Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй Монгол” наадмын хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Өнөөдөр 12 цагт Чингис хааны талбай дээр  “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ–2014” наадам болно.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ–2014” наадамын хөтөлбөр.

13.00-14.00    Нээлтийн ажиллагаа

Монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаал

14.00-14.15     Үндэсний урлагийн тоглолт

14.15-14.30     Үндэсний хувцасны загварын үзүүлбэр

14.30-14.50     “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт

14.50-15.05     Урлагийнтоглолт

15.05-15.35     “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт

15.35-16.00     Цэнгээнтхөтөлбөр

16.00-16.15     “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт

16.15-16.30     Урлагийн тоглолт

16.30-16.45     Шагнал гардуулах ёслол

                        -Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага

                        -Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг

16.45-17.15     Нийтийн бүжиг

17.15-17.30     Урлагийн тоглолт

17.30-17.45     Шагнал гардуулах ёслол

                        -Нийтийн бүжгийн шилдэг хос

17.45-18.00     Хаалтын ажиллагаа         

Categories
мэдээ нийгэм

А.Ариунсайханы хөөрхөн зээрд түрүүллээ

Эрлийз дээд насны уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд түрүүллээ.

Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангилалын хурдан ажнайнууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  52 хурдан ажнай бүртгүүлсэнээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн,  айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдангийн халтар, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн зээрд, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

Эх сурвалж: www.todmagnai.mn

Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Монгол соёл” арга хэмжээ болж байна

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Монгол наадам, Монгол соёл” арга хэмжээ яг одоо явагдаж байна. Энэхүү арга хэмжээнд Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцож байгаа юм байна. Мөн хүүхдүүдийн дунд бэсрэг наадам, шагайн харваа зэрэг арга хэмжээ  зохиогдож байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Н.Алтанхуяг монгол түмэндээ сайхан наадахыг ерөөлөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбайд зочлон наадамчин олонтой мэндчиллээ.

Дэлхийд гайхуулсан соёлын арвин өв сангаа Үндэсний их баяр наадмаараа дээдлэн дэлгэрүүлж, дэнж хотойлгон сайхан наадахыг Ерөнхий сайд ард түмэндээ ерөөлөө.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагайн асарт зочлон 4 шагай тавьж байгаа онон мэргэн харваачид, хурсан олныг баясгалаа.

Засгийн газрын тэргүүний урилгаар манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэн зочилж, Үндэсний их баяр наадмын үеэр Монголын өв соёл, ёс уламжлалаас танилцууллаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочныхоо хамт Хүй долоон худагт их насны морьдын уралдаан үзэж, уяачдын галаар зочиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт хуушуур 1000 төгрөг

Хүй долоон худагт наадам сайхан болж байна. Наадамчин олон хурлдан дааганы уралдаан хүлээж байна. Энэ зуурт хуушуурын үнэ сонирхвол хуушуурыг 1000 төгрөгөөр хуалдаалж байна. Мөн нийтийн бие засах газар маш их оочиртой нэг удаа үйлчлүүлэхэд 300 төгрөг гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэнгэлдэхэд бороо орж байна

Улсын начин Чотонгийн Баянмөнх улсын харцага Оюунболдоор, улсын начин Пүрэвсайхан харцага Ө.Даваабаатар нарын барилдаан уран хурц болж барилдааны төгсгөлд начин харцагыг шуудагны барьцнаас муриад давсан юм. Аймгийн арслан Б.Суманчулуун улсын харцага Пүрэвжаваар даван үнэхээр баярлаж байгаа нь нүднээ илхэн байлаа. Улсын заан Баасандорж аймгийн арслан Мөнхбатаар, арслан Азжаргал шахааны барьцнаас Тайванг шахаж татав. Шахааны барьцнаас аймгийн арслан Адьяабат улсын заан Өсөхбаярыг шахаж татан мордоод давлаа. Цэнгэлдэх хүрээлэнд бороо орж байна.

Categories
мэдээ нийгэм

Үдээс хойших баяр наадмын хөтөлбөр


12:00-13:40 Үндэсний сурын хасаа харвааны  адаг өрөг /Сурын талбайд/
12:30 Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/
13:40-14:00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/
14:30-15:10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15:20-15:30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
15:20-16:00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15:20-16:00 Хүүхдийн барилдааны тавын даваа
16:10-16:40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
16:40-17:10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
16:40-17:20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
17:25-17:45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17:50-18:40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
18:35-19:05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
18:45-19:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
19:05-19:35 Хүчит бөхийн барилдааны  есийн даваа
19:40-19:55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
19:55 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,  Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
20:00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
20:00 “Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн тоглолт /Их эзэн Чингис хааны  талбайд/

Categories
мэдээ нийгэм

Наадмын нээлт Х.Лхагвасүрэн мориноос унаж буй БИЧЛЭГ

Categories
мэдээ нийгэм

А.Амарбатын хул морь түрүүллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүллээ.

Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан их морьдын уралдаанд газар газрын  325 шандаст  хүлэг гараанаас гарснаас Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн,  айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдалжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн фото сурвалжлага

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн