Categories
мэдээ нийгэм

Хольж идэж болохгүй хүнснүүд

1.    Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идэхгүй байх: Шарсан үхрийн мах болон төмсийг хольж идвэл ходоод гэдсэний чадавхыг муугаар нөлөөлдөг.

2. Сонгиныг дүфүтэй хольж идэхгүй байх: Дүфүнд хадгалагдаж байгаа кальц болон сонгинын дотрох өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальц болж ходоодны шингээлтийг харшилдаг

3. Буурцгийн ээдмийг өндөгтэй хольж идэхгүй байх: Өндөгний уураг болон буурцгийн ээдэм дэх инсулин нийлбэл энэ хоёр эдийн шим тэжээл алдагддаг.

4. Өндгийг цайнд чанахгүй байх: Цайнд амьд бодисын шүлт байхаас гадна бас хүчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмөрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу.

5. Шарсан өндөгөнд амтны охь үйхгүй байх: Тахианы шарсан өндөгөнд амтны охь үйвэл тахианы өндөгний жинхэнэ үнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг юм.

6. Улаан лууван болон цагаан лууванг холиж идэхгүй байх: Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг, гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргүүцэх хүчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө үзүүлдэг байна.

7. Лууван болон жимсийг холиж идэхгүй байх: Лууван зэрэг хүнсний ногоо нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Энэ үед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн өрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хүний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна.

8. Далайн гаралтай хүнсний зүйлийг жимстэй холиж идэхгүй байх: Далайн гаралтай хүнсний зүйлд уураг болон кальц зэрэг шим тэжээлтэй зүйл элбэг байдаг, хэрэв хүчиллэг зүйл их агуулагдсан жимстэй холиж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм.

9. Үнээний сүүг жүржтэй холиж идэхгүй байх: Сүүний уураг нь жүржинд агуулагдаж байгаа жимсний хүчил болон амин дэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтийг нөлөөлдөг.

10. Шар лууванг архитай холихгүй байх: Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хүнийг элэгний өвчинд нэрвэгдүүлэх аюултай.

11. Цагаан архийг хийжүүлсэн ундаатай холиж уухгүй байх: Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрсхүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэргийг хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судасыг гэмтээдэг байна.

12. Мах идсэнийхээ дараа цай уухгүй байх: Мах болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгүй бол биед ашигтай, цайнд агуулагдаж байдаг үлэмж хэмжээний даннийн хүчил нь уурагтай нийлээд даннийн хүчлийн уураг бүрдүүлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна.
М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Монгол Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцэнэ

Монгол Улс Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцээрийг ирэх сард хийхээр төлөвлөж байна. Ингэснээр гадаад худалдаанаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өсгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэлэхдээ “Нүүрснээс газ гаргах үйлдвэр барьж, Хятад руу нийлүүлэх тухай гэрээ байгуулахаар төлөвлөж байна” гэжээ. Тэрээр үйлдвэрлэл 2019 онд эхлэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ.
Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Ирэх сард Монголд болох Хятадын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Sinopec Group-тэй урьдчилсан гэрээ байгуулахаар зорьж байна. Харин зардал, хэмжээ, хэн нь нүүрс олборлох вэ гэх зэрэг нарийн асуудал хараахан шийдэгдээгүй байна” гэв.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл амиа хорлохыг завджээ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан эрчим хүч түр тасрах газрууд

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр дараах газруудад цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Хан-Уул дүүрэг
10.30-15.00 цагт: 3-р хороо Эрчим хүчний яам, спорт заал, Ашигт малтмалын газар, УБЦТС, ЦДҮС ТӨХК-ууд болон ойр орчимд;

Налайх дүүрэг
10:00-17:00 цагт: 3-р хороо Дэнж, Бадралын гудамж;

Төв аймаг
08.30-16.00 цагт: Аргалант сум бүх хэрэглэгч, Даргиатын ам тэр орчмын хэрэглэгчид.

Categories
мэдээ нийгэм

Тайлангаа өгөөгүй компаниудад хариуцлага тооцно

Монголын Хөрөнгийн биржээс санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 196 компанийг зарлажээ. Энэ оны II улирлын санхүүгийн тайланг долдугаар сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан хугацааг долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна. Гэвч долоодугаар сарын 25-ны байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 244 хувьцаат компаниас 48 хувьцаат компани тайлангаа ирүүлжээ. Энэ нь тайлангийн ирц 19.7 хувьтай байгаа гэсэн үг аж.
Тиймээс мэдээллийн ил тод байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй 196 компаниудын гаргаж буй зөрчил, дутагдлыг олон нийтэд мэдээлж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авахаа Монголын Хөрөнгийн биржээс мэдэгджээ.
М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Амьдралд хэрэгтэй 24 зөвлөгөө

  Уншигч таны амралтын агшинд зориулж амьдралд тань хэрэг болж болох 24 зөвлөгөөг бэлтгэлээ.

