Categories
мэдээ нийгэм

Олны танил эрхмүүдийн наадмын гоёл

Categories
мэдээ нийгэм

Харангын Лхагваа мориноосоо унав

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр “Толин хул” дуугаар ая барьсан Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн мориноосоо унасан юм. Түүний хувьд ноднин баяр наадмын нээлтийн үеэр цоройх үед унах дөхсөн бол энэ жил хоёр хөл дээрээ цоройсон морьтойгоо хамт газарт унасан билээ. Түүнийг морьноос унасны дараа ард нь морьтой явсан залуу мордуулж өгснөөр цэнгэлдэхээ үргэлжлүүлэн тойрсон юм. Харамсалтай нь түүнийг морьноос унасны дараа дуу нь яваад байсанд эгдүүцэх иргэд байсан ч Лхагваагийн үнэнч фенүүд “эр нэг алддаг юм зүгээр хө” хэмээн орилж байсан билээ. 

Categories
мэдээ нийгэм

Нэгийн даваа дууслаа

Төрийн их баяр наадмын үндэсний бөхийн нэгийн даваа аймгийн начин цолтнуудын барилдаанаар өндөрлөлөө. Төв цэнгэлдэхэд үл мэдэгхэн бороо шивэрч байна. Цэнгэлдэхийн баруун талд өсвөрийн бөхчүүдийн барилдаан үргэлжиж байгаа бөгөөд залуу бөхчүүдийн хувьд есөн хөлт цагаан тугаа тойрч байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлсэн юм. Баяр наадмын аль ч өдрүүдэд байнгын завгүй байдаг сэтгүүлчид хуушуур идэх цаг гарч байгаа тул бөөнөөрөө нийлээд цэнгэлдэхээс гарч байна. Удахгүй хоёрын даваа эхлэх гэж байна. Монгол Улсын дархан аварга А.Сүхбатаар магнайлуулсан хүчит 256 бөх зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд бэлэн болжээ. 

Categories
мэдээ нийгэм

Наадмын завгүй хүмүүс ТҮК-ийнхэн

Баяр наадмын үеэр хамгийн завгүй байгаа хүмүүсээр ТҮК-ийн ажилчид байна. Тэдний хувьд сэхээ авах завгүй ажиллаж байгаа бөгөөд иргэдийг хогоо хамаагүй хаяхгүй байхыг хүссэн. Гэвч чи цэвэрлэгч гэсэн шиг  иргэд  тэдний үгийг үл тоон хогоо дэргэд нь хаяж байгааг хараад өөрийн эрхгүй бухимдал төрлөө. Төв цэнгэлдэхийн зүүн талд хогны машинууд ирсэн бөгөөд тэнд цэнхэр сав дүүрэн хог ар араасаа ирцгээж байв. Харин хэсэг залуус өөрсдийн санаачилгаар хогоо бидэнд өгөөд чихрээ аваарай хэмээн цагаан хоолойгоор орилж байх нь сайхан санагдав. ТҮК-ийнхэн энэ миний хийх ёстой ажил гэсэн шиг хэнээс ч юу ч асууж гуйлгүй ажилаа хийсээр байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аваргууд зүүний магнайгаа булаалдав

Өнөө жилийн төрийн их баяр наадамд хоёр дархан аварга цолтон барилдаж байгаа билээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хувьд хэн нь энэ наадмын зүүний магнайгаас босох вэ гэдэг нь чухал байлаа. Нэгийн давааны өмнө хоёр аварга би зүүний мангайд гарна гээд багагүй маргалдлаа. Нэлээдгүй маргалдсаны эцэст А.Сүхбат аварга зүүний магнайд 512 бөхөө магнайлсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Хуушуур үгүйлэгдсэн наадам

Жил жилийн наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Энэ жилийн хуушуурийн сонин гэвэл үнэ нь 1000 төгрөг болж махтай болжээ гэдгийг наадамчин олон онцолж байна. Наадмын хуушуур хамгийн эрэлттэй байгаа бөгөөд  олдоц муу байна. Учир нь цэнгэлдэхийн гадуур тог тасарсан тул гал түлж байгаа болон газан дээр хуушуур хийж байгаа хүмүүсийн асарууд уртаа гэгч нь дараалалтай байна. Төрийн түшээдүүд хүртэл хуушуур сурсаар яваа харагдана.

Categories
мэдээ нийгэм

Түрүүлсэн бөх талбай дээрээс шагналаа гардана

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш Тоёото компани түрүүлсэн бөхийг автомашинаар байлахаар болсон билээ.

Үүнтэй хобогдуулан тус компанийн төлөөллийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл долдугаар сарын 13-нд 11:00 цагаас НЗДТГ-ын Б танхимд тусгайлан хүлээн авч уулзах аж. Үүний дараа 12:00 цагаас Чингисийн талбай дээр түрүү бөхийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын хуушуур 1500 төгрөгт хүрэв

Төв цэнгэлдэхэд хуушуур 1200 төгрөгөөр зарагдаж байв. Өнөөдөр өглөөнөөс хойш дөрвөн ч удаа тог тасарснаас болж хуушуурын эрэлт нэмэгджээ. Холбогдох газраас газ хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан учраас тогны асуудал шийдэгдэх хүртэл хуушуурын цэгүүд тогтмол худалдаа явуулах боломжгүйд хүрсэн байна. Нөөц ихтэй байсан цэгүүд хуушуураа 1500 төгрөгөөр худалдаалж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Шаардлагатай тохиолдолд холбоо барих утасны жагсаалт

Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал тавин ажиллаж байна

Нийслэлийн хүүхдийн төлөө газрын зүгээс энэ жилийн наадмын хурдан морьны уралдааны унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Нийт 15 хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөө гараанаас гарахаас өмнө унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг шалгаж байгаа аж.

Өчигдөр болсон шүдлэн насны уралдаанд хамгаалалтын хувцасгүйгээс 17 унаач хүүхэд хасагдсан. Мөн гурван хүүхэд унаж, хөнгөн бэртсэн гэж Нийслэлийн хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн Э.Батбаяр хэллээ.