Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт, амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөрс хөлдөх хугацааг гаргажээ DNN.mn

Цаг уурын байгууллагаас хөрс 20 см-ийн гүн хүртэл хөлдөж эхлэх хугацааг цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн тооцоолон гаргасан байна.

Тодруулбал, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Булнай, Гичгэний нуруугаар аравдугаар сарын дундуур, баруун аймгуудын зарим, говийн нутгийн ихэнх хэсгээр арваннэгдүгээр сарын эхээр, бусад нутагт аравдугаар сарын сүүлчээр байх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг арваннэгдүгээр сарын 15-нд шинэчилж дуусна DNN.mn

Сүүлийн 2-3 жилд Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлэх болсон. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж, шугамыг ашиглалтад оруулна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Арваннэгдүгээр сарын 15-наас өмнө 4.8 км цэвэр усны шугамыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энд “Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татахаар боллоо. Тухайн компани бидний ажлыг дэмжиж, зөвшилцлөө. Мөн Яармаг орчимд трасс чөлөөлөх хэд хэдэн байршил байна. Тэдгээр аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрэх эсвэл трассыг албадан чөлөөлүүлнэ. Үндсэн цэвэр усны шугамын ажил дууссаны дараа Яармаг орчмын ялангуяа “Шинэ Яармаг” хорооллыг барьсан барилгын компаниуд үндсэн шугамаас салбарласан шугамуудынхаа эрүүл ахуйн нөхцөлд анхаарах хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.

Ийнхүү цэвэр усны үндсэн шугамыг лабораториор баталгаажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноороо Яармаг орчмын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ундны усыг эрүүлжүүлэх юм. Цаашлаад нийслэлд олон жил шинэчлээгүй шугам хоолойг шинээр барих, үндсэн гол шугамуудыг шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэж буй. Эдгээр ажлын тендерт аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг хотын дарга мөн уриаллаа. Тухайлбал, дээрх 4.8 км цэвэр усны шугамын ажил гүйцэтгэх тендерийг 3 удаа зарлахад компаниуд материал ирүүлээгүй учраас Ус сувгийн удирдах газраас ажлыг хүлээн авч, гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Кино театрууд сонгуулийн өдөр ажиллах хүсэлт гаргажээ DNN.mn

Кино театруудын менежментийн холбооноос орон нутгийн сонгуулиар ажиллах хүсэлтийг Хотын дарга Х.Нямбаатарт хандан гаргажээ.

Тодруулбал, орон нутгийн сонгуулийн ирцийг дэмжиж зөвхөн саналаа өгсөн иргэд болон хүүхдүүдэд үйлчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ өдөр насанд хүрээгүй хүүхдүүдийн үзвэр үзэх боломж хаагдаж байгааг анхаарахыг хүссэн байна.

Кино театрууд сонгуулийн өдөр ажиллах хүсэлт гаргажээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар,

  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл
  • Боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршилын талаар
  • Төрийн банкны үйл ажиллагааг ногоон хөгжлийг дэмжсэн чиглэлээр шинэчлэн зохион байгуулах талаар
  • Монголын хөрөнгийн бирж ХК ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зэрэг 26 асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хааж, шинэчилнэ DNN.mn

ХУД-ийн 24-р хороо“Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг 10 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Кирил монгол бичгийн давуу ба дутагдалтай тал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай цахим залилангийн талаар ярилцлаа. Тэрбээр “Телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр 112 сая төгрөг залилсан хэрэг гарсан” хэмээв.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим гүтгэлгийн чанартай мэдээлэлтэй холбоотойгоор өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс дээрх асуудлаар тодруулга авлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Кирил монгол бичгийн
давуу ба дутагдалтай тал”
нийтлэл хэвлэгдлээ.

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад “Хэрэг судлал” гэх ойлголтыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв.

Судлаач, эдийн засагч Ч.Сумъяа “Юанийн ханшийн савлагаа ирэх саруудад ихээр мэдрэгдэх болов уу” гэв.

ЭМЯ: Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Нобелийн шагналтнууд тодорч эхлэв

Арын нүүр: Автобусанд сонссон яриа


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Худалдааны төвөөс 120 ширхэг гар утас, дагалдах хэрэгсэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн есдүгээр сарын 27-нд СХД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт хулгай орж, эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй, өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан Х зэрэг нэр бүхий гурван этгээдийн үйлдлийг ААН-ийн камерийн тусламжтайгаар тогтоож, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс илрүүлж, саатуулсан байна. Мөн гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг хуульд заасны дагуу хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүд нь мөн есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө БЗД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэр дэх нэр бүхий худалдааны төвөөс 120 ширхэг гар утас, дагалдах хэрэгслийг хулгайлсан үйлдэл тогтоогдоод байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны 10-р сарын 08-ны 20 цагаас 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Идэр, Байдраг голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэмийн дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр эрс хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 10-наас 2024 оны 10-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 10-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарлаа DNN.mn

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үерийн улмаас багагүй хохирол учирсан. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар Геодези, усны барилга байгууламжийн газарт үүрэг болгосны дагуу 2024 онд нийт 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарч дуусаад байна.
Мөн одоогийн байдлаар үерийн уснаас хамгаалах шаардлагатай гол байршлуудад шинээр 1.8 км үерийн далан барьсан. Үерийн далан нурж эвдэрсэн 9 газрыг засварлаж байна. Улаанбаатар хотод 4000 орчим шүүрт худаг байдаг бөгөөд тэдгээрт лаг цэвэрлэгээг 2-3 удаагийн давтамжтай хийж, борооны усыг саадгүй урсгаж гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа билээ.
Түүнчлэн 2024 онд авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Нийт 655 шүүрт худгийг засварлаж нөхжээ. Одоо байгаа үерийн далангуудын 46 байршилд 67.2 мянган тонн лаг хагшаас цэвэрлэж, цаашдаа нийслэл хотыг үерийн аюулаас хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна.