“Н”
хэсгийн хоёр дахь тоглолтод Өмнөд
Солонгосын баг оросуудтай тэнцсний дараа тус багийн ахлах дасгалжуулагч Хон Мён
Бо “юуны өмнө багийнхаа гишүүдэд баяр хүргэе. Тэд тоглолтын өмнө хэлж тохирсон
үүрэг, тактикаа ягштал биелүүллээ. Оросын төвийн хамгаалагчид хөгшин учраас
хоёрдугаар үе гэхэд ядарна. Тийм учраас эхний үед тэднийг аль болхоор их
хөдөлгөх хэрэгтэй гэсэн үүрэг даалгавартай байсан. Тэднийг цуцсан үед нь Ли Күн
Хог талбайд гаргасан.Тэр ч ажлаа сайн хийж гоол орууллаа” хэмээн хэвлэлийн
хурал дээр хэлэв.
Category: сурталчилгаа
Улаан чөтгөрүүд хожлоо
Бельгийн шигшээ баг Алжирын багтай тоглолт хийлээ. Уг тоглолтын 2-р үед орж ирсэн М.Феллаини болон Д.Мертенс нар гоол оруулснаар Бельгийн баг өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай буулган авчээ. Тодруулбал, тоглолтын 24 дэх минутад Алжирын баг нэг гоол хийж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын 69 дэх минутад Юнайтедын М.Феллаини сэлгээгээр гарч ирээд ердөө тавхан минут болсныхоо дараа тооны харьцааг тэнцүүлсэн байна. Үүнээс яг 10 минутын дараа тоглогч Дриес Мертенс тооны харьцааг 2:1 болгосон нь тоглолтыг шийдвэрлэх цохилт байжээ.
ДАШТ-ий найман хэсгийн эхний тоглолтууд дуусч хоёр дахь тойргийн тоглолтууд эхэллээ. Хоёрдугаар тойргийн салхийг Бразил-Мексикийн хослол хагалж тоглосон бөгөөд хүч тэнцүүхэн үзэлцсэн энэ тоглолт хайнцаар өндөрлөв. Бразилийн довтлогч Халк бүдүүн гуяны булчингийн гэмтлээс шалтгаалан энэ удаагийн тоглолтыг өнжжээ.
Бельги – Алжир 2:1
Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн
их хүлээлт,шинэ найдварыг өвөртлөн буй Бельгийн шигшээ баг эхний тоглолтоо хийлээ.
Анх удаа “дарийн утаа” үнэрлэж буй залуу тоглогчид олонтой тэдний баг Алжирт бараг
л “хусуулж” дуусах шахлаа. Гэхдээ хоёрдугаар үед сэхэл авч , зөв сэлгээ ч ач
тусаа өгч эхний ялалтаа авав. Энэ тэмцээний шилдгээр Бельгийн багийн залуу
хагас хамгаалагч Де Брюйне шалгарав.
Гоол: 0:1 – 25, торгуулийн
цох. Фегули, 1:1 – 70 Феллайни, 2:1 – 80 Мертенс
Энэ бол
сенсааци биш. Яг өнөөдөр байгаа Германы шигшээгийн төвшинг Португалынхтай
харьцуулсан бодит тоо. Германчууд дөрөв битгий хэл түүнээс ч илүү гоол оруулах
байсан, эхний тоглолт учраас зарим төгсгөлийг гүйцэт хийж эхлээгүй байна. Хэд
хоногоос улам чангарна даа. Мюллер энэ ДАШТ-ны анхны хет-трикийг хиилээ. Шөнийн
тоглолтод ДАШТ-ий анхны тэнцээ бүртгэгдэв. Иран, Нигерийн тоглолт шөнө дунд
зохиогдсон,гоол ороогүй тэнцсэн,танихгүй шахуу хоёр баг гээд ч юм уу хамгийн
уйтгартай хөгийн тоглолтыг харууллаа. Ийм тоглолт бага л байгаасай.
Иран – Нигери 0:0
Герман – Португал 4:0
Гоол: 1:0 – 12, торгуулын цохилт. Мюллер, 2:0 – 32
Хуммельс, 3:0 – 45 Мюллер, 4:0 – 78 Мюллер.
Гана – АНУ 1:2
Гоол: 0:1 – 1 Демпси, 1:1 – 82 А. Айю, 1:2 – 86
Брукс.
ДАШТ-ий
дөрөв дэх өдөр гурван тоглолт болов. Энэ тоглолтуудын эхнийх нь шөнийн
00.00цагт эхэлсэн бөгөөд Швейцарь, Экваторын багуудын халз тулаан байлаа.
Швейцарь-Эквадор 2:1 (0:1, 2:0)
Гоол:
0:1 – 22 Э. Валенсиа, 1:1 – 48 Мехмеди, 2:1 – 90 Сеферович.
Энэ хосын тоглолт эн тэнцүү өрнөж тооны харьцаа ч адилхан
дуусах тийшээ хазааж байсан ч сэлгээгээр орж ирсэн Сеферович “энхийн гэрээ”-тэй
санал нийлсэнгүй сүүлчийн хоромд гоол хийснээр “бяслагны эх орныхон” яллаа.
Франц
– Гондурас 3:0 (1:0, 2:0)
Гоол:1:0
– 45, торгуулын цох. Бензема, 2:0 – 48, автогоол Вальядарес, 3:0 – 72 Бензема.
Бенземаг
тогтоох хүч Гондураст байсангүй. Түүнчлэн энэ ДАШТ-д анх удаа шинэ технологийг
ашиглан гоол орсон эсхийг баталгаалж шалгав. Францын хоёр дах гоол орсон эсэх
талаарх мэдээлэл шүүгчийн бугуйнд байгаа цаг дээр секундын дараа ирж байгаа тул
урд цагийн маргаан ул болох үе иржээ.
Аргентин – Босни Херцоговин 2:1
Гоол:1:0 – 3, автогоол Колашинац, 2:0 –
65 Месси, 2:1 – 84 Ибишевич.
Аргентин
оруулсан бөмбөг нь илүү байсан уу гэхээс бусдаараа Боснигоос ялгарсангүй. Месси
анхны гоолоо хийлээ.
Итали Английг хожлоо
ДАШТ-ий С, D хэсгийн дөрвөн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний тоглолт 00:00 цагаас Колумб болон Грекийн шигшээн хооронд болж, 3:0-ийн харьцаатай Колумб хожсон. Дараагийн тоглолт 03:00 цагаас Уругвай болон Коста Рикагийн шигшээн хооронд болсон юм. Энэ тоглолтод 3:1-ийн харьцаатай Коста Рика хожиж, 2014 оны ДАШТ-ий анхны томоохон шуугианыг тарилаа.
Харин 05:45 цагаас Англи болон Италийн шигшээ багийн “тулаан” боллоо. Энэ “тулаанд” Английн “Гурван арслан” Италийн шигшээд 2:1-ийн харьцаатай хожигдлоо. Англи хэзээ ч Италийг хожиж байгаагүй гэсэн цувралаа дахин үргэлжлүүллээ.
Мөн өглөөний 09:00 цагаас Япон болон Кот дИворийн шигшээ багийн тоглолт болж, 2:1-ийн харьцаатай Кот дИвори хожлоо.
ДАШТ эхэлснээс хойш А, В, С, D хэсгийн шигшээ багууд нэг, нэг тоглолт хийж, өнгөө үзээд байна.
АНГЛИ 1-2 ИТАЛИ
Дэлхийн аварга бүрийн өмнө Англи түрүүлнэ гэж итгэгчид олон байдаг. Гэсэн ч Англичууд сайндаа л шөвгийн наймд үлддэг. Энэ удаагийн ДАШТ-д Английн шигшээ баг залуу тоглогчоор хүчээ зузаатган, тоглолт нь харьцангуй үзүүштэй болсон байна. Гэлээ ч Италийн шигшээ багийг хожиж чадсангүй.
