Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Задралд тулсан Орос орон” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр “Нийгмийн даатгалын асуудлыг засах ёстой ч шударгаар төлж байгаагаа шийтгэж болохгүй” хэмээв.

“Хөхний эрүүл мэндийн төв”-ийн Хөхний дүрс оношилгооны эмч Э.Аззаяа “Жирэмснээс хамгаалах эм, тариа хэрэглэх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Задралд тулсан Орос орон” нийтлэл хэвлэгдлээ.

Монголбанкнаас 2025 онд хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын зорилтын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Такси үйлчилгээ явуулах зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгоно”  гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Владимир Зеленскийн гадаад айлчлал өндөрлөв

Арын нүүр: Усны шувууд буцлаа…


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төлөвлөгөөт хяналтаар 5 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 453 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 240 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж АТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

ЗТЯ: Энэ оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 110.6 сая зорчигч тээвэрлэлээ DNN.mn

Энэ оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 110.6 сая зорчигч тээвэрлэлээ.

Үүнээс автотээврээр 107.2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна. Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувийн өсөлт үзүүлжээ. Тэгвэл 2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 62.9 сая тонн ачаа, төмөр замаар 32.3 сая тонн ачаа, 7.6 мянган тонн ачааг агаарын тээврээр тээвэрлэлээ.

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс сэргийлнэ үү DNN.mn

Энэ сарын 14-ний өдрийн байдлаар гаргасан ой, хээрийн түймэр гарах аюулын үнэлгээгээр ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна. 10 дугаар сар гарсаар хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцлийг бий болгож байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой, хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

May be a graphic of map and text

Categories
мэдээ нийгэм

“Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ DNN.mn

Алтанбулагийн боомтоор Iphone загварын 15 ширхэг гар утсыг нэвтрүүлэх гэж байсан этгээдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хураан авсан гар утаснууд нь нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагджээ.

Тодруулбал, Алтанбулагийн боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг 09 дүгээр сарын 30-ны өдөр хураан авсан. Уг хэрэгт Улаанбаатар Улан–Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto velfire маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан ба одоогоор 3 хохирогчийг тогтоож мэдүүлэг авчээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан Iphone 14 pro max, “Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг тогтоожээ.

Та бүхэн олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн улмаас шороо хайргаар дүүрсэн шуудуу цэвэрлэх ажил хийгдэж байна DNN.mn

Манхан-Булган-Улсын хил чиглэлд Хавчигийн хавцалд 25-29км-т үерийн улмаас шороо хайргаар дүүрсэн шуудуу цэвэрлэх ажил хийгдэж байна.

Тэнгэр бүрхэг, зам даваа саадгүй. Та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1.6 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ DNN.mn

2024 оны III улирлын байдлаар гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.

Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 127.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөн 297.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчид олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно DNN.mn

Маргааш буюу энэ сарын 16-ны 13.00 цагт НӨАТ ын урамшууллын сугалаа явагдана.  Сугалаанд 2024 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. 

Сугалааны урамшуулалд: 

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авдаг

 “ebarimt” аппликейшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ DNN.mn

Өнөөдөр дараах 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ.

  • Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум” ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  • Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • “Хоум плаза”-гийн уулзвараас “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Хамба лам З.Санждоржийн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хоёр иргэнийг саатуулсан байдаг. Тэгвэл энэ хэргийг 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.