Categories
мэдээ нийгэм

3D шоу болно

Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын 11-ны орой Их эзэн чингис хааны талбайд “акардион, баян, гармони, аман хуур, мондалин хөгжмийн ахмад уран бүтээлчдийн ахмадуудад зориулсан тоглолт болон “Улаанбаатарын үдэш” 3D шоу цэнгүүн болно.  

 18:00 Нээлтийн ажиллагаа

18:10 Баян хуурчдын тоглолт

18:20 Аман хуурчдын тоглолт

18:30 Ахмадын дайчин алдаг чуулга

18:40 Ахмадын “Уянга өөдөө” чуулга

18:50 Гармони хөгжимчдийн тоглолт

19:00 Аккардион хөгжимчдийн тоглолт

19:10 Мондалин хөгжимчдийн тоглолт

19:30 Бүх хөгжимчдийн нэгдсэн үзүүлбэр /Уран хас/                                        

20:00 Наадамчдын диско буюу DJ show  

20:45   3D mapping шоу                               

20:50   Никитон хамтлагийн тоглолт                   

21:35   3D mapping шоу                              

21:45   Никитон хамтлагийн тоглолт       

22:30   3D mapping шоу                              

22:42   Наадамчдын диско буюу DJ show тус тус цагуудаас болно.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын түрүү, айргийн азарганууд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын хурдан азарганууд хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Газар газрын шандаст 228 хүлэг бүртгүүлснээс 222 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:

1. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын Наран солонго. Хонгор азаргыг 8 настай Галсандоржийн Сүлдбаяр унаж хурдлуулжээ. Хонгор азарга АХ-ын 91 жилийн ойн баяр наадмаар аман хүзүүнд хурдалж байсныг морь сонирхогчид мэдэж байгаа биз ээ.

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун. Халиун азаргыг 13 настай Батжаргалын Ганхүү хүү унаж хурдлуулжээ.

3. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан. Хүрэн азаргыг 9 настай Батсайхан Рагчаа унаж хурдлуулжээ.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн. Хүрэн азаргыг 13 настай Батжаргалын Эрхчөлөө хүү унаж хурдлуулжээ.

5. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилын оодон халтар. Халтар азаргыг 11  настай Гэрэлт-Одын Цэрэнтогтох унаж хурдлуулжээ.

6. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Дуламын Сугарын хул. Хул азаргыг 9 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.

7. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхдойн Жаргалсайханы хул алаг. Хул алаг азаргыг 14 настай Сайнжаргалын Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ.

8. Хөвсгөл аймгийн уугуул Гордойн Доржпүрэвийн хонгор. Хонгор азаргыг 12 настай Рагнаасүрэнгийн Сүхбат унаж хурдлуулжээ.

9. Ховд аймгийн Буянт сумын уугуул Ширчинжавын Энхсайханы халтар. Халтар азаргыг 13 настай Мөнхбаатарын Оргилболд унаж хурдлуулжээ.

10. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Цэрэндоржийн Мөнххуягийн Янзага зээрд. Зээрд азаргыг 12 настай Пүрэвсүрэнгийн Мянганбаяр унаж тус тус хурдлууллаа.

Эх сурвалж: www.todmagnai.mn

Categories
мэдээ нийгэм

“А.Сүхбаттай, Б.Гантогтохтой сайхан наадаж байна”

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баях наадамд цагтаа залуу зургаан заан хэмээн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүдээс Завханы Цэрэнпунцагаас бусад нь зодоглож байгаа нь энэ наадмын онцлог болж байна. Монгол Улсын гарьд Баянмөнхийн Гантогтох мөн зүлэг ногоон дэвжээнээ барилдалгүй олон жил болсон ч энэ удаагийн наадмын нэгийн давааны учраагаа төвөггүйхэн өвдөглүүлчихээд туг тойрсон юм. Иргэдийн хувьд “А.Сүхбаттай, Б.Гантогтогтой сайхан наадацгаах нь ээ” хэмээн үнэн сэтгэлээсээ талархалын үгээ хэлж байлаа. Монгол Улсын заан Цэдэндамбын Баярсайхан, Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Төв аймгийн Аргалантын Амгаланбаатар, Д.Бумбаяр, улсын харцага Ө.Даваабаатар, Ганхуяг, олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр нар учраа бөхдүүдээсээ төвөггүйхэн тахим аваад дэвж одлоо. 

