Categories
мэдээ нийгэм

Гал гарсан барилгын дээврийг засах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргана

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 17-нд  болж хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байрны дээврийн  хөндийд гарсан гал түймрийн талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Н.Уламбаяр мэдээлэл өглөө.  Гал гарсан тухай анхны дуудлага  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 08 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу  Аврах, гал унтраах 63 дугаар ангийн  бие бүрэлдэхүүн 15:09 цагт гарчээ. Тус ангиас гал гарсан барилга хүртэл 6,5 км зайтай  юм байна. Тухайн барилгад гарсан галын шаталтын хурд, салхины чиг, гал түймрийн тархалтын байдал зэргээс шалтгаалан авралтын ажиллагааг нэн даруй явуулах үүднээс нэмэлт хүч дуудан ажиллаж, нэмэгдэл хүч хэрэгслийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, МК интернешнл ХХК-ийн барилгын дээвэрт гарсан галыг унтрааж, задаргааны үйл ажиллагаа явуулж байсан Аврах гал унтраах 14, 26, 34 дугаар ангиуд,  Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 11, 29, 30, 65 дугаар Аврах гал унтраах ангиудын хүч хэрэгслийг гарган төвлөрүүлжээ.

Барилгын зүүн, баруун талд гал унтраах 3 хэсэг байгуулан гал унтраах шийдвэрлэх чиглэлийг барилгын зүүнээс баруун тийш чиглэлд тогтоож, талбайн эргэн тойрны хэмжээгээр унтраах арга хэмжээг авч ажилласны үр дүнд 1 цаг 36 минутын дараа буюу 16 цаг 44 минутанд гал түймрийн тархалтыг зогсоож, 19 цаг 40 минутанд  галыг бүрэн  унтраажээ. Гал байрны дээврийн хөндийн төв хэсгээс салхины чиглэлийн дагуу гал барилгын зүүн тийшээ дээврийн хөндийгээр нэлэнхүйдээ тархсан, дээврийн хөндий битүү хорт хий утаагаар дүүрсэн, дээвэрт байрлах агааржуулалтын цонхнуудаар утаа их хэмжээгээр гарсан байдалтай байсан байна. Гал барилгын дээврийн хөндийд гарсан тул оршин суугч айлууд руу ус орохоос сэргийлж аль болох усны зарцуулалт бага цацруулагч хушуугаар ус өгч унтраах тактикийг сонгосон ажиллажээ. Тухайн орон сууцны гадна талд шуурхай албаны автомашин орох гарах гарцуудыг хаасан,  тээврийн хэрэгсэл зорчих зам нарийн, гал унтраах том оврын автомашин орох  эргэх зэрэг  боломж хязгаарлагдмал байсан нь галыг унтраахад ихээхэн хүндрэл учирсан гэж хэллээ. Гал түймрийн улмаас тус байрнуудын дээврийн гол хэсгийн шувуу нурууны төмөр, модон хийц бүтээц цөмөрч унасан, гал унтраха үед аюулгүй ажилалгааг хангахын тулд цахилгааныг тасалсан байна. 7 сарын 15-нд  зүүн бүсийн цахилгаан түгээх төвөөс бригад гарч 44 дүгээр байрны цахилгааныг хэвийн ажиллагаатай болгосон бол барилгын дээврийн сэргээн босголтын ажлыг зохион байгуулах, барилгын дээврийг борооноос түр хамгаалах арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж ажиллажээ.  

Гал гарсан үед 40, 42, 44 дүгээр байруудын гадна зогсоолд болон зам дээх байрласан 21 автомашиныг холдуулж гал унтраах автомашин зорчих зам гарцыг чөлөөлөх арга хэмжээг иргэд болон цагдаагийн байгууллагын албан хаагчидтай хамтран зохион байгуулсан байна. Нийслэлийн Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Энхтайваны өргөн чөлөө Цэцэг төвийн замын гэрлэн дохионы уулзвараас Номин их дэлгүүрийн замын гэрлэн дохионы уулзвар хүртлэх автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн гал гарч буй орон сууцны барилгын гадна талыг хамгаалалтад авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.

Гал гарсан даруйд нийслэлийн удирдлагууд галын нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удаа дараа хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан гэдгийг хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга хэллээ.  Мөн хүний амь нас эрсдэх, эд хөрөнгийн хохирол учрах зэрэг  ноцтой нөхцөл байдал үүсгэхгүйгээр галыг бүрэн унтрааж чадсанд галын голомтод ажилласан албан хаагчдад талархаж байна гэлээ.  Мэргэжлийн байгууллагууд аюулгүй байдлыг ханган ажиллаж байхад мэдэмхийрч,  буруу ташаа мэдээлэл өгсөн, хангалтгүй ажилласан зэргээр олон нийтийг төөрөгдүүлсэн иргэд  ч цөөнгүй байсан. Мэргэжлийн байгууллагууд батлагдсан дүрэм, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад зарим иргэд ийм хариуцлагагүй үйлдлийг хийж байгаа нь үнэхээр харамсалтай гэж онцоллоо.

Одоогоор галын урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын мэдээлж байгаагаар тус барилга нь шинэчлэн засах шаардлагатай барилгуудын жагсаалтад оржээ.   Тус орон сууцууд нь  1959 онд ашиглалтад орсон  118 өрхтэй, нийт  418  хүн оршин суудаг.   Барилгын 1 дүгээр давхарт 28 аж ахуй нэгж байгууллага, иргэд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гал гарсан 40, 42, 44 дүгээр байрны цахилгааны угсралт, мөн галын шатлагад өртсөн дээврийн хийц бүтээцүүдийг цаашид ашиглаж болох эсэхэд мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж,   гал гарсан барилгын дээврийг засах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэхээр боллоо. Мөн орон сууцны хороолол дунд  гал унтраах машин орох гарах гарцыг хааж дур мэдэн хашаа, хайс барих асуудлыг цэгцлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгов. Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг мэргэжлийн байгууллагуудаар 1950, 1960-аад оны үед баригдсан шувуун оройтой дээвэр бүхий барилгуудын аюулгүй байдлын талаар Засаг даргын баталсан удирдамжаар үзлэг шалгалтын ажил зохион байгуулж, эдгээр барилгуудад мөрдөх аюулгүй ажиллагааны стандарыг боловсруулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Ш.Жаргалсайхан гарьдад ахмад цол олгов

ЦЕГ-ын удирдлагууд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, Монгол Улсын Гарьд цол хүртсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жолооч Ш.Жаргалсайханд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны 93-н жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Гарьд Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол олгожээ. Мөн түүнийг Хэв журмын офицероор томиллоо.

Categories
мэдээ нийгэм

Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөв

Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох,  экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл”-ийн жагсаалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг эрхлэх үйл ажиллагааны чиглэл, салбар, хувь хүн, хуулийн этгээд харгалзахгүйгээр гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа билээ. 

Үүнтэй холбоотойгоор ГЕГ-ын дэд дарга Ц. Уугангэрэл жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлтийг хийх аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “жижиг дунд үйлдвэрлэгч” гэсэн тэмдэглэгээг шаардан аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэл учруулсан Гаалийн газар хороод, Гаалийн улсын байцаагч нарт хариуцлага тооцон ажиллахаар болсоноо албан ёсоор мэдэгдлээ. 

Categories
мэдээ нийгэм

“Play time” наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам болох гэж байна. 13 жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар  ажиллахаар болжээ.

Дүнжингарав худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчидэг бөгөөд жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг  бол энэ өдрүүдэд  49.5 рейс хийхээр боллоо гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Буянт ухаа 1” хорооллынхон гомдол гаргажээ

 “Буянт ухаа 1” хороололд орон сууц авахаар бүртгүүлсэн иргэд нийслэлийн удирдлагуудад ханджээ. Тэд “Улсаас зорилтот бүлгийн иргэдийг хямд орон сууцаар хангаж жилийн 8 хувийн зээлд хамруулна гэж байсан ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүйгээс бидэнд зээл олгохгүй хоёр сар боллоо. Төрийн орон сууцны корпораци банкууд 8 хувийн зээл буянт ухаа хороололд асуудалгүй олгож байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа боловч банкууд ипотекийн корпорацын шийдвэрийг хүлээж байна гээд, ипотекийн корпораци нь бид банкуудруу шийдвэрээ явуулсан гээд бие биенээсээ холдуулаад байна. Урьдчилгаа 30 хувиа төлөөд хоёр сар боллоо.

“Зээлээ өгөхгүй байна” гэхээр ТОСК ийн дарга зээлээ шийдүүлээд ирсэн хүмүүс байгаа гээд телевизээр гээр яриад байна лээ. Яг найман хувийн зээл мөн юмуу гэж асуумаар байна. Байрандаа орлоо гэж бодоход ямар нэг суугчдаас шалтгаалахгүй эвдрэл гэмтэл гарахад ТОСК оос хариуцахуу. Жишээ нь граш руу борооны ус нэвтрэн орсон байсан .Удахгүй мөөгөнцөртөхийг ч үгүйсгэхгүй. Иймэрхүү асуудлыг албаар гэрээнд тусгахгүй байна.Албан ёсны тайлбар авмаар байна. Маш олон иргэд урьдчилгаа мөнгөө төлөөд 8 хувийн зээл хөөцөлдсөн боловч холбогдох байгууллагууд бие биен рүүгээ асуудлыг шидэлцэн иргэдийг хохироож байна” гэжээ. 

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд “Алтаргана” наадамд оролцож байна

Хэнтий аймгийн Дадал суманд “Алтаргана-2014” наадам эхлэх гэж байна. Уг наадмыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Алтаргана-2014” наадмыг нээх аж. 

Буриад үндэсний  өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэх хөгжүүлэх зорилгоор уг наадмыг уламжлал болгон зохиодог. Энэ жилийн наадамд нийслэлээс оролцох иргэдийг Нийслэлийн соёл урлагийн газарт бүртгэсэн. Наадам энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэнэ. 

Уншигчид та бүхэнд “Алтаргана-2014” наадмын удирдамжийг хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ 

БУЙ БУРИАД ТҮМНИЙ УРЛАГ, СПОРТЫН “АЛТАРГАНА-2014” НААДМЫН УДИРДАМЖ

            Наадмын зорилго

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэхэд оршино.

            Наадмын зохион байгуулалт

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй буриад түмний урлаг, спортын “Алтаргана-2014” наадмыг 2 үе шаттай зохион байгуулна. Эхний шатыг тухайн улс орон, муж тойрог, аймгуудад 2014 оны 05-р сарын 30-ны дотор, Наадмын нэгдсэн арга хэмжээг 2014 оны 07-р сарын 18-21-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулна.

Наадамд оролцох улс орон, муж тойрог, аймаг /цаашид “оролцогч тал” гэх/-ууд 2014 оны 06-р сарын 01-ний дотор наадмын нэгдсэн арга хэмжээнд оролцогчдын нэрийн мэдүүлэг, паспортын мэдээллийгaltargana_dadal@yahoo.comцахимхаягаар ирүүлнэ.

Энэ хугацаанд материалаа ирүүлээгүй тохиолдолд Монгол Улсад нэвтрэн орох визний асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

            Наадмын соёл урлаг, спортын төрөл:

Нэг.“Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг,  хамтлагуудын уралдаан

.“Буриадын нэг өдөр”-ийн арга хэмжээг хуваарийн дагуу отог тус бүрт шүүгчид очиж шалгаруулна. Оролцогч тал тус бүрээс 1 хамтлаг 15-20 минутын хөтөлбөртэй оролцоно. Хамтлаг нь 20 хүртлэх хүний бүрэлдэхүүнтэй байна.

Хамтлагууд Буриад ардын аман зохиол, язгуур урлаг, дуу хөгжим бүжиг, ахуй соёл аж байдал, ёс зан заншил, өв уламжлал, ардын баяр, тоглоом наадам, хувцас хэрэглэл гэх мэт нутаг нутгийн онцлогийг харуулсан театрчилсан хөтөлбөрийг бэлтгэн оролцоно.

Хоёр.Үлгэрч туульч, ерөөлч магтаалчдын уралдаан

Оролцогч тал тус бүрээс 1-2 хүн оролцоно. Уралдаан 2 үе шаттай явагдана.

Оролцогч нэгдүгээр шатанд үлгэр, туулийн хэсгээс /5-10 минут/, хоёрдугаар шатанд магтаал, ерөөл /3-6 минут/-ийг нутгийн уламжлалт арга хэлбэрээр аялгуулан хайлж, магтаж ерөөнө. Хөгжмийн зэмсэг, фонограм ашиглаж болно.

Гурав. Буриад ардын дуу дуулаачдын уралдаан

Оролцогч талууд тус бүрээс 4 насны ангилал тус бүр /10-аас доош насны, 11-18 насны, 19-40 насны, 40-өөс дээш нас/-т 1-2 хүн оролцоно. Уралдаан хоёр үе шаттай явагдана.

I шатанд:оролцогч нь өөр хоорондоо ялгаатай 2 дууг сонгон/1 дууг дан хоолойгоор, 1 дууг дагалдах үндэсний хөгжимтэй/ дуулна.

II шатанд:шалгарсан дуучид нь Буриадын эртний болон мартагдсан эсвэл хоолойн цар ур чадвар шаардсан дуулах уламжлалыг харуулсан аль нэг дууг дагалдах ардын хөгжимтэй дуулна.

–       Уралдаанд мэргэжлийн дуучин оролцохгүй.

–       Өмнөх уралдаант наадамд түрүүлсэн насны ангилалдаа дахин оролцохгүй.

–       Фонограмм ашиглахыг хориглоно.

Дөрөв:  Буриадын орчин үеийн дууны бүтээлийн уралдаан

Уралдааныг 2 төрлөөр зохион байгуулна.

Ш  Буриадын эстрадын дууны уралдаан

–        Оролцогч талуудаас тооны хязгаарлалтгүйгээр тус бүр 1-2 дуугаар оролцож уралдана.

–       Дууны сэдэв төрөл,хөгжмийн жанарыг уралдаанд оролцогч дуучид, хамтлагууд өөрсдөө сонгоно.

–       Дууг гоцлол ба хамтлагаар фонограмм болон дагалдах хөгжимтэй, буриад хэл дээр дуулна.

–       Мэргэжлийн уран бүтээлчид болон сайн дурын уран сайханчид оролцоно.

–       Дуулагдах дуунуудын үг, ая, ноот клавирыг шалгаруулалтын өмнө шүүгчдэд урьдчилан хүргүүлсэн байна.

–       Уралдаанд оролцож дуулагдах бүтээл нь дуучин, хөгжим зохиогчийн, шүлгийн зохиогч, дуучны хамтын бүтээл байна. Мөн зохиогчийн бүтээл байж болно.

–       Уралдаанд оролцогчдын дуулалтаас гадна орчин цагийн хөгжмийн дэвшил, техникийн шинэчлэлт, найруулгын ололттой талыг хир нэвтрүүлсэн болох, дуучдын тайзны соёл, хувцлалт, үзэгчидтэй харьцаж буй чадвар зэргийг шүүгчид голлон харж шүүнэ.

Буриадын орчин үеийн нийтийн дууны уралдаан

–        Оролцогч талууд тус бүрээс 1-2 дуугаар оролцоно.

–        Дууны сэдэв төрөл, жанр чөлөөтэй.

–        Дуулах дууны үг, ая, нот клавирыг шалгаруулалтын өмнө шүүгчдэд урьдчилан хүргэсэн байна.

–        Дууг гоцлол, цөөхүүл хамтлагаар фонограмм болон дагалдах хөгжимтэй, Буриад хэл дээр дуулна.

–        Дууг мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчид хэнч дуулж болно.

–        Шалгаруулалт нь тухайн дууны хөгжим зохиогчийн бүтээл гэдгээр явагдах бөгөөд, шүлгийн зохиогч, дуучны хамтын бүтээл гэдгийг анхаарна.

Буриадын мэргэжлийн дуучдын уралдаан

–        Оролцогч талууд тус бүрээс 1-2 дуучин оролцоно.

–        Дуулах дууны үг, ая, нот клавирыг шалгаруулалтын өмнө шүүгчдэд урьдчилан хүргэсэн байна.

–        Дууг гоцлол, цөөхүүл хамтлагаар фонограмм болон дагалдах хөгжимтэй, Буриад хэл дээр дуулна.

–        Уралдаанд мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.

Тав. Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн уралдаан

Оролцогч талуудаас оролцох хүний тоог хязгаарлахгүй Буриадын язгуур урлал, ахуй соёлын уламжлалыг илэрхийлсэн шалгарсан бүтээлүүдээр оролцоно.

Буриадын язгуур урлал, ахуй соёлын уламжлалыг илэрхийлсэн зурмал, зормол, баримал, сийлбэр, хайчилбар, цоолбор, оёмол, уран дарханы урлал, арьс үс ноос боловсруулах урлал, үндэсний загвартай бэлэг дурсгалын зүйл, Буриад хээ угалз, мөнгөөр хийгдсэн гоёл чимэглэлийн иж  бүрдэлгэх мэт бүтээлүүд байна.

–       Уралдаанд оролцох хүний тоог хязгаарлахгүй. 

–       Мэргэжлийн уран бүтээлчид оролцохгүй.

–       Бүтээл тус бүр хаяг /бүтээлийн нэр, хэмжээ, материалыг, зохиогчийн нэр/-тай байна.

Зургаа. “Дангина” гоо бүсгүйн тэмцээн

Тэмцээн нэг үе шаттай явагдана. Оролцогч талууд тус бүрээс 1-2 гоо бүсгүй оролцоно. Оролцогч бүр дараах хөтөлбөрийн дагуу бэлтгэж өрсөлдөнө.

1.Төрөлх нутаг, ураг төрлөө магтсан уран сайхны бүхий л төрөл чиглэлийг оруулсан мэндчилгээ үзүүлнэ. Буриад үндэсний хувцастай байна.

2.  “Дагинайн хатар” – үндэсний бүжиг бүжиглэнэ. Бүжгийн хөгжмийн фонограммыг плаш, диск  дээр бичсэн байна.

3. Буриадын орчин үеийн дууг дуулна.

4. Үдшийн гоёлын хувцасны үзүүлбэр /орчин үеийн Буриад үндэсний хэв маягийг харуулсан хувцас хэрэглэл, үс засалт, гоёл чимэглэл, будалт гэх мэт/

5.    Өмнөх уралдаанд түрүүлсэн гоо бүсгүй оролцохгүй

Долоо. Буриад яруу найргийн уралдаан

Оролцогч тал тус бүрээс 1-3 шүлэгч, яруу найрагч доод тал нь 2 бүтээлээр оролцоно. Оролцогч нь өөрийн бүтээлээ шалгаруулалтын өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнд өгсөн байна.

-Зохиолч өөрийн биеэр шүлэг, яруу найргийн бүтээлээ Буриадаар уншиж оролцоно.

– Зохиол нь 2012 оноос хойш зохиогдсон байх бөгөөд, өмнөх наадамд уншигдаж байгаагүй бүтээл байх ёстой.

–       Шаардлага гарвал шүүгчид нэмэлт буюу тодруулах шалгаруулалт явуулж болно.

Найм. “Буриад хувцас”-ны шилмэл загвар зохион бүтээгчдийн уралдаан

Уралдааныг 2 төрлөөр зохион байгуулж шалгаруулна.

–  Буриадын орчин үеийн хувцасны загвар

Талуудаас 2-3 оролцогч тус бүр 3-4 иж бүрдэл хувцасны үзүүлбэрээр оролцоно. Буриад хувцас урлах зохион бүтээх, үндэсний өвөрмөц уламжлалыг хадгалсан, гоёл чимэглэл, урлах технологийг илэрхийлсэн орчин үеийн загвар ур хийц бүхий хувцасыг үзүүлэн сурталчилна.

1.    Уралдаанд оролцох хувцас нь уламжлалт арга технологоор хийгдсэн эсэх, ур хийц, утга бэлгэдэл, өнгөний хослол, уран сэтгэмж зэргийг харгалзан дүгнэнэ.

2.    Уралдаанд өмнөх наадмуудад ороогүй шинэ загваруудаар оролцоно.

Ес. “Алтаргана” фото үзэсгэлэн

Оролцогч тал тус бүрээс мэргэжлийн болон мэргэжлийн бус фото сонирхогчид оролцож болно. Буриадын аж байдал, ахуйн амьдрал, газар нутгийн онцлог, соёл, урлагийн давтагдашгүй өнгө төрхийг харуулсан хар цагаан болон өнгөт зургуудаар оролцоно. Оролцогч нь компьютерийн аль нэг программ ашиглан зассан зураг оролцуулахгүй. Зургийг үзэсгэлэнд шууд байрлуулахаар 30*40, 40*60 хэмжээтэй бэлтгэж авчирна.

Арав. Баримтат кино өдөр

Оролцогч тал тус бүрээс Буриадынтүүхсоёл, өвуламжлалыгхаруулсанбаримтат 1 кинобайна. Толилуулжбуйбүтээлүүдньбаримтат кинонышаардлагыгхангасан, мэргэжлийн төвшин бүтээгдсэн байна.

Баримтат кино нь Буриадын өв, соёл, аж байдал, ажил амьдралыг харуулсан 2012-2014 онд бүтээгдсэн байна.

Арван нэг. Буриад бөхийн барилдаан

Барилдаанд бөхчүүд 18-19 насны залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар оролцоно.

Насны ангилал тус бүрт 2 бөх нийт 4 бөх 1 дасгалжуулагчтай байна. 18-19 насны залуучууд 1995-1996 онд төрсөн байх бөгөөд иргэний үнэмлэх, паспортыг үндэслэн бүртгэнэ. Тэмцээнд оролцогч бөхчүүд 2 хувь цээж зурагтай ирж 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагаас өмнө гарын даад бүртгүүлсэн байна. 

Бөхчүүд зодог шуудаг, гутал, малгай өмсгөлтэй байна.

Засуулууд Буриад  үндэсний хувцастай засна. Бичиг баримтгүй, насны ангилал таараагүй тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй.

Арван хоёр. Буриад сурын харваа

-Мож /баг/харваанд10 хүний бүрэлдэхүүнтэй баг, дасгалжуулагчийн хамт оролцоно. Туламчин нь багийн гишүүдээс байх ба дасгалжуулагч 1 хүн, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй байна,

-Буриад сурын мож харваанд оролцох багуудын харваач нь зөвхөн эрхийвчилж харвах бөгөөд түүнээс өөрөөр харвахыг зөвшөөрөхгүй,

– Багийн гишүүд 1 хүний 6 үртихийгээр /сур/ тооцож, 60 ширхэг суртай байна. Харвах 20 сур нь стандартад нийцсэн материалаар хийсэн, буриадын уламжлалт сур байх бөгөөд дүрмэнд заасан хэмжээтэй байна. Үлдсэн 40 үртихийг зөвхөн шагайгаар орлуулна,

– Багууд буриадын уламжлалт мож харвааны дүрмийн дагуу урд, хойт эхийг татаж харвах бөгөөд дүрмийн дагуу тоглож, дүнг гаргана,

– Харваанд оролцох баг тамирчид нутаг нутгийн онцлогийг илэрхийлсэн хувцас гоёлтой байна.

Арван гурав. Хурдан морины уралдаан

Монгол үндэсний хурдан морины уралдааны дүрэм журмын дагуу их нас, соёолон, даага гэсэн 3 насны морины уралдааныг зохион байгуулна.

 Наадмын шалгаруулах үзүүлэлт

Үндэсний язгуур, уламжлалыг хадгалсан, шинийг илэрхийлсэн, орчин үеийн өнгө төрхийг илтгэсэн уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн байдал;

Ур чадвар, гүйцэтгэл, бүтээлийн хийц, чанар, шинэлэг байдал, ардын язгуур урлагийн мартагдаж ховордсон зүйлийг сэргээн үзүүлсэн, ардын гар урлалын уламжлалыг бүтээлчээр баяжуулсан зэрэг нь шалгаруулалтын гол үзүүлэлт байх болно.

Шүүгчид

Шүүгчид нь Буриадын өв уламжлал, ёс зан заншил, соёл урлагийн мэдлэг боловсрол өндөр, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байна. Шүүгчдийг оролцогч талуудын төлөөллийг багтаан “Алтаргана-2014” наадмын зохион байгуулах үндэсний хороо томилж ажиллуулна.                 

Шагнал, урамшил

Шүүгчдийн нэгдсэн дүнгийн үзүүлэлтээр уралдааны төрөл тус бүрд 1, 2, 3 дугаар байруудыг эзлүүлэн медаль, өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнана.

НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО

Categories
мэдээ нийгэм

Цахимаар ингэж газраа өмчилж авна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Улаанбаатар хотын 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг цахимаар олгох журам баталсан билээ. Энэ журмын дагуу ирэх сараас эхний байршлуудад газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх юм байна. 

 “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойших арван жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн нийт хүн ам /1.226.991/-ын найман хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс НИТХ-аас Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршил тогтоосон юм. Уг тогтоолын дагуу дээрх 52 байршлыг 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган нийслэлийн хэмжээнд Хот, тосгоны төлөвлөлтийн норм ба дүрмийн дагуу 164 620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх боломжтой гэж үзсэн. 

Иргэд дараах загварын дагуу цахимаар газраа өмчилж авах боломжтой юм байна. Гэхдээ энэ бол жишээ загвар гэдгийг онцолж байна. 

Сонгон шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллаганы дараалал /жишээ загвар/

Сонгон шалгаруулалтанд оролцогч www.umch.ub.gov.mn цахим  хуудсаны холбогдох хэсэгт хандах.

• Сонгон шалгаруулалтанд оролцогч системд нэвтрэх үед иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас өөрийн сонирхсон байршлыг сонгож, тухайн байршлын төлөвлөлтийн зураг хэдэн иргэнд ямар хэжээтэй газруудыг өмчлөх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл мөн тухайн байршилд хэдэн иргэн бүртгүүлсэн зэрэг мэдээлэл гарч ирэх.

Сонгон шалгаруулалтанд оролцохын тулд хүсэлт гаргагчийн төрлийг заавал сонгоно. Үүнд:

• Өөрөө /хүсэлт гаргагч/

• Итгэмжлэгдсэн төлөөлөгч

• Төлөөлүүлэгч гэсэн төрлөөс сонгож сонгон шалгаруулалтын анкетыг үнэн зөв бөглөх.

Уг хүсэлтийн баталгаажуулах кодыг электрон шуудан болон гар утас руу мессежээр илгээх. Дээрх кодоор баталгаажсан хүсэлтийг дата баазад бүртгэх. 

