Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны 10-р сарын 17-ны 20 цагаас 10-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 12-17 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 19-нөөс 2024 оны 10-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана DNN.mn

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

2024 оны 11 дүгээр сарын 01-с хуучин гүүрний хөдөлгөөний хааж шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина. Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийн эрүүл, оюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нута дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт 20.526, нийслэлд 29.763, нийт 50.289 камерыг байршуулсан нь олон улсын камержуулалтын стандарт, хүрэх түвшний 73.2 хувьд хүрээд байгаа юм.

Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суунаа газраасаа алга болсон бага насны 200 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсныг олж, тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв” 30-ыг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн юм.

Энэхүү төслийг цаашид хэрэгжүүлэх ажилд иргэн, хуулийн этгээд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсоноор ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хошууч Б.Бадамхатан: Зөвхөн цагдаагийн дүрэмт хувцас нь гоё гээд энэ ажилд орвол хүнд хэцүү бэрхшээлийг давж чадахгүй DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Бадамхатантай ярилцлаа.


-Та энэ ажил албатай амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би дөрвөн охинтой айлын гурав дахь охин нь болж мэндэлсэн. Аав минь цагдаа болохыг хүсдэг байсан хэдий ч өвөө маань татгалзаад цагдаа болоогүй гэдгийг нь сонсож байсан. Би 10 дугаар ангиа төгсөөд гэнэт л цагдаа болмоор санагдсан. Тухайн үед Цагдаагийн Академийн сонсогчдын парад хувцас, малгай нь их сүртэй харагдаад цагдаа л болно доо гэж боддог байсан. Тэр утгаараа цагдаа мэргэжлийг сонгосон. Улмаар 2007 онд Цагдаагийн Академийн үндсэн ангийн сонсогчоор элсэн орж, 2011 онд сургуулиа төгссөн.

-Цагдаа болох шийдвэрийг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Манай аав хамгийн дуртай хүлээж авч байсан. Аав, ээж хоёр минь л намайг бүхий л цаг хугацаанд хамгийн ихээр дэмжиж, үргэлж миний ард зогсож байдаг. Хоёр том эгч маань заримдаа “Чи гэрийн бараа ч харахгүй юм, цагдаагийн ажил үнэхээр хэцүү, чи энэ ажлаасаа гарвал таарна” гэж бишгүй л хэлдэг байсан. Гэхдээ аав, ээж хоёр минь хэзээ ч тэгж хэлж байгаагүй. Намайг ойлгож хүндэлж, миний ар талыг маш сайн хариуцаж “Одоо яах уу, одоо юу хэрэгтэй байна” гээд л санаа тавьдаг. Цагдаагийн Академийн сонсогч байх үед шөнө оройтсон ч, эсхүл шөнө, үүрээр түргэн авсан ч л хамт явах ёстой юм шиг л, хамт сурч байгаа юм шиг л байдаг байлаа. Одоо гурван хүүг минь өсгөөд л байж байна даа.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан гэдэг тань сонин байна?

-Би ажлын гараагаа 22 насандаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эхэлсэн. Та бидний сайн мэдэх Улаанчулуутын хогийн цэг байрладаг нутаг дэвсгэрийг хариуцсан хэсгийн байцаагчаар томилогдож байлаа. Томилогдсон өдрөө ёслолын хувцастайгаа их дэгжин очлоо. Ажлаа даргадаа илтгэчихээд хороон дээрээ очоод ажлаа авах гэтэл манай хорооны гудамж болгон түүхий эд хүлээн авах цэгтэй, ойр орчимд нь архины хамааралтай хүмүүс их цуглардаг, орчин нөхцөл нь үнэхээр хүндхэн байсан. Маргаашаас нь эхлээд юбка өмсөхгүйгээр өмд, намхан өсгийтэй гутал өмсөөд ажилдаа явж байсан. Тэр үед нийслэлийн хэмжээнд хэсгийн байцаагч нарын

