Categories
мэдээ нийгэм

Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ? DNN.mn

Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлдэг талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

  1. Хүүхдийнхээ нэр дээр арилжааны банканд данс нээлгэнэ.
  2. Нийгмийн халамжийн ehalamj.mn сайтад нэвтрэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг цахимаар гаргах боломжтой бөгөөд мэдээллээ үнэн зөв оруулж хүүхдийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбон бүртгүүлнэ.
Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ DNN.mn

Увс аймгийн Улаангом сум, 8 дугаар баг “Униалтын нуур” гэдэг газар /52 настай, эмэгтэй/ өчигдөр /2024.10.03/ 08:00 цагийн үед /Toyota Probox/ загварын автомашинтай Улаангом сум руу бензин авахаар явжээ. Тэрбээр 10:00 цагийн үед “Бензин аваад гарч байна” гэж хэлээд сураггүй /утас нь сүлжээгүй/ байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:08 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 19:04 цагт иргэн О /52 настай, эмэгтэй/-г гэрээсээ урд зүгт 3 км-т машин дотроо байсныг эсэн мэнд олж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч болон ар гэрийнхэнд нь 19:45 цагт хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрөн, нууруудад усан зам тээвэр хийхийг хориглолоо DNN.mn

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудын Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон байдаг.

Энэ хүрээнд усан зам тээврийн хэрэгслийн хөвөлтийг нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудад зогсоолоо.

Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн хоёр чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Сүхбаатар дүүрэг 2, 4 дүгээр хороо, Нарны зам Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг зам засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны 10 дүгээр сарын 04-ний 22:00 цагаас 2024 оны 10 дүгээр сарын 06-ны 06 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”

Ч:17а “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/”

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хуралдаанаа өнөөдөр /2024.10.04/ хийлээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ахалж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Найдалаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа нар гишүүнээр ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс гадна  Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах газар, Улаанбаатар дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Дулааны цахилгаан станцуудын цахилгааны болон дулааны инженерүүд, эдийн засагч, хуульчид оролцов. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудын шинэчлэлийг хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүд ажлын хэсэгт хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, эрчим хүчний дата мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн.

Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний сайдын удирдсан баг УИХ-ын ажлын хэсэгт зөвлөн ажиллана гэдгийг мэдэгдээд зөвлөх багийн ажлын хуваарь, дэмжин туслах чиглэлийг хэрхэн тодорхойлсон талаар танилцуулсан юм. Энэхүү багт хувийн хэвшлийнхний оролцоог хангаж ажиллана гэдгийг мөн тодотголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа болно DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 08-ны өдөр цахимаар явагдах тухай Автотээврийн үндэсний төвөөс мэдээлжээ.

Та бүхэн дараах зөвлөмжийн дагуу тус дуудлага худалдаанд оролцох юм.

Үүнд:

– Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.

– Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

– Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.

– Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.

– Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 1210 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 12:30 цагийн байдлаар нийтийн тээврийн 1210 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Түйн гол дээрх 64.75 метр гүүрийг ашиглалтад орууллаа DNN.mn

Баянхонгор аймгийн Богд сумын Түйн гол дээрх 64.75 у/метр гүүрийг Их богд зам ХХК гүйцэтгэж, байнгын ашиглалтад орууллаа.

Төслийн техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар авто замын борооны ус зайлуулах 400 гаруй худгийг засварлаад байна DNN.mn

Улаанбаатар хот авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худаг, үзлэгийн 3800 гаруй худагтай. Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 655 авто замын борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худаг засварлахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 400 гаруй худгийг засварлаад байна. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудал орчимд ажиллалаа.

Тэрбээр “Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудлын шүүрт худаг суулт өгч, цөмөрсөн тул засварлаж байна. Энэ мэтчилэн борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худгийг шөнийн цагаар авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хоёр бригад гарч засварлаж байгаа юм. Төлөвлөсөн худгуудыг аравдугаар сарын 15 хүртэл засварлаж дуусгахаар ажиллаж байна” гэв.

Түүнчлэн ГУББГ нь авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг бөгөөд жилд 2-3 удаагийн давтан цэвэрлэгээ хийдэг байна. Мөн Нэгдүгээр хорооллын арын гудамж, Дарь-Эх, Цайз зэрэг гэр хороололтой ойрхон байршлуудад гурваас ч олон удаагийн цэвэрлэгээ, үйлчилгээ үзүүлдэг аж. Учир нь шүүрт худгууд том оврын машинд дайруулан эвдрэх, хүний буруутай үйлдэл буюу хог хаягдлаар дүүрэн бөглөрөх, байнгын хөдөлгөөний нөхцөл байдлаас үүдэн эвдрэл, гэмтэл ихээр үүсдэг талаар тэрбээр онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манхан-Булган-Улсын хил чиглэлд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагджээ DNN.mn

Манхан-Булган-Улсын хил чиглэлд “Цахирын нуруу”-нд 130-136 км-т нойтон цас орж халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон байна.

Та бүхэн анхаарал болгоомжтой хурдаа тохируулан зорчино уу