Систем эхлэх үед иргэнд өмчлөх 52 газрын байршил харагдана.

Нийслэлд өмчлөх 52 байршлын хил 

 Жич: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил болон хэмжээг хүснэгтээр танилцуулая.

 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дугаар тогтоолоор батлагдсан 52 байршлын албан ёсны нэршил

 Д/д

 Байршил

Хороо

Газрын хэмжээ /га/ 

Зай /хотын 0 цэгээс тооцсон/

Нэршил

 

1

2

3

4

5

Нэг. Баянзүрх дүүрэг

1

Улиастайн аманд байршуулан

23

54.0 га

13

Баатархайрхан

2

Улиастайн  аманд байршуулан

23

22.0 га

14

Баатархайрхан

3

Улиастайн  аманд байршуулан

20, 23

32.0 га

15,9

Майхантын ам 

4

Улиастайн  аманд байршуулан

20

87.0 га

17,2

Цагдуултын ам

5

Улиастайн аманд байршуулан

20

117.0 га

21

Цагаан даваа

6

Улиастайн  аманд байршуулан

20

166.0 га

25

Хожуултын ам, Хадатын ам 

7

Улиастайн  аманд байршуулан

20

366.0 га

27.05

Шарын ам 

8

Улиастайн  аманд байршуулан

20

71.0 га

24.9

Улиастайн их ам 

9

Улиастайн аманд байршуулан

20

49.0 га

24.9

Улиастайн их ам 

10

Улиастайн  аманд байршуулан

20

10.0 га

23.1

Улиастайн бага ам 

11

Улиастайн  аманд байршуулан

20

52.0 га

22.7

Улиастайн бага ам 

12

Улиастайн аманд байршуулан

20

67.0 га

21.6

Улиастайн бага ам 

13

Улиастайн  аманд байршуулан

20

84.0 га

21.6

Богдын давааны ам

14

Улиастайн  аманд байршуулан

9, 20

30.0 га

17.8

Ээж хайрхан 

15

Улиастайн  аманд байршуулан

9, 24

25.0 га

17.8

Ээж хайрхан 

                             
БҮГД

 

1232.0 га

 

 

Хоёр. Хан-Уул  дүүрэг

16

Хурганы аж ахуйн урд хөндийд
төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан  

13

97.0 га

28.08

Улаан овоот

17

 Туул тосгоны урд хэсэгт
байршуулан 

13

316.0 га

38.2

Уушийн ар 

18

Хапитатын амины сууцын хойд талд
байршуулан 

12

112.0 га

24

Дарцагт

19

 Биокомбинатын зүүн урд
хөндийд байршуулан

12, 13

155.0 га

27

Эрдэнэтолгойн 

20

7 дугаар хэсгийн задгай, Өлзийт
Гавжийн шандийн орчимд байршуулан 

13, 14

1739.0 га

30

Сэнс толгой, Доод Өлзийт, Гавьжийн
шанд

21

Морингийн гэр хорооллын баруун урд
талд байршуулан

10

67.0 га

22

Морин

22

Хурганы аж ахуйн урд хөндийд
төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан  

13

104.0 га

28

Улаан овоот

                       
БҮГД 

 

2590.0 га

 

 

Гурав. Сонгинохайрхан дүүрэг

23

Эмээлтийн баруун талд байршуулан 

32

565.0 га

26.5

Эмээлт уулын баруун хоолой

24

Эмээлтэд  байршуулан 

32

180.0 га

27

Эмээлтын дөрөлж

25

Эмээлтэд  байршуулан

32

76.0 га

27.5

шар хөв

26

Баруун туруунд  байршуулан

32

227.0 га

25.3

Түрүүны хөндий 

27

Тахилтын  аманд  байршуулан

22

184.0 га

20.6

тахилтын хөндий

28

361 –ийн гарамын орчимд 
байршуулан 

21

785.0 га

33.4

Эхэн усны хөндий 

29

361 –ийн гарамын орчимд 
байршуулан

21

71.0 га

34

Долоон худгийн хөндий

30

361-ийн гарамын зүүн хойд
талд  байршуулан

21

517.0 га

33.8

Соёондын ам 

31

Хужиртын даваа орчимд 
байршуулан 

21

340.0 га

35.9

Хужрын хяр

32

Ар шижиртийн аманд 
байршуулан 

21

280.0 га

42

Хуст уул, Тахилт уул 

33

Ар шижиртийн аманд 
байршуулан

21

223.0 га

45.8

Шижирийн хөндий

34

Ар шижиртийн аманд  байршуулан

21

46.0 га

45

Шижир уул 

35

Бурхантын аманд  байршуулан

21

399.0 га

46.2

Бурхантын ам 

36

Сайр уулын өвөрт  байршуулан

21

69.0 га

52

Өндөрхаан уул 

37

Цагаан чулуутын аманд 
байршуулан 

21

576.0 га

53

Жаргалантийн ам, Цагаан чулуут, Жаргалантын
ам, Өндөрхаан рашааны орчим

38

Халзан мухарын аманд 
байршуулан 

21

289.0 га

53

Бороочын ам 

39

Тарвагатайн аманд  байршуулан

21

184.0 га

55

хүйн хөндий 

40

Тарвагатайн аманд  байршуулан

21

353.0 га

53

Өвөр уулын овоо 

41

Саалийн аманд  байршуулан

21

783.0 га

32

Эмгэнтын ам, Тарвагатайн ам 

42

Рашаантын аманд 
байршуулан 

21

1064.0 га

44.2

Саалийн ам , ухнын ам 

43

Оорцогийн аманд 
байршуулан 

21

807.0 га

42.5

Дүүрэнгийн хөндий, дундын ам 

                    
БҮГД

 

8018.0 га

 

 

Дөрөв. Сүхбаатар дүүрэг

44

Тоосгоны үйлдвэрийн орчимд
байршуулан

16

64.0 га

11.8

Тоосгоны 1-р хэсэг

45

Тоосгоны үйлдвэрийн орчимд
байршуулан

16

23.0 га

10.9

Тоосгоны 2-р хэсэг

                    
БҮГД

 

87.0 га

 

 

Тав. Налайх дүүрэг

46

Мянганы замын урд талд, Хэнтий
чиглэлийн авто зам дагуу байршуулан

5

166.0 га

2

Нисэх хотхон

                    
БҮГД

 

166.0 га

 

 

Зургаа. Багануур дүүрэг

47

Нуурын хорооллын хойд талд
байршуулан

2

950.0 га

4.1

Булагтай

48

Тариан булаг орчимд байршуулан

4

526.0 га

4.5

Тариан булаг 1-р хэсэг

49

Тариан булаг орчимд байршуулан

4

376.0 га

5.3

Тариан булаг 2-р хэсэг

                    
БҮГД

 

1852.0 га

 

 

Долоо. Багахангай дүүрэг

50

Улсын чанартай авто замын зүүн
талд Урд дэлд байршуулан

2

160.0 га

3.3

Бор үзүүр

51

Улсын чанартай авто замын зүүн
талд Урд дэлд байршуулан

2

611.0 га

2.8

Хангайн хөндий

52

Суурьшлын бүсийн хойд талд
байршуулан

2

593.0 га

1.8

Хангайн хөндий

                    
БҮГД

 

1364.0 га

 

 

НИЙТ

 

15 309.0

 

 

Categories
мэдээ нийгэм

Нийслэл болон Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй гэв

ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаа аж. Тиймээс хэрэглээний оргил цагуудаар чадлын дутагдалд орох тохиолдолд Диспетчерийн үндэсний төв ХХК-аас долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж болзошгүй талаар мэдээллээ. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас “Манай компанийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад цахилгааныг хязгаарлаж болзошгүй тул хэрэглэгч Та бүхэн энэ хугацаанд хэрэглээндээ зохицуулалт хийнэ үү” гэсэн юм. Шаардлагатай тохиолдолд дараах хуваарийн дагуу цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.

Хязгаарлах цаг

Хэрэглэгчдийн байршил

08:00-10:00

БЗД 12, 15-р хорооллын зарим хэсэг,
Бөхийн өргөө орчимд

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг

ХУД Үйлдвэр комбинат

БГД 2, 3, 4, 10-р хорооллын зарим хэсэг,
Төмөр зам

СХД Баянхошуу, 1-р хороолол

Төв
аймаг
баруун
талаарх САА-ууд

10:00-12:00

БЗД Гачуурт, Цагаан даваа, Ганц, Худаг,
ШУТИС-КТМС, 12, 15-р хорооллын зарим хэсэг

СБД Автобус-3 компани орчим, 5-р
хорооллын урд хэсэг, 220 мянгат, Зуун айлын хойд хэсэг, 2, 3, 6, 7 буудал,
Дамбадаржаа, Бэлх, Сэлх

ЧД Хайлааст, Чингэлтэй, Зүрх-Уул

ХУД 120 мянгат, ХААИС, Зайсангийн амны
зарим хэсэг, 19-р хороолол, Яармаг, Нисэх

12:00-14:00

БЗД 12, 15-р хорооллын зарим хэсэг,
Замын цагдаагийн газар, Нарантуул зах, Алтан-Өлгий, Цайз, Шар хад, Да хүрээ

Төв аймаг
Зуунмод сум, Жаргалантын амны зарим хэсэг

ХУД АПУ ХХК, Арьс ширний үйлдвэр, Ноосны
үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Эрэл ХХК, Говь үйлдвэр, ДЦС-3 ХК-ийн хойд хэсэг,
Яармагийн 1, 2-р буудал орчимд, Арцатын гудамжууд, 41, 34-р сургуулиуд,
Нүхтийн ам

БГД Гурвалжингийн гүүрнээс урагш гол
хүртэл, Төмөр замын хэсэг

СХД 5 шарын орон сууцнууд, 12-р
сургууль, Гал унтраах анги, ангийн орон сууц, 184, 164-р Цэргийн ангиуд,
МонЧехМет ХХК, Сүлжмэлийн үйлдвэр, Хангай зах, Тоосгоны үйлдвэр орчим, Монос
эмийн үйлдвэр, Сонсголон, Төв бараа бааз, Түүхийн эдийн бараа бааз, Орбитын
орон сууц, Дэвшил ХХК, ГЖүГ з/б, Бүрд, АТЦ, Хөсөг, Их үүсгэл, Туул ХХК-иуд

14:00-16:00

БЗД Хонхорын гэр хороолол, Чулуут, Хүрэл
тогоот, Скай резорт,

РЦНК-ийн
баруун талын хорооллууд, Чингис зочид буудал, 12, 15-р хороолол, Цагаан
даваа, Ганц худаг орчим

СБД 40, 50 мянгат, Төмөр замын зарим
хэсэг, УБИС, Нэгдүгээр амаржих газар, Төв шуудангийн арын хэсэг, Хангарьд
ордон орчимд, МУИС-4, МУИС-2, Хүүхэд залуусын хөгжлийн төв

ХУД Цэнгэлдэх хүрээлэн орчим, Зуун айлын
зарим хэсэг

СХД
Баянхошуу,
1-р хорооллын зарим хэсэг, 1-р хорооллын замын урд хэсэг

Налайх дүүрэг, Төв аймаг Баянцагаан, Баянчандмань сум, Багахангай

16:00-18:00

БЗД Амгалангийн тал хэсэг, Өгөөмөр
техникийн захын урд хэсэг, 12, 15-р хорооллын зарим хэсэг, 13-р хороолол,
16-р хороолол, Офицеруудын ордны зүүн болон зүүн урд хэсэг

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг, УБИС,
Нэгдүгээр амаржих газар

ХУД Цэнгэлдэх хүрээлэн орчим

СХД Орбит, 22-ын товчоо, 05, 151, 158,
164, 013-р Цэргийн ангиуд, 25-р бааз, Чулуун карьер, Хүнс ББ, Баянголын ам,
Толгойт, 65-р сургууль, Монгол эд ХХК, Савангийн үйлдвэр, Гахайн завод, Нефьт
бааз, орон сууцнууд, Мах импекс, Гурилын үйлдвэр

Налайх дүүргийн зарим хэсэг

18:00-20:00

БЗД Гачуурт

ЧД Усан сан, ногоон зоорь, Нохойн
сургууль орчмоор, Нохойн сургуулийн хойд хэсгээр, Дэнжийн 1000, Хайлааст

ХУД Яармагийн 1, 2-р буудал, Арцатын
гудамж, 41, 34-р сургуулиуд, Нүхтийн ам, Нисэхийн дэнж

БГД
2, 3, 4, 10-р
хорооллын зарим хэсэг

СХД 1-р хорооллын зарим хэсэг

Төв
аймаг
Зуунмод,
Сэргэлэн сум, Жаргалантын ам,

20:00-22:00

БЗД 12, 15, 16-р хорооллын зарим хэсэг,
Цагаан даваа

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг, 2, 3,
6, 7 буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх

ЧД Чингэлтэй, Хайлааст

ХУД 120 мянгат, Оргил рашаан сувилал,
Удирдлагын академийн орчимд

СХД Рашаант, Баянхошуу, Геологийн
лабораториос зүүн тийш Менгеогийн орон сууц хүртэл, Хилчин, Тоосгон орчимд,
1-р хорооллын зарим хэсэг, 1-р хорооллын замын урд хэсэг

Налайх дүүргийн зарим хэсэг

Жич: УБЦТС ХК-аас хийж буй засварын ажилтай холбогдуулан хийж буй таслалтууд энэ хуваарьтай холбогдолгүйг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Япон улсын нүдний мэс заслын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Япон улсын нүдний мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтний холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын зорилго нь хоёр орны нүдний мэс засалчдын хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэх, туршлага солилцох, Монгол улсаас нүдний мэс засал хийлгэхээр гадны улсруу явж буй өвчтөний урсгалыг бууруулах асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцоход оршиж байлаа. 

Японы тал нүдний мэс заслын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Хоёр тал уулзалтаар юуны түрүүнд хамтран ажиллахад шаардлагатай хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд анхаархаар боллоо. 

Эрүүл мэндийн сайд Монголд эмчилж чадахгүй байгаа нүдний арын камерын мэс заслыг эх орондоо хийдэг болох талаар яамны зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн гэдгээ хэллээ. 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ

Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг
өдөр  дархан аварга цолыг зарлигаар авч
байгаа тул Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил
цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил
байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн
Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлэсэн  болно.

Бөхчүүдийг цолны болзлоо хэн түрүүлж 
хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон
дээрх заалтаар баталгаажуулан мөрдүүлсэн нь бөхчүүд, олон түмний талархал
хүлээсэн шударга шийдэл болсон юм.

Дээрх хоёр бөхийн тухайд  даян
аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо
давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга
А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм. Хоёр бөх нэгэнт ийм эрэмбэтэйг ард
түмэн олон жилийн турш мэдэж байсан болохоор Г.Өсөхбаярыг А.Сүхбатын ард
эрэмбэлэх нь дүрэм зөрчсөн, олон түмний эсэргүүцэл, дургүйцэл төрүүлэх үйлдэл
болох байсан билээ.

Харин дархан аварга цол хүртсэний дараа амжилтаар эрэмбэлэхгүй байх
тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “ Энэ хуулийн 7.8-д заасан
амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж
заасан байдаг. Энэ нь  дархан аварга
цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин
эрэмбийг хадгална гэсэн заалт юм.

МҮБХ хорь гаруй жилийн турш улс
төр, нутаг усны үзлээс Монгол бөхийг ангид байлгаж, Монгол бөхөд 40 гаруй шинэ
зүйл бий болгон, шударга зарчмыг тууштай баримтлан  ажиллаж байгаагаа ард түмэндээ
хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Жич: Хоёр бөхийн амжилтын эрэмбэ

 

Бөхийн
нэр          / Даваа       10       9        8      7       
6                 5        Бүх шөвөг 

 

Г.Өсөхбаяр:
                  *        4        3        4        1        2        14     

 

А.Сүхбат                        1        2        *        3        4        1        11

   

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
БӨХИЙН ХОЛБОО

 

           2014 оны 07 дугаар сарын 18.