дунд объект, субьектийн судалгааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар тэмцээн зохион байгуулагдсан юм. Би тэр үеэр хөл хүнд,том гэдэстэй, амралтгүй ажиллаж байсан учраас их ядарна. Чөлөө авъя гэж хэлж чадахгүй, дөнгөж төгсөөд ирсэн болохоор ажил хийхгүй алга боллоо гэж хэлүүлэх дургүй учраас зүтгээд л байсан. Тэмцээний шагнал нь долоо хоног цагдаагийн Сүүж уул амралтын газарт амрах эрхийн бичиг байсан учраас энэ боломжийг алдахыг хүсээгүй. Тийм болохоор шинэ санаа гаргаж хийх юм байна, энд түрүүлж байж л би амарна гэж зүтгэж түүнийхээ үр шимийг хүртээд долоо хоног амарч байсан минь санаанд орж байна. Энэ алба надад олон боломж өгч байхад би зөрүүлээд ажилдаа юуг өгч чадах вэ гэдэг хандлагаар хандаж, хичээн ажилладаг.

-Та гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн. Ажлынхаа талаар хуваалцаж болох уу?

-Улсын хэмжээнд бүх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

 

Энэ ажилдаа маш дуртай, сонирхолтой. Олон сайхан хүмүүстэй танилцаж, хамтын ажил арга хэмжээ зохион байгуулна, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, оюутан сурагчдад урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийнэ. Урьдчилан сэргийлэх ажил өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжтой гэгээлэг ажил шүү.

-Та гэртээ бараг харагддаггүй байсан гэлээ. Он солигдох мөчид ч юмуу томоохон баяр ёслолыг ажлаа хийж өнгөрүүлсэн тохиолдол байгаа юу?

-Байлгүй яах вэ. Манай албаныхан нийтийг хамарсан арга хэмжээний үед өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин бүх алба хаагчид өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажилладаг. Хэрэг материал их үед шөнө оройгүй суух, эсвэл жижүүртэй үеүдэд гэртээ харихгүй байх үе гарна. Нөхөр маань тодорхой хугацаанд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учраас хүнд хэцүү нөхцөлийг маань мэддэг, намайг ойлгож, хүндэлдэг болохоор ар гэрийн асуудлаа хамтдаа зохицуулаад л явж байна даа.

-Ханьдаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Миний ханийг Н.Манлайбаатар гэдэг. Их даруухан, ухаантай залуу бий. Юмны утга учрыг тайлбарлах, ойлгуулахдаа хэзээ ч нэг үгээр хэлдэггүй, эсвэл хүн болгоны яриад байдаггүй үгээр тайлбарлаж чаддаг. Хэлж ярьж байгаа үгийн баялаг нь, цар хүрээ нь өөр байдаг. Заримдаа ч бүр гайхтал хэлдэг шүү. Үргэлж миний шийдвэрийг хүндэлж, намайг ойлгож байдагт маш баярлаж явдаг шүү гэж ханьдаа хэлмээр байна.

-Цагдаагийн тангарагт “шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая” гэсэн байдаг. Амь насаараа дэнчин тавьдаг тангараг өргөдөг мэргэжил ховор байх?

-Тийм байх аа. Гэхдээ энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна. Зүгээр л хамгийн дуртай, бахархдаг, хүсэж мөрөөддөг ажлаа л хийж яваа эмэгтэй. Ажил мэргэжлийн минь тангараг ийм болохоор ажлаасаа гарна гэж нэг ч удаа бодож зүрхлээгүй. Харин өмнө нь байцаагчаар ажиллаж байх хугацаанд эмэгтэй хүн туулаад даваад гарахад хэцүү хүнд үеүд тулгарч байсан. Сүүлд бодоод байхад ямар их зоригтой байсан юм бэ л гэж боддог доо.

-Та цагдаагийн хувцастайгаа гадуур явж байхдаа хүмүүсээс хүндлэл мэдэрдэг үү?

-Тийм ээ, хүндлэл мэдэрдэг. Хүмүүсийн цагдаагийн албыг сонирхож, дурлаж байгаа шалтгааны нэг нь төрийн хувцас байдаг. Маш гоё сүрлэг харагддаг. Энэ хувцсаа өмсөхөөр би хувьдаа өөрийгөө огт өөрөөр мэдэрч хүлээж авдаг. Албаа хүндэлж, хайрлаж, олон нийтийн газарт биеэ зөв явах ёстой гэж хамгийн түрүүнд бодогддог. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлж, хичээж л явна. Зарим хүмүүс зориуд хүрч ирээд яриа өдөж юм асуудаг. Тэр болгонд ямар ч төвөгшөөх зүйлгүйгээр тайлбарлаад өгөхөөр иргэд дуртай байдаг шүү. Зарим үед хүн л юм чинь алдаа гаргалгүй л яахав. Гэхдээ алдаагаа ойлгодог, залруулдаг, ажил албаа хүндэлдэг, ажилдаа дуртай байх нь хамгийн чухал.

