Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

​АНУ: Конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гаргийн орой Дональд Трампыг дэмжигчдийн дэгдээсэн үймээн самууны улмаас тасалдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлжээ.

Хурал Конгрессын доод танхимын дарга Нэнси Пелоси үг хэлснээр эхэлсэн бөгөөд “C-Span” телевизээр шууд дамжуулж байна.

АНУ-ын Конгрессын хоёр танхим лхагва гарагт хамтарсан хуралдаанаараа 11 дүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлах ёстой байв. Гэвч Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн сонгуулийн дүнг эсэргүүцсэн тул тус тусдаа хэлэлцэж, санал хураахаар хамтарсан хурлыг зогсоожээ. Хоёр танхим эсэргүүцлийг хэлэлцэж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа жагсагчид Конгрессын байр руу дайран орсон байна. Сенатын танхим хурлаа цагийн дараа дахин эхлүүлжээ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Өмнөговь аймаг хоёрдугаар сарын 1 хүртэл уурхайн ажилчдыг нэвтрүүлэхгүй

Өмнөговь аймгийн удирдлагууд хоёрдугаар сарын 1 хүртэл уурхайн ажилчдыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.

Тодруулбал Тавантолгой, Оюу толгой, Нарийн сухайтын бүлэг ордын уул уурхайн аж ахуй нэгж байгууллагын ажилчид, жолооч, иргэдийг хоёрдугаар сарын 1 хүртэл нэвтрүүлэхгүй байхаар аймгийн онцгой комиссын хурлаар шийдвэрлэжээ.

Categories
гадаад мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох

Дэлхий даяар эдгэрсэн хүний тоо 60 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 84 сая 978 мянга давж, эдгэрсэн хүний тоо 60 сая 095 мянгад хүрлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Ховд аймгийн Алтай суманд хязгаарлалт тогтоолоо

Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга захирамж гаргаж, Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан иргэний нэгдүгээр хавьтал тус суманд ирсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 5-ныг хүртэл хязгаарлалт тогтоожээ.


Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

ЭМЯ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1220 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “12-р сарын 31-ний өдөр 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ. Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал, хоёр нь Мөнххада компанийн ажилтан байна.

Тус компанийн хоёр ажилтан хаанаас халдварласан нь тодорхойгүй бөгөөд тандалт судалгааг хийж байна. Өнөөдрийн байдлаар “Мөнххада” компанийн 114 хүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамрууллаа.
Коронавирусийн дотоодын халдвар 740, Улаанбаатарт 410, улсын хэмжээнд 1220 боллоо. Үүнээс 837 буюу 68.6 хувь нь эдгэрлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Өнгөрсөн 24 цагт 11,635 хүн коронавирусийн шинжилгээ өгчээ

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан нийт 25 шинжилгээний төв, тандалт, хариу арга хэмжээний 36 баг ажиллаж 11,635 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийжээ.

Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 428 хүн ажилласан байна.

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 357,426 хүнд шинжилгээ хийгээд байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Б.Ууганбаяр: Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна

УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаярын “Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна. Зүчи зочид буудалд тусгаарлагдсан гэр бүлийн 5 настай хүүхэд эцэг эхээ санаж байна, гэр бүлийн хараа хяналт суларч байна гэсэн гомдол ирсэн. Улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад шилжсэн бол өчигдрийн 170 иргэний 132 нь Эх нярай үндэсний II эмнэлгээс эмчлүүлж гарсан. Өнгөрсөн хугацаанд 87000 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн барааг улсын хилээр нэвтрүүлсэн. Цагдаагийн байгууллагын хяналт дор 5300 тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэсэн бөгөөд үүний 1600 нь тир буюу том оврын ачааны машинаар хүнс тээвэрлэн нэвтрүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох улс-төр

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, УЕП, АТГ-ын даргыг чөлөөлдөг хуулийг өөрчлөхийг дэмжив

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийн огцруулах, УЕП, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан байна.

Хууль санаачлагчдын зүгээс уг өөрчлөлтийг оруулснаар шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бусаар шударга ажиллах, хариуцлагын тэнцвэрт байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн шүүхийн багц хуулийн 2020 онд багтаан хэлэлцэн батлах үндсэн суурь тавигдана гэж үзжээ.

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

ЭХЭМҮТ-д дөрвөн ихэр хүүхэд мэндэлжээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн.
Ихрүүд эрүүл саруул төржээ. 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимтэй эмчилгээ хийж эхэлжээ. Ээжийнх нь бие сайн байгаа гэнэ.
Гурван хүү, нэг охины аав Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ерөө сумын цагдаа аж. Ихрүүдийн эгч нь ой долоон сартай. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал “Дөрвөн ихэр хүүхэд амьд төрж, бүртгүүлсэн тохиолдол үгүй. Монгол Улс анх удаа дөрвөн ихэр хүүхэд бүртгэлээ” гэв. Ихрүүдийг хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтад эмчилнэ. Цаашид гэртээ гарах, улсын асрамжид оруулах талаар ярилцах юм байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Эмэгтэй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 6 цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа.
Тодруулбал “2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 17 цаг 25 минутад БГД-ийн 6 хороо Сити 18 дугаар байр “Гэрлүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс материалжуулан ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22 цаг 25 минутад дайчлан баривчиллаа. Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд “дээрэмдэх” гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.