2024 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1117 автобус иргэдэд үйлчилж байна.
Category: нийгэм
Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн “Шар цохио” гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраалаа.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа. Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, 4.9 жилийн ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ. Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л нийгэмд амьдрахын төлөө тэмцэж ирсэн. Эцэст нь өнөөдөр өргөст торны цаана хоригдож байна. Цаг наргүй, өдөр шөнөгүй, цагийн зүү шиг зогсолтгүй ажилладаг сэтгүүлчийн ажлаа хийж яваад ийм байдалд орсондоо харамсаад баршгүй сууна. Миний эрх чөлөөг торны цаана хийх шийдвэр гарсан тэр өдөр “Аав аа намайг хэлмэгдүүлчихлээ шүү дээ” гэж уйлан хайлан бичлэг хийх үед миний зүрх зогсох мэт болж, хамаг бие хөшиж, толгой дээрх үснүүд маань хуйх руу минь нэг нэгээрээ хатгаж байх шиг аймшигт мэдрэмж намайг эзэмдсэн.
Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд одоо ч надад хүнд байна. Гав гинж тачигнаж, төмөр хаалга чихран хаагдаж, бие дэх эд зүйлсийг минь хураан авсан тэр мөчид аав минь л аврах юм шиг бодогддог юм билээ. Хөөрхий дөө, миний муу малчин аав төрийн том тээрэмний өмнө хүчин мөхөстөхийг мэдэж байсан ч тэрхэн мөчид өөрийгөө хүчлэн барьж байсан хүлээс тасран унасан хэрэг. “Ээж нь ажилдаа явчихаад ирье” гээд нялх үрээ унтаагаар нь үнсэж үлдээгээд, “Охин нь хэрэг хийгээгүй учир яах ч үгүй” гэж ижий, аавдаа хэлээд нутгийн 100 жилийн ой руу нь үдсэн минь нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн. Тэднийгээ хуурчихсан мэт маш хэцүү байсан, одоо ч гэсэн … Нялх жаахан үрээ анх сургуулийн босго алхаж ороход ээж нь хамт байгаагүйд уучлаарай… гэж энд би өөртөө шимшрэн хэлдэг. Ээжийгээ шоронд орсныг хожим нь мэдсэн хүү минь ангийнхандаа “Миний хөөрхөн ээж Япон явчихсан” гэж худал хэлсэн тухай сонсоод энд би цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Бяцхан үрээ тийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Ээжийгээ дахин уучлаарай, үр минь. Мөн өдөр бүр даралт нь ихсэж, шөнө бүр нойр нь хулжин , цаг мөчийг тарчин там дунд өнгөрүүлж байгаа өндөр настай ээж, ааваасаа хүлцэл өчье. Охин нь давж заалдах шатны шүүх хурал товлогдохыг хоног тоолон хүлээж сууна. Шүүх байгууллагад итгэх итгэл маань өнөөг хүртэл гээгдээгүй ээ. 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр хорихийн Тоо бүртгэлийн ангиар дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Надтай холбоотой хэргийг нээлттэй, ил тод явуулж өгөөч” хэмээн хүсэлт гаргалаа. Өмнө нь ч би энэ хүсэлтээ уйгагүй тавьсаар ирсэн билээ. Одоо би олон нийт та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхэн минь надтай холбоотой хэргийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй, ил тод хийхийг шүүхээс хүсэхэд минь дэмжээд өгөөрэй. Сэтгүүлч миний бие ямар гэмт хэрэг үйлдэв, яагаад хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдээс болон авлигач дарга нараас өндөр ял авав гэдгийг олон нийт та бүхэн ч мэдэх хэрэгтэй болов уу. Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон гэдгийг шоронд байгаа би, эрх чөлөөтэй байгаа олон нийт та бүхэн бүгд харцгааж, мэдэрцгээж байна. Эрх чөлөөгөө хасуулан, элэг жиндэм өргөст торны цаана эмтэрч суугаа сэтгүүлч миний цорын ганц хүсэл гагцхүү шүүх хурлыг нээлттэй, олны нүд, чихэн дээр хийж өгөөч гэх хүсэл шүү. Дахиад хүсье, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Шударга шүүх байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа шүү. Олон түмний минь мэдэх эрхийг Бурхан ивээг!
