2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл 10-р сарын 10-ны 09:00 цагаас эхэлнэ.
2024 оны 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл 10-р сарын 10-ны 09:00 цагаас эхэлнэ.
2024 оны 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Улаанбаатар хотод 2025 онд давхар замын төслүүд хэрэгжиж эхлэхээс өмнө нэгдүгээр түвшний замуудыг үе шаттай шинэчлэхээр төлөвлөсөн. Тэгвэл энэ онд нийт 87 авто замыг шинэчилнэ.
Өнөөдрийн байдлаар 69.3 км авто замыг шинэчлээд байна. Тодруулбал, нийслэлийн гол гудамж замуудыг өргөтгөх, хуучин замуудыг засварлах ажлын хүрээнд 43 авто замыг шинэчилж дууслаа. 2024 онд шинэчлэх авто замууд нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт байгаа юм. Тухайлбал, 2021 онд нийт 14 байршилд 12.9 км, 2022 онд 12 байршилд 15 км, 2023 онд 13 байршилд 18.5 км урт замыг шинэчилжээ. Авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг мөн гүйцэтгэдэг.
Цаашдаа ч авто замыг шинэчлэх болон засварлах ажил үргэлжилж байна.
Алтай-Ховд чиглэлийн авто зам дагуу 145-221 км-т замын тэмдэг тэмдэглэгээ суулгах ажил хийгдэж байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 417 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 193 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 224 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 45 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ гэж АТГ-аас мэдээллээ.
Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн тань хугацаа дууссан, эсвэл шинээр захиалах бол “Нэг цэгийн үйлчилгээ”-нд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болжээ. Тодруулбал, эдгээр үйлчилгээг цахимд шилжүүлсэн юм байна. Гэсэн ч үүнийг мэдээгүй иргэд харьяа дүүргийнхээ “Нэг цэгийн үйлчилгээ”-нд ачаалал үүсгэн, дугаарласан хэвээр байгааг улсын бүртгэгч нар хэллээ.
Гадаад паспортын зургийг гэхэд л өмнөх шиг заавал угаалгаж улсын бүртгэгчид өгөх шаардлагагүй болсон гэсэн үг. Тухайн гэрэл зургийн студидээсээ photo.burtgel.gov.mn сайт руу өөрийн зургийг, регистрийн дугаарын хамт илгээхэд л хангалттай. Үүний дараа “И-Монголиа”-гаар паспортын хураамжаа төлөөд таны захиалга баталгаажна. Хэрэв цахимаар үйлчилгээ авах боломжгүй бол “Нэг цэгийн үйлчилгээ”-н дэх “Хурдан” системээр картаар, эсвэл төлбөрийн бусад аргыг сонгон хураамжаа төлөх боломжийг дүүргүүдэд бүрдүүлжээ.
Ташрамд, цахим гадаад паспорт шинээр авах, сунгуулах хураамжийн төлбөр 83600 төгрөг аж.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
Дорнод аймгийн Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал: Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Авдар хараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд 120 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар 07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, аравдугаар сарын 08-ны өдрийн 00:28 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Халуун рашаан” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн урд зүгт 120 км/ www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн тухай мэдээллийг аравдугаар сарын 03 ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулжээ. Аравдугаар сарын 06-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газарт хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртжээ.
Өнөөдөр манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна.
Харин 29.7 хувь буюу 279639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359671 нь гэр сууцанд амьдарч байгаа судалгаа бий. Тиймээс 600 мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэй байгаа талаар Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр ярилаа.
Энэ мэт олон саналыг нэгтгэж тодорхой шийдэлд хүрнэ. Үүний тулд холбогдох хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм.
Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн “Тайлуут” гэдэг газар аравдугаар сарын 7-нд 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 8-ны 00:10 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хоёр настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аравдугаар сарын 8-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулна.
Үүнтэй холбоотойгоор энэ сарын 10, 11, 12-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглох аж. Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог юм. Мөн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй байх зохицуулалттай.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өчигдөр /2024.10.07/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ.
Тогтоолыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.
-Хүн амын амьжиргааны доод түвшин
-Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
-Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
-Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
-Инфляц
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос байгуулсан ажлын хэсэг дээрх хүчин зүйлсийг харгалзан 20 хувиар нэмэх боломжтой гэж үзсэнийг талууд дэмжлээ.