Тоглолтын 35 дахь минутад Италийн шигшээн хагас хамгаалагч Клаудио Маркисио анхны гоолыг оруулсан. Италичууд булангийн цохилтоо гэртээ бэлдсэн хувилбарын дагуу хийж, Английн хаалганд гоол оруулж чадсан юм. Италичууд булангийн цохилтоо дамжуулалтаар эхэлж, төв рүү дамжуулсныг Андреа Пирло тун ухаалгаар ардаа үлдээн, Маркисио хаалганд цохин гоол оруулсан.
Харин энэ гоолоос ердөө хоёр минутын дараа Английн шигшээ сөрөг довтолгоогоо амжилттай болгож, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Төвөөс зүүн жигүүр лүү өгсөн Рахим Стерлингийн дамжуулалтыг Уэйн Рууни хүлээн авч, Даниел Старрижид дамжуулан гоол оруулж чадлаа. Ер нь өнөөдрийн тоглолт Рахим Стерлинг тун сайн тоглосон. Энэ гоолыг баярыг Английн шигшээ багийн эмч Гари Левин тэмдэглэхдээ хөлөө эвгүй гишгэж, гэмтэл аван талбайгаас гарлаа.
Хоёрдугаар хагас эхэлмэгц буюу 50 дахь минутад Италичууд тоглолтыг тэргүүлж эхэллээ. Баруун жигүүрээс өгсөн Антонио Кандревагийн дамжуулалтыг “дэггүй” довтлогч Марио Балотелли мөргөж, гоол оруулснаар тооны харьцааг 2:1 болгосон юм.
ЯПОН 1-2 КОТ ДИВОРИ
Хөлбөмбөгийн ДАШТ арлын Япончуудад энэ тоглолтоор бэлэг барьсан юм. Энэ тоглолт Токиогийн цагаар 10:00 цагаас эхэлсэн. Гэсэн ч Япончууд Африк тивийн хүчирхэг Кот дИвори шигшээд хожигдлоо.
Тоглолтын 16 дахь минутад Японы шигшээ баг гоолын салхийг хагаллаа. Италийн “Интер Милан” багийн хамгаалагч Юто Нагатомогийн дамжуулалтаар “АС Милан” багийн довтлогч Кэйсүкэ Хонда гоол оруулсан юм. Ингэснээр Хондагийн гоолоор эхний үеийг Япончууд тэргүүлж өндөрлүүллээ.
Харин хоёрдугаар үеийн 64 дэх минутад Уилфред Бони, 66 дахь минутад Жервиньо гоол оруулж, Япончуудыг буулган авлаа.
Өнгөрөгч
шөнө нийтдээ дөрвөн тоглолт зохиогдож дор бүрнээ өрсөлдөөнтэй, зарим нэг нь
тааварлахын аргагүй тооны харьцаатайгаар дуусав.
“D” хэсэг
Уругвай – Коста-Рика 1:3 (1:0, 0:3)
6 сарын 15.
03.00, «Кастелао»
Гоол:
1:0 – 24, торгуулийн цох.Кавани, 1:1 – 54
Кэмпбелл, 1:2 – 57 Дуарте, 1:3 – 84 Уренья.
Уругвай – Муслера, М.Перейра, Годин,
Лугано, М. Касерес, Аревало, Гаргано (А. Гонсалес, 60), Стуани, К. Родригес
(Эрнандес, 76), Кавани, Форлан (Лодейро, 60).
Коста-Рика – Навас, Гамбоа, Дуарте, Гонсалес,
Уманья, Диас, Руис (Уренья, 83), Борхес, Техеда (Куберо, 74), Боланьос
(Баррантес, 89), Кэмпбелл.
Шар хуудас:
Лугано (50), Гаргано (56), М. Касерес (81).
Улаан хуудас:
М.Перейра (90).
Англи – Итали1:2 (1:1, 0:1)
6 сарын 15
06.00, «Амазони»
Гоол:
0:1 – 35 Маркизио, 1:1 – 37 Старриж, 1:2 –
50 Балотелли.
