Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөн оролцохыг хязгаарлана DNN.mn

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн хуульд торгуулсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө. Харин Зөрчлийн хуульд заасан 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон. Хугацаандаа торгуулиа төлөөгүй тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт хүргүүлээд торгох шийтгэлийг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулахаар өөрчлөх боломжтой.

Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал гарч жолоодох эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан шүүх болон эрх бүхий байгууллага хоорондын үйл ажиллагааг зохицуулах, мэдээлэл солилцох журам, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг баталсан.Энэ журмаар шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлнэ. Харин хугацаа дууссан буюу 16 дахь хоногоос сар бүр үндсэн торгуулийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж оногдуулахаар журамд тусгасан. Мөн хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулахаар журамд тусгаад буйг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ талаар ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан ” Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгасан. Үүнээс гадна хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулах журам батлагдсан. Тиймээс 12 дугаар сарын 01-ний өдрөөс техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөн оролцохыг хязгаарлана” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2024 оны аравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Баабарын сургууль” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан “Засгийн газрын мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ

  • СЭЗИС-ийн багш, эдийн засаг Ж.Дэлгэрсайхан “Нүүрс, Оюу толгойн зэсийн гарц, алтны агууламж нэмэгдэнэ гэдэг тооцоолол эргэлзээтэй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б Цэнддоогийн “Баабарын сургууль” нийтлэл хэвлэгдлээ.

  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв / НЭМҮТ/-ийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн биохимич Б.Содномцэрэн “Хар тугалга цусанд их тунгаар нэвтэрвэл тархийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай” хэмээн ярилаа.
  • Монголын геологийн алт шижир болсон буурлуудын нэг П.Намжилсүрэн “Монголын геологид 16 наснаасаа 80 хүртлээ 64 жил зүтгэж байна” гэлээ.

Цагдаагийн хурандаа Э.Нямаа “Халаасны хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн” хэмээв

АРЫН НҮҮР: Цасан бөмбөгийн онол


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Петровис шатахуун түгээх станцаас 120-ын автобусны буудал хүртэлх замыг хааж шинэчилнэ DNN.mn

Петровис шатахуун түгээх станцаас 120-ын автобусны буудал хүртэлх замыг хааж шинэчилнэ.

Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил, Петровис ШТС-аас 120-н автобусны буудал хүртэлх авто замыг

2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Я.Содбаатарыг Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр улираан томилжээ DNN.mn

Монголын Чөлөөт бөхийн холбооны гишүүд өнгөрсөн бямба гаригт хуралджээ. Хуралд 21 аймаг, есөн дүүрэг, зургаан  спорт хороо, бөхийн клубүүд, шүүгч, дасгалжуулагч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Ээлжит их хурлаар МЧБХ-ны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулж цаашдын үйл ажиллагаа ирээдүйн зорилгоо тодорхойлж мөн өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж ярилцсан байна.

Мөн хурлын үеэр МЧБХ-ны Ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж, төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонслоо. Улмаар холбооны Ерөнхийлөгчөөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг улираан сонгосон байна.

 

Эх сурвалж:www.polit.mn 

Categories
мэдээ нийгэм

Америкаас УИХ-ын зарим гишүүн рүү ярьж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг зогсоох талаар анхаараач” гэжээ DNN.mn

Одоогоос 26 жилийн өмнөх аравдугаар сарын 2-ны үдэш УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрч, захиалагч гүйцэтгэгч нь ил болоход ойртсон бололтой. Эх сурвалжуудын мэдээлэл, холбогдох хүмүүсийн үйл хөдлөл үүнийг илэрхийлж байна.

Ямартай ч 2017 онд “С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг шүүхээр эцэслэн шийтгэлээ” гээд байсан нь улс төрийн шоу болж таарсан. Тэр үед энэ хэргээр ялын дээд хэмжээ хүртэл шийтгүүлж байсан хоёр иргэний хохирлыг барагдуулах тухай өнөөдөр яригдаж байна. Ер нь яг энэ хэргийг тойрсон хүний эрх, эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ, Засгийн газраас ажлын хэсгүүд байгуулагдсан. Тэд олон улсын байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллаад эхэлжээ.

Үүнтэй зэрэгцээд хууль хяналтынхан, ялангуяа мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн этгээд, уг хэргийн захиалагчийг илрүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Үндсэндээ сүүлийн гурван жилд хийсэн мөрдөн шалгах ажиллагаа нь ахицтай, амжилттай болжээ.

Тийм учраас хууль хяналтынхан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг өнгөрсөн хавраас задалж эхэлсэн бололтой. Тавдугаар сард цагдаагийнхан “Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлсэн.

Тэгвэл дээрх шинжилгээнд оруулсан үснээс гадна 1998 оны аравдугаар сарын 3-нд хэргийн газраас, талийгаачийн хувцаснаас авсан гэдэг мэдээлэл бас яригддаг. Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг Монголд шинжилсэн гэх мэдээлэл бас бий.

Тэдгээрийн заримаас олдсон ДНХ мэдээллийн эзнийг сар гаруйн өмнөөс Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ зарим хүнийг ихэд сандаргаж буй ажээ. Тухайлбал, эх орноосоо дайжиж яваад Америкт амьдрах болсон Монголын экс дарга бий. Тэрээр өнгөрсөн сард дээрх эрэн сурвалжлах ажиллагаа эхлэхэд л “хөдөлгөөн”-д орж, наашаа цаашаа холбогдож эхэлсэн байдаг. Саяхан УИХ-ын зарим гишүүн рүү ярьж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг зогсоох талаар анхаараач” гэжээ. Ийм чиглэл авсан нэр бүхий гишүүд удахгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийг яриад гарч ирэх бололтой.

 

Эх сурвалж: www.zms.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аравдугаар сарын 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


2024 оны 10-р сарын 23-ны 20 цагаас 10-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул,голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэмийн дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 25-наас 2024 оны 10-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 28-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Оршин суух зөвшөөрлийн хасалт хэрхэн хийх вэ DNN.mn

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй, оршин суух хэлбэр, төрлөө өөрчилсөн, тохиолдолд оршин суух үнэмлэхээ хураалгаж, оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийлгэнэ.

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдагч иргэний Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах үүрэг хүлээнэ. Оршин суух зөвшөөрлийг хасалт хийсэн, хасалт хийхээс татгалзсан тохиолдолд ходбогдох хариу мэдэгдэнэ.

Оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэсэн тохиолдолд Монгол Улсын хилийн боомтоор зорчихдоо хилийн боомт дээр ГИХГ-ын албан хаагчид оршин суух үнэмлэхээ хураалгаж , паспорт дээр тэмдэглэгээ хийлгэж хилээр зорчино. Гадаадын иргэний баримт бичигт хасалт хийсэн өдрийг “Registered” (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг “Until” (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр DNN.mn

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучны 22-ны өдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтсон ажээ.