… дүгээр хорих ангиас сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг илгээв.
2024 оны 10 дугаар сарын 28 өдөр
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр “Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа явах боломжгүй учраас өөрчлөх л хэрэгтэй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Б.Эрдэнэ-Очир: Бидний зүтгэлийн үр шимээр нутаг оронд минь хөгжил дэвшил нэгэнт ирснийг харах таатай байна
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улс оронд дээд эрэмбэ, доод эрэмбийн юм гэж байх ёстой” хэмээн өгүүллээ
“AsiaNOW” дэлхийн наадамд Б.Баатарзоригийн уран бүтээлүүд гайхшруулав
Бүсүүдийн хөгжлийн тулгамдсан гол асуудал нь дэд бүтэц, эрчим хүч гэдгийг чуулганд оролцогчид онцоллоо
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал илгээжээ
ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл: “Бүсчилсэн хөгжлийн реформыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монголын эрдэмтэд манлайлан ажиллана”гэлээ.
АРЫН НҮҮР: Томуугийн вакцин хийлгэснээр нэг жил
ханиаднаас хамгаалах боломжтой
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Монголын төрийн үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдрөөс эхлэн Герман улсад Монголын хөгжмийн урлагийн баялаг өв соёлоо бахархалтайгаар толилуулах гэж байна. Уламжлал, шинэчлэлийг хослуулсан хөгжмийн олон төрлийн баялаг сангаа “Монголын сайхан орон” тоглолтоор толилуулна. Түүхэн онцгой хэмээгдэж буй энэхүү тоглолтыг Герман улсад гурван удаа толилуулах юм.Тодруулбал,
-Аравдугаар сарын 27-нд 20.00 цагт Нюрнберг хотын Мэйстерсингерхаллед Нюрнберг хотын Соёлын захирагч профессор Жулиа Ленерийн ивээл дор
-Аравдугаар сарын 29-нд 20.00 цагт Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил алдарт театр болох Берлиний филармонид
-Аравдугаар сарын 31-нд 19.30 цагт Гөрлиц хотын Герхард Хауптман театрт тус, тус тоглоно.
Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй бөгөөд Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлийг танилцуулна. Тодруулбал, Монгол Улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдорж, Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдог, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амар, М.Бирваа, Х.Алтангэрэл, Р.Бат-Эрдэнэ, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат нарын бүтээлийг эгшиглүүлэхээр хөтөлбөрөө гаргажээ.
Тоглолтын бүрэлдэхүүнд хоёр дуучин буй бөгөөд ҮУИТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Энхбаатар, гавьяат жүжигчин Д.Отгонжаргал нар багтжээ.
Ардын жүжигчин, Төрийн хан хуурч Ч.Батсайхан “2440 хүний суудалтай Берлиний Филармонийн “А” танхим нь дэлхийн мэргэжлийн хөгжмийн урлагийн хамгийн өндөр босготой, нэг номерын тайз бөгөөд Ази тивээс анх удаа Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал эгшиглэхээр болсон нь түүхэн ач холбогдолтой. Түүнчлэн энэхүү театрын цахим хуудас 1.3 сая дагагчидтай. Дагагчид нь голдуу мэргэжлийн хөгжмийн салбарынхан болон сонгодог урлаг сонирхогч, өндөр соёл боловсролтой хүмүүс байдаг учраас Үндэсний хөгжмийн их найрал төдийгүй Монгол Улсын хувьд маш том сурталчилгаа болно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Албанийн нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Чинболдын Отгонтуяа хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрээр АНУ, Энэтхэг, Казахстаны бөхийг ялж, хүрэл медаль хүртлээ.
Тэрээр эхний тойрогт Энэтхэгийн бөх Хансика Ламбаг 12:2, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Элена Нойллег 10:8-аар ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Юү Сакамотод 4:4-өөр ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Зейнеп Баяановаг 12:2-оор ялснаар U23 насны ДАШТ-ний хүрэл медалийн эзэн болов.
Ч.Отгонтуяа нь Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай ба насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Монголын бүх ард түмний спортын наадмын алтан медальт тамирчин юм.
Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзвар хүртэлх авто замыг хааж засварлаж буй. Тодруулбал, авто замыг аравдугаар сарын 25-ны 23.00 цагаас хааж засварлаж буй бөгөөд энэ сарын 28-ны 17.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж буй.