-Таныг анх цагдаа болж байхад эмэгтэй алба хаагчид их байсан уу. Одоо өөрчлөгдсөн болов уу?

-2011 онд намайг ажилд орж байхад эмэгтэй алба хаагч цөөхөн байсан. Одоо эмэгтэй алба хаагчид харьцангуй нэмэгдсэн, ялангуяа захиргааны чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэй алба хаагчид их болсон. Хууль сахиулах байгууллагад эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр манай байгууллага олон талт үйл ажиллагаа явуулж байгаа. Эмэгтэй алба хаагчид өөрсдийгөө хөгжүүлээд, мэдлэг чадвараа дээшлүүлж чадвал цагдаагийн албандаа дэвших боломж хангалттай бий гэж боддог.

-Цагдаагийн албыг эмэгтэй хүн хашихад хэцүү юу. Эмэгтэй алба хаагч ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамддаг асуудал бий юу. Удирдлагаас нь хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Хувь хүнээсээ л шалтгаална гэж боддог. Зөвхөн цагдаа гэлтгүй мэргэжил бүхэн хэцүү, өөр өөрийн онцлогтой. Урлагийн салбарынхан, эмч нар гээд бидэнтэй л ижилхэн цаг наргүй ажилладаг юм билээ. Би хувьдаа хэзээ ч хэцүү гэж бодож байгаагүй. Зүгээр л ажилдаа дуртай. Манай байгууллагын удирдлагаас эмэгтэй алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх, манлайллын хөтөлбөрийг НҮБ-тай хамтран зохион байгуулан ажиллаж байгаа. Би яг энэ чиглэлээр гадаадын хоёр, дотоодын хоёр удаагийн хөтөлбөрт тус тус хамрагдаж байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь надад илүү ойр ч юм шиг, үр дүнгээ үзнэ гэж байдаг бол би түүнийг нь хүртээд байгаа юм шиг тийм өгөөжтэй сургалт байдаг. Анх ахлах дэслэгч цолтой байхдаа эмэгтэй алба хаагчдыг чадавхжуулах хөтөлбөрт хамрагдаад өөрийгөө чадавхжуулах ёстой юм байна гэсэн сэдлийг авч, тасралтгүй олон зүйлийг суралцаж, зарим зүйлийг нь байгууллагын ажиллагаандаа ашиглаж байна. Тийм ч учраас хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа ажилдаа эргэж ороод би юу хийж болох вэ, энэ цаг хугацаагаа яаж ашиглах вэ гэж их боддог байлаа. Ингээд Бүгд найрамдах Ирланд улс руу англи хэлний бэлтгэлд хоёр жил сурахаар явж байсан. Тэнд англи хэл сураад ирнэ гэдэг буцаад цагдаагийн албанд ороход давуу тал болно гэж төлөвлөсөн юм. Ирландад зөвхөн хэлний бэлтгэлд сурч байсан учраас надад тухайн улсын цагдаагийн байгууллагын систем, бүтэц, гэмт хэргийн нөхцөл байдал, туршлагыг судлах боломж хязгаарлагдмал байсан. Гэхдээ хүмүүстэй холбогдож байгаад гэр бүлийн хүчирхийллийн сургалтад суухын сацуу хар тамхитай тэмцэх чиглэлээр энэ улс яаж ажилладаг талаар сургалт, хөтөлбөрт хамрагдаж чадсан шүү. Хэцүү гэж бодож өөрийгөө блоколвол бүх зүйл хэцүү. Харин өөрөө зорьж, зүтгэж чадвал заавал ард нь амжилт байдаг гэдэгт итгэдэг.

-Ажлаасаа няцах, шантрах үе байсан уу?

-Заримдаа тийм үе тохионо. Ид хүйтэн үед гаднаа олон цагаар хамгаалалтад гарах үед би юу хийгээд зогсож байгаа юм бол гэсэн бодол төрдгөө нуухгүй ээ. Олон ажил зэрэг амжуулаад явж байгаад л хамгаалалтад гараад хөдөлгөөнгүй хэдэн цаг ч зогсох үед их юм бодогддог байсан. Тэр үедээ л өөртэйгөө их ярина шүү дээ.

-Хүүхдүүддээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Хүүхдүүддээ цаг зав гаргах нь ховор. Аав, ээж хоёр хүүхдүүдийг маань өсгөсөн гэж хэлэхэд буруудахгүй л болов уу. Би тийм сайн ээж биш. Намайг Ирланд яваад ирэхэд бага хүүхэд маань намайг ээжээ гэж хэлж чадахгүй аниа гэж дуудаж байсан. Намайг хараад их л гайхаад байсан, байсхийгээд л аниа гээд байсан шүү. Хэд хоносны дараагаас ээжээ гэдэг болсон доо. Харин одоо надаас салдаггүй. Ирээд л шууд ажилдаа орсон чинь гэрийн бараа дахиад харахаа больсон. Гэтэл үр минь намайг “Та ажилтай л гээд байх юм, би таныг санаад байна, та амарч болдоггүй юм уу” гэж байнга асуудаг. Өглөө явлаа гэхээр “Тэгэхээр чинь уйлна шүү дээ л” гэдэг. Би өглөө бүр таван цаг өнгөрөөж босоод л өглөөний хоол цайг нь заавал бэлтгээд түгжрэл эхлэхээс өмнө гараад явчихдаг. Хүүхдүүдээ унтаж байхад нь гараад л орой түгжрэл гэсээр ес, арван цаг гэж л харьж байгаа. Сайн ээж болохгүй л байна. Одоо амралтын өдрийг гэр бүлтэйгээ л өнгөрүүлэхийг хичээдэг.

-Та цагдаа болох мөрөөдөлтэй охидод хандаж юу гэж хэлмээр байна?

-Хэрвээ та үнэхээр цагдаа болно гэж зорьсон л бол ажилла. Ажилдаа дуртай хүн энэ байгууллагыг хөгжүүлэхийн төлөө би юу хийж чадах вэ гэж боддог. Өөрийгөө хөгжүүлэх зам нь хүртэл огт өөр. Цагдаагийн дүрэмт хувцас нь гоё гээд орох юм бол замд таарах хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадахгүй ажлаасаа гарна. Ямар ч ажил мэргэжил өөрийн онцлог, давуу болон сул талтай. Би хувьдаа одоо л миний карьер эхлэх гэж байна гэж боддог. Цагдаагийн байгууллагын чанарыг сайжруулахын тулд алба хаагчид нь өөрсдөө мэдлэгээ сайжруулаад хамтарч ажиллах боломж байгааг судлаад ирсэн болохоор ажилдаа улам их дурлаж байна. Бахархалтай, нэр хүндтэй, түүхтэй энэ байгууллагад ажиллана гэдэг миний хувьд их хувь заяа.

-Танд ажлаа хийж байх явцад тохиосон санаанаас гардаггүй дурсамж бий юу?

-Би хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авч амжихгүй үедээ ээж аавыгаа аваарай гэж хэлчихээд 3-4 цаг хэрэгт холбогдсон хүмүүстэйгээ нэг бүрчлэн харилцаад, болохгүй зүйлийн талаар сайн тайлбарлаж хэлдэг байлаа. Нэг удаа нэгэн охиноос “Шинээр аваад удаагүй байсан гар утсаа баарны нойлын өрөөнд орхичихоод гараад явчихжээ. Камерын бичлэг шүүж үзтэл үйлчлэгч эмэгтэй нь авсан байна, шалгаж өгөөд намайг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн гомдол ирсэн байлаа. Би үйлчлэгч эгчийг дуудаж тайлбар автал урьд өмнө нь миний хэзээ ч сонсож байгаагүй зүйлийг хэлж байсан юм. “Тийм ээ, би энэ утсыг олсон, гэхдээ энэ утсыг олсон нь урьд өмнө нь миний амьдралд хэзээ ч байгаагүй тийм их боломжийг өгсөн бол яах вэ” гэсэн юм. Би лавлаж асуухад “миний хүүхдүүд ийм утас өмнө нь харж үзээ ч үгүй, би хүүхдүүддээ үзүүлээд, дараа нь ломбарданд тавиад тэр мөнгөөр нь хүнсний материалаа аваад өчигдөр хүүхдүүд минь бүтэн нойртой дулаахан хонолоо” гэж хэлсэн. Би хэрэгт холбогдогч нараас өмнө нь ийм үг сонсож үзээгүй. Санамсаргүй олсон эд зүйлийг завших нь гэмт хэрэг мөн ч, тэр эмэгтэй сэтгэл хөдөлгөтөл хэлж байсан шүү. Дараа нь үйлчлэгч эгч өөрийнхөө хийсэн үйлдлийг буруутай гэдгийг мэдсэн ч анх удаа шинэ утас олсон мэдрэмж, амьдралд нь яаж нөлөөлж байсан гээд л санаа зовох зүйлгүйгээр ярьж байсансан. Энэ бол зөвхөн тэр эгчийн харсан өнцөг, хүрээлэл байсан. Гэхдээ хамгийн гоё нь хохирогч охин утсаа эргүүлж авах үедээ үйлчлэгч эгчид “та миний утсыг олсонд баяртай байна аа, хэрвээ өөр үл таних хүн авч явсан бол утсаа олж чадахгүй байсныг ч үгүйсгэхгүй” гээд баахан витамин авчраад үйлчлэгч эгчид бэлэглэж билээ. Зарим тохиолдолд өөрсдийн хайнга, анзааргагүй байдлаас болж асуудал үүсдэг. Үүнийг буруутгагүй л дээ, гэхдээ хүмүүс нэгнээ жаахан ч гэсэн ойлгож хүндэлдэг байгаасай л гэж хэлэхийг хүсч байна.

-Цагдаа нар янз бүрийн хэрэг дээр ажилладаг. Сэтгэл зүй нь ямар байх ёстой байдаг вэ?

-Цагдаагийн албанд ажиллаж байгаа ямар ч алба хаагч сэтгэл хөдлөлөө зөв удирдах нь чухал. Бидэнд сэтгэл хөдлөлөө тухайн нөхцөл байдалтайгаа уялдуулж зохицуулах чадварыг цагдаагийн академид байхад л суулгаад өгчихсөн байдаг юм болов уу гэж боддог.

-Цагдаа нар ард иргэдтэйгээ байнгын харьцаж байдаг. Иргэддээ хандаж хэлэх үг байна уу?

-Хүмүүс их бухимдуу болсон байна, мөн нэг нэгнийгээ их шүүмжилдэг болжээ. Зүгээр л хүн болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй, байгаа чигээр нь хайрлаж, хүндэлж, харилцаж болохгүй юм байх даа гэж бодох юм. Үүнээс болж гэр бүлийн маргаан үүснэ, нэгнийгээ дээрэлхэнэ, улмаар хүчирхийлэл болно. Энэ дунд хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөнө. Энэхүү байдлыг харсан хүүхдэд ингэх л ёстой юм байна гэсэн бодол төрнө, хүүхэд буруу зүйлд татагдана, гэмт хэрэг гарна, товчхондоо бол ийм. Мөн иргэд аливаа зүйлийг уур уцаараар шийдэх гэх юм. Хэсэгхэн хором тэвчих зүйлийг өнгөрүүлээгүйгээс болж хожим нь харамсал төрүүлэх олон зүйлс болж байна. Иймээс бие биенээ хүндэлье, нэгнийгээ ойлгодог байя гэж л хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

112.600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 291 тарваганы мах илрүүллээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.

Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод давхардсан тоогоор 62 хоног 3100 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын хүрээнд нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлэн, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын туршлагаар 100 хүн тутамд 1-3 хяналтын камер ногдох боломж Монгол Улсын хэмжээнд 73.2 хувьд хүрлээ DNN.mn

ЦЕГ-аас 2022 оноос хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төслийн талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр “Бид иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт олон улсын стандартад нийцсэн камержуулах ногоон бүс төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гурван үе шаттайгаар ажиллаж буй.

Нэгдүгээрт, 2022-2023 онд улсын төсөв болон орон нутаг, иргэд, аж ахуй нэгж байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг бүрэн камержуулах ажлыг зохион байгуулсан. Ингэснээр тус дүүрэгт гэмт хэргийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэг 41.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгон авч “Нэг хороо, нэг сар” нэртэйгээр камержуулах ажлыг хийсэн. Энэ хүрээнд нийт 489 камер засварлаж, 476 камерын чиглэлийг өөрчилж,  шинэ 1714 камер, 800 анхааруулах тэмдэг нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан байна. Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Төслийн гуравдугаар шатыг харин 2024 онд багтаан хэрэгжүүлж байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг аж ахуйн нэгжийн оролцоотой камержуулах, хяналтын камерыг байгуулах зорилтыг тавьсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 41.983 цэгт 55.319 камер байршуулсан байна.

Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналын дэд төв” 30-ийг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хайлаастын шинэ эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ DNN.mn

Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг аравдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгээр хэвлий тус газарт нь буудаж нэгнийгээ гэмтээжээ DNN.mn

Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага аравдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 34 настай эрэгтэй Э нь 50 настай эрэгтэй Э-гийн хамт архидан согтуурсан үедээ маргалдаж галт зэвсгээр нэг удаа хэвлийн тус газарт буудаж, гэмтээсэн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уур бухимдлаа тэвчиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

РЕДАКЦЫН БУУХИА: “Өдрийн сонин”-ы үйл ажиллагааг танилцуулж байна

“Өдрийн сонин”-ы хамт олон уншигчдын гарт 7560 дахь дугаараа хүргэхээр ажиллаж байна. NTV телевизийн  сурвалжлах баг хариуцлагатай эх сурвалжуудын нэг болох “Өдрийн сонин”-ы редакцаар зочиллоо.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

40 саяын машин бэлгэнд авсан жолооч Г.Болдбаатар: Сэтгэлийн дэм, урам хайрласан хүмүүст талархаж байна DNN.mn

Автомашин нь галд өртсөний улмаас их хэмжээний төлбөрт орсон Г.Болдбаатарт хамт ажилладаг жолооч нар нь нийлж 40 сая төгрөгийн автомашин бэлэглэсэн эерэг мэдээлэл цахим сүлжээнд тархаад байгаа билээ. Түүний баярт мөчийг хуваалцаж, цөөн хором ярилцлаа.


-Юуны түрүүнд хамт олондоо хандаж юу гэж хэлмээр байна?

-Хамт олондоо маш их баярлалаа гэж дахин, дахин хэлье. Манай хамт олон бол их мундаг сэтгэлтэй, хөдөлмөрч залуус байдаг. Сэтгэл гаргаж энэ бүхнийг санаачилсан жолооч нартаа талархаж, алтан шар зам нь өлзийтэй байхыг хүсье. Мөн хандивын аянд нэгдсэн ах дүү, найз нөхдөдөө бүгдэд нь баярлаж байгаагаа хэлье. Цахим орчинд хүмүүс их эергээр хүлээж авч байгаа нь сайхан байсан. Хамт олон маань сэтгэлийн дэм, урам хайрлаад, хамгийн сайхан бахархам зүйл болсон доо. Цаашид энэ их итгэлийг нь алдахгүйн төлөө хичээж ажиллана.

-Тухайн харамсалтай зүйл хэзээ, хаана болсон юм бэ?

-Улаанбаатар хотоос Дорнод чиглэлд есдүгээр сарын 27-ны өдөр карго ачаа ачиж гарсан. Жаргалтхаанаас Хэнтий орох замд буюу Чандганы тал дээр явж байхад машины маань дээд хэсгээс гэнэт утаа гараад л шатчтхсан.

-Та ам бүл хэдүүлээ амьдардаг вэ. Хэдэн жил жолоо барьж байгаа вэ?

-Би Дорнод аймгийн Булган сумын харьяат. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 2001 онд жолооч болоод ЗИЛ-130 машиныг тав, зургаан жил бариад 2013 оноос хойш том тэрэгний жолоочоор ажиллаж байна. Хүүхдүүд маань бага байгаа учраас аль болох зөв хүн байгаасай гэж ярьж, зөвлөдөг.

-Хот хооронд том тэрэг жолоодоход ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгардаг уу?

-Манай Дорнодын зам эвдрэл гэмтэл ихтэй учраас холын тээвэрт явахад хүндрэлтэй тал бий. Мөн тээврийн хөлс, зардал дээр нэлээд асуудалтай байдаг. Өөр ч тулгамдаад байгаа зүйл алга даа.

 

Г.Балгармаа