс оролцох иргэдийг Нийслэлийн соёл урлагийн газарт бүртгэх гэнэ. Ингэснээр оролцогчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, наадмын үеэр зохиогдох хөтөлбөрт хамруулах аж. Мөн дэлхлийн 40 гаруй орны буриад зон ирж оролцох юм байна. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Залуусын наадам Хүй долоон худагт болно

Үндэсний их баяр наадмаар МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг гурав дах жилдээ зохион байгуулах гэж байна. Залуусын наадмын нээлт Хүй долоон худагт бидний хэлж заншсанаар Моби толгой дээр 11-ний 13 цагт нээлтийн үйл ажиллагаа эхлэх юм байна.

Тус наадмын нээлтэд наадамлаж буй залуучууд, фэйсбүүкчид, твиттерчид оролцохын зэрэгцээ улс төр, бизнесийн салбарын эрхмүүд, урлаг спортын одууд, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл, МЗХ-ны залуучуудын хороодын тэргүүлэгч гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан урилгаар хүрэлцэн ирэх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж байна.  

Бүртгэл Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох билээ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Бидэнд цэвэр, шударга сонгууль зохион байгуулсан танай туршлага чухал байна

Бидэнд цэвэр, шударга сонгууль зохион байгуулсан ялангуяа сонгуульд итгэх сонгогчдын итгэлийг бий болгосон талаарх танай туршлага чухал байна. Тиймээс энэхүү туршлагыг нарийвчлан судлах  эрмэлзэл  байна гэдгээ манай улсад ажлын айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Д.К. Оторбаев мэдэгдлээ.

Тэрээр өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд тусгайлан зочилж,  Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй арга туршлага,  сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй арга туршлага олон улсын анхаарал, сонирхолыг ихэд  татах болжээ.  Ирэх онд Киргиз Улсад болох сонгуулийг танайхаас дутахааргүй хийхийг хүсэж байна. Тийм учраас юуны өмнө Монгол Улсад сонгуулийг зохион байгуулахад учирсан хүндрэл бэрхшээл юу байв, сонгуульд шинэ техник, технологи сонгон авч, ашиглахад юуг анхаарах зэрэг асуудлыг  бид ихэд сонирхож байна. Гэхдээ шинэ техник, технологи ашиглахын утга учрыг иргэд сонгогчиддоо нарийвчлан зөв тайлбарлаж таниулах, ойлгуулж итгүүлэх нь чухал байна гэдгээ хүндэт зочин илэрхийлээд  энэ  талын туршлага судлах  төлөөлөгчдийн  цуваа тасрахгүй гэлээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев болон түүнийг дагалдан яваа тус  улсын томоохон намуудын дарга нар  Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй арга туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан төдийгүй  санал хураалтын техникийн ажиллагаатай танилцлаа.

Үүний дараа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны сонгуулийн хорооны дарга  ноён Родерих Эгелэрийг хүлээн авч уулзаж, хоёр орны сонгуулийн байгууллагын эрх үүрэг, үйл ажиллагааны онцлог болон  цаашдын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр тэд Монгол Улс, ХБНГУ-ын Холбооны сонгуулийн байгууллагын хооронд хамтран ажиллах Ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцов.

100 гаруй жилийн түүх, уламжлалтай ХБНГУ-ын Холбооны сонгуулийн байгууллагатай харилцан төлөөлөгчид болон мэдээлэл солилцох,  сонгууль зохион байгуулдаг арга туршлага судлах зэргээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн онцлон тэмдэглэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадамд зорулиан шөнийн тээвэрлэлт хийж эхэлжээ

Сонгино хайрхан авто вокзалаас 16 аймгийн 48 чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явагдаж байна. Улсын баяр наадам, аймгуудын түүхт ойн баярыг угтан зорчигч урсгал ихтэй байгаа аж. Зорчигч урсгалын ачаалалтай холбогдуулан нэмэлт тээврийн хэрэгслийг өдөр тутам гаргаж байгаа аж. Өдөрт 2500-3500 зорчигч хөдөө орон нутаг руу зорчиж мөн энэ хэмжээний зорчигч нийслэл рүү ирж байна. Улсын баяр наадмаар Дархан, Эрдэнэт гээд төвийн болон баруун аймгууд руу зорчих иргэд ихсэх тул 2-3 нэмэлт тээврийн хэрэгсэл гарган үйлчилж эхэлжээ. Улсын баяр наадам өнгөрөөд 25-ны хооронд аймгуудын ойн баяр тохиож урьдчилсан захиалга бичигдэж эхэлсэн байна. 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэмэлт журмаар зохицуулалт хийж байгаа учир унааны хүрэлцээ хүрэхгүй гэсэн асуудал гарахгүй гэдгийг Сонгинохайрхан авто вокзалынхан хэлж байна. Тэрчлэн хөдөө орон нутаг руу шөнийн тээвэрлэлт хийж байгаагаас 500км-ээс дээш явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь ээлжийн ажилтантай явж байгаа гэж Сонгино хайрхан авто вокзалын дарга А.Баасансүрэн мэдээллэв. 

Э.Түвшинбаяр