Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 21-р хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

БШУЯ-ны захиалгаар Сонгино хайрхан дүүргийн 21-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өглөө. Канад технологийн модон бүтэцээр баригдсан шинэ цэцэрлэг ийнхүү хүүхдүүдээ бүртгэж, хүлээн авахад бэлэн болсон байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хүн ам олноор суурьшсан, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна. Харин яамны зүгээс өнгөрсөн хичээлийн жилд 5415 ортой 60 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад оруулсан.2014 онд 12275 ортой 102 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад оруулна гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд гэрчилгээгээ гардан авлаа

Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Олон нийтийн цагдаагийн ажилтан”-ы эрх зүйн байдлыг хуульчилж өгсний дагуу хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах 190 иргэний судалгааг гарган, бүртгэж, долоодугаар сарын 30, 31-ний өдрүүдэд сэтгэл зүйн сорил болон хандлага тогтоох ярилцлагыг хийж, наймдугаар сарын нэгний өдөр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын долоодугаар сарын 28-ны өдрийн 485 дугаар тушаалаар Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлагдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвтэй хамтран сургалтыг 21 хоногийн хугацаатай, хоёр үе шаттайгаар тус төвийн байранд зохион байгуулж байна.

“Олон нийтийн цагдаагийн ажилтан” бэлтгэх нэгдүгээр шатны сургалтыг амжилттай төгссөн суралцагч нарт гэрчилгээ гардуулах арга хэмжээ Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвд боллоо.

Categories
мэдээ нийгэм

Дулаалгын аян 09 дүгээр сарын 15-наас эхэлнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан хэмнэдэг зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Дулаалгын аян зохион байгуулах тухай” А/654 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Дулаалгын аянг 09 дүгээр сарын 13-наас 10 сарын 30-ны хооронд зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд Чингисийн талбай болон нийслэлийн дүүргүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг өвөлжилтийн бэлтгэл хангах, орон байраа дулаалах ажилд уриалж сурталчилгааны өдөрлөг болно. Мөн дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, өртөг багатай, шинэ дэвшилтэт технологийн амины орон сууцнуудын талаар тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгос эмч нар түлэнхийн дараах сорвийг эмчилнэ

ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт Солонгос Улсаас “Hangang Soo” эмнэлгийн Түлэнхий Пластик мэс заслын эмч нар түлэнхий болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үнэгүй үзлэг хийж зөвөлгөө өгнө. Үзлэг “Мөнгөн гүүр” эмнэлэгт болох аж.

Categories
мэдээ нийгэм

Хэнийг хуурсан спорт цогцолбор баригдаж байна вэ

Сүүлийн жилүүдэд манай
оронд барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Үүний үрээр нийслэл хот маань ч
өнгө засч байгаа билээ. Тэгвэл Хан-Уул дүүрэгт ийм нэгэн спорт цогцолборын
барилга сүндэрлэж байгаад иргэд дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Эдийн засаг
хүндхэн байгаа ч ийм барилга барина гэж арай тендерт ороогүй баймаар.

Э.БОЛД

Categories
мэдээ нийгэм

Удмыг нь харж ханилахын учир

Ханилах хүнийхээ удмыг хар гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг. Удмыг нь хар гэдэг үгний цаана хэр их мөнгөтэй, хэр царайлаг, хэр боловсролтой хүн бэ гэсэн шалгуур огт байхгүй.

Удам судрыг хөрөнгөөр жиших ямар ч боломжгүй юм. Хэчнээн боловсролтой, хөрөнгө зөөртэй хүн байлаа гээд хань ижлээ хуурч мэхлэх, зовоох, араар нь тавих гээд есөн шидийн дутагдал харин ч элбэг. Тэгвэл удмыг нь харж ханилахын учир юу вэ. Удам гэж чухам юуг хэлээд байна вэ. 

Таны ханилах гэж буй хүний гэр бүлийн хүмүүжил зөв үү, ээж аавынхаа үгийг хэр сонсдог вэ, биеийн эрүүл мэнд хэр сайн бэ, амьдралын идэвх зориг тэмцэл өндөр үү, өчүүхэн зүйлд бууж өгөөд бусдын олж ирсэн хоолоор өөрийгөө тэжээлгэх дуртай тэжээвэр амьтан уу, бусдыг хэр хүндэтгэдэг вэ зэрэг амьдралын ноён нуруу болсон шалгуурууд үүнд багтдаг аж.

Түүнээс биш тэр сайдын тийм хүүтэй, тэр баяны тэр охинтой гэрлэснээрээ удам сайтай хүний хань болж буй хэрэг биш юм. Зөвхөн амьдралын зөв зам мөртэй хүнийг л удам сайтай хүн гээд байгаа юм. Удам сайтай хүнтэй ханилбал ирээдүйд учирч болох олон эрсдэлээс эмэгтэй хүн өөрийгөө хамгаалж чадна. Амар амгалан амьдралаар амьдарч, хоёр идэхгүй хоосон хонохгүй мөр бүтэн явж чадна. Үр хүүхэд тань хэн нэгнээс зүрх алдан эмээхгүй өр бүтэн, сэтгэл хангалуун өсөх болно. Энэ л амьдралын утга учир шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

“Универсиад-2033” наадмын хүрээнд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотноо болж буй Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа ОУОСХ-ны ерөнхийлөгч К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Матыцин, дэд Ерөнхийлөгч С.Берг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийн оюутны Универсиад наадмын асуудлыг шийддэг эрх мэдэл бүхий том байгууллагын төлөөлөгчид манай хотод зочлож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Улаанбаатар хот 2033 онд дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмыг зохион явуулах хэтийн зорилт, төлөвлөгөөтэй байна” гэдгээ хэлээд нийслэлийн иргэдийн энэхүү саналыг дэмжин ажиллахыг хүслээ.

Харин ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльен “Та бүхэн том амбицитай байгаа юм байна. Алсыг харж, зорилт дэвшүүлэн, эртнээс төлөвлөнө гэдэг их чухал. Универсиад наадмыг хүлээн авна гэдэг бол их хариуцлага, том төсөл. Дэлхийн хамгийн эрч, хүчтэй хөгжиж байгаа хот бүхэн энэ наадмын эрхийг авахын төлөө олон жил шургуу бэлтгэдэг юм. Универсиадыг хийж чадвал цаашид зуны олимп ойрхон харагдах болно. Та бүхэнд бид туслахад бэлэн байна. Улаанбаатар хотынхон эртнээс бэлтгэн Универсиадын туршлагыг сайтар судлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн болон спортын барилга байгууламжын бүтээн байгуулалт хийж байж энэ зорилтондоо хүрэх болно” гэдгийг онцлон хэллээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, “Универсиад-2033” наадмын хүрээнд цаашдаа хоёр байгууллага хамтран ажиллаж, ойр ойрхон уулзалт зохион байгуулах, Улаанбаатар хотноо  дараагийн жилүүдэд оюутны ДАШТэмцээн, Азийн оюутны наадам, тэмцээнүүдийг хийх, бэлтгэл ажлаа эртнээс хангах талаар харилцан тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

1112 цэцэрлэгт 201 967 хүүхэд хамрагдана

Засгийн газрын 11-11 төвийн цахим ярилцлагад Боловсрол, шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Ш.Болор-Эрдэнэ нар оролцож иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн цахим ярилцлага улсын хэмжээний болон нийслэлийн цэцэрлэгийн хүрэлцээ, хүүхдийн бүртгэлийн асуудал тойрон өрнөлөө. 

2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 201 967 хүүхэд хамрагдана. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс цэцэрлэгийн тоо 45, хамрагдах хүүхдийн тоо 8200-гаар нэмэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 106 000 хүүхэд байгаагийн 75 600 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд хамрагдалтын хувь 76,5-д хүрэх хандлагатай байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга хэллээ. 

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг 8 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Бүртгэлийг хийхдээ иргэдэд дараалал, бухимдал үүсгэхгүйгээр шуурхай зохион байгуулж, хороо, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллаж, бүртгэлийн явцад цэцэрлэгийн захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг байгуулаж байна гэж Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Ш.Болор-Эрдэнэ хэллээ.   Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн харьяаны цэцэрлэг байгуулах болон ээлжийн бүлэг нээн ажиллуулах санаачилгыг дэмжин хууль эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь  дэмжиж байна гэлээ. Нийслэлийн боловсролын газрын дарга төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүүхэд элсүүлэхтэй холбогдуулан зөвлөмж гарган цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлжээ. Уг зөвлөмжид бүртгэлийг ажлын цагаар нэгдсэн журмаар явуулж, бүртгэлтэй холбоотой мэдээллүүдийг ил тод байлгах тухай заалт орсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэггүй үлдсэн 2500 хүүхдийг хувийн цэцэрлэгт “шахна”

Нэр бүхий 38 хувийн цэцэрлэгийнхэн Нийслэлийн боловсролын газартай хэлэлцээр хийж, сул байгаа 2500  орон дээрээ хүүхэд авахаар ярилцаж байгаа гэнэ. Эдгээр 2500 хүүхдийг  цэцэрлэгт хамруулахын тулд улсаас өгдөг цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардал дээрээ хоолны мөнгө болох 38 мянган төгрөг нэмж өгөхөөр ярилцжээ. Үүний үр дүнд  эцэг эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэгт төлбөргүй шахам өгөх боломж бүрдэх юм байна. Эцэг эхчүүд харин сарын 38 мянган төгрөгийн хоолны мөнгө нэмж тушаах учиртай гэнэ. 2500 хүүхдийг он дуустал үлдсэн дөрвөн сард хувийн цэцэрлэгт өгөхөд төсвөөс тэрбум төгрөг шаардагдах агаад энэхүү мөнгийг шийдүүлэхээр  УИХ, Засгийн газарт хандсан гэнэ.Төсөв нь танагдсан БШУ-ны сайдын багцаас энэ хэмжээний мөнгийг гаргах боломжгүй байгаа талаар тус яамныхан ярьж байна.       

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн яам 106 лицензийг хуулийн дагуу шийднэ

АМГ-ын даргаар ажиллаж байсан төрийн албан тушаалтны авлигын хэргээс болж нэгэнт эрхийг нь өгөөд байсан 106 лицензийг компаниудаас нь хурааж аваад удаж байгаа билээ. Засгийн газар саяхнаас тогтоол гаргаж 106 лицензийг сонгон шалгаруулалтаар өгөхөөр болсон. Ингэхдээ хуучин лиценз эзэмшигчдэд давуу эрх олгоно гэж байгаа. Уул уурхайн яаман дээр засгийн журмыг хэрэгжүүлэх ажлын хэсэг гараад ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гарах үед 18 лиценз нь хүчингүй болсон гэнэ. Үлдсэн 88 лиценз дээр ямар нэг булхай луйваргүйгээр сонгон шалгаруулалт явуулна гэж салбарын яам нь үзэж байгаа аж. Эдгээр лицензийн тодорхой хэсэг нь урт нэрт хууль болон бусад эрх зүйн үндэслэлээр хязгаарлалтад орсон байдалтай байгаа гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.