Өсвөрийн бөхчүүд цэнгэлдэхийн баруун талд барилдаж байгаа бөгөөд өнөө жилийн бөхчүүдийн бие өсгөлүүн, барилдаан уран хурц болжээ хэмээн ахмад бөхчүүд хэлж байсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Нэгийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баях наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Зодгондоо чангарч эр бяр нь тэгширсэн хүчит 512 бөх баяр наадмын дэвжээнд дэвэн дэвсээр гарч ирлээ. Наадамчин олны хүсэн хүлээж байсан цөөхөн зүйлсийн нэг нь яалт ч үгүй Монгол Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат байлаа. Баяр наадмын баруун зүүн талын тэргүүн магнайд  Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Шонхор-олимп дэвжээний бөх дархан аварга А.Сүхбат баруун талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр , тэргүүтэй алдар цуугаа дуудуулсан хүчит бөхчүүд дэвэн дэвсээр гарч ирлээ. Олноо жижиг хэмээн хүндлэгдсэн дархан аварга Сүхбат 10 гаруй жилийн дараа ийнхүү зүлэг ногоон дэвжээнээ дахин гарч байгаа юм. Нэгийн даваанд Д.Азжаргал арслан хамгийн түрүүнд учраа бөхөө орхисон бол А.Сүхбат, Г.Өсөхбаяр зэрэг дархан аваргууд мөн давж есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, И.Доржсамбуу нар учраа бөхчүүдээ төвөггүй шороодуулан туг тойрсон юм. Монгол Улсын гарьд П.Сүхбат учраа бөхөө гуд татан өвдөглүүлээд урдны янзаараа инээвхийлэн туг тойрсон бол түүний дараа Мөнхбаатар арслан нар цэргүүдийг жагсааж байгаад л ханаруулав. 

Нэгийн даваа үргэлжилж байна. 

Categories
мэдээ нийгэм

Түр зуурын бороо орно

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орохыг малчид ард, иргэдэд анхааруулж байна.

Говь болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатарт хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай, борооны үеэр салхи түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт 50 багийн 490 гаруй шагай харваач өрсөлдөж байна

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам шагайн шигшээ харваагаар үргэлжилж байна. Энэ жилийн шагайн харваанд 50 багийн 490 гаруй харваач өрсөлдөж байна. Үүнд, Монгол Улсын үлэмж дархан 48, Дархан мэргэн 21, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харьшгүй мэргэн найм, аймгийн гоц мэргэн 55 буюу нийт харваачдын 42 хувь нь цолтнууд байгаа аж.

Энэ жилийн шагайн харвааны гол онцлог нь Монголын шагайн холбооны хурлаар батлагдсан дүрмийн дагуу эртний уламжлалт өрөг харваагаар харваж байгаа аж. Өрөг харваа нь 16 хасааг шимж тоглох аргачлал юм. Шагайн харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, энэ сарын 12-ны өдрийн 8:00 цагт шилдгүүдээ тодруулна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Элбэгдорж: Зол хийморь тань босоо сайхан наадаарай!

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний  их баяр наадмыг нээж хэлсэн үг

Өргөн олон наадамчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо

Хүндэт зочид гийчид ээ,

Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, монгол наадмын хоймор, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.

Газар газрын Монгол наадам хийморь бахархал дүүрэн эхэлж байна.

Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа.

Монгол хүн байгаа газар бүрт Монгол наадмын өнгө гийж, уламжлал соёлоо дээдэлж, урагшлах золбоог илтгэсэн сайны билэгт яриа өрнөж байна.  Энэ мөчид эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа ард түмэндээ, мөн хилийн чанадад олон хэлийн оронд наадамлаж буй иргэддээ бүгдэд нь ажил хөдөлмөрийн амжилт, бүтээл туурвилын эрчим, сайн сайхны ерөөлийг өргөе. 

Монгол төрийн их шүтээн, есөн хөлт цагаан тугийнхаа өмнө эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн, аргамаг шандаст хүлгийн сойлго төгс, хүчит бөхүүдийн бяр даацтай, мэх уран, шагайн харвааны оноч дүүрэн байхыг ерөөе. Саяхан ард түмэндээ уламжилсан нэгэн уриалгыг энд давтан хэлье.

Морьтон Монголчуудаа морио унацгаая. Хурдыг эзэмшиж, адууны соёлын амьд дархлааг тээсээр яваа Монгол хүн бүр морьтон уламжлал соёлоороо бахархцгаая, гайхуулцгаая. Морио уная. Морио эдлэе. Морьтойгоо малаа хариулая. Морьтойгоо наадамлая. Морио уная Монголчуудаа. Морь бол Монгол түмэнд заяасан дээд хувь тавилан юм.

Мянга мянганыг улираан, хүн төрөлхтний түүхэнд онцгойрон мандсан Монгол түмний бахархал-Монгол наадам ийнхүү эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая аа.

Зол хийморь тань босоо сайхан наадаарай.

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбат аварга баяр наадамд зодоглоно

Хөрст ногоон газрын хотойтол дэвэн дэвсээр хүчит 512 бөх төрийн ёсөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ. Энэ удаагийн баяр наадамд Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Монгол Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ганбат, Д.Ганхуяг, Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд гарч ирсэн юм. 

Саяхан дархан аварга цолны болзол хангасан Агваансамдангийн Сүхбат аваргыг барилдах болов уу гэсэн хүлээлт их байсан бөгөөд ард түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр уран мэхний гайхамшиг гэгддэг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга маань барилдахаар болсон нь наадамчин олныг баясгаж байна. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн их баяр наадам нээлтээ хийлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баях наадам есөн хөлт цагаан тугыг залах ажиллагаагаар ёслол төгөлдөр эхэллээ. Баяр наадмын нээлтийн ажиллагааг үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирлээ. Төв цэнгэлдэхэд ирсэн иргэдийн уухайн түрлэг хадаж, үндэсний хувцасаараа гоёсон хүмүүс сэтгэл тэнэгэр алхаж байна. Чингэс хааны үеэс улбаатай есөн шарга морьд цэнгэлдэх тойроход иргэдийн уухай тэнгэрт хадав. Баяр наадмын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол ёсолгоо хийгээд “Өнгөрснөөс өвлөж, өнөөдрөөр цэцэглэх монгол нааддмын дэвжжээнээс баяр наадмын мэнд хүргэе. Морьтон монголчууддаа морио унацгаая. Морио уная, морио эмээллье. Хурай, хурай, хурхай ” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний дараа төрийн дуулал эгшиглэхэд энхийн цагаан тагтааг мөнх хөх тэнгэртээ нисгэлээ. Төрийн баяр наадамд оролцох сур, шагай болон хүчит бөхчүүд баяр наадмын нээлтэд оролцсон юм. Айрганд нь ардын дуу иссэн монгол төрийн наадам ийнхүү эхэллээ. 

Өнөө жил Монголын баг тамирчид олимпийн наадамд оролцож эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд баяр наадмын нээлтийн ажиллагаанд олимпийн наадмын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Ойдов, Төгсцогт тэргүүтэй тамирчид ард т үмэндээ хүндэтгэл үзүүллээ. Баяр наадмын нээлтийн ажиллагаанд гадны жуулчид ихээр оролцож байгаа бөгөөд “Дэлхийд ганцхан гэж ярьдаг Монголын наадам үнэхээр сэтгэл хөдөлгөм юм аа” гэсэн юм. Үлээвэр найрал хөгжимчид “Эртний сайхан” дууг аялгуулан хөгжөөж тал нутгийн монгол наадам эхэлж буйг зарлалаа. Ардын бий биелээчид наадмын нээлтэд оролцсон бөгөөд Орос , Тувагаас бий биелээчид оролцсон наадмын нээлтийн нэгэн онцлог байлаа. Наадмын нээлтийн ажимллагаанд “Хонхны дуу”-нд төв цэнгэлдэх даяарын амгаланд автаж, ардчиллын үнэ ямархан замаар бидэнд ирсэнийг дахин нэг сануулав.

Categories
мэдээ нийгэм

Даваахүүгийн Баянбатын хонгор түрүүллээ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН УУГУУЛ, АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ДАВААХҮҮГИЙН БАЯНБАТЫН ХОНГОР АЗАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан азарганууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  223 шандаст  хүлэг гараанаас гарснаасс Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хонгор  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан, айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат Бадамын Оргилын оодон халтар тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийн толилуулах болно.