Categories
мэдээ үндэсний-бөx

Уяачдын наадмын үеэр Н.Түвшинбаяр заанд долоон сая төгрөг гардуулав

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорьсон. Тэдний дундаас монгол түмний хайртай хүү, олимпийн аварга, найдлага алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр үнэн хүч, урам мэхээ уралдуулж заан цолны болзол хангаж монгол түмнийг баясгасан билээ. Тэгвэл өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадмын үеэр Улсын заан Н.Түвшинбаярт хүрэл медаль, долоон сая төгрөгийн бай шагналыг нь өгсөн байна.


Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Түвшинбаяр: Улсын заан цол хүртсэндээ баяртай байна

Олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр энэ жилийн наадмын бөхийн барилдаанд долоо давж заан цол хүртэн наадамчин олноо баясгалаа. Энэ үеэр түүний сэтгэгдлийг сонссон юм.


-Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаар та заан цол хүртлээ. Баяр хүргэе..

-Нэг талаасаа үндэснийхээ спортыг сурталчлах зорилготой. Монгол уламжлалт үндэсний спортоороо хичээллэж, барилдах дуртай юм. Мөн өөрийнхөө үндэсний бөхийн амжилтыг ахиулах зорилготой барилдлаа. Ингээд заан цол хүртсэндээ баяртай байна.

-Бэлтгэл хэр хийсэн бэ?

-Суурь бэлтгэл сайн хийсэн. Өвөл бэлтгэл хийсэн. Саяхан сонгууль болсон учраас амралт болж, илүү их сэргэсэн шүү. Сүүлийн хэд хоног ч гэсэн бэлтгэл хийсэн дээ.

-Та нийт ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Унаган нутгийнхаа зон олонд болон намайг дэмждэг нийт ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Баянхонгор аймгийн нутгийн бөхчүүдэд баяр наадмын мэндийг хүргэж, Төрүүлж өсгөсөн аав ээждээ Булган аймгийнхандаа, айрагны өлгий нутгийн ард түмэндээ баярын мэнд хүргэе. Цаашид улам их хичээж, хийморьтой байх болно.

Б.УРНАА

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Содномдорж төрийн наадамд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөж байна.

Төрийн наадмын бөхийн барилдааны есийн даваанд “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цэдэвийн Содномдорж нар шалгарч үлдсэн юм. Хоёр бөх төрийн наадмын үзүүр түрүү булаалдахаар баруун, зүүн талын 32 засуулыг ханаруулсаар төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ гарч ирж барилдлаа. Ингээд есийн даваанд Ц.Содномдорж давж, Монголын төрийн наадамд түрүүлэн улсын арслан цол хүртлээ. Харин үзүүрлэсэн Ө.Бат-Орших улсын гарьд цол хүртэж байна.

Өнөө жилийн бөхийн барилдаанд том цолтой бөхчүүд дор даваанд унаж, аймгийн цолтой шинэ залуу бөхчүүд улсын цолонд хүрлээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нар Монгол Улсын начин цол хүртсэн юм.

Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай нар Монгол Улсын харцага цолонд хүрлээ.

Наадамчин олныг баясгасан бас нэгэн барилдаан Н.Түвшинбаяр, О.Хангай нарын дунд болж, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр улсын заан цол авлаа. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн харьяат улсын харцага Н.Жаргалбаяр ч долоо даван улсын заан цолыг хүртсэн юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Содномдорж түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам бөхийн барилдааны наймын даваанд улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Н.Жаргалбаярыг амлалаа. Улсын харцага Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр нар тунав.

Ингээд наймын даваа эхэлж, “Увс нуур” дэвжээний бөх Ө.Бат-Орших, Н.Түвшинбаярыг даван түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдээд байсан юм. Тэгвэл Ц.Содномдорж, Н.Жаргалбаяр нарын барилдаанд Ц.Содномдорж давж, улсын наадмын үзүүр түрүүнд үлдлээ. Энэ хоёр бөхийн барилдааны хөлийн цэцээр улсын харцага Ч.Өвгөнхүү ажилласан юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Хамгийн залуу начин Б.Серик хурдан удмын дааганы эзэн боллоо

Монголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Анх Монгол Улсын аварга Д.Сумьяабазар 1994 онд начин цолны болзол хангаад хүртэж байсан бол энэ жил аймгийн арслан Б.Серик энэ шагналын эзэн болсон юм.

УЛСЫН ХАРЦАГА

1. Мягмарын БАДАРЧ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан

2. Оргихийн ХАНГАЙ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан

УЛСЫН НАЧИН

1. Балганы ХИШИГБААТАР

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан

2. Ж.Дагва-Очир

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн заан

3. Д.Бат-Эрдэнэ

Булган аймгийн Гурванбулаг сум, аймгийн арслан

4. Дармаагийн ТАМИР

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн арслан

5. Бередмуратын Серик

Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан

6. Г.Ганжад

  • Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан
Categories
мэдээ үндэсний-бөx

Ө.Бат-Орших төрийн наадмын түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам бөхийн барилдааны наймын даваанд улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Н.Жаргалбаярыг амлалаа. Улсын харцага Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр нар тунав.

Ингээд наймын даваа эхэлж, “Увс нуур” дэвжээний бөх Ө.Бат-Орших, Н.Түвшинбаярыг даван түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр Улсын заан цолны болзол хангалаа

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам бөхийн барилдааны долоогийн даваагаар үргэлжилж байна.

Долоогийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Жаргалбаярыг, улсын аварга С.Мөнхбат М.Бат-Оршихыг, Улсын харцага Ц.Содномдорж шинээр улсын харцага цолны болзол хангаад байгаа М.Бадарчийг, Улсын харцага Н.Түвшинбаяр, О.Хангай нар тунасан билээ.

Тэгвэл зааны даваанд С.Мөнхбат аварга “Увс нуур” дэвжээний бөх Ө.Бат-Оршиход элэг бүсээ тайлж өгөн, нутгийн залуугаа зааны даваанд гаргаж өглөө. Мөнх Г.Эрхэмбаяр аварга Сэлэнгэ нутгийн бөх Ё.Жаргалбаярт тахимаа өгч, заан цолонд хүргэсэн.

Харин Улсын харцага, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж шинээр улсын харцага цолны болзол хангаад байсан М.Бадарчийг давж, Улсын заан цолны болзол хангалаа. Түүний хувьд өмнө нь гурван ч удаа долоогийн даваанд шөвгөрч байсан юм.

Энэ барилдааны дараа тунасан хоёр бөх болох Н.Түвшинбаяр, О.Хангай нарын барилдаанд Н.Түвшинбаяр давж, улсын заан цолны болзол хангалаа. Ийнхүү наймын даваанд Ө.Бат-Орших, Н.Жаргалбаяр, Ц.Содномдорж, Н.Түвшинбаяр нар шөвгөрч үлдлээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Содномдорж Улсын заан цолны болзол

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам бөхийн барилдааны долоогийн даваагаар үргэлжилж байна.

Долоогийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Жаргалбаярыг, улсын аварга С.Мөнхбат М.Бат-Оршихыг, Улсын харцага Ц.Содномдорж шинээр улсын харцага цолны болзол хангаад байгаа М.Бадарчийг, Улсын харцага Н.Түвшинбаяр, О.Хангай нар тунасан билээ.

Тэгвэл зааны даваанд С.Мөнхбат аварга “Увс нуур” дэвжээний бөх Ө.Бат-Оршиход элэг бүсээ тайлж өгөн, нутгийн залуугаа зааны даваанд гаргаж өглөө. Мөнх Г.Эрхэмбаяр аварга Сэлэнгэ нутгийн бөх Ё.Жаргалбаярт тахимаа өгч, заан цолонд хүргэсэн.

Харин Улсын харцага, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж шинээр улсын харцага цолны болзол хангаад байсан М.Бадарчийг давж, Улсын заан цолны болзол хангалаа. Түүний хувьд өмнө нь гурван ч удаа долоогийн даваанд шөвгөрч байсан юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Зааны даваанд С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр аварга нар нутгийн бөхчүүддээ тахимаа өглөө

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам бөхийн барилдааны долоогийн даваагаар үргэлжилж байна.

Долоогийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Жаргалбаярыг, улсын аварга С.Мөнхбат М.Бат-Оршихыг, Улсын харцага Ц.Содномдорж шинээр улсын харцага цолны болзол хангаад байгаа М.Бадарчийг, Улсын харцага Н.Түвшинбаяр, О.Хангай нар тунасан билээ.

Тэгвэл зааны даваанд С.Мөнхбат аварга “Увс нуур” дэвжээний бөх Ө.Бат-Оршиход элэг бүсээ тайлж өгөн, нутгийн залуугаа зааны даваанд гаргаж өглөө. Мөн Г.Эрхэмбаяр аварга Сэлэнгэ нутгийн бөх Н.Жаргалбаярт тахимаа өгч, заан цолонд хүргэлээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Долоогийн даваанд Н.Түвшинбаяр, О.Хангай нар туналаа

Долоогийн даваанд Улсын аварга С.Эрхэмбаяр улсын харцага Жаргалбаярыг, улсын аварга С.Мөнхбат М.Бат-Оришхыг, Улсын харцага Ц.Содномдорж шинээр улсын харцага цолны болзол хангаад байгаа М.Бадарчийг, Улсын харцага Н.Түвшинбаяр, О.Хангай нар тунажээ. Ингээд ам авсан байдлаас харахад шинээр хоёр заан цолтон төрөх нь ойлгомжтой боллоо.