Дараах зураглалын дагуу зам хаагаад буй.
Монгол Улс Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд анх НҮБ-д элсэх өргөдөл гаргасан ч 1961 онд гишүүнээр элсчээ. Энэ хүртэл манай улс 15 жилийн турш НҮБ-д хандан уйгагүй санал хүргүүлснийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганаараа 13 удаа ямар нэгэн хэлбэрээр хэлэлцсэн байдаг. Үүний эцэст 1961 онд 101 дэх орноор бүртгэж авчээ. Тусгаар Монгол Улсын түүхийг сөхвөл манай улс 1921 оны долдугаар сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирснээр 11-ний өдөр Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс болон Ардын хувьсгалын ялалтыг анх зарласан түүхтэй. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан түүхтэй. Энэ мөчөөс эхлэн тэмцсэн хамгийн гол асуудал нь тусгаар тогтнолоо бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх байсан юм.
Үүнд хойд, урд хоёр хөршийн нөлөө их байв. Хятад улс гэхэд л манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй 25 жил болсны эцэст ЗХУ шахалт үзүүлж байж, 1945 оны Бүх ард түмний санал асуулгаар эцэслэн шийдвэрлүүлсэн. Тэгвэл ЗХУ 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн ч 1924 оны тавдугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд “Монгол бол Хятадын салшгүй хэсэг” гэж бичсэн нь 1946 он хүртэл хүчин төгөлдөр байсаар иржээ. Энэ нөхцөлд Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулах нь хамгийн чухал алхам байсан бөгөөд НҮБ-д элссэнээр энэ хүсэл биелсэн юм.
Монголын хүсэлтийг хэлэлцсэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1961 оны 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаас гаргасан 1630 дахь тогтоолд “1961 оны аравдугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв” хэмээн бичсэн байдаг.
НҮБ-д элсэхээс өмнө манай улс зөвхөн 19 социалист улстай дипломат харилцаатай байв. НҮБ-ын гишүүн болсноор дэлхийн бусад улс оронтой дипломат харилцаа тогтоох боломж нээгджээ. Харин өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс НҮБ-д элсэн орсон 1961 оны түүхт хуралдаанд Монголын талаас Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүлэн Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгч оролцсон юм. Энэ түүхт үйл явдалд улсаа төлөөлж оролцсон албан ёсны төлөөлөгчдийн хамт хөндлөнгийн ажиглагчаар гэрч болж оролцсон нэгэн эрхмийн тухай домог мэт зүйлүүд яригддаг. Ерөнхий Ассемблейн чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Бүрэн Эрхт Тусгаар улс хэмээн тунхаглан зарлахад ажиглагчийн суудлаас Ази төрхтэй, нүүрэндээ ов тов бор цоохор мэнгэтэй хижээл насны нэгэн эр нүдэндээ баярын нулимстай гүн хүндэтгэлтэй харж суусан хэмээн түүх, сурвалжид дурдагддаг энэ хүн бол Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Дилов хутагт Башлуугийн Жамсранжав байсан гэдэг.
Түүхч, судлаачид Дилов хутагт Жамсранжавыг их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аргагүйн эрхэнд эх орноосоо оргон харь газар очсон мөн зарим нь тусгай даалгавар өвөртлөн явсан хэмээн түүх сурвалжид бичсэн байдаг. Дилов хутагт харьд газар Өвөрмонголын Хун тайж Дэмчигноров, Хятадын тэргүүн асан Чан Кайши, Түвдийн Далай лам гэсэн хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж, 1948 оны сүүлчээр АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсын их сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшилж байсан бөгөөд 1960 онд “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн үндэстний байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа юм.
Монгол Улс НҮБ-д элсэн орсноор өөрийн дуу хоолойг дэлхийн улс орнуудад хүргэж, олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгож, хамгийн гол нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.
Эх сурвалж:www.polit.mn
Арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүйтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр 11-р сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Мөн 12-р сарын 1-ний өдрөөс үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй” гэв.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд ажлаа хүлээн авч 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх юм.
Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг энэ арын 1-нээс хэрэгжүүлж эхлээд буй. Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат эхлэх юм.
Мөн энэ сарын 28-ны даваа гаригаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж.