Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

“Ургацын баяр -2023”-т зориулсан барилдаанд арслан Н.Өсөхбаяр түрүүллээ DNN.mn

“Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга үзүүрлэв.

Дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЗХ-ний 014 дүгээр анги, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Барилдаан зохион байгуулагчдын зүгээс түрүү бөхөд мөнгөн шагнал дээр нэмж ХУРДАН УДМЫН ДААГА, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, үзүүр бөхөд мөнгөн шагнал дээр нэмж “Лимузин” үүлдрийн бухан бяруу, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, дөрөвт шалгарсан бөхчүүдэд тус бүр гурван жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо гардуулсан юм.
Наймд улсын заан Б.Серик, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Г.Ганбаатар, Ц.Төмөрцоож нар үлдэв.
Өнөөдөр буюу 12-р сарын 08-нд Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж, 15:45 цагаас Булган-Сүхбаатар, 19:45 цагаас Баянхонгор – Дорноговь аймгууд барилдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ үндэсний-бөx

“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно DNN.mn

“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ.

Өнөөдрийн барилдаанд хүч үзэхээр даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын заан Б.Серик, улсын харцага Г.Бадрах нарын 154 бөх бүртгүүлжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Увс аймгийн баг хоёр дахь ялалтаа авлаа DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Дөрөв дэх өдрийн “А” хэсгийн барилдаан Увс-Орхон аймгуудын дунд өрнөж, Увс аймгийн баг 17:8-аар хоёр дахь тойргийн ялалтаа авлаа. Өмнөх тойрогт Өмнөговь аймгийн багийг ялсан билээ.

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /4/, улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин О.Түмэн /3/ аймгийн арслан Л.Энхсаруул /3/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /4/ нийт 17 даваа авсан бол Орхон аймгийн багт улсын начин Ө.Батзул /4/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /2/, аймгийн арслан Б.Уртбаяр /0/, аймгийн арслан Б.Гантөмөр /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Ганхуяг /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /2/ нийт 8 даваа авав. Увс аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 05-ны орой 19.45 цагаас Өвөрхангай-Хөвсгөл аймгийн багууд барилдана.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо 2023 оны арванхоёр дугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. 

Арванхоёр дугаар сарын 01-нд 15:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ЗАВХАН – ОРХОН

Арванхоёр дугаар сарын 01-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан УВС – ӨМНӨГОВЬ
Арванхоёр дугаар сарын 02-нд 12:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан БАЯН-ӨЛГИЙ – СҮХБААТАР
Арванхоёр дугаар сарын 02-нд 16:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан АРХАНГАЙ – БУЛГАН
Арванхоёр дугаар сарын  03-нд 12:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан БАЯНХОНГОР – ТӨВ
Арванхоёр дугаар сарын 03-нд 16:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ХОВД – ДОРНОГОВЬ
Арванхоёр дугаар сарын 04-нд 15:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан СЭЛЭНГЭ – ГОВЬСҮМБЭР
Арванхоёр дугаар сарын 04-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан УВС – ОРХОН
Арванхоёр дугаар сарын 05-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ХӨВСГӨЛ – ӨВӨРХАНГАЙ
Арванхоёр дугаар сарын  06-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ЗАВХАН – ӨМНӨГОВЬ
Арванхоёр дугаар сарын 07-нд 13:00 цагаас “Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арванхоёр дугаар сарын 08-нд 15:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан БУЛГАН – СҮХБААТАР
Арванхоёр дугаар сарын 08-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан БАЯНХОНГОР – ДОРНОГОВЬ
Арванхоёр дугаар сарын 09-нд 12:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ХӨВСГӨЛ – ГОВЬСҮМБЭР
Арванхоёр дугаар сарын 09-нд 16:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан АРХАНГАЙ – БАЯН-ӨЛГИЙ
Арванхоёр дугаар сарын 10-нд 13:00 цагаас Олон улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арванхоёр дугаар сарын  11-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ХОВД – ТӨВ
Арванхоёр дугаар сарын  12-нд 19:45 цагаас МҮБХ-ны холбооны “Үндэсний алтан цомын төлөөх” хагас шигшээ барилдаан ӨВӨРХАНГАЙ – СЭЛЭНГЭ
Арванхоёр дугаар сарын  16-нд 13:00 цагаас Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арванхоёр дугаар сарын 17-нд 13:00 цагаас “Говь+Ус” Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан хүчит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арванхоёр дугаар сарын 22-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Арванхоёр дугаар сарын 23-нд 13:00 цагаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
Арванхоёр дугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Categories
мэдээ үндэсний-бөx

Франц хотноо монгол бөхийн барилдаан болно DNN.mn

Францын гадаад легионы Монгол дахь ахмад дайчдын холбооны нэрэмжит бөхийн барилдаан Франц хотноо өнөөдөр /2023.12.03/ болно. Мөн энэхүү барилдааныг Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 99 жилийн ой, МҮБХ-ны Европ дахь салбар холбоог үүсгэн байгуулсныг тохиолдуулан зохион байгуулж буй юм байна. Бөхийн барилдаан Франц улсын Сен-Жюльен /Saint-Julien/ хотноо болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ DNN.mn

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.

Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
Дараагийн барилдаан 2023 оны 12-р сарын 01-нд “АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

О.Балжинням: Есдүгээр ангидаа аймгийн начин, аравдугаар ангидаа аймгийн заан болж байлаа DNN.mn

Үндэсний бөхийн 16 дахь аварга, Хөдөлмөрийн баатар, МҮБХ-ны дэд тэргүүн О.Балжиннямтай хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэе. Аваргатай Энэтхэгийн Бодгаяад уулзаж, Бодгаяа дахь монгол хийдэд ярилцсан юм.

-Бурханы оронд буян номын ажлаар явна уу, аварга аа?

-Бодгаяад гэр бүлийн хүнтэйгээ явна. Бараг гурван сар шахам байх төлөвлөгөөтэй. Бодгаяа чинь бурханы ариун дагшин газар. Бурхан багшийн гэгээрсэн энэ сайхан газарт эргэл мөргөл хийж явна даа.

– Таны тухай анхны тод дурсамж гэхээр Б.Бат-Эрдэнэ аваргатай нар хэвийтэл барилдсан наадам…

-Тэр чинь 1994 оны Улсын наадам. Арвын даваанд барилдаж байсан нь тэр л дээ. Би давбал аварга болчих санаатай. Бат-Эрдэнэ болохоор Х.Баянмөнх аваргын амжилтыг эвдэх зорилготой. Хоёр цаг гаруй барилдаад арай жаахан “рам”-дуулаад унасан. Б.Бат- Эрдэнэ их бяртай байсан цаг.

-Бат-Эрдэнэ аваргын юу нь онцгой байв, танд?

-Бат-Эрдэнэ бид хоёул жүдо, самбо бөхөөр цуг хичээллэдэг байлаа. Самбогоор би хасах 100 кг-ын жинд, Бат-Эрдэнэ нэмэх 100 кг-ын жинд хүч үзнэ. Жүдогоор би хасах 95, Бат-Эрдэнэ нэмэх 95-д үзнэ. Үргэлж хамт бэлтгэл хийнэ. Гадаад дотоод явахдаа нэг өрөөнд орно, гэр бүлээрээ сайхан найзална. Цагийг эзэлсэн агуу аварга л даа, яалт ч үгүй. Тэр үед мань хүнийг тогтооно гэдэг асар бэрх шүү дээ. Тийм ч учраас төрийнхөө их наадамд 11 удаа түрүүлсэн их аварга гэж түмнээрээ хүндлүүлж яваа. Бат-Эрдэнэ залуудаа их олон мэх хийдэг байсан. Хонгодож хаяхдаа янзын. Анх түрүүлдэг жилээ Цэрэнтогтох аваргыг хонгодож хаясныг нь тод санадаг. Халз хутгана. Гол хоёр мэх нь хонгодох, халз хутгах байсан. Шуудагнаас бас сайн барилдана.

-Бат-Эрдэнэ аварга та хоёрыг ид үед бахдаж шагшдаг байсан залуус өдгөө монгол бөхийн дэвжээг эзэгнэж байна. Таны үеийн залуусын шүтээн, шагшаа нь Баянмөнх, Мөнхбат гэж хоёр том аварга байсан байж таарна…?

-Намайг хүүхэд ахуйд Баянаа аварга, Мөнхбат аварга хоёр ид барилддаг, алдар цуу нь цуурайтсан эрхэм хүмүүс байлаа.

Аавтайгаа хамт Цагаан сар, наадмын барилдааныг радиогоор чих тавин дурлаж сонсоно. Радиогоор сонсож бахархаж өссөн их аваргууд л даа. Баянаа аварга хоёр талдаа сэгсрээд хонгодчихдог, үнэхээр бяртай бөх байсан. Шуудагнаас их сайхан барилдана. Халз хутгаа хийнэ. Олон гоё мэхтэй. Монгол бөхийн судалгаа хийж 700 гаруй мэх бийг судлаад гаргаад ирсэн хүн. Агуу хөдөлмөрч хүн дээ.

-Би тэр жил л их сайн барилдаж билээ гэж сэтгэл дүүрэн бодож суух наадам гэвэл хэдэн оныхыг нэрлэх вэ?

-Үндэсний бөхийн хувьд 70 жилийн ой байна даа. Тэр үеийн барилдаануудаа эргээд бодохоор дурсамжтай сайхан санагддаг.

-Бөхчүүд мэх гаргаж барилдахаа болилоо гэсэн шүүмжлэл дуулдах юм. Шалтгаан нь юундаа байна вэ?

-Монгол бөх олон сайхан мэхтэйг судлаад гаргачихсан гэж би түрүү нь танд хэлсэн дээ. Гэтэл сүүлийн үед дүрмээсээ болоод, тойруулж барьдаг барьцтай болсноос хойш бөхчүүд жингээ нэмж эхэлсэн юм.

-Албаар жингээ нэмж эхэлсэн байх нь?

-Тэгэхгүй бол тэр барьцан дээрээ тогтох хэцүү. Тэгээд монгол бөхчүүдийн мэх багассан. Мэх хийдэггүй гэж шүүмжлээд байсан нь тийм учиртай. 2021 оноос энэ дүрмийг болиулсан. Түүнээс хойш бөхчүүд маань олон сайхан мэх хийдэг болж байна.

-Мэхний их дэлгүүр гэж хэлэхээр бөхчүүд гэвэл та хэн хэнийг онцлох вэ?

-Дүвчин заанаас эхлээд олон сайхан мэх хийдэг бөх маш олон байсан шүү. Энэ цаг үед гэвэл Булганы Амарсайхан начин байна. Жижиг биетэй мөртлөө олон сайхан мэх хийн барилдаж яваа.

-Бөх гэдэг монголчуудын хувьд өв соёл тээгч гэдгээрээ эрхэм. Тэр утгаараа жудаггүй, ёс зүйгүй байх эрхгүй хүмүүс шиг санагддаг. Гэтэл сүүлийн үед байдал эсрэгээрээ эргээд байх шиг…?

-Монголчуудын ахуй амьдрал тэр чигтээ бөхөд шингэсэн. Том цолтой, ах захтай хүмүүсээ хүндлэхээс эхлээд соёлын олон улбаа бөхөөрөө дамжаад өнөө цагт ирчихсэн. Монголын ахуй, соёл үндэсний бөхдөө шингээд үлдчихсэн. Тэр утгаараа монгол бөхчүүдийн ард түмнийхээ, улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг нь асар өндөр. Тэр үүргээ биелүүлж чадахгүй яваа харагдах л юм.

-Монгол бөхийн жудаг хаачив гэмээр үйлдэл зөндөө байна. Засуулаа үл тоосон хандлага, уначихаад элдэв аяг гаргаж байгаа энэ тэрийг нь харахаар монгол өв, соёл яана даа гэсэн гутранги бодол төрдөг шүү?

-Үгүйсгэхгүй. Засуул, гарын даа энэ тэртэйгээ харилцаж байгаа нь, өөр зуураа харилцаж яваа нь нэг хэсэг муудаж ирсэн. Одоо харин дажгүй болоод ирлээ. Үүнийг засахын тулд Монголын Үндэсний бөхийн холбоо Ёс зүйн зөвлөл хүртэл ажиллуулж байна. Жудаггүй бөхчүүд гэсэн шүүмжлэлийг засахын төлөө л яваад байгаа хэрэг.

-Бөхчүүд улс төрд ордог үзэгдэл манай улсад гойд тод ажиглагдах юм. Танд улстөрд орох санал ирж байв уу?

-Ирж байгаагүй ээ (инээв). Би бөхийн тэр дундаа жүдогийн спортдоо дуртай учраас 1992 он хүртэл барилдаад дэлхийн аваргын анхны мөнгөн медалийг авчирч байлаа, улсдаа. Дараа нь дасгалжуулагч болсон. 1997 онд хүртэл дасгалжуулагчаар ажиллахдаа олимпын ганц медалийг эх орондоо авчрахад хувь нэмрээ оруулсандаа баяртай явдаг. Миний шавь Нармандах тэр медалийг эх орондоо авчирсан юм. Тэгээд Алдар спорт хорооны даргаар ажиллаад, ахиад шигшээ багтаа дасгалжуулагчаар ирж 2020 он хүртэл ажиллалаа даа.

-Одоо Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүний ажилдаа л төвлөрч байна уу?

-Яг төвлөрч байгаа ганц ажил маань.

-Та түрүү нь багадаа радиогоор бөх сонсдог байсан гэсэн дээ. Багаасаа л бөх болъё гэж хүсдэг байв уу?

-Өө тэгэлгүй яах вэ. Багын л мөрөөдөл, хүсэл. Ер нь манай монголчууд чинь хүүгээ бөх болгоно л гэж ярьдаг улс. Би айлын ганц хүү. Аав маань аймгийн начин цолтой. Надаас ч өндөр, сайхан бие хаатай хүн байлаа. Бөх сонирхоно гэж жигтэйхэн. Бөхөд дуртай аав минь радиогоор бөхийн барилдаан их сонсоно. Оноолтуудыг нь хуучин монгол бичгээр хөтөлнө гэж янзтай. Тэрийг нь их харна. Аавынхаа шүтдэг, шагшдаг сайхан аваргуудын барилдааныг аавтайгаа хамт сууж байгаад радиогоор сонсох ай мөн сайхан дурсамж. Тэр гоё агшин намайг бөх болгосон доо. Сумандаа наймдугаар анги төгсөөд аймгийнхаа арван жилийн сургуульд сурахаар очсон юм. Есдүгээр ангидаа аймгийн начин, аравдугаар ангидаа аймгийн заан болж байлаа. Жүдогоор залуучуудын барилдаанд түрүүлээд 1979 онд улсын шигшээ багийн гишүүн болсноор тамирчны амьдрал маань эхэлсэн дээ.

-Багш гэж хүндэлж явдаг эрхмүүд гэвэл…?

-Үндэсний бөхөөр бол Баянаа аварга, Мөнгөн арслан байна. Бөхийн спортод анх авчирсан хүн гэвэл Чанрав багш. Самбо бөхийн дэлхийн анхны аваргыг авчирсан эрхэм гэдгээр нь түмэн андахгүй. Бөхийн тайлбарыг радиогоор хачин сайхан хийнэ. Улсын начин Эрхэмбаяр бид хоёрыг хөдөөнөөс “олж ирсэн” хүн шүү дээ.

-Анх яаж яваад Чанрав багштайгаа таарсанаа сонирхуулаач?

-1978 онд би арван жилийн сургуульд байсан юм. Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирэхэд минь “Бөх болох хүүхэд байна” гээд сонгосон юм билээ. Би тэр жил Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирэхдээ жүдогоор 86 кг-ын жинд түрүүлсэн юм. Уг тэмцээнээс сарын дараа “Нөхөрлөл тэмцээн” гэж Улаанбаатарт болох байсан. Тэрний бэлтгэлд намайг гаргасан л даа. Өнөө тэмцээнд нь бас түрүүлчихсэн. Тэр жил самбо бөхийн Улсын аваргаас мөнгөн медаль аваад улсын шигшээ багт орж байлаа.

-Та түрүү нь үндэсний бөхөд Баянаа аваргыг багш гэж боддог гэлээ. Өнгөц харсан хүнд жаахан ааш аягтай болов уу гэмээр анзаарагддаг. Хатуу багш байв уу?

-Өө, тийм хатуу хахир хүн биш. Ямар ч хүнтэй сайхан яриа хөөрөөтэй. Агуу лектор хүн шүү дээ, базарваань. Социализмын үед л залууст лекц уншдаг хүн байсан. Багшийн дээдийн түүхийн анги төгссөн хүн шүү дээ. Тэр утгаараа маш өргөн мэдлэгтэй. Олон удаа бэлтгэлд хамт гарч байлаа. Барилдааны арга техникээ их сайхан заана. Өөрөө ч ид барилдаж байсан үе.

-Анх нүдэнд нь өртөөд шавь нь болчихсон уу, өөр учрал тохиол байв уу?

-Нутгийн хүн гээд анх өөриймсөж явсан л даа. Гэхдээ тухайн үед харцанд нь тороогүй (инээв). Баянаа аварга тэр үед чөлөөтөөр барилддаг байсан юм. Тухайн үед Чанрав багшийнхаа хараанд өртөөд жүдо, самбо руу орчихсон. Тэгээд яах вэ, үндэсний бөхөөрөө бэлтгэлд гарахдаа Баянаа аваргын гал дээр гарна. Тэгж л ойртсон түүхтэй.

-Сүүлийн үед улс үндэстнээрээ шүүмжлэмтгэй болж. Бөхчүүд маань ч талцаж, эвдрэлцээд, нэг л их шүүмжилж, маргаж, мэтгэсэн улс болчихсон ч юм шиг. Үнэхээр ийм байна уу, эсвэл хэт өнгөц дүгнэлт хийчихэв үү би?

-Тэгтлээ талцаад байгаа юм бөхчүүд дунд үгүй л дээ. Сошиалын шуугиан дагаж л олноороо ханараад байгаа анзаарагдах юм. Булхайтай барилдаан гэж шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ сүүлийн үед техник хөгжөөд бөхийн барилдааныг олон талаас нь харуулдаг болчихсон. Булхайтай барилдаан гэсэн ойлголт байхгүй болсон шүү дээ.

-Үндэсний бөхийн холбоо ёс зүйн хувьд хараат биш хүмүүсийг гаднаас ажиллуулж байгаа гэж та түрүү нь ярьсан. Нямсамбуу гавж, япон судлаач Төмөрбаатар гээд нийгэмд үлгэр дуурайл болсон эрхмүүдийн нэр сонсогдож байгаад олзуурхаж л сууна?

-Өргөн мэдлэгтэй, хараат бус хүмүүсийг сонгосонд, өнөө ч сонгож ажиллуулж яваад би ч хувьдаа олзуурхаж суугаа. Бөхчүүдийг тавьчихвал нутгийнхнаа наана уу, цаана уу гэх магадлалтай. Ийм эрсдэл гаргахгүйн тулд Ёс зүйн зөвлөлдөө хараат бус хүмүүсийг тавьсан.

-Бөхийн ёс зүй гээд ярихаар найраа гэсэн том асуудал босоод ирдэг. Таны үед начны найраа хэр байв?

-Миний үед найраа гэж байгаагүй. Нэг, хоёр удаа Улсын наадамд дөрөв давсан нэгэндээ тавын даваанд унаж өгөөд начин болгодог тохиолдол байсан. Тэр чинь жудгийн асуудал. Хоёр удаа дөрөв давна гэдэг чинь өөр хэрэг шүү дээ. Сүүлийн үед хавтгайрсан сураг дуулддаг. Өөр нарийн ширийнийг мэдэхгүй юм.

-Үндэсний бөхийн холбооноос энэ зүгт анхаарах боломж бий юу?

-Хоёр хүний яриа хөөрөөг зохицуулах арга байхгүй л дээ (инээв).

-Үндэсний бөх дээр допинг байх ёсгүй гэх хүмүүс байх л юм. Жил бүр допингоос болж үндэсний бөхийн нэр хүндэд халтай мэдээлэл хөвөрдөг боллоо.

-Допинг аюултай шүү дээ. Хүний генд нөлөөлнө. Шударга өрсөлдөөн гэж үгүй болно. Тийм учраас Монголын Үндэсний бөхийн холбоо допинг дээр хатуу байр суурьтай байна. Допинг илэрсэн л бол ялтай. Хүн оролцох ямар ч боломжгүй зүйл. Тусгай кодтой. Хэрэглэчихээд хэрэглээгүй гэж мянга мэтгээд дэмий л дээ.

-Өвчин намдаах эм уучихсан чинь л ингэлээ гэх мэт элдэв тайлбар хөвөрдөг. Үнэхээр тийм шалтгаанууд байж болох уу?

-Ямар зүйл хэрэглэж болох, болохгүй талаар нарийн заасан байгаа. Хэрэглэчихээд хэрэглээгүй гэж тайлбарлах л юм. Өвчин намдаах эм хэрэглэсэн чинь илэрчихлээ гэсэн зүйл байхгүй. Хааяа нэг гэнэ сэр илэрч болно. Гэхдээ маш ховор. Тийм байлаа ч өнөөхийг нь ууж болохгүй гэсэн заалт байж л байгаа. Хожим элдэв зүйл илэрлээ гэхэд бүх юм баримттай, төддүгээр сарын төдөнд тийм эмч ийм эм бичиж өгсөн гээд бүх баримт нь дурайж байх учиртай. Эмчийн буруу тохиолдолд тухайн эмч хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Яг тэрийгээ гаргаад ир гэхээр гаргаж ирэх баримт байдаггүй.

-Хоолонд маань юм хийгээд хорлочихлоо, шээсийг минь сольчихлоо гэсэн агуулгатай мэдээлэл сонсож л байсан. Тийм зүйл байх боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. Хэзээ яаж хэрэглэснийг нь тодорхой хугацаатай гаргаад ирдэг зүйл л дээ. Ард түмэн тэр нарийн ширийнийг нь мэдэхгүй учраас шуугиулсан өнгөн мэдээллийг дагаж ханарах гээд байдаг тал бий.

Ярилцсан

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх Улсын заан Б.Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл клуб”, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарлаа.

Наймд улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Ш.Дарханбат, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагаас “Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын начин Ө.Батзул: Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахгүй гэж ярьж болохгүй шүү DNN.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, үндэсний бөхийн “Нэгдэл” клубийн тамирчин, Монгол Улсын начин Өлзийсайханы Батзултай ярилцлаа.

-Таны тухайд их багаасаа спортын замыг сонгосон юм билээ. Үүнд юу нөлөөлөв?

-Би Эрдэнэт хотод өссөн. Жаахан хүү байхдаа л бөх болно гэж боддог байлаа. Ингээд 2008 онд чөлөөт бөхийн секцэд явж анх спорттой танилцаж байв. Манайх олимпын аваргатай болсон жил шүү дээ. Энэ түүхэн үйл явдал намайг спортын заал руу хөтөлсөн болов уу. Чөлөөт бөхийн бэлтгэлд явсан эхний жилүүдэд ч үеийнхэнтэйгээ тоглож гүйлдээд л өнгөрсөн. Ингэж явахдаа хөдөлгөөний эв, дүй сууж өнөөдрийн Батзулын суурь тавигдаж байсан юм билээ.

-Спорт гэх энэ том талбарт байр сууриа олох гэж хэдэн жилийг зарцуулав. Хэр их хөдөлмөрлөв дөө?

-Төсөөлж байснаас ч хэцүү байсан шүү. Бэртэл гэмтлээс авахуулаад олон арван саадыг туулж энд ирсэн. Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллээд л шууд амжилт гаргаагүй. 5-6 жилийн хөдөлмөрлөсний үр дүнд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 96 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль зүүж байлаа. Хэдийгээр шигшээ барилдаанд ялагдсан ч тухайн тэмцээнээс их урам зориг авсан. Үүнээс өмнө бол бэлтгэлдээ сайтар базаагаад тэмцээнд ордог ч хараахан медалийн тавцанд зогсож чадахгүй л ялагдаад байв. Хамт бэлтгэл хийдэг нөхөд маань бэлтгэлдээ ирэх нь цөөрөөд, ерөнхийдөө чөлөөт бөхөөс хөндийрч байсан л даа. Өдөржин бэлтгэл хийгээд л цүнхтэй хувцсаа дааж ядаад гэртээ харина. Харих замд үеийн залуус маань шоудаад явж байх нь бий. Тэднийг хараад “Би илүү хөдөлмөрлөж байна. Үр дүн нь гарна аа” гэж өөртөө хэлж хурцлаад цааш алхдаг байлаа. Амжилт гаргахгүй байлаа ч би спортоос холдож чадахгүй юм билээ. Үнэнхүү барилдах дур сонирхолтой болохоор тэр. Ерөнхийдөө хорт зуршлаас хол байж өөрийгөө бүтээсэн гэж хэлж болно.

-Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж эхэлсэн нь хэдий үеэс вэ?

-Залуучуудын Улсын аваргаас медаль зүүснийхээ дараа насанд хүрэгчидтэй үзэж болох нь гэх итгэл төрж байлаа. Ингээд 2016 онд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж анхны хүрэл медалиа зүүж байв. Чөлөөт бөхийн дэвжээнд гарснаас хойш бүтэн найман жилийн дараа УАШТ-ээс зөвхөн хүрэл медаль зүүж байв. Чөлөөт бөх бол хүнээс ийм л хэмжээний хичээл зүтгэл, тууштай байдал шаарддаг спорт.

-Тэр жил та үндэсний бөхийн сайчуудтай тулж медаль зүүсэн байх аа.

-Жаахан хүүхэд насанд хүрэгчдийн ангилал руу ороод ирсэн чинь хүмүүс гайхаад л хараад байж билээ. Миний жинд Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Бат-Өлзий гээд үндэсний бөхийн сайчууд хүч үзэж байв. Медалийн төлөө шийдвэрлэх барилдаанд энэ хоёр мундгийг хожиж насанд хүрэгчдийн ангиллаас анхны медалиа зүүж байсан түүхтэй. Ингээд л олон улсан өрсөлдөх боломжоо олж харсан даа. Төд удалгүй 2017 оноос үндэсний шигшээ багийн гишүүн болсон. Энэ үеэс хойш олон улсын тэмцээнээс 13 медаль хүртсэн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд гурван удаа шалгарч барилдсан байна. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө гарч барилдаад шагналт байр эзэлсэн.

Шигшээ багт орох үеэсээ та үндэсний бөхөөр давхар хичээллэж эхэлсэн бил үү?

-Тийм. Үндэсний бөх чөлөөт бөх хоорондоо шүтэлцээтэй гэж боддог юм. Их спортын хурд тэсрэлт үндэсний бөхөд чухал. Үндэсний бөхийн зогсолт, тэвчээр ч их спортод хэрэгтэй. Ийм үүднээс давхар үндэсний бөхөөрөө барилдаж эхэлсэн юм. Улсын харцага Н.Золбоо ахыгаа дагаж бэлтгэл хийнэ. Ингэж яваад л үндэсний бөхдөө илүү дур, сонирхолтой болчихсон. Анх Бүх цэргийн баяр наадамд шөвгөрч Цэргийн харцага болж байлаа. Тэр үед Улсын начин Б.Даваа-Очир, өсөх идэр начин Б.Эрдэнэхүү гээд бөхчүүдийг давж цол ахисан. Одоо эргээд харахад тэд маань бүгд улсын цолны болзол биелүүлсэн байна. Сайн бөхчүүдтэй сайхан барилдаж л цол авч гэж боддог юм.

-Таны тухайд Эрдэнэт хотынхоо баяр наадамд түрүүлж Аймгийн хурц арслан цолны болзол биелүүлсэн шүү дээ. Орхон аймагт ч олон газраас хүчтэн чуулж, том наадам болдог доо.

-Тийм шүү. Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” асрамжийн газарт өссөн. 1996 онд хоёр настай байхдаа л эгчийнхээ хамт очиж 18 нас хүрээд өрх тусгаарласан. Өссөн нутгийнхаа наадамд түрүүлж зон олноо баясгана гэдэг үнэхээр сайхан. Үгээр илэрхийлэх аргагүй, тийм сайхан мэдрэмж төрдөг. Би чинь 2020 болон 2021 онуудад Орхон аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн хурц арслан цол хүртсэн. Энэ хүртэл мөн ч их бэрхшээлийг давж ард гарсан. Тэр бүр хүнийг хатуужуулж, илүү хурцалж байдаг юм билээ.

-Орхон аймгаас төрсөн анхны улсын цолтой бөх нь та шүү дээ. Улсын цол хүртсэн наадмынхаа талаар эргээд нэг дурсвал?

-Наадмын дэвжээнд төрсөн нутгийнхаа нэрийг дуурсгах нь миний нэг зорилго байв. Бүр багын мөрөөдөл минь ч гэж хэлж болно. Энэ нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойгоор биеллээ олсон. Үндэсний бөхийн дэвжээн дэх миний амжилт Улсын харцага Н.Золбоотой салшгүй холбоотой. Ямар ч үед ахаасаа л зөвлөгөө аваад л барилддаг. Улсын цол авчихаад туг тойрч байхад ээж минь л бодогдоод байлаа. Хүүгээ хараад бахархаж байгаа болов уу гэж санагдаад байв. Ээжийгээ бага болов ч баярлууллаа гэж бодохоор сэтгэл дүүрээд мөн ч байсан байсан шүү.

-Зургаагийн даваанд Н.Золбоотой таарч барилдсан шүү дээ. Ах, дүү хоёрын дунд ямар барилдаан болов?

-Бид хамт бэлтгэл хийдэг. Сүүлд нь харамсахааргүй сайхан барилдаад л өвдөг шороодсон. Одоогоор миний тухайд үндэсний бөхдөө төвлөрч бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Цаашид ч үндэсний бөхөөрөө дагнаж барилдана. Жингийн ялгаа гарч жаахан бярдуулчих гээд байх юм. Хүчний үзүүлэлтдээ анхаарч байгаа. Би энд хүрсэн амжилтдаа ханаагүй. Миний нас залуу байна. Формоо бариад цаашаа явахад цолоо ахиулж болох байх. Тууштай хөдөлмөрийн үр дүн заавал гардаг шүү дээ.

-Таны тухайд цаашид үндэсний бөхөөрөө дагнаж барилдаад явах нь гэж ойлголоо. Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авна, авахгүй гэх асуудал маргаан дагуулаад байна л даа. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Допингийн хэрэглээг сул тавьж хэрхэвч болохгүй. Үүнд хатуу байр суурьтай байдаг. Допинг гэх энэ зүйлийг яагаад дэлхий нийтээрээ эсэргүүцэж байна вэ. Хор хөнөөл нь батлагдсан болохоор л тэр. Энэ талаар суртал ухуулгын ажлыг илүү хийх хэрэгтэй гэж хардаг. Энэ цагт барилдаж байгаа бөхчүүд нийтээрээ допинг хэрэглээд эхэлбэл 10, 20 жилийн дараа хэн барилдах вэ, бидний үр хүүхэд л энэ их өв соёлыг цаашид тээж, түгээн дэлгэрүүлж явах учиртай. Допинг хэрэглэсэн хүн бөх барилдах хэмжээний эрүүл чийрэг хүүхэд төрүүлэх боломжгүй. Хамгийн энгийн хор хөнөөл нь ийм. Амжилтын төлөө эрүүл мэндээ золиосолж допингийн төрлийн бодис хэрэглэх нь том эрсдэл дагуулдаг. Допингийн шинжилгээг сул тавина гэж ярьж болохгүй шүү.

Допингийн шинжилгээг шударга авч чадаж байгаа эсэх нь хардлага дагуулдаг. Таны тухайд олон улсын тэмцээнд оролцох үедээ нэг биш удаа шинжилгээнд хамрагдсан байх. Манайхаас ямар ялгаатай байна вэ?

-Олон улсын тэмцээнд оролцох бүрдээ л допингийн шинжилгээнд хамрагддаг. Шинжилгээний хариу нь тэр дороо гардаг. Харин манайд бүтэн сарын дараа допингийн шинжилгээний хариу нь ил болох юм. Тухайн тамирчны шинжилгээний дээжийг хаана хадгалдаг юм, яаж зөөвөрлөдөг юм, энэ нь стандартын шаардлага хангадаг юм уу гээд олон асуудал бий. Допингийн эсрэг үндэсний байгууллага ил тод нээлттэй ажиллавал энэ их хардлага хаанаас гарч ирэх вэ. Эхлээд энэ асуудлаа цэгцлээд допингийн шинжилгээг аль болох олон удаагийн давтамжтай аваад явах нь зөв гэж боддог.

О.ДАШ

 

Categories
мэдээ үндэсний-бөx

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаанд зодоглох бөхчүүд DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаантай. Тус барилдаан өнөөдөр буюу 11 дүгээр сарын 14-ний 13:00 цагт Монгол Бөхийн өргөөнд болно.

Барилдаанд зодоглохоор:

1. у.ав Оргихын Хангай

2. у.г Өлзийтогтохын Бат-Орших

3. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон

4. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

5. у.з Цэдэнбазарын Одбаяр

6. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл

7. у.х Нацагсүрэнгийн Золбоо

8. у.х Батсүхийн Зоригтбаатар

9. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

10. у.х Лхагваагийн Лха-Очир

11. у.х Хүрэл-Очирын Гантулга

12. у.х Сүхбаатарын Сүхбат

13. у.х Ганбаатарын Ганхуяг

14. у.н Болдын Эрдэнэхүү

15. у.н Эрдэнэбатын Даш

16. у.н Чинчулууны Батчулуун

17. у.н Базаргүрийн Бадамсүрэн

18. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр

19. у.н Болдбаатарын Батжаргал

20. у.н Дэлгэрсайханы Амарсайхан

21. у.н Балганы Хишигбаатар

22. у.н Шоовдорын Дарханбат

23. у.н Дашзэвэгийн Амаржаргал

24. у.н Жамсрангийн Ням-Эрдэнэ

25. у.н Өлзийсайханы Батзул

26. у.н Эрдэнэбатын Нямаа

27. у.н Энхбатын Сумъяабат

28. у.н Хүрэлбаатарын Оргилболд

29. у.н Очирбатын Түмэн

30. а.а Даваадоржийн Төрболд (3)

31. а.а Чулуунтөмөрийн Энхмөнх (22)

32. а.а Улагпаны Береке (45)

33. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун

34. а.а Мальшийн Еркебулан

35. а.а Баатарсүрэнгийн Баатархүү (71)

36. а.а Цогтоогийн Мөнхбаяр (14)

37. а.а Бүрнээгийн Баянмөнх (108)

38. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл

39. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн

40. а.а Ганпүрэвийн Ганбаатар (6)

41. а.а Батчулууны Хашбат (71)

42. а.а Пүрвээгийн Өсөхбаатар (57)

43. а.а Баасандоржийн Бадрал (29)

44. а.а Төрбатын Довчинсэмбээ

45. а.а Бат-Очирын Гончигтавхай (23)

46. а.а Теликийн Эрболат

47. а.а Гончигбатын Бат-Орших (108)

48. а.а Эрдэнэхүүгийн Мөнхжаргал (11)

49. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ (71)

50. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал (71)

51. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож (5)

52. а.а Галбадрахын Дармаажанцан (29)

53. а.а Алтанхуягийн Нармандах

54. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс (23)

55. а.а Баянжаргалын Төмөрбаатар (108)

56. а.а Баянбилэгийн Баянмөнх (7)

57. а.а Тулгаагийн Сүрэнжав (108)

58. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр

59. а.а Нэргүйн Дашдаваа (15)

60. а.а Цэвээнпүрэвийн Адъяа (71)

61. а.а Балдиржамцын Тайван (71)

62. а.а Тогтохмэндийн Сайханжаргал

63. а.а Доржсүрэнгийн Батсүх (71)

64. а.а Даваасүрэнгийн Алтанцоож

65. а.а Будаагийн Батсайхан (71)

66. а.а Нямсүрэнгийн Амгаланбаатар (108)

67. а.а Насан-Очирын Намнансүрэн (45)

68. а.а Сандагдоржийн Галданцогт (57)

69. а.а Хүрэлбаатарын Болдбаатар (71)

70. а.а Жаргалсайханы Алтаншагай

71. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул (29)

72. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ (45)

73. а.а Сампилын Цогтбаатар (108)

74. а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ (108)

75. а.а Мягмардоржийн Баяржавхлан (2)

76. а.а Уламбаярын Батцоож (71)

77. а.а Даваадоржийн Эрдэнэтулга (45)

78. а.а Доржийн Ням-Очир (45)

79. а.а Эрдэнээгийн Буянтогтох (40)

80. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр (40)

81. а.а Төмөрбаатарын Баттогтох (108)

82. а.а Болоржавын Отгонбаатар

83. а.а Баасангийн Шаравдорж (108)

84. а.з Ерболатын Көптилек (35)

85. а.з Балтмөнхийн Бадамдорж

86. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй (57)

87. ц.з Хангайн Наранбаяр (18)

88. а.з Жавзандуламын Хатанзоригт

89. а.з Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

90. а.з Халтарын Бөхбаяр (35)

91. а.з Галбадрахын Мөнхбаяр

92. а.з Мягмарын Тэгшбаяр (40)

93. а.з Ширхбаярын Ганбаяр

94. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж (40)

95. а.з Ганболдын Төрболд

96. а.з Батбаярын Мандалбат

97. а.з Жигжидсүрэнгийн Бямбадонид

98. а.з Гүнсэнноровын Батмөнх (71)

99. а.з Цогтбазарын Заяатүшиг (71)

100. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр (71)

101. а.з Цогтбаярын Хашбат

102. а.з Чулуунбатын Даш (45)

103. а.з Даваамөнхийн Баатархүү (57)

104. а.з Баттөмөрийн Батбаян (40)

105. а.з Батболдын Тожил (108)

106. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ (108)

107. а.з Соёлсүхийн Зээбүргэд

108. а.з Сугирын Доржпалам (11)

109. а.з Энхболдын Төмөрсүх (35)

110. а.х Оргодолын Үйтүмэн (97)

111. а.х Буянтогтохын Ганзолбоо /8/

112. а.х Энхсайханы Цэнд-Очир

113. а.х Галбадрахын Гантулга (108)

114. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу

115. а.х Энхмэндийн Ширнэн

116. а.х Базаррагчаагийн Дагвадорж

117. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан (108)

118. а.х Болдбаатарын Одсүрэн

119. а.х Нямжавын Ширчинхүү (57)

120. а.х Дашдамбын Цэрэндорж

121. а.х Хуанышийн Танирберген (97)

122. а.х Мөнгөнхуягийн Анхбаяр

123. а.х Доржготовын Доржсүрэн (57)

124. а.н Батаагийн Даваадорж

125. а.н Хадбаатарын Мягмарсүрэн

126. а.н Батбадралын Ганзолбоо (108)

127. а.н Батсүхийн Баатарболд (108)

128. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ (108)

129. а.н Дашийн Төрбаяр (108)

130. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг (97)

131. а.н Батмөнхийн Лхагва-Очир (108)

132. а.н Ганбатын Ганзориг (108)

133. а.н Отгонбатын Баярбаасан (35)

134. а.н Батхуягийн Адъяасүрэн

135. а.н Баттулгын Дашдаваа

136. а.н Лонжоогийн Бат-Амгалан

137. а.н Дашжамцын Балжинням

138. а.н Дэмчигийн Урианхай (108)

139. а.н Эрдэнэбатын Дарамсэнгэ (57)

140. а.н Батсүхийн Эрдэнэбуян

141. а.н Дашдоржийн Батхөгжил

142. а.н Баянмөнхийн Төрмөнх

143. а.н Болдын Лхамдорж (23)

144. а.н Нацагдоржийн Даваадорж (97)

145. а.н Баярхүүгийн Улаалзгана (57)

146. а.н Батбаатарын Хүдэрбаатар

147. а.н Ганжуурын Цоггэрэл (57)

148. а.н Лхагвасүрэнгийн Одбаяр (108)

149. а.н Сугирын Лундаа (108)

150. а.н Батхишигийн Одгэрэл (10)

151. а.н Батаагийн Ганхүлэг

152. а.н Батбаатарын Баянсайхан

153. а.н Баярсайханы Батзориг (57)

154. а.н Оюунсурталын Эрдэнэсайхан

155. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан (57)

156. а.н Хүрэлбаатарын Балжинням (108)

157. а.н Орынхан Ерболсын

158. а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд

159. а.н Төрбатын Мягмаржав

160. ц.н Ганбатын Эрдэнэтогтох

161. а.н Цогтбаярын Мөнхбаяр (97)

162. а.н Мухтарын Бердаулет (108)

163. а.н Дамжингийн Ядамсүрэн (108)

164. а.н Баярбатын Шатар

165. а.н Өнөрбаянгийн Шийрэв (71)

166. а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ (71)

167. а.н Намсрайжавын Амаржаргал (108)

168. а.н Саранцэцэгийн Занданхүү (45)

169. а.н Цогтгэрэлийн Алтаншагай

170. а.н Болорын Бадрал (71)

171. а.н Бат-Эрдэнийн Жигжидсүрэн

172. а.н Амарбаясгалангийн Ширнэндагва (108)

173. а.н Төмөрбатын Мөнхбат (71)

174. а.н Отгонбатын Бат-Эрдэнэ (71)

175. а.н Айдис Айбек (108)

176. а.н Батбаярын Сундуйжав (71)

177. ц.н Батхүүгийн Бат-Эрдэнэ

178. с.з Дэлгэрийн Цэрэнням

179. с.з Мөнхжаргалын Төрбат

180. с.з Хүүхэнбаатарын Чойжилсүрэн

181. с.з Батсүхийн Цогт

182. с.з Болдбаатарын Алтангэрэл

183. с.з Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ

184. с.з Батбаатарын Цагаанбанди

185. с.з Бээжингийн Энх-Оргил

186. с.з Хишигдаваагийн Бумбаяр

187. с.з Болдын Адъяарагчаа

188. с.з Гансүхийн Мөнх-Ёндон

189. с.з Батсуурийн Өлзийням

190. с.з Оргилсайханы Доржсамбуу

191. с.з Гансүхийн Дорждагва

192. с.з Сүхбаатарын Өсөхбаяр

193. с.з Дармаабазарын Мөнхтулга

194. с.з Довдоны Сумъяабазар

195. с.з Мягмаржаргалын Өсөхбаяр

196. с.з Чинбатын Даваадорж

197. с.з Ганболдын Дэлгэрсайхан

198. с.з Лхайжавын Алтансүх

199. с.з Гэрэлт-Одын Ганбаатар

200. с.з Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ нарын бөхчүүд бүртгүүлжээ.