Англи – Жо Харт, Жонсон, Жагелка,
Кэйхилл, Бейнс, Жеррард, Хендерсон (Уилшер, 73), Уэлбек (Баркли, 61), Стерлинг,
Руни, Старриж (Лаллана, 80).
Итали – Сиригу, Дармиан, Бардзальи,
Палетта, Кьеллини, Де Росси, Кандрева (Пароло, 79), Верратти (Мотта, 57),
Пирло, Маркизио, Балотелли (Иммобиле, 73).
Шар хуудас: Стерлинг (90).
“С” хэсэг
Колумби– Грек 3:0 (1:0, 2:0)
6 сарын 15.
00.00, «Минейрао»
Гоол:
1:0 – 5 Армеро, 2:0 – 58 Гутьеррес, 3:0 –
90 Х. Родригес. Колумби – Оспина,
Суньига, Сапата, Йепес, Армеро (Арьяс, 74), Агиляр (Мехия, 69), К. Санчес,
Куадрадо, Х. Родригес, Ибарбо, Гутьеррес (Дж. Мартинес, 76).
Грек – Карнезис, Торосидис,
Папастатопулос, Манолас, Холебас, Кацуранис, Маньятис, Коне (Карагунис, 78),
Салпингидис (Фетфацидис, 57), Самарас, Гекас (Митроглу , 64).
Шар хуудас:К. Санчес (26), Папастатопулос
(52), Салпингидис (55).
Кот-д`Ивуар – Япон 2:1 (0:1, 2:0)
6 сарын 15
, 09.00, «Арена Пернамбуку»
Гоол:0:1 – 16 Хонда, 1:1 – 64 Бони, 2:1
– 66 Жервиньо.
Кот-д`Ивуар – Барри, Орье, Зокора, Бамба, Бока
(Джакпа, 75), Тиоте, Ди (Дрогба, 62), Яя Туре, Калу, Бони (Я Конан, 78),
Жервиньо.
Япон – Кавасима, Утида, Йосида,
Морисиге, Нагатомо, Ямагути, Хасебе (Эндо, 54), Окадзаки, Хонда, Кагава
(Какитани, 86), Осако (Окубо, 68).
Шар хуудас:Йосида
(23), Бамба (54), Зокора (58), Морисиге (64).
Дейли Блинд гэж хэн бэ
дэлхийн аварга багийг шоглоом болгоход Ван Перси, Роббен хоёр гол үүрэг
гүйцэтгэсэн гээд байх юм. Магадгүй.
Гэхдээ Нидерландын багийн эхний ба хоёр дахь гоолын дамжуулалтыг төгс
гүйцэтгэж тоглолтын төгсгөлд Торресын гоол оруулах боломжийг торгон ирэн дээр
зогсоосон Дейли Блинд гэх хамгаалагч
залуу яах аргагүй энэ өдрийн баатар байлаа. Энэ юун залуу билээ. Блинд одоо
24 настай, “Аякс”-т тоглодог, 180 см-ийн өндөртэй хамгаалагч. Ван Гаалын
авчирсан долоон “шинэков”-ын нэг энэ залуу талбайг сайн хардаг, сандардаггүй,
мэдрэмж сайтай гээд ДАШТ-ий өмнө магтаад байсан, үэнэ л юм байна. Дахиад ганц
хоёр тоглолтод энэ чигээрээ тогловол мөн ч олон баячуул араас нь гүйнэ дээ
Испанийн шигшээ багийн үндсэн довтлогч Диего Коста өнөө өглөө тоглосон Сальватор хотоос холгүй орших тосгонд төрсөн бразил хүн. Хоёр улсын иргэншил бүхий паспорттой тул цаг нь ирэхэд Испанийг сонгосон тул унаган нутгийнх нь түүнд тун харшилтай байгаа. Энэ тухай Коста хэлэхдээ “ямар ч хүнд сонгох эрх бий. Энэ шүгэлдээд байгаа хүмүүс ч өөрсдийнхээ сонголтыг л баталгаалжуулж байгаа биз дээ. Би Испани улсын төлөө тоглож байна гэдгээрээ бахархаж байна. Энэ миний сонголт ” гэжээ.