1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл сайн, мөн  тортыг ийм хутгаар зүсвэл зүгээр. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан  хадгалах боломжтой.

 2. Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.

3. Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их хэмжээний витаминаа хадгалж үлдэнэ.

 4. Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.

 5. Хутга сэрээг (хуучин эсвэл зэвэрсэн) түүхий төмсөөр арчвал гялалзана. Шилэн аяганд халуун ус хийхдээ дотор нь халбага хийвэл хагарахгүй.

 6. Махыг шарахын өмнө бага зэргийн элсэн чихэр түрхэвэл, эсвэл хэрчсэн  махтайгаа хольж хутгавал илүү амттай болдог.

 7. Өрөөнөөс будагны үнэрийг хурдан гаргахын тулд хэд хэдэн газар давстай ус тавина.

 8. Хөөрүүлсэн сүүгээ гал дээр удаан байлгавал тэжээллэг чанараа алдана. Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийх хэрэгтэй.

 9.Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай  үрж тавиад хонуулахад үнэр нь арилсан байна.

 10. Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалаасыг дагуулаад савандаж  байгаад индүүдэх хэрэгтэй.

11. Шүд хорхойтох болон ер нь шүдний ихэнх өвчинд төмсийг цагаан гаа давсны хамтаар адил тэнцүү хэмжээтэйг буцалгаад, бэлдмэлээр нь шүдээ зайлж угаах нь дээрх өвчнүүдийг анагаадаг төдийгүй шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэхэд онц тустай ажээ. Өдөрт хоёр удаа тогтмол хэрэглэх нь үр дүнтэй юм байна.

12. Хүйтний улиралд та гоёмсог, үнэтэй дээлээр гангардаг бол энэ зөвлөгөөг уншаарай. Үслэг дээлийн өнгийг гэрийн нөхцөлд сэргээн янзлахдаа юуны өмнө зөөлөн даавуугаар гөвөх хэрэгтэй. Төмсний гурил бензин хоёрыг хольж уг бэлдмэлээрээ сорыг сөргүүлэн арчих нь зүйтэй. Ер нь аливаа үслэг эдлэлийг цас дагтаршин хунгарласан тийм газар гөвж, сэгсэрэх нь өнгийг сэргээдэг онцлогтой.

13. Үс унах, хумс хугарахыг ядаргаа цус багадалтаас үүдэлтэй гэх боловч ихэнхдээ хуурайшилтын улмаас дээрх шинж тэмдэг илэрдэг. Иймээс та үсний хуурайшилтыг арилгах буюу үс унахаас сэргийлэх арчилгааг сайн хийх хэрэгтэй. Ямар ч хүн юм угаахгүй удахад юм уу, гараа арчлахгүй хэд хоноход л арьс хуурайшин, холцруутаж эхэлдэг. Ийм болохоор та хумсаа болон гарынхаа арьсыг ч анхаарахад илүүдэхгүй.

14.Хулдаасыг ажлын байранд хадгалахдаа босоо байдлаар хадгална. Хулдаасыг гадаргууд наахаас өмнө өгөгдсөн хэмжээгээр зүсч, зузаан нимгэнээс хамааруулан 2-3 хоног сайтар бэлтгэгдсэн тэгш гадаргуу дээр цельсийн 16-18 хэмийн дулаантай өрөөнд хуурайгаар нь хээг тааруулан нийлүүлж дэвсэнэ.

15. Тавилгыг зөөх үед шал зурах цөөнгүй. Ийм үед тавилгын хөлөнд хуучин оймс углавал зурахгүй.

16.  Индүүний ёроолын харласан хэсгийг арилгахын тулд дээр нь давс асгасан цаас индүүдэхэд хангалттай.

17.  Хөргөгчинд их ногоо хадгалах үед эвгүй үнэртэй болдог. Ийм үед ногоогоо сонингоор ороовол хөргөгч эвгүй үнэртэй болохгүй.

18.Угаалтуурын ус удаан доошлоод байвал хоолой руу хагас литр халуун усанд хагас аяга хүнсний соод хийгээрэй.

19.  Зэвэрдэггүй төмөр буюу “нерж” гэсэн бичгтэй эдлэлүүдийг оливийн тосоор цэвэрлэхэд сайн өнгө ордог. Эхлээд тостой алчуураар сайтар арчаад дараа нь хуурай цаасан алчуураар гялалзтал арчина.

20. Цамцан тогтсон уруулын будгийн толбыг үсний лакаар хялбар арилгаж болдог. Уруулын будаг болсон зүйлийг угаалгын машинаар угаах гэж байгаа бол эхлээд үсний лак шүршээд арваад минут болсны дараа чийгтэй даавуу, эсвэл хөөсөөр арчаад дараа нь угаалгын машинд хийгээрэй.

21..    Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн соод ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй соод хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилна.

22.Машин өнгөлдөг тос нь угаалтуур, цорго, шүршүүрийн өрөөний хаалга энэ тэрийг өнгөлөхөд тохиромжтой. Ингэснээр савантай усны толбо үлдэхгүй.

23.  Чанасан өндөгний хальсыг лонх, ваарыг цэвэрлэхэд ашигладаг. Нунтаглаж жижиглэсэн өндөгний хальсыг саванд хийгээд дээрээс нь угаагч шингэн, усны хамт жаахан хийгээд сайтар сэгсрээрэй.

24. Элгэн гутал, бээлийн дээрх жижиг толбыг хумсны хуурайгаар арилгахад хялбар.

Categories
мэдээ нийгэм

Дулаалгын аяныг есдүгээр сард эхлүүлнэ

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, олон байраа дулаалах замаар дулаан, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд хэвшүүлэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал,эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлдэг, импортолдог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан аянд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн 9 дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон импортлон оруулж ирдэг 22 компанийг урьж оролцуулан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэн, олон нийтэд танилцуулан ажилласан байна. Иргэд орон гэрээ дулаалж, сайжруулсан зуух хэрэглэснээр хүйтний улиралд нийт 163,900 төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг Агаарын чанарын албанаас гаргажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн хүндэтгэлд зориулан гэрэлт хөшөө босгоно

Улс төрийн хэлмэгдэгсдийн хүндэтгэлд зориулсан гэрэлт хөшөөг ирэх сард Хөвсгөл аймагт босгохоор болжээ. Энэ талаар Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноом мэдээллээ. Уг хөшөөг Хатгал сумын тусгай хамгаалалтай газар босгох бөгөөд 120 см өндөр, 60 см-ийн өргөнтэй боржин чулуун хөшөө байх аж. Гэрэлт хөшөө босгох хөрөнгийг тус холбоонд гишүүнчлэлтэй 25 мянга гаруй иргэнээс санхүүжүүлэх гэнэ. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Айлууд зусланд газар өмчлөх эрхтэй боллоо

Нийслэлийн ойролцоох зуслангийн газрыг өмчлүүлэх шийдвэрийн дагуу эхний ээлжид таван байршилд байгаа зуслангийн газрыг өмчлүүлэхээр болжээ. Үүнд, Сүхбаатар дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэр, Ар хустайн зуслангийн  366 га газрын 1478 айлын хашааны газар багтжээ. Мөн тус дүүргийн XX хороо Цээнэ зусланд 173 га газрыг 666 айл өмчилж авах эрхтэй болсон байна. 

Цолмон зуслангийн 391 га газрыг одоо эзэмшиж байгаа 715 өрхийг хамруулан  өмчлүүлэх бол Жигжидийн зуслангийн газрыг өмчлөх асуудал түр хугацаагаар хойшилжээ. 

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн дуудлага багасчээ

Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж байгаа “Оюутан цагдаа” хөтөлбөрийн талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 2-ноос эхлэн Монголын оюутны холбоо Соёл, спорт аялал жуулчлалын яамтай хамтран тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрт хамруулахдаа дундаас дээш англи хэлний мэдлэгтэй сайн дурын оюутнуудыг сонгон, гурав хоногийн сургалтад суулгасан байна. Оюутнуудын үндсэн үүрэг нь гадаадын иргэд, жуулчдыг гэмт хэргийн халдлагаас урьдчилан сэргийлэх, зам зааж өгөх, халаасны хулгайгаас болгоомжлуулах юм. СБД-ийн хэмжээнд нийт 22 оюутан энэ сарын 10-наас эхлэн ажиллаж байгаа аж. Тэд 10.00-16.00 цагийн хооронд, цагийн 3500 төгрөгний хөлстэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Тус дүүргийн хэмжээнд “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гадаадын иргэдтэй холбоотой нэг ч гэмт хэргийн дуудлага ирээгүй гэнэ. Хөтөлбөр есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ хэмээн СБД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн захиргаа үүргийн биелэлт хариуцсан ахлах дэслэгч,  ахмад Т.Мөнхзул